Бүсгүйчүүд гэр бүл болохдоо юуг анхаарах вэ?

Хадам эцэг эх…

  • Ханилан суух гэж байгаа залуугийнхаа аав ээжийг ахаа, эгчээ гэж болохгүй.
  • Танилцаад удаагүй байж аав, ээж ээ гэж бүр ч болохгүй.
  • Эцэг эхэд нь хүүг нь муулж болохгүй. Ямар ч эцэг эх үр хүүхдээ өмөөрдөг дутагдалтай.
  • Хадам болох хүмүүсийн үзэл бодол өөрийн чинь үзэл бодолтой тэр болгон нийцэх албагүй.
  • Хайртай залуугийнхаа эцэг эхэд таалагдахгүй үг хэллэг хэлэхээс татгалзаарай.
  • Хадам болох хүмүүс бага залуу насныхаа тухай яривал дуустал нь сонсох хэрэгтэй.
  • Тэд огт сонирхолгүй, бүр утгагүй юм ярьсан ч тэвчээд сонсоорой.
  • Тэдний зөвшөөрөлгүй гэр орноор нь чөлөөтэй явж, өрөөнүүдээр нь хэсэхийг цээрлэ.

Тэднийд байхдаа…

  • Хайртай залуугийнхаа зөвшөөрөлгүй шүүгээ савыг нь ухаж, элдэв зүйлийг нь уншиж болохгүй.
  • Тэднийд усанд орох юм уу, хоол идсэн тохиолдолд ванн, ширээгээ өөрөө цэвэрлээрэй.
  • Хоол нь идчихээд аяга тавгийг нь угаалгүй орхивол тэдэнд эвгүй сэтгэгдэл төрнө.
  • Хэчнээн өлслөө гал тогооны өрөөнд нь орж хөргөгч болон шүүгээ савыг нь уудалж болохгүй.
  • Хоол өгөхийг хүлээ. Хоол өгөхгүй унтах гэж байвал харьсан нь дээр.
  • Хадам болох хүмүүс чинь халамжгүй, эсвэл харамч байж мэднэ. Сонголтоо өөрөө шийд.
  • Тэднийд байхдаа хийх ажилгүй телевиз үзэж суулгүй бага зэргийн цэвэрлэгээ хийвэл таны хувьд маш том оноо авах боломж гарна.
  • Харамсалтай нь орчин үеийн охид бүсгүйчүүд авгай нь болохоос зарц нь болохгүй гэж хямсгар загнадаг. Ингэлээ гээд алдана уу гэхээс хожино гэж байхгүй.

Танайд байхад…

  • Гэртээ байгаа юм шиг байгаарай гэж хайртай залуудаа заавал хэлээрэй.
  • Түүнийг хүнтэй утсаар ярихад нь хажуунаас нь чагнах хэрэггүй. Энэ нь бүдүүлэг явдал.
  • Хөргөгч онгойлгоод өөрөө дуртай зүйлээ авч идэж бай гээрэй.
  • Хайртай залуудаа хоол хийж өгөхдөө өөрийнхөө дуртай биш, харин түүний дуртай хоолыг бэлдээрэй.
  • Хоол амтлагчийг хамаа намаагүй хэрэглэвэл анзаараагүй хүн шиг өнгөрөөрэй.
  • Хайртай залуу чинь өөрийн чинь утас, зурагт, видио, магнитфон гээд бүх юмыг дуртай үедээ хэрэглэх боломжтой байх ёстойг бүү март.
  • Тэр танай гэр орны ажилд туслах гэвэл татгалзсаны хэрэггүй. Эмэгтэй хүн гэр орны ажлаа ганцаараа хийх ёстой гэдэг үзэл хуучирсан шүү.

Анхаарах бусад зүйл

  • Хоёул хамтдаа хаа нэг тийш явлаа гэхэд, заавал тэр даах ёстой гээд хайртай залуугаа эдийн засгийн хувьд нь хүндрүүлж “шатаах” хэрэггүй.
  • Хэрэв тэр, гэртээ түрийвчээ мартчихсан байлаа гэхэд та түүгээр гуйлгалгүй төлбөр тооцоог нь өөрөө ухамсраараа хийчих хэрэгтэй.
  • Та хоёр зоогийн газарт орлоо гэхэд хамгийн хямдхан хоол унднаас нь өөртөө захиалаарай.
  • Хайртай залуугаа ресторанд урьсан бол та өөрөө төлбөр тооцоог нь даасан ч болно.
  • Хайртай залуутайгаа: хамт явж байгаад таньдаг хүнтэйгээ тааралдвал найзыгаа заавал танилцуулаарай.
  • Хайртай залуугийнхаа үзэл бодлыг сайтар таньж мэдтэлээ үндэсний болон улс төрийн, шашны сэдвээр тоглоом шоглоом хийх, онигоо ярихаас зайлсхийх хэрэгтэй.
  • Иймэрхүү бодлогогүй зүйлээс болж дөнгөж тогтож буй хэлхээ холбоо чинь тасрах магадлалтай.
  • Хайртай залуу чинь бүдүүлэг үг хэллэг хэрэглэдэг байлаа тэр болгоныг засах гэсний хэрэггүй.

18 Comments

  1. sar says:

    оороо оорийхоороо амидрах болно

  2. zoos says:

    шал т1 хадамуутай учирсан хвн байвал ях вээ бичээд өгөөч????

  3. naraa says:

    shal sonin sanagdchihlaaa. zarim neg ni bol bj boloh l yum. yag hen eniiig end bicheeed hvnd zaah gd bna. eregtei l hvn bichsen gj bodogdloooo. hvntei syyyh gj uuriiguuu bvren zolioslood hvnii aya tyhd taaryylana gj yu bhaw deee. ingej emegtei hvniiig dooosh ni hiij bolohgvi shd. hvnd ingej bvhneee zoriullaa gehed yaj hvleej awah ni tyhain hvnees l shaltgaalah bh. yhaantai neg ni uuriimsug gj vneleh bol maanag neg ni eniiig zarchiii teriii hiileeg eniigeee ygaalgaaad…. gd dawrana shd. yuniii tyng yaj taaryylahaa emegtei hvn uuruu l medeh asyydal. ene zuwulguuu eregtei hvmvvsd l taalagdah bh

  4. bi buruuguiee says:

    За тэр хямдхан хоол нтр гсн бол арай бишээ би энэ айлд бэр ороод 3н жил болж бна ер ни ихэнх ни миний багын дадал болхоор анх ирсэн өдрөөсөө эхлээд л хийдэг бсан тэглээ гээд алдаагүй би энэ айлд алт шиг бэр ни хадмууд миний үгийг сонсож бас хүндэлдэг амтгүй хоол хийсэн ч амтархан иддэг хааяа хүүгээ харуулаад шоудахад юм хэлдэггүй харин миний охин найзуудтайгаа сайхан зугаалж бгаад Ирсэн үү хааяадаа ингэж гарч стрессээ тайлж бай гэдэг .хүн ер ни бусдад хэрхэн үнэлэгдэх ни хуви хүний ухамсраас шалтгаална шүү хөөрхөн охидуудаа

  5. Зочин says:

    энэ дандаа эрэгтэй хүний талд орсон юм бичсэн байхын…

  6. Enkh says:

    энэ одооо юу вэ…?
    Шааал тэнэгийн….
    Ийм байж болохгүй шүү охидоо…

  7. Chertyonok says:

    Анхаарах бусад зүйлийн эхний дөрвөн зөвлөгөөг монгол эмэгтэй хэзээ ч хийхгүй. Албатай юм шиг даалгуулдаг биздээ… Монголын нийгэмд эр нь эмийн тооцоог даах ёстой гэсэн бичигдээгүй хууль байдаг, үнэн мангар lol.
    Тийм болохоор та нар тийм лаг эрх чөлөө, тусгаар тогтнол тунхаглаад байвал эрэгтэйтэйгээ хувааж төлөлцөөч! Миний байсан газарт хосууд хүртэл өөрөө өөрсдийнхөө идэж ууснаа төлөөд л гараад явдаг, даалгах бол шившиг гэж тооцогддог.

    @busgui: Эрэгтэйчүүд одоо ч гэсэн ээж аав нарынхаа үгэнд ордог шүү, ийм ямаан ааш зан гаргаж байгаад алдав даа. Зарим эрэгтэйчүүд маш хуучинсаг үзэлтэй шүү дээ 😛

  8. яг энийг бүгдийг нь дага гэж бичээгүй байгаа байхаа. та ухамсартай хүн шүү дээ бүсгүй минь. ямар computer биш. ийм програм суулга гэсэн биш. та хэрэгтэйг нь ав. хэрэггүйг нь хая. хэхэ

  9. kiss says:

    zaawal dandaa iim bai gj heleguishdee ochij honoj bwal iim bai bnga bwal bas shal oor bas urigdsan bj yumiig ni hiiged bn gdn bas l l t1 l deee bas yum idcheedl zawaan chigeer ni blgad bwl muuhaishdwee medeejil neg ger bul boloh gj ga um chini bid nariig geriin hun shigl baai gene biz jaahan bodood uzeech shuudl bool bol bee yu tungii ni taaruul

  10. dolgoonn says:

    хи мэдэхэд илүүдэхгүй юм.аятайхан санагдлаа.эмэгтэйчүүд бидэнд хэрэгтэй л зүйл бна.эрчүүд ч гсн уншчихвал.баярлалаа.

  11. emegtei xun says:

    ёо энэ одоо юу бэ? xаашаа юм эмэгтэй xун xун биш юм шиг санагдчиxлаа. тэрний дуртай юм…буx юм тэрний дуртай таалагдаx ч гэx шиг
    яаж тэгээд оорийнxоороо байx болж бн?
    энэ бичсэн xун эрэгтэй xун бxаа? солиотой новш бэ!

  12. munh says:

    зугээр л бн шдээ хэн хэнийгээ эвгүй байдалд оруулахгуй бх зугээр л санаа бн энх найзалж байгаа хумууст зугээр л хоорхон санаа бн

  13. busgui says:

    За яршиг аа, тэгж давруулна гэж байхгүй шүү. Юун тэнэг юм бичээ вэ? Хэн нэгний үнэ цэнэгүй тогооны бариул, шалны алчуур, боол зарц болох гэж хүнтэй суух юм уу хаашаа юм бэ? Өөрийгөө хүндэтгэдэг бүсгүй хүнд огт тохирохгүй зөвлөгөө байна.

  14. ha ha ha says:

    хамгийн үнэтэй хоолийг захиалах хэрэгтэйшдээ

  15. zsssss says:

    ямаэ тэнэг ю уншичихаваа.ууртуу хямдхан хоол захиал ч гэх шиг,уурийнхуу биш тэрний дуртай хоолийг хий ч гэх шиг.Эсвэл хуний сонирхолгуй яриаг тэвчээд сонс гэнэ уу.Нэг хар юмтай болох гэж уурийн хуви хунээ угуй хийж,зувхун тэр хунд л зохитсож амидрах болж бна уу?!Шал утгаггуй юм.

  16. naran says:

    Ингээд өөрийгөө өнгөлөн далдалчихаад гэр бүл болсон хойноо бие биенийхээ муу муухайг дуудалцаад байдаг биз дээ. Хэн хэнээ байгаагаар нь хайрлавал болоо. Мэдээж хэн ч хэнийг ч хэзээ ч дахин хүмүүжүүлж чадахгүй шүүдээ. Болзоод л яваад бхад хэн нь ч бие биенийхээ дутагдлыг мэддэггүй, эсвэл анзаардаггүй бх. Нэг гэрт орсон хойноо дайн тулаандаа хүрч байхаар эртнээс бие биеэ сайн мэддэг болох хэрэгтэй.

  17. JIMS says:

    уншцан байхад илүүдэхгүй л юм байна

  18. иймэрхүү зүйлийг яахаараа хэн ч уншидгүй байна аа. хүний мууд дуртай болхоороо ийм зүйл уншихгүй өнгөрөөчихөж байгаа юм уу? арай үгүй биздээ. хэний зөв гэдгийг хэн ч мэдэхгүй, хэний буруу гэдгийг бүгд мэддэг гэж нэг сайхан үг байн шүүдээ. Монгол хүмүүн минь. энэ уг нь хэрэг болж магадгүй л байх. заа тэгээд амьдралынхаа ханийг зөв сонгоорой залуусаа. тэгээд хадамтайгаа эвтэй байж болох л юм шиг байна ш дээ. хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.