Эсвэл хаяад л явчихсан нь дээр уу?

Сайн байцгаана уу би ах эгч та нарыг бодвол жоохоон бас эрт хүнтэй гэрэлчихсэн нөхөр болох хүн маань ч бас надтай чацуу би өөрөө айлын ганц охин л доо гэхдээ би бусад шиг тийм эрх танхи өсөөгүй эцэг эх маань их хатуу хүмүүс болохоор намайг юм юмийг л хийж сургасан ямар ч л байсан нөхөрт гаргахад гологдохооргүй л болгосон гэж би боддог. За тэр ч яахав гол асуудалдаа ороё нөхөр бид 2 анх танилцаад удаагүй байхад манай хүн надаас надтай гэрлэх үү гэхээр нь би би бүжигчин хүнтэй гэрлэхгүй гээд хэлчихсэн чинь гадаад руу сурахаар явчихсан би ч хайртай байсан болохлээр 9-н сар үнэнч хүлээсэн ганц ч хүнтэй уулзааагүй дундуур нь 1 цөхрөөд салая гэж уйлж байсныг бодвол өөр асуудал нэг их гаргаагүй.

Тэгээд ирэхэд нь би анхны бүх зүйлээ өгсөн тэгээд л бүх юм хурдан болсондоо семистрийн амралтаар явахад эцэг эх нь бэр буулгасан тэгээд л хүний хүн болсон юугаа ч мэдэхгүй хайртай л болохоороо… Тэгээд сая хичээл дундуур минь санаад байна үхлээ хагацлаа гэж байгаад сургуулийн минь хаяад аваад ирсэн эцэг эх маань ч салгалтай нь биш гээд л явуулсан тэгсэн ирсэнээс хойш нэг л бишээ 15 сая төгрөгний өртэй бас хүний захиалганы мөнгө идчихсэн тэгээд нээх сонин намайг гоочилж нтр шуламсаа аламсаа нтр гээд л би битгий ингэ л дээ муухай байна гэхэээр сурчихаж гээд болохгүй юм бас гудамжаар явахдаа нээх сонин ганцаараа явж байгаа юм шиг намайг шууд хаяад явчихна тэгээд нээх сонин гудамжаар явж байж хараал ерөөл хэлээд хашихчиж гуагчаад би тэрнээс нь цочоод битгий ингэж бай гэээр засс сүртэйшд нтр гээд л нээх их ихэрхэхгээд л эсвэл томрох гээд л заримдаа бүүр дээрэлхэх гээд ч байгаам шиг…

Тэгэээд л юу ч болоогүй байхад уурлаад л цэхэлзэж сохолзоод л би ч дайран дээр давс нэмээд яахав гэж бодоод дуугүй байхаар чи үхсэндээ уурлаад байгаан гээд л би бүүр сүүлдээ учрыг нь олохоо байлаа. Надад бүүр заримдааа аймар архаг хэдэр ёдор гэсэн харьцаатай хүмүүс шиг л санагдаад бас аймар байна.

Би хэзээ ч гэр орноо заваан балиар новшруулдаггүй бас хоол унд хийхдээ ч сайн бас хэзээ ч би айлын ганц энээ тэрээ гэж гомдол нэхдэггүй гомдохоороо ганцаарраа байхдаа уйлахаас өөр юм хийхгүй юм доо намайг эсвэл бүх юмаа хаяад дагаад ирчихсэн болохоор яаж ч чадахгүй гэж боддын боловуу? Тэгээд аймар их өртэй байж хаа байгаа монголд байгаа ах дүү нартаа мөнгө цацахыг нь яана би ийм зүйлийг төсөөлж бас ийм орчинд өсөөгүй болохоор надад маш хүндээр тусч байна би яахоо яаж энэ хүнийг буцаад хэвэнд нь оруулах уу? Эсвэл хаяад л явчихсан нь дээр уу? Заримдаа бүүр ингэж байгаад намайг нэг өдөр уурандаа цохих вий гэж айх юм…

28 Comments

  1. Uugii says:

    Ахын дүү шууд салаад монголдоо ирж сайхан амьдар наадах чинь нэг өдөр цохино дараа эрэмдэг зэрэмдэг болгоно шүү

  2. bz says:

    иймэрхүү хүн ер нь засрахгүй ээ. миний бодлоор ахын дүү амьдрал урьд, ижий аав залуу чамайг дэмжих боломжто й байгаа дээрээ өөрийнхөө амьдралыг бодсон нь дээр байх аа. наана аа боломжтой бол өөрөө тусдаа амьдарч сурах гээд үз. болохгүй бол ижий аавдаа л буцаад ир. гэхдээ эргэж буцсан амьдрал амьдрал биш гэдгийг л сайн ойлгож эцсийн бөгөөд шийдвэртэй шийдвэр гаргах нь зүйтэй.

  3. unen says:

    sagsuu hii hooson aarhsan bayarhsan daldagnasan er em hugshin zaluu mongolchuud odoo yag ene tsagt ih bolson bnle.bi bas gadaadad bdag.mgld ochood alhaj yavahad yag iim dur zurguud alham tutamd uzegdej bsan.iimerhuu huntei nuhurluud ch hereggui de.odoo ingej bga yum chin udah tusam ulam l sonin sonin avir gargah bolno

  4. mglin says:

    Угаасаа эхнээсээ л амиа хичээсэн хүн нь илт л байсан байна шдээ.
    Хичнээн санаж гансарсан ч гэсэн хэрвээ өөрийгөө биш чамайг боддог байсан хүн байсан бол Миний хайртай охин сургуулиа төгсөөд, зорьсон золрилго доо хүрэг дээ, Би хүлээж чаднаа л гэсэн үүднээс хандах байсан. Би л хүссэнээ авч байвал чи ямар хамаатай юм гэсэн бодолтой л залуу байна. Ийм амиа хичээсэн зан ер нь өөрчлөгддөггүй юм доо. нэгэнт чамайг тэгж хүндэлж харьцаагүй, одоо бүр бүдүүлэг болсон бол өөрчлөгдөнө гэж гонжийн жоо…
    За даа тэгээд чи салж чадах боловуу даа, Хэрүүл хийгээд үхэн үхтэлээ ингэж амьдрахуу, замаасаа бага зэрэг хазайчлаа, эргээд өөрийнхөө хүссэн амьдралаар амьдарья гэж шийдэх юмуу, тэр бол чиний л хэрэг.

  5. sun says:

    чиний өмнөөс их харамсаж байна гэхдээ бүх зүйл оройтоогүй байгаа дээр буцаад ээж аав дээрээ оч амьдралаа дахиад шинээр эхлэ гж л зөвле

  6. Nativist™ says:

    Наад чинь хөөрхий сэтгэцийн өөрчлөлт орж яваа л амьтан байна дөө. Хүн болж төлөвшиж амжаагүй байхдаа олон юм үзээд, эвдэрч яваа нөхөр байх нь. Чи тэрийг нь засна, сайхан амьдрана гэж амьдралаа үрэх хэрэггүй ээ. Өөрийгөө л бод. Одоо үед чинь хуучны соц үеийх шиг тээд амьдралын багана, түшиг тулгуур хань энэ тэр гээд зүтгэнэгэсэн юм байхаа больсон юм бишүү. Одоо яахав хүүний хүүгийн төлөө зовоод юүкэв.

    Наад гар чинь бол өнгөрсөн хорвоо. Ийм их бухимдалтай, бодолууд нь замбараагүй, задгай, мэнэжмент байхгүй хүнтэй яаж амьдрах вэ. Уул нь болкү тийшээ өөрчлөгдөнө үү гэхээс, наашаа бол байхгүй ээ. Өөрийгөө авч явж чадахгүй байж, яаж чамайг эхнэрээ болгоод, хүүхэд гаргаад өрх толгойлох вэ дээ. Гэр бүлийн зөв хүмүүжил, хайр халамж, хүн хүнээ гэх сэтгэлийн амт бага мэдэрсэн хүүхдүүд л том болоод ийм хэцүү төлөвшиж байгаа байхгүй юу. Өөртөө дарамт дараа багатай, дараа нь чамд гай болоод, ална тална, суусан хүнийг чинь үгүй хийнэ мийнэ гэгүйлгүйхэн шиг л ухаантай салах хэрэгтэй дээ.

    Та хоёрын гэсэн амьдрал байхгүй шүү

  7. zulaa says:

    чимээгүй холдоод яав.ааү ээждээ үнэнээ хэл

  8. hi says:

    нэмж бичэхэд сургуулиа хаядаг буцаж сур,буруу заавал боловсролтой болоорой,наад 1дурак залуугаас дээр гарч эдийн засаг,мөнгөний хувид дарамтгүй байх хэрэгтэй,айлийн гац гд дарамтлаж бгаа юм бна энэ мууг хэн өмөөрөхөв гэсэн шиг,сайхан хүмүүжилтэй хүүхдүүд гараад ирнэ дүү мини,цаг хугацаа салалт.н хүнд шархийг чин эмчилээд өгнө,амжилт хүсие,чи шүү охин мини

  9. hi says:

    хүүхэдтэй болж шатав даа,наадах чин бүтэхгүй хүн бна,энэ над хайртай салж чадахгүй гд,минийхээр ямар ч сэтгэл алга бна хайртай гэх,би бол зодуулж нүдүүлэхээсэ өмнө холд гэмээр юм бна

  10. anonymous says:

    чиний бичсэнийг уншихад сэтгэцийн өвчтэй хүн шиг санагдлаа! сорри

  11. гачин says:

    Наад бааса өөрийг нь нам цохиод боовыг нь няц өшиглөөд шууд сал ямар зивүүн амьтан бэ
    хөөрхий муу охинг бүүр урамгүй болгочиж салсан дээр ийм юм гай л болно

  12. Эсүй says:

    Би хүнд сал гэж нээх зөвлөдөггүй ч чи ийм залуу хүүхэд юм чинь бас амьдарлаа аваад явах чадвартай бол өөрийгөө тэжээгээд наанаа ажил хийгээд амьдарвал яасан юм тэгээд бас залуу хүү хүүхэд сур л да тэр нь дээр Юу юуны духанд хүрээгүй байж хүүхэд гаргаад бүүр наад хүндээ ингээд нээнтэглүүлээд байв даа Миний бодлоор салсан ч эргээд навсагнаад ирнэ дэ наадах чин

  13. Цэцэг says:

    За юу юугүй хүүхэдтэй болчихов. Хүнээ сайн таниагүй бололтой. Жаахан анхаарал болгоомжтой байхгүй юу. Нөгөө талаар 2 өөр орчинд өссөн хүмүүс өөр өөр, эвлэж нийлэх гэж асуудал бас бий, юутай ч хэсэг ажигла. Яаран хүүхэдтэй л болж болохгүй шүү….

  14. UB man says:

    салаа сал, миний дүү

  15. s says:

    нэг нэгнийгэ сайн таниагуй байж яасан эрт гэрлэсэн юм вэ.Нэг нэгэнтэйгээ дор хаяж 3 жил уэрхэж байж хэн бэ гэдгий ни мэдэх байхаа.нэг насни амидралдаа хөнгөн хандаж болохгуй.Ганц л амидрах нас шуу дээ.Салах хуухэд өнчрүүлэх сайхан зуйл бишээ
    .

  16. oonto says:

    erthen salaad eej aawiihaa hazuud iree hvvhed nter bhgui dere chi sain bolhoor neg hesegtee hetsvv bh l bh gehdee ymar gantshan ter l bga bish shv de oor olon shan zaluuchuud ba ywaandaa naad chin gar hvrch medheer l yum ba

  17. gandi says:

    URUND ORCHOOD L TERIIGEE DAVJ GARCH CHADAHGUI SERGETSIIN UVCHTEI BOLSON HUN BAINA L DAA. ERUUL SARUUL BUREN BUTEN BAIGAAA DEEREE EEJ AAV DEEREE OCH DOO OHIN MIN

  18. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    хоорондоо ярилцаад үнэхээр засрахааргүй бол дараагийн замаа эртхэн бод доо..бид түүнээс эр эмийн хоорондын асуудлыг зохицуулах биш шүү дээ…дээдэх найзууд шиг –сал сал — гэсэн хачин амны уншлагатан ихэнх нь байгаа…хүний амьдралыг хөндлөнгөөс шийдэx гэсэн хүмүүс байх юм..

  19. kiss says:

    ortou boloodl utsaarlaad bgan bishuu heseg harj taiwshiruul buh yum saihan bolno geedl chamaig hani boloh bh gdl duudsan bh yamarch bsan huuhedtei bolj bolohgui buur bolii gd bwal ornoosoo garj bgadl gej hel huuhedtei l bolj bolohgui shuu teguul maidral chini duusaa

  20. lol says:

    хуухэдтэй болгочоод дараа ни энэ надаас салж чадахгуй гээд бур их дарамтлах юм бн даа.. миний ойлголтоор бол

  21. Mr.M says:

    Сайн бодож хүмүүсийн хэлсэнийг тунгаах хэрэгтэй дээ ?

  22. uka says:

    хүүхэд л гаргаж болохгүй шүү, хүүхэд гаргавал наадах чинь бүүр давраад энэ хаа холдхов гээд бүүр ч хэцүү болно, наадахаасаа салсан нь дээр дээ

  23. miigaamiigaa@yahoo.com says:

    олны їгийг дагаа…

  24. Хаос says:

    Хамт амьдарч байгаа хүнээсээ айж амьдарна гэж юу байхав дээ.
    Удахгүй түүний өрийг чамаас хүмүүс нэхвэл яана?
    Миний дүү өөрөө эвдэрээгүй дээрээ эртхэн ээж аав дээрээ очсон нь зөв байх.

  25. hun says:

    Наад нөхөр чинь өөрөө сэтгэл санааны гүн дарамтанд орцон яваа хүн юм бишүү. Тал бүрээс өр нь нэхэгдээд. Одоо яаая гэвэх өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж. Чамд гэж хэлхэд наадах чинь бүтэхгүй хүн байна Хүүхэд гаргавал засрана гэж битгий тэнэгтээрэйдээ

  26. bembi says:

    Хүүхэдгүй бгаа бол салсан ни дээр бх яагаад тэгж бна гэвэл миний дүү чи их хэтсүү бдалд орох болно. чамайг одоо үл хундэтгэж бгаа юм чинь дараа бүүр хэтсүү бх бно. чи залуу бна яг чамд зориулсан хорвоогийн хамгийн сайн залуучууд бж л бгаа тэр болтол жаахан хүлээ за юу

  27. cakmotop says:

    Салаачээ, залуу, хуухэдгүй байгаа дээр бушуухан сал, мэдрэл муутай юм байна, явч эрүүл биш. Галзуугийн эмнэлэгт хэвтэхгүй ч гэсэн чиний амидралийг амидийн там болгон шүү. эцэг эх ни мэддэг болхоороо бушуухан эхнэртэй болгож салах гэж байсан байх. НААНААСАА БУшУУХАН ЗАЙЛ…

  28. Mi says:

    NAADAH CHIN SETGEZIIN UURCHLULTTUI HUN BN AA,TARHI UVCHIN HUUHEDED UDAMSHIH N IH MAGADLALTA

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.