Хуурамч амьдрал…

Би одоо 30 настай 8 настай нэг хүүтэй.Хүүгийн маань аав нь солонгос яваад бид 2 дээр эргэж ирээгүй 6 жил болж байна. Tэндээ хүнтэй суусан. Түүнээс хойш би хүнтэй суугаагүй. Сүүлийн үед их ганцаарддаг болсон.Хүн ер нь энэ хорвоо дээр ганцаар амдьрана гэж байхгүй гэдгийг энэ олон жилийн хугацаанд л мэдэрсэн. 11 сард нэг залуутай танилцсан юм. Тэр надад таалагдсан олон жил ганцаар явсан болоод ч тэрүү. Хамгийн гол нь тэр залуу надад бүх үнэнээ хэлсэн би 2 хүүтэй эхнэртэй гэдгээ. Энхэр нь түүнийг маш их гомдоосон гэсэн. Яг салаагүй мөртлөө тусдаа байдаг. Бид 2 бие биендээ татагдаад л гэхдээ л тэр минийх биш гэдгийг мэдрээд одоо 2 лаа болье чи эхнэрээ сүүлийн удаа уучилаад 2 хүүтэйгээ сайхан амьдрах хэрэгтэй гээд уулзахгүй байлаа. Гэтэл тэр чамаас салахгүй би өөрийгөө мэдэж байна. Чи бид 2-т жоохон цаг хугацаа хэрэгтэй гээд байхын  Надад ч бас түүнээс салахад үнэхээр хэцүү байна. Уг нь сайн залуу архи дарс тохируулж хэрэглэдэг ухаалаг аливаа юмыг маш их эргэцүүлэн боддог.

Намайг 2 сарын өмнө дүүтэйгээ танилцуулсан дүү нь надад маш сайн ханддаг. Бид 2 маш сайн ойголцдог. Уг нь би хүний зовлонгоор жаргал хиймээргүй байна. Би ч бас хүүгээ тэврээд л хоцорсон шүү дээ гэж бодохоор цаад эхнэрийг нь өрөвдөх юм. Би юу ч хэлэхгүй шууд алга болох уу ингээд л байгаад байх уу та бүхэн надад зөвлөөч. Эхнэрийнхээ явуулсан msj-г үзүүлсэн гэтэл аймаар харааж зүхсэн эмэгтэй хүнээс гарамгүй үгээр доромжилсон байсан. Тэгээд ийм л хүн шүү дээ гэсэн. Сүүлдээ өрөвдсөн би одоо яг яах бэ?

29 Comments

  1. nnnn says:

    хуучин эхнэртэй ни ярилцаад уз унэн салсан бол яг энэ дээд хун шиг л хариу өгнө худлаа бол бас л мэдэгдэнэ

  2. нийтлэлийг уншаад манай нөхөртэй тааралдсан хүүхэн биччихсэн юм шиг санагдаад тэссэнгүй бичлээ.танилцсан хугацаа нь ч гэсэн таарч бна.тэгэхээр бна шдээ.2 биенээ сайн ойлгож чадаж бгаа бол суугаад амьдраад үз л дээ.намайг өрөвдөх юм бхгүй.би бараг эрх чөлөөтэй болсондоо баярлаж бгаа.харин намайг 10-н хэдэн жил зовоосон шигээ чамайг битгий зовоогоосой.Эцэг эхээсээ тусдаа гарч сайхан амьдраасай гэж хүсдийн тэр хүнийг би.Тэгвэл ядаж 2 хүүхэдэд нь аавынхаа өмнөөс ичихгүй аавдаа санаа зовож бяцхан зүрхнүүд нь шаналахгүй.Архи уугаад бгаа сураг сонсогдохоор нь гудамжинд гарчих вий дээ гэж санаа зовдийн.Сэтгэлээ ойлголцоод амьдарах хүн олдоосой гэж боддын.

  3. n says:

    zygeer l hamt amdar .chamd amjilt hysie.bolomj hovorhon olddog yum shyy bitgii aldaarai.

  4. busguig haij bn says:

    заримдаа уулзаж юм яридаг эмэгтэйтэй болохийг хусдэг. эхнэр хуухдээ бодохоор тэгж зориглодогуй юм аа. гэхдээ зовлон нэг бусгуй байвал хаяа мэсэнжэрдэж байя итгэж болно шуу
    batuchralhurlee@yahoo.com

  5. anu says:

    за тийм эээ

  6. gerlee says:

    xooe chi zailaach xumuusiin amdral dund. ooriigoo l bod zaa ergeed nugel n chamd bish gexed xuud chin ochino bailgui dee?
    tegleech odoo boltol exnereesee salaagui chamdeer ireegui l bgaa biz dee? tegxeer exner xuuxdee xayaj chadaxgui n unen
    chi zugeer l zamaas n zail

  7. odok says:

    Чи бид 2 адилхан юм. Би 30тай хүү маань 10тай. Хүүгээ 6тай байхад аав нь солонгос яваад, бас гэр бүл хүүхэдтэй болсон гэсэн. Бас л нэг ч төгрөг юу ч явуулдаггүй. Би ч буянаараа л болог гэж боддог. Тэрнээс гадна би бас одоо болтол ганцаараа. Маш их ганцаардлыг сүүлийн нэг жил мэдэрч байна даа. Чамд гэж хэлэхэд наад залуу чинь дэмий биш үү. Чамайг хайрлах хүн бишээ. Чи бид 2 одоо алдаж болохгүй. Яахав одоо болно, зүгээр л явуулчих. Зөндөө боломж гарч ирнэ ш дээ

  8. okoo says:

    Баагийд; нөхөрөөсөө салсан. тэр бид 2 салсанаас хойш 1 төгрөг ч өгөөгүй би ч нэхээгүй болж өгвөл авахгүй хүүгээ ч уулзуулахгүй гэж бодож байгаа. Тэр залуугын хувьд гэвэл би ганцаардсаных юм болов уу маш их хайрлаж байгаа

  9. pisces says:

    миний бодолоор хэрэггүй байхаа, удаан хугацаанд ганцаараа амьдарсан болохоор л тэр залуу тийм сайхан санагдаж байгаа юмаа. 2 хүүхэтэй гэж байгаа юм чинь мэдээж өөрийн чинь хүүхдээс илүү үзэж эхнэрээ гэхгүй ч тэр 2ыгоо л гэнэ дээ, бас салаагүй тусдаа амьдарч байгаа энэ тэр гэдэг нь тодорхой хэмээгээрээр өөрөөс нь ч болж байгаа байх.

  10. antonia says:

    тэр хүний чинь эхнэр тусдаа амьдардаг,дээрээс нь тэгж харааж зүхдэг бол угаасаа тэр 2-ийн амьдрал бүтэхгүйл юм бнашд. Айгаад байх юм байхгүй юм бишүү!

  11. ... says:

    наад залуу чинь но-той юм биш үү. хүн мэдээж үнэнээ хэзээ ч хэлэхгүй ш дээ. наад залуу чинь эхнэрээ ийм байдалд оруулсан юм шиг санагдчихлаа..

  12. hee says:

    ТЭр хүнийгээ хуурчаад л дараагийнх ни чамайг болгох ни Ахиад тийм юм үзвэл онцгүй биздэ

  13. chimgee says:

    za busgui mine xarin neg sain zuvulguu xelchixey. erchuud exner ni gomdoosnoos bolood salsan gej xudlaa xelj xuneer uruvduulex gedeg yum shuu.
    bi ch gesen yag cham shig amidraltai. neg zaluutai uchirsan xamt amidrana ch gej bodoj baisan. odoo xund tegej itgej saixan muruudsuniixuu goriig saitar amsaj baina. naadaxdaa bitgii l itgeerei. shal xudlaa shuu. 2 xuuxedtei xun xunees saltalaa udii shuu. yamar negen boloxgui yum baigaa bolood l tegsen. chi ergeed bod l doo. erchuud salsan aldaagaa emegtei biden ruu chixeed l ceverxen garchixdag biz dee.

  14. Asiana.asie says:

    Тийм ээ иймтэрхүү амьдрал их л байх байх даа. Ямар ч эр хүн эмэгтэй хүнтэй яаж хандаж байна. Тэр хандлагаа өөрчилж чадна гэж үү. Мэдээж баталгаагаа тэр залууд салгах хэрэгтэй байх. Эмэгтэй хүний хувьд яарахгүй байх нь зүйтэй. Тэгээд тэр залуугаа хэн болох ямар зан араншинтай, ямар бодол санаатай болохыг нь олж мэдэх хэрэгтэй байх даа. Ер нь бол эр хүн ам гарч байвал худлаа байх магадлал өндөр. Амлах нь уу яах уу. Магадгүй тэр эр хүн үнэнийг хэлж байж ч болно. Гэхдээ одоогийн энэ үед хүмүүс баталгаа гэж харах нь зүйн хэрэг. Аргагүй л дээ хуулийн дагуу бол тийм. Гэхдээ хууль хэдий хатуу ч нэгэнт урвасан сэтгэл бол түүнээс ч илүү хатуу байдаг байх. Эр хүн өрөвдүүлэх дуртай, эм хүн эрхлэх дуртай. Өрөвдөж болно гэхдээ зөв өрөвд. Амьдралд байдаг л зүйл. Энд ийм замыг туулсан хүн ч бий туулаагүй хүн ч бий. Асуудлыг аль талаас нь харж байгаа нь чухал. АСуудал 2 талтай. Дийлэнх тохиолдолд асуудлыг залууг буруутгах талаас нь харсан байна. Тэгвэл зөвтгөх талаас нь хараад үзвэл яасан юм. Нөгөө талаас эмэгтэй хүнийг хуурагдсан байж магад гэсэн байна тэгвэл эсрэгээр хараад үзэх хэрэгтэй байх тийм үү.

  15. SEED says:

    xаxа.ЦААДах ни ямарч хүн юм билэ.Яадаж бхад энэ гэнэн хонгор юмааа.хэхэ

  16. Өнөөх гайхал! says:

    ХӨӨРХИЙ АМЬТАД. СОЛОНГОС ЯВДАГ ХҮМҮҮС ИЧИГ ИЧИГ. УСАН БИЕТЭЙ ХҮМҮҮСИЙН БООЛ БОЛЖ ЯВДАГ ИЧИГ ИЧИГ.

  17. *******Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ******* says:

    Солонгос нөхрөө явуулсан айл гэрийн амьдрал иймэрхүү л болоод байгаа юм шүү ..солонгост гэр бүлийн салалт маш их ..бие холдвол сэтгэл холдоно энэ үг үнэхээр агуу үг …солонгост нөхрөө найз залуугаа ганцааранг нь тэр тусмаа битгий явуул..явлаа л бол саллаа л гэж ойлго ..хатуу ч үнэн..бэлээхэн баримт маш их байна ганц бие бүсгүйчүүдийн найз нөхөр нь ихэнхдээ л солонгост байгаа…..

  18. hi says:

    Цаг хугацаа харуулнаа, юуунд н бухимдхав дээ, наад залуудаа ал 1 ийг н сонгох боломж олгоо. Бас оороо оор энээ тэрээ ум бна уу харжилув, буу 100% нид. Хэрэв хайртай бол бас хув тавилан 1 бол бух ум болдогоороол бутнэ харин эсрэгээрээ бол наад залуу чин увна. Тэр цагт хорхон хуу чин бас дотроо бэлтгэлтэй санаатай бвал чи алзахгуй ээ. Битгий уаараал бай,,,,

  19. chokod says:

    Худалч хог вэ наадах чинь эмэгтэй хүн маш их гомдож үзэн ядахаараа л өөрөө мэдэлгүй хараадаг ш дээ. Наадах чинь л нээх зүгээр байхад нь л хараав гэж дээ үлгэрийн юм яриад л ингэж л бичдэг гэж үзүүлээд л солиотой юмаа энэ хэсэг бүлэг эрчүүд. Ичих ч үгүй 2-ийн 2 хүүхэдтэй байж ийм л хүн дээ ч гэж байх шиг тэгвэл яах гэж ийм олон хүүхэд хийсийн худлаа 2 талд ёстой нөгөө тэлээ хурга шиг л байх гэж байгаа биз. Чи өөрөө зовлон үзсэн хүн цаад эмэгтэйг ч бас бодож хайрлаж наад муу хар юмаа алаачээ юун өрөвдөх

  20. altmaa says:

    хэ хэ,жоохон охин шиг сайхан хулхидуулж бгаа юм байна.Эхнэртэй залуус панаалдахдаа дандаа л өөрөө цагаан тагтаа ,эхнэр ни хар хэрээ юм шиг яриад л ,тэгээд бас болоогүй тусдаа амидардаг гэж өлхөн хэлдэг штээ.
    Наадхи чини тэдний л нэг байна.Эхнэрээсээ салаагүй ээ.2-ын дунд л гүйж яваа юм байна.
    Явч олигтой хүн биш байна даа.Хүүхэдтэй болчихоогүй дээрээ холдсон дээргүй юу?

  21. *******Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ******* says:

    ЭХЛЭЭД ХЭСЭГТЭЭ ХЭН БЭ ГЭДГИЙГ САЙН СУДАЛ …ОК

  22. huurhunu says:

    shal balai yum nadah chini batalgaagui l yum bainashde er hun tiim oogui nandin tsewer baitlaa l ehner ni tegej haraana gejuu?
    tegeed ch 2 iin 2 huuhedtei eh hun gedeg chini yu gj tiim amarhan huuhduudee unchruulj bdgiin naadhaa hayaaach mongoloor l 1 zaluuchuud baihad shal teneg yum asuuh yum?

  23. 111 says:

    эхнэрийнхээ тэвчээрийг барсан залуу л биз. чамтай суусан хойноо бас ингэвэл чи яахуу? энийг бодож үзээрэй за.

  24. Цэцэг says:

    Үнэхээр сэтгэл нийлэх нэгэн бол 2 хүүхдийг нь өөрсөд дээрээ аваад амьдраад үзэхгүй юу. Хэн хэн нь зовлон үзсэн хүмүүс харин ч таарч магадгүй л юм.

  25. tseegii says:

    хүний хүн бол хүний хүн.товчоор хэлэхэд.олон жил ганцаар явах амаргүй ээ ойлгож бна.гэхдээ л найдсаний хэрэггүй шуу наад хүндээ.эмэгтэй хүн 1 л зүйлийг сайн бодож явах хэрэгтэй.хүний амидралд орохгүй байх.бүүр салсан бол өөр асуудал.тэгэхд наад хүн чини тэгээгүйл бна шдээ.тийм учраас хөндийрсэн ни дээр.

  26. Lady says:

    sonin yumaa ene humuusiin bichsen zuiliig unshaad bhd neg l utga aguulgatai baihiin suuliin ued ene Burhan zalhuuraad ihenh humuusiin huvi tavilang adilhan baihaar canondood haychihdag boltsiimuu haashain kkkk, ene huuhnii tuhaid ekhnii amidralaa alban yosoor salaad tsegtseleed iruul yahav huleegeed avahgui yuda ho, busdaar alban yosnii ekhner huuhedtei huntei orootsoldood yostoi hereggui, odoo ch hudlaa unen yariad telee hurga shig bh sonirholtoi garuud olon bolson shude

  27. baagii says:

    1. 6 jil ergej ireegui – mungu ilgeej bgaa biz dee? 2. Tendee ehnertei bol – ta 2 salsan uu? 3. ter zaluu taalagdsan – ene hair durlal uu zgr hosoor amidrah yamar neg helver uu?

  28. золко says:

    тэр эхнэрт эрх нь байгаа . эхний амьдралаа цэглэж байж дараах амьдралаа босгох хугацаа өг.

  29. love says:

    Миний бодлоор наад хүн чини дэмий л болов уу? 2-н2 хүүхэдтэй. Эхнэрээсээ бүр мөсөн салаагүй.Эхнэр ни муухай доромжилсон смс бичсэн гэж байна . Наад хүн чини тэр эмэгтэйг тэгэж бичихээс өөр аргагүйд хүртэл ни гомдоосон ч юм билүү.Үнэнээ хэллээ гээд сайн хүн болчдоггүй байхаа. Хүний 2дох амидрал байна гэдэг хэцүү шүү Та 2 амидарлаа гэхэд чиний 8 настай хүүг биш өөрийнхөө төрсөн 2 хүүд л илүү байна байгаа бүгдээ зориулна. 2хүү төрүүлээд өгсөн ээж тэр залууг тийм ч амар тавиад туучихгүй нилээн юм салгаж дарамтлах байх Та 3 гэр бүл болоод сайхан амидрах гэдэг гэтэл нөхрийн чини урд амидрал зулгаагаад сүүлдээ нөхрийнхөө хуучин хнэр хүүхдийг тэжээгээд байна уу өөрийнхөө гэр бүлийг тэжээгээд байна уу ялгахаа байна шүү.За тэгээд эмэгтэй хүн зовлонлуугаа өөрөө гүйдэг юм дөө. мянга хэлээд зөвлөөд нэмэргүй. Зөв шийдвэр гаргаарай даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.