Эрчүүд яагаад эхнэртээ УХАМСРЫН ШАНАА өгдөг юм бол???

Би 25-тай нөхөртэй хүүхэдтэй. Тэр минь миний хувьд их сайн залуу байсаан. Яагаад байсан бэ гэж үү учир нь сүүлийн үед тэр өмнө нь миний бодож ч байгаагүй сонин зан гаргаж үнэхээр нүдийг минь орой дээр минь гаргах болсон. Мэдээж үргэлж биш ч үе үе хүчтэй хэрүүл болоход нөгөө сайн нөхөр минь хайртай гээд байгаа эхнэртээ сүртэй биш ч гэсэн гар хүрээд байх юм. Би бол ийм зүйлийг тэвчихгүй гэж боддог хүн байлаа. Тэгсэн  нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг яг цаг нь тулаад ирэхээр нэлээд хэд уучиллаа түүнийг. Харин сүүлийн үед амьдралд олон уучлал хэрэггүй байдаг юм байна гэдгийг л сайн ойлгож байна. Саяхан бас хэрэлдэхэд хальт намайгаа багалзуурдаж байнаа нөгөөх чинь. Би ч мөчөөгөө өгдөггүй юм. Яаж ч байсан өмнөөс нь сарвалзаал хорон хорон үгсийг хайр найргүй чулуудчихдаг юм. Тэгээд дараа нь эвлэрсний дараа нээрээ л сүртэй юм болоогүй шүү дээ гээд л бодоод өнгөрдөг. Гэхдээ энэ бяцхан цохилт нь цаашид ямар зүйл болж хувирах бол гэдгээс жаахан эмээж л байна. Өөрөө хэлэхдээ чиний муухай хорон үгс тэвчихийн аргагүй болгодог гэсэн. Сүүлд тэр багалзуурдахдаа цохихгүйн тулд тэгсэн юм байх. Инээдтэй ч юм шиг. Би залуу хүн. Цаашид түүнтэй бүхий л насаа өнгөрөөнө гэж бодож явдаг.

Сүүлийн үед жаахан жаахан итгэл алдарч энэ хүнд өөр миний мэдээгүй хэчнээн ямар зан араншин нуугдаж байгаа бол гэж бодох боллоо. Эмэгтэй хүн өөрийнхөө бүхий л занг богино хугацаанд таниулчихдаг харин эрэгтэй хүн яг л хумсаа нуусан муур шиг байдаг бололтой. Ер нь ийм залуу байж найз залуугаасаа ч юмуу нөхрөөсөө ухамсрын шанаа авч байсан хүн хэр байдаг бол. Ер нь эрчүүд яг яагаад тэр эмзэг хүч дорой тэгээд үрийнхээ эхэд өчүүхэн гэлтгүй гар хүрээд байдаг юм болооо…

86 Comments

  1. хүн says:

    Энэ ч өөр асуудал байналдаа гэхдээ ухамсрын шанаа авах хэрэгтэй юмнууд Монголоор минь дүүрэн байна.Яаяаяа

  2. jiji says:

    harin emegtei hun uuchlaal baidiimaa neeh uruvdmuur yagaad ch yum hairtaidaa bolool uuriinh ni zuv baisan ch uuchilchihdag tanai nuhur shig chin zaluu yamarch zuulun setgeltei saihan aashgtai hair halamjtai bailaa geed gar hureh ni ulam shiruusnee bolino gej baidaggui yum bas chi horon ug negch bitgii helj bai setgeld ni yum hiichuul ter ni nemegdene uu gehees bagasahgui shd bas aij baigaa bol sovingooroo daraa yu bolhiig medej baigaamaa salhaas uur zam tus bolohguil bolvuu neg bol horon ug chuluudahaa bolih heregtei erh bish ter uyed gar hureh shaltag garahgui blgui dee ger bul hosuudiin heruul ihevchlen 3dagch hunees uusdeg yum shuu emegtei hun uhaantai baigaad yum oilgohgui zaluuchuud salhaas naash yuch oilgodoggui yum bn lee ene unen shuu.

  3. hongoroo says:

    яг зов хамгуун эхний бичсэн эмэгтэйтэй санаа нэг бна ,эрэгтэй хумуус бол яг л хумсаа нуусан муур шиг муухай байдаг юм.миний уулзаж байсан хумуус бугд л шал худлаа,анхандаа яж гуйдэг байлаа харин суулд ни ядаг билээ.шал худлаа муухай хумуус,итгэх итгэл одоо надад алга бна ооо…

  4. зодуур says:

    хүмүүсийн комментыг харахад эмэгтэй хүнийг их буруутгажээ. мэдээж проблем байхад хэрүүл гарна. гэхдээ эмэгтэй хүн хашгирлаа гээд эр хүн зодох ёстой юмуу. тэгвэл яагаад хашгираад байгаа эхнэрээ тайвшруулж болохгүй байгаа юм бэ. нэг бол зодоод нэг бол хаалга хаяад явах ёсгүй биз дээ. хүн мэдээж бухимдаад орилж хашгичаад байгаа байлгүй дээ. эрчүүд үүнийг бас бодмоор юм.

  5. ragus says:

    Та 2-рт хайрлах хүндлэх гэдэг холбоо үгний хайрлах нь байна. Хүндлэх гэдэг нь юу ч алга.Хүний хүнийг хүндлэж байж өөрийгөө хүндлүүлнэ шүү дээ.Хүндлэх, хүлээцтэй байх, аргыг нь олох, аяыг нь олох, сайхан аашийг нь хөдөлгөх, хөөргөж онгироох, хөлд нь суух, салхинд нь сууж дагах, энэ тэр гээд эм хүний 13 мэхний аль нь ч чамд алга. Дөнгөж амьдрал зохиогоод л хүмүүсийн хоорондын харилцааны хамгийн сүүлчийн шатандаа орчихсон нь маш харамсалтай. Та 2-рт харилцааны ур чадвар дутаж байна.

  6. AH LAM says:

    ЯАГААД УХАМСРЫН ШАНАА ӨГДӨГ ВЭ ГЭВЭЛ УХАМСАРГҮЙ БОЛОХООР НЬ УХААН СУУЛГАХ ГЭЖ ӨГДӨГ ЮМ ДАА. ЦЭРЭГТ Ч ГЭСЭН АДИЛХАН

  7. Ooriigoo oorchil says:

    Оороо оорийгоо оорчилдоо тэрнээс хорон уг хэлээд хэрүүлээ хугжуулээд байх юм бол буур л муухай зан гаргадаг болно ш дээ Оороосоо эхлэхгүй байж хунээс оорчлолт хайгаад огт хэрэггүй байдаг юм даа. Тэрнээс ямар зан гарах бол гээд уурлуулаад байвал ямар ч хунээс муухай зан гарвал гарна ш дээ Ямар ч эмөцгүй хун л хони шиг байх байх даа

  8. emma says:

    Эмэгтэй хунийг зоддоггуй эр хун гэж байхгуй зодуулдаггуй эмэгтэй гэж байнаа байна.
    Хуний эрх мэрх гээд яривал зодох нъ бу хэл хорон уг хэлж сэтгэлийн дарамт учруулсан хэрэгээр шуухэд татагдаж ч болно.Эрхээ зөв эдлээд уурэгээ сайн биелуулээд анхнаасаа гэр булийн гэрээ байгуулаж болзол тавъж байгаад гэрэлцгээвэл таарна.Белги-т гэр булийн хуулъ нъ уян хатан,эрх чөлөө,аз жаргалийг жинхэнэ ёсоор дээдэлдэг орон шиг санагдсан.Манай монголчууд шиг хэлсэн амандаа хурдэггүй хийсэн уйлдэлдээ хариуцлага уурэх чадваргуй,салж сарнихийг юман чинээ боддоггуй улс тэр белги орний хуулиудаас суралцвал гэмгүй дээ.

  9. Á¿ñã¿é says:

    íàäàä áàñ èéìýðõ¿¿ ç¿éë òîõèîëäîîä áàéíà. Ãýõäýý õýð¿¿ë õèéãýýã¿é õ¿íòýé çîäîëäîõ ãýýä áàéõàä íü ñàëãààä ººðºº çîäóóëäàã þì äàà.Ñàëíà ãýýä øèéäñýí áàéãàà.

  10. amur says:

    сал нтр гэж хумуус худлаа бичихийн мэдэхгүй байж.. надад ийм асуудал байдаг манай найз охин бур миний хорийг унэн сэтгэлээсэ малтдаг тэр ни тэвчихийн аргагуй байдалд хургэдэг шуу тэрнээс анхнааса тийм араншинтай байсан гэсэн уг биш ш дээ.. хумсаа нуусан муур байхда яхавдэ..ууруу хэрэлдэх уэдээ жоохон даруулгатай байвал нухур чини ч гэсэн тайван л байна.. эр хун уудуус тэмцэх тусам асдийшдэ ана мана узэж болохгуй…

  11. zochin says:

    зодхоос өөр юу хийж чадах вэ дэ чамайг шуламдаад байхаар ,эрэгчин амитад чин зодолдоно хэтэрвэл ална. эрэгчин инстиктий ни хөдөлгөөд байхаар. ер ни хүүхнүүдийг хараад байхад их сонин юм билээ.баахан согтуу залуучууд муудалтсаад салж байхад шурагсаар байгаад л бөөн зодоон болгоод , тэгээл нөгөө эрчүүд ни бөөн цус нөж цагдаа ирээл цахилгаан боройхоогоор цохиж унагаал.за за али алиндаал байгаа биз. нөгөө хэлцэлийг тордож хэрүүл хэрүүлийг тордож зодоон болгоноо гэдэг хорчин шиг л санагдаж бна.ккк эмэгчид эрэчидээс хүчтэй бол хэдэн эрэгчин хүчэрхийлэлд өртөх бол бас сонин шүү .эмгчин эрэчидийн али ни илүү тэвчээртэй бол. хэн ни илүү ааштай билээ. кккккккк

  12. candy says:

    Хамгийн гол ни сэтгэлийн амгалан тайван байдал шуудэ, удахгуй чи яанаа цохиод авах вий гэж айдаг бно айгаад юм хэлж чадхаа байна…нэг гар хурсэн л бол дахиж хурдэг хуультай юм шиг л бгаам даа…залуу хун бна бух юм сайхан бно шд, дээр сэтгэгдэл улдээсэн бусгуйгээр бахархаж бна ..хамгийн гол нь амар амгалан амьдрал шуудээ…тэгж байж л жаргаж мэдрэнэ…нэг өдөр зодож уйлуулаад маргааш аргадаж гадуур зугаалах , юм амлах хэзээ ч амьдрал биш….

  13. candy says:

    Миний хувьд зодох асуудал бх ёсгуй зуйл гэж боддог..гэхдээ би ч гэсэн найз залуудаа хэд хэдэн удаа тулхуулж узсэн..зодхийн эхлэл юм бна гэдэгт ч бат итгэж бгаа,би гэхдээ салчихсан л даа, хуухнууд уурлаж загнаж бна гэдэг уйдсандаа тэгдэггүй юм шд эрчүүд эрчүүд шиг бж чадахгуй болоод л бид углэж бгаа..эрчүүд юмийг албатай ёстой юм шиг боддогоол боличох хэрэгтэй…бух юманд тэгш байх хэрэгтэй….

  14. gentil garcon says:

    ХҮН ХЭЛЭЭРЭЭ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЗОДДОГ НҮДДЭГ АСУУДАЛ АРД ХОЦОРСОН. ХҮНИЙ ЭРХЭНД ТЭР ТУСМАА ЭХНЭРТЭЭ ХАЛДАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ

  15. Муу авгай says:

    НЭГ ҮГ ХЭЛЧИХ ҮҮ?
    ЭР ХҮНИЙГ ХОРОН ҮГЭЭР ДАЙРВАЛ ШАНАА ӨГДӨГ ЮМ ЗА ЮУ? ЭР ХҮН ЭМЭГТЭЙ ХҮН ШИГ ХЭРҮҮЛ ХИЙДЭГГҮЙ ЮМ. ХАРИН ЗОДОЛДДОГ ЮМ. ХЭРҮҮЛЭЭРЭЭ ЧАМ ШИГ ХОРОН ҮГТЭЙ НОХОЙГ ДАВАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ. МАГАДГҮЙ НӨХӨР ЧИНЬ ЗА ОДОО БОЛЪЁ ОО ГЭДЭГ БИЗ. ТЭГЭХЭД НЬ ЧИ ГЭЖ НЭГ ЮМ БЛА БЛА БЛА… ТЭГЭЭД ГЭНЭТ ДҮРСХИЙНЭ ШҮҮ ДЭЭ. АМАА ТАТАЖ БАЙХГҮЙ БОЛ НҮД ЧИНЬ ХӨХӨРНӨ ШҮҮ. ХЭРҮҮЛЧ АВГАЙ НАР ИЧИГ ИЧИГ ИЧИГ…

  16. egii says:

    nadad iim erchuud zasrahgui gj boddog gehdee zawal sal gj bgan bishldee eri n sain yriltsaj tohiroh heregtei bx

  17. taba says:

    чанцал зөв хэлсэн бн.энд бичсэн сэтгэгдэлүүд дандаа хэрүүлч хумуус юмуу хаашаа юм.өө гар хүрч бн уу тэгвэл сал,чамайг дандаа зодно,ямар даварсан гэх шиг .ааш муутай залуу ч бн,ааштай хуухэн ч бн зөндуу л таардаг.энэ хуухэн өөрөө аашаа зассан дээр санагдаж бн.асуудлийг дандаа дэвэргэж хэрүүл шууган болгож зодоон нудээн болтол нь уг хэл амаар доромжолоод , өөрөө дайраад зохиод байвал эр хүн яах ёстой вэ тэвчээртэй гээд л дуугуй зогсоод байхуу.хун гэдэг чинь тэмцэж байж амьдралаа авч яваад сурсан байдаг. орилохоосоо өмнө тэвчээртэй бодож байж харицаж бай.дутагдалийг хүнээс биш ӨӨРӨӨСӨӨ хайж сур.

  18. ariun says:

    салах үнэхээр хэцүү. би анх зодход нь уучилсандаа одоо болтол харамсдаг. эвлэрээд уучлалт гуйгаад дахиад зодохгүй энээ тэрээ гээд ам тангараг өгөөд амлалт хүртэл бичүүлж байлаа. гэвч дахидаг даамжирдаг гэж үнэхээр үнэн юм билээ. сүүлдээ юмхан болоход л зоддог болосн. давтагдаад ирэхээр эмэгтэй хүн улам бүр нөхрөөсөө хамааралтай болж, салахад бүр хэцүү болоод байдаг юм билээ. би сүүлдээ тэсэхээ байгаад эгчдээ хэлж, эгч маань ирж намайг салгаж авч явсан. тэгж зоригтой алхам хийгээгүй бол би өдийд нэг өдөр нь итгэж нөгөө өдөр нь итгэл рүүгээ ус цацуулж, нулимсаа бараад уйлаад хэвтэж байх байсан байх. би нөхөртөө үнэхээр их хайртай байсан болохоор уучилдаг байсан. за одоо л ойлгосон байх гэмшээд ухаарсан байх, амласан вм чинь дахиж зодохгүй байх намайг гомдоохгүй байх тэгээд хүүхэдтэй ханьтайгаа сайхан жаргалтай амьдрана даа гээд л итгэдэг. төд удалгүй өнөөх нь үгүй болж итгээд хайрласан нүд рүү чинь харж байгаад алгадана. чи зодож байхад нь нүд рүү эгцэлж хараад асуугаарай. ханиа чи намайг өвдгөхөөсөө өрөвдөхгүй байна уу хайрлахгүй байна уу гээд. сэтгэлд горьдлого байгаад л байдаг үнэхээр хэцүү. одоо дахиж хэрэлдэхгүй ийм байдалд орохгүй дээ гээд л айдас байгаа ч гэсэн итгэж горьдлого тасардаггүй. чи сайн бодоод саллаа гэхэд санах үгүйлэх үе зөндөөн гарна ш дээ. санаад уйлах зодуулаад үхтлээ гомдоод уйлах 2-ын аль нь дээр санагдаж банйа тэрүүгээрээ сонголтоо хийгээрэй. би бол салсан. одоо санаад уйлах үе зөндөөн байдаг ч тэгж амьдарч аз жаргалтай гэр бүл байж чадахгүй байсан гэдгээ ухаарсан болохоор сонголтдоо харамсдаггүй. би чамаас нэг л эгч юм байна. салаад хүүтэйгээ 2лахнаа амьдраад эхлээд нээх гоё амгалан тайваныг мэдэрсэн. орой шоудаж ирээд яах бол хэрүүл болж зодоон нүдээн болох болов уу энээ тэрээ гэсэн айдсаас дарамттай бодлуудаас салж нээх гоё эрх дураараа ажилаа ч гэсэн хүссэн цагаараа хийж оройтлоо гээд хардуулахаас айхгүй. ажилдаа ч хамаагүй ахицтай байгаа. гар хүрэхгүй гомдоож хамаг уур бухимдлыг чинь хамаг муу муухай үгийг чинь хэлэхэд хүргэхгүй тийм хүнтэй амьдрах хэрэгтэй.доромжлоод байхаар зодох нь аргагүй гэж хүмүүс бичсэн байна. яахаар нь уурлаж муу муухай үг хэлдэг вээ гэдгийг хэн нь асуугаагүй байна. ажлаа хийгээд гэр бүлдээ санаа тавиад илүү дутуу асуудал гаргахгүй эхнэрээ зовоохгүй байгаа нөхөр хэзээ ч эхнэрээсээ муухай үг сонсохгүй. тиймээс эрчүүд минь эхнэрээ чи бусдаас хамгаалж амьдрах ёстой болохоос өөрөө айлгаж өвтгөх ёсгүй шүү дээ.
    чиний амьдралд аз жаргал хүсье. сэтгэл тайван жаргалтай амьдраарай.

  19. Murphy says:

    ыуыу битгий малтаад бай дуугай тэр элгэмсүүгээ шүтээд явж бай

  20. уянга says:

    тэнэг минь эрэгтэй хүн хайртай хүнээ хэзээч гар хүрдэггүй юм бүх зүйл чамаас болсон байнадаа чи шулам шиг эсвэл явдалтай хүүхэн байх бүх зүйлд чи буруутай гоо сайхандаа анхаар чи муухай харагдаж байхгүй ядаа

  21. hi says:

    би бас зодуулж байсан анх хүнтэй суухаасаа өмнө зодуулдаг хүүхнүүд амнаасаа болдог гэж боддог байсан яг амидрал дээр худлаа байсан,дуугүй тэвчих тусам улам давраад байдаг уулын оройд 1даварч гаргавал бууна гэж байхгүй шүү дүү мини,дээр явдалтай салсан 1гар хүрээ бол дахиад байдаг тэгээд хүүхэндэнэ өвчин авчирна би биш чи авчирсан гд нялх өлгийтэй хүүхдээ тэврээд би хаа хэнтэй унтаж явах юм,салсан шууд сарийн дараа дараагийн авгайтай тэвчиж байгаад бас бүх юм хараанд оронгуут зодсон гэсэн,одоо сонсохнээ дан салж нийлж байдаг гэсэн,угаасаа монголчууд багаасаа зодуулж өсөөд тэрийгээ хүмүүжил гээд ойлгочихсон том болоод бас л бусдийг зод гэж л хүмүүжүүлж байгаагаа мэддэггүй юм бна лээ шүү,тийм учраас гэр бүлийн хүмүүжил найз нөхдийг сайн харж хани ижлээ сонго,…

  22. Sarnai says:

    Амьдралд ам зөрөлдөхгүй юм гэж хаа бсан юм.
    тэгээд ам зөрөлдлөө л бол гар хүрээд, зодоод…муу эр эмд дээрэлхнэ гэгчээр…..
    ийм амьдрал гэж хаа бсийн шууд хөсөр хаяаач, уйлаад газар сөхөртөл айлгах хэрэгтэй ш дээ….зүгээр л хаяад яв, уйлаад ирвэл тэр биз, ирэхгүй бол тэр л биз…зодуулж амьдрана гэж юу бсан юм…..

  23. ухаалаг says:

    би ч бас нөхөртөө зодуулж байсан эмэгтэй сална гэж боддог ч одоо болтол салаагүй л явж байна сална гэдэг тийм амар юм бишээ. шууд сал гэж байгаа хүмүүс амьдралыг мэдэхгүй ийм байдалтай тулгарч байгаагүй хүмүүс байх. зоддог нөхөртэй тэмцэх хэрэгтэй би өөрийгөө аашнаасаа болж зодуулдаг гэж боддоггүй угаасаа архиуухаараа арслан бар болдог хүмүүс байдаг шүүдээ тийм л хүн

  24. Erhun says:

    Би эхнэртээ 1 л удаа гар хурж бсан. Унэхээр оорийг н гэд ажил, сургуули, гэрийнхнээ хаяад очиж бхад надад худал хэлж ируулсэн бсан тэрийг н мэдээд согтуудаа гар хурж билээ. Урид н бас намайг гадаадад ажилаар явж бхад худал хэлж дуудаж бсан. Согтуу бхад аргадашийгэд унтуулжихгуй буруугаа хулээхгүй оодос цор цор гээд бхаар н ахиад худал хэлэхгүй болгох санаатай нэг сайн хусаж билээ. Xараад бхад хуний зан чанар нийгмээ дагадаг бололтой. Сайхан орчинд хангалттай цалин аваад сэтгэл хангалуун амидарж бсан бол хунээс ийм муухай ааш гарахгуй шуудэ. хамгийн энгийн жишээ гадаадад оссон монгол хуухэд, монголдоо торж оссон монгол хуухдийг харицуулад хархад ямар нийгэмд яаж осож бгаа н шууд харагддаг юм бна лээ

  25. amka says:

    энд дандаа нэг талыг нь харж хүмүүс сэтгэгдэл бичдэг байсан одоо, юманд учир байдаг гэдгийг ухдаг болсон байна шүү. эр хүн эмэгтэй хүнийг зодох нь буруу л даа. та нар нөхөр нь, манай эхнэр уур хүргээд, шар малтаад байдаг юм бүр тэсэхээ байгаад багалзуурдсан,би ер нь тэсэхгүй нь салдаг юм уу?гэж бичсэн бол юу гэж зөвлөх байсан бэ? хэхэ 😉

  26. чимгээ says:

    о.мэнд миний бодлоор маш сайн ярилцах хэрэгтэй гэж бодож бна. хичнээн хэрэлдсэн ч дахиж гар хүрэхгүи гэсэн амлалт абсан дээр бдаг юм бнлээ би ч гэсэн нз залуутайга хэрэлдэх болгондоо багалзуурдаж алгадаж сүүлдээ бүр зоддог болсон сүүлдээ арай гэж салсан суугаагүй бж ингэж бгаа юм чин тодорхой биздээ

  27. ыуыу says:

    ыдаргаатай xууxнууд бас бx юмоо. xайртай дуртай энэ тэр гээд али али ни эxэлдэг биздээ. тэгээд тодорxой xугацааний дараа дараагийн тоглоомийн дараагийн уе гэд xууxэд гаргана гэдэг. ээ болиё гэxээр заавал гаргана гэдэг. яагаад гэвэл авxуулчиxвал биед ни иx муу. би xууxэдтэй болмоор бна. мэдээж xэн xэн төгс биш дээр ни эрүүл уxаанаас xол xайрандаа мансуурцан улс тэр болгон xамгаалалт xэрэглээд уxамсартай бна гэж байxгуй байгалийнxаараа байx ни ойлгомжтой. тэрэн дээр ни дөрөөлөөд чи xамгаалалт xэрэглэx ни яасийн гээд л эрчүүдийг моxоож эxлэнэ. энэ буxний эцэст нэгэнт xайртай юм чинэ, тэгээд ч энэ маягаар цаашид зөвxөн дурлалцаад яваад байx бололцоогуй болно. тэгээд жинxэнэсээ 2-р уедээ орно доо. Xууxэд гарад ирлээ. за одоо xууxдийг чинэ гаргаад өглөө. би л тулдаа чиний xууxдийг гаргалаа шуу. нэгэнт би чиний xууxдийг гаргасан юм чинэ экслүзив райт минийx гэсэн уг. тэр ни юу гэсэн уг вэ гэвэл чи xууxэд болон эxнэр xууxдээ тэжээн тэтгэx уурэгтэй. тэжээн тэтгэнэ гэдэг ни зөвxөн дулаан байр идэx юмаар xязгаарлагдаxгуй. юу гэвэл xунээс илуу дулаан байр, бас xунээс илуу гоё xоол байx ёстой чадаxгуй бол чи бол новш. намайг xардаг залуу бас бна. ер ни ч тэгээд чи ер ни суулийн уэд намайг анx шуналтаж xардаг шиг xараxаа болисонийг чинэ би мэдсэн. тэгвэл очоод өөр эрийн нудэнд олзлогдоод таашаал аваад ирэxээ би мэдэлгүй яаxав. чи ямар намайг xайрлаж энxрийлэx биш. xайрлаж энxрийлнэ гэдэг чинэ ургэлж xараад л шуналтаж xараад л тэр доор ни бомболзоод л байж байx ёстой. 10 жил 20 жил болсон ч намайг xарангуут би энд шоволзонгуут чинийx тэнд бомболзож байx ёстой. xэрэв угуй бол тэнд өөр эрийнx бомболзож бгаа, эсвэл би будагаа xийгээд гараxад нэг эрийнxийг бомболзуулж л таараа. за тэгээд бомболзуулаад сэтгэл сайxан бнаа. чи муу тэгсгээд өлөн долон ойр зуурийн xоол унд энэ тэрээ аргалаад явж бна биз. xууxэд чинэ бна. өөр яаx гээв. өө муу новш чинэ тэнд очоод бас нэг юмтай орооцолдсон уу. новш мини би чамаас салаxгуй. чи уурд надтай ингээд байж байx ёстио. ягаад гэвэл xууxэд бна гэx мэт. Xумуусийн амидралийн 50% ни нэг иймэрxүү. улдсэн 50%-ийг ни та нар xамтраад биччиxсэн болxоор илуу нуршаад юуxэвдээ.

  28. cahirmaa says:

    чи засарахгүй бол нөхөр чинь ч мөчөөгөө өгөхгүй биз, тэр дээр хэлсэн залуугийн амьдрах аргаа олчихоод авгай хүүхэдтэй бол гэж яг шүү, манай залуучууд яагаа ч үгүй байж 1 охин эргүүлээд хүүхэдтэй болгоод тэгээд яаж тэжээхээ мэдэхгүй нөгөөх нь арчаагүйгээр нь дуудаад бөөн стресс өөрсдөө л тэгээд зож байна шт

  29. XXXMAN says:

    Эмэгтэй хүн ер нь эр хүнтэй ан мана үзэлцэнэ гэдэг чинь утгагүй хэрэг. Хорон муу үгээр идэхээр эр хүн яаж тэсдгийн цохио л авийшд. Ийм бүсгүйчүүд минь эр хүнтэй хэрэлдэж хорон муу үг хэлж зодолдох бол өөрөө хамгийн тэнэг хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бас нөхрөө согтуу байхад нь хэрүүл өдөж тэнэгтэж байж алуулваа та нар. Эрүүл болсон хойно л ярих хэрэгтэй.

  30. boldoo says:

    кхуукхнуудээ та нар сайн бодоод уздээ кхо би эрэгтэй кхун экхнэртэй кхун гэкхдээ заримдаа укхтэл ни балбачикхмаар сангдакх уэ байнаа эртээд би ангийкхантай уулзаад 12 гээд ирлээ тэгсэн чини ярзалзаад л суулэрлээ энээ трээ гээд авч огч байнаа уул ни би туунийг тийм юмаар кхашраагаагуй л юмсан ёоы кхэзүү байдаг шдээ уг кхэлэкх зав байкхгуй тачигнакхаар тэгэкхээр ни нэг зокхичикхоор уйлаал яваад огно тэгээл нэг чикх амар болдог шд хэ хэ

  31. Mongol er says:

    энэ ситэ-ийн усэг ни сайн гараxгуй бна аа! уучлаарай!

  32. Mongol er says:

    Дэндүү эрт гэрлэдэг ни манайxний дурагдал юм шиг бнаа. энд, баруунд 30 грач байж гэрлэдэг ни зув юм шиг санагддаг. мэдээж эxнэрээ зоддог ни сайн эрийн шинж биш шуу. эрийн муу эмд гэж эртнээс монголчууд маани xэмдэг байсан шуу дээ. ер ми залуучууд аа 20 гараад гэрлэдэгээ эргэж xарвал яасан юм бэ? xуний оxинийг жирэмсэн болгоод, оороо ч ажил, боловсролгуй дэмий байxаа. би 30 xурч байна, бас л гэрлээгүй. амидралаа авч яваx аргаа олоогуй байж гэрлээд дэмий байxаа, xуний охин баллаад дэмий байx. чинээлэг айлийн xууxдууд оор ш дээ. тэд нартай баритсаад дэмий. эр xунд гэрлэx оройтоxгуй шуу, найз, дуу нар мини.

  33. solongoo says:

    Чамд зовлоход миний дуу хунийг хайрлаж бж хайрлуулна.тэвчээртэй байж хундтэй болно гэдэг юмдаа.Тэгээд ч сайхан тогтвортой сайхан амидралийг эмэгтэй хун л авч явдаг юм даа.Чи хэдий ууртай бсан ч нухуртэй хайртай цаашид амидрамаар бол хэлж яриж байгаагаа бодож бай.хун тэвчээртэй байсанаас алдахгуй ээ.

  34. tuulai says:

    зув зугээр horon ug chuluudaad bna ch gej baihgui dee emegtei hvn salsan ni deer baihaa huuhedgui bol neg ni norvoogoos halij nuguu ni bugd nairamdah unshuulj baisnaas huuhedtei bol odoo tegeed yadag yum be dee amid yavbal altan ayaganas us uunaa gej

  35. ER says:

    хариулт нь чиний бичлэг дотор байна…чиний муухай хорон үгс тэвчихийн аргагүй болгодог…

  36. heyhoney says:

    bi nohor ni bna naa chine ooroo joohon margaldhaar l sonin sonin dandaa hunii muug uzsen llriin ug heldiin teheer ni gants 2 tsohchdiin saluul salaa chamaar duthiimu

  37. tuulai says:

    chinii bichsen niitlel chin chamariin shaardlaga hangahgui baigaa um tgdl garahgui baigaa um shuu dee. Eniig l oilgohgui baij bas sex portner hainaa gej.chamd ch um zaagaad oilgohgui um baina doo. kkkkkkkkk

  38. batbold says:

    Миний бичсэн нийтлэл ерөөсөө гарахгүй юм.
    Хаана нь орж нийтлэл бичэх ёстой юм бэ.

  39. batbold says:

    залуусаа энэ сайтад нийтлэл бичэхэд заавал бүртгүүлсэн байх шаардлагатай юу. хэлж өгч туслаач.

  40. Bolichooch says:

    huuhnuudee ta nar erchuudiig bitii ingej helj baildaa. uuliin mod urttai boginotoi gj neg ug bdag shuu. ER HUNIIG DOROMJILSON EM HUN HEZEE CH HEZEE CH OODLOHGUI SHUU!!! GEHDEE TER ZALUUGAASAA SAL!!!

  41. tsegi says:

    би найз залуутайгаа уэрхээд удаагуй ч гэрлэх бодолтой бга.гэтэл тэр мин ууралсан уэдээ хана зохих ч юмуу хунтээ зодолдох блсон бс их амархан уурлаад л би тайүширтал ни Цуг бдаг ууралхаараа хэнд ч хамаагүй гаргана тэр минь надад гар хүр болвуу юу гэж бдж бна?

  42. batbold says:

    Алтмаа өөрийг чинь хэдтэй гэдгийг мэдэхгүй ч би чиний бодож байгаагаас том залуу гэдгийг хэлчий.

  43. Zulaa says:

    ДЭРЭЭ нортол уйлсан ч хэнч чамайг анзаарахгүй,дэвтэрээ дүүртэл бичлээч хэнч ойлгохгүй,биэний шарх ил харагддаг ичгэвэртэй сэтгэлийн шархийг хэнч анзаардаггүй боловч гаслантай.бүсгүй хун эмзэг боловч тэвчээртэй。 хатуу боловч уыхан

  44. 910 says:

    Ууралсан үедээ хүмүүс хайртай хүнээ гомдоох үг их хэрэглэдэг өөрийн чинь буруу их бгаа юм шиг бна сэтгэлд үүрд үлдэх хорон муухай үгсийг битгий хэлж бай таалагдахгүй зүйл дээр тоглоом наргиан болгоод хэлэхэд цаад хүн чинь ойлгочихно. Уурын мунхгаас болж муухай хэргүүд их гардаг тийм болохоор үг яриагаа хянаж бай. Бүүр тэсэхгүй үед эр хүн эхнэрээ алгаддаг байх л даа. Чам шиг сайхан хорон үг шидэлцэж чадахгүй болохоороо шарандаа тэгэж байгаан. Ер нь тэгээд та 2 ын дунд асуудал бгаа бол ганц нөхрөө буруутгах хэрэггүй бизээ,өөрөөсөө жаахан өө хайгаад үз зодуулах болсон шалтгаанд чинь өөрийн чинь буруу 50% бгаа шүү гэдэгийг анхаарвал зүгээр шүү.

  45. oo(Ps) says:

    гадаад орон чинь адилхан л хүмүүс байгаа тийм харь гаригинй юм шиг төсөөлдөг нөхдүүд юм мэдэхгүйл байнадаа
    амьдралд хийсэн үйлдэл бүр анхных нь биш сүүлийнх нь байлгаж болох байх

  46. altmaa says:

    батболдод хэлэхэд хүүхэд мини битгий сэрүүн зүүдлээд бай.Хичээлээ хий.

  47. altmaa says:

    Хичнээн эхнэр нөхөр байсан ч гэсэн хүний биед гр хүрэх ёсгүй.
    Гар хүрээд байвал сэргийлэх дуудаад өгчих хэргэтиэ штээ.
    Хүнд зодуулаад сууж байна гэдэг чини харин ойлхомжгүй байдал үүсгэж байна.Өөрийгөө хүндэлж чадахгүй зодуулаад яваад байвал цаадхи чини зодоод л явна даа.
    Асуудлыг али болох хурцаар биш,намдуухан шийдэх гээд оролдоод үзэх хэрэгтэй.
    Тэгээд нэмэргүй бол асуугаад яхав,салах л хэрэгтэй штээ.Хүн чини эрүүл саруул,эрх чөлөөтэй амидрах ёстой биз дээ.

  48. batbold says:

    Энэ сайтад нийтлэл бичэж уншиж сонирходог охид бүсгүйчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энд сэтгэгдэл үлдээсний гол шалтгаан нь сексийн тууштай хамтрагч болох эгчтэй танилцах гэсэн юм. Би өөрөө 18 юм лда. Хэрэв надтай адил сексийн хамтрагчаа хайж байгаа эгч байвал болд_хангай гэсэн мэйлээр холбогдоорой.

  49. man says:

    Монголчуудын сэтгэлийн ханамж гэдэг л их өрөвдөлтэй юмдаа!ядуу амидралд нухлагдсан болхоор энд тэндэхийн үгээгүйчүүдийн амьдрал л манай хүүхэнүүдэд тэнгэрийн умдаг диваажин мэт санагдаад байдаг юм шигээ!!!!!!!

  50. man says:

    хөгжилтэй оронд яадаг гэнэ вээ???Англид лав 5эмэгтэйн 1, 10эртэйн 1 хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгаа байдаг!мэдээ үзэж байхад аймшигтай хэргүүд зөндөөл гардаг!энэ дэлхий чинь угаасаа тамын орон чи л энд яаж хэнтэй амьдрахаа зохицуулна!юу ч мэдэхгүй байж Монголчууд л хүний адаг юм шиг сэтгэхээ болидоо!!!

  51. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    Нөгөө найзууд эрчүүдийг муулсаар л ..өөрсдөө өндөг шиг өөгүй нэгэн юм шиг ..зүгээр байхад нь барьж аваад нүдээд байдаггүй юм байгаа биз дээ ..ямар нэгэн шалтгаан байна даа ..овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэж ..

  52. enkhmaa says:

    зоддог нохор засардгуй юм. хогшроод хучгуй болоод л зодохоо болих байх. эхлээд алганы амт дараа нь ахиад л байдаг юм билээ. 1,2,3 …. тэр болгонийхоо дараа уучлаарай гэдэг ногоо худлаа угээ жон жон гээд л… зодооний тоо 10 гараад ирхээрээ уучлаарай ч байхгуй болноо.ёоо бодсон чинь уур хурээд бна. би лав тэрэн дээр дахиж очихгуйээ….

  53. Hulan says:

    би өөрөө залуу болохоор нээх байн мэдэхгүй байна л даа гэхдээ салах хэрэгтэй салж чадахгүй бол би чамайг орхиод явж чадна чи харин юу ч гүй ганцаараа үлдэнэ гэдгийг заавал ойлгуулах хэрэгтэй гэж боджийно муусайн эрчүүдэд дээрэлхүүлэх боломж битгий олго цаашдаа улам л даврана гэж боддог эрчүүд бидэнгүүгээр юу ч биш ш дээ ээждээ тэгэж гар хүрэхгүй нь мэдээж тийм байж ………….

  54. hor says:

    ЭНД 2,3 ЭМЭГТЭЙ нохортэй нохорийгоо эрчүүлийг ойлгодог бололтой бусад нохоргуй гэрлэж бгаагуй , ганц биэ хуухнууд бололтой,бусдийг харж ингэсэн тэгсэн гэж бхаар бусдад туршлагагуй бол энд битгий олон 7 н юм хутсаж бай гэж хэлиэ, гэрлээчгүй суугаачгуй байж хумуусд сал гэж зовологоо огч чаддаг аймшигтай гарууд бхиймаа бдг ямармал вэ? тэсэхээ бгаад л гар хурч бгаа бх харон хэрүүл хийх гэж одоод суудаг бол хуухнуудийн буруу! аытайхан яриж ойлголцож чадахгуй бол таарахгуй хосууд , олон удаа давтагдахгуй бол эрчүүд стрэсс, дарамтанд ороогуй бол тэгтлээ эм хунд гар хурэхгүй бухимдлийг дээд цэгт хургэж бгаа учраас л ийм бдал уусдэг.дугнэлт хий оортоо эсвэл нохороо сайн 2 биэсээ хайрла

  55. narsar says:

    Салаад узэхгүй юу даа.Дараагийн нохор болох хун чини адилхан чамайг зодно за.Учир ни чи наад хорон угээ хэлээд арзагнаад байвал хэн ч байсан чамайг нудэх л болно.Тэр сал гээд бгаа сэгсгэрүүд угээ бодож бичих хэрэгтэй.Бусдийг оорсод шигээ бэлэвсэн болгох гээ юу. Муу алмасууд…

  56. setgegdel says:

    манай нөхөр надад гар хүрэх юм бол би унтаж бхад нь ална ;)) хүнд сул тал бдаг тэрийг нь хайж бгаал буцаана,

  57. heyhoney says:

    gerlelt tsutsluulah gedeg niitlel unschaad orood irlee zevuu hurchle
    chamaig sain zodoosoi

  58. Чанцал says:

    чи хорон үгээрээ тэр хүнийг шархлуулж байгаагаа ойлго. эр хүн бидэн шиг хорон үг чулуудаад сууна гэж байхгүй, шууд л нудрага нь ажилладаг нь үнэн шдээ. чамайг цохихгүйн тулд багалзуурдсан гэдэг чинь нөхөр чинь юу юугүй эмэгтэй хүнд гар хүрдэг хүн биш л байна даа, бас ямар их тэвчээр гаргаж байгааг нь ойлгооч, тэвчээрийг нь бартал хорон үг чулуудна гэдэг чи бол аймаар муухай үгтэй хүүхэн байхаа. эр хүнийг доромжилж дорд үзэж болдоггүй юм, яваандаа чамд сэтгэл нь хөрөөд ирэхээрээ багалзуурдах биш зоддог болно. Одооноос чи наад муухай үгээ татаж нөхрөө хүндэлж сураач, хүүхдэээ бодоод ч болох нь ээ.

  59. odon says:

    Эцэг эх чинь чамайг хүний гарын шүүс болгох гэж өсгөх өндийлгөөгүй л байх. уучлаад байх да яахав дэ. Нэг удаа гар хүрсэн л бол дараагийн удаа хүрдэг л гэдэг юм.
    Миний хувьд бол нөхөртөө хатуу ширүүн үг хэлж хүний тэсвэр тэвчээрийг зодуултлаа барж байгаагүйээ. Чи өөрөө бас амнаасаа болоод байдаг юм бишүү.

  60. Lady says:

    Huuhdee bodood horon muuhai ugnuudee uchirlaj uhaaruulsan ugeer soliod uzehgui yudaa, hor shariig ni maltalaa geed sain zuil bolohguishde, chamtai yaj haritsahiig husej bn yag tiim baidlaar nuhurteigee haritsaad 1 uzdee ho, erni ter nuhriinhuu uuduus muchuuguu uguhgui uzeltsene gej yu bhvdee aluulna shde uneheer tsohiod avahaar shinjtei bol zugtaasan ni deer kkkk, ay evee olood aytaihan amidarldaa humuusee.. buur boldoguin bol tegeed salahaas yahav salalt bol hamgiin etssiin arga shude

  61. 30 тай залуу says:

    Бурууг өөрөөсөө…Зүгээр байхад чинь НУДРААД эхлээгүй л байна шүү дээ…Зарим хүүхнүүдэд ДАРУУЛГА хэрэгтэй байдаг юм билээ…мэдээж тэд эр нөхрөө хүндлэхгүй…элдэв үгээр хайр найргүй хэлж харааж зүхдэг…дахиад эвлэрэхгүй л юм шиг байдаг мэддэг муу бүхнээ хэлж харааж орилж чарлаж хашгирч юм шидэлдэг шүү дээ…Цусаа гартал зодолдож Тосоо гартал тэврэлдэнээ гэж…Ер нь хосууд аль аль нь ЗЭСЭЭ цухуйлгахгүй бие биенээ хүндэлж, хэлэх үгээ хүртэл бодож харьцах хэрэгтэй…Сэтгэл гэдэг эрхтэн чинь их ЭМЗЭГ шүү дээ

  62. kkk says:

    ta nar sain bodoj baij hariulaach. naad teneg huuhendee taalagdah hariultiig bish ali boloh zov buruug n uhaaruulah hariult heleechee. heruul yunaas uuseed baigaag l ilruul. bi bol chamaas l gej bodoj baina. ovoo bosgoogui bol shaajgai yun deer suuh bilee

  63. tseegii says:

    уул ни зодож эхлэнээ гэдэгч тэгээд буруу ааштай болж бгаан шинждээ.гэхдээ чи бас өөрийхөө хэл аманд анхаарах хэргэтэй бхаа бас.эмэгтэйчүүд бид чини бухимдсан юу эсийг хэлж орилдог билээ.гэхдээ нөхөр чини тэвчээргүй жаахан онцгүйл хун бна даа.салах гж яараад дэмий эхлээд өөрийхөө үг хэлэнд анхаараад үз.хэсэг харзана.тэгжийтэл аандаа аашни мэдэгдэнэ гэж боджийно.

  64. hi says:

    дорой буурай орнуудад л ийм хүчирхийлэл бдаг болохоос хөгжилтэй орнуудад ийм зүйлээр хэдийн шүүх нтр болчихсон бдаг. Тэгээд зодуулсан эмэгтэй хүнээ буцаагаад буруутгаад бдаг нийгэм яана даа яана,
    Xүн хэлээрээ мал хөлөөрөө

  65. hi says:

    юу ч хэлж бсан хэнд ч хүн гар хүрэх эрх бхгүй, адилхан үгээ хэлнэ биз, тэгж хэлтэл нь дургуйг нь хүргэдэг бж.
    Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж үнэн үг шүү. Хумсаа нуусан юмнуудад нүүрэн дээр нь адилхан худлаа яриад сууж бх хэрэгтэй.

  66. baadka says:

    чи өөрийгөө тэр хүний оронд тавиад үз! тийм үг соноссон хун яхав? хэрэлдэхээс өөрөөр сайхан юм хосууд ю хийж болох вэ? бод! хэрэлдсэн ч арай эвтэйхэн уг хэлж бай л гэж зөвлөх байна.

  67. baadka says:

    чи өөрөө тэр хүнийг тийм юм хийлгэж байгаагаа мэдэж байна уу? чиний бичисэнийг уншаад чамд маш их дургуй хурлээ. ямарч хун эрэгтэй эмэгтэй ч байсан тийм муухай угнуудийг хэн ч соносохийг хусэхгүй. чиний энэ муухай үгнүүд тэр хүний хайр сэтгэлийг нэг өдөр хөргөж дахиж чамайг уучилахаа болино. бас чамайг зодох болно. дараа н чамайг зодсон өөртөө харамсана. хамфийн сүүлд та хоёрын дунд муухай харилцаа үүснэ. Чи сайхан ааштай байж эрэгтэй хунийг өөртөө татаж сурах хэрэгтэй.

  68. sainaa says:

    байнга зодоод байдым бол сал оо сал.. түүнээс ам хэлээрээ уралцаад зодолдоод байдаг бол та 2-ын хэн хэнд л юм байна даа хө

  69. billy says:

    гэрэл яг зов голийг ни олоод хэлж.

  70. gerel says:

    bi emegtei hunldee gehdee nohortoo zoduulsan tsohiulsan geed baigaa baigaa emegteichuudin tal huvi n oorsdoosoo bas boldog shdee. minii medehiinl zarim meddeg huuhnuud nohorteigoo hereldeed arzaganaad yarzaganaad eson shideern heleed orilj hasgichaad tsohij avaad tegej baigaad nogoohn yamar oodoosn hereldej chadah bish tesne tesne gehed yaaj tesehev tshohiod avch baileeshuu. gehdee medeej ter tsohij baigaa hunii buruuldaa yaaj ch uurn hurch baisan hun tsohin gedeg buruu gehde huuhnud maani ch gesen bas bodoltoi baij hereldsench yadaj eson shideern helehee bagasgahgui bol hun tsohij zodoj boldoggui gedegtei adil hun bas hamaagui doromjilj bolohguishdee.

  71. Kwanon says:

    Хуцваа… Үнэндээ эмс хүүхнүүдийн их бардам чалчаа үг эрчүүдийг уурлуулж өөрчилдөг юм. Аливаа зүйл ихтэй байдаг шиг өөрсдийгөө эхлээд цэнэ. Та нарын үг өгүүлбэр болгон чинь заримдаа ямар ч утга байдаггүй юм.

    Эмэгтэй хүн нэгийг бодож байхад
    Эрэгтэй хүн хоёрыг сэтгэж байдаг юм даа…

  72. kim says:

    Зоддог нуддэг амидрал ингээд эхэлж бх шив дээ. Жижигхэн иумнаас л бух иум эхэлнэ шуу

  73. baagii5511 says:

    er ni emegtei hun une hundee aldaj bgaagiin ilerhiilel de uran beriin mad gedeg shig uhaaruulj hairluulhiin orond er hunii hor shariig maltaad bhaar yamarch sain zaluu araatan boldog ym busgui mine uhaantai bai ene daamjirwal nuhur chine sogtoh bolgondoo agsam tawidag, shiruun muuhai awirtai bolno shu yunii uriig tarina tuuniigee l huraaj awna shu de amidrald hen uhaan zarsan ni l hojdog ym amjilt husie

  74. Adviser says:

    ooriinxoo zang exleed bodoxgvi baij noxortoo sanaa zowdog teneg xvniil shinj bna. Er ni emegteichvvd yund xvrex gej xervvl nexeed saldaggvi bnaa. Medeej aliwaa yumand togsgol gej bdag boloxoor uur ni xvrseer xvrseer etsestee gar xvrch bgaan. Chi ooroo shariin maltaal maltaal baixaar ter xvn tegeed sonsool sonsool baix yostoi yumuu. Teriigee exleed bodood ooroosoo exleed dvgnelt xiichix bvsgvi. Bvgdiig noxortoo toxox xereggvi. Daagnaas unaad vxdeggvi Daljigraasaa bolj vxdeg gej meddeg l bailgvi chi… Chich gej bvx bvsgvichvvd yag ene teneg shig ochvvxneer bodxiin

  75. Man says:

    Äààãàíààñ óíààä ¿õäýãã¿é äàðâàãàðààñ áîëîîä ¿õäýã ãýæ. ͺõºðòºº ÷è õ¿í òýâ÷èõèéí àðãàãã¿é ìóóõàé õîðîí ¿ã õýëäýã þì áàéíà ë äàà. Õýð¿¿ë çîäîîí áèå áèåíýý õýìëýñýí õîðîí ìóó ¿ãíýýñ áîëæ ë ãàðäàã ø¿¿ äýý.
    ×è íºõðººñºº ººð óóðòàé çýðëýã õ¿íä íààä õîðîí ¿ãí¿¿äýý õýëýýä ¿ç äýý. ÷àìàéã äîð íü öààø õàðóóëàõ þì áàéíà. ×àìä ãýæ õýëýõýä ãàíöõàí íºõºðòºº ÷ áèø ººð õ¿ì¿¿ñò õýëýõ ¿ãýý áîäîæ áàéæ õýëæ áàé. äóòàãäëûã íü àÿòàéõàí ¿ãýýð õýëýýë îéëãóóë÷èõ ÷àäâàð áàéõã¿é þó

  76. soko says:

    Ìàíàé íºõºðòýé òºñòýé þìàà. Ñýòãýãäýë áè÷ñýí õ¿ì¿¿ñ ñàë ãýñýí áàéõ þì. Áè áàñ ñàëàõ õýðýãòýé þì áîëóó. ßã òóõàéí ¿åäýý ñàëíà ãýæ áîäñîí ÷ ìàðãààø íü óó÷èë÷èõ þì. Ýðýãòýé õ¿íèéã òàíèõàä 3í æèë ÷ õ¿ðýõã¿é ¿íýõýýð ìóóõàé óëñ þì äàà. Ýõíýð¿¿äýý õàéðëàÿ ë äàà ÌÎÍÃÎË ÝÐׯ¯ÄÝÝ

  77. aldar says:

    чи хунийг хэлэх хэлэхгүй хорн угээр хэлж б.ж мин зов гэх юм хамаг юмаа шидэж эр хунд гар хурдэг ямар хогин шулам бэ чи харин ч наад залуу зов алхам хийсэн б.на зодохгуй багалзуурдаад чамайг зохиод авсан бол яхуу муу хар оодгуй янхан юм даа

  78. heheh says:

    Yahaw tanai nohor jaahan boldgui l nohor bn daa, negent ur huuhedtei bolson humuus yun turuu salah geed heregguiee. Chi ooroo ehleed ur huuhdee bodood heruul hiihdee jaahan uhaantai bj boldgui ymuu. Hereldsen ch hunii hor shar maltsan ugs ursgaad nohort chin yu ch oilguulahgui, ternii orond sain bodoj bgaad nohortoo yum bodogduulj uhaarhaar heden unen ug helj sur daa busgui mine. Tehgui orilj hashgichaad l hen heniihee horiig maltaad bwal huuhdiin chin humuujild ch muu. Ehner n huleetstei, uhaantai ug heleed irwel er hun ch bas ym bodoj l taaraa.

  79. puugii says:

    сайн ярилцах хэрэгтэй.хэрүүл хийх үедээ муухай бүхнээ битгий гаргаж бай. дараа нь сэтгэлд сэвтэй байдаг юм.

  80. zaya says:

    зодох гэдэг нудрахаас эхлэдэг гэж нэг их зодуулж байсан хүн хэлж билээ,

  81. khongorkhon says:

    ер нь бол би ингэж боддог юм, нөхөр чинь яагаад гар хүрдэг бага ч гэсэн тэр нь аав ээж 2-той нь холбоотой нэг ёсондоо гэр бүлийн өссөн орчин хүүхэд байхдаа ээжийгээ өмөөрдөг байсан том болоод эрчүүдэд ихэнх нь энэ зан авир гардаг байх басл өөрөө эхнэртэй болчоод өөрийн эрхгүй гар нь далайдаг. одоо бага зэрэг хүрч байгаа бол ирээдүйд тэр чинь том асуудал болно. чи хорон үгээр нөхрийгөө дийлсэнч үр дүн нь чамдээр хүнд тусах юм чинь юу ч дугарахаа больчихгүй юу даа. тэгээд нэмэргүй бол салах нь л зүйтэй байх даа.

  82. Баянмаа says:

    эрчүүд хумсаа нуусан муур шиг гэж яг унэн Заваан дотуур бодолтой байдаг юм билээ

  83. uuuuuuuuuuu says:

    Яагаад хэрүүл болоод байгаа шалтгааныг эхлээд сайн хайгаад шалтгааныг нь таслах талаар нөхөртэйгөө сайн ярилцахгүй юу даа. Ер нь айл гэр болох гэдэг их тэсвэр тэвчээр шаарддаг юм

  84. chokod says:

    Сайн хар. Эрчүүдийн нээрээ юу боддог нь маш нууц байдаг. Их хачин юмнууд их илэрнээ харж л байгаарай. Надад ч энэ асуудал тулгарч байсан сүүлдээ тэр хуурч хууралтаар л төгсгөл болох байсан юм шиг байна ш дээ бүгд л тэсээгүй гэж хэлдэг

  85. Tsermaa says:

    чи салсан дээрээ. насаарай зодуулна даа. хэзээч засрахгуй шуу. ээж аавд хэл. аав ни ээжийг ни зоддог байсан байна. дахиж зодуул шууд гэртээ хари. эрчүүд хуухэд гаргахаар нууц зан ни илэрдэг юм.

  86. Tsermaa says:

    чи салсан дээрээ. насаарай зодуулна даа. хэзээч засрахгуй шуу. ээж аавд хэл. аав ни ээжийг ни зоддог байсан байна. дахиж зодуул шууд гэртээ хари.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.