Одоо 29 настай. Нөхөр хүүтэйгээ Бельгид амьдардаг. Надад нэг асуудал тулгараад байна ах, эгч нараа. Яах тухайгаа та бүхнээс асууж байна. Манай нөхөр их олуулаа л даа ганц гайгүй явж байгаа нь л манай хүн. Бид гэр бүлээрэй Бельгид ирээд удаагүй байна одоо 4 сар л болж байна. Нөхөр ажилаа хийгээд л би хүүгээ хараад гэртээ байдаг хүү маань одоо дөнгөж 6 сартай л даа. Бид энд ихийг төлөвлөж, мөрөөдлөө биелүүлж, үр хүүхдийнхээ ирээдүйг баталгаатай болгож сайхан амьдарлыг зорьж ирсэн. Гэтэл манай хүний ар гэрийнх нь байнга л хойноос намайг ч тат, тэр ч хүүхдийн сургалтын төлбөр явуул, хоол ундны мөнгө, байрны мөнгө явуул тийм ч валютын карт нээлгэсэн тийш нь шилжүүл гэх юм. Энэ бүхэнд би үнэхээр бухимдаж байна. Мэдээж хүн ар гэрийнхэндээ туслалгүй л яахав. Гэхдээ энэ хүнд чинь гэр бүл, ирээдүйн төлөвлөгөө байгаа гэдгийг ягаад ойлгодоггүй хүмүүс байдгийн болоо? Миний нөхөрийн өмнөөс амьдарч, хүүхэд гаргаад өгчихсөн юм шиг яагаад байнга хойноос нь мөнгө нэхээд байдаг юм бол?Манай хүн их бага хэмжээгээр явуулдаг.
Нөхөр маань их зөөлөн, их зөв бодолтой, тусч хүн л дээ. Эгчийнх нь охин сургуульд орж чадаагүй хахуулийн мөнгө нь тэд шүү гэж хүртэл майл явуулсан байх юм. Бид энд ирээд жил ч болоогүй, хөл дээрээ тогтож, байр сууриа арай олоогүй байгаа шүү дээ. Монголд бас өр тавьж ирсэн тэрийгээ ч дараагүй байгаа. Би өчигдөр майл-г нь уншиж байсан чинь дүүдээ 500$ явуулна чи нэг банкнаас очоод эндээс явуулахад хэр зэрэг шимтгэл авдагийг нь асуугаадах гэсэн байгаа юм даа. Би тэрийг нь уншчихаад боож үхэх дөхсөн. Гэхдээ би дургүй байгаагаа ил гаргадаггүй юм. Би нөхрийнхөө сэтгэлд сэв суулгах, гомдоох зүйлсийг хэлж, хийхгүй байхыг их хичээдэг. Манай ар гэрч надаас мөнгө төгрөг нэхээд зовоогоод байдаггүй. Бүгд л ажил төрлөө хийгээд хэн хэндээ гай болохгүй амьдарцгаадаг хүмүүс. Манай хүн бүр заримдаа гэрийнхэнтэйгээ ярьчихаад бухимдахдаа тамхи татдаг болсон. Би энэ бүхнээс яаж гэр бүлээ хол байлгах вэ? Мэдээж төрсөн тулсан болохоор хэцүү л байдаг л байх л даа гэхдээ л энэ бүхэн надад маш дарамттай санагдажийн. Энэ байдал удаан үргэлжилвэл манай хүн ч надаас цалингаа нууж эхлэх юм шиг байна. Урьд нь бас нэг ахдаа мөнгө өгөөд тэрийгээ надтай зөвлөөчгүй нуусан байгаам даа. Баригдахаараа би тэдийг өгсөн гэж мөнгөн дүнгээ хүртэл худлаа хэлсэн. Яг үнэндээ би цалингийг нь гар дээрээ авч үзээгүй л дээ. Эхнэрүүд нөхөрийнхөө цалинг авдаг гэж би сонсож л байсан. Надад гэртээ хоол хүнс авах, байрны мөнгө төлөх л мөнгө өгдөг ерөнхийдөө бол гэрийн санхүүгээ манай хүн барьдаг гэхүү дээ. Тэгээд ч бид 2 суугаад удаагүй байгаа. Суухаас өмнө бол саалийн үнээ шиг л саадаг байсан юм шиг байгаан. Дүү нь ажил хийдэг байж байнга мөнгөгүй гэх хэлж мөнгө авна. Тэгээд би наана чинь очих 100 хувийн бодолтой байгаа шүү гэчихжээ…
Энэ бүхнээс би үнэхээр залхаж байна. Миний нөхрийг надад худалаа яриулж байна шүү дэ тэд нар. Би уг нь бодсон санасанаа шулуухан хэлчихдэг хүн л дээ. Заримдаа та нар одоо болилдоо гэж хэлмээр санагдадгийн. Гэхдээ энэ асуудал дээр би яаж хандвал зүгээр вэ? Юу гэж хэлвэл нөхөртөө аятайхан зөвөөр ойлгуулах вэ? Надад туслаач ах эгч нараа би бүр мухардалд орчихоод байна.
29 Comments
би европийн нэгэн оронд амьдардаг нөхөр бид хоёр монголд байхдаа санхүү нэг байсаан одоо энд ирээд санхүү тусдаа болсон тусдаа байх нь ашигтай нөхөр чинь зовж олсон мөнгөө арай бүгдийг нь цацаад хаяхаар тэнэг биш л бол өөрийнхөө мөнгийг өөрөө цуглуулаад ирвэл гамнаж сурна хэнд юу өгөхөө мэддэг болно бид хэдий тусдаа санхүүтэй ч бас бие биенийгээ чамд одоо хэд бгаа вэ одоо дээр нь чи тэдийг нэмэх юм бол илүү гарсанийг нь эцэг эхдээ өгөх эс үгүй бол гэртээ юм авах зэрэгээр зохицууулдаг байр хоолоо болон зарлагаа сар болгон хоёр талаасаа нийлж төлдөг би эцэг эхдээ сар болгон мөнгө явуулдаг энд нөхөр маань оролцдоггүй манай нөхөр олуулаа ч гэсэн хадгалах мөнгөө хадгалаад хэн нэгэн ах дүү нь мөнгө хэрэгтэй болвол өгдөг ч заавал зээлүүлдэг.би үүнд нь оролцдоггүй хадгалж бгаа мөнгөнд нь л би анхаарлаа хандуулж ажиглаж бдагдаа.чамд гэж хэлэхэд чи ч гэсэн ажил хийж мөнгө олох хэрэгтэй хадгалах хэрэгтэй дараа нь муу юм болоход чамайг зүгээр суусан л гэж хэлнэ хоёулаа хоёр талаасаа тэмцэх хэрэгтэй бүр яг хэлэх юм бол нөхөр чинь өөрийнхөө олсон мөнгийг юунд ч хамаагүй зарцуулах эрхтэй шүү дээ заавал чамд мөнгөө өгөх ёстой гэвэл утгагүй энд хүүхэд гаргаад хүүхдээ хоёр талаасаа мөнгөө нийлүүлээд хүнээр харуулаад өөрсдөө ажил хийгээд явцгааж л бна.
за да холхон байсан нь дээр дээ. гэрийнхээ, гар утаснуудаа өгөлгүй, интернэт орохгүй хэсэг байхгүй юу. угаасаа холбоо харилцаа муу байхаар нүдэн балай, чихэн дүлий сайхан шдээ. тэгээд ч монголд хар 1000уулаа байгаа хүмүүс хоорондоо учираа ололцоод амьдарна шдээ. танай гэр бүлийн амьдрал яагаачгүй байхад тэр бэлэнчилсэн гарууд бол илүү шдээ. нөхрийгөө өөрт нь мэдэгдүүлэхгүй сайхан аргалахгүй юу дааа. эрэгтэй хүмүүс чинь зайлуул хүний үгээр шдээ. чи бага багаар санхүүгээ гартаа ав. ингээд тараагаад байвал тэр хүмүүст ч юм болохгүй, та нарт ч юм үлдэхгүй дээ
ийм амидрал их байна аа. их байна .би ч адилхан барицаад гэрлүүгээ явуулчдаг.олон жил явууллаа даа али али тал ни дээрдсэн юмгүй. Зоригтойхон байж байгаад өөрсдөө л тсуглуулсан ни дээр шүү нөхөртөө сайн ойлгуул. Нэг хэсэгтээ ах дүү ар гэрээ март . тэд нар чини нөхрийн чини явуулсан мөнгөтэй ч амидарна мөнгөгүй ч амидарна . Эхлээд өөрсдийгөө бод гэдгийг л ойлгуулах хэрэгтэй дээ
нэг ч төгрөг битгий өг.зөвхөн гэр булдээ мөнгөө зориулах хэрэгтэй
юу ч гэсэн наад сэдвээрээ нөхөртэйгээ ярилц санаа бодлыг нь сонс, тэгээд эгчийн хүүхэд энэ тэрч гэх шиг тийм хүмүүсийг хас, эхлээд өөрсдийнхөө амьдарлыг өөд татаад өрнөөсөө салсаны дараа яг төрсөн гэх эгч дүү д нь бага зэрэг тус бол. гэж хэлдээ тэгээд нөхөр чинь хэлж чадахгүй байвал чи хэлье гэж санал болго.
хаха уул ус бишээ хо ус тулшний ойр ни ураг саданий хол ни дээр гэдэг юм
Dandaa l emegtei humuus bichsiimuu haashaa yum
55 helseneer nohor chini zailshgui heregtei tuslah yostoi hundee ogch bga bailgui de
Chi bol yahav de olsniig ni ureed ajilgui gertee baij bga l hun bn shde chi ooroo olj bga bish yundaa tegdeg yum.nohor chini uhaantai hun bol 2 3 udaa tusalj bgad daraa ni ar geree bodolgui yahav de
Harin chi ooroo l yum uzeegui hun shig yadargaatai bolohoor ni chamd helehgui l bhgui yu chi hun shig bsan bol yu gej chamaas nuuhav kk
manai neg egch-n amidraltai tostei yum, ter nuhurteigee solongost tsug ajil hiigeed, hurgen ahiin ger ni bnga mongo tataastai, ter duugiin surgaltiin tolbor, ter duu togsoh bolson gertee computer heregtei bn, eejiinh ni emchilgeenii teden tugrug geh met yeroosoo sar buriin bngiin mongo shanalgaj avdag, unendee ardaa 4-5 hunii amidraliig avch yavdag bsan gej helj bolno.sar bolgon tedendee 500-1000$ togtmol yavuuldag bsan gej helj bolno, etssiin dundee nogooduul avah yostoi yum shig l, zovj olj bga mongonii ur dung ni oligtou ch gargasan yum bhgui, manai 2 ch surtei huraasan yum bhgui, heden jil mahaa idej ajillaad, ar geree heden jil hooltoi blgasan aytai l yum bolj duussan daa. chinii naadah bol heden jil ingej urgeljilne, ter ar ger tataasaa nehseer l ta 2 ch surtei oodolson yumgui tsagiin garz l bolno doo….
аль дээрийн нийтлэл байна санаж байна
nohorteige yriltsaa oldog hediige 3 hywaa neg hesgiin geriinhende nogoo hesgiin oorsdodoo 3 dahiin hvvgiinhe ner deer hadgalii geed shyyd hel chi dyygui bgaal bh um bol hyanaltaa bvr aldan shvv her ydaan hvnii nytagt hool horoohiig hen medeh we de gej hel
тансаг хэрэглээгээ хасаад байр унаатай болоход зориулбал болдгүм байхдаа энэ дээр сэтгэгдэл бичсэн хүн. тэр зара ай фоун хувцас хунарт зарцуулдаг мөнгөө хэрэгтэй юманд зарцуулаад унаатай гэр оронтой болчихоод авч хэрэглэж болдоггүй юм уу? тэгээд ч өөр хүмүүст тараачихдаг л юм байшд. сонин сонин юм байхиймаа.
хүн юм бичихгүй болохоор одоо бүр урьдныхаа юмнаас давтаж оруулдаг болсон юм байхдаа
хэхэ энэ нийтлэл бичээд байгаа хүмүүс энэ БАТБОЛД гээд хүнд яаж бичдэгийг нь заагаад өгчихөөчээ хэхэ хөөрхий байнга л асуух юм. Би даанч мэдэхгүй юм.
хэхэ энэ нийтлэл бичээд байгаа хүмүү энэ БАТБОЛД гээд хүнд яаж бичдэгийг нь заагаад өгчихөөчээ хэхэ хөөрхий байнга л асуух юм
чи бид 2 бас тustei yum bn manai nuhur bid 2 bas hytdad bdg huwiara yum hiideg l dee gaigui olchihdog gehdee bid 2 odoohondoo mongold ger orongui unaa tereggui endee l ern tansag heregtseegee hangahtaigaa bgaa manai nuhur hamgiin teneg ni aimar tsamaan shine yum awaa l bol huuchnaa zuw zugeer baisan ch haychihdag bas shine iphone 4 hp iin air unetei note book zara esprit bossiinii ntrees durlaj durlaj aimar unetei awsan buh l yumaa mongold irheeree ahdaa ugchdug tegeed bas ahiinhaa 2 huuhded aimar ih huwtsas hunar yawuulna eej egch 2 too bas bnga 500 600 r ni mungu yawullna gehdee manain hadamuud ch mungu neheed baidagguildee ter ih yum ugdug ah ni uul ni bid 2 s yum guigaad baihaargui tom hunshde tegeed l 1 yum iig ni ah ni haraad l yamar dajgui yum gewel ta aw aw geed l ugchihnu bi yu ch heldeggui dotroo yohh gd l bdg bi bolhoor ailiin gants hernee aaw eej 2 too gants ch $ yawuulj bgaagui manai 2 ch bid 2 s guihaar humuus bish bolhoor… sanaagaar boldog bol aawiinhaa edleng tomruulaad l gd hiih yum zunduu baiwch chaddaggui odoo bid 2 hezee ger orontoi mashin teregtei bolj mongold ochhooroo gertee baidag boloh yum bol buu med?…
чи өөрөө жаахан сэргэлэн зальтай бай хадам аав ээж 2 минь гэж байгаад л айн ганц нэг өг тэгэхээр нөхөр чинь баярланаа тэгж байгаад санхүүгээ өөрөө барь дүүг бол нөхрөөрөө тархийг нь бариулаад айн…..
санхүүгийн асуудал гэрт гайгүй бол тусалж л байг л дээ. юун сүртэй юм бэ. өөрсдөө болж бүтээд байгаа бол хүнд өгч, авч чадаж байх нь дээр шүү. эргээд ямар нэгэн байдлаар тус болоод л ирнэ. хэзээ ч хүнд хийсэн тус ус болон эргэж ирэхгүй. тэгэхээр сэтгэлээ зөв болго гэж зөвлөмөөр байна.гол нь сэтгэлээ зөв болгож, өөр талаас нь өөдрөгөөр уг асуудлыг тусгаж ав. чиний төрсөн дүү, төрөл садан байсан бол яахуу гээд төсөөл.
чи бид 2 адилханл ум бн гэхдээ минийх арайл гайгүүнмааа би бол нохортоол шууд хэлчихдийшдэээ танайх одоо тэгэх ым ингэх ум нтэр гээл миний бодолоор нохортэйгээл сайн урилтссан ни дээр ум шигэээ……
Угаасаа Монголчууд чин 36 % ни нэн ядуу гээд бур олон улсийн санд мэдээлэл ни байдаг ум гэсэн . Тэгээд ч одоо хааяа мунгэ хэргтэй болход угж байхад ни битгий уурлаа. Хамгийн гол мунгэ байнга саагаад 1 жилээс илуу ээж ааваас ни уур биэ ээ даагаад яавчих чадалтай гарууд ни мунгэ нэхээд байвал шууд эсэргүүстэх хэргтэй .
Айлийн бэр болоогуй байжээж харамч нэр зуувдээ !
Маниа нэг хамаатний ах байдаг , авгайгийнхаа бух дуу нарийг баыжуулаад тэгээд уурийнхоо турсон ахийнхаа 2 хуухдийг дэмжиж чадахгуй , авгай ни бур дургуй байдаг гэсэн .
Тийм муухай шулмас боловдоо . Угаасаа монголчууд нэг нэгнэдээ тус дэм болж дундийг бараймтлаад явбал зугээршд
ooroo yavuulad baidagn l buruushdee end gantsaaraa ajil hiigeed ondor unetei turees tolood ehner huhdee tejeeh geed hunii nutagt hetsuu baina gaigui bolj baigaad ognoo geel orhichih heregteishdee ternees neheh bolgond yabuulaad baina gej yu baidgiin egchiin huuhdiin surgaltiin tolboriig yaahara toldgiin ter huuhed n etseg ehgui yumuu tolj chadahgui bol surguulid yavahguil baih heregteishdee huni toloo surah gej baigaa yum shig manaihan neeree unen prazituud shuu
hetsuu asuudal l daa. nuhur chin tuslah hetsuu baih hetsuu l baigaa. harin ter lalar tsarailsan ah duus n hodolmoriin chadvaraa buren aldchihaaguil yum bol ooroosdiigoo bolgood yavhad yaanaa archaagui pizda nar ve. nuhurtuu sain hel
бид 2 бас гадаад д /сурж/ бдг.манай нохор олуулаа.
1,2 ах дуу н монго зээл энэ тэр гэж майл ыбуулсан бхийн би олоод
оютан хунээс тэд нар югийн нэхээд бдийн б монгогуй оорсдийгоо яаы гэжийн гээл шууд майл ыбуултсан.
тэрнээс хойш паг болсон бугд.
анхнаас н айхтар бх хэрэгтэйм шиг бгаан.
Энд ер нь хэзээ ч нийтлэл бичнэ гэж байхгүй юм байн дөө гэж.
нөхөрөө аргал. 2-лаа бие биенээсээ юугаач нуулгүй байдаг гээд сайхан хошгоруул. тэгэхээр нөхөр чинь санаа зовох байглгүйдээ. Тэгээд ах эгч гэхээсаэ аав ээжид нь худлаач гэсэн мөнгө явуулах уу энэ тэр гээ сайн хэлж бай. эрэгтэй хүн чинь аав ээжид нь сайн байвал чамд ч бас тэгж хандана. Ах дүүгийн хүүхэд энэ тэр асуудлыг дараа болое гэж гэхдээ нууцаар уншсан гэдэгээ мэдэгтэхгүйн тулд эвтэйхан өөрөөр нь хэлүүлэх хэрэгтэй.
1 бол чи жаргалдаа ташуурч бн угуй юмаа гэхэд чи зугээр л нухурту хэл
Бизнетворк.мн дээр гэгээн.сом-д ирсэн гэсэн захиа бн шдээ.Өмнө нь ч бас энэ захиаг танай сайтнаас уншиж байсан л юм бн.
уул усны ойр нь шүү хөө андуурчиж
уул усны хол нь, ураг төрөлийн хол нь дээр гэж сайхан үг бий дээ.Хадмуудаасаа аль болох л хол байсан нь дээр.Нөхөртөө мөнгөний талаар бол нээх юм ярих хэрэггүй байх л гэж бодож байна.Өөрийнхөө хөлсийг урсгаж олсон мөнгөө хүн болгонд тараагаад байхгүй байхөө.нэг өгнө хоёр өгнө гурав дахь нь бол үгүй байх л гэж боджийшдээ.Ер нь тэгээд ах дүүс хүмүүс нэг нэгэндээ нээх дараа болохгүй амьдармаар байгаамдаа.Танай гэр бүлд азжаргал хүсье.27-той бүсгүйгээс…
ehleed uursdiihuu amidraliig hul deer ni bosgoj bj daraa ni hamaatnuudda tuslah tuhai bodoj boloh yum.
Gehde hamaatnuud ni arai l yum uzeeguim shg ingej aashilj bolohgui shd.
Dunguj amidral ni ehlej bga zaluu hosd olson hed.g ni zulgaah bish harinch tuslah demneg heregtei shd!