Хэдий чинээ баярлаж догдолно хайр сэтгэл төдий чинээ хоосон зүйлийг зөгнөж байдаг

Бид өөрсдийн хувь заяаныхаа зохиолч нь байдаг. Тиймээс ч бидний бодол, үйлдлээр бүх зүйл болж өнгөрдөг шүү дээ. Бидний хайр сэтгэлийн роман бусдынхтай яагаад адилхан байдаг юм бол. Хайр сэтгэлд өөрийн гэсэн хэм хэмжээ байдаг бөгөөд хэр зэрэг их баярлаж догдолно төдий чинээ хий хоосон зүйлийг дуудаж байдаг. Хэрэв та хайр сэтгэлийн романаа жолоодож чадахгүй бол та өөрөө түүнд захирагддаг байна. Ингээд бүсгүй та доор өгүүлэх зүйлсээс өөртөө тохирсон дүгнэлтийг хийгээрэй.

ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ХАЙР ДУРЛАЛ
– Энэ төрөлд багтах эмэгтэйчүүд цаг үргэлж дурлаж байдаг. Иймээс ч тэд нөхөрт гарч, хүүхэд гаргахыг хүсдэггүй бөгөөд өв тэгш хэн нэгэн эртэй учрахыг мөрөөддөг. Үнэндээ бол тухайн хүндээ бус байр байдалд нь дурладаг байна. Түүнчлэн ээжийн “нөхөрт гарлаа л бол гэрийн боол болох нь тэр” гэсэн үг яриа эргэлзээ, багагүй түгшүүр төрүүлдэг байна.

Ямар нэгэн зүйлийг урьдаас төсөөлөн бодсоноос болж бодит байдалтайгаа зохицож чаддаггүй. Тиймээс ч гэрэлт ирээдүйгээ хэзээ ч бүтэхгүй зүйлээр зөгнөн мөрөөдөж амьдардаг. Хоосон мөрөөдөл, дурламтгай зан хоёр хоорондоо холбоотой байдаг. Иймд хий хоосон мөрөөдөл, эцэс төгсгөлгүй дурламтгай байдлаа зогсоож амьдрал, хайр сэтгэлдээ бодитоор хандаж сурах хэрэгтэй.

ҮРГЭЛЖ НЭГ АГААРААР АМЬСГАЛАХГҮЙ БАЙХ
– Өнгөрснөөрөө амьдрах нь заншил болсон зүйлийн нэг бөгөөд салахад хэцүү байдаг. Үйл явдлын давтамжаас өөрсдийгөө чөлөөлж чадахаар нас биенд хүрсэн хүмүүс болсон гэдгээ ухаарах цаг болсон. Өөрсдийнхөө хувь заяаны төлөө хариуцлагыг гартаа авах хэрэгтэй. Хүн өдөр бүр нэг хоолоо идээд байвал ямар байх вэ гэдгийг бодож үз. Үүний нэгэн адилаар өнгөрсөн дурсамж, хайр сэтгэл, үйл явдлаар амьсгалах нь ирээдүйн амьдралд чинь сайн зүйл авчрахгүй.

/Хань/

4 Comments

  1. SEED says:

    Романтик ХАРИЦАА бол УГАСА хэзээ нэгэн цагт дуусах ни Гарцаагүй ҮНэээн.40 хүртлээ РОМАНТик сайхан харцаатай хүн мэдэх бол хэлэрэ миний мэдлэгт нэмэр болно шүү гэж хэлий да хэхэ

  2. SEED says:

    Энэ лаб их урт зөблөмж маягин бсн ба дунд хэсгээсэ эхлэд тасдуулзан бх гэж бодож бна.хэхэ.Минийхар бол Романтик харицаатай бхда сайн дасалзаж хэн хэнгүйгэрэ амидрала төсөөлөхөөргүйгэр дасалцаж чадвал урт удан амидарлин эхлэл гэж бодож бна.Олом нарин ширин юм нуршад яхав.Угаса ихэнх ни ойлгох биш хэхэ!

  3. huurhunu says:

    shal teneg yum dogdloj hairlaj durlahgui nurmaigaal erguuteed baiwal saihan amidarhiimu haashaan sahl dagz yum bichchihsen durak ve?

  4. ZAAWAL UNSH says:

    энд одоо ю бичкээд ю бичтсэн бгаанбэ? шал утгагу. энэ админгуай энэ ымнууда ойлгжийну

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.