Сайн байцгаана уу? энэ сайтыг нилээн уншлаа. Надад та бүхэн яах тухай жоохон ч гэсэн зөвлөгөө өгвөл би их баярланаа. Би найз бүсгүйтэйгээ танилцаад 2 жил болж байна. Анх бүгд л сайхан байлаа. Болзоод л бие биедээ анхаарал халамж тавиад л. Намайг найзуудтайгаа танилцуулаад. тэгээд найзалдаг гээд хэдэн залуустай танилцуулж байж билээ. Би юм бодоогүй ээ найзууд л гэж бодож байлаа. Багаасаа найзалсан үй зайгүй найзууд гээд л. Бас найз охидууд нь байсаан. Би хүнийг анх хараад тийм хүн байна гэсэн таамаг дэвшүүлдэг. Таамаг маань ч үнэн байх нь олонтоо. Анх нэг Т гэдэг залуутайгаа их дотно юм шиг харагдсан найзууд болхоор тийм байлгүйдээ гэж бодсон ч нэг тийм мэдрэмж төрөөд л байсан. Анх найзуудтайгаа мэссэж бичиж байна гээд л би ч нэг их юм тоодгүй байлаа. Гэвч цаг өнгөрөх тусам би өөр зүйлийг мэдрэх боллоо. Би хэзээ ч найз охиныхоо утсыг шалгах тухай бодож байгаагүй гэтэл шалгах болсон. Онцын юм байхгүй ч гэхдээ мэссэж нь устгагдсан байдаг гэдгийг нь уншаад л мэдчихнэ. Ярилцахаар тийм юм гэж юу байдгийн тэр чинь миний багаасаа гээл эхэлнэ. Гэхдээ багын найз нь надаас илүү юм гэж үү? Тэр тэгнэ гэнээ би хамт тэгчээд ирий гээд гараад явна хонуутаар биш болхоор тийм зүйл арай хийх хүн биш гэж өөртөө итгүүлэх юм.
Би аав ээж найзууддаа хэлдгүй зүйлээ хэлж итгэж байдаг шүү дээ. Би юугаар ч дутаахгүй гэж хамтдаа амьдарч бусдын хэрэглэдэг бүх зүйлийг эдлүүлэхийг хүсдэг. Гэхдээ би бүгдийг өгдөг бурхан биш болхоор дутагдах юм зөндөө л гардаг. Нэг хүнтэй юм яриад л их чухал байдаг тэгээд надруу инээгээд ирхээр нь тийм биш ч юм шиг би хардах өвчин тус ч байгаан бол уу гэх бодол ч төрөхийн. Хамгийн сүүлийн шийдвэрээ би ажил дээрээ шөнөжин бодож гаргалаа. Энэ бүхнийг эцэслэх хэрэгтэй байна. Би хүний охины залуу насыг үрэх юм байна. Энэ бодол маань буруу бол уу зөв бол уу та бүхэн зөвлөөч сэтгэл санаа хаана байгааг бүү мэд энд тэнд юмнууд бичсэн байх шиг байна өршөөгөөрэй.
33 Comments
хохи но за
Энэ тохиолдол яг миний амьдралд байдаг. Би эрэгтэй 4,5 найзтай, эрэгтэй эмэгтэй олуулаа их сайхан найзалдаг. Бид нар дунд ямар нэг иймээ тиймээ харьцаатай хүмүүс байхгүй. Эхлээд найз залуу маань их харддаг, бөөнөөрөө уулзахад явуулах дургүй байсан. Тэхээр нь би 2,3 удаад нь дагуулаад очсон тэгээл багыхаа юмыг ярилцаад инээхээр манай хүнд нэх яриад байх юм байхгүй болохоор дуугүй л байдаг. Дараа нь цуг явъя гэхээр чи яваад ир ээ гэдэг болсон. Хардахаа ч больсон, хаана юу хийж хэнтэй юу ярьж байгааг нь мэддэг болохоор сэтгэл нь амар байдаг байх. Чиний хувьд найзууд гээд байгаа залуучуудыг нь сайн судалсан нь дээр байхаа. Бас би хэзээ ч эрэгтэй найз нартайгаа мсж нтэр бичдэггүй хаяа нэг уулзчаал явжийдаг тиймээс мсж бичээл утсаар яриад нялуураад байгаа бол хардах шалтгаан мөн гэж бодож байна. Яг тулаад ярилцах гэвэл мэдээж хүлээн зөвшөөрөхгүй учир өөрөө сайн тагнуулдсан дээр байхаа. Хэдий би эмэгтэй хүн ч гэсэн. Найз найз гээд завааралдаад яваад байдаг эрэгтэй эмэгтэй хүмүүсийг зөндөө харж байсан юм байна. За тэгээд чиний л амьдрал учраас яаран шийд гаргаж болохгүй шүү. Учир начры нь сайн олоорой амжилт хүсье
Naad huuhen chin duraaraa huuhen bnoo.Boli boli zugeer.Ehneesee ingej bgaa bol bur demii.Niih saihn zugaalsan amitan.Hooson tolgoi bna.Chamd hairtai bish zugeerl…
тэр охин чин өөрөө алцаганаад байна гэж ойлголоо. Чи тэрнээсээ өөрөөс н асууж сайн ярилц. хоёр эрэгтэй хүнийг араасаа гүйлгэж баясаж байгаан байна. хэнд н илуу сайнийг мэдэхгүй өөрөөр ни сонголтийг н хийлгэ. Хэрвээ салсан дохиолдолд сэтгэлээр унаад хэрэггүй чамд тэрнээс илуу найз охин олдоно.
миний бодлоор салсан ни дээр бишууу??
унэхээр сонин охин бн
чамайг ашиглаж бж бно шуу дэээ
угаасаа тиймэрхүү зуйл чини мэдэгддэг ш дээ
надад бас тохиолдож бсан нэг удаа утсаар яриж бхад ни тсаад хуний дуу ни надад сонсогдсон юм би сонсоогуй юм шиг хажууд ни сууж бсан чини нэг охин залгааад ярисан тэрийгээ хогшоон за тэгий хогшин ни тэгэж бгаад залгий гэдэг юм бн тсаад охин ни чи яж яриад бгаан гэдэг юм бн надад мэдэгдэхгүй гээд эрэгтэй хунтэй яриж бгаа юм шиг ю ч болоогуй юм шиг яриал тавидаг юм билээ
хамгийн сайн нз бид нар энэ дошин дээрээ багаасаа найзалж бгаа энэ тэр гээл хэдэн нзууд ни бсаан яг л чинийх шиг тэр дундааас нэг охинтой арай л илуу ни мэдэгдсэн нэгнийгээ харж бгаа хартс ни бгаа бдал ни аяндаа мэдэгддэг юм бн лээ чиний ю мэдэрснийг ойлгож бн тэгээл би шууд салсан даа тийм юм бхгуй гэж хэлж бсан ч худлаа бсааан чи суулд ни сэтгэлээр унана шууу!!!!!!!!! эртхэн сал!!!!!!! тсаг хугатсаа бухнийиг мартуулдаг юм билэээ
хэхэ хоорхон юмаа хардаад байгаан байхдаа. Тэр найзад ни алдчихвий гэж айж байгаа юмуу? xэxэ
Охиний хувд хэрвээ тэр найзтайгаа чамтай нийлхээсээ омно ни найзлаж байсан бол ,,,,,,, дасчихсан байж магад.
надаа бол хамаагүй л байдын
нэг ангийн найзууд гээд нэг хүүхэн 5 залуутай уулзаж байгаад 3-тай нь унтчихсан нь илэрсэн тохиолдол байгаа шүү. болгоомжил. эр ч бай эм ч бай хөнгөмсөг хүмүүс эсрэг хүйстнээ найз гэж гүйдэг юм. бас царай муутайдуу хүүхнүүд эр нөөцөөлж явдаг юм. жинхэнэ найзууд бол дандаа уулзахгүй, бас хэрэг болсон үедээ л нөхөр ёсоор бие биедээ туслаж явна уу гэхээс үерхэж байгаа юм шиг байнга гарч гүйнэ гэж юу байхав дээ.
Хар гэдэг хэцүү зүйл шүү. Хүн зовоохоос илүү өөрийг маш их зовоодог зүйл шүү дээ. Тэгэхдээ өөрийгөө хардах өвчинөөс сэргийлж болно. Итгэл алдрах үед л хардалт гарч ирдэг. Итгэлийг үгүй болгодог зүйл бол эргэлзээ юм. Манай найз охинд ну а байгаа болов уу гэж бодож эхлэнгүүт л эргэлзээ бий болж эхэлнэ. Байхгүй байх гэсэн хариу гарч ирвэл эргэлзээ арилж итгэлийн гал сүүмийж эхэлнэ. Харин байгаа байх гэсэн хариу гарч ирвэл дараагийн эргэлзээ өөрийг чинь зовоож эхэлнэ. Яг энэ үед нь л тасалж хаяах хэрэгтэй. Цааш нь хөгжүүлж бодохгүйгээр /Үгүй л байгаасай /гээд найдах хэрэгтэй. Хэрэв цааш нь үргэлжлүүлэн бодоод /тэр 2 яаж намайг хуурдаг бол, яаж үнсэлддэг бол хаана уулздаг бол энэ тэр гээд л баяжуулаад байвал сэтгэл дотор чинь биежээд, амьдраад чамд дийлдэхгүй мангас болж хувирна. Хардалтын өвчин хүндрэн хүндэрсээр хардалтын солиоролд хүргэнэ. Тиймээс итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг гэдэг үгийг санаад хүлээцтэй байсан нь хожих байх аа. Бас эрхэм дүүд сануулхад муу бодол биелэн биежэхдээ амархан байдаг. Чи хэдий их тэр 2 учиртай болов уу гэж бодох тусам тийм байх, тийм болох магадлал улам их нэмэгддэг гэдэгийг би биш амьдрал нотолсон юм шүү.
миний бодлоор бол чамд сайн найз охин бдаг бол өөртэй нь адилхан бгаад үзээч гэж л хэлэх байна. ер нь тэгээд гэр бүл зохиох ч юмуу найз залуутай(охинтой) болоод ирэхээр эр байтугай эмэгтэй найзуудтайгаа уулзах нь багасаад ирдэг шдээ.Юун их завтайин танай найз охин би бол хааяа нэг найзуудтайгаа уулзана манай хүн ч бас ихэнхдээ гэрт ирээл уулзаад яриал явдагшд.Тийм болохоор чи ч бас адилхан харьцаад үз. Чамд хэрэв уурлах юм бол тэр үед нь аятайхан хэлээд ойлгуулаарай чамд амжилт хүсье
nadad bas neg sain naiz bdag ehleed bid zvgeer saihan naizyyd blaa harin tsag hygatsaa ongoroh tysam terniig nadad hairtaig bi medreh bolsiimda er em sain naizyyd gej hezee ch bdaggvi um
zahidliin ezend helhed chi ter bagiin naiziin dyydaad hed hed yylzwal yasiin yylzaad er ylsyyd bn saihan beer yygaad vz teheer ymar ni medegdej l taarna da
Эрэгтэй ч ,эмэгтэй ч бай ялгаагүй,яг гардаагүй л бол хардах хэрэггүй гэж би боддог штээ.
Хүний үгээр,хов жив ,сургаар янз бүрийн юм сонссон ч баталж чадахгүй л бол дэмий хүндээ хөнгөнөөс өгөх хэрэггүй боловуу.
Мэдээж хүнд мэдрэмж байдаг .Гэвч мэдэрч байгаа зүйл бас л бодит зүйлийг баталж чадахгүй.Тэгэхээр баталгаагүй юман дээр ярч шийдвэр гаргаад ,дараа ни өөрийгөө буруутгах вий.
энэ угийг сайн бодож узээрэй.xэзээ ч эсрэг xуйсийн сайн найз гэж байдаггуй юм.би ууруу эмэгтэй л дээ нухуртэйгүү уэрxэж байxдаа би урд н уерxэж бсн асуудал болжисан 2 3н ч залууг манай багийн сайн найз гж танилтсуулж бсн.найз залуутайгаа таарамж муутай болxоороо тэд нартай уулздаг бараг л нуутс амраг юм даа.xарин нэрийг н багийн найз гдгийм даа.мэдээж одоо бол тийм биш л дээ.багийн найз бxд xэрүүл иx гардгийм тгд би уудуус н багийнxаа нзтай ч уулзаж одоо болку ю гд л ургэлжилнэ дээ…xарин тэр найзийг амидралаасаа гаргасан тсагт л энэ xэрүүл дуусдагийм бн лээ.этсэст н танай найз оxин багийн найзаа дурсаxаа болисон тсагт л амидрал чин 2лаа гдг угтэй тоxирно шу дээ одоо бол 3лаа л бган бн. багийн найз гэдэг угний учрийг ойлгосон биз?амжилт
эр эм хүмүүс найз гэхээрээ яадаг яадаг гэнээ. толгойд нь сексээс өөр юм бодогдохоо больчихсон хүмүүсүү үгүй юу харин кккк. надад сайн сайн эрэгтэй найзууд байдаг, найз гэдгийнхээ үгний утгыг ойлгохоо больчихсон тэнэг гарууд вэ, секс хийсэн л бол найз гэдэг нэр тэдэнд зохихгүй. эсрэг хүйснийхэн найз байж чаддаггүй гэнээ ха ха ха. жинхэнэ найзууд гэж байдаг юмаа. нөхөрлөлийг ойлгохгүй тэнэг гарууд нээрээ байх юмаа дургүй хүрчлээ
эр хуний дотор хуухнууд чни янз бурээрээ багтдаг иумштээ. Зугээр найз гэхэд хэцүү л иум. Ядаж найз залуугаа хундэлж элдвийн оор хар иумнуудтай найз майз гэж арзагнаж явхаа болидог бгаа даа.
Угийн эр эм хүмүүс сайн найзууд байна гэж байдаггүй юмаа ах минь. Ямар 1 холбоотой л байж таараа. Бас хэт муугаар бодох ч муулдаа гэхдээ миний бодлоор тийм дотно байдаг юм бол 1 юм байгаал гэсэн үг…
чи уйдсан бна шалтаг хайгаал худалаа зүгээр хмм
эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл тэр хэмжээ хязгаараа давчихаараа нэг бол хайр нэг бол секс болчихдог юм
гэж дээр бичсэн санал их зөв бичиж ээ
Эрэгтэй хүн ер нь эмэгтэй хүнтэй тийм дотно нөхөрлөх нь ховор шүү дээ
Юмыг муугаар хэт мушгиж бодож хэрэггүй гэж зөвлөе.Улам л гүнзгийрээд үнэмшилтэй болоод байна биз дээ.
Гэтэл чи далдыг харагч биш,мэргэч төлөгч ч биш,зөвхөн чамд тэгж сангдсан болоод л хүндээр бодоод байна.
Юмыг өргөн утгаар ни уужуу тайван хүлээж авахад заримдаа үнэн байсан ч чиний уужуу сэтгэл гаргасны ачаар байх ысотой байрандаа орох тохиолдол бий шүү дээ.
чи тэр залууг нь найз охинтойго хэзээ нэгэн цагт үерхэж дурлалцаж явсан юмуу гэдгийг мэдээ. Хэрвээ тийм бол эр хүн бүтэлгүй хайртайгаа ч юм уу, урьд найзалж байсан охинтойгоо тийм дотны зүгээр л найзууд байна гэж бараг л байхгүй дээ. би үүнийг баттай мэдэж байна. Харин найз охин чинь эмэгтэй хүн болохоор сайхан найзууд л гэж ойлгоод месеждээд байдаг байж болох юм, гэтэл нөгөө залуу нь арай өөр санаа агуулж байж болно. тийм болохоор найз охиноо юуны түрүүнд нэг их буруутгах гэж яарсны хэрэггүй л болов уу? Өнөр бүл дээр гардаг шиг -Учрыг нь олж хужрыг нь тунгааж байж- салах энэ тэр шийдвэрээ гаргаарайдаа. Надад сайн эрэгтэй найзууд бий, гэхдээ би тэдэнтэй месежжддэггүй, зүгээр ярьдаг, хааяа хааяхан л уулзаж ганц нэг беер бөөнөөрөө ууж суудаг.
жирэмсэн болоогүй бгаа дээр ни сал,эхлээд сайн яриад үз,би ийм юманд сэтгэл зовоод байна гд шууд хэл,багийн найз ни чамаас илүү байр эзэлдэг бол тэрийгээ дагна биз,чи сайн яриад асуудлаа шийд дараа ни асуудлаа1талд багтахаар өөр бно
chamd ugaasaa sain bish l yum bna shd durgui g chine hurgeed bval
..|.. ingeed zail gej hel 😀
саллллллллллл
оортэй ни адилхан зан гаргаад уз л дээ тээд л бух юм тодотхой бно
Намайг эсвэл түүнийг сонго гэж битгий хэлээрэй энэ бол тэнэг шаардан тулгалт. Тэрний оронд өөрт нь яг адил сэтгэгдэл төрүүлэхээр хэсэгхэн байгаад үз. Юу гэх гээд байна вээ гэхээр чамд нэг дотно сайн эмэгтэй найз байдаг, ойлгож байгаа биздээ? Гэхдээ бодолтой байгаарай жинхнээсээ дотно эмэгтэй найзтай болчвоо!!! За амжилт
Энэ хайр дурлал гэдэг хүнийг үнэхээр шаналгаж дуусах юм даа. Би ч гэсэн яг одоо шаналсандаа үхэх гэж байна.
Дурлалаа гэж, сайхан үедээ ч сайхан шүү. гэхдээ бүтэхгүй дурлал зовлон шаналал л авчрана даа.
энэ нийтлэл тавиад хаанаас хардийм бэ?? xаxа
Чиний үерхдэг бүсгүй чинь ганц бие байсан бол яаая гэхсэн одоо найз залуутай мөртлөө найз найз гээд эсрэг хүйсийнхээ хүнрүү гүйгээд байнга уулзаж учираад байгаа бол хэцүү л байна даа. Мэдээж эсрэг хүйсийнхээ хүнтэй найзалж нөхөрлөж бололгүй яахав гэхдээ хэмжээ хязгаар гэж байх ёстой эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл тэр хэмжээ хязгаараа давчихаараа нэг бол хайр нэг бол секс болчихдог юм. Чамд гэж хэлэхэд юу юуний духанд хүрэлгүй сална гээд яахав эхлээд найз бүсгүйтэйгээ энэ чинь таалагдахгүй байна, би нэг бүсгүйрүү найз найз гээд гүйгээд байвал чамд ямар санагдахав энэ тэр гээд ярилцаад үз.Тэгээд нэмэр байхгүй бол яахаа өөрөө л мэд дээ залуу минь.
Засс энэ дээдэх нөхөр бурж өгчээ. Тэр бүх хүмүүсийн аяд өөрийгөө тааруулж явна гэдэг бол шал утгагүй, чадахчгүй угаасаа, тэгэж бусдын улыг долоох шахам явж байж найз охиндоо сая нэг таалагдана гэжүү. 2 биендээ учраа олоод явж байвал тэр хадам мадам найз охины найз ах дүү пад байхгүй ш дээ. Би ч өөрөө тэгэж явдаг тэглээ гээд тэрсэлдээд яваад байна гэсэн үг биш. Мэндтэй устай л явбал болоо
УНЭХЭЭР хайртай, алдаж чадахгуй, ирээдүйн хани мини гэж бодсон хундээ 100% итгэ. УНЭН худал 2 н дунд 4 хуруу зай бий. АМИДРАЛДАА тааралдсан хун буртэй чин сэтгэлээсээ хандаж бай. ХУН чамд унэнч байхдаа гол ни биш, чи оороо хунд унэнч байхдаа гол ни. чи оортоо унэнч, хайрандаа унэнч бай. ХАНИЛСАН 2 хоорондоо зуу орох зайгуй, уй зайгуй найзууд шиг байх хэрэгтэй. АНКХНААСАА ханийнхаа найзуудтай оорийн найзууд шиг унэнч найзал, тэр чини хэнтэй яаж найзалж байна тэр хунтэй яг л тиймнайзууд бол. ООРИЙНХОО найзуудтай ч адилхан найзууд болго. ХАНИЙНХАА ах дууг оорийн ах дуу шиг, аав ээжийг оорийн аав ээж шиг санаж харитсаж сур. АНХНААСАА ингэж явбал ул ойлголтсол аяндаа арилна. ХУНД итгэж сур, чин сэтгэлээсээ, чин унэнчээр амидарч сур
Хоосон сэрдэлт гэдэг бодит байдал биш. Чиний бодсон шиг биш байвал яана? Үнэхээр хуурдаг эсэхийг нь мэдэхийн тулд эхлээд өөрийн сэжиглэж байгаа зүйлдээ бататгах баримт ол. Тэгээд дараа нь юү хийхээн шийд.
naadah chin ih yadargaatai asuudal baigaamaa. gehdee l esreg huisnii sain nztai baij boloh ch het oir baival hun gdg amitan chin baigaliinhaa huuliar haramladag.teheer neg bol ene ugui bol bi songo gej hel. ugaasaa chi neg tiim nztai bolhoor naad nz ohin chin booj uhene.eswel yag adilhan zan garga tegeed yaahiig n har