Элэг нэгтэндээ туслахыг уриалж байна

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье Би сая medeelel.com-ooс ийм нэгэн өрөвдөлтэй тусламж гуйсан захиа олж уншлаа Ингээд энд сийрүүлэн бичье!

Миний охин Дашдамба овогтой Наранжаргал нь 1984 онд төрсөн. Охин маань 1998 оноос хойш “Аяганцар түүдгэнцэрийн үрэвсэл” оноштой олон жил эмнэлэгээр явлаа. Гэвч бүрэн анагааж чадалгүй явсаар 2006 онд “Бөөрний дутагдал ” болж одоо Гемодиализийн аппаратанд 7 хоногт 3 удаа орж, түүний хүчээр л амьдарч байна. Миний охин бөөр шилжүүлэн суулгах боломжгүй байсан нь охинд маань тохирох 1-р бүлгийн цустай, цусан төрлийн хүн бидний дотор байхгүй байгаа. Хамгийн гол нь охины маань элэг С вирустэй юм.

БНСУ-аас бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаар нэрд гарсан эмч манай улсад ирэхэд азаар охиныхоо судсыг солиулан уулзах завшаан тохиож, учир байдлаа хэлээд тусламж хүсэхэд Солонгост мэс засал хийлгэж болно гэсэн юм. Буянаар Пак эмчээс бидэнд Солонгост очиж эмчлүүлэхийг зөвшөөрсөн урилга ирлээ. Охин маань С вирустэй, ээжийнх нь цусны бүлэг өөр байсан ч донор болж бөөрөө өгч болно гэнэ. Энэ сайхан мэдээ боловч бидэнд бөөр шилжүүлэн суулгахад нийт зардал 70 сая төгрөг шаардлагатай байна. Буянт хүмүүс минь бидэнд чин сэтгэлээсээ тусалж хувь нэмрээ оруулаач.

Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.

Аав Дашдамба нь
Хандивын данс:

Chase Bank:
309-327-0200

Голомт банк
240-500-4471 (Валютын)
240-500-4470 (Төгрөгийн)
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй шүү дээ!Элэг нэгтэндээ зовж яваа цагт нь туслахыг миний бие уриалж байна!!!

7 Comments

  1. bi busgui says:

    Монголын толгой баячуудад бас хандаад үзсэн нь дээр байхаа.Мянганбаяр мэтийн боломжийн хүүхнүүдэд мөнгө цацдаг гарууд бол өгөх хэрэгтэй штэ.

  2. Frau says:

    Ooriin chin mah tasarhai bolson ur huuhed chini edgeshgui ovchtei,magadgui amidrah hugatsaa tun baga baih ued ta yahav ?medeej bolohoos ni bolomjguig ni hurtel yavna temstene… Handiv husej baigaa edgeer humuus chini bolomjgui bolood l ingej baigaa… Sonsoogui hernee hund tuslah saihan sainaatai humuus bna ,tusalj uzee ch ugui baij iimerhuu handiviin guilt het ihselee gej durguitseh ni ch bna… Ta uuj idej showdahdaa hediig urdeg bilee yagaad neg udaa tatgalzaaad neg udaa iluu dutuu yum yarihkuigeer saihan setgel gargaj chadkui gej…hezee negen tsagt ta ooroo ovdoj havdahkui yum shig tiim bizdee. Etsesiin etsest ur huuhdee aldahkui gesen etseg ehchuudiin argaa baraad ard tumneesee guisan guilt shuu dee
    Neg ni niitiinhee toloo ,niit ni negniihee toloo baitsgaay

  3. Alpha910 says:

    заза секс.мн-хэн минь! баярлалаа худлаа нийтлэл бичдэггүй л юм бна би уг нь өчигдөр энэ захиаг явуулсан хүн нь юм бгаа, мэдээлэл.цом-р хэсэж явж бгаад олж харсан юм би лав валиутых нь дасанд мөнгө хийсэн.Бусад хүмүүс туслах үгүйгээ өөрсдөө мэдэцгээ. Уг нь бид цөөхүүлээ юм чинь хичнээн танихгүй ч нэг нэгэндээ туславал сайн л юмсан далайд дусал гээд 10,20 төгрөг ч зовж яваа нэгэнд маань илүүдэхгүй байх!!!
    Эцэст нь секс.мн-ийн админд маш их баярлалаа

  4. dolgoonn says:

    ерөнхийлөгч дээр орохгүй юу,юу гэхнүү?улсийн их хуралийн эрхэм гишүүдээс нэг бүрчлэн гуйгаад үз..яаж хандахнуу? болохгүй бол ард түмэн,ард түмэн гээд бгаа монголийнхоо ард түмэний төлөө жагсаал хийж цугларцгааж монголчуудаа ядуурлаас гарч ажилийн байрний төлөө сайхан амидралийн төлөө ирээдүйнхээ төлөө бид ард түмэн бид дуугаа нэгтгэж монголоо нэг нэгнийхээ төлөө хашгиран зогсоцгоое!

  5. dolgoonn says:

    монголийнхоо алдартай сайн яваа хүмүүсээс гуйж болдгүймуу?жүжигчид болон дуучид бна хагарч ядталаа баыжчихсан юу хийхээ мэдэхээ байчихсан нөхөд зөндөө л явж бнадаг,ийм үедээ ядарсан ард иргэдээ биш ТВ& радио&РМ-ЭЭР ГУЙЖ БОЛДГҮЙМУУ..?ядарсан үэдээ биш ямарч үед ард түмэн мини гэж уриалж сур..энэ охинд эрүүл энхийг хүсие!

  6. tengerleg says:

    наагий чиний хэлсэн хатуу ч унэн уг шуу хандив гуйхаа болимоор юм даа адилхан ядарч зудэрч хэдэн халтар тугругний тулуу явж бж

  7. naagii says:

    магадгуй би дэндүү хатуурхаж байж магадгуй л дээ гэхдээ энэ хумуус арай биш ээ олонд хэрд гарсан ни ч бн гараагуй ни ч байна тсуухун момголчуудийг иу гэж боддийм дээ амидрах гэж ыдаж байхад овдож хавдсан уэдээ хандив гуйх болохоороо л гэнт эх орон нэгт элэг нэг монголчуудаа гээл сайхан сайхан угийг урсгаж байгаад хандив гуйхийн бусад тсагт бол тэр тусамаа эрүүл саруул мунгтэй ывах уйдээ хэзээ л нэг элэг нэгт монгол ахан дуусээ гэж сандаггуй шуудээ та нар даанч.тэр жужигчин баатархуугээс эхлээд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.