Ээжийгээ архинаас холдуулмаар байна, хүмүүсээ зөвлөгөө өгөөч, гуйя

Сайн байцгаана уу? Би саяхнаас энэ сайтыг сонирхож хүмүүсийн бичсэн зүйлсийг уншдаг болж байгаа. Заримыг нь уншаад уйлж, зарим нь миний амьдралтай төстэй ч юм шиг санагддаг. Тэгээд өөрийн гэр бүлд тохиолдоод байгаа зүйлээ бичих гэсэн юмаа. Та бүхнийг чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөсэй гэж хүсье. Би улсын сургуульд сурдаг төгсөх курсын оюутан эмэгтэй. Ээжтэйгээ дүү охинтойгоо хамт амьдардаг. Ээжийн минь ээж аав 2 нэртэй төртэй хүмүүс байгаад одоогоос 5, 6 жилийн өмнө 1 жилийн дотор 2уулаа нас барсан юм. Ээж маань наргиан цэнгээнд дуртай, хүний арга эвийг олохдоо сайн сэргэлэн зантай хүн л дээ. 2 хөгшнийг нас барсанаас хойш их архи уудаг болсон. Ганцаараа шил архи тавьж байгаал ууна. Дүү бид 2 эхэндээ битгий уугаач гэж их гуйдаг байсан. Надад хэн ч байхгүй гээд л уйлаад ууна. Ээж маань хүний ганц охин байсан. Одоо бид 3 эмээ өвөөгөөс үлдсэн байрандаа амьдарч хуучин амьдарч байсан байраа хөлслүүлдэг тэрнийхээ мөнгөөр л амьдардаг. гэтэл ээж маань ажил хийе гэж ерөөсөө бодохгүй юм. Юм л бол архи уух гэнэ, сүүлийн нэг жил агсан тавидаг боллоо, бид 2т гар хүрдэг ч боллоо. Уул нь ээж маань 2 хэлтэй дээд боловсролтой дөнгөж 40 хүрч яваа эмэгтэй. Ажилд орох сонирхолгүй юмуу, хаяа хэлэхээр нэг өдөр гадуур явсан болоол больчдог. гэхдээ ээж бид 2-г ажил хийхийг зөвшөөрдөггүй. Тиймээс би сурлагаараа тэтгэлэг авч ээждээ нэмэр болдог. Намайг хурдан төгсөөд дүүгээ аваад яв. Би удаан амьдармааргүй байна гэдэг. 3 сарын өмнө ээжийн бие гэнэт муудаад эмчилгээ хийлгэсэн, савандаа хавдартай гарсан.

Бид 2 ээжээс өчнөөн олон хоног уйлж гуйж үзсэн боловч ерөөсөө архи уухаа болихгүй юм. Бид 2 уул нь сурлага сайтай. Дүү маань надаас ч илүү сурлагатай. Ээжийг архи уугаад байхаар гэртээ хичээлээ хийж чадахгүй, орой сургуулийхаа номын санг хаатал сууж байгаад ирдэг. Ирээд нэг л гундуухан үг дуу цөөтэй байдаг болсон. Хамаг үнэтэй цайтай юм ломбарданд нэгийг тавьж нөгөөг нь сунгуулсан байдалтай арай л хураалгахгүй байгаа. Уул нь ээж маань юм хумаа зарж уудаггүй, зарим хүмүүс шиг гэртээ янз бүрийн хүмүүс байнга цуглуулдаггүй. Даанч бид 2-т зовлон үзүүлнэ гээд согтохоороо агсан тавидаг, аавруугаа яв гэж хөөдөг. Манай аав бид 2-г бага байхад салаад явцан, одоо өөр хүнтэй суугаад хүүхэдтэй. Хаяа уулздаг боловч багаасаа хөндийрсөн болохоор ярих ч юм олддоггүй. Би ээжийгээ юм хумаа зарж уудаг, хүмүүсийн хэлдгээр засаршгүй архичин болохоос нь өмнө архинаас нь гаргаж авмаар байна. Даанч ээж эрүүлдээ ч тэр архины тухай яриа гарахад л өөрийгөө тас өмөөрдөг, намайг ямар архичин гэдгийн сэтгэлийхээ шаналлыг мартах гэж хаяа уудаг нь үнэн, та 2 тэрийг анзааралгүй өнгөрөөчиж бай гэх юм.

Төрүүлсэн эх нь архичны замруу орж байхад тоохгүй хараад байдаг үр хүүхэд гэж юу байхавдээ. Тэгээд хүний том хүүхэд гэсэндээ би л хэлдэг, хэлдэг болохоор надаа их дургүй болчихсон. Би 10 жилээсээ үерхсэн найз залуутай, их даруухан сайхан сэтгэлтэй, дүү бид 2-т туслахыг хичээдэг. Гэхдээ ээжийг өдөр болгон шахуу архи уудгийг мэдэхгүй, хаяа манайхаар ирэхэд нь согтуу таарвал найзуудтай уулзаад жаахан уусан нтэр гээд худлаа хэлдэг ч бараг л гадарладаг байхдаа. Би найз залуугаа дагаад энэ гэрээс бүрмөсөн явахыг хүсдэг ч ээжийгээ дүүгээ орхиод явж зүрхэлдэггүй. Өдий болтол өсгөж тэжээлгээд орхиод явна гэж юу байхуу. Гэхдээ хаяа баас шээс, яв зайл дээрээ тулахаар нь харсан зүгрүүгээ явчмаар санагддаг. Найз залуу маань гэрлэнэ гэж ярьдаг. Би айлд очихдоо архичин ээжээсээ зугтаж хүнтэй сууж байгаа юм шиг очмооргүй байна. Олон хүн энэ талаар мэдээгүй байгаа дээр нь ээжийгээ архинаас холдуулмаар байна. Ээж маань сүүлийн үед салгалж чичирдэг, уураа барьж чадалгүй юм авч шидэлдэг, хүнийг хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг болсон, яг л гудамжны яахаа алдсан авгай нар шиг болох гээд байх шиг. Хааяа гараад архины юмнууд дагуулаад ороод ирдэг ч боллоо, өөрөө өдөр шөнө хамаагүй архи амсвал тэгээл алга болчдог боллоо.

Хамгийн хэцүү нь шөнө хэдэн цагт ч хамаагүй ирчээд унтахгүй шөнөжингөө хөөж тууж, хэрүүл өднө, заавал бид 2-г уйлуулж байж санаа амардаг бололтой. Би диплом бичиж байгаа оюутан маш олон шөнө хичээлээ, бие даалтуудаа хийхгүй хичээл дээрээ очдог. Сүүлдээ энэ бүхэн бид 2-н сурлагад ч гэсэн нөлөөлж байна. Бид 2 таньдаг мэддэг хүмүүстээ үргэлж худлаа хэлдэг. Ээж бие нь тааруу, гэр зуураа байгаа гэх мэтээр. Ээж нь ажил хийхгүй, 2 хүүхэд нь оюутан яаж амьдраад байна гэж хүмүүс их гайхдаг. Бид 2 сүүлийн 4 жил шинэ хувцас бараг аваагүй, ээжийгээ зовоохгүй гээд сургууль дээрээ юм ч авч иддэггүй, үргэлж ганц ээждээ дараа болохгүй гэсэн бодолтой өдий болтол тэсэж тэвчиж, онц сурсаар ирсэн. 2 хүүхэд нь ингэж их хичээж байхад ээж минь яагаад хар залуугаараа өөрийгөө зөнд нь хаяад хар усанд толгойгоо мэдүүлэх гээд байгааг мэдэхгүй юм. Би энэ тухай бодохоор өөрийн эрхгүй уйлах юм. Шөнө ч нойр хүрэхгүй, ганцхан ээжийгээ яаж зөв замд нь оруулах вэ гэж боддог. Ах дүү хамаатан садандаа хэлье гэхээр эмээ өвөөгийхөө нэр нүүрийг бодоод байх юм. Ганц охин нь нас барснаас нь хойш архичин болжээ гэж битгий яриасай гэж хүсдэг.

Тиймээс хэнд ч хэлэхгүй өдий болтол нуусан. хэллээ ч манай ээж хүний үгэнд ерөөсөө орохгүй хүн, дураараа давлиун зантай. энэ бүхнийг бичээд сэтгэлээ онгойтол уйллаа. Хүнд аз жаргалтай сайхан гэр бүлтэй хүн шиг харагдаж, байнга жүжиглэж, санаанаасаа зохиож худлаа ярьж, муу бүхнийг нь хайцаалж, хүн олоод мэдчихвий гэж сэтгэлийн их шаналгаатай явах ямар хэцүү дарамттай байдгийг ийм зовлонг амссан хүн л төсөөлөх байх. Наанадаж хамаатан садан, найзууд, найз залуу мэдээгүй байхад, цаанадаж эмээ өвөөгийн олон шавь нар, нутаг усныхан, хамт ажиллагсад, ээжийн өөрийнх нь багын найзууд гэх мэт мэдээгүй хүмүүсийг мэдэхээс өмнө ээжийгээ энэ балай хар уснаас нь салгамаар байна. Хүмүүсээ та бүхэн надаа яавал дээрийг зааж зөвлөөч. Адилхан зовлонтой байгаад засаж сайжруулсан хүн байвал арга туршлагаасаа харамгүй хуваалцаач. Ээжийгээ олон жил хажуудаа дагуулж, төрүүлж өсгөсөн ачийг нь хариулмаар байна. Хоргүй хавдартай гэсэн мөртлөө архи уугаад удахгүй хортой болохвий гэхээс үхтэлээ айж байна.

Ээжид минь үгийг нь сонсдог, зааж зааварладаг нэг ч гэсэн хүн байсан бол ээж минь хэзээ ч ингэж архинд живэхгүй байсандаа гэж бодхын бас зовлон жаргалаа хуваалцах ханьтай байсан бол ингэхгүйдээ гэж боддог. Бид 2-г л өсгөх гэж өөрийгөө мартан зүтгэж яваад эцэстээ зовлонгоо тэвчихгүй сөхөрч байнадаа гэж бодохоор өөрийгөө үзэн ядах юм. Ээжтэйгээ би буруу харьцдаг, ганцаардуулдаг юм болуу гэж бодоод ярилцах гэж үзлээ. Эрүүлдээ юу ч ярихгүй, согтохоороо хүний үг бүрийг буруу тийш нь мушгиж хэрүүл хийгээд их хэцүү байх юм. За ингээд өөрийнхөө зовлонг дэндүү их нуршсан бол уучлаарай. Та бүхнээс сонссон мэдсэн, амьдралдаа хэрэгжүүлсэн зүйлсээ харамгүй хуваалцахыг хүсье. Миний энэхүү урт түүхийг цаг гарган уншиж зовлонг минь нимгэлсэн бүх хүмүүстээ баярлалаа.

45 Comments

  1. зочин says:

    ухаантай охин байна ах нь ээжтэй чинь их адилхан уудаг юм байна би архинаас гараад их олон жилийн дараа дахиж уусан тэнэг толгой ах нь зөвлөхөд ээж чинь өөрөө л өөртөө дүгнэлт хийж гэмшихгүй юм бол архинаас гарахад хэцүү байхаа би ээжээс чинь 1ах юм байна ах нь 2 хүү эхнэрээ зовоохгүйн тулд дахиж архинаас гарах гэж тэмцэж байна гол нь хүн өөрөө л ухаар ч гэмших ёстой юм байлаа шүү хүн хүнийг архинаас гаргана гэж хэзээ ч байхгүй би архины эмчилгээнд итгэдэггүй архины дон бузар гэж байдаг юм шүү 45 хоног уухгүй бол архины хор гардаг юм байна өөрөө уухыг хүсэхгүй бол хүн гарах байхаа

  2. Anonymous says:
  3. нэр says:

    архинаас гарах спиралыг ханаас авах вэ. 

  4. jargal says:

    хамгийн туруунд хэлэх юм гэвэл найз залуудаа хэлээд огтхон ч хэрэггүй бха. дара ни чамайг бас тэрүүгээр чини дээрэлхэнэ. ер ни эмэгтэй хун хайртай хундээ бух юмаа хэлэд бх шаардлага бхгуй, ээжийн чини хувид харин шашний юманд явуулад узвэл дээр, манай хамаатний ах одоо архи амсаха ч болисон. есус гд суйд болдог болсон бна лэ.чи ятгаад 3уулаа хамт явад узэхгүй юу, ингэж л узэхгүй бол донтсон хун гархад бэрх, ялангуяа архичин болсон гэдгээ мэдэхгүй бга хумуус амжилт!

  5. tmr says:

    чамайг ойлгох хүн байхгүй юм шиг байсан ч ичээд хэлж чадахгүй
    ийм зовлон байдаг гэхээр бусдад төсөөлөгдөхгүй энэ л хэцүү дээ чи их тэвчээртэй юм итгэлээ битгий алдаарай чиний зовлон надад 10гаран жил үргэлжилж байна яахийг хэлж мэдэхгүй юм хүн болгон өөр яахийг чи л мэднэ

  6. zochin says:

    Та нарт сайн аав л хэрэгтэй байна даа.

  7. Tse says:

    дүү минь чи ухаантай бж ээж дүү 2оо авч яваарай. ээж чинь хэрвээ савны хавдартай бол үнэхээр сэтгэлээр унаад архи ууж бгаа юм бна, 2 хүүхдээ өсгөх гэж зовж л яваа гэтэл хүнд өвчин тусчихсан бдаг. ээжийгээ хайрлаад л бай,ээж чинь та 2т маш их хайртай. хайртайнхаа хирээр бачуурч байгаадаа,түүнээс архинд орсондоо тэгж бгаа юм биш ээ

  8. huurhunu says:

    ёстой ухаантай юм чи … гэхдээ хамгийн гол ни архинаас гарахийн тилд оорийн гэсэн хусэлтэй бж бж 100% гардаг гэсэн манай 1 танил ах улаан архичин хулгайч нтр байж байгаад саяхан хэдэн жилийн өмнө архинаас гарсан бараг насаараа архи ууж этсэг эхийгээ зовоосон хун гэнэт архинаас гараад одоо эхнэртэй болоод сайхан л амидарч бн одоо тэр ах би амидралийхаа туршид хэдэн литэр архи бас хэдэн тугругний архи уусан бол гэж гайхдагшд ккк уул ни хунд оорт ни гары гсн сэтгэл л байвал эмшилгээтэй эмчилгээгүй гардаг юм гэсэншдээ….
    за амжилт хүсе

  9. baby says:

    Аавтайгаа ярилцаад үздээ миний дүү. Хүний эцэг хүн байна. үр хүүхэдээ ойлгож туслах байлгүй дээ. Ганц бие эмэгтэй хүн их ганцаарддаг юмаа. сэтгэлийнхээ зовлонг дааж чадахгүй л байгаа байх. сайн талаас харах туслаж чадах тийм хүн (есүсийн ч юмуу) олж ээжтэй найз болго. Одоо нийлж байгаа хүмүүсээс нь салгахийн тулд тийм хун хэрэгтэй байхаа. тэгээд ааваасаа тусламж гуй, найз залуудаа хэлээд үзээ чамайг ойлгох юм бол чиний хани болж чадна гэсэн үг. Муу юм хэзээд л сонсогддогоос хойш юуг ни нуухав дээ. чамд гарц олж угух ч юм билүү. За амжилт хүсэе

  10. hMaN says:

    архи уугаад ирэхээр н мэдэгдэхгүй тайвшруулах эм угч бай. Ымар нэртэй билээ дээ а аар эхэлдэг хаая аавд угчдуг юм. бас товчооний тэнд нэг энэтхэг бараа зардаг дэлгүр бга тэнд 1 ширхэг н 5000 гд эм бга трийг угууд уз их сн эм. ирээл дуусчдийна бнлэ. аавд нилээн уулгсан уух н улам багасч бгаа. за тгд угууд уз
    Бас дандаа инээлгэж бай амидрах сайхан гдгийг мдруул

  11. Nativist says:

    Хүмсүүд сайхан бичжээ. Би чамайг их үнэлж байна, бас их өрөвдөж байна. Юм нууж хадгалж явах шиг шаналгаатай юм хаа байхав. Юуны түрүүнд юуг ч тэгж нууж хааж, ичээд байх хэрэггүй шүү. Яах вээ архичин ээжтэй гэж ангийхан чинь дөлөх биз, байрныхан чинь шоолохо биз, найзууд чинь цөөрөх биз, хамаатнууд чинь ичих биз, танилууд чинь нүүр бууруулах биз, магадгүй найз залуу чинь холдох биз. Гэхдээ энэ бүгдийн дараа жинхэнэ найз, жинхэнэ нөхөр, жинхэнэ хань л чиний хажууд үлдэнэ. Хэрэв найз залуу чинь үнэхээр чамд хань болох ухаантай, уужуу дотортой, өрөвч сэтгэлтэй, жинхэнэ эр хүн мөн л бол чиний зовлонг нимгэлж, ачааг чинь үүрэлцэх нь дамжиггүй. Ядаж л чиний хамаг шаналгаа, сэтгэлийн хар бул чулуу чинь байхгүй болно. Чамайг ойлгохгүй, ээжээс чинь ичээд яваад өгвөл бас яана гэхэв дээ. Чамд хань болох хүн биш л байсан юм байгаа биз. Юмыг яаж мэдхэв ээж чинь найз залуугаас чинь санаа зовоод ч юмуу, гэрт шинэ уур амьсгал орсонд уухаа болих ч юм билүү. Хамгийн гол нь энийг тэгж өөртөө үнэн дарамттай, стресстэй байдлаар нууж явах хэрэггүй шүү. Эцэст нь чи өөрөө л бас сэтгэлийн зовиур, эмгэгтэй хүн болж үлдэх гээгүй бол.

    Гэхдээ ээжийн чинь хувьд үнэхээр мэргэжлийн зөвөлгөө, тусламж авахгүй бол болохоо байжээ. Мэдээж ээж чинь тэр талаар сонсохыг ч хүсэхгүй биз. Айлын ганц охин болохоор эрх танхи, дураараа өссөн бололтой. Чи ч гэсэн өөрөө сэтгэл зүйн зөвөлгөө авч өөрийгөө бэлтгэхгүй бол юунд ч хүрч мэднэ. Ямар нэг байдлаар л мэргэжлийн тусламж авах хэрэгтэй шүүү эртхэн дээр нь… юуг ч бүү нуу

  12. Adilhan humuus zunduu says:

    Манай ээж бас архинд орцон явж л бна. Эмэгтэй хүнийг яаж ч болохгүй, эрэгтэй байсан зодоод эрүүлжүүлэхэд өгөхсөн. Гэтэл ээж минь, 2 сайхан хүүтэй, нөхөртэй байж ягаад ингээд яваад бгааг ойлгохгүймаа. Бид нар гэр бүлээрээ, хамаамангууд хүртэл мэддэг болсон ямар арга бхгүйн бхдаа гээд л толгойний өвчин болоод л суужийндаа. Эмэгтэй хүн ямар нэг юманд орохоороо буцаж гарахаа мэддэгүйн гсэн судалгаа бдийн бна. ер нь бол тухайн хүний сэтгэхүй, толгой нь л мэднэ шдээ, тамхи ч бас адилхан тийм л бдаг бх гхдээ би тамхи татдаггүй л дээ. Одоо би бодолтой нь л үлдээсэн, харин хожим нь гарзийг нь тэнгэр нөхөг… Бидний гарц мухардсан, тглээ ч бүр гарахгүйгээс хойш дураар нь байлгахаар шийдсэээн. Хүн өөрийгөө, үр хүүхэд, нөхөр сүүдрээ бодохгүй бхад хичнээн юм яриад дэмжээд нэмэргүйээээ. Би эрэгтэй хүнийг гарсан бхийг мэднэ. Харин эмэгтэй хүн хэзээ ч үгүй… Эмэгтэй хүн богино ухаантай гдг нь л бх. Архинд орсон хүн яг өөрийгөө л бодож хар амиа хойхоолдог хүмүүс хатуухан хэлэхэд зөвхөн өөрийгөө л бодож, амьдралд шантарч дайчлах чадваргүйдээ л үлдсэн жаахан амьдралаа өөрийнхөө төлөө дураараа бх гж л хэдхэн хоногийг аргацааж бгаа хүмүүс…

  13. ыуыу says:

    эсүс-ийнxэнд очиж тусламж гуй. зөвлөгөө өгдөг улс бий.

  14. 910 says:

    эмэгтэй хүн нэг архинд орохоороо их хэцүү байдаг юм билээ манай үеэл хүүхэн архинд орцон бид нар янз бүрээр үзсээн гараагүй.Сүүлдээ бүүр болохгүй бхаар нь шар хаданд хэвтүүлээд гаргасан тэгсэн чинь бүүр маанаг болцон шүү хэл ам нь ээдрээд л ярьж чадахгүй.3,4 сарын дараа хэвэндээ орсон шар хаданд мангар хүчтэй тариа хийдэг учраас хүний оюун ухаанд нь нөлөөлдөг юм билээ.Чи найз залуудаа хэлээд хэрэггүйээ тэгэхгүй бол дараа сууж барьдаг юмыг яаж мэдлээ хэрүүл гардаг эцэг эхээр нь доромжлоод байдаг хүмүүс байдаг юм шүү. Найз залуу чинь тэгэхгүймаа гэхэд эцэг эх нь яах ч билээдээ. Толгой хагарсан ч малгай дотроо гар хугарсан ч ханцуй дотроо элдэв хүмүүст хэлээд хэрэггүй.Миний дүү л их зовлонтой байх нь дээ дүүдээ эгч ээж2ын хайрыг зэрэг амсуулах үүрэгтэй болж.Агсам тавиад бхаар нь чаддаг бол хүлээд унтуулж бай ер нь тэгээд эрүүлд нь нилээн сайн хэлээд ав согтуууд нь бүү ярь. Сайн сайхныг хүсьедээ

  15. ragus says:

    Би бол ээжтэйгээ эвлэрээд тэмцэл хийхээ больсон. Хэдэн жилийн өмнө бол архинаас гаргах гэж үзэлцдэг байлаа. Энд тэнд далжийгаад явж байхтай нь таарах, гостуу явж байгаад бусдад дөвчигнөөд хүмүүс муу хэлж байхад нь их хэцүү байдаг байлаа. Одоо бол зөвхөн муу ээжийгээ л хайрлаж байна даа. Ээж одоо ч архи тааруулж хэргэлдэг л гэж өөрийгөө боддог. Тэгэхдээ хамаагүй бага хэрэглэдэг болсон. Бусад хүмүүс юу гэж бодох, хэлэх, хоорондоо ярьж бах таваа хангаж байх нь надад ямар ч хамаа алга би л ээжийгээ хайрлаж байвал
    боллоо. Хааяаа ганц шил юм авч өгөөд өөрөө хундгалж өгөөд, халааж байгаад ярилцана. Хань ижилгүй дээ л хэцүү байдаг юм билээ. Өөрийнх нь талд орох хүнгүй болохоор бүрч хэцүү байдаг юм билээ. Би ээждээ хайртай болохоор өөрийнх нь талд орсон юм даа. Өөрөөр хэлвэл сэтгэл зүйч нь. Тэгээд л хэдэн цагаар ч хамаагүй баахан бухимдалаа надад ярьж өгдөг хүн болж хувирсан. Би 1 их зөвөлгөө өгч сүйд болохгүй ч тэрнийг нь сонсоод л аан, ийн, тэгээд яасан юм, хаан, ямар аймаар юм, зөв зөв энэ тэр гээд л дэмжээд сууж байдаг. Нэг иймэрхүү.. .

  16. enii says:

    Сайн уу? http://www.aa.org.mn/…ийшээ ороод үзээрэй.

  17. sdfgdf says:

    Зааа дааа. Шулуухан хэлэхэд нэмэргүй дээ. Сархад савнаасаа бусдыг… гэж дэмий ч үг грачаагүй юм шиг байгаан шүү. Хэдий төрсөн эх ч гэсэн танай дүү болон чамд бас хүний эрх гэж юм байгаа болохоор түүнийгээ хамгаалахийн л төлөө явна даа. Шар хаданд хэвтүүл. Эсвэл дүүтэйгээ хамт өөр байранд амьдар. Нэгэнт амьдрал иймээс хойш хүнтэй суух гэж битгий яараарай. Дүүгээ хөл дээрээ боссон үед нь гэрлэ. Дахиад хэлэе. Хэдий хүн чанаргүй мэт сонсогдож байгаа ч бас дүү та 2-ын хувийн эрх ашиг, амьдрал, ирээдүй гэдэг юм л хамгийн чухал. Тиймээж наад хүнээсээ аль болох хол бай. Ээж чинь зүгээр л баян айлын эрхийн тэнэг, дээр нь архичин хүүхэд байна шдээ. Уучлаарай ингэж хэлсэнд. Үнэн үг гашуун байдын шүү.

  18. Uhaant duudee says:

    миний дуу архийг хэзээч битгий амсаарай. Дуудээ бас хэлээд эр ни архичин удам дагадаг ум шуу. Xэзээч амсаж болохгуй шуу!!!!!!!!!!!!!. Амсаад уугаад узвэл оорийгоо татаж чадахгуй шуу.

  19. Sain hun says:

    Сэтгэлийн тэнхээтэй, ухаантай охин байна. Чи л энэ амьдралын гол нуруу, өөрийнхөө болон дүүгийнхээ төлөө хариуцлагатай, тууштай энэ байдлаа хадгалаарай. Өөрийгөө нэх уудаггүй гэж үзэж байгаа хүн ч архины эмчилгээнд явах болов уу даа. Худалч хуурамч биш шиг бөө гэх мэт хүмүүст хандвал яадаг юм бол? ТВ-ээр дауны синдромтой америк хүүг хөвсгөлийн нэг бөө бөөлөөд ямар ч байсан өтгөн шингэнээ өөрөө зохицуулдаг, үеийн хүүхдүүдтэйгээ харьцдаг болгсон тухай кино гарч байсан. Ээж чинь архи уухаа болиосой гэж хүсье.

  20. adil zovlontoi yum bndaa:( says:

    Hi tanai manai ger bul yag ijil zovlontoi yum bndaa….minii eej bas arhind durtai…durtai geheesee iluu bur donttson gj helvel arai oirhon bh!!!!!!!!! Er ni bol Arhichin bolchihson! Emegtei hun neg arhind dontohooroo garah ni ih hetsuu bdg geltsdeg yum bilee…..Manai ger buliihen olon argaar gargah gj uzsen yamarch ur dund hureegui….herev ter hun ooroo l hicheehgui yum bol arhinaas salna gj bol bhgui yum bilee!!!!!!!! manai eej odoo barag 15n jil bolj bndaa arhind orood!!!!!!! Minii ah egch nariin ehner nohruud ni zarim ni odoo hurtel eejiig arhichin hun gdgiig medehgui!!!!!!!! Minii nohor ch gsn medehgui!!!!!!!! Bi odoo mongold amidradagguideel ih bayarladag!! Mongol dahi ger maani 2ch udaa oor tiishee nuusen……uchir ni oir haviinhan, eejiin bolon bid nariin nz nohod, ajil, surguuli gd l ter bugdees hol tanij medehgui humuustei gazar amidrah gj!!!!!!! Ter ni arai l deer yum bilee…..bnga nuuj nz nohdoosoo ichij, eejiig min harchihvii bitgii taaraldchaasai gj aidastai yavtsgaadag maani arai l gaigui bolson nuusnees hoish! Eej maani odoo durtai uyedee l arhia uugaad 7,8 honogoor alga bolchidig….zarimdaa bur sar arhidaj yavaad irdeg!!!!!!!!!! tgd yavaad irheeree buh unetei tsaitai yumaa lombardaad yuchgui boltson orj irdeg!!! Tgcheed alabtai yum shig ter bugdee avch og gd agsam tavidag…..tgj yavaad ireh bolgond ni buh yumiig ni butsaagaad avaad l ogdog!!!!!!!!tGd heden sar gaigui hun shig suuj bgad l dahiad yavaad ogdog!!! Bid nar ihendee haigaad tsagdaa sergiileh gd boon yum boldog bsn odoo harin za yadaj bitgii tm ih honogoor yavaasai l gj bodotsgoodog!!!! Suuldee eejees guidag bolson..ta yadaj gertee arhia avaad uu bid nar horiglohgui..gaduur tgj bitgii arhichinguudtaigaa niilj alga bol…uumaar bvl gertee saihan uu gj guidag bolson!!!!!! ER ni bol yag anh arhind sonirholtoi bolj ehelj bh uyed ni l ter arhichin humuus chin ali ujee tm huniig andahgui olood avaad naizalchihdag yum bileee…tgd l uruu tataj hoorgoj zovlon jargaliig ni sonsoj demjij bga dur uzuuleed l yum humiig ni tavij ashiglaj tsug uusaar bgad l gaigui bga huniig tgd arhichin bolgochihdog yum bnleede!!! Odoo eej maani ter humuusteigee uulzaj uuhiin tuld yahaas ch butshaa baichihsan!!! Nogooduuliig ni tsagdaa ntreer hurtel surduulj uzsen butehguin bnleedee saltsgaana gdg!!!! Eej chin ter humuutei odoo bol ali ijee uchirtsan bgadoo!!!!!!!!! Manai eejiig ch tanidag bj magad!!!!!!!!!!!!! UUchilaaraa zovlogoo ogohiin orond iim ontsgui yum bichij bgad!!!!! Gehdeel bi lav itgehee baisan neg arhind orson hun garna gdgt….gol ni ooroos ni shaltgaalah asuudal yum shig sanagdsan…myanga huchileed ooroo zutgehgui bol hezeech tgj gadnii hucheer arhinaas garahgui!!!!!!!!

  21. Bondook says:

    sogtyy bh bichlegiig ni oort ni vzvvl eswel neg tiim hoshin shog bdag da eejiige ervvl ved ni chi oorlvvgee arhi asgaad eejlvvgee agsam tawi yu bn eej arhu bn uu hamt uue ene ter gej tegheer shokond orj magad harin zowhon ervvl ved ni tegeerei za amjilt ohin mini

  22. bas negen says:

    Миний дүү их сургуульд сурдаг бол бас ч гэж том болсон юм байна. Нэгэнт архинд орсон хүн бол хэцүү. Мэргэжлийн хүнд хандах нь хамгийн зөв болов уу. Дүү чинь шилжилтийн насан дээрээ яваа болов уу гэж бодлоо Тэгэхээр чи л илүү их ухаан зарах хэрэгтэй болох нь. Дүүдээ илүү анхаарал тавьж сайн ярилцаж байгаарай. Эцэст нь ийм амьдрал туулсан хүн зөндөө олон бий. Ичих юмуу хүнээс дор байгаа хэрэг биш шүү. Амьдралын хэсэгхэн хүнд үеийг туулж байна удахгүй сайхан болно гээд итгэлтэй байгаарай

  23. paradox says:

    хэрэв боломжтой бол байр сууцаа оорийнхоо нэр дээр болгохийг бодоорой!!!

  24. paradox says:

    сайн уу, миний ээж ч бас их архи уудаг нэг уухаараа алга болчдог 7хоногоос дээш уудаг,бидэнд дутуу юм байхгуй 2 машин байр байна гэтэл яагаад?
    ээжийг залуу байхад аав маани бас их архи уудаг ээжид мини гар хурдэг байсан, дуу бид 2 нулимсаа дуустал уйлдаг байснда , одоо гэтэл аав мини гайгуй болсон,алдаагаа ойлгодог, уучлал гуйдаг, гэтэл ээж мини энгэд архинд орчих юма умнух амидралда гутараад л тэгдэг бх гэж боддийн,ур хуухдээ зовоох байсан юм бол яах гэж туруулдэг бнаа.би бас их ичиж нуудаг байсан одоо тоохоо болисон. чи тэхдээ сургуулиа шантралгуй тугсуурэй!! би багада сайхан гэр бултэй болоод энэ гэрээс явна гэж боддог байсан сургуулиа амжилттай тугсууд сайхан ажил хийж бн сайхан нухуртэй болсон сайхан гэр бултэй, миний дуу битгий шантраарай!!! гудамжинд гармаар уе байсанда тэр болгонд уйлаал тэвчдэг бсн.гаднаас мини харсан ч хэнч тийм их шаналал тээж явдагийг мини мэдэдггүй бснда. миний дуу амидрал ээжээр чини тугсухгуй нэг л удур чиний амидрал эхлэнэ шуу. одоо би ээжийгэ архинаас гарчих болуу л гэж горидож явдгийм,

  25. MINII BODLOOR says:

    bi ooroo christ-iin umd yawdaggui l dee, thdee oorchlogdoj bga humuusiig bol harj bsan, chuham yaagaad tgd oorchlogddog esehiig n medehgui ch arhi uuj yawj bsnaas jesus yariaad yawj bval deer bizdee, uyartal n yarij chaddag, yatgaj ogoh hun bval sumd yw geed yatguulaad buur unemshuuleed sumd yawuuldag bolchuul oorchlogdoj magad,

    harin chi ooroo tgj heleh ym bol buur uur n hurne bh shuu, sain zow ursgaltai sum olood paster-s n guigaad eejid mini heleed yariaad ogooch gevel durtai l ochih bh,,,,

    thees emchilgee hiilgeed, spiral taviulaad ch gol n ooriih n setgel sanaa, oyun uhaan l arhinaas garahgui bol ymar ch ur dungui ee,,,,

  26. kim says:

    Дунгуж 40 настай, 2 хэлтэй боловсролтой хун гэхэд ингэнэ гэдэг хэцүү иум. Ээж чни айлийн ганц охин, жоохон дураараа эрх талдаа, зовлон амидрал узээгүй уссун бололтой. Тийм болохоор 2хугшнийг чни унгурухуд биэ даан амидрах сэтгэлийн тэвчээр хатуужил ни дутаж архинд орсон шиг байна. Хэзээ ухаан орж гэнэт амидралаа урж байгаагаа мэдэх болдоо. Ёстой хэлж мэдэхгүй иум.

  27. altmaa says:

    Яасан сэтгэлийн тэнхээгүй ээж вэ,40 хүрсэн насанд эцэг эхээ алдана гэдэг хорвоогийн жам шүү дээ.
    Тэрийг даваад үр хүүхдээ бодоод явахгүй.40 хурсэн ээжээ засч авна гэдэг хэцүү.
    Азаар та 2 сайн хүүхдүүд юм.
    Эцэг эх өнгөрнө гэдэг буян сайн хийлгэж,ажил явдлыг ни ном ёсоор ни хийж үйдэхгүй бол ардаа сэвтэй гэдэг юм билээ.
    Танай ээж тэрийгээ ном ёсоор ни хийгээгүй,буян сайн хийгээгүй,тэгээд амидрал юм ни өөдлөхгүй юм биш бгаа даа.Лам хард үзүүлж янзлуулж барих тал дээр бодож үзсэн үү.

  28. happy says:

    evii dee minii dvv yadag ch baisan surguulia togsoorei daanch egch ni ene talaar yag zovloj helj medehgui baina. chamd bolon dvvd chini vneheer ih bayarlaj bainaa eejiigee ingej asarch hamgaalj baigaaad hurdahn shig eej ni edgej ta 3 butsaad az jargal dvvren baigaasai gej hvsey!!! chi vneher uhaantai ohin bainaa. dvvgee bas sain harj handaj baigaarai setgeliin tavgui baidlaas bolj buruu zamruu halitirchih vii sain l helj yarij baigaraai!!

  29. zochin says:

    архинд донтох өвчин туссан байж болох юм. энэ ни хамгийн хэцүүд тооцогддог сэтгэцийн өвчний нэг хэлбэр байдаг, учир нь өвчтөн өөрийгөө өвчилсөн гэдгээ хулээн зөвшөөрдөггүйд байгаа юм. энийг сэтгэл зүйч эмч нар эмчилж чадна. архинаас гарах олон янзийн арга байдаг ч өвчтөн өөрийгөө ухамсарлахгүй бол нэмэргүй байдаг тул ээжтэйгээ сайн ярилцаж ойлгуулах ни чухал юм шүү. боломжтой бол сэтгэл зүйчээс зөвлөгөө аваарай

  30. ÝÐ Õ¯Í ÁÀÉÍÀ says:

    ìèíèé ä¿¿ ÿìàð èõ òýâ÷ýýðòýé þì áý. Àõ íü àðõè õýòð¿¿ëýí óóäàã ãýð á¿ë íàäàä ãýõ þì áàéõã¿é ÷. ÷àìàéã îõèí øèãýý ñàíàí èõ óéëëàà. ìèíèé ä¿¿ òýìöýõ ë õýðýãòýé áàéõ ë äàà àõ íü ñàéí õýëæ ìýäýõã¿é áàéíà äà. ÷èíèé íèéòëýë èõ ñýòãýë õºäºë뺺. èéì þì áè÷ñýíä óó÷ëààðàé

  31. bataa says:

    ясан хэтсүү юм дээ уг ни би найз заалуу чин бсан бол чамайг ойлгоноо

  32. Gerel says:

    Сайн байна уу? Сэтгэл санаа чинь ямар хүнд хэцүү байгааг чинь бүрэн ойлгож байна. Миний хувьд ээж маань биш харин аав маань архи их уудаг зовлонтой байсан. Архи уухаараа ямар тэвчишгүй ааш гаргадагийг нь хэлээд хэрэггүй байх. Тэмдэглэлээс чинь харвал ойролцоо л юм шиг байна магадгүй манай аав эрэгтэй хүн болохоор дарамт нь танай ээжийг бодвол илүү ч байсан байж болох юм. Ер нь бол архинд донтсон хүн хэний ч үгийг авдаггүй. Өөрийгөө архичин гэдгээ ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй, биеэ аймар өмөөрдөг зантай байдаг юм шиг санагддаг. Ээж бид хэд ах дүү хамаатан садан, найз нөхөд, айл хөршийнхнөөс чамтай л адилхан ичиж аавын архи уухаараа гаргадаг ааш авирыг нуухыг хичээдэг байсан. Миний бодлоор тэгэж нуух хэрэггүй юм шиг санагдсан. Миний бодлоор архи ууна гэдэг чинь ерөөсөө л сэтгэлийнх. Тийм болохоор түүнийг засаж болох байсан гэж боддог. Аав маань хэзээ ч архинаас гараагүй харин архи уух нь багассан. Хүн хүний онцлогоос шалтгаалаад архинд хандах хандлага нь өөр өөр байдаг байх. Чамд хэрэг болж магад дараах хэдэн зөвөлгөөг үлдээлээ.
    1. Өвөө эмээгийн чинь ойр дотны найз нөхөд гэж байгаа бол тийм хүнээр ээжийгээ утга учиртай амьдрах талаар ярилцуулах, зөвлөж, ятгах.
    2. Архины эмчилгээнд явуулах, Үүнд ерөөсөө ичсэний хэрэггүй шүү. Манай аав нэр хүндтэй албан тушаалд ажилдаг гэдэг шалтгаанаар хэзээ ч архины эмчилгээ хийлгэх талаар ээж маань бидний саналыг дэмжиж байгаагүй. Миний бодлоор энэ алдаа байсан байх. Архинд донтох чинь өвчин, эмчилгээ л хийлгэхгүй бол эдгэхгүй байх.
    3. Сэтгэлзүйч гэж Монгол одоо байдаг юм уу үгүй юу? Байдаг бол нарийн мэргэжлийн тийм хүнд хандаж үзэх.
    4. Хүчирхийлэлийн эсрэг төв гэж Монголд байдаг тэнд хандвал зүгээр байх. Тэнд сэтгэл зүйч байдаг.
    5. Ах дүү, хамаатан садангууд чинь хэр хүмүүс вэ гэдгээс хамаарч ээжийнхээ тухай хэлэх эсэхээ шийдсэн нь дээр шүү. Манай гэрийн туршлагаас бол хэлээд нэмэргүй байсан нэг хоёр удаа л хүрч ирж агсам тавьж байхад авч яваад дараагаас төвөгшөөгөөд цугттаг юм билээ. Тэгээд архичны гэр бүл гэсэн нүдээр биднийг хардаг болсон байсан. Бас найз залуугийн чинь ар гэрийнхэн нь хэр хүмүүс вэ гэдгээс хамаарч энэ талаар хэлэх хэлэхгүйгээ бодоорой.
    Эцэст нь нэмж хэлэхэд ямар ч нөхцөлд сугуулиа л цалгардуулаж болохгүй шүү. Одоо их сургуульд сурч байгаа чинь дүү та хоёрын хувьд хамгийн том боломж чинь шүү.
    Цаг хугацаа хувьсан өнгөрч бүх зүйл сайн сайхан болно.
    За тэгээд хүлээцтэй, тэвчээртэй байж энэ бүх зовлонг даваарай.

  33. Чанцал says:

    Хөөрхий ээж чинь өөрийгөө жаргасны эцэст зовж байна гэж боддог бололтой. Өөрөө ээжийгээ санаад шаналж зовж байгаа хүн та 2-т зовлон үзүүлмээр гэдэг нь та 2-г хожим ээжийгээ битгий санаасай, жаргаасай гэснийх ч юм билүү. Эх хүн агуу шүү, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө ч золиосолж чадахаар зоригтой байдаг юм. Үүнээс илүү та 2т аз жаргалыг хүсэх ухаан тэвчээр дутаад ч байгаан билүү, ээждээ битгий гомдоорой, тэвчээд л хайрлаад л халамжлаад л байвал хүн нэг л өдөр ойлгож гэмшдэг юм. Амжилт хүсье дээ!

  34. Jet55 says:

    ZARIM HUMUUS AMIDRALDA TOHIOLDSON ZOVLOND SUHURCH ARHI UUJ EHELDEG N NIITLEG BDAG,TER N ULAM L HUNIIG BIE BOLON SETGEL SANANII HUVID MUU TAL RUU N UURCHILDUG,UURCHLUGDUJ BGAGA UUSDU BOL MEDEHGUI,CHINI HELDEGER URGELJ UMUURDUG.HUMUUSIN ZUVLUJ BGA SHAR HAD DEMI BAIH A,AAV CHIN CH AMIDRALA ZOHIOZON BOL TUSLAH N YU L BOL,UUL N CH YADGA ALDZAN TRANSHEINI ARHCHIN BOLOOGUI DEER N SETGEL SAITAI,ZUV BODOLTO,UURINH UEIIN ARHI UUDAGGUI NAIZ ZALUUTAI BOLBOL ZASAAD TUSHEED GANZARDULAHGUI AVAAD YAVCHIH BAIH DA…

  35. mongolbusgui says:

    Сайн байна уу Миний дүү Миний бодлоор бол

    ээж ни сэтгэлийн хумралд ороод гарч

    чадалгүй архагшсан юм шиг бна.шар хаданд

    үзүүлээд сэтгэл зүйн эмчээс зөбөлгөө авсан ни

    дээр бол уу.Эм тан уугаад эмчилгээ хийгээд

    ирэхээр гайгуй болно доо.Ээждээ заб

    гаргаад жаахан сэтгэл сэргээх юм хий

    яаралтай эмчид хандаарай

  36. gegee says:

    согтуу бичлэгийг нь өөрт нь үзүүл гэдэг юм билээ Хичнээн хэцүү байгаагаа хэтрүүлээд ч хамаагүй өөрт нь мэдрүүлэхийг хичэж байгаад эмчилгээнд явуулчих. Энд бичсэнээс мэргэжлийн эмч сэтгэлзүйч хүн дээр очоод асуусан нь дээр байхаа.

  37. Tseegii says:

    ийм сайн хуухдуудтэй мортлоо даанч яавдаа. Аавдаа хэлээд узээч бодит байдлаа хэлээд уздээ. Ээжтэй чини уулзаад бас туслах болуу. Эрх биш ээжийн чини анхний хани ни байна. Аавдаа бух хэцүү байгаа зуйлээ бичээд Э-майлээр явуул тэр хун ойлгож туслах болуу гэж бодох ум. за ухаант дуу мини оодрог байгаарай.

  38. yHgpaa says:

    ясан ч хэтсүү юм бэ дээ, яамаар ч юм, ийм зовлонг давж чадсан хүн бвал зөвөлгөө өгч туслаарай, амжилт хүсие

  39. Ari says:

    Чи их зөв бодолтой хүүхэд юм. Шантарч болохгүй шүү. Та 2-ииг гэх хүн бараг байхгүй тул чи хатуужилтай,тэвчээртэй байж дүүгээ зөв хүн болго. Найз залуудаа хэл хэл. Чамд хайртай бол ойлгоно. Хамаг юмаа яриад зөвлөлдөхөд чамд ч бас арай хөнгөн байх болов уу? Яасан ч хэцүү юм бэ дээ? Эгч нь бас ганцаараа 2 хүүгээ өсгөж хүмүүжүүлсэн, сөхөрмөөр үе ирдэг л юм. Нилээд ядарсан. Хувь тавилан намайг нилээд сорьсон. Нээрээ л зовсоны эцэст жаргах цаг ирдэг л юм байна лээ. Ээжийгээ эрүүл үед нь сайн ярилцахыг хичээ.

  40. zulaa says:

    Сайнуу? Ээжид чинэ арихний бузар туссан юм шиг бна, сайн юм уздэг хун дээр очоод засал хийлгэсэн ни дээр бхаа. Би нэт-ээс Монгол-ийн хувилгааний эрэлд гэдэг кино узсэн, их таалагдсан, тэрийг узэхийг зовлий.

  41. sain medehgui um aa ug ni ih zaluuhan l hun baina sh dee uhaantai ohideuud turuulsen um biana eejid chin odoo hani ijil l heregtei baigaa baih daa

  42. heyhoney says:

    arhind dontoogui ih uudag humuus bnaa ted nar bol oorsdoo uuhaa zogsoochij bolno harin arhind dontvol emchilgee hiilgehees oor argaggui tamhi tatdag humuus tamhi tatahgui l bol hetsuuddeg shde terentei l adil

  43. hair says:

    Олон жил архи уусан манай хамаатний хүн бдаг юм.Бас л засрашгуй архичин болсон бсан.Тгд спирал тавиулаад огт архи амсахаа байсан шд
    Нөлөөлдөг л юм байна лээ.Харин танай ээж чинь тэрийг нь тавиулах юм болвуу даа.Ээжтэйгээ ярилцаад үзэхгүй юу даа.

  44. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ҮЗҮҮЛСЭН ДЭЭРЭЭ ..СЭТГЭЛ САНААГААРАА САЙН ДЭМЖ

  45. honeybear says:

    Яасан хэцүү амьдрал вэ. Тэг ингэ гэж даанч хэлж мэдэхгүй байнаа. Аргатай, туршлагатай ахмад хүмүүс зөвлөгөө харамгүй өгөөрэй.
    Захидлын эзэнд гэж хэлэхэд битгий шантар, улам чанга, хатуужилтай байгаарай. Чамайг ойлгож байнаа, хэрээсээ хэтэрсэн тэвчээр, ухаан гаргаж байгааг чинь ойлгож байна. Зовсоны эцэст жаргана гэж үг байдаг даа. Хүн үргэлж зовно гэж байдаггүй, нэг л одор аз жаргал хаалгыг чинь тогшино.
    АМЖИЛТ ХҮСЬЕ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.