Энийг тоглоом гэх үү?

Сайн байна уу. Намайг Гүрүүд гэдэг энэ нэрийг минь их цөөхөн хүн мэднэ л дээ би гэдэг хүн эхийн хэвлийд байхдаа Оросын нэг мужад очоод төрж тэндээ хүмүүжиж их сургуулийн хувиар Эрхүү хотноо сурахаар тэртээ 2002 онд хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Яагаад гэвэл Эрхүүд маш олон Монголчууд байдаг гэдгийг мэддэг болохоор миний өвөг эцэг намайг хар багаас минь аль болох Монгол хэл сайн сур Монголын түүхийг маш их заадаг байсан юм тиймдээ ч би Монгол гэсэн зүрх сэтгэлтэй хүн болсон. Миний ээж Орос хүн харин аав минь Монгол хүн л дээ намайг хэвлийдээ байхад өнгөрсөн гэдэг. Ээж минь Монголд 19 жил болсон гэдэг. За тэгээд 2002 ондоо юу ч мэдэхгүй оюутан Монголчууд олон байдаг газар л амьдрана гэж байгаад сургуулиасаа хол Монгол оюутаны байрны дэргэд байранд орж билээ.

Тэгээд 2 жилийн дараа буюу 2004 онд өвөл нь нэг хөөрхөн даруухан 1-р курсын Монгол охинтой танилцаж байж билээ. Хүүхэд байхаас л өвөө Монгол хүнтэй суух хэрэгтэй гэж хэлдэг байсан миний өвөг эцэг Буриад хүн л дээ тэгээд тэгдэг байсан байх. За тэгээд бид хоёр үерхээд хэдэн жил боллоо тэгээд би тэрнээс өмнө сургуулиа төгсөөд Монголдын компаниудад анкет өгч тэр шугамаараа Монголын нэг Компанид урилгаар ажилд орохоор болж Монголд ирсэн ямар ч хамаатан садан бас Монгол хэл сайн мэдэхгүй байж аавын нутаг гэж бодоод шуул л ирсэн. Бас нэг шалтгаан нь найз  охин минь сургуулиа төгсөөд заавал Монголдоо амьдрана гэдэг байсан болохоор иртэл нь энд хоолоо олно гээд олон сайхан юм мөрөөдөөд гэрийхэнээсээ зөрж байгаад Монголд ирж билээ. Анх ирэхэд их сайхан байсаан тэгээд найз охиноо 4 жил хүлээгээд тэр минь сургууль төгсөөд ирэхдээ нэг залуутай болсон би гэдэг хүн мэдээгүй Сэлэнгэ дээр хэлэхгүй шууд гэнэтийн бэлэг барих гээд ирсэн чинь харин ч өөртөө гэнэтийн бэлэг барьж байж билээ. Энэ анхных нь байсан тэгээд удалгүй бид учраа олж нийлээд тэгээд ажлын нөхцөлөөс болоод бид тусдаа дахиад нэг жил болсон.

Дахиад л тэр нэг залуутай болсон байсан би мэдээд бөөн юм болж найз охин минь уучлалт гуйж уйлаад би гэдэг хүн хайртай болохооор дахиад л уучлаад хамт байсан төд удалгүй манай хүн ээж аавын бие муу гэдэг үндэслэлээр нутагтаа ажиллах болсон тэгээд саяхан бас нэг залуутай болж би гэдэг хүн бас л мэдэхгүй төрсөн өдрөөр нь гэнэтийн бэлэг барих гээд цэцэг энэ тэр аваад очтол нэг залуутай хамт сууж байхыг нь хараад ёстой яахаа мэдэхгүй шууд л явж ороод баяр хүргээд бэлгээд өгөөд хамт байсан хүмүүст нь би Т-н их сургуулийн найз нь юм гэж хэлээд гараад ирсэн. Тэгсэн араас намайг ойлгосонд баярлалаа гэж бичсэн. /би их романтик сэтгэлгээтэй хүн л дээ тэгээд аль болох гэнэтийн бэлэг хэн нэгэнд барих дуртай/ Харин тэр өдөр би 2 дахь удаагаа өөртөө гэнэтийн бэлэг барьсан. Залуусаа энэ одоо тоглоом уу эсвэл энэ доромжлол юм уу би тэр хүнийг гэсэн сэтгэл тээгээд яг одоо 7 жил болж байна. Энэ хугацаанд тэр 3 залуутай болж байсан. Одоо би яах ёстой вэ үнэндээ яах гэж энд байгаагаа ч мэдэхээ байлаа.

Одоо үнэндээ надад хүсэл мөрөөдөл зорилго гэж алга анх би Монголд найз охинтойгоо гэр бүл болоод өвөө дээрээ очно гэж боддог байсан. Одоо надад ямар ч утга алга. Алдаатай бичсэн бол уучлаарай миний Монгол бичгийн дүрэм гэж юу байх уу дээ.

Орос – Монголын эрлийз хөвүүн Гүрүүд.

46 Comments

  1. pichko says:

    Угаасааа эр хүнээс өөр ингэж буулт хийж хайрладаг хүн байдаггүймааа!

  2. mmmm says:

    ммм chi ih saihan setgeltei yumaa.chamaig bi sain oilgoj bna uchir ni bi ch gsen iim zuiltei uchirsan durlal huniig sohor bolgoj hair huniig harlgan bolgodgoo gedeg.chi law iim sain zaluu yum chin hezee neg nice odor nasan turshdaa hairlah negentei uchirnaa itgeerei.tiimerhuu ohidiin ner gutaasan heseg ohiduud bdag ch egel jiriin engiin daruu ohiduud zondoo baidiin shuu.amjilt husie

  3. bolor says:

    тэр хүүхний байдал нэгэнт тодорхой тул түүнийг цаашдаа март. Амьдралд чинь гай болох хүүхэн байна.тийм хүүхэн хэзээ ч тийм завхай байдлаасаа ангижрана гэж байхгүй тул чам дээр гуйж ирсэн ч бүү уучил. бүр мөсөн холд. харин амьдралд өөр сайхан эмэгтэйчүүд тааралдана гэдэгт итгэж өөдрөг бай залуу минь.нэг насны ханиа зөв сонгох нь л чухал шүү.харин ч суугаад хүүхэдтэй болоогүйдээрээ тэр хүүхнийг мэдэж таньж авсандаа баярла.

  4. зайл says:

    Чи тэр моож доо миний өмнөөс салаавч өгчих за.

  5. tseegii2 says:

    Монгол-д. Монгол эцэгтэй хүн яахаараа Орос болчихов оо. Чи өөрийнхөө хүүхдийг эхээр нь овоглох уу. Би болон бусад эцэгтэй хүмүүс эцгээрээ овоглож тэр хүний удам угсаа гэж явдагийг л мэдэх юм байна.

  6. Муу авгай says:

    АЛЦГАР ХӨДӨӨНИЙ МАНГУУ ЮМ ҮЗЭЭГҮЙ ГИЧИЙГ ХАЯАЧ. НЭГ ЖИЛ БОЛООД Л ТАГ МАРТАНА ШҮҮ ДЭЭ. ХАРИН ӨӨР САЙХАН САЙХАН НИЧКОНУУД ХАА САЙГҮЙ ГАНЦААРАА МУУХАЙ ЦАРАЙЛЧААД ЯВЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХАХА.

  7. nari says:

    надтай учирахгуй яаб дэ сэтгэл даахкв юмта таараад хммм

  8. Ganbaa says:

    Амжилт

  9. tsahiur says:

    чи их сайн бодох хэрэгтэй. монгол эхнэртэй болно гэж бодож байгаа бол хаана тийм хүн байх бол гэдгийг бод. гадуур гараад нэг аятайхан газар очоод ганцаараа суугаад бүгдийг эргэцүүлж бодоорой. зөв сэтгэлээ сайн батжуулаад байж бай дөө. кэкэ. тэгж байтал хөөрхөн охид гараал ирнөө. чи таалагдаж байна гэдгээ нүдээрээ л хэлчинэ. чамаас юу ч нууж чадахгүй. тэгээд л чи сонголтоо хийнэ дээ. кэкэ. надад бол ийм л байдаг чамайг яамар байхыг тэнгэр мэдэждээ.

  10. saran says:

    ymar sonin ohin beeeee chmg erliiz geed tsaashda suuh talaar boddgu n ilt bna my bodloor chi tegj bu ch gsn na ohin chin chamd heldgu bj bno shd ugui bol na ohin chin setgel medreliin ovchte arai ch huniig ingej bolohguishd mongol ohiduud gj archaagui sheesnuud

  11. hodhod says:

    1-рт битий өөрийгөө тэгж бод оо чиний аав монгол л бол чи монгол
    2-рт нэгэнт тэр хүн өөр хүнийх болсон бол хэдий их хайртай байсан ч тэр хүнд азжаргал хүсээд өөрийнх нь сонгосон хүнрүү яавуулах хэрэгтэй
    3-рт одоо чи өөрийнхө амьдарлыг бодох цаг болсон гэж бодож байна чиний насны зөндөөн сайхан боловслотой амьдарлын ухаантай бүсгүйчүүд монгол улсаар л нэг байгаа чи тэр хүнийг биш тэднээс заяаныха ханийг хай гэж хэлмээр байна
    4-рт хэрвээ тэр эмэгтэй эдгээр зүйлсийг уншдаг бол эмэгтэй хүн сайн хүнээс нь зугтааж муурууг нь сонгодог гэж үг байдийн байналэ бас эмэгтэй хүн өөртөө хайртай хүнтэй дл жаргана уу гэхээс өөрийнхөө хайртай гэж сонгосон хүнтэй хэзээч жаргахгүйэ анхаарал тавьсан явдалд баялалаа.

  12. Naraa says:

    гуруд чи сайхан сэтгэлтэй юм аа 3 удаа уучилан гэдэг одоо болисон н дээрээ ийм хунд тэрнээс сайхан бусгуй олдоноо итгээрэй тэгээд мороодолтэй амидраааарай амжилт би анх удаагаа л сэтгэгдлээ бичиж бна зовхон чамд

  13. Mongol er says:

    Сэкс.мн зохион бичлэг бичихээ зогсоовол яасан юм! юун Оросийн эрлийз вэ? ккк , тэнэг! бас итгэсэн малууд! Эрхүү, Улаан-Уд очиж узээгүй xууxдууд л энд коммэнт улдээсэн байх даа! оросоор Монголоор огуулбэр бичиж чадах уу та нар! ккк

  14. dulmaa says:

    Minii duu naadah baсганаасаа болёо. Ийм сайн ухамсартай хубуун байж байхад оор хунтэй явалдана гэнээ. Хун хань ижилээ яаж сонгоно амидрах амидрал шийдэгддэг.хуухэдтэй болоогуйдээ хурдан боль.Миний дуу монголд монголийн буриад сумнаас ирсэн буриад басгадуудтай танилц.
    Эгчээсээ амидралийн зовлолгоо авь гэвэл имайл бичээрэй.Дулмаа70@яаху.ком. миний дуу амжилт хүсэй…..

  15. tmaa says:

    сайн залуу бнаа яасан их хайр вэ ямарт нь ийм сайн залуу таардаг бнаа ингэж хайрлаж бгааг нь ойлгодог ухаантай эмэгтэйчүүд олон бгаасай

  16. Смарт says:

    Хөгжилтэй л юм. Нэгэнт удсан уучилсан л бол үлгэр дуусах болоогүй, яахавдээ тэр 3 биш 10 тай нь байсан биздээ, энэ хөөрхий нийгмийн архи дарс аа бас, ор хөнжилны ажилд их татгдсан байхаа, гэхдээ л тэр эмэгтэй эцсийн бүлэгт миний хайр гэж уйлах болно. Харин ч надад нэг ийм хөгжилтэй зүйл болж байж билээ гэх биз, гэхдээ энэ нийтлэл зохиол ч байж болно, Гэхдээ хөөрхий яааг ийм амьдрал байдаг л д аа угаасаа нэг үг байдышдээ, Эр хүн муу эмэгтэйд татгддагаа гэж, Амжилт, Аа гэхдээ нэг зүйлыг залуус ойлгох хэрэгтэй, юм вэ гэвэл залуучууд л энгэдгүйн өнөөдөр хэдэн бүсгүй, найз залуугийнхаа хэдэн хүүхнийг уучлаад хэдэн жил амьдарч байгаа бол гэдгийг бодох хэрэгтэй, мэдээж хүний амьдрал болсон хойно нэг амьдрах насандаа тултал нь үзэх биздээ. амжилт

  17. oros says:

    чамд юний омно мэнд хургиэ. чи маш сайн бичиж бна.харамсалттай ни чамд онтсгуй охин таарч дээ.над шиг сайн охин таарахгуй тэ хэхэхэ.чиний мглоо гэсэн сэтгэл маш их таалагдаж бна. мгл маш сайн охидууд зондоо бгаа.мгл охинтой суугаарай. одоо чамд хэтсүү бгааг сайн ойлгож бна гэхдээ чи энэ бугдийг давж чадна гэдэгт итгэлтэй бна. чамд л гэхэд мгл-доо улдээд мгл охинтой гэрлээрэй. чамд аз жаргал ариун хайрыг хусиэ.:-)тэр охин мхлоо алдсан мал бна л гэж хэлиэ дэ.

  18. billy says:

    тэр муу гичийг усдэж зод, хуний хайр даахгуй гичийг шууд хая нз мин

  19. oyukaa says:

    гэхдээ монгол зондоо сайн охидууд бгаа чи чи муу хунтэй таарч тэгээдл тэгж бга битгий сэтгэл санаагаар унаарай амжилт гуруудээ

  20. өвөө чинэ чамайг их зөв хүмүүжүүлсэн бнаа…
    чи монголоор маш сайн бичиж бна…монголд 10 байтугай жил зөв бичгийн дурэм заалгаад чамаас хэд дахин муу хумуус зөндөөө бгаа..монгол гэсэн сэтгэл чинэ үнэхээр их таалагдлаа..харин зөв хүнээ олж найзлах хэрэгтэй шүү

  21. ТОМ АХ says:

    сайн байна уу чи мундаг залуу байна шүү 7 жил шүү бүүр хайр гэдэг л энэ байхдаа мундаг хүлээцтэй байна бас монголоо гэсэн сэтгэл

  22. SI says:

    чи эрлийз болохоороо үнэн күүл гоё залуу байхаа тээ,монголоо гэсэн сэтгэлтэй чини бүүр илүү таалагдаж байна шүү.амидрал баян шүү дээ сайхан шүү дээ,тэр охиноо тэгээд байхад л чи хаяж чадаагүйг бодход чи өөрөө их хайртай бас тэр охин чини ч гэсэн тас охин юм шиг байна,миний бодолоор хэцүү ч гэсэн одоо бүгдийг ни дуусгасан ни дээр байхаа,би яг чам шиг залууг хайгаад байдаг,гэтэл надад дандаа чиний найз охин шиг хуурамч итгэл даахгүй хамгийн гол ни монголоо алдсан залуус таараад байхийн ккк малын ядаж л хашаа саравч бууц гэж мэдэхгүй ккк(би хотод төрж өссөн ч хөдөө талд өссөн хүнээс нээх дутаад байхааргүй монгол ёс заншилаа мэднэ үр хүүхэдээ ч өвлүүлж үлдээнэ гэж боддог)за амжилт күүл залуу мини

  23. Hetsuu yumaa says:

    брось её, это же сука проклотая

  24. bi says:

    монгол нэг ийм үг байдаг юм /Эцгийн нутгаас нүүр бууруулвал өөдлөхгүй/ гэж чи хөө өвгөөн нэг барилаа 2 барилаа 3 дахийг хүлээх хэрэггүй л бйасан байхгүй юу даа халхын хүүхэн хаданд гарсан биш өөрийг олоод л авна биздээ цаана чинь гиюүрсэн охид зөндөө л байна ш дээ түүнээс биш монголд чамайг цаашаа гэхээсээ наашаа гэх хүн олон л байх амжилт

  25. altka says:

    чамд л тийм тэнэг охин таарчдээ. би бас нэг тува залуутай үэрхдэг бсан намайг олон удаа гомдоож байсан би одоо эрэгтэй хүнд итгэхээ болисон миний õàÿãààð îðîîä èðýýðýé çà

  26. Монгол says:

    утаггүй юм гадаад бас тэр тусмаа ОРОС хүн тийм даруу байж чадах уу? Худлаа монголын нэрийг бузарлах гэсэн санаатай юмуу? Монгол охины зөв гадаад хүнтэй суулгүй монгол эр хүнийг сонгосон тэр бүсгүйг харин магтмаар байна. Ямар ч эрлийз 3 үедээрээ жинхэнэ цусаа дагаддаг гэдэг зүгээр л чи миний монголоос арилж үз. Ядаж Охид бүсгүйчүүдийн минь тайван байлга. Монгол залуусаа та нар чинь юугаа бодож байдаг хүмүүс вэ? Охидоо гадаад хүнтэй хамт явахаар үзэн ядсан харцаар идэж чадсан хэрнээ. Харь биш монгол залуугаа сонгосон тэр бүсгүйг элдэвээр хараах учир нь юу вэ? Тэр бүсгүй төгс байх алба байхгүй тэр зөв гэснээ л хийсэн байх. ХАРЬ ЗАЛУУГ БИШ МОНГОЛ ЗАЛУУГАА СОНГОСОН ТЭР БҮСГҮЙД БАЯРЛАЛАА

  27. буудай says:

    сайхан үнэнч залуу чамд амжилт хүсье .
    тэр хүнийг мартсан нь дээр байлгүй дээ чамд сайн биш юм шиг бна шдээ

  28. ganaa says:

    сонголт их бгаа эр хун юм бгаа биздээ сонгоод бай охид онгоноороо хог шигл бгаа хотод ккккккккккккк итгэ

  29. dotno says:

    Сайн бна. Эх оронч үзэлтэй болж төлөвшсөнд баяртай байна. Наадах ххүхнээсээ боль. Өөр даруухан боломжийн хүүхнүүд зөндөө байгаа шүү дээ. өвөө дээрээ монгол эхнэртэй очоорой. Амжилт.

  30. ЫУЫУ says:

    чамайг болвол монголд улдээчиx гээд л аминдаа энэ улс гуйгаад бна ш дээ. дээрx Балдагаас авxулаад. xужаагийн эрлийз байсан бол шууд зодуулсан. Монголчууд бид чинэ xужаад л уусаxгуй бол орос морос өөр xэн ч байсан тооxгуй улс.

  31. oogii says:

    ymar hvnd n iim hvn taaraad ymard n adgiin shaaaruud taaraad bdiin be. hvswel add hgeed orood ireerei. nz nuhud hna ch ilvvddeggvi yum. odko011 ok

  32. baldag says:

    ээээ хөвүүн монголын хүүхэн модонд авирч халхын хүүхэн хаданд гарсан биш сэтгэлээр унахгүй шүү гайгаар 1 завхай хормой султай хүүхэнтэй учирсан биз.Монголын бүх бүсгүйчүүд арай ч тийм болоогүй байх чамайг хайрлах сайхан монгол бүсгүй байж л таараа хүлээ итгэ хайрла даа хөвүүн минь

  33. onom says:

    xятадийн эрлийз байсан бол баларсан шуу дээ өдийд. монголчууд нэг иймэрxүү л улс. гэээд одоо яалтай билээ. нэгэнт тиймээс xойш. ямар ч байсан чамд нэг ч монгол xун тийм ч муу xандаxгуй бна. xятадийн эрлийзтэй xарицангуй чамд мааш иx боломж бна. монголд.

  34. XXX says:

    Худлаас шаагаад чи эрлийз гэж үү хэрвээ эрлийз үнэн бол зарим Монгол хүнээс ч илүү ойлгомжтой, дажгүй бичсэн бн шдээ за энэ ч яахав чамд гэж хэлхэд наад нэг охиноосоо сал наад чинь олигтой охин биш л бн наад охиноос чинь илүү сайхан сайхан охидууд Монголоор дүүрэн л бн. Монголд ч гэлтгүй орос хаа сайгүй ийм охидууд байж л байдаг шдээ.

  35. Asdf says:

    Hol bolohoor l tegj bgaa yum blguidee. hetsuu ch yumada

  36. hunii erh says:

    ккк

  37. Чанцал says:

    өө тэр охин арай ч дээ, хүнийг ингэтэл нь хүлээлгэчихээд. Хөөрхөн охидыг өөрөөсөө холдуулалгүй л хайр халамжаа үзүүлж өөртөө дасгаж байхгүй бол ондоо залуучууд эргүүлж халамжилсаар байгаад л дасгачиж байгаа дөө. Одоо наад охино тэгээд хая өө, монголд сайхан сэтгэлтай охид зөндөөн байгаа.

  38. Jenny says:

    анхнаасаал чамд хайргүй, эсвэл дэндүү явдалтай охин байсан байна аа. арайч дээ чиний хамаг цаг хугацааг үрсэн байна Монголд боловсролтой ухаалаг даруухан охидууд зүндүү байгаа ш дээ тийм охинтой найзлаарай одоо дахиаад бас дэмий буруу хүмүүжилтэй хүүхэнтэй найзалчихаарай
    чамд чи залуу хүн ш дээ өөдрөг сэтгэж өөдрөг амидраарай Амжилт амидралын төлөө урагшаа

  39. Emegtei says:

    Наад охиноо хаяаа. эр хун байна даа. оор сайхан зов бодолтой охин олдоно оо.

  40. Цэцэг says:

    Сайхан Монгол охидууд зөндөө шүү дээ. Чиний хувьд сонголтоо л буруу хийсэн бололтой. Дахиад нүдээ нэг том нээгээд, эргэн тойрноо нэг хар даа. Чиний нүдэнд хэн нэгэн азтай бүсгүй торж л таараа.

  41. buyansuren says:

    дуу минэ чи монголоо гэсэн зурх сэтгэлтэй уужуу дотортой эр хун бна. даанч тэр муу тэнэг гичий чиний амидарлаар наадаад бгаа юм бна даа.гэхдээ чамд уур сайн монгол бусгуй зундуу таарнаа. тэвч итгэ хулээ тэгвэл чи ылна гэж уг бдаг юм.эр гомдоосон эм уудулдуггуй юмаа.дуу минэ

  42. алтай says:

    сайн уу?
    Монголоор маш сайн бичих юмаа.
    Хар багаасаа Монголдоо төрж өссөн хэрнээ дүүрэн алдаатай бичдэг хүмүүс ч их шдээ.
    Чи мундаг тэвчээртэй, хүнийг хайрлаж, хүндэлж мэддэг залуу байнаа.
    Хаа газар хүний итгэлийг алдах хүнээс итгэл даах, хүнийг хайрдаж, хүндэлж мэддэг хүмүүс их юм шиг санагддаг. Тийм сайхан бүсгүйтэй уулзах байхаа. Хайр эргээд ирнэ гэж итгэж байна.
    Би ч хүний газар ирээд 3жил болж байна.

  43. altmaa says:

    Чамд айхтар явдалтай охин таарчээ.
    Сайхан мгл охид зөндөө байгаа.Наад охиноо бол дэмий,холдсон ни дээр.
    Өөр сайхан охин олоод монглоо гэсэн сэтгэлээ гээлгүй амидраарай гэж хүсэе.

  44. tseegii says:

    ямар замбараагуй хогийн охинм вэ болиочээ мглд зөндөө сайн охин бгаа итгээрээ.

  45. ... says:

    чи монголоор сайн бичиж байна. өөр даруухан охид зөндөө байгаа. болохгүй бол чи нутаг буцсан нь дээр байх аа…

  46. kiss says:

    баларсан юм бэ нэг завхаа юмтайл таарч эртгхэн болихгүйдээ анхнаасаа л ингэсэн бол худлаашдээ эртхэн мартадл сайхан амидар үүр зөндөө хүн бга амжилт ок

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.