Би эхнэртэй, түүндээ хайртай. Эхнэр маань их хөдөлмөрч эмэгтэй. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тэрийгээ амжилттай ажиллуулах гэж уйгагүй зүтгэдэг. Би ч бас өөрийн ажлынхаа зав чөлөөгөөр чадлынхаа хэрээр тусладаг.
Өглөөний ургах нартай зэрэгцээд л хоёулаа гэрээсээ гарч өөр өөрийн ажилдаа явна, шөнө хагаслаж гэртээ ирнэ. Ядарсан 2 хүн орж ирээд л жаахан хоол идвэл идээд, хурдхан унтахын хүслэн. Эхнэрийн надтай ярьдаг гол зүйл нь компаний ашиг орлого, тайлан балансс, тэр хүнтэй очиж уулзаж ингэх хэрэгтэй байна чи маргааш очоод зохицуулаад өгөөрэй гэх мэт ажил хэргийн ярианууд. Баяр ёслолын үеэр эхнэртэй хүн шиг хамтдаа гадуур явмаар санагдаад хамт гарая гэж хэлэхлээр эхнэрийн зүгээс дандаа ажил амжихгүй байна, дараа болоё гэсэн хариулт. Тэр бүрд надад жижигхэн урам хугаралт сэтгэлд минь үлдэнэ.
Сүүлдээ эхнэрээ надтай яах гэж суусан юм бол гэж боддог болсон. Компанийх нь ажилд миний дэмжлэг туслалцаа, танил тал маань хэрэгтэй байсан болохоор түүнийг нь ашиглах гэж суусан ч юм шиг. Түүний хувьд надаас илүү ашиг орлого, компанийх нь үйл ажиллагаа нь амьдралынх баяр баясгалан, утга учир нь гэмээр.
Би эр хүн юм болохоор амралтынхаа өдрөөр эхнэртэйгээ гэртээ сайхан тэврэлдээд хэвтэхийг, хамтдаа гадуур салхилж алхахыг, аав ээж дээрээ эхнэртэйгээ хамт очоод хөөрөлдөж суухыг хүсдэг. Тэр бүхнээсээ амьдралын баяр баясгалан, аз жаргалыг мэдрэхийг хүсдэг. Гэтэл эхнэр маань энэ бүхнийг ямар ч хэрэггүй зүйл, цагийн гарз гэж боддог. Өдөр, хоног өнгөрөх тусам би өөрийгөө эхнэртэй хүн гэдгээ мэдрэхээ больж байна.
Би эхнэрээ надад эрхлээсэй, хааяа ч болов ажлаас өөр зүйл яриасай, надаас жижигхэн ч болов амттай зүйл нэхэж тунирхаасай гэж хүсдэг. Энэ миний биелж байгаагүй хүсэл.
Магадгүй миний хань шиг ажилсаг эхнэртэй хүн ховор байх. Амьдралаа хүний дор оруулахгүй гээд зүтгэж яваа эхнэрээ би ойлгохгүй мунхагтаад явж байж магадгүй. Хэдий тиймч надад мөнгө их олдог эмэгтэй биш, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж чаддаг эхнэр хэрэгтэй байна. Би эхнэрийнхээ хувьд ажил, ашиг орлогоос нь илүү эрхэм хүн байхыг хүсэж байна. Үнэнийг хэлэхэд миний тэвчээр барагдаж байна. Жаргалтай газар хүн тогтдоггүй гэж энэ юм болов уу. Надад тэр аз жаргал нь нэг л олж харагдахгүй байна. Саяхнаас би үе үехэн гэрлэлтээ цуцлуулах тухай боддог болсон.
31 Comments
хаха awgaigaa shaaj chadku bga bol archaagui l baina da heha huchindeed irher ooro husdeg boliishd terige ch medku archagui zaluu we
Танай эхнэр надтай их төстөй юмаа. Гэхдээ хүн сайхан амьдрахын тулд ажиллах хэрэгтэй байдаг шүү дээ. Манай нөхөр бас намайг ажлын төлөө төрсөн хүн гэж хэлдэг би л лав гомддог тэгээд хамт кино энэ тэр үзэх үү гээд заваараа асуухаар яахийн гэдэг. Тэгсэн мөртлөө миний ажлыг шүүмжлээд байдаг. Би үнэхээр ойлгохгүй байна заримдаа үнэхээр гомддог би нөхрөөсөө бараг надад тийм юм өг гэд хэлж шаналгаж байгаагүй болгоол байхад яагаад юм нэхдэг хүүхнүүдэд дуртай байдаг юм бэ. Би бас хэлвэл энэ нэг алтан загасны эмгэн шиг шуналтай юм гэх байхдаа гэж бодоол чимээгүй л байдаг энэ хорвоод яаж амьдрах ёстой юм бэ хэцүү юм.
Эхнэртээ сэтгэлийг нь хөдөлтөл сюрприз бариад тэр үдэш халуун дулаан үг ярилцаад өөрийхөө хүсэл мөрөөдлийг хуваалцаарай. Бас сэкс хийх болгондоо тавиулахаа мартваа!
ийм сайн хүүхэнтэй суучаад сонин юм ярьдаг нөхөр вэ. ажил хэрэгч хүн ажлаасаа таашаал авч амьдардаг. чи бол жаахан дорой хүүхэнд таарах нөхөр юм байна. танай эхнэр өөр шигээ нөхөртэй суусан бол гялалзах хүүхэн байна. та хоёрын зан өөр өөр юм байна л даа. ийм амьдралд хоёулаа л зовно доо. надад лав айлд очоод худлаа яриад суухаар шал хэрэггүй санагддаг бол манай найз хүүхэн худлаа л ярьж гадуур сэлгүүцэж байвал амьдралын утга учир нь тэр байдаг. тиймээс хүүхнүд янз бүр байна. салаад хэрэггүй гэж зөвлөе_ гэхдээ амьдрал дээр ийм ондоо хүмүүс салж таардаг юм
хүн байхгүй юмаа л хүсэх юмаааа
салсан нь дээрээ. хичнээн мөнгө олдог ч гэр бүл эр нөхөртөө анхаарал тавидаггүй тэнэг хүүхнээр яах вэ. мөнгөнд амиа тависан сэтгэлгүй хүнтэй чи хэзээ ч жаргалтай сэтгэл түвшин амьдрахгүй эртхэн салж гэр бүлийн аз жаргал мэдэрсэн нь дээр гэж зөвлөх байна. наадах чинь чамайг хөгширсөн хойно залуу хархүүгээр жишимчүгүй солино.
Pahh naad hair chini chamtai bish naad ajiltai chini suusan yum bish uu?
hoyula ijilhen l ym bna. gehdee nadad law tiim hetsvv bdaggvi erhleh vedee erhleed l… chi anhnaasaa uuruu jaahan romantik bh bsan ym bishv. ajil yarih ve bailgvi l yadgiin. ve ve kino jujig vzeh zaw gargaj bai gej shuud helehgvi yu ehner chini ym bgaazde tegeed amraltiin udur amarsan shig amarch baiy geed vz. ene talaaraa yariltsaj baildaa hvmvvsee yunii tuld ehner nuhur bileedee…
чи зүгээр л жижигхэн бэлэг цэцэг энэ тэр ямар ч баяр энэ тэр болоогүй байхад бэлэглээд ажил дээр нь очоод хоолонд хамт орох урилга энэ тэр гээл хөөрхөн жижигхэн бэлэгнүүд өдөр бүр бариал байгаарай.. нэг л өдөр хөлдүү эхнэр чинь гэснээээээээээээ
хүмүүс өөртөө байхгүйг хүсдэг гэдэг дээ. хэт тунирхуу эрх юу ч хийлгүй мөнгө нэхээд л байдаг эхнэртэй хүмүүс харин ч танай эхнэр шиг эхнэртэй болох юмсан гэж хүсэж байгаа даа??? салж болохгүй ээ. харин эхнэрээ ойлгохыг хичээгээрэй.
за чамд л гэж хэлхэд тагнахад буруу юу гэж бхав тэхдээ тагналтгуй наад хун чин эстөи алт чиг эхнэр ум даа. чи салаад узэл дээ хэнэн алдсанаа мэдээд амаа барихад оройтсон бх бий дээ. Одоо уэд ийм авгай бгуй хуу дээ, би 6 ахтай авгай нар ажил алгаа ар гэрлүүгээл зоох ым, гэхэд чи ийм сайхан эхнэрээ буруул бодож бна даа. Хоорхий гр булээл гэсэндээ ажиллаж бгаа чуу дээ,,
тэнэгүүдэд нэг юм хэлэхэд ийм авгайг сайн эхнэр гэдэггүй юм
хөгшөөн эхнэр чинь чамайг ашиглах гэж суучаад өөр залуутай сексдчээд яваад байдаг юм биш үү?
чи нэг тагнасан нь дээр байхаа. эсвэл лэсби байх
Лалар аа наад авгай чинь чамайг араар чинь хөөрхөн дөнгөөд байга юм биш үү. Хаха.
Чи өөрөө санаачлага гаргаад эрхлүүлээд, өөрөө ч гэсэн эрхлээд үзвэл яадаг юм бол. Тэгээд амьдралд хааяа ч гэсэн өөр өнгө хэрэгтэй гэдгийг ойлгуулж, ярилцаад нэг үз дээ.
би чамд ганц л зовлогоо огоы. Эхнэрээ хайрла чин стгэлэсээ.
салж тэнэгтэв сайн ярилц,одоо цагт ийм хани ховор шүү дээ,монголийн амидралд мөнгө ажил чухал шүү дээ,тэнэг хүүхэн олж суух гээ юу,санаачлага гарга,чи бүдүүн хадуун байх,юуун салах тэр бодлоо хая!!!!!!!!!!!!!!
ЭXНЭРЭЭ ХАМГААС ИЛҮҮ ХАЙРЛА ОЙЛГОЛЦ ХАРИЛЦ..
өө наадхаасаа салаад ажилгүй бохь зажлаад худлаа уриад гэртээ хэвтээд л орой бүр ийм торт ийм чихэр авч өг гэж тунирхаад бүдүүрээд байдаг өмхий хүүхэнтэй суучих харин наад сайхан ажилсаг эхнэрийг чинь би авъя
чи өөрөө санаачлагыг гартаа аваач, кино жүжгийн билет худалдаж аваал өнөө орой эсвэл маргааш үзнэ шүү гээд тулгахад яах ч аргагүйшт, тэгэхдээ тараад гоё ресторанд хоол захиалчихсан явья гэхэд хэн ч но гэхгүй биздээ, үнэхээр эхнэр чинь завгүй амжихгүй гээд байгаа бол тэрнээс нь туслалцалдаа, тэгээд хамтдаа туслалцахаар чинь ажил нь арай багасаад бас юм бодно биздээ, юун салах вэ, наадах асуудал чинь шийдэж болох л зүйл байна шүүдээ найзаа, энэ бичсэнээ аятайхан наруулаад захиа болгоод эхнэртээ өгөөд үзээч
Чи эхнэрээ орон дотроо хэр жаргааж чаддаг вэ? гэдгээ эхлээд сайн бод. Эхнэр чин ну-атай болжоод оорийгоо болгож ороолийн оворт нялхарж нялхарж ирчээд чамтай хусдэггүй 1-н бололтой. Жаргалтай хуухний хацар ягаан гэж уг мэдхүү. Орон дотроо жаргалтай хуухнуудийг тэгж хэлдэг юм. Чи эхнэрээ улаа бутартал хусаад огж чадахгуй бна шуудэ.
Компанийх нь ажилд миний дэмжлэг туслалцаа, танил тал маань хэрэгтэй байсан болохоор түүнийг нь ашиглах гэж суусан ч юм шиг. гэж чи бичиж чамайг ажилдаа ашиглаад ондоо залууг овортоо ашиглаж бна даа залуу мини.
хэт ажил хэрэгч бүсгүйчүүд бас нөхөрөө хөндийрүүлж түлхдэг. Аливаа зүйлийн балансыг барьж сурах хэрэгтэй ялангуяа орчин бүсгүйчүүд маш олон зүйлийг зэрэг хийх ёстой хүндхэн ачааг үүрч байгаа болохоор.
балайрсан гонгиносон эрийн шинжгүй новш бн даа , ханийн чини заяа ни гомдоно доо гонгинуур мини , насний залууд бүх юмтай болоод ав чам шиг балай залуу өвгөн болчоод ч хормойноос ни зууралдааад гонгинох юм бн лдаа
энүүгээр дүүрэн эхнэрийнхээ үглэж янших, элдийн юм нэхэж гомдоллохоос залхсан эрчүүд байна шүү дээ, чи харин ч азтай байна, ийм эмэгтэй хүн ховор шдээ. Мэдээж хүн сэтгэлийн амьтан болохоор хичнээн ч мөнгө байгаад сэтгэл хоосон бол амьдрал утгагагүй. Бодвол эхнэр чинь их бардам байх, гэхдээ үр хүүхэдтэй ямарч эмэгтэй салах тухай бодохгүй л болов уу? эхнэртэйгээ сайн ярилцаад үзээ. Зүгээр л чихний хажуугаар өнгөрөх яриа биш, нэгийг бодогдуулах халуухан яриа өрнүүлэлдээ.
чамаас л шалтгаалах юм байна ш дэ/чи санаачлага гаргаж,эхнэрээ татгалзахийн аргагуй санал санаачлага гаргаач.ер нь бол би ийм гуншганасан залхуу эрчүүдэд дургүй
эхнэртээ яг наад хүслээ хэлээд үзвэл зүгээр бишүү.эрхлээсэй, хааяа ч болов ажлаас өөр зүйл яриасай, надаас жижигхэн ч болов амттай зүйл нэхэж тунирхаасай гэр бүлийн халуун дулаан уур амисгалийг мэдэрмээр бна гэх мэт хүслээ эхнэртээ хэлээд үз л дэээ.эхнэр чинь тийм ухаантай бүсгүй бол ойлгоноо.өөрсдийнхөө тухай сн ярилц.тээд хосууд ямар бдаг яг тийм байх гэж оролдод үз.бас л та нар шиг 2уулаа ажил ихтэй мөртлөө хажуугар ни хэн хэнээ хайрлаад халамжлаад яваад болоод байгаа гэр бүл зөндөө бж л бгашдээ..миний бодлоор ярилцатлаа салах тухайгаа хэлэх хэрэггүй л бх..гэхдээ танай эхнэр шийдэмгий эмэгтэй бол чамаас салаад алдах юм бхгуй гэж үзээд салий гэж хэлэхэд чин; ААН ЗА ТЭГ ДЭ.ӨӨРӨӨ Л МЭД гэж хэлж магадгуй л юм.эхнэрээ жхн л дулаахан хүн болгочуул чиний эхнэр сайхан бүсгүй юм шиг бнаа.одоо хайр л дутуу бна….ӨӨ НЭЭРЭЭ чи эхлээд хичээгээд оролдоод үз.эхнэрээ уяраа.эхнэрээ хайрлаж бгагуйгээрээ хайрла халамжил.нээрээ ч би эхнэр хүн байж хайрыга хайр халамжаар дутаагаад байгаам байна даа гэж сэтгэлдээ бодтол ни…за тээд амжилт хүсий дээ залуу минэ.ямар ч эмэгтэй хун жинхэнэ сэтгэлд хайлдийм шүү..нээх элдэв долоон жүжиг хэрэггүй гэдэгийг санаарай/МИНИЙ Л БОДОЛ ККК/
манай нохор шигюм байна. Би буур тэрний тэр завгуй явдалаас залхаж байна. Би бас ажил хийдэг. Ажилаасаа ядараад орж ирэхэд ногоо биссинэсээ ярисаар л байх юм. ядаргаа байна аа. тэрхүн тэр замаараа монгоо олно биздээ. намайг дарамтлаад байх хэнд хэрэгтэй байна. би ч бас ядарч л байна. чамайг ойлгож байна даа залуу мини.
za da hunii husel hyazgaargui. ehner ni ajilaa hiihee boliod chamd anhaaralaa handuulaad yum u huuhed shuuhad bolood irenguut nemergui tusgui archaagui ajilgui geriin awgai geeel bi ajil heregch huuhnuudiig husej bn ene ter geed bas l uur yum husne.
Tiimees uurtuu bgaa zuildee setgel hangaluun l yaw medu. Iluu dutuu yum husej ehneriinhee setgeld yum hiih gej bgan. Gehdee chi yasan muhain. Chinii tanil taliig harj suusan gedeg chin yu gesn ug we. Ene ugiig chin sonswol ayayay ih l gomdono doo. Zaluu haluu nasand hiij buteeh ni l chuhal nasnii etsest hussen huseegui ta 2 zalhtalaa hamt tewreldej hewtene medu.
Сайхан эхнэр заяажээ чамд залуу минь баяр хүргье. Эрх наалинхай ааш гардаггүй эмэгтэй хүн гэж байдаггүй юм. Эгзэгийг тааруулаад романтик байдал үүсгэ тэгж байгаад эмэгтэй хүний төрөлх зан чанарыг сэргээ.
надад ийм сайхан хани таарсан болоосой, манай эхнэр гэж яаг эсрэгээрээ, гэртээ суугаад, идээд л, унтаад л бдг, бас заваан, санаачлагагуй, уламжлал ёс заншил мэдэхгүй, тэгээд ар гэртээ ийм тийм юм авч өгмөөр бна гээд, би чамтай гэрлээд огт цадаж узээгүй гэдэг, огт жаргаж узээгүй гэдэг, би хуухэн эргүүлж тэнэсэнгүй, архи дарса ууж агсан согтуу тавиагуй, зодож нудээгүй, тэгэхэд л ингээд сэтгэл руу ус цацаад бх юм, сэтгэл ни цаддаггуй болохоор ходоод ни цаддаггуй бж магад, тэрнээс биш манай хөргөгч хоосон бх уе гэж бхгуй. за хөгшөөн тэгэхээр 2лаа эхнэрээ солий тэгэх уу???????????
Юун гэр бүл цуцлаалах вэ. Тэгж болохгүй шүү. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэнэ гэгч л болох вий. Өнөө цагт ийм хүүхэн олоход бэрх шүү. Амьдралынхаа төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө ингэж байгаа эмэгтэйг бүү буруутга. Харин чиний хүсээд байгаа зүйлийн тухайд би эхнэртэйгээ ярилцаж, ханиасаа юу хүсээд байгаагаа хэлэх хэрэгтэй. Би ч бас хувиараа компанитай, тэрнийхээ төлөө л ажилладаг. Заримдаа хань үр хүүхдээ орхиод амралтын өдрөөр ажиллах хэрэг гардаг ч хань минь намайг маш сайн ойлгодог юм шүү. Харин миний ажилллах хэтэрсэн үед надад ажлаа түр орхиод гэр бүлдээ цаг гаргаач гэж хэлдэг. Ийм үед нь надад мэдээж мөнгөнөөс илүү гэр бүл минь үнэтэй болохоор ажлаа яаж ийгээд зохицуулах л шаардлагатай болдог юм даа. Гол нь сайн ярилц. энэ бол босгосон амьдралаа нураах шалтгаан биш шүү. Залуу найз минь. Та 2т аз жаргал хүсье.