Эмэгтэйчүүд ээ, хариулаач? /2/

Өмнө нь Эмэгтэйчүүд ээ, хариулаач гэсэн нийтлэл бичсэн залуу байна. Зарим нэг зүйлийг тодруулах хэрэгтэй болов уу гэж энэ удаа бичихээр шийдлээ. Эхлээд өмнө нийтлэлээ яагаад бичих болсноо тайлбарлахыг хичээе. 3 сарын 18-нд уулзахчгүйгээр шууд зугааллаа гэж хэлсэн нь таалагдаагүй л дээ. Тэгээд нийтлэл бичээд хүмүүсийн санал бодлыг түүндээ уншуулъя гэж бодсон юм. Дэмий юмны төлөө санаа зовж байвал өөрийгөө бас түүнийгээ ч зовоочихно гэж бодсон. Нийтлэлээ та бүхний сэтгэгдэлтэй цуг уншуулаад өөртөө хамт баймаар байна шийдвэрээ эргэн хараач гэж гуйсан. Харин тэр хүлээж аваагүй.

Тэр хүн зүгээр нэг найз бүсгүй минь биш. Миний сүйт бүсгүй байсан.

Хэргийн учир нь 3 сарын 18-д би заавал баярлах ёстой гэсэн үг биш шүү. Би цэргийн алба хаагаагүй болохоор энэ өдөр эрэгтэй ч бай эмэгтэй ч бай эх орныхоо төлөө цэргийн тангараг өргөсөн тэр хүмүүстэй барьцах эрхгүй гэдгээ сайн мэднэ. Миний өвөө, аав бүгд цэргийн хүмүүс байсан. Гол нь сүйт бүсгүй маань өмнө нь өөрөө утасдаад тэмдэглэдэг гэдэг байсан болохоор саяхан өнгөрсөн 3 сарын 18-нд түүнтэйгээ сайхан байя гэж бодоод ирэхийг нь хүлээж байсан юм. Намайг эвгүй байна гэхэд үгүй ээ заавал ир би баярлуулна гэж хэлсэн тэр өдөр яг одоо миний нүдэнд харагдаж байна. Тэр хүн л надад энэ өдрийг онцгой болгосон шигээ энэ өдрийг үлдсэн амьдралын туршид санаж явах хар дурсамжтай үлдээлээ.

Энэ нийтлэлийг уншигч та хэрэв дурлаж явсан бол хайртай хүнээ хүн ямар их санаж, тэмүүлдгийг мэднэ. Тийм л мэдрэмжээр би түүнийгээ хүлээж байсан юм даа.

Бас би түүнийгээ тэгтлээ хорьж байсангүй ээ. Харин ч хааяа ангийнхантайгаа Metro орохгүй юм уу? гэдэг байлаа. Надад таалагдахгүй юм гарвал таалагдахгүй байгаагаа хэлээд хэрэв чи хүсч байгаа бол би хорих эрхгүй гэдгээ л хэлдэг.

Сэтгэгдэл бичсэн зарим хүмүүстэй санал нийлэхгүй байна. Тэртээ тэргүй чинийх болох юмбол тэр болтлоо эрх чөлөөтэй байг л дээ гэж. Яагаад гэр бүлтэй болохоороо эрх чөлөөгөө хасуулна гэж? Хүмүүс гэр бүл болно гэдэг маш том хариуцлага гэдэг үнэн ч хариуцлага хүлээнэ гэдэг эрх чөлөөгөө хасуулна гэсэн үг биш байх. Тэгээд ч түүнийгээ бариад баймааргүй байна. Надтай анх уулзахдаа ямар л байсан тэр чигээр нь байлгаж, хайрлахыг би хүсдэг.

Бидний хооронд ийм зүйл болсонд хэн хэн маань буруутай. Үнэхээр л бүх бурууг нэгэндээ тохох нь утгагүй. Анх Өмнөговь явахад нь үнэрээр их санадаг байлаа. Ойр тойрны хүмүүс цаадах чинь уурхайд очоод өөр хүнтэй болчихвий алдав даа гэж хэлэх нь дарамттай. Хэсэг хардсан. Хардана гэдэг хэн хэндээ үнэхээр тамтай зүйл шүү. Түүнийгээ ч гомдоож өөрөө ч сэтгэлдээ асар их тарчилна. Тэгээд бодсон. Хань болох хүнийгээ ингэж болохгүй, бид чинь гэр бүлнэ гэдгээ ухаарч зассан. Хүмүүст хэлэхэд хардалт хэзээд сайн зүйлд хүргэхгүй, харин ч хайртай хүнээ улам холдуулдаг. Гэхдээ, хартай хүн хэзээд засарахгүй гэвэл худлаа. Хүн өөрөө ухаарч, ойлгож чадвал засч чадна.

Би залуу хүн гэхэд хэр баргийн хүнд олдохгүй чухал ажлыг хариуцаж ажилдаг, түүгээрээ ч бахардаг. Бас надад энэ их хариуцлагыг итгэж өгсөн тэр хүмүүсийн итгэлийг алдахгүйг хичээдэг. Хэдий career-ийн хувьд өргөн боломж өгч байгаа ч төрийн албаны цалин бага шүү дээ. Хангалттай мөнгө олж чадахгүй байгаа нь эр хүний минь хувьд том дутагдал юм уу даа.

Бас эмэгтэйчүүддээ хэдэн үг хэлэх гэсэн юм аа. Та бүхний биднийг буруушааж байгаа бүхэн үндэслэлтэй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Эрчүүд бидэнд олон дутагдал бий. Тэр бүх алдаагаа засахад эмэгтэйчүүд та нарын минь өгөх урам зориг чухал шүү. Нэг үгийг санаж байна. Энэ хорвоогийн агуу удирдагчид бүгд эрчүүд байсан; гэхдээ тэдний ард эмэгтэйчүүд байсан юм шүү.

Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бид чинь сэтгэлийн амьтан. Хайртай хүнээ хайрлаж байгаарай.

42 Comments

  1. энэ хүмүүс яасан олон үг бичдийн. тэр цалин нтр хамаагүй шдээ. чи жаргалтай амьдрах гэж энэ хорвоод мэндэлсэн юм байгаа з дээ. энэ тэнд гомдоллоод яваад байхын. эмзэгхэн гдг нь сайхан хайрла за.

  2. Aagii says:

    захиа бичсэн залууд ганц үнэн юм хэлье ээ. Энэ сайтад ордог хүмүүс хүйсийн хувьд бараг 90 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг юмаа. Би сонссон. Тэгээд ордог хүмүүс нь дандаа л нэг асуудалтай болоод эсвэл эр хүнийг үзэн ядах сэтгэхүйтэй болчихсон байдаг бүгд биш ч ихэнх нь шүү дээээ. Тиймээс чамд сайн сайхан зөвлөгөө өгнө гж горьдох хэрэггүй. Гэхдээ хэрэгтэй юм бичсэн хүмүүс бас байна шүү тэд нар нь дандаа эр хүн эсвэл ухаантай ганц нэг эмэгтэйчүүд болл\олтой. хөөе залуу айн, тэрнийг нь л бод, өөр эндээс авах юм байх гүэээ гэж….

  3. RobertO says:

    Ta bugdiig niitleliig unshlaa gehdeee amidraldaa hol zursun l humuus bgaad bhiiin oilgohgvi bna yeroosoo ene amidral neg bol buur zadgai neg negendee taarsan huvtsasnuud l bgaasaai oor heleh yum alga Ene expert ih dajgvi zohioj bichihiin gehdee bas tom yumnuudiig ni medehgvi l bnadaa.. Ene oguuleliin zaluu bol hudlaa zaluu shan nairuulaad bichchihej chi zgr suit busguigeegees gadna heden busguitei untsanaaa bodooch … neg nz chin chm deer dajgvi belen busgui daguulaad irvel chi tatgalzahgvi shde jaahan boditoi yum bich bas unen

  4. haij bn says:

    сэx хамтрагч хайж байна 22-28 насний зөбхөн дажгуй бусгуйчүүд хандана уу! batuchralhurlee@yahoo.com

  5. The man says:

    потом посмотрэм гэсэн шуу дээ тэгээд ыу болсон бэ одоо уулзсан уу амралтаас ямаршууxан ым ирэx ым бэ дэ? Бодлоо xэлиэ –д чиний аллэрги надад ч бас бдаг экспэрт-д чи нийгэмд юу бутээдгээ нэг сайн бодоод узээрэй судалгаа xийx тосол дээр ажиллаx……… эдгээр ажил эрxлэгчдийг би оорийн гэсэн толгойтой уы xийж бгаагаа ойлгодог олсон монгоноосоо татбар толдог угуй ядаж л ядарсан нэгэнд оглог xандив огдог огоод ызсэн нэгэн бгаасай гэж л xусдэг дээ. Сэтгэгдлийн xубид томоос бага татвар аваx жижгээс том татвар аваx 2 чини нолоолоx xучин зуил ни шал оор шуу.

  6. lambert says:

    чаамайг хайрлах,хайрлуулах эмэгтэй бга мартаад эр хун бн өөдрөг блда.амжилт хусьэ

  7. altmaa says:

    Хайртай 2хүн удаан хугацаагаар хол байсан бол юуны түрүүн уулзах гэж тэмүүлэх Хүсч хүлээсэн чиний сэтгэл хэнд ч ойлгомжтой.
    Харин бүсгүй тэгсэнгүй.Чамтай уулзахаа хойшлуулж дараагийн ээлжид тависан байна.
    Чамаас түрүүнд тавиж чухал гэж үзэж байгаа зугаалга-д тэр бүсгүйн сэтгэлийг чамаас булаасан хүн байна даа.
    Тиймүү,үгүй юу?Хамаг учир зугаалгадаа биш,чиний бүсгүйн хагацах дургүй байгаа хүн тэнд байсных болов уу?
    Хэнд ч ингэж сэтгэгдэл төрүүлэхээр байдал үүсчээ.
    Тэгэхээр байдлыг хараад үнэхээр бүсгүй хувирсан бол түүнийг тавиж явуулах хэрэгтэй.
    Хүний амидралд олон учрал байж тэр дотроос хамгийн зөв гэсэн сонголтоо хийдэг.
    Ингэлээ гээд түүнийг буруутгаад ч яахав,буруу сонголт хийсэн бол амидрал аяндаа түүнийг шийтгэнэ.
    Зөнгөөр ни рохи гэж хэлэе дээ.

  8. buuuurkaaaaaaa says:

    seks hamtragch haijina.17-29girl bhad bolno.burka_t92@yahoo.com

  9. Эмэгтэй-д says:

    хэй эмэгтэй та битгий тэгж тэнэгт л дээ. Бүх юм тодорхой болчоод хүмүүс бүгд л хүлээн зөвшөөрөөд энэ залууд туслах үүднээс сал энэ тэр гээд сэтгэгдэл бичээд байхад дахиад жаахан хүлээчих ээ ч гэж ч байх шиг. Ямар тэнэг юм бэ? Яахаараа ингэж эмэгтэйчүүдээ үхэн хатан өмгөөлдөг байнаа? Нэртэйгээр нь нөгөө бүсгүйнхээ өөр нэг эртэй яг хамт нөгөө ажлаа хийж байхыг нь харж зураг хөргийг нь авч бичлэг хийж баримтжуулсныхаа дараа, яг гардсаныхаа дараа л сал гэх гээд байгаа юмуу. Ямар их гүйлгүүлэх дуртай юм бэ та нар хөлөөр нэг хөглөрдөг байж. Энэ залууд зүгээр л туслаад үнэнийг нь хэлээч, та нар мэдэж л байгаа ш дээ энэ 2 угаасаа бүтэхээргүй болсоныг тэгээл тэрийг нь хэлээч. Эмэгтэй талаа л бодоод байх юм. ичээч та, ингээл энэ сайтад дандаа эмэгтэй хүн, ялангуяа эрчүүдийг үзэн яддаг эмэгтэйчүүд ордог нь мэдэгдээд байдийн. Та нар зүгээр л хүн ёсоор ханд. Эр хүн болгон адил биш. Хүн бүр адил биш. Өөр өөр. Энэ залууг битгий өөрсөдтэйгээ тааралдсан эр хүмүүстэй адилтага, бас тэр хүүхнийг нь бас өөрийн таньдаг эмэгтэйчүүдтэй адилтгаж үзээд бай. ХҮН БҮР ӨӨР ӨӨР. санаж яв.

  10. эмэгтэй says:

    зүгээрээ эр хүний үг хайр 2-т уярдаггүй эмэгтэй хүн гэж байдаггүй юм, тууштай байж, жоохон хүлээчих ээ. бас нэг аллтан заль байнашд, маш идэвхитэй араас нь гүйж байснаа гэнэт хэл чимээгүй алга болчихоо, тэгээд хэсэг хугацааны дараа…..

  11. gana says:

    Эрх чөлөө гээд байхийн сонин юм.Миний бодлоор бол хайртай хунтэйгээ суугаад хөөрхөн хуухэд гаргаад булээн дулаан уур амисгалтай тохилог гэртээ аз жаргалтай жаргалтай байвал гадуур дотуур гуйгээд эрх чөлөө эдлэх гээд байх хэрэг байгаа юм уу.Хааюа найз нөхөдтэйгээ уулзаж учирах юм байлгуй л яахав тийм юманд заавал эрх чөлөө гэх хэрэг байгаа юмуу.Хамгийн чухал ни хажуудах ни нөхөр ни хайртай халамжтай уурийгээ сайхан аваад эхнэрээ халамжилдаг б бол хуухнууд бас хайрлаад халамжлаад л бна шуу дээ.танай найз охиний хувд бол чамайг хэн бухнээс туруунд тавимаар юм.18-нд миний хани намайг 6 гэхэд гэртээ байгаарай би цэргийн алба хаасан хун шууу гэсэн би яаж ийж байгаад ажлийхаа эрэгтэйчүүдийг хулээж авчихаад 6.30 хургээд хариад баырлуулсан.Хани ижилдээ найз залуудаа суйт залуудаа хэн бухнээс илуу ач холбогдол өгдөг бухнээс дээгүүр тавидаг байх хэрэгтэй.Унэхээр хайртай бол шуу…..

  12. temvha says:

    tegeed yasiin ta 2 salchihsan yum uu. yu bolsiin suul suuldee emegtei humuusiig ulam uzen yadaad bh yum. hulgaich gej erchuud n gej pizda nuguu mooj jombogo geed bga erchuud n l tiim bolgoj bga shu dee gants neg huntei untaad uztsen yadiin yadiin yamar ongon g\bbish geed l. ohiduud uhaantai bwal tegeed uul n gaigui l bmar yumdaa. yasn yu bolsonoo hugshuun heleerei

  13. temvha says:

    ясан эргүү битч үэ тэр аүгай чинэ хаы хаы сда орчлонгоор л нэг сайхан ухаантай уухнууд бна gai l bna zuger bi law ingej dawraaj chadah ch gui ali eswel nadtai uchirsan busguichuud n tiim uhaantai bsinmu bvv med baihku bj bj uulzku bj bj ircheed l nadad tegwel sonin l sanagdana. yarishig ter umnu gowiinhoo uurhain har ajliin malnuudtaigaa saihan amidra l gej helne de tegeed uragshaa harna tsus gejj sda

  14. cahirmaa says:

    учир нь олдохгүй хачин загнах тусам нь хайрлаад халамжлаад бай, тэгээд л чинийх ок, ийм энгийн юмыг ихэнх эрчүүд мэддэггүймдаа, мэддэгсэн бол хичнээн их жаргахаа төсөөлдөг ч болоосой

  15. zochin says:

    @Expert бас ортой үг хэлжээ. Төрийн байгууллагынхан бүгд тийм яадгаа алдсан дампуу гарууд лав биш ээ. Тэрэн дотор чадвартай хүмүүс зөндөө байгаа. Ер нь дунд хэсэг нь л авч явж байгаа гэдэг үнэн. Тэд нарыгаа заавал муулах хэрэг байна уу? Оюу Толгойн нөөц дуусвал ажилчид нь бүгд хоосон чемоданаа бариад л ажилгүй болоод л буцаад ирнэ шдээ.

  16. H says:

    Энэ 910-ыг айхтар хувийн чанартай дайралтууд дээр хийгээд байхаар нь гайхаж байсан чинь зайлуул офицерын хүүхэд байгаад өвөө, аав 2-ыгоо үнэд хүргэх гэж байсан юм байна. Аан бас гэр бүлийн хүчирхийлэлд өөр эрээс хүртсэн эмэгтэйн төлөө гэр бүлийн хүчирхийлэл огт хийгээгүй залууруу дайралт хийсэн гэхээр хөөрхий минь прокурор юмуу шүүхийн байгууллагад ажиллуулаад хэрэггүй бүсгүй болтой догоо. Тэгсэн мөртөөн: ганц охинд хаягдсанараа нийт эмэгтэйчүүдийг бүү ижилд тооц гэж ирээд дайралт хийсэн байх юм тэндээ. Хүнийг жэнэрэлизэйшн бүү хий гэх мөртөө өөрөө тэрийгээ хийгээд тавьчихдаг.

  17. **hariult** says:

    Би маргааш хотруу найз залуудаа очино ямарч чухал хэрэгтэй ажил зугаа цэнгээн бай Канселдана. Би бас хөдөө ажилдаг тодруулбал Өмнөговьд, Миний хувьд найз залуугаасаа хол байх маш хэцүү. Санаж бэтгэрч үхдэг.
    Гэхдээ би ариун журамт бүсгүй шүү.
    Чиний найз охиныг хүн амьтантай унтаад яваад байгаа гэж бодохгүй байнаа. Харин тэр та 2ын харилцааг нухацтай бодох хэрэгтэй юм байна гэж бодсоны үүднээс чамаас зайгаа түр барьсан байж магадгүй.
    Чи халамжтай юм шиг санагдлаа тэхээр асуудал чиний хайр халамж дутсан энэ тэр биш байх.
    за тээд миний бодож байгаа зүйл бол:
    1. МӨНГӨ буюу цалин /Учир нь уул уурхайд ажилдаг харцуул их өндөр цалин авдаг тэдниихийг чинийхтэй харьцуулж байгаа энэ бол тодорхой. Би ч бас харьцуулж л байсанв Эмэгтэй хүн юм чинь насан туршдаа байнга гачигдалтай амьдрах юмуу гэж бодсон байлгүй.
    2. ДАСАЛЦАЛ /уурхай дээр харцуул худал дүр эсгэж их халамжилнаа нөхрөө санасан эмэгтэйчүүд тэвчилгүй уяраад байх шиг байдын миний ажигласнаар. Нэг залууд толгой нь түр эргүүлээд байгаа байхаа/
    Ер нь бол найз бүсгүй чинь та 2ын харилцааг дахин бодолцох ёстой гэж бодож байгаа байхаа нээрэн шүү. Найз бүсгүйд чинь мөнгө нь чухал мэт санагдуул нөгөө уурхайн залууг дагаж явна. Гэхдээ ухаантай бол чамайг ирээдүйтэй гэж бодоод ирэх ёстой.
    Харин хайр сэтгэлээн гэж бодвол тэр мөнгө энээ тэрээ чинийй хэн байх нь гол биш тэр зүгээр л чемоданаа чирээд ирэх байхаа. Юун түрүүнд чи өөрийгөө ямар бодол санаатай байгааг хэлээрэй. өөрийгөө буруу зүйл хийсэн гэдгээ ойлготол нь тэгээд бүсгүйдээ хугацаа өг. Чи ч бас бод. Ирснийх нь дараа хайртай түүнийгээ урь урьдийхаас илүү хайрла маш их. Алган дээрээ бөмбөрүүл залуу минь.

  18. ragus says:

    За за ямар ч байсан та 2ын харилцаанд апдате хийх юм уу эсвэл шинээр форматлах л хэрэг гарсан юм шиг байна. Харин төрийн албаны хувьд Хэзээ ч дампуурдаггүй болохоор ийм урагшгүй болчихсон юм гэж 1 ухаантай хүн хэлж байсан нь санаанд орчихлоо. Тэгээд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тусам авилга авах үүд хаалга нь нээгдээд л, хэдий эрх мэдэлтэй, хариуцлага өндөр болох тусам тэр хаалгаар нь урсаж орж ирэх мөнгөний урсгал ихтэй болдог балай тогтолцоотой юм дөө. Бас авилга авч байгаа эзэн нь хэн 1 эрх мэдэлтэн биш, эрх бүхий улс төрийн нам болчихсон шд. Нам руу мөнгө нь хандив энэ тэр болж ороод дараа нь хэрхэн яаж хувиарлагддагыг би мэдэхгүй. Намын нууц биз. Албан тушаал, сонгуульд өрсөлдөх тойрог, улс төрийн томилгоо, энэ тэр гээд л …. Ер нь төрд алба хаах уг нь дэмий дээ. Би бас /би бодлоо хэлье/тэй ойролцоо үзэл бодолтой. Өөрийгөө болон улсаа хөгжүүлье гэвэл чадалтай залуучууд хувийн секторт хүчээ үзвэл зүгээр… Төрд мэргэжлийнхэн болоод дуртай нь үлдэнэ л биз.

  19. Expert says:

    910 таньтай ойлголцсондоо баяртай байна. Чамайг бас хүндэтгэж байна.Уучлаарай гэсний хариуд чинь баярлалаа, зүгээр гэж хэлмээр байна. Миний хувьд энэ сайтын байнгын уншигч болоод бас багагүй хугацаа өнгөрсөн байна. Хүмүүст өөрийн чадахаараа зөвлөгөө өгч, бас заримаас нь суралцаж сэтгэгдэл бичиж хүмүүстэй санал бодлоо солилцох сонирхолтой байдаг, энэ нь бас надад туршлага өгдөг. Гэхдээ хүн бүрийн амьдрал өөр, тэдэнд тохолдож буй асуудал ч өөр өөр, ямар ч нөхцөлд тэр асуудлыг тэр хүн өөрөө л үнэлж өөрөө л шийдвэрээ гаргадаг. Тийм учраас энэ сайтыг уншиж өөрт тулгарч буй асуудлаа үнэлж цэгнэж хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг гарцыг хүмүүс хайдаг. Мөн аливаа гэр бүл, хайр сэтгэлд тулгамдаж байдаг нийтлэг асуудлууд байдаг бөгөөд тэдгээрийг шийдэж чадсан нэгэн байхад шийдэж чадахгүй толгойгоо, зүрх сэтгэлээ гашилгаж байгаа хүмүүс бас байдаг. Ийм хүмүүсийг холбож, уулзуулж асуудлыг шийдвэрлэхэд, мөн сэтгэл санааны дэм үзүүлэхэд тусалдгаараа энэ сайт гэр бүл, сэкс мэдлэг чиглэлийн Монгол дахь сайтуудаас хамгийн түрүүнд явдаг. Монголчуудын хамгийн их ордог сайтуудын жагсаалтын эхний 25д байнга явдаг юм билээ. За тэгээд бүгдэд нь амжилт хүсье.

  20. 910 says:

    заза би өмнө нь бичсэн сэтгэгдэлдээ уучлалт хүсье би дэндүү эмэгтэй талыг өмөөрч бичсэнээ ойлголоо захидлын эзэн болон Экспэрт 2 надыг уучлаарай. одоо бол нэг талыг барьсан биш эрүүл коммент бичье.:)

    Ер нь бол 2 дахь захианаас чинь уншхад нилээн гомдсон байртай бна лдаа. Чи үнэхээр бусад залуус шиг эрх чөлөөгөөр нь боодоггүй бол энэ удаад гомдох чинь аргагүй юм. Ер нь тэгээд сүйт эмэгтэй ч бай найз охин ч бай хамаагүй хэрэб та 2 бие биенээсээ хол ажилладаг бол та 2 хэсэг хугацааны дараа холдоно хөрнө л гэсэн үг.Би ч гэсэн нөхрөөсөө бүтэн жил тусдаа байж үзсээн бид 2ын дунд юу ч болоогүй бид биеэ хураагүй одоо хамтдаа жаргалтай бна хэрэв хэсэгхэн хугацааны дараа хөндийрсөн бол энэ чиний хань бишээ чамд хань болох хүн биш найзаа замаа бодл гэж хүсье . Үнэхээр бие биедээ хайртай бол санаад уулзаад сайхан байдаг юмаа. За тэгээд чамд амжилт хүсье ! Бас тэгээд урьд нь нэг тал барьсан коммент бичсэндээ харамсаж бна ахин уучлалт хүсье!

    PS:Гол нь манай аав өвөө 2 2уулаа хилийн цэргийх байсан юм тэгээд цэргийн баяраар Монгол даяараа баярлаад архи хэрэглээд элдэв юм гарахаар дургүй хүрдэг учраас л та нарын баяр биш гэж бичсэн юм дээрээс нь энд дандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд захиа бичдэг болохоор эмэгтэйгөмөөрч бичсэн юм.

  21. jambal says:

    ер нь бол тогтолцоо засна гэдэг бол хүнээ засахаас эхэлнэ.
    монголчууд ерөнхийд нь авч үзэхэд үнэхээр нийгэмшиж амжаагүй хагас зэрлэгээрээ яваа. ойгоос дөнгөж гарсан сармагчинг байшин барь гэж тулгах хэцүү юм да.

  22. jambal says:

    2.5 сая x 100 = 250 сая төгрөг

  23. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ****-д says:

    Та энэ сайтад байнга зөвлөгөө бичдэг юм байна лээ. Дээрх залууд юу гэж зөвлөмөөр байна даа. Эр эм ялгалгүй. Таны бодлыг нэг сонсмоор байх юм.

  24. Expert says:

    Ха ха би бууж өглөө. Харанхуй агуйд орчоод хий дэмий орилоод яахав дээ. Чиний зөв өө. Чиний өнцгөөс харахад. Миний өнцгаас харахад миний бодол бас л надад зөв. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг байхаа. Заавал өөрсдийнхөө бодлыг бие биедээ нийцүүлэх гээд яахав дээ. Татварын тухайд чиний илэн далангүй хэлсэнд чинь баярлаж байна. Эмнэлэг сургуулийн тухайд ийм байгаа нь ганцхан төрийн албан хаагчдаас шалтгаалж байна гэдэг бол жинхэнэ ТЭНЭГ бодол шүү.Тогтолцоо нь хүнийг ийм болгож байгаа юм. Харин тогтолцоо гэдэг бол дан ганц хүн тухайлбал төрийн албан хаагч нарын бий болгодог зүйл биш, тодорхой хугацаанд олон хүчин зүйлсийн үр дүнд бий болсон зүйл. Тогтолцоо нь ийм байгаа юм, хөгжлийн түвшин нь ийм байгаа юм. Тийм байхад төрийн албан хаагчдыг зүхсээр л суух уу. 1.5 жилийн татвар чинь Монголчуудад бүгдэд нь гондом тараахад хүрэх юм байнааа, би ойлголоо. Одоо цэг тавья.

  25. Танилцаж 2 р сувгаараа шулуухан харьцаатай болж дотносох 20 дээш насны эгч байна уу. 18 тай хөвгүүн. Хүсвэл batboldbatbayar мэйлд адд хийгээд ороод ирээрэй. Гоё танилцъя. Гол нь сексийн тал дээр илэн далангүй шудрага эмэгтэй байх хэрэгтэй шүү. ок

  26. Erin says:

    чиний хайр чин суларсан байна, харин одоо эхнэрийн чин хайр хорч байна. Биы Биынээ хайрла.

  27. За даа мань эр ч өөрийгөө аваад л гарч өглөө дөө. Би нээрээ авлига өгч байгаагүй шүү. Боож үхмээр нь хэн ч итгэхгүй байх. Би туйлширсан гэж үү. Би дундыг баримталахад дургүй. Нийтээрээ гэдэг чинь олуулаа л гэсэн үг.Дийлэнх нь. Эсвэл төрийн алба горьдож тэнд орж ажлыг завхруулагчид нь цөөнх юм уу. Сайн нь олонхи юм бол яагаад эмнэлэг сургууль ийм байгаа юм. Ихэнх нь муу л байхгүй юу. Урсгалдаа яваа нь усны бага хэсэг нь л байхгүй юу. Яах вэ эхний хэсэгтэй чинь санал нийлж байгна. Тэр гок мок том багын талаар. Набор бол хамгийн хортой авилга шүү.Та сэтгэлгээ талаас нь бод. Авилга гэлгийг асар олон тэр бум төгрөг гэж битгий бод.Тэр бол нүгэл хилэнц. Хөөрхий ядарсан ээжид набор ямар их үнэтэй эд гэж санана.Набор авдаг эмч сэтгэлгээний хувьд ажлаа зөв хийж чадахаа больно. Тэр эмч тушаал ахих тусам өгсөн хүнийг хохь чинь гээд л томруулаад л аваад байх нь л дээ.Яасан муухайн монгол сэтгэлгээ вэ.Би өөрөөсөө эхлэх юм байхгүй угаасаа л энэ үзэл бодлоороо л яваа. Өө нэг асуултанд хариулья. Манайх улсад жилджээ 160 аад саяыг 12 төрлийн татварт төлдөг. 2.5 сая Бэлгэвчийг үржих нь 100 төг хамаагүй ээ хүүхэд хөгшидгүй тараая. Манай компанийн жил хагасын л татвар юм байна. тэгэхээр хангалттай байгаа биз…

  28. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ГАНЦХАН БИТГИЙ НЭГ ТАЛЫГ БАРЬ..ЭР ЭМ ГЭЖ БИТГИЙ ТУЙЛШИР..БҮГД АДИЛ ХАЙРТАЙ ХҮНЭЭ ҮРГЭЛЖ ХАЙРЛА!!!!!!!!

  29. Expert says:

    Дээр чиний бичсэнийг чинь уншаад хэтэрхий хурц хариулт өгсөн байж болох юм. Гэхдээ найз минь зөвхөн нэг талыг харж, зөвхөн нэг талыг буруутгаж, зөвхөн нэг талыг нь шүүмжилж болохгүй ш дээ. Энийг туйлшрал гэдэг юм. Би төрийн албыг маш их шүүмжилдэг ч тэр чигт нь дампуурсан гэж хэзээ ч бодоогүй. Юманд учир суманд занги, сайн сайхан дотор хар муухай зүйл, хар муухай дотор ганц цагаан зүйл заавал байдаг юм. Зүгээр л битгий туйлшир!!! Аливаад наанатай цаанатай бодолтой ханд. Энэ тал дээр би чамаас хавьгүй илүү гэж хэлж чадна, Би номыг нь уншиж номхоныг нь унасаг, сургуулийг нь төгссөн, судалгаа хийсэн, хийдэг хүн. Харин чи бизнесийн тал дээрээ, бодит туршлага дээрээ илүү байж болноо. Би энийг үгүйсгэхгүй. ГАНЦХАН БИТГИЙ ТУЙЛШИР БИТГИЙ НЭГ ТАЛЫГ БАРЬ. ЗАЛУУ МИНЬ САНАЛАА ХУВААЛЦСАНД ТААНКС.

  30. Expert says:

    Баярлалаа. Хариулт сонссондоо сэтгэл хангалуун байна. Миний бичсэн зүйл чамайг ямар ч байсан сэтгэгдэл бичүүлж чадсан байна. Хариулт өгье. Би төрийн албанд ажилладаггүй, судалгаа хийдэг хүн. Тиймээс чамд хүн бүхэн мэддэг судалгаатай хариулт өгье. Чи өнөөдөр Монголын төр хувийн компануудаас авсан татвараараа л ихэнхдээ санхүүждэг гэж ойлгоод байна л даа. Ер нь бол төсвийн тодорхой хэсгийг хувийн хэвшлийн компанууд бүрдүүлж байгаа. Гэхдээ жижиг дунд үйлдвэрлэл буюу чиний ажилладаг шиг жижигхэн компаниудаас авдаг татвар бол өчүүхэн бага хэсгийг эзэлнэ. Аль хэдийн томроод акул болчихсон үндэсний хэмжээний том корпорацууд энэ нь ихэнхдээ төрийн дэмжлэгээр, эсвэл төрийн ямар нэгэн оролцоотой байгуулагдсан, эсвэл төр тодорхой хувийг нь эзэмшдэг Эрдэнэт гэх мэт газруудын татвараар санхүүждэг юм л даа. Харин Монголд жижиг дунд үйлдвэрлэл болох чиний ажилладаг шиг жижиг компануудаас авдаг татвараараа Монголын төр хүн бүхэнд нэг нэг гондом авч л хүрэх байх. Өөрөөр хэлбэл ийм компанууд Монголд тооны хувьд тийм их биш, орлого олох улсын татварт төлж байгаа мөнгөний хэмжээгээрээ ч өчүүхэн бага байна. Харин чиний нэг бодлыг дэмжиж байна. Ийм компани, ийм жижг үйлдвэрлэлүүд маш олноор хөгжих юм бол жишээ нь солонгос шиг хөгжиж чадах юм бол Монгол улс маань хөгжихөөс гадна чиний ажилладаг компани шиг тийм компанууд улсын төсвийн ихэнхийг нь бүрдүүлдэг болох юм. Энэ бол сайн зүйл. Гэхдээ тэр болтол удна. Үүнд төрийн зөв бодлого хэрэгтэй. За нөгөө талаас чиний компанийг би жижигхэн гэж хэлээд байгаа нь томрох боломжгүй гэсэн утгатай биш шүү. Чиний компани магадгүй үндэсний хэмжээний том компани болж болно. Гэхдээ ингэхийн тулд чамд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Хөгжсөн улсуудыг харахад ийм л замыг туулсан байдаг. Харин манай төр ийм хүмүүсийг дэмжих бодлого явуулж чаддагүй юмаа. Чи энийг нь шүүмжилж болно. Тэр төрд ажиллаж байгаа хүмүүсийг нь тэгж хайвтгайруулж болохгүй болов уу. Өөрчлөлтйиг өөрөөсөө гэдэг дээ.

    За дараагийн асуудал бол чиний эмч эхнэрт хэн нэгэн нь набор өгөхөд тэрийг чи авлига гэж тооцох юм шиг байна л даа. Ер нь бол Авлига гэдгийг чам шиг хүмүүс арай л дэгсдүүлж хэтэрхий чекист, чин шударга байдлаар ойлгодог юм. Нэг набор, нэг үзгэн бал, нэг том бор энэ авлига биш. Юу гэхээр авлига гэдгийн мөн чанар нь төр, эсвэл нэг дарга байна уу ер нь хэн өгч авч байгаагаас үл хамааран өгч авч байгаа мөнгөний тоон дээрээ л байдаг юм. Чи нэг наборыг авлига гэж тооцож байгаа бол өнөөдөр авлигагүй юм Монголд байхгүй ээ. Харин сургуульд авлигаар орж байгаа нь хэний буруу вэ ганцхан нөгөө төрийн албан хаагч, чиний тэр багш эгч, эсвэл тэр сургуулийн захирлын буруу юу тэд буруутай ч авлига өгч байгаа та, тань шиг олон иргэн буруутай шүү давхар. Өөгшүүлж байгаа хүмүүс нь та нар өөрөө. Та нэг компанитай юм байна, та авлига өгөөгүй ээ би гээд нэг удаа хэлээд үз дээ? Тэрэнд чинь хэн ч итгэхгүй? Тэгээд ч та авлигагүйгээр компанидаа ч ажиллаж чадахгүй компанийн ажлаа ч урагшлуулж чадахгүй гэж бодож байгаа, та бодохгүй байгаа бол тань шиг нөгөө төрийн албан хаагчдын авч байгаа гондомны мөнгийг гаргадаг гэж таны хэлсэн тэр хүмүүс чинь тэгж бодож байгаа, авлигө өгнө гэж бодож байгаа. Эд нарыгаа бас давхар хараач. Ганцхан төрийн албаа л шүүмжлээд байх юм. Энэ хэдэн тэрбумаар авлига авч улс орноо худалдаж байгаа байгаа төрийн том том албан хаагчдаа нэр заагаад шүүмжилж чадахгүй байж амьдрал нь угаасаа ядуу байгаа төрийн бүх албан хаагчдыг тэр чигт нь шүүмжлээд байдаг, бас болоогүй өгөөд байгаа өөрийгөө болон өөр шигээ хүмүүсийг зөвтгөөд байдаг??????? Хүний толгойн дээрх өвсийг хараад өөрийнхөө толгой дээрх тэмээг харахгүй байгаад байна уу гэж бодогдож байна. За сайн ярилцмаар байвал hairdurlalamidral@yahoo.com хаягаар хандаарай. Хоёулаа энд ингэж тэнэгтээд яахав дээ. Хүмүүсийн дургүй хүрч байгаа. Эцэст нь хэлэхэд Монголын төр чамаас авсан татварын мөнгөөрөө иргэн бүртээ нэг нэг гондом авч хүрэх болов уу яадаг бол!!!

  31. Expert chi ugn dawguil bodolti zaluu shig bxiin, deer bichsen contentuudiig chine xarwal. Gexdee sul tal chine chi toriin alband ajilladag baij bolox yum. Yaxaw uzel bodloo xuwaaltsax margax metgeltsex xayg bwal uldeegeerei, bi durtai bx bolno

  32. Чи өөрөө төрийн албад ажилладагуу.
    Төрийн албанд ажилладаг улсууд амь нь тэмцэхээрээ эмч багш нараар түрий барьдаг юм.Хувийн сургуульд сайн сургалт сайн сурагч байна
    Хувийн эмнэлэгт сайн эмч сайн үйлчилгээ байна.Төрийнхт юу байгаан.
    Надад эмч эхнэр, багш эгч байна. Эхнэр маань хувийн хэвшилд ажилладаг. Би эгч дээ үргэлж хэлдэг. Тэдний салбар ямар заваан байгааг.
    Би эмч нар набор авахыг үзэн яддаг. Сургууль, цэцэрлэгт хүүхэд авлигаар орохыг бас үзэн яддаг. Уучлаарай найзаа бүхэлдээ хавтгайгаараа ийм байгаа. Чи сонссон уу. Авилга дунд шатандаа байгаа гэж. Дээрх залуугийн
    Хэдий career-ийн хувьд өргөн боломж өгч байгаа ч төрийн албаны цалин бага шүү дээ. Хангалттай мөнгө олж чадахгүй байгаа нь эр хүний минь хувьд том дутагдал юм уу даа.
    Иймэрхүү үгийг би олон тэнэгүүдээс сонссон. Энэ хүн юу хүсээд байгаан.Карьер гэдгийг томроод яман нэгэн аргаар мөнгө олох гэж ойлгоод байгаа юм уу. Би энэ залууг зөв газраа ажилла гэж зөвлөж байгаа юм
    Асуултанд хариулья.
    Би нээрээ юуч хийж чадахгүй байна. Яагаад гэвэл над шиг бодолтой нь цөөдөөд байна.
    Гэхдээ Би зүгээр суугаагүй, өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаа. Эргэн тойрондоо энэ бүхнийг хэлсээр шүүмжилсээр яваа. Зүгээр суухгүй байна гэдгийг гудамжинд гарч орилхоор чи төсөөлж байна.
    Дээрх залууд нэг л зүйл хэлье. Гэрээ засаад төрөө зас гэж. Айхтар үнэн үг шүү. Төрийн албанд ажилладаг бүхэнд хамаат ай.
    Би дахиад хэлье, төрийн алба тэр чигтээ дампуурсан гэж.

    Хүнд суртал хувийн компанид байна уу. Гэтэл төрийн албанд тэрнээс их юм алга.
    Би дахиад хэлье. Чиний албан өрөөнд байгаа магадгүй гэрт чинь байгаа бүхэн Гондомноос чинь авхуулаад хэрэглэж байгаа бүхэн чинь над шиг залуусын татварын мөнгө. Хүний юмыг гамтай хэрэглэнэ шүү та нар….

  33. Expert says:

    Энэ захиа бичсэн залуу чиний комментийг уншаад дуртай байхгүй л болов уу. Тус болохгүй юмаа гэхэд бай болохгүй байвал зүгээр биз дээ. Энэ залуу ийм тэнэг үг сонсох гэж биш, дэмжлэг хүмүүсийн санаа бодлыг сонсох гэж энэ захиаг бичсэн байх. Битгий ийм юм бичиж бай гээд би наад комментод чинь дараах хариултыг өгье.

    Төрийн албыг ч бүхэлд нь буруутгачихлаа чи. Өнөөдөр Монголд УИХ-ын гишүүд, дарга, яамдын толгой дээгүүр байдаг нэг нэг нөгөө чиний хэлээд байгаа хурган дарга нар мэтийн хүмүүс ер нь нэлээн дээгүүр, удирдах албан тушаалтангууд нь л авлига, хээл хахууль, татаас түлхээс гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь хийдэг. Төрийн дунд болон түүнээс доод шатныхан, үйлчилгээний албаныхан, эмч, багш, цагдаа болон тухайн яам, газар, байгууллагаа чирж явж байдаг нарийн мэргэжилтэн боловсролтой залуусыг чи юу гэж хэлэх вэ. Тэд нар чинь зүгээр л мөрөөрөө ажилаа хийгээд явж байгаа, тэд авлига өгөх, авах, хэн нэгнийг татах түлхэх эрх мэдэлтэй байдаг нь юу бол, хичнээн өөрчдөө хүсээд ч. Ер нь тийм зүйл хийлээ ч гээд энэ нь нийгэм, хүмүүсийг хохирохоор тийм сүртэй байж хэзээ ч чадахгүй. Тэрний оронд тэр том дарга нарыг нь шүүмжилсэн нь дээр байхаа. Тийм учраас төрийн албыг тэгж хавтгайруулан буруутгаж болохгүй санагдаж байна. Төрийн албыг бүхэлд нь биш түүний толгойд байгаа хүмүүсийг буруутгаж зүхвэл таарна хувийн хэвшилтэн залуу гуай. Тэрнээс гадна чиний тухайд тийм л их бухимдалтай байгаа юм бол, чиний өгсөн татвараар наад тэнэг төрийн албад чинь цалин аваад байгаа юм бол чи яагаад энийг тэвчээд суугаад байгаа юм бэ? Энэ бол асуулт Яагаад? Энэ залуугийн сэтгэлийг нь ойлгохгүй байж шал өөр асуудал хөнддөг чи жаахан ёс суртахуунгүй нөхөр байна шүү. Зөвлөгөө өгч чадахгүй бол дуугай байсан нь дээр биз дээ. Чадахгүй юм бол чадах гэж байгаа нэгэндээ битгий гай болоо гэж үг байдаг даа. Битгий дахиж ийм юм бичээрэй. Хичээнгүйлэн гуйя. Аптет хөдөлгөөд байна чи!!!

  34. ZAAWAL UNSH says:

    ганбуушаа та ямр уудгуй юмбэ? би тана сайт-ийг аймр дэмжиж сэтгэлээсэ сэтгэгдэл улдээж бас байнг уншдаг.тгд бас оортоо тохиолдоод бгаа зуйуудээсээ хумуус яж ийм асуудалдээр ханддаг бол гж бодоод юм оруулхаар ердоосо оруулж угхгуй юмаа.миний тэр нз залуутага хол бга ,хорих уу хорихгуй юу гээд бичсэниг орулад углдуу.

  35. Би зүгээр бодлоо хэлье. Чиний асуудлаас өөр. Ер нь би төрийн албаныханд харшилтай. Чи боловсролтой залуу юм бол төрөөс зайл…Төрлүү тэмүүлсэн, татаас түлхээсээр хурган дарга болсоноо амжиллтай яваа гэж эндүүрч яваа өнөөгийн тэнэг залуусын нэг юм шиг сайнагдчихлаа чи. Үгүй байж болох ч дээрх зүйл их байгаа. Чи чадвартай, мэргэжилтэй юм бол юугаа хийж наанаа төсвийн цалин харж элдэв зовлон тоочиж суугаан.Би хувийн салбарт ажилладаг болохоор сэтгэснээ хийж өөрийнхөөрөө алдаж онож баялаг бүтээн сэтгэл хангалуун байдагч та нар шиг карьертангуудын цалингийн пондыг бүрдүүлж байгаа даа л жаахан бухитддаг. Чиний цалин миний татварын мөнгө

  36. antonia says:

    бүсгүй чинь өмнөх нийтлэлийг чинь уншаад яг юуг нь хүлээж аваагүй нь сонин байна. ихэвчлэн л эмэгтэйг чинь сэтгэл нь хөрчиж, чамайг араар чинь тавьж байна гэсэн утгатай сэтгэгдэл, зөвөлгөөнүүд байсан. Тэр сэтгэгдэлүүдийг ҮҮ? эсвэл чиний ингэж нийтлэл бичсэн нь таалагдаагүй юмуу?
    тэр бүсгүйтэйгээ ойлголцох гэж ингэж их хичээж бхад одоо болтол ийм захиа бичээд сууж байгааг чинь бодоход цаад хүн чинь ямар нэг тодорхой юм яриагүй бол та 2 цаашдаа бүтэхгүй юм шиг байнөө.Өмнөx захиаг чинь уншиж байхдаа нэг их болохгүй бүтэхгүй талаас нь харахыг уул нь бодоогүй. одоо харин бодол өөрчлөгдчихлөө. харамсалтай л байна…

  37. Expert says:

    Өрнөдийнхний Политик нь Монголын газрын баялагийг тонохоос гадна Монголчуудыг хооронд нь эвдрэлцүүлэх болвол иргэний дайн мандуулчих санаатай, байдаг ба хамгийн наад зах нь л нийгмийн хамгийн анхан шатны нэгж болсон гэр бүлийг салгах бодлого 7 сарын нэгний ард хэн байсныг ухаад үзвэл гарч ирэх хариулт зэргээс энэ балиар бодлогыг харж болно. Тэд яагаад зүгээр газрын баялагаа тоночихоод явахгүй Монголчуудыг хооронд нь эвдрэлцүүлээд доромжлоод байгаа юм бэ? Яагаад гэвэл Монголд иргэний дайн дэгдээх, эвдрэлцүүлэх нь тэдэнд ашигтай, учир нь ийм дотоодын эвдрэл тэмцэл дундаас ялагч, хожигч тал гэж гарч ирдэггүй, гарч ирвэл тэр нь ганцхан гадаадын өнөө өрнөдийн мэргэшсэн Компанууд байдаг. Эрх баригчид суудлаа тавьж өгөхгүй, харин ард түмэн зүгээр суухгүй, ингээл иргэний хөдөлгөөн, сонгууль, байгаль орчныг хамгаалах хөдөлгөөн, жагсаал, цуглаан, хэвлэл мэдээллээр нэг байлдаан энээ тэрээ гээл хоорондоо тэмцэлдээл маргалдаж байтал өнөө гаршсан компанийн нөхдүүд аль хэдийн авах юмаа авчихаад Монголоос гараад явчихсан байх болно. Өөрийн нутаг дээрээ ингэж дээрэлхүүлж байгаа нь даанч бухимдмаар.
    Оюу толгой бол гэр бүл салгадаг газар. Энэ бол Өрнөдийнхний бодлого, Африкийн орнуудын газрын баялагийг шулж, ард түмэн эрх баригчдыг хооронд нь байлдуулж хаячаад, тэр тивийг бүхэлд нь ядууруулж өөрсдөө баяжчихаад ирсэн тэр канад австралийн мэргэшсэн ядууруулагч, мөнгө хүүлэгч, гаршсан компанууд одоо Монголыг тонож байна. Газрын баялаг тоноод зогсохгүй боловсролтой, чадалтай, сайхан монгол залуучууд бүсгүйчүүдийг дарлаж дээрэлхэж, эрчүүдийг нь дарамталж, айлгаж эхнэр хүүхнүүд бүсгүйчүүдээр нь зугаагаа гаргаж тоглож наргиж бахаа хангаж байна. Энэ бүхнийг мэдсээр байж энэ байдлаас гарч чадахгүй байгаа нь гадаад эрийн өврийг дулаацуулж байгаа тэр гэр бүлтэй монгол бүсгүйчүүдийн бас тэдний зүгээр л хөнжлийг нь дулаацуулж бөгсөөрөө амьдарч байгаа тэр монгол хүүхнүүдийн бас юу ч хэлж чаддаггүй хэлчихвэл ажлаасаа үг дуугүй халагдана гэдгээ мэддэг монгол сэхээтэн залуусын, сарын 2 саяын цалиндаа сэтгэл нь ханаж, ирээдүйгээ биш зөвхөн өнөөдрийг харж амьдарч байгаа тэр арчаагүй монгол залуу эрийн буруу юм болов уу? Юу гэж бодож байна? Тэднийг бургуутгахын оронд ийм арчаагүй эрх баригчидтай, нүд нь сохорч доллараар амаа таглуулсан эрх баригчид С.Баяр, Зоригт, Элбэгдорж, Батболд, Ганхуяг болоод Монголын төрд гарсан хувалзнуудыг үзэн ядвал зохих байх.

  38. Expert says:

    Уучлаарай энд бодлогын чанартай хэдэн зүйл хэлчихье. Битгий хараагаарай. Монголчуудыг хооронд нь эвдрэлцүүлэх, нийгмийн эв нэгдлийг бусниулах сонирхол Өрнөдийн орнуудад байдгийг олон хүн мэдэхгүй ч судлаачид бол мэддэг. Ингэж нийгмийг эвдрэлцүүлэх, хагаралдуулах бодлого заавал том зүйлээс эхэлдэггүй, зүгээр л гэр бүл салгахаас эхэлдэг. Учир нь гэр бүл бол нийгмийн хамгийн анхан шатны нэгж, төрийн бодлого хэрэгжих, нийгмийн эв нэгдлийг сахин барьж байхад хамгийн том, тогтвортой нөлөө үзүүлдэг нэгж бол гэр бүл, Тиймээс гэр бүл дээр дөрөөлж нийгмийг хагаралдуулах нь маш үр дүнтэй бөгөөд газар аваад ирэхээрээ маш аюултай. Өмнө нь Африк болоод бусад хөгжил муутай орнуудын газрын баялагийг сүйрүүлж, ард түмэн төр хоёрын хооронд яс шидэж муудалцуулсан заримд нь бүр иргэний дайн дэгдээж чадсан өнөөх туршлагатай Канад Австрали, бас цаанаа АНУ зэрэг олон өрнөдийн гэх тодотголтой компанууд өнөөдөр Монголын баялагийг тонож байгаа. Бид тонуулж байгаагаа мэддэг тэгээд харсаар байж юу ч хийж чаддаггүй шүү дээ. Энэ нийтлэлийг нэг уншиж үзээрэй. http://zaluu.com/economics/index.php?id=2543

  39. ХҮНЧАНАР says:

    би эмэгтэй л дээ. гэхдээ эрчүүдийг муулахгүй. ер нь эмэгтэйчүүд буруутай юм шиг санагддаг. бид л за гэхгүй бол энэ эрчүүд чинь чичрээд дайраад байхгүй шдээ. ардаа амьдралтай байж зүгээр л нэг өөрт нь сайн хандсан хүнийг өөрийг нь нөхрөөс нь илүү тоож байна гээд хамаг амьдралаа үрдэг тэнэг улс. үнэнийг хэлэхэд надад бас хүүхэн чихдэж жаргах гэсэн залуучууд таарч л байлаа. гэхдээ зугааг нь гаргаж өөрсдийгөө ашиглуулах гээгүй л бол манай энэ эмэгтэйчүүд болимоор юм шигээ. чиний сүйт бүсгүйд яг ийм зүйл болсон байх. уул нь хайртай хүндээ хамгийн түрүүн яаран ирэх ёстой шдэ.

  40. Expert says:

    Залуу минь амжилт хүсье. Ухаантай эмэгтэй хүн мөнгөтэйг нь биш ирээдүйтэйг нь сонгодог юм. Хамтын амьдралаа хэн нэгнээр бүтээлгэх биш хамтдаа бий болгохыг зорьдог юм УХААНТАЙ эмэгтэйчүүд. Чиний сүйт бүсгүйд тийм ухаан дутсан байна аа. Гайгүй цалин мөнгөтэй газар буюу тодруулвал Оюу толгойд ажиллаад үсрээл хэдэн жил амьдрах мөнгөө цуглуулна биз. Харин чамд кареер нэр хүнд албан тушаал байна. Хэдэн жилийн дараа чи нийгэмд томоохон байр суурь эзэлсэн хүн болчино. Харин найз бүсгүй чинь тэр үед чам руу эргэж хандрах вий дээ. Ямар ч байсан үр дүнг нь эргэж энэ сайтад бичсэн чамд маш их баярлалаа. Тэр сүртэй энэ тэр гээд байсан хүүхнүүд энийг сайн уншаарай. Энэ сайтад ихэнхи нь хүүхнүүд ордог ч эмэгтэй хүн ч гэсэн хүн шүү дээ. Та нар зүгээр л бодоод үз. Хүйс хамааралгүй. Оюу толгой нийгмийн хамгийн анхан шатны нэгж болох гэр бүлийг салгах бодлогоо иймэрхүү байдлаар хэрэгжүүлж байна, энэ өөр олон газар ч өмнө хэрэгжиж л байсан, ёстой юм ёсоороо болж байна гэх үү дээ. Даанч харамсалтай. Хувь тавилан ийм байна. Залуу минь чиний хувьд залуу нас, ажил байна. Чиний ирээдүй гэрэлтэж байна. Зөвлөгөө авахыг хүсвэл hairdurlalamidral@yahoo.com хаягаар хандаарай.

  41. hvslen says:

    Chi yhaantai zaluu yum shig sanagdlaa. Hvn gedeg chin hamgiin hairtai hvndee l ilvvtei gomddiin. Tegeed jijig zvild bvr ih geech… jinhene haird Chinii tsalingiin hemjee er hamaagvi ee bvv gutar,, az jargal hvsie don’t live better, should live brilliantly

  42. XYH says:

    эмэгтэйчүд ягаад ийм зан гаргадийн,..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.