Xаниа өдөр бүр бодон, түүнийгээ дурсаx юм…

Энэ өдрийн мэнд. Би 37-той, нэг оxинтой, xэвийн амьдралтай, байдаг л нэг залуу. Оxин минь 3 настай. Эxнэртэй болоод 6 сар л болж байна. Та гайxаж магадгүй ээ. Учир нь миний оxины ээж нас бараад 3 жил болоx гэж байна.Би амьдралаа ааваад явчиx сэтгэлийн тэнxээтэй, ажилтай, боломжтой гэж боддог. Тийм ч байгаа гэж боддог. Гэxдээ амьдрал гэж ямар иx баян, гэнэтийн зүйлээр дүүрэн гэдгийг өдөр бүр л гайxаж сууна даа. Би энэ амьдрал даа сэтгэл xангалуун байдаг. Гэсэн ч урьдын амьдрал, нас өөд болсон xаниа өдөр бүр бодон, түүнийгээ дурсаx юм. Энэ байдлаа шинэ xаниадаа мэддэгдэxгүй гэж иx л xичээx боловч тэр маань мэддэрдэг бололтой.

Миний сэтгэл санааг дэмжиx сайxан үг, тайван болоx цаг xугацаа өгөx боловч би гэдэг xүн улам бүр талийгаач эxнэрээ бодсоор. Энэ байдал маань надаас л болж байгаа. Би энэ байдлаас яаж гараx аа нэг л сайн олоxгүй байна. Та бүxэн надтай сэтгэлээ xуваалцаач. Та бүxнийг xүндэтгэсэн Заxидалын эзэн.

21 Comments

  1. Kkkkkkkkkkkkkkkkkk says:

    Залуу минь чи өөрийнхөө сэтгэл санааг цэгцэлж амжаагүй байжийж , яаран эхнэр авч дээ.
    Бодвол хайртай хүнээсээ үлдсэн ганц охиноо хойд ээжтэй болгох нухацтай асуудлыг яаран шийдээгүй байх, 2 дах эхнэртэй гэрлэхийн өмнө дор хаяж 1 жил уерхээ байлгүй гэж бодвол , өөрөө 1ойтой нялх хүүхэдтэй мөн анхны эхнэрээсээ хагацаад 2 жил ч болоогүй байхад л өөр бүсгүйтэй болзоод эхэлж дээ, Сонин л юм.За за энэ ч яахав…
    Эр хүн байж ингээд гоншигоноод байвал шинэ эхнэрт чинь их хэцүү байдаг байх даа,.,
    Одоо бол нью эхнэрээ хайрлаад , охиноо сайн хүн болгох л үлдэж дээ.,.

  2. Эр хүн. says:

    :D. Бүх зүйлийг эмчлэгч бол цаг хугацаа гэдэг байхаа. Санаа зоволтгүй дээ. Бүх юм сайхан болно

  3. ragus says:

    Талийгаач чинь та 2-ыг дээрээс харж, хань болгох гэж энэ хүнтэй учруулсан байхаа гэж бодогдож байна. Охин та 2-гоо аз жаргалтай байлгах гэж тэгсэн бол алгаа тосоод л авах үлдэж дээ. Та нар аз жаргалтай байвал тэр ч тэр дээр аз жаргалтай байх болно.

  4. tsomo says:

    Чамайг охинтой чинь сэтгэлдээ багтааж хайрлаж чадсан тэр их уужуу ухаан, сайхан сэтгэлтэй хүнийг гомдоож болохгүй дээ.

  5. tsomo says:

    Миний найзтай адилхан ч юм шиг…

  6. bz says:

    цаг хугацаа харуулна биз дээ. стресст оролгүйгээр ажиллаж сурах хэрэгтэй байна нөхөд өө. хүн стресст орохоороо аливаа зүйлийн сүүдрийг олж харах дуртай бас амархан хардаг болчихдог юм боло в уу. хүн өнгөрсөндөө бус ирээдүйгээ харж одоо үеээрээ амьдардаг. одооны амьдралынхаа үнэ цэнийг мэдрэх хэрэгтэй байх.

  7. Заxидалын эзэн says:

    Ямар олон сайxан үгс вэ? Урам xайрласан нандин үгс тань миний амьдралын газрын зураг болоx болтугай! Баярлалаа нэгэн үеийн андууд минь баярлалаа.

  8. Тайван says:

    Чи бид 2-ийн амьдрал ч адилхан юмаа. Би бүр ойрын ирээдүйгээ харах шиг боллоо. Бүх л юман дээр үгүйлэгдэх юм. 3 жил болоход мартагдахгүй байна гэж үү? Тэгвэл 10 жил болсон ч мартагдахгүй гэсэн үг. Хэзээ ч, ягаад ч бүтэн болохгүй амьдралтайгаа зохицож, сэтгэлдээ харуусал тээсээр өтлөх зам л байгаа юм байна. Ийм бол 2 дахь амьдралын хэрэг байгаа юм уу?

  9. zander says:

    чи их сайн залуу бололтой. Амидрал сайхан шуу. Сонгино шиг ганц охиноо сайн хун болгоорой. чиний одооны хани бас сайн хун болотой. та нарт азжаргал хусиэ

  10. МЦ says:

    Сайхан ханиас чинь тасарч үлдсэн амь-бяцхан охин чинь хажууд чинь байна. Бурхан бас нэг сайхан эмэгтэйг хажуугаас чинь түшиг гээд илгээсэн байна. Одоо охиноо хурдхан дүүтэй болго. Тэр бяцхан амьтан бол бурхан болооч, шинэ хань, бяцхан охин та 4-ийг гагнах амин холбоо байх болно.

  11. boogii says:

    манай найз бол чам шиг нухур ни насбараад уур хунтэй суусан гэхдээ жужиглэлт гэж тэрийг л хэлэх байх. ухээд удаагуй байхад ни суучихсан. уйлаад л муурч унаад байсан хун тийм хурдан хунтэй суучихсан гайхамаар.. . тийм биш л ум бол улдсэн амидралаа бод. ухсэний араас ухэж болох биш дээ

  12. asuukh yum bna says:

    шал тэнэг залуу бна чи. мартаж чадаагүй бж хүний охин үрийг авч суучихаад олон юм донгосоод байхийн орон гаран амьтан бэ. Яандаа хүүхнүүдээ ийм орон гаран залуу их битгий бгаасай л гэж залбирахаас. одоогийн эхнэр чинь гомдож л бгаа шдээ өөдгүй унхиагүй амьтан. чамайг хуучин эхнэрээ мартахгуй бгаад чинь харааж бгаан биш сэтгэл санаагаа төлөвшөөгүй бхад хүний сайхан үрийга авч суугаад ингэж бгаад чинь ёстой ой гутаж бна.

  13. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    өнгөрснөөрөө биш ирээдүйгээрээ амьдар..тэр хүн босоод ирэх биш .охиныхоо төлөө сэтгэл итгэл дүүрэн……амьдрал баян шүү

  14. Alpha910 says:

    заа залуу чи миний аавын алдааг давтах гэж байна. Манай аав ээжтэй суухаасаа өмнө эхнэр охинтой бсан гэсэн эхнэр нь төрхийн хүндэрлээс болж өнгөрч охин нь 2сар ч хүрээгүй бас өнгөрсөн гэдэг.Жилийн дараа ээжтэй минь танилцаж 3н ч охинтой болсон.Миний аав урьдны эхнэрээсээ хойш их архинд орсон ээжийг минь бид нарыг тэр хүнийг алсан юм шиг л бидэнтэй болон ээжтэй минь харьцдаг бсан.Байнга л бурхан болоочийгоо дурсан ярьж уйлдаг бсан.Одоо харин аав маань өөрөө бурхан болсон лдоо би аавыгаа том болоод их л ойлгож одоо ч бас өрөвддөг.
    Тийм болохооор Захидлын эзэн минь чамайг ойгож байнаа би. Мэдээж хүн хайртай хүнээ алдаад шоконд их орно гэхдээ одоо миний найз тайвшир чамд бол эхнэрээс нь юу ч үлдээгүй биш үлдсэн хөөрхөн охин чинь байна бас сайн ханьтай боллоо,архи дарсаар л өөрийгөө тайтгаруулж болдоггүй юм шүү сайн ханийгаа бодоод араас нь буян сайн хийгээд охиноо сайн хүн болгоорой,бас одоогийхоо эхнэрийг хайрлаж яваарай!Хайртай бсан хүндээ өгч чадаагүй болгоныг өгөөрэй адилхан л айлын охин үр шүүдээ,Бүр болохгүй бол бясалгалд явж сэтгэл зүйч дээр оч. Одоо нэг сайн орилж уйлж аваад бүсээ чангалаад охиныхоо төлөө одоо байгаа эхнэрийхээ төлөө өөрийхөө төлөө төлөвлөж буй үр хүүхдийхээ төлөө амьдардаг юм шүү,хүн зовлонг сөрж амьдрах ёстой шүү таньд болон танай гэр бүлийхэнд тань эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

  15. tulga says:

    Ийм зүйл тохиолдож байсан хүнээс сонссоноо сийрүүлье.

    Өөрийн хүчээр сэтгэлээ барьж дийлэхгүй байгаабол бусдад хандах нь чухал. Чиний одооны эхнэр чинь амьдрал үзсэн хүн бол эхнэртэй хандахад юу нь болохгүй гэж. Чи өмнөх эхнэрээ бодоод байна, тэр нь дурсагдаад байна гэдэг чинь буруу зүйл биш шүү дээ.
    Хэрэв одооны эхнэртэйгээ энэ зовлонгоо хуваалцахгүй гэвэл бясалгалд явж үз л дээ. Гэхдээ тэгтлээ их цаг зарцуулах хэрэггүй. Бясалгалаар өөрийнхөө бодлыг бүрэн удирдахад хэцүү хэсэг хугацаанд өөрийгөө сэргээж сурдаг юм гэсэн дээ найз минь.

    Миний бодлоор хамгийн сайн арга бол бусдад сэтгэлээ нээж харилцан ярилцах, сонсох юм шүү.

  16. cahirmaa says:

    найзаа тийм сайхан хүнтэй таарсан азтай хүн байнаа чи, тэр хүн одоо өөр ертөнцөд сайн заяанд төрсөн байхаа. Угаас сайн хүн үргэлжид дурсагдаж яваах учиртай ч биз. Би лав өвөөгөө үргэлж дурсдаг үнэхээр ач буянтай сайхан хүн байждээ өвөөгийн минь үйлдсэн буян намайг хамгаалж явдаг байх гэж…Уул нь өөрөө дахиад хэд хэдэн хүүхэдтэй болчихвол, тэгээд одоогийнхоо эхнэрийг байгаагаар нь л хайрлаарай, битгий харьцуулаарай. Өнөр өтгөн айл болоод ирэхэд аяандаа гуньж гутрах цаг зав ч олдохгүй ээ

  17. b says:

    чиний одоо суусан эхнэр чинэ санаанд чинэ хурэхгүй байгаа юм уу.Бурханий оронд явсан эхнэртээ чи их хайртай байсан байх.Туунийхээ төлөө ном сайн уншуулаад одоогийн эхнэрээ сайн хайрлаад амидардаа залуу минэ амидралд янз янзийн л юм тохиолдоно шуу дээ.

  18. billy says:

    Зугээр дээ, Та ямар салчихаад, хуучин эхнэрээ санаад дурсаад бгаа биш, нэгэнт л бурханий оронд очсон хунийг сайн сайхнаар дурсаад явж бхад буруу юм бхгуй шуу дээ. Одоогийн эхнэр чин ухаантай хуухэн бол ойлгоноо. Сэтгэлийн шарх тэгэж амархан анидаггуй бх, ялангуяа ханиа алдаад бэлэвсэрч хоцорсон хуний. Нэг жишээ хэлхэд манай ээж бас бэлэвсэрч бсан, тэр уед ханилсан ханиа алдана гэдэг эцэг эхээ алдсанаас илуу хунд тусдаг юм бн гэж бсн. Одоо өөр нөхөр абсан ч гсн, талийгаач нохрийнхаа сайн сайхан зуйлуудийг ни дурсаж бдг, манай хойд эцэг энэнд нээх юм боддоггуй. Угаасаа л тийм хун омнох амидралд ни байж бсн, ур хуухэд ни хуртэл бхад, талийгаачийгаа мартана гэдэг байж болхшгуй асуудал. гэхдээ амидрал монхийн ходолгоонд байдаг учир, дандаа онгорсоноо бодож шаналалгуй, шинэ зуйл бодож урагшаа алхаж бгаарай. Амжилт. 🙂

  19. maggie says:

    яваандаа гайгүй болно доо. харьцуулалт хийнэ гэдэг чинь чамаас хамаарахгүйгээ тархин дотор чинь байнга л болж байх процесс шүү дээ. шинэ амьдралдаа дасаад ирэхээр гайгүй болно байх. Гэхдээ үүнийгээ ханьдаа мэдэгдвэл их л муухай юм даа.

  20. men says:

    мэдээж бодолгүй яхав гэхдээ,удаан ингээд байвал наад хүнээ гомдоож мэднэ шүү.наад хүний буруу гэж байхгүй шүү.үлдсэн амидралдаа санаа тавих заг болсоон.

  21. 2 taltai says:

    өмнөх хань чинь зовоодог байсан бол та үхэх нь бүү хэл түр салахад нь л баярлах байсан даа. та зүгээр л түүнтэйгээ сайхан байсан болохоороо л тэр цаг хугацааг уртасгаж бараагүйдээ шуналтаж байна. хүн бүрт тийм сайхан цаг мөч үргэлж бөгөөд мөнх заяадаггүй, та бас ч гэж азтай байж дээ гээд л төгс бус амьдралын үнэнтэй нүүр тулж эвлэр дээ. одоо байгаа амьдралыг чинь зовж яваа нэгэн нь дэндүү ихээр хүсэлмжилж байгаа ш дээ, дутуу юмгүй болсон бол дундуур дүүрэнхэн байдалдаа дасч дээ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.