Би 27 настай эмэгтэй. Одоохондоо хүнтэй суугаагүй ганц бие бүсгүй байж л байна. Нэг ёсондоо эрэгтэй хүнтэй танилцах ч гэх юм уу миний амьдралын маршрут нэгэн хэвийн ажил гэр ажил гэр гэр ажил. Нэг иймэрхүү явсаар л өдөр хоног өнгөрч байна. Нэг найз залуутай л даа. Гэхдээ л энэ залуу миний сонголт биш ээ. Их хүн муутай аймар цэвэрч. Ер нь цэвэрч хүмүүс их амиа бодсон зантай юм шиг байгаа юм. Би л хувьдаа тэгж боддог юм. Хөдөө гадаа их явдаг ажил хийдэг юмаа. Гэхдээ хөдөө явсан үедээ надруу хааяа нэг өдрийн од шиг залгана. Хотод ирэхээрэй учир зүггүй залгаад л уулзъя гээд л уулзангуутаа л нээх санасан хүн үнсэж таалаад л секс хийгээд л. Хайрлаад л яахав дээ сексийн тал дээр бид хоёр асуудалгүй л дээ. Гэхдээ би тавьдаггүй юм. Намайг тавиулах гэж их л хичээдэг юм. Үнэндээ тавьж энэ тэр сексийн сайхныг амсаагүй л байна. Зүгээр л тэврэлдээд тэврүүлээд унтах сайхан байдаг юмаа.
Нэг удаа бид хоёр юм ярьж байгаад би асуулаа. Чи надтай зөвхөн хоног төөрүүлэх гэж уулздаг юм уу гэсэн чинь юу гэж дээ уурлаад, чи намайг санасан уу гэхэд санаагүй байтлаа уулзах юм уу гэсэн. Бас “би чамайг маш их хүсдэг” гэж хэлсэн. Ингээд л боллоо. Би салъя гэж хоёр ч удаа хэлсэн. Салсан эргээд л залгаад л царай алдаад л би өрөвдчих юм өө. Уг нь бол сайхан залуу цэвэрхэн царайлаг. Хүүхнүүд л тэгдэг юм. Бид үерхдэг хэрнээ хүний урманд гадуур кино хамт үзэж байгаагүй. Би чинь бас эмэгтэй л юм хойно гадуур гарах юмсан гээд л бодох юм. Жаахан романтик сэтгэлгээтэй. Урьдны найз залуу маань хамаагүй дээр маш сайн залуу байсан юмаа. Энэ ч мэдэхгүй ээ. Би гэхдээ энэ залуугаа хуурдаггүй л дээ. Хэдэн сар яваад ирсэн ч хүлээгээд л байж байдаг.
Зүгээр л эр хүн шиг сэтгэл сайтай ухаалаг амьдралын ухаантай хүнлэг тусч жирийн монгол залуутай учрах юмсан. Намайг байгаагаар нь хайрлаж намайг сонсдог заяаныхаа ханийг олох юмсан. Хүнтэй суухын тулд хэдэн хүнтэй уулзаж учирч энгэрээ дэлгэх ёстой юм бол бүү мэд. Энэ найз залуу маань удахгүй гадаад явна. 3 жилээр тэгээд л бид сална л даа. Гэхдээ нэгэнт суухгүйгээс хойш салъя гэж бодох юм. Хоёр ч удаа оролдоод бүтээгүй ээ. Сэтгэл нь цайлган юм даа. Огцом уурлаад уур нь дороо гарчихдаг. Би ёстой мэдэх юм алгаа. Найз нөхөд маань хүнтэй танилцуулъя л гэх юм. Санаанд нийцэхгүй юмөө. Сайхан хүний эхнэр болчихоод хайрлаад л халамжлаад л байж байхсан. Бас хөөрхөн хүү төрүүлээд л. Энгийн сайхан амьдрахсан.
13 Comments
sexiin erh choloog hamt medertsgeey busguichuudeeunsmeerl.bnaa@yahoo.com
Галзуу хуний удрийн тэмдэглэл шиг иум бичцэн байх чни. Ямар ч логик алга.
Цэвэрхэн залуу амай бодсон гэнүү? хаанаас гараад эрсэн томё бэ?
Би л бол цэвэрхэн залуус л гоы санагддаг яаж ч бодсон.
27 хурчихээд нэг ганц залуу хараад суугаад байх юм. Эрэлхэг оортоо итгэлтэй байлдаа, заяанийхаа ханийг сонгуулж биш сонгоод авдаг нас чин шуу дээ! Энэ янзаараа тэр залуу чин чамтай суух ч гу.
– Наад зовлон чинь ганц чамайг ч дайраагүй байхөө. Санаанд таарсан хүн олно гэдэг өвсөн дотроос зүү хайхтай л адил. 2 өөр хүн л болсон хойно байнга л таарч тохирохгүй юмс ар араасаа гарч ирнэ. За тэгээд бүгд л төгс биш гээд дайралдсантай нь суучиж бас болохгүй ээ. Миний хувьд урьдны эксүүдтэйгээ суугаагүйдээ баярладаг. Суусан бол өдийд бас ийшээ амьдралаа бичээд уйлаад сууж байх байсан юм шиг санагддаг. Битгий яарөө. Бүх юм жам ёсоороо л болно. Би одоо нөхөрт гарах тухай ч бодохоо больж зүгээр өөрийгөө хөгжүүлэх тухайд л анхаарч байна. Эмэгтэй хүн сул дорой амьтан болохоор мэдлэгтэй л байх нь чухал байх. Эр хүнгүйгээр байхад муу юм юу байсийн хэхэ.
ёстой нэг юм бас нэмээд хэлчий за манай залуус бол 00д орчоод ердөөсөө гараа угаадаггүй.тэгэхэд би түрүү зун монголд очоод тэнгис кино театр-т орлоо кино үзэхээс өмнө 00д нь орлоо гараа угаагаад зогсож байтал гоё гоё ганган хүүхнүүд гарч ирээл гараа угаахгүйм мөртөлөө будаад л будаал гараад явчиж бгаам чинь ёстой гайхалтай тэр 00 бол крант нтр нь үнэн цэвэрхэн ердөөсөө ашигладагчгүйм байна лээшд. Залуусаа бөөнөөрөө бултаараа гараа угааж сурьяа!! Өдөр бүр усанд орж сурьяа айн нээрээ рай дэндүү
вахахаха цэвэрч нямбай хүн сэтгэл муутай гэнэ үү? тэгүүл чи тэр арчаагүй сэтгэл сайтай залуугаа олоод суугаачээ. энэ хүмүүс нэээрээ арайчдээ яааааааааммммммммр тэнэг юм бээ.00д орсон ч гараа угаадаггүй 14 хоногтоо 1 усанд ордог хөлс баасаа үнэртүүлсэн арчаагүй залуус зүгээр наагуур чинь зөндөө л бна
чи зүгээр наад залуугийхаа секс тоглоом байхгүй юу хүүхэн гуай! чи эсүүл өөрөө арчаагүй гар болохоор наад залуу чинь чамтай нээх дотно байдаггүй байх.нээрээ эргүү юм бичхээ больмоор юмаа
За санаа зоволтгуй дээ, цаг н болхоор 1 л сайхан одор ээж болох гээл зогсож бна. Жоокон тэвчээл увж бай гэнэт ханхуу гараал ирдэг ымаа,,,
хааяа хээ шаагуй бх сайхан шуу дээ хөдөө хээр гарчихаад айн сайхаан сайхан зугаалгийн улирал ирлээ шуу хуухнуудээ
би бас нэг юм асуучмаар санагдаад. би одоо 30-тай залуу. одоо хүртэл таалагдах хүүхэн олддоггүй. ихэнхи хүүхнүүд салахдаа чи хэтэрхий ядаргаатай бактерын харшилтай. тэр чин залхаагаад бна гэхийн. ерни жоохон ариун цэвэрдээ арчаатай байх нь яагаад муу гэж тэгээд зарим нэг хүүхний хэт бохир заваан байдал нь ерөөсөө тэсий гэсэн ч тэсч чадахгүй салмаар санагддаг шүү….. миний энэ байдал ернь юун буруу болчоод байгаан бол?
цэвэрч байхаар их амиа бодсон зантай гэх юм, маанаг хүүхэн болоод л чи борлогдохгүй байна даа.
Õàðèí òèéìýý ç¿ëãýí äýýð ãýðýý áàðèàä ç¿ãýýð ë ýãýë æèðèéí àìüäðàõ þìñàí ãýäýã øèã.Áè÷ ãýñýí ýíèéã ë õ¿ñýýä áàéíà.
өөртөө таарсан боломжийн xүнтэй учир даа.
тэр залуу чамайг сууя гэж гуйxгүй дээ.