Эрчүүд яагаад ийм хуурамч юм бэ?

Би одоо 27 настай эгэл жирийн эмэгтэй. Хүнд муу санадаггүй муу юм хийж явсан удаа ганц ч байхгүй ариун шудрага хөдөлмөрөөрөө ажил хийж амьдарч яваа ганц бие эмэгтэй. Юу гэхээр миний амьдралд юу тохиолдоод байгааг би ерөөсөө ойлгохоо байлаа. Би 10 хоногт хайртай байсан, үерхэж байсан, эргүүлж байсан залуучуудаа бүгд цаанаа амьдралтай байсанг сонслоо. Энэ цаг хугацааны шалгуур уу эсвэл бурхан надад ийм хувь тавиланг бэлэглээд байна уу? Эрчүүд яагаад ийм хуурамч юм бэ? Яаж намайг хуурч чаддаг байнаа. Би тэгж л их хүний аманд багтахаар гэнэн цайлган харагддаг юм байхдаа. Ингэсэн юм л даа. Би урьд нэг залуутай үерхэж хайрлаж дурлаж байгаад 2 тийшээ болсон юм. Гэтэл саяхан надад мессеж ирээд “….. байна уулзъя залга” гэнээ. Би гайхаад хэн надаар тоглодог байнаа гээд залгатал тасалж байна. Гайхаад байж байсан чинь эмэгтэй хүн залгаад би эхнэр нь байна бид хүүтэй болсон энэ тэр гээд эмэгтэй хүн болсон хойноо нөхрөө харамлаж байнаа. За тэр ч яахав би яг л анх салж байсан шигээ цочролд орж уйлж унжаад ёстой л шоконд ордог юм байна. Сэтгэл санаа хэд хоног тийм байж байгаад арай гайгүй боллоо. /бид салаад 2 жил болж байгаа юм л даа энэ хооронд бид холбоо бариагүй/

Ингээд би түүнийг жил хүлээсний эцэст бага ангийнхаа хүүтэй үерхэж эхэллээ. Яахав дээ ганц бие болохоор нь бас ангийн маань хүү болохоор итгээд үзье гээд бид үерхээд 6 сар болсон юм. /миний насан дээр үерхэнэ гэхэд арай л биш ээ ойлгож уншаарай/ Энэ үед нэг залуутай танилцаад энгийн л харьцаатай намайг гуйсан юм. гэхдээ би давхар хүнтэй найзлана гэж юу байхав үгүй гээд л яваад байлаа. /би түүнтэй ганц ч үнсэлцээгүй/ үерхэдэг залууг минь Г гэдэг юм. Гаднаасаа бол сайхан залуу хэн ч харсан. Сэтгэл доторх нь авах юм байхгүй муухай юм билээ. Ажил хийхгүй надад сүрхий болохоор нь өдий насны эмэгтэй яаж ганцаараа явах вэ гээд гуйхаар нь найзлаад л. Бидний хооронд юм юм л байсан. Гэхдээ хайртай залууг минь яаж гүйцэх вэ дээ. Ингээд л Г өөртөө жаахан бардам миний найз охиныг ирж хоноход “хамт гадуур алхъя” гэж урьсан байгаа юм даа. Би энийг нь сонсоод нээх цочирдоогүй. Урьд нь хайрлаж байсан залуу маань миний найз охинтой араар тавихаа шахаад уулзаж учраад би мэдэж хоёр тийшээ болсон юм. /бас бус шалтгаан байгаа/ Ингээд л хоёр дахь удаагаа найзуудаа илүү харуулжээ. Би тэсэхгүй өөрөөс нь шууд асуулаа. Тэгсэн Г хэлэх үггүй болоод утсаа таслаад. Тэгээд би сална энэ тэр гээд сэтгэлд байсан бүх үгээ мессежээр бичээд явуулчихлаа. Гэтэл хоёр гурав хонолооо сэтгэл хоосон оргиод үгүйлээд байх юм. Тэгээд сая утасруу нь залгасан чинь “би эхнэр хүүхэдтэй” амьдралаа бод гэдэг юм байна. Би дахиад л шоконд ороод одоо нулимс нүдний аягаар дүүрээд сууж байна.

Харин өнөөдөр ажил дээрээ сууж байтал нэг танихгүй эмэгтэй хүрч ирээд намайг асууж байна. гайхаад хэн бэ гэсэн чинь намайг найзлъя гээд гуйгаад байдаг Б гэдэг залуугийн ээж нь. гэрээсээ гараад ирэхгүй байгаа чамтай хамт байна уу гэж байна. би гайхаад надтай уулзаагүй ээ хааяа л мессеж бичдэг. өнөөдөр хүртэл бичсэн гэлээ. гэтэл ээж нь “үерхэдэг охинтой байж чамтай давхар уулзаад байгаа юм байх гэж бодоод” гэдэг юм байна. гэтэл Б надад найз хүүхэн байхгүй гээд л араас гүйгээд байсан. би нүүр өгсөн бол бас л… эрэгтэй хүмүүс гэдэг чинь аймар юм аа. миний хувийн амьдрал нэг л бүтэлгүй. хэзээ хийсэн үйлийн лайгаар ингэж явдаг байнаа. миний найз охид бүгд л амьдралтай үр хүүхэдтэй хань ижилтэй. дан ганц би л байхгүй байна. амьдралынхаа хаана нь буруу гишгэсэн болоод ингэж зовох ёстой юм болоо. одоо надад эр хүнд итгэх итгэл минь тасарч байна. ажил дээрээ би хэнийг ч дагуулахгүй ажилдаа сайн. хүмүүс ч тэгж хэлдэг юм. сайхан хүүхэн гэж өөрийгөө хэлэхгүй ээ харин сэтгэл сайхантай эмэгтэй. гэтэл яагаад яагаад би ингэж хайр дурлалд бүтэлгүй амьдрах ёстой гэж.

би нэгэн гэр хороололд 5 ханатай гэрт амьдардаг юм. анх юу юу ч үгүй модон шалтай хөндий хоосон гэрт орсон юм. цалин болгон дээрээсээ гэртээ юм аваад одоо овоо тохилог болсоон. энэ гэр минийх л дээ. түрээсийнх биш. том болсон хүүхдүүд нэг гэрт байхаар таарч тохирохгүй муудалцаад байдаг болохоор ээж маань тусдаа бай гээд гаргасан юм. гэтэл тэр хоосон гэрт нэг л юм үгүйлэгдээд би ганцаараа байхаас хэцүү санагдаад байна. орой унтахдаа гэрлээ асаалттай унтана. шөнө босч галаа түлнэ. нэг иймэрхүү. хааяа ээж минь ирж хамт хонодог юм. би харин гэртээ найз залуугаа л авчирч байсан. ядаж байхад хамаатан садны ах нар маань хүргэн гээд сүрхий байсныг яанаа. одоо гэтэл салчихсан гээд л явж байх нь байна ш дээ. хорвоо миний нулимс зовлон хоёрт цадаагүй юм байх даа.

27 Comments

  1. Hetsuu... says:

    Sain bna uu? Tanid ene odriin mend hurgie. Nadad ch bas neg udaa iim zuil tohioldoj bla. Bi odo 22toi, emegtei, oyutan l da. 1r kursd bhda neg zaluutai taniltsad bie biede sain bolood uerhlee. Yag l minii husdeg bsan zaluu, bi ch tuund hairtai bla. Harin heseg hugatsa ongorood sanamsargui bdlaar ehner huuhedteig ni bi medsen yum. Ter ued uneheer uhmeer sanagdaj bsan shu. Tanid yamar hetsu bgag bi mash sain oilgoj bna. Harin tsag hugatsaa ongoroh tusam l martdag yum bna lee. Bi odo yamar negen zaluu bodohgui, hichelde shamdaad saihan l bna. Burhan nadad sain hani zayaah bha l gej boddiin. Za ingeed tanid sain saihniig husie.

  2. nnn says:

    манай найз охин бас ийм байдалд ороод бүүүргайхсан амьтан л явж байгаа ш д 3 4 залуучууд бүгд эхнэртэй

  3. уучлаарай зарим хүмүүс эндүү бодоод байх шиг байна.би тэгж хаа таарсан хүнийг гэртээ оруулаад байдаг эмэгтэй бишээ. хаа таарсан газраа секс хийж заваарч явдаг хүүхэн ч биш. жаахан юмыг ойлгож уншиж саналаа хэл л дээ. хэдийгээр би залуу ч гэсэн найз нөхдийн минь нөхөр адаглаад намайг ганц бие болохоор уулзъя энэ тэр гээд зүгээр байлгахгүй юм. харин би нөхөрлөл дээрээ бат зогсдог.ингээд л ирэхээр намайг хамгаалдаг хажууд минь хар юм байгаа шүү гэх тийм л сэтгэл сайтай эр хүнийг хүлээж сууна. тэгээд ч хүнтэй суухыг яардаггүй. харин би их сайн бүсгүй болохоор хорвоо тэнцүүлж муу залуустай тааруулаад байгаа байх. гэхдээ саяхан үерхэж байсан залуу маань эргээд л яриад залгаад байгаа. харин би шийдсээн. ганцаараа амьдрана. хамгийн гол нь би энгэр чанга бүсгүй. тийм дээ ч ингэж яваа гэж бодож байна. эмэгтэй хүн ухаантай ухаалаг энгэр чангатай байх ёстой гэж бодож явдаг.

  4. heyhoney!!! says:

    хоое heyhoney 2 uulaa taniltsii dhuu

  5. Эсүй says:

    Саяхан нэг танил бүсгүй маань 37ныхоо жилдээ ганц хөөрхөн охин гаргалаа шд
    Чи гэтэл 27 насыг хөгшин гэж байдаг
    Гол нь хүн чанартай хүний мөс ноён нуруу сайтай нэг аятайха эр хүн байгаа даа Чи нэг ам панаалтай явдалтай нөхдүүдэд даруулаад байгаа бололтой Дуу шуу муутай ийм хүүхнүүдийг нэг иймэрхүү залуучууд дарах санаатай байдаг юм Цоглог цовоо бай л даа Хамт ажилладаг хүмүүс найз нөхдийнхөө дундаас ганц бие залуу байгаа эсэхийг асууж хэлж бай Яаадаг юм 27 нас ямар 22 нас биш дээ Зүгээр суугаад байхаар хэн чам дээр ирэх вэ дэ Нэг бол цаг хугацаа нөхцөөх гэсэн эсвэл унтах гэсэн юмнууд л ирнэ Сэргэлэн айхтар хүүхнүүдээс ийм залуучууд дөлөөд Харин хань ижилээ хайж байгаа залуучуудын нүдэнд өртөнө шд Цоглог цовоо бүсгүйчүүд хүмүүсийн анхааралыг татна Сайн залуу олж аваарай Өөртөө итгэлтэй бай Хань ижилээ хай Амжилт хүсье сайхан залуутай учраарай бүх эрчүүд ийм байдаггүй гэдгийг ойлгоорой 🙂

  6. taniltsay55 says:

    busgui mini bitgii setgeleer unaa nadtai taniltsaarai taniltsay_55 add hiigeed orood ireerei

  7. love says:

    сайн судалж найзалж байгаад нэг гэрт ороорой миний ойлгосноор чи юу юугүй л хоосон гэр нөхөх нэг эр хайгаад байгаа мэт сэтгэгдэл төрүүллээ. 27 гэдэг чини сайхан нас шүү зугаац цэнгэ харин сэтгэлээн юу юугүй бүү өгөөд нээ.хаширсан юм чини одоо алзахгүй биздээ Жирэмсэн болов зөв хүнээ олсний дараа л хүүхэдтэй болоорой манайхан чини масс-аараа л хөгширчлөө хүүхэд оройтлоо гэдэг сэтгэхүйтэй улс шуу. 37 наснаас өмнө л гаргаж байвал тийм ч айхтар оройтсон биш шүү.амжилт бүсгүй мини

  8. julaa says:

    yoo yu ch gemeer ym dee.niigmiig bid nar har bna gej hardag shig er emiin hariltsaag bas tegj haraad bh shig.ene hunii huvid amidralaa avaad yavah arga bgad bh shig bna.harin er emiin hariltsaanii oilgolt,uhamsar ni dooguur ymuu gemeer.ehnii hundee hairtai bsn.harin ter ni butelgui bolsnoos setgeld ni ooroo sain tanij medeegui ch har suuchihsan gehuu dee.sev suusnaas bolj daraa daraagiih ni iim bolood bna.hun ymar ch zuiltei yaj ch uchirch bolno.ersdel gedeg bhaa.ersdliig yaj tuulj bgagaas amjilt esvel unalt tosdog.tegheer huvi zayataigaa holboj ooriigoo dutuu ym shig gomdolloj yariad bval nasan turshid ene tsuvaa urgeljilne.ymiig yaj huleej avah ystoi ve geh setgelgeegee oorchloochee ehleed.ta ooriigoo tanihgui bolhoor busdad tanihdahgui hayagdaad bna shuu dee.humuus ooriinhoo uhamsriin hogjliig martaad bna.uhamsriin hogjil geheer neeh ih erdem medleg shig oilgood baiv.joohon setgelzuin talaarh zuil olj unsh.ooriigoo tanij med l dee.

  9. baagii says:

    Ergen toirond chini bolj butsen amidral zunduu l bgaa biz dee. Minii aav , ah nar geed sain etseg, geriin ezen bj chadaj l bna. Buh erchuud iim bish. Unegui hyamdhan bh zuilee chi uuruu bii bolgood bgaam bish uu?

  10. Cloud Strife says:

    Уучлаарай эрэгтэйчүүд угаасаа ийм би ч тэгдэг байсан тгхдээ згр л нэг үнсэлт ч юмуу тиймэрхүү маягаар хуурж байсанаас биш гэргий дээ бол үнхээр хайртай дахиж хэзээ ч тэгэхгүй хүсэлч алга

  11. heyhoney says:

    amidral uneheer hetsumaa
    chi bas l azgui ch yumuu esuul dandaa neg bolj butehgui huuramch humuustei uchirdag bololtoi tegeed erchuud yagaad iim huuramch yum be gej asuuj bgan bna. chi ene asuultiin hariug hezeech olj chadahguie yagaad gevel buh humuus oor uchraas sain ch hun bna muuch hun bna, sainii dotor saar ch bna, muugiin dotor gaiguinch bna adgiin shaar ch bna

    chamtai adil emegtei humuus zondoo l bgaa bas erchuud ch bgaa ted nar emegteichuud yagaad iim huuramch yum be geed niitlel taviul chi heniih ni tald oroh ve erchuudiin nuu emegteichuudiinu bitgii tegj erchuud emegteichuud gej yarij bai

    harin chi nadad iim yum tohioldoo ijil zovlontoi tuuniigee davj tuulsan hun bna u, bi ene bdlaa yaj davan tuulah ve geed nertei niitlel bval oorshd

    zugeer l neg hun muulah gej l bichsen yum shig sanagdchila

  12. lolo says:

    болдогсон бол энэ бүсгүйтэй танилцаад суучих юмсан 😀

  13. Seed says:

    Зааабал зоблон үзэж алдаж бж зоб хүнээ олж амдрах юм.Зүгэр анхнаса еос суртахууний өндөр хүмүүжилтэй эрийг хайрлад хамт амидарч болдоггви уму.ҮХСЭНЭ ХИЖ ТЭР АРХИ ДАРС СЭКСдэ ДУРЛАж БУРУУ ЗАМАР ОРДОГ юМ.ЭНЭ БҮГДЭД ЭцЭГ ЭХчҮҮД ни БУРУУТАЙ.ХҮҮХДЭ ОЛИГТОЙ ХҮМҮҮЖҮҮЛЖ чадаагүй.ХҮҮХДЭ АРХИчиН эсвэл үнэгүй яанхан болгосон.АРХИ МОНГОЛийг УУцАН УУСААРч БГА.

  14. ыуыу says:

    ер ни xууxнуудийн нийтлэг төрx л бна ш дээ. тэгээд эрчүүдийг муу xэлээл. өөрсдөө бол зугээр гэмгүй. эрчүүд ирээд л xуураад яваад бдаг. тэнэгийн дуу xууxнууд гэмэр шаxуу юм. xаxа…

  15. hi says:

    ер ни давхар шалгаж бай,жирэмсэн болж хохиров дүү мини,манайд тэр үнэнч гэдэг асуудал байхаа болиод удаж байна,27залуу бна,34тэй манай дүү амидралаа эхэллэ гд 1залуутай суусан үнэн жүжигчин хэдэн ч хүүхэнтэй бсан юм дээр ни жирэмсэн болонгуут хаяад явсан,анхааралтай бай!!!!!!!!!!!!!!сайохан хайр гараад ирнэ,хамаагүй 77булчирхай тоочиж болохгүй сайн сонсож их яриулах зүгээрэ,

  16. ХҮНЧАНАР says:

    битгий тэгээд л охин биеэ хаа хамаагүй хүнд өгөөд яваад байлдаа. энэ охидууд яасан ахар бодолтой юм бэ. хүнтэй унтахгүй л бол болдоггүй юмуу хаашаа юм. нөхөрт гарсан хойноо унтаж болддоггүй юмуу.тэгээд л хэдхэн хоноод хайраа энэ тэр гээл яасан ч сонин юм.

  17. cool says:

    HAPPY-iig zuwluguutei sanal 1 bna. er huntei boloh gj yarahhereggui ee. sn sudalj shilj bj l dotnosoh heregtei.

  18. odon says:

    Хүмүүстэй танилцаж найзлаад явалдаж болнооо болно. Ганцхан гол зүйл бол хэнээс хүүхэдтэй болох вэ гэдгийг л маш сайн мэдэж байх хэрэгтэй шүү хүүхнүүдээ. Хүнээ сайн таньж авталаа үр хүүхэдтэй болох гэж яарах хэрэггүй шүү.
    Тэр хүнээ элдэв янзаар сорьж үзэхэд илүүдэхгүй.Хамгийн гол нь хүн чанартай л хүнтэй найзлах хэрэгтэй. Суухгүй явлаа ч гэсэн эргээд үр хүүхдээ асуучих сэтгэлтэй л хүн байвал зүгээр шүү.
    Өөрт чинь дараа болсон хүнтэй удаан зууралдах ч хэрэггүй – хардсан, дарамталсан, гадуур тэнэдэг, олигтой ажил хийдэггүй, олсноороо архи гудардаг, илүү хүүхэн харж хайж, хуурч мэхэлдэг гэх мэт

  19. Happy says:

    27 nas gedeg saihan l zaluu nas shdee. Chi uuriiguu 1 l ih hogshirson meteer bodood barag l nuhriin moroodol bolood oldson tarsan zaluutail yavaad bn daa. uul ni emegtei hvn taarsan hvnteigee bish shilj songoj baij Oort taalagdsan hvnteigeel uyerheh heregtei dee. 27 nasand uyerhel gej bailgui yaahiin chi arai uulzaad l gertee avchraad suudgiin bish bizdee. Tegej ch amarhan ovroo neegeed bj bolohgui shvv.

  20. уССоп says:

    бурхан гэж байдаг бол энэ хүүхэнд хуруугаа ч байтугай сунгаач энэ хүүхэнд сайн хань олж өгөхөд нь туслаач татлаа түлхээгүй залуу олоод өгөөч

  21. ohid says:

    чи нэг л ханитайгаа учирахгуй дандаа оодгуй амитантай ни таараад бн. хэт их хусэхлээр бас санаснаар болохгуй уэ бдаг ш дээ. би нохортэйгээ суугаад одоо 8-н жил болж бна. бид хуу охин 2-той эрчүүд болгонийг ингэж бодож болохгуй. амидарлийн толоо зутгэдэг сайн залуучууд зондоо л бгаа. чи зугээр хулээж байвал яасан юм.

  22. БИ XXX ХАЙРТАЙ ККК

  23. huurhunu says:

    яна ямар муухай юм бэ тэ хүмүүсийг сайн харж шинжиж таниж байж уулзаж учирч байхгүй бол ингээд л хуний 2 дахи болоод байвал хэцүүшдэ тэ ямар ч юмбэ дээ гэхдэээ цаг ни ирүэл чи энэ хорвоогийн хамгийн сайхан залуутай суух байхаа одоо зүгээр л тсаг ни биш байх амжилт…

  24. XXX says:

    За зүгээрдээ хөгийн гаруудыг эртхэн мэдэж үр хүүхэдгүй байгаа дээрээ салсан нь болсон байна. Чамайг хайрлах залуу хаана нэгтээ байж л байгаа санаа зоволтгүй.

  25. МАРТ ЯАГ МИНИЙ ЯВДАЛ БН- АЙМАР УМААААААА

  26. yag helj says:

    hi
    huue ene zokhiol bishee erchuud yag iim baidagiin. uchirgui hair mini okhin mini oor yu yu ch bilee baakhan panaaldaj baisan hun chini 2 doloo honog chimeegui bolsoniikhoo daraa oor huuhentei tevreldeed uchirgui yavj bna genuu. 2 sar ukhtelee uilj bilee. odoo ch bodogdokh yum alga doo. bi hun gomdoogoogui hunii setgeld yum hiigeegui ter hun l ekhelj huursan shuudee. Ichekhgui suuld ni 2uulaa uulzay ch geh shig yu ve ter odoo. Gehdee haraaj zukhehgui ee sain huntei suugaad sain yavahiig ni l sonsvol boloo. Muu yavj bna gehiig ni sonsohiin bol setgel ovdoh bh.

  27. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ҮНЭН ҮҮ ????? ЭСВЭЛ ЗОХИОЛ НИЙТЛЭЛ ҮҮ >>>>>. БАС Л НӨГӨӨ МУУ НЭРТЭЙ ЛУУ ДАНСТАЙ ЭРЧҮҮДИЙГ БУРУУТГАХ ГЭСЭН ЗОХИОМЖ УУ ????????ЧИ ЧИНЬ ТЭГЭЭД 1- БИШ ЮМ БАЙНА Ш ДЭЭ ..ХЭДЭН ЗАЛУУТАЙ НАЙЗАЛДАГ ЮМ БЭ ????????????? ТИЙМ ОЛОН ЗАЛУУ ГАНЦ БҮСГҮЙД АРАЙ ДЭНДҮҮ БИШ ҮҮ?????????? ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭЭД АЛДААГАА ХАЙГААД ҮЗ ДЭЭ …ИЙМ ХАЧИН БАЙХААР ЧИНЬ ХУВЬ ТАВИЛАН ЧАМТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ Ш ДЭЭ !!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.