Үнэн ба худал

Найз хүүхнүүдтэйгээ ярьж суухдаа ч бид доорх бодлуудыг үнэн болохыг өөрсөддөө улам батлах гэж хичээдэг. Харин бидний энэ үзэл бодол бодит байдалд хэр нийцтэй вэ? Хариултыг нь доорх нийтлэлээс уншаарай.

Эмэгтэйчүүдийн үнэн гэж итгэдэг 10 худал зүйл

1. Худлаа: Секс биднийг илүү дотно болгоно

Үнэн: Эрэгтэй хүн секс хийсэн эмэгтэйтэй болгонтойгоо сэтгэлийн холбоо тогтоогоод байдаггүй, тэгэх ч шаардлагагүй гэж боддог. Тиймээс нэг оронд орсноор та хоёрын харилцаа илүү дотно болно гэдэгт хэт их найдлага тавиад хэрэггүй л болов уу. Харин ч унтлаганы өрөөнөөс гадуур цагийг хөгжилтэй өнгөрөөх тусам эрчүүд таньд гүнзгий татагддаг.

2. Худлаа: Боломжийн эрчүүд нь бүгд эхнэртэй/найз бүсгүйтэй болчихсон

Үнэн: Хэд хэдэн бүтэлгүй учралын дараа танд энэ хорвоогийн хамаг сайхан эрчүүдийг өөр бүсгүйчүүд аль хэдийн өөрийн болгочихсон мэт бодогдох вий. Үнэндээ таньд амьдралаа зориулж чадах мянга мянган үнэнч, сайн залуучууд цаагуур чинь бий. Хамгийн гол нь та эхлээд өөрийн бодлыг өөрчлөх хэрэгтэй. Шохоорхол болгон сүйн бөгж рүү “хөтөлдөггүйг”, мөн “хайр дурлалын жим”-ийн хажууд зүгээр зогсоод байвал хэн ч тань дээр өөрөө ирэхгүй гэдгийг ойлгоорой.

3. Худлаа: Түүний хэл нь хальтираад л тэгээд хэлчихсэн байх

Үнэн: Тэр таныг байнга элдвээр хэлж, шорддог юм биш биз? Тэр болгонд нь та өөрийгөө “хэл нь хальтираад л хэлчихээ биз” хэмээх үгээр тайвшруулан, түүнийг өмөөрөх хэрэггүй юм. Эсвэл үргэлж өөрөөсөө ямар нэг бурууг хайх нь ч тийм сайн зүйлд хүргэхгүй. Энэ нь өөрийнхөө үнэлэмж, аз жаргалаас урваж байгаа хэрэг бөгөөд, ингэснээр танд өөрийгөө буруутгах сэтгэлгээ тогтох болно.

4. Худлаа: Бид одоо гэрлэх болоогүй юм уу гэж асуух нь тэнэг зүйл биш

Үнэн: Ингэж асуух нь үнэндээ тэнэг зүйл юм. Учир нь эрчүүд бидний боддогоос ч илүү шийдэмгий хүмүүс. Хэрэв таньд сэтгэлээ бүрэн нээхэд ямар нэг эргэлзээтэй зүйл гараагүй л бол тэр аль хэдийн гэрлэх санал тавьчихсан байх байсан. Харин одоог хүртэл энэ талаар ам нээхгүй байна гэдэг нь таньтай дэр нэгтгэхдээ бүрэн итгэлгүй байгаагийн шинж.

5. Худлаа: Хосууд бүх цагийг хамтдаа өнгөрөөх ёстой

Үнэн: Та хайрттайгаа хамт баймаар санагддаг нь мэдээж. Гэвч найз хүүхнүүдтэйгээ ч уулзаж чадахгүй уягдах , эсвэл түүнийг найзууд руу нь явуулалгүй уях бол өөр асуудал юм.

Цаг минут алгасахгүй дэргэдээ байхыг шаардах нь хайр биш, харинм ч шахалт дарамтанд илүү ойртоно. Хааяа ч гэсэн өөртөө цаг гаргаж байгаарай. Тэгвэл та хоёрын бие биенээ үгүйлэх сэтгэл ч нэмэгдэж, хайр чинь халуунаар дүрэлзэх ба бие биетэйгээ уулзаад ч ярьж хуучлах сонинтой болно. Үгүй гэж үү?

6. Худлаа: Тэр миний дугаарыг гээчихсэн юм байх даа?

Үнэн: Тэр гээгээгүй. Гэвч хэдэн болзооны дараа тань луу ярихаа больчихлоо гээд та тарган, царай муутай, эсвэл хөгшрөөд ч ганцаараа явах тавилантай нэгэн болчихгүй. Зүгээр л түүнд тохирох эмэгтэй нь та биш байж. Тиймээс тэр ч танд тохирохгүй гэсэн үг. Өөртөө итгээд урагшаа!

7. Худлаа: Би л түүний гэрлэлт, хүүхдүүдийн талаарх бодлыг өөрчлөх ёстой.

Үнэн: Таны хайрыг түүнээс өөр хэн ч сайн мэдэхгүй. Тиймээс түүний үзэл бодолд итгэж, хүлээн зөвшөөрч, заавал тэрийг нь өөрчлөх гээд байх хэрэггүй. Түүнийг өөрийн мөрөөдлийн залуу болохыг шаардахын оронд, энэ байгаа байдлаар нь түүнийг хүлээн авч чадах эсэхээ сайн тунгаана уу. Тэгж гэмээнэ цаашид энэ харилцаагаа үргэлжлүүлэх эсэх нь ч мөн таны сонголт болон үлдэнэ.

8. Худлаа: 90:60:90-д дөхөж байж л түүнд сайхан харагдана

Үнэн: Эрүүл харилцаа хэзээ ч дан ганц хэлбэр хөөдөггүй билээ. Тэр таны гоолиг биенд л дурласан бол амьдралын тань хань болж чадахгүй. Түүнээс гадна эр хүн бүрийн үнэлэмж өөр өөр байдаг. Зарим нь өндөр гоолиг эмэгтэйг таашаадаг байхад, “Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа нандин” гэсэн үгэнд сүсэглэдэг эрчүүд ч бий. Бүр заримд нь ямар бүсгүй таалагддаг болохоо өөрсдөө ч мэддэггүй. Харин өөртөө итгэх итгэл ямар ч биеийн галбирас илүү таныг төгс харагдуулдаг гэдгийг санаарай.

9. Худлаа: Хайр бол ямар ч үед авахаасаа илүү өгөх ёстой зүйл

Үнэн: Бид өөрсдийн талархсан, хайрласан сэтгэлээ түүнд мэдрүүлэхийг хүсдэг. Хүсэх нь ч мэдээж. Гэвч та түүний төрсөн өдрөөр 5 цаг бялуутай зууралдсан байхад, тэр таныхыг санах ч үгүй байвал энд ноцтой тэнцвэрт бус байдал бий болсон байна. Эрүүл харилцаа холбоонд өгөх авахын туухай нь тэнцүү байвал зохистой. Аль ч талаараа.

10. Худлаа: Би эр хүнгүйгээр амьдрарч чадахгүй

Үнэн: Эр хүн таны сэтгэлийг дүүргэдэгт та бат итгэлтэй байна уу. Яг үнэндээ бид өөрсдийгөө өөрөөрөө дүүргэж чадна. Тиймээс эрчүүдийг амьд яваагийнхаа утга учир болгодог бодлоо “цонхоор гаргаад л чулуудчих”. Ганц бие байхдаа ч цаанаа л эрхэмсэг, гэрэлтсэн, хүчирхэг бас тачаангуй харагддаг эмэгтэйчүүдэд аз жаргалыг мэдрэхийн тулд заавал эр хүн хэрэггүй.

22 Comments

  1. ragus says:

    Ухаантай эмэгтэйд эр хүнтэй хамт амьдралыг туулах нь мэдээж амархан бас сайхан. Бас хайрыг яагаад заавал худалдаа наймаа шиг баланслуулж тэнцвэржүүлэх гээд байгаа юм бэ? Өгч чадаж л байвал өгөөд л байх хэрэгтэй шд. Өгөөд байвал дуусах гээд байгаа юм уу? Зөрүүлээд авахгүй бол алдагдалд орох гээд байгаа юм уу?

  2. bahirmaa says:

    10 та нар өөрсдийгөө өөрсдөөрөө дүүргэж чадхуу? ганцаардсан үедээ өөрөө өөртэйгөө сэтгэлээ онтойтол ярж чадхуу? ганцаардаад дотор харанхуйлахад өөрөө өөрийнхөө мөрийг налаад тайвширхуу?!!? битий шаа энэ нийтлэлийн талаас илүү нь худлаа байна!

  3. saran says:

    huurhun l yum

  4. ыуыу says:

    Элгэмсүү чи шуу. чи бол ОД. чамаар баxарxдаг.

  5. Эр says:

    эмэгтэйчүүдэд гэж хэлхэд хэлүүг чинь хөхмөөр байна gg.govern@yahoo.com

  6. заза элгэмсүү этр юуга бичих ни хамаа алга.надад лав нийтлэл таалагдлаа…ХИЙСВЭР ЗОХИОМЖ ГЭЖ ХАРИН ч бодохгуй бна шүү

  7. man says:

    заа хүн юугаа бичнэ, ямар хамаа байнаа. элгэмсүү элгэмсүү л гэхийн. тэр хүн бичээл биз юу ньболохгүй байгаан.

  8. haha says:

    элгэмсүү тэнэг өөрийгөө вотлохоо болиоч, онигоотой юм, өөрийгөө шимтэн уншдаг гэчихжээ хаха

  9. lol says:

    тэглээч заавал эрэгтэй байхаараа эрэгтэйчүүдийг омоордог юмуу. ухаалаг эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдийг али болох ойлгох талаас ни бодно, энд одоо мэдрэл муутнууд цугларчихсан юмуу хаашаа юм. нэгэн руугээ дайрахаа боличиxоосой

  10. lol says:

    вэра чи оороо бичсэн юм болгонийг ни уншиж явдаг жинхэнэ завтай гар бн шд хумуус оорсдийгоо эхлээд мэдрээсэй

  11. single lady says:

    gants bie amidral saihan shuu henees ch haraat bus husseneeree amidarj chadna. gehdee bas haayaadaa gantsaardaj ehleed ch bh shig suulin ued. za tegeed hun uurtuu bhgui yum ruu l temuuldeg shuudee udahgui hurimaa hiij nnuhurtei bolchood gants bie bahd saihan bjee gj bi law heleh bhooo itgeltei bn kkkk

  12. Чанцал says:

    эр хүнийг хайрлах тусам холддог гэж үнэн байхаа.

  13. chokod says:

    элгэмсүү угаасаа эрэгтэй байхоо. хэхэ бичсэнийг харахад дандаа л эрчүүдийг өмөөрөөд байдаг ш дээ.

  14. ККК says:

    элгэмсүү эрэгтэй хүы байхаа

  15. imarket.mn says:

    hi
    huvtsasnii internet hudaldaa imarket.mn

  16. ЫУЫУ says:

    Элгэмсүү чи шуу. би чамайг ургэлж дэмждэг. бичсэн болгонийг чинэ шимтэн уншдаг.

  17. Vera says:

    энэ Элгэмсүү одоо ю вээ? данда л тэ1 тэ1 юм бичтсэн бxин xийx юм бдгуму xашайн!!! энийг энэ сайт наас банн xийвэл таарна!
    xарин энэ нийтлэл эстөи зов юм бичсэн бна! таалагдлаа, бодож явдаг юмийг бичиж :))

  18. elgemsuu-d says:

    хайрлаж явсан халхийн сайхан эр ни гомо байвал яах уу

  19. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ЭР ХҮНИЙГ ЭГНЭГТ ХАЙРЛА ТЭГВЭЛ БҮСГҮЙ ХҮН ЖАРГАНА

  20. *****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ЭР ХҮНГҮЙГЭЭР ХОРВООГ ТУУЛААД БАЙДАГ СОНИН Л БАЙНА ШАЛ ХУДЛАА ХИЙСВЭР ЗОХИОМЖ БАЙНА

  21. chokod says:

    Эр нөхөр хэрэгтэй л дээ. Гэхдээ хэрэгтэй гэж тэднийг өөрөөсөө илүүтэй хайрлах нь утгагүй юм шиг байна лээ шүү. Хайрлах тусам тэд холддог юм шиг надад санагдсан. Ганцаараа байхад ч сайхан байсаан….

  22. Баянмаа says:

    эрчүүд хэрэггүй э гантсаараа байх шиг жаргал хаач угуй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.