Нарт ертөнцийг харах гэж тэсч ядан хүлээнэ, би
Намайг төрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана, би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийн уудмыг алдалж нэг үзнэ, би
Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би төсөөлнө.
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно.
Хөхиүн инээдээ сэтгэлдээ тээн хөрвөлзөхөд минь
Хүйтэн мэсээр биеийг минь тастчих байсан гэж үү?
Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Өөрийгөө би үнэхээр аварч чадахгүй нь ээ.
Ээж ээ, намайг бүү голооч!
Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач!
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би гуйя.
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя.
Аав аа, та намайг амьд үлдээгээч!
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач!
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би гуйя.
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя.
Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би торниод амар тайван нойрсоно.
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд найдаад
Хүний амьдралын сайхныг тааж ядан төсөөлнө.
Зүүд мөрөөдөлдөө умбан ганцаараа инээн суухад
Зүү шиг хурц төмөр биеийг минь сүлбэн ороод
Хөөрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хөлийг минь
Хүйтэн ирээрээ хөрөөдөн өршөөлгүй тастчихад
Өвдөхийн эрхэнд би хичнээн тийчлэн цовхчивч
Үнэхээр өөрийгөө би аварч чадахгүй нь ээ.
Ээж ээ, намайг бүү голооч!
Энгэрийг тань үнэрлэх жаргал хайрлаач!
Хэнээс ч илүү сайн хүүхэд байя, би амлая.
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя.
Аав аа, та намайг амьд үлдээгээч!
Алив бүх мөрөөдлийг минь хамгаалаач!
Үгэнд чинь ордог сайн хүүхэд байна, би.
Үхлийн мууг надад бүү тулгаач, би гуйя
16 Comments
Bi xuvidaal ingej boddog oxiduudiig 10 angia toxsoxoos ni omno bugdeerend ni sparaal tavaid xusegui jiremseltees uridchilan sergiileed bolox xumuus ni yaxuu avchina l biz neg iimerhuu bval abort ch bagsax bxaa manai oxiduud eron sogtuu neg bol xair durlalda shataad yugaa ch medexgui xunte untchixdag tgl boon xaramsal gunig uilaan mailaan tgl nylx ursee avxuuldag iim bj boloxgui bizdee gantsxan udaa ym chin geel ongordog garsan xoinoo ix xoorxon oxoordom igduute boon azjargal bxgui tiimees mongoliin urs mash olon boltugai
Minii hevliid bas neg jaahan hun bga shiidej chadahgui jum
ub giin buh emegteichuudiin emnelgiin uudend tomoor hadmaar shuleg bn zohiogch n hen be manaihaan medhuu heleed ogooch hun aldag aluurchin emch nart konandad odor bur unshuulj baival taarna
bi yag odoo neg sartai jiremsen teriigee gargamaarl bn herwee etseg boloh zaluu husehgui bol awhuulhaas oor argagui nz zaluumin gargay gj heleesei ter vgiig sonsohiig ih husej bn
ooriin erhgvi uillaa ene shvlgiig abort hdg ter emnelegiin uudend n naawal taarna bas hvn bolgon meddeg bgsai gj hvsch bn zurh emterch bn ymar orowdmoor ym be 103 site iin abort gsn hesegt n bas aimaar orowdmoor zuragnuud bnlee muuhai hatuu setgeltengvvded haruulah ymsan
хүүхэд гэдэг чинь үнэхээр өхөөрдөм яг л цагаахан цаас шиг үнсэхээс хүртэл хайрламаар тийм энхрийхэн амьтад юм шүү дээ
ээж минь ээ,, гэж жаахан уншсан чинь сэтгэл сонин болоод больчлоо. Үнэхээр аймшигтай юмаа. Ийм муухай зүйлээс хол байх минь
өө энэ АГАА гээд нөхөр? өөрөө хүүхэд авхуулчихсан юмуу хаашаа юм, Алдаан дээрээсээ суралцах биш, бусдын алдаанаас суралцах хэрэгтэй мэдвүү? амьдралд олон зүйл дээр алдаж болно оо болно. Хамгийн чухал энэ зүйл дээр л алдаж огт болдоггүй юм ухамсарт хүн гэдэг чинь…бас, чиний тэр хэлээд байгаа супер бурхан чинь, угтаа чиний хүсдэг, чиний дотор байгаа санааны л зүйл шүүдээ. Огт, ямар нэгэн мундаг, онцгой зүйл, жишээ нь бурхан гэж байхгүй? мэдээ?
huushee humuusee ohiduud huuhnuud l geed bhiin…. huuhdiig gantshan hun hiideggui ym shdee…. nuguu hiiltssen aavuud haa bnaa. hudlaa surhii chingisiin mongol erchuud geed bdag hunii ohin uriin bie setgeleer toglool haydag biz dee… tegeed bas boloogui manai ehner naiz huuhen ongon bish bna gej olon ym yrina…. joohon uhaantai baiz uzeech humuusee. neg taliigf tariad tuilshirchih ymaa….
сайн уу, энэ дарханий Хэтээгийн шүлэг байна тээ. Бүсгүйчүүдэд мини ухаан хайрлаг
үнэхээр хүний сэтгэлд юм бодогдуулахаар аймар шүлэг байна. хүмүүс минь хүүхэд гэдэг чинь хүссэн хүн бүрт заяагаад байдаггүй бурханы нандин бэлэг юм шүү дээ.орчлонд хүн болох гээд ирсэн тэр сайхан амьтныг алгаа тосоод ав л даа.нээрээ л энэ шүлгэн дээрх шиг аборт хийлгэж байхад тийм аймар өвдөлт шаналал бүрэлдэж байгаа тэр муу амьтанд мэдрэгддэг байх даа.наана нь хамгаалж хийж бай л даа.дараа нь тэгээд аборт битгий хийлгээч.
“Хүн бүр алдаж болно, гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг”. Алдаж эндвэл алдаагаа хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Бүх хүмүүс алдаа хийдэг, харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг” гэсэн үг бий.
Хүн, бурхан биш болохоор үг хэл, үйл ажиллагаа, ер нь юм юмандаа зүйл зүйлийн алдаа гаргах нь заяамал тавилан. Яавал бага алдах вэ? Яаж алдаагаа давтахгүй байх вэ? гэдэг нь хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд биш юмаа гэхэд зайлшгүй бодож явах зүйл мөнөөс мөн.“Юунд ч алдахгүй байх нь гагцхүү бурханы шинж чанар”
ямар аймаар шүлэг вээ, ёоо би хэзээ ч хүүхэд авхуулж, аллага хийхгүй ээ…ёстой аймаар, дотор олон зүйл бодогдуулсан шүлэг байна. Ер нь, Монголын хувийн эмнэлгийг хянах хяналтын байгууллагыг илүү чангатгавал таарна. Муусайн юмнууд дуртайдаа алцайж хэвтчээд, дараа нь нээх ухаарсан царай гаргаад тэр жоохон хөөрхөн амьтныг алж л байдаг… Тэнэг юмнууд орчлонгоос явахдаа яг авхуулж байгаа хүүхэд шигээ тамлуулж, зовж үхээсэй…
ЭНЭ охидууд одоо 1юм бодоосой арай хэтэрхий их аборт хийлгэж байна ш дээ тэгээд 50%ни дараа хүүхэдтэй болж чадахгүй сэтгэлдээ сэвтэй насаараа зовж явна . энэ абортийг монголд бүр мөсөн хоричоосой энэ цөөхөн монголд хүн ни илүүдээд л 21н жил боллоо ш дээ ламбада сайдаа ядаж энийг хоригловол танийг дараа ни бүх насаар чин монголд магтах болно шүү
сайхан