Алт хэдий тоос шороон дунд байвч чанараа алдахгүй…

Би одоо 22 настай оюутан бас ажилдаг. Залуус та бүхнээс нэг зүйлийг асуухыг чин сэтгэлээсээ хүссэн юмаа. Би одоо 22 настай оюутан мөн ажил хийдэг. Царай зүс бие хаа хэнээс дутхааргүй сайхан төрхийг заяасан. Асуудлын гол нь юу вэ гэвэл манайх гэр хороололд амьдардаг ээж маань сургуулийн үйлчлэгч аав маань жолооч ийм л нэг гэр бүл. Хэдийгээр манайх ядуу ч гэсэн ээж, аав 2 маань манай эгч дүү бид 3-г гурвууланг нь дээд боловсролтой болгож маш сайн хүмүүжүүлсэн. Би анхныхаа хайртад ядуу айлын охин учраас хаягдсан бид 2 уулздаг байж байгаад нэг өдөр яг манай гэрийн үүдэнд хүргэж өгөөд л дахиж над дээр ирээгүй. /урьд нь хүргүүлэхдээ яг гэрийнхээ үүдэн дээр хүргүүлдэггүй байсан юмаа/ Тэгж л сэтгэлдээ маш гүн шарх авсан юм.

Тэр үед манайх хөдөө байсан юм л даа харин хотод орж ирээд 8 жил болж байна. Тэр үеэс л хойш би амьдралын төлөө зүтгэж ирсэн өөрөө ажил хийж сургалтынхаа төлбөрийг төлж өөрийгөө болгож явдаг болсон.Миний өөртөө амалсан нэг амлалт бол би хэзээ ч санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат байхгүй өөрөө хөдөлмөрлөж, өөрөө мөнгө олохоор эрс шийдсэн. Муу аав, ээж хоёрыгоо хараад их өрөвддөг хөөрхий цэвэрлэгч нарыг харах болгондоо сэтгэл минь урагдах шиг болдог. Гэхдээ би хэн нэгэнтэй танилцахдаа ээж аавынхаа ажлыг худлаа хэлчихдэг бас гэрийнхаа гадаа хүргүүлэхээс ичдэг.

Би одоо хичээлийн хажуугаар нилээн өндөр цалинтай мэргэжлээрээ ажилдаг юм л даа ерөнхийдөө миний хүрээний хүмүүс гайгүй хүмүүс байгаа гэхдээ хамгийн аймар нь надад таалагдсан нь  миний ар гэрийг мэдэнгүйтээ л надаас холддог яагаад эрэгтэй хүмүүс ийм богихон бодолтой байдаг юм бэ яагаад зөвхөн өнөөдрөөр хардаг юм бэ. Ар гэр тийм чухал гэж үү? Ийм л нэг амьдралтай охин би энэ бүх зүйлийг хэнд ч хэлж байгаагүй зөвхөн сэтгэлдээ бодоод л шаналж явдаг байсан харин одоо та бүхэнтэйгээ хуваалцаж байна та бүхэн бодолоо хуваалцаарай анхаараль тавьсанд баярлалаа…

56 Comments

  1. захидлын эзэн says:

    та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаллаа би та бүгдийг бичсэн зүйлийг уншаад зөндөө их уйлсан ухаарсан харин одоо би өөртөө итгэлтэйгээр сургуулиа сайн төгсөж, ажлаа сайн хийгээд ээж аавтайгаа элэг бүтэн сайхан амьдрах болно. Маш их баярлаллаа та бүхэндээ чин сэтгэлээсээ аз жаргал хүсье

  2. ìºðººäºë says:

    yduu gdgees bi law ichehgui ee . ter chin unheer l hairtai yum bol uldiinshde. hgrin orhiod ywj bwal hairgui ed horongo hooson oodgui amitan gdgiig n medej awah saihan bolomj shdee

  3. zorigoo says:

    зугээр найз мини. сэтгэлийн тэнхээтэй бай. тэр залуус чини чиний ар гэрийг хараад салж байгаа бол угаасаа чамд хани болохгуй ш дээ. дэмий юманд санаагаа зоүөөж бн даа. амидрал аяндаа сайхан болно. чи тэвчээртэй хулээж бай. аз жаргал өөрөө ирнэ. чи санаа бодлоо ярилцахийг хусвэл 95151122 энэ дугаар луу зурвас нисгээрэй амжилт

  4. Negzvrh says:

    Найз охиныхоо бүх юмыг харж байж суу ккк ар гэр их чухал… Баяндаа биш боловсролтой айл байх хэрэгтэй.

  5. hMaN says:

    бугд биш шуудээ зарим 1 зарим 1 этгээдүүд шудэ. эр н энэ эмэгтэйчүүд хааяа зарим гж ырижийлда бугд тийм биш шу дэ

  6. Newman says:

    Hvn etseg exee bolon ex opnoo uuruu songodgui shude.Etseg ex chn tom uhaalag boltol chn hvmvjvlsen baital mu ydu xoep gj uzen yddag chn yund we?Bi gaixaj bn emegte hvn urt ustee bogino uhantai gj zarim negend n yag toxircon vg yumda.Bi chamaig bish achtai aaw eejiin chn umnuus xaramsaj baina.Ach tus gdg baital ydu 2 gej helehde chi ichihgui bainu?Malaa

  7. anirlan says:

    Яг чиний бодоод байгаа шиг бүх залуус ч яг тийм биш л дээ. Чи бол царай, мөнгө хараад байх шиг байна.Хамгийн гол нь л ухаан шүү дээ. Ухаантай тэгээд чамд үнэхээр хайртай бол хэзээ ч тийм зан гаргахгүй эцсийн эцэст гэр орон ээж аавтай чинь амьдарч суухгаагүй чамтай л амьдрах гэж байгаа учраас тэр чухал биш байдаг юм. Монголд залуус ховордож байна гээд зарим нэгэн ухаан муутай залуус дуулчихаад жигтэйхэн оодорч байгаа нь үнэн л дээ. Гэхдээ яг амьдрал дээрээ тийм бишээ тэд бол зүгээр л салхинд хийсч байгаа хамхуул л гэсэн үг ямар ч өөрийн бодолгүй арчаагүй эр хүний шинжгүй тийм л хог шаарнууд байгаа юм.Гол асуудал нь чи дандаа тиймтэй нь учраад байна. Өөрийн чинь сонголт ч эд мөнгө царай зүсийг хардаг бололтой. Одоо бүсгүй минь энэ бодлоо авч хая. Царайлаг биш ч дажгүй залуус гэж байдаг. Мөнгөтэй биш ч ухаалаг залуус гэж байдаг. Одоо чамд зөвхөн сонголт л үлдлээ. Гэр хороололд байдгаасаа ичэх юмгүй үнэнгээ хэлж байгаарай. Ойлгох чамайг чин сэтгэлээсээ хайрлаж чадах сайн залуус байдаг юм шүү. Үнэхээр байдаг юм. Одоо үнэнгээ хэлээд өөрөөрөө ухаалаг байхад л хангалттай. Охин минь амжилт хүсье.

  8. khuyagaa says:

    энгийн даруу байх хэрэгтэй, их зүйл бодох хэрэггүй шүү

  9. khuyagaa says:

    ядуу айлын охин гэдгээ хэлж байгаарай шударга байх хэрэгтэй би эрэгтэй бас ядуу залуу чамд амжилт хүсье

  10. Tuya says:

    Баагий зөв хэлжээ

  11. Kherlen says:

    Chi mash zuv bodoltoi ohin baina.Chamd gej zuvluhud chi zugeer l gertee hurguulj zugeer l aav eejiinhee tuhai unenee helchij bai.Tegeed l ter huniig chi hen gedgiig n meden bolno.Uneheer chamd hairtai saihan setgeltei zaluu bol chinii ger oron aav eej chini ymar ail hiideg tiim chuhal bish.Chi aav eejiigee hezee ch bitgii tegej doosh n hii.Minii av eej gej bardam helj bai.ter humuus muuhai ch saihan ch bai chamd hamgiin erhem nandin humuus chini uchir bitgii tedniigee uguisge.Chi ger buleesee bitgii ich.Tegeed uuruu bas nuhruusuu chadaltai bair suuria irerhiilj baigaarai.Tehgyi bol eregtei hun deerelhej boloh yum.Iim zutgeltei zorigtoi baigaa chini sain baina.Hamgiin gol n Chamaig mergejiltei bolgoj chinii nasaaraa ideh hooliig chini ugsun aav eejdee bayarla.Aav eej gedeg chini horvood gants oldoh erdene bitgii uguisge hamgiin iheer hairlaarai busgyi mini.AMjilt

  12. aaa says:

    unheer er hund chi taalagdbal yaduu tarchig enee teree hamaagui chamaig dor n bogtolj abaad l geriinhee hun bolgon,ylanguya huurhun bie haa saitai ohiniig.er hun ed materialiig uuruu burduulj tsogtsluulah yostoi! Tegd bodhoor chi tsarailag bish l ym bn kkk

  13. NAIZ ZALUU says:

    аз жаргал руу эрт яараад хэрэггүй биздээ. Дээр бичсэн Сайнаа шиг чи хэзээ нэгэн цагт бардам болсон байх болно. Мэдлэг боловсролдоо сайн шамдаад, амьдралын төлөө тэмцэхэд 22 гэдэг бол дэндүү тохиромжтой нас байна

  14. Монгол эр says:

    Сайн уу? энэ чинь санаа зовоох асуудал биш байна. Чи зүгээр л өөрийнхөөрөө л байж амтдрах хэрэгтэй ингэж худлаа дүр эсгэн амьдрах юм бол яг түрүүнийх шиг чинь юм болно. Амьдрал их сонин шүү дээ. Эр хүн гэдэг чинь үнэнч дурлалтайгаа учрах юм бол дурлалт хүн л чухал болдог юм.

  15. Baagii says:

    Ter hugjingui ornuudad garch amidarsnaa gaihuulj bgaa humuust gej helehed Mongoloos uur haana ch yu ch hiisen bair hoolnii mungu hangalttai baidag yum sht. Gehdee ter niigemdee hamgiin dood zindaand amidarch bgaa biz dee. Yalanguya tsever undesnii ulsuudad hezee dund bolon tuunees deesh garahgui.

  16. Baagii says:

    Chi uuriigee het duviilgej hudlaa bag umsuud mun ter zaluusaa ch gsn buruu songood l iim baidald hursen bhaa. Anhnaasaa l baigaagaaraa l bai l daa. Ger horoolold baidag zaluutai naizalj uzsen uu? Mongoliin 70% ni nen yaduu amidarch bna shuu dee. Bolson boloogui solongos kinon deer l bayan yaduu 2 hairlaj durlaad baidag bh. Unendee capitalist niigemd ter 2 chini uulzah ch bolomj bhgui. Amidardag gazar, tsetserleg, surguuli, ih surguuli yavah gazaruud ni hurtel ondoo baidag uchraas tedend niitleg zuil barag bhgui. Yalanguya solongosuud uuriin orlogotoo zohitsuulj huvtsaslaj, gar utas, bair geed l buh zuil ni zereg zindaag haruulj baihaar amidardag. /baga orlogotoi bj blackberry barij land undaggui ni manaihnaas uur/ Mungu bair suuri ni l yamar huntei suuhiig ni shiideh bolohoos hair durlal gej bhgui l dee barag. Hamgiin adgiin borlogdohgui erchuud ni gadaad ehner avna. Manai uls ch gsn buhniig zoosnii nuheer harsan ene baidal ruu ulam bur shahagdaj baigaa ni haramsaltai.

  17. энхээ says:

    тэр орцонд байж байгаад найзыгаа явахаарл гэрлүү явна гэдэг санаа зүгээр юм бишүү

  18. энхээ says:

    захидлын эзнийг бүгд өрөвдөж зарим нь бүр магтаж комент үлдээжээ.яг амьдрал дээр бол эр ч эм ч суух хүнийнх нь ар гэр амьдрал сайн сайхан байгаасай гэж л бодно шдээ.яг энэ тохиолдолд бол өөрийнхөө хүссэн хүнийг авч суух гэсэн бодолтой байгаа бол боломжит бүх аргйг хэрэглэх хэрэгтэй гэж энэ охинд зөвөлмөөр байна.

  19. emma says:

    Ийм ойлголт тийм хандлага ер нъ монголд их хучтэй Угийн ядуу орон дээр нъ арай гэж л амъдралийн амтанд орж байгаа хумуусээр дуурэн Энэ цаг уеийн хямрал эрчүүдийг ч хун биш болгож байх шиг байна Уг нъ эр хун гэдэг чинъ өөрөө баялагийг бутээчихээд өөрийгөө болон ур хуухэдээ асарч хамгаалах чадвартай ухаалаг сайхан эмэгтэйг олж аваад амъдрах ёстой Гэтэл одооний монгол залуус эхнэр хайхдаа эд хөрөнгө өнгө мөнгө л хардаг болж Энэ бол унэхээр гунигтай оюуний ядуурал юмшдээ Миний ханъ намайг юу ч угуй хоосон байхад минъ сонгож авсан Одоо бол бидэнд юм бухэн байна Уунээс илуу юу ч хусэх вэ дээ
    Захидлийн эзэнд хандаж хэлхэд жинхэнэ эр хунийг таних олон шалгуурууд байдаг юм Туунээс ядаж хэд хэдийг олж мэдэж авсан нъ дээр дээ Бас сайхан эмэгтэй байхийн ундэс, ес зуйн талаар өөрийгөө бэлтгэх хэрэгтэй шуу

  20. Юундаа гунигласан юм бээ? Цаг нь болоогүй юм байлгүй. харин ч тэр залуусын зэс нь цухуйж дээ. хүний эрээн дотроо гэж. эрт танисан нь харин ч ашигтай. цаг нь болхоор хэд хэдээрээ гүйгээд ирнэ. тэр цагт нь хуучин хашаа руугаа дагуулаад л алхаад байж дээ. тэгээд үлдсэн нь ухаалаг байж болох л юм. Яарвал даарна. Цаг, нас зөндөөл байна.

  21. Nativist says:

    Хүмсүүд сайхан хэлжэээ… Чи бодвол сэтгэлээр дэмжих коммент харж л энд ийм юм бичээ байлгүй дэээ. Би бол чамд сэтгэл дундуур байна. Эрүүл бие, элэг бүтэн амьдрал, хэрүүл уруулгүй гэр гэдэг чинь л хамгийн үнэтэй зүйл биз дээ. Чи аав ээжээсээ ичинэ гэдэг чинь тэднийгээ гомдоож байна, тэднийхээ чиний төлөө дуслуулсан хөлсийг үгйүсгэж байна л гэсэн үг шд.

    Тэр хайртай залуу малуу яаах вэээээээээ… Тэээл болж л таарна. Чи ямар дандаа гэр хороололд байх биш. Үгүй ер нь гэр хороололд байхлээр яадаг юм. Хүн биш юмууу. Цэвэрхэн, хир үнэртэхгүй л бол болоо шд. Гэр хорооллых гэдэг үгнээс айж байгаа хүн бол угаасаа чамд хань болох хүн биш. Чи харин ч хүнтэй танилцвал, би гэр хорооллых гэдэгээ эртхэн хэлчихэе гэж хэлж бай кккк Би байсан бол чиний гэр хорооллых гэдгээс чинь биш, чиний хуурамч төрхөөс болоод чамаас салах юм байна. өөрийхөөрөө бай лдаааа….

  22. boldoo says:

    зугээр дээ чамд л тийм хумуус ни таараад бгаа уым блгуй дээ чамд сайн хумуус таарна унэн ээрээ л бай

  23. ayasaa says:

    би шууд л үнэнээ л хэлдэг зарим ни чи гэр хороолод амидардаг гэж худлаа хэлээд бга юмуу гэдэг хэхэ

  24. ykaa says:

    эр болгон тийм бишүү дүү мини

  25. bold says:

    БИ БАЙСАН БОЛ ХЭЗЭЭ Ч САЛАХГҮЙ ЭЭ. АР ГЭРТ НЬ АРХИ УУДАГ ХҮН БАЙХ Л ХАМГИЙН МУУХАЙ. БИ ЭР Л ДЭЭ. ТЭХДЭЭ АРХИ ТАМХИ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ. ЭЭЖ ААВ НЬ БОЛОМЖГҮЙ БАЙЛАА ГЭЭД ЯАДИЙН. ТУХАЙН ХҮН Л ӨӨРӨӨ СЭТГЭХҮЙ ӨНДӨР БАЙХ ХЭРЭГТЭЙ. ХАРИН АРЫН АМЬДРАЛД НЬ АРХИЧИН ХҮН БАЙНА ГЭДЭГ Л ХАМГИЙН ХЭЦҮҮ. АДАГЛААД ТУСДАА ГАРСАН БАЙХАД ИРЖ АРХИНЫ МӨНГӨ НЭХЭЭД САЛАХГҮЙ Ш ДЭЭ. БИ ЧАМАЙГ СОНГОХ БАЙСААН. ХҮСВЭЛ messenger ID aa uldeegeerei

  26. Монгол эр says:

    Би лав чамайг хөөрхөн гэхэд итгэхгүй ээ чи худлаа ярьдагаасаа болж л хаягдаж байгаа даа эсвэл ганц хаягдсанаа хэд хэд болгож яриад байгаа юм уу би лав миний найз охин хаана амьдардаг байх нь тийм чухал биш Гол нь цэвэрхэн худлаа ярьдаггүй сайхан үнэртэй гоё арьстай бас сайхан үстэй байхад хангаллтай ийм байх уул нь амархан юм шиг санагдах юм. Эцэг эхээсээ ичээд хэрэггүй дээ чи л ичиж байгаа болхоос чамайг хэнч шоолохгүй. Гэр хороололд цэвэрхэн байж болдог гэдгийг мэдэх үү чи ийм биш болхоор хаягдаж байхгүй юу. Эцэст нь өөрийгөө боловсруул чи амьдралд бэлэн биш байна ш дээ.

  27. huygaa says:

    haashain, ooriigoo shoroon dundah alttai zuirleed bgaamuu, hen ni chamaig mini alt gecheev dee, evii hoorhii

  28. ganaa says:

    балдаг сайхан хэллээ, чи шуу…

  29. orhon says:

    bi saihan, bi dajgui geel bdag, hoorhii borlogdodgui ee, manai mgl-n saihan ohid hashaand tulee nuurstei zuuraldan, usaa zooj, gereesee garaad buudal oroh hoorond hamag yum ni shoroo bolool, utaa hinshuu hyarvas unertuuleed yavdag geheer orovdoltei shuu, chamaig buur orovdchihloo, bairand hurdan amidarah yumsan gej morooddog l blgui zailuul, hurdan bairand oroh boltguai…

  30. zaluu says:

    сахалтаа чи тэнэг бна даа гэр хороололд амидардаг гэхээрээ хүн биш бдиймуу муу гөлөг чинэ үгээ бодож хуцаарай

  31. baldag says:

    аааая огтоны нүхэн дэх сувд айн хахахахаха

  32. Alpha910 says:

    тэр дээд талын зиндаа ярьсан нөхөр больмоор юмаа. Монголд зиндаа гэж юу байдаг юм хэдэн үеэрээ тайж хаан байсан хүмүүсийг л дээд зиндаа гэнүү гэхээс ардчилын үед эцэг эх нь эрээнээс өвгөнт зөөж баяжсан хүмүүсийг зиндаа миндаа гэж ярихгүй шүү тэр бол ташаа асуудал тэр зиндаа заасан айл Монголд байдаггүй юм арабын орнууд английн ханхүү ч юмуу ингэж ярьж бгаа бол өөр шдээ. Ишшш чааваас даа хэдэн халтар төгрөгтэй болчоод юун ч их зиндаархуу юм бэдээ хаха бүүр нэг өрөвдөөд явчлаа бна ийм хүмүүсийг,зиндаа яриад байгаа хүмүүсийн өмнөөс ичиж үхэх нь бна. ичиж амьдраасай!!!!!

  33. Alpha910 says:

    Тайвантай санал нэг байна харин ч энэ чинь давуу тал.Ийм үед л хүний мөн чанар танигдана гэхдээ чи ядуу бишээ хүн мөнгөтэй төгрөгтэй тансаг амьдрахаар баян болдоггүй юм чамд сайхан ээж аав 2 чинь байна чи элэг бүтэн амьдарч бна тэгэхээр чи баян гэсэн үг мөнгөөр хэмжигдэхгүй тийм их баялаг чамд бгаа учраас иймхэн юмнаас болж уруу харж дорой царайлахгүй шүү!Гол нь хайр сэтгэлд итгэл сэтгэл хүн чанар хэрэгтэй царай зүс сайн бие галбир сайтай бгаад хүнээ алдсан дотор тал нь өчүүхэн бол хэрэг байхгүй шүүдээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэн ер нь гаднах корпусдаа бус дотоод сэтгэлдээ байдаг хэзээ нэгэн цагт хайр дурлалтайгаа учранаа чамайг байгаагаар чинь хайрлах тийм нэгэн сайхан залуу гарч ирнэ үнэнээр явбал үхэр тэргээр ч туулайг гүйцнэ шүүдээ!Чи харин сайн охин байна ухаантай ирээдүйдээ итгэлтэй. ийм зоримог сайхан зангаа битгий алдаарай чамд амжилт хүсье хайрыг хүлээгээд хэрэггүйээ хүсээд байвал хясдаг юм нэг л сайхан өдөр хайр хаяанд чинь ирнээ. за ахин дахин амжилт хүсье эрч хүчтэй бгараайа!

  34. erhun says:

    zoloo99_f@yahoo.com энэ миний хаяг танилтси би ийм хунийг л хайралмаар бна би 25 тай ядуу муртлуу мэдлэг бий шуу найза

  35. koko says:

    bi bas chamshig bsinmoo bi bas hussen hunee durluulhaar emegtei gehdee geriig maani medeed bugd zaigaa baridag (chamtai chatsuu bsan bhdaa) iim gazar amidraj bgadaa gutardag bsiin odoo 27 gadaadad bdag(medeej bairtai unaatai boltson shuude kk) chamd gej zowolhod amjiltand hurtlee heregtei hereggui humuustei hartsahgui zowhon yund zorij bga teruunde zuteg zutgeed hursenii daraa ter heregtei heregui har shar humuus chin ayandaa guiged irne (tegeed guigeed irher ni bas toohoo bolichdog yum bn lee haha)

  36. crazy says:

    hi. odriin mend. ohin mindee chi gaigui bndaa ydaj l mongoldoo bn shd manaid ihenh l tiim shudee gehdee chi busdiigaa boduul gaigui ajil iigeed ooriigoo bolgodog bogood uhaantai bololtoi tgheer sanaa zovoltguidee. min ene amidardag gazar bg humuus hezee ch manaih shg tiim ger horoolol gdg gazar bdg gj medehku geed boddoo. tgd namaig bur tend n amidardag gevel harvah bhoo kkk. tiim bolhoor buu sanaa zov za. buh zuil saihan bolno chi tiim gazar amidarjigaadaa bish zugeer l saihan gazar amidarna gdegtee itgehel heregtei ok. good luck

  37. zaya says:

    гэр хороололд өссөн, ядуу тарчиг өссөн хүмүүс амьдрал дээр илүү айхтар санаатай байдаг. бас өөрсдийнхөө тийм байдлаасаа насан багаасаа ичиж амьдарсаар байгаад том бол мөрөөдлөө биелүүлнэ гэсэн бодолдоо хөтлөгдөөд худлаа дүр үзүүлдэг. чи тэгээд байхыг хүсэж байгаа дүрээрээ бас тиймэрхүү эрчүүдийн нүдэнд өртдөг тэхүү. чамтай уулздаг залуучууд яг чам шиг хүмүүс байдаг болхоор өнгөрсөн амьдарлаараа дахиж амьдрахгүйн тулд чамаас зугатдаг. чи худлаа дүр үзүүлж амьдархаа боль, гэр чинь хичнээн гэр хороолол ч гэсэн, ээж чинь цэвэрлэгч ч гэсэн. сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гээд байгаа байгаадаа сэтгэл хангалуун байж сур за. аан царай зүсний хувьд за байз уучлаарай царай бол нээх чухал биш дээ. гол нь цэвэрхэн, гоё арьстай, гоё үстэй, гоё үнэртэй байхад болоо.

  38. hot boy says:

    ohin mine hun tenegeesee l ichnuu gehees yaduugaasaa ichih hereggui hudal huurmag bylduuch hudlaa ehemseg zangiin hajuud yaduu bna gedeg bol zugeer l tur zuuriin zuil muu nertei bsnaas l deer shde shudarga saihan setgeltei bwal tiim l saihan hun chamtai taaraldah bolno amjilt husie

  39. sahalt says:

    zindaa zindaagaaraa l bdiim doo, ger horoololoosoo l nuhruu hai, yaduu huntei yaduu hun l suuna sht, arai tsagaan moritoi hanhuu moroodoogui biz dee, hichneen hoorhon tseverhen bgaad ger horoolliinh gedeg ni meddegsht, tsaanaa l neg haltar yum uzeegui bdiin zailuul…

  40. nmn says:

    харин ч танилцсаныхаа дараа гэртээ хүргүүлээд байх хэрэгтэй юм биш үү хэхэ. иймэрхүү материаллаг зүйлээс болж хүмүүс ямар хариу үзүүлж байгааг нь эртхэн харж мэдэж авсан нь дээр шдээ. хэзээ хойно алдаа хийсэнээ мэдэж харамсахгүй. мэдээж ноён нуруутай, үнэлэмж нь мөнгө, материалаар хязгаарлагддаггүй хүмүүс бол өөр л байлгүй дээ. шалгаад бай 🙂

  41. z says:

    Сайхан байж болно, харин чи ухаан муутай юм байна, ээж ааваасаа ичиж байна л гэсэн үг, хунтэй танилцаад шууд үнэнээ хэлж бай, байгаагаараа л бай

  42. ыуыу says:

    мэдэxгүймдээ. сайxан xууxэн гэдэг дан ганц царай биш л дээ. чи нэг тийм сайxан xууxэнд зоxиxгуй xөгийн зантай юм боловуу. тэрнээс биш эрчүүд чинэ уг ни гайгуй л байдагдаа.

  43. anuka says:

    hi.zvgeer vnenee helj henes ch ichij zovohgvi amidraach ohin mini.etsesiin bvlegt chmg baigaagaar chni hiarlah hvn baij l taarna. hudlaa heled chi yu vh hojihgvi teged etseg ehiinhee baigaa baidalas ichne gej yu baidag bainaa.zvgeer l etseg ehee hairlaj uursduu ulam ih hugjij ihiig amjuulj bvteej uudrug baih l hegertei. erchvvdees bolj iim demii vm bodoh hereggviee

  44. hi taniltsii says:

    ganboldaltanhuyag гээд адд хийгэрэй

  45. Тайван says:

    Чиний сул гээд байгаа тал чинь чиний давуу тал чинь юм биш үү. Үнэхээр л найз охиноо ядуу гээд голж байгаа бол тийм хөгийн арчаагүй эрчүүдээс хол байсан нь дээр. Тэд хэзээ ч хань болохгүй нь лавтай. Чиний амьдрал чинь харин ч хоёр нүүртэй гаруудыг илчилж өгөөд эртхэн салгаад, ирээдүйд ухаалаг, алсын бодолтой, өөрийхөөрөө амьдралаа авч явж чаддаг жинхэнэ эр хүнийг авч ирэх түлхүүр биш үү.

  46. sainuu says:

    Chi ooriinhoo muug medehgui bas tsarai hardag yum baina chi zan aash hardaggui zugeer l tsarailag bayn bandi nariig hardag tegeel boloo asuudal enend l baina

  47. er tsereg says:

    үнэнэ хэлж байсан дээрдэ монгол жижэгхэн шүү хэхэхэ манайх гэр хороололд байдаг гэсэн ч найз залуу маани хаяагүй хэхэ

  48. baby says:

    unenee l heledeee, chi unenee l helj baij uuriiguu hairlulah hun olno, chi tehdee neeh huurhun bish yum baina oo, bi law huurhun daruuhan ohin baiwal ar ger ntr yamar ch hamaagui

  49. M&Ms says:

    Охин минь бүү санаа зовоо. Харин жинхэнэ байгаагаараа байж, худлаа баг өмсөхгүй байж чамд хань болох хайртай хүн чинь ирнэ. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай нийтлэг хүмүүсийн шинж бол сайн өнгөтөй зүстэй явбал бүгд наалдаад муу дорой ядруу явбал бүгд зугтаадаг юм. Тиймээс чамд сайхан аав, ээж гэр бүл чинь байна. Элэг бүтэн байх юунаас ч илүү баян байна гэсэн үг. Тиймээс нөхөр, найз залуугийн талаар түр мартаад сургуулиа сайн төгсөөд, сайн ажилд ороод, ээж аавдаа дэм болоод ажилтай, байртай болоод биеэ сайхан аваад өөртөө итгэлтэй явахад сайн залуу таарчил таараа шүүдээ. Тэгэхгүй бол яараад нөхөртэй болчуул дараа нь янз бүрийн асуудал үүсээд чи би ядуудаа тулвал муухай шүүдээ. Тэгэхээр сайн цалин авдаг юм бол гэрээ сайхан тохижуул, ээж аавынхаа нуруунаас ачааг нь жаахан ч болов хөнгөлөхөөс эхэлээрэй. Амжилт

  50. avatar says:

    манай залуучууд аав ээж ар гэр ядуу гээд ичлээ гэж яриад байгааг олгоход бэрх юм аа яагаад ичээд байгаан тэр чинь чи чиний амьдрал шүү дээ. чамайг байгаагаар чинь хүлээж авах хүн байж л байгаа шүү дээ одоог хүртэл чамтай таарч байсан нь тиймхэн хүмүүс байсан юм байна Чи ч гэсэн энэ бодолдоо итгэсэн байгаад учир нь байгаа юм Эрчүүдэд эмэгтэйлэг , сексийн чадвар сайтай, хаана хэнтэй яаж харьцхаа мэддэг өөрийнхөө би гэдгийг тунхагласан хүн татагддаг юм

  51. avatar says:

    манай залуучууд аав ээж ар гэр ядуу гээд ичлээ гэж яриад байгааг олгоход бэрх юм аа яагаад ичээд байгаан тэр чинь чи чиний амьдрал шүү дээ. чамайг байгаагаар чинь хүлээж авах хүн байж л байгаа шүү дээ одоог хүртэл чамтай таарч байсан нь тиймхэн хүмүүс байсан юм байна Чи ч гэсэн энэ бодолдоо итгэсэн байгаад учир нь байгаа юм Эрчүүд эмэгтэйлэг , сексийн чадвар сайтай, хаана хэнтэй яаж харьцхаа мэддэг өөрийнхөө би гэдэгийг тунхагласан хүнд татагддаг юм

  52. Хаос says:

    Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцдэг гэдэг юм, тиймээс хүнтэй танилцахдаа үнэнээ хэлж байсан нь зөв шүү. Худалч байснаас ядуу байсан нь хамаагүй дээр гэж бодож байна.
    Одоохондоо хүнтэй суух гэж юундаа яардаг юм бэ? Сураад, ажлаа хийгээд, аав ээж, ар гэрээ өөд нь татаад явж байтал бүх юм аяандаа бүтнэ дээ.

  53. sainaa says:

    би ч бас тэгдэг байлаа.. гэрээ худлаа хэлээд л орон сууцны үүдэнд хүргүүлээл орцруу ороол баахан зошсож байгаал
    нөгөө залуугаа явахаар нь гэрүүдээ харьдаг байлаа ш дээ. мөн ч олон удаа энэ үлйдэл давтагдсан сүүлдээ.. намайг жинэхнээр минь хайрладаг хүн л намайг хайрлахаас нэгэнт илрэх худлаа дүрэнд хэн дурлах вэ дэ гэж ойлгоод шууд үнэнээрээ байдаг болсоон.. одоо ханьтайгаа хүүтэйгээ хамт сайхан амьдарч байгаа..

    хань маань тэр түүхийг яриад л шоолдог юм даа.. шууд л хэлэхгүй чи надад сонин болохоос гэр орон чинь хамаа байхуу дээ гээл..

  54. Хорвоо ч юм аа даа. says:

    Зүгээрээ хө чи муу хүмүүстэй л таараад байна. Хүнээс илүү материалаг тал дээр анхаарал андуулдаг хүмүүс. Ер нь бол уг хүн шүү дээ. Харин ч тийм орчиноос гарч ирсэнээрээ бахархах хэрэгтэй ихийг бүтээ амжилтанд хүр. Сайхан хүнтэй учирнаа. Бүү их ичээд нуугаад байвал харин чи буруудана шүү

  55. Sonirkhol says:

    Сайн байна уу. Би үнэхээр чамд үнэнийг л хэлье. Чи өөрйигөө их хөөрхөн гэжээ. Чи үнэхээр их хөөрхөн байсан бол чамайг хэн ч хаяхгүй. Эр хүн чинь тийм хөгийн юм боддоггүй юм. Эр хүнйи чимэг эмэгтэй хүн эмээл хазаартай машин /дээр үед морь байсан/ хоёр байдаг юм. Чи үнэнээ л хэл чи үнэхээр хөөрхөн охин биш байна.

  56. P.Itgelt says:

    чи гэр xороолол дундаа л дажгуй царайлаг юм байлгуй, тийм дажгуй царайлаг бсан бол чамайг юу гэж хаядаг юм.Эрэгтэй хумууст дажгуй биэтэй хоорхон xуухнууд л сонин бдаг юм шдэ.Хун болгон л оорийгоо дажгуй гэж бодно шдээ.Зургаа нааш н явуулсан бол ямар царай муутай амитан бгаа бол.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.