Манай энэ удаагийн зочин нийгмийн цөөнх гэгддэг трансжендер /өөрийнхөө хүйсийг үгүйсгэсэн эрэгтэй хүн/ Ванити байлаа. Түүнтэй ярилцлага хийх хүсэлт тавихад огтхон ч цааргалсангүй. Тэрбээр ийнхүү бидэнтэй сэтгэглээ хуваалцлаа.
Блиц:
-Дуртай улирал?
-Хавар. Энэ улиралд бүх юм шинээр эхэлдэг
-Хамгаас илүү хүндэлдэг хүн?
-Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном
-Аз жаргал гэж юу вэ?
-Хүссэн зүйлээ авч, түүндээ хүрэх
-Туйлын хүсэл?
-Хязгааргүй. Хүн дандаа шунаж амьдрах ёстой
-10 жилийн дараахи амьдралаа төсөөлөөч?
-Гудамжаар явахад хүмүүс намайг гадуурхахгүй байх гэж боддог. Яагаад гэвэл тэр үед нийгэм өөрчлөгдөх байх.
-Та яагаад Ванити гэсэн нэрээр яриа өгөх болов. Жинхэнэ нэр тань бас л нууц уу?
-Мэдээж нууц байлгүй яахав дээ. Ванити гэдэг чинь гоё ганган, чамин бас өөр үгээр хэлбэл нэрэлхүү гэсэн утгатай англи үг болохоор надад маш их таалагдсан. Дэлхийн гоо сайхан, загварын ертөнцөд “Vanity fair” гэдэг сэтгүүлийг унших дуртай. Тэр ч утгаараа өөртөө ийм нэр өгөөд байгаа юм.
-Та мессенжерийнхээ статус дээр “Би дурлаж байх шиг байна” гээд бичсэн байсан?
-Би амьдралд илүү их дурлаж цаашид шунаж амьдрахыг хүссэн учраас л тэгж бичсэн юм. Түүнээс биш учиргүй нэг их дурлаж, хайрлаад байдаг хүн биш л дээ.
-Тэгвэл одоо хэнд ч хайргүй байх нь ээ?
-Эцэг эх,ажил төрөл, гээд л олон зүйлд хайртай. Одоо тэгээд ч дурлал гэгчийг зоосны нүхээр харж мөнгөтэй, гоё ганган хувцас өмссөн нэгэнд дурлачихдаг болчихсон юм биш үү.
-Би эцэг эхийн хайр асуугаагүй ээ. Амраг сэтгэлийн хайр?
-Трансжендер хүмүүсийн хувьд хайр сэтгэл тэнгэр газар шиг хол зөрүүтэй зүйл. Хэзээ ч надад ирэхгүй хүслийн бэрд шиг санагддаг. Тийм болохоор миний хувьд дурлах тухай бодсны ч хэрэг байхгүй.
-Дурлал хайргүй амьдрал давсгүй хоол шиг биш гэж үү?
-Би давсгүй, махгүй хоол идээд л амьдраад л байна. Амьдрал гэдэг хүний өөрийн сэтгэн бодох чадвар, бусдыг хүндэтгэх үзэл, нийлж байж л хүний амьдралыг цогц болгодог. Түүнээс биш ганцхан хайр сэтгэл бодоод явбал гудамжинд том шуудай үүрч явахаас өөр аргагүй болно шүү дээ.
-Давсгүй, махгүй хоол хэр удаан “идэж” байна?
-Анхны дурлалаасаа хойш идэж байна. Тийм урчаас энэ асуудлыг түр зуур орхивол ямар вэ. Надад ярихад хэцүү байдаг. Тэгээд тэр дурлал гэдэг зүйлтэй би учрахгүй байх гэж бодож явдаг. Гэхдээ юмыг яаж мэдэх билээ. Нэг өдөр учрах ч юм бил үү.
-Уучлаарай. Танд ярихад хэцүү байгаа энэ сэдэв надад хамгийн сонирхолтой санагдаад?
-Хүмүүс ихэвчлэн миний хөнжлийг шагайсан асуулт тавьдаг. Яагаад заавал хүмүүст сексийн амьдрал тийм чухал зүйл юм бол. Мэдээж амьдралын нэг хэсэг мөн боловч зөв зохистой хооллолт гэдэг шиг зөв зохистой сексдэх хэрэгтэй шүү дээ. Замбараагүй байдлаасаа болоод ХДХВ/ДОХ БЗДХӨ Монголд эрс ихсээд байгаа. Тэмбүүгийн гаралт ч гэсэн нэмэгдэж байгаа нь өнөөдөр чимээгүй үхлийг л дагуулж байна.
-Та нарыг буруутгаж байгаа юм биш үү. ХДХВ/ДОХ-оор өвчлөгсдийн дийлэнх нь ижил хүйстэн байгаа гэдэг?
-Энэ нэг их буруутаад байх асуудал биш. Харин ч энгийн хүмүүсийг бодвол ХДХВ/ДОХ БЗДХӨ-ий сургалт сурталчилгаанд их хамрагддаг. Монгол Улсад хөдөөгийн эхнэр, нөхөр хүртэл ХДХВ-тэй гарч байсан. Гэтэл гей хүн, ижил хүйстэн гээд л телевиз, радио, сонин, сэтгүүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Алтангадас”, “Ардын жүжигчин” цол тэдэнд олгочихсон юм шиг сүртэй нь аргагүй зарлахыг яана. Иймэрхүү тал талдаа хариуцлагагүй байдлаас болоод өнөөдөр ДОХ гэхээр ард нь гей гээд нэмчихсэн юм шиг л санагдах юм. Тэр зарлаад байгаа хүмүүс нь өөрсдөө ДОХ-н шинжилгээ өгч үзсэн юм болов уу. Яг үнэндээ энэ байдлыг харахад 1981 оны Америк дахь нөхцөл байдлыг Монгол Улс давтаж байна.
-Нээрээ ч тийм шүү. Та одоогоор ямар ажил хийж байна?
-Би “Хамтдаа төв” ТББ-ын төслийн ажилтнаар ажилладаг. Мөн хоёр олон улсын байгууллагын судалгаан дээр ажиллаж байна. Одоогийн байдлаар хоёр ч төсөл бичихээр бэлтгэл ажилдаа орсон. Энэ төслийн гол санаа нь нийт хүн амд ХДХВ/ДОХ, БЗДХ-ын мэдлэг мэдээлэл олгох, ялгаварлан гадуурхалтыг бууруулах чиглэлээр бичих гэж байна. Мөн одоогоор нэгэн улсын сургуульд дээрх чиглэлээр хичээл заадаг.
-Таны хийж байгаа ажлаас харахад нэлээн нийгмийн идэвхитэй нь юм?
-Би 17-тойгоосоо эхлэн Олон улсын байгууллагад ажилд орж энд тэндхийн сайн санааны үйлс, тусламж дэмжлэг, дунд сургуулийн хүүхдүүдэд ёс зүйн боловсрол олгох чиглэлээр дөрвөн жилийн турш тасралтгүй ажилласан. Тийм ч учраас өөрийгөө нийгмийн идэвхитэй хүн гэж боддог. Монгол Улс өнөөдөр чанартай боловсрол, баян иргэнтэй болно гэж ярьдаг. Гэтэл ёс зүйтэй хүнлэг нийгмийг бүтээхийг хүсэхгүй байгаа юм шиг надад санагддаг. Энэ нь төр засгийн томоохон алдаа байх гэж боддог шүү.
-Ёс зүй гэснээс тантай хүмүүс хэрхэн харьцдаг талаар ний нуугүй яриач?
-Гудамжинд явж байхад зарим хүн элдэв янзаар дуудаж л байдаг. Би тоодоггүй. Тоогоод анзаараад байвал тэнэг болчих юм шиг санагддаг. Заримдаа өөрийгөө яагаад ийм тэвчээртэй, юм болоо гэж өөрийн эрхгүй боддог. Гэтэл хариулт нь зөвхөн л багаас минь хойш л ялгаварлан гадуурхалт гэдэг зүйл амьдралын туршид сүүдэр шиг дагадаг учраас одоо би тоохоо байж дээ. Гэтэл өнгөрсөн оны зургадугаар сард гудамжинд намайг хутга бариад араас хүн хөөж байсан үе ч бий. Гэхдээ надад хэцүү байна гэж нийгмийн халамжаар дутсан хүн шиг сууж байх зав алга. Яагаад гэвэл Монгол Улсын иргэн болсон учраас иргэн хүнийхээ хариуцлагыг биелүүлэх ёстой.
-Таны гэр бүлийнхэн болон найз нөхөд тань трансжендер гэдгийг тань мэдэх үү?
-Мэдэх нь мэднэ. Мэдэхгүй ч хүн бас бий. Анх би ээждээ хэлэхдээ маш их айж байсан. Ээж юу ч дугарахгүй сууж байснаа “Би чиний ээж, чи миний хүү” учраас санаа зоволтгүй ээ” гэж хэлсэн. Харин манай ах эгч нар арай л сөрөг бодолтой байдаг. Гэхдээ яахав ээ. Хэзээ нэгэн цагт намайг ойлгох үе ирэх байлгүй дээ.
-Эх хүн совинтой гэдэг. Таныг хэлэхээс тань өмнө ээж нь гадарладаг байсан болов уу?
-Эх хүн гэдэг хүүхдээ зөн совингоороо сайн, муу явааг нь мэдэж чаддаг аугаа хүн шүү дээ. Би мэдсэн үгүйг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан намайг хэлэхэд нүд үзүүрлэж, даралт нь ихсэж ухаан алдаж унаагүй. Тэгэхээр мэддэг байсан ч байж болох юм.
-Таны ээжийн хүүхдэдээ хэлсэн үгийг сонсоод үнэхээр сэтгэл уярч байна. Та тэр үед их баярласан уу?
-Мэдээж маш ихээр баярласан. Намайг ойлгох хүн манай гэрт нэг ч гэсэн байна гэж бодохоор л миний сэтгэл зүрх нэг л сайхан амарчихдаг.
-Ярианаас тань дүгнэхэд насаараа ганцаараа өнгөрүүлсэн тавилантай золгосон ч тоохгүй гэж ойлгож болох уу?
-Хүүхэд өргөж авах нь байх л асуудал. Гэвч гей, трансжендер, лесбиан эцэг эхтэй байхыг хэн ч хүсэхгүй. Хэдий хүүхэд өргөж авсан ч дахиад л тэр хүүхэд бидэн шиг ялгаварлан гадуурхалтад насаараа өртөнө. Хоёр аав, ээж гээд л асуудал ундарна.
-Та цэл залуу байна. Цаашид хаана хэрхэн амьдрах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Америкт сурч, ажиллаж амьдрах бодолтой. Яагаад гэвэл тэнд л эрх чөлөө бий. Эрх чөлөөг дагаад хүссэнээрээ амьдрах үүд хаалга нээлттэй гэж бодохоор сайхан санагддаг. Ер нь тэгээд аялах дуртай шүү.
-Та бусад гей хүмүүсийг бодвол ялгарах олон давуу тал бий. Гадаад, дотоодод аялах гээд л…
-Нээрээ ч азтай гэж хэлж болно. Тэр олон өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй нийгэмтэй зохицон амьдарч байгаа лесбиан гей бисекс трасжендер / ЛГБТ / зөндөө бий. Бас л нийгмийн айдсаас шалтгаалан гэртээ шаналж буй.
-Би андуураагүй бол та 2009 онд “Гей мисс”-ийн тэмцээнд гуравдугаар байранд орж байсан байх аа?
-Тийм ээ. Энэ тэмцээнд орохын тулд маш их хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан. Ер нь сэтгэл шингэсэн болоод ч тэр үү гуравдугаар байранд орсон доо.
-Дахин тэмцээнд орох уу?
-За хаанаас даа одоо болсон/инээв/
-Яагаад?
-Миний араас дэлхийн миссээс дутахааргүй өрсөлдөгч олон байна. Тэглээ ч надад миссийн тэмцээнд бэлдэх цаг зав алга. Манайхны том заншил байдаг. Нэг, хоёр, гуравдугаар байрын миссүүд дахин тэмцээнд орох эрх байдаггүй. Залуу үеэ бэлдэх л үүрэгтэй.
-Ингэхэд, Ванитигийн маань нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?
-Би чинь тахиа шиг их эртэч. Өглөө эрт босоод усанд орчихоод ёог, бясалгал хийдэг. Заримдаа гадаа дулаан байвал гүйнэ. Нэг нууцаа хэлэхэд, би таргалахаас үхтлээ айдаг. Амралтын өдөр ихэвчлэн гэрээ орноо цэвэрлэж, хувцсаа угаадаг. Цалин буусан байвал дэлгүүр хэсч гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас авдаг.
-Таны зураг болон видео бичлэг Испанид нээгдсэн үзэсгэлэнд гарсан гэж дуулсан. Үнэн үү?
-Үнэн. Өнгөрсөн оны наймдугаар сард монголын трансжендер болон гей, лейсби, хүмүүсийн зургийг авсан. Яг одоогийн байдлаар тэр үзэсгэлэнгийн тухай албан ёсны мэдээ байхгүй байна. Гэвч зохион байгуулсан хүмүүстэй холбогдоход миний зургийг хамгийн шилдэг нь болсон гэж хэлсэн. Үүнд их сэтгэл хангалуун байгаа.
-Ингэхэд яагаад гей хүмүүсийн талаар кино зохиол байдаггүй юм бол. Та нар хааяа нэг яриа өгдөг болохоор хүмүүсийн дунд ойлголт хангалттай бус байх шиг санагддаг?
-Тэр ч үнэн шүү. Хааяа нэг хошин шогийнхон мань мэтээрээ тоглоом шоглоом болгож хүний амьдралыг үгүйсгэсэн юм хийж ашиг орлого олох юм даа. Заавал гей гэхээр л эмэгтэйлэг мэтээр дүрслэн гаргах нь маш олон хүнд хор хөнөөлтэй байна. Эмэгтэйлэг хүн болгон гей байх албагүй. Кино гэснээс энэ зун нэлээн томоохон хэмжээний дэлгэцийн бүтээлд бодит амьдралаа харуулсан кино бүтээхээр ярилцаж байгаа.
-Кинонд тоглох юм уу. Нууц биш бол ямар дүр бүтээж байгаа вэ?
-Энэхүү киног ивээн тэтгэж дэмжих хүн олдвол бүх юм нь бэлэн байгаа л даа. Мэдээж би тоглоно. Цаг нь ирэхээр ард түмэн мэдэх буй за.
-Та их тусархуу байх аа?
-Бололцооныхоо хэрээр хүмүүст туслахыг л боддог. Боломжтой зүйлд за. Боломжгүй бол үгүй л гээд шууд хэлчихдэг. Ер нь шударга байхыг эрмэлздэг.
-Амьдралын тань хамгийн аз жаргалтай мөч хэзээ байв?
-Үнэтэй ямар нэгэн зүйл худалдаж авахдаа аз жаргалтай байдаг.
-Эдийн шуналтай юм уу?
-Тийм биш л дээ. Гэхдээ зүгээр л тэр зүйлийг авахын тулд маш их хөдөлмөрлөсөн учраас сэтгэл хангалуун байдаг. Ер нь хүмүүс зорилго, зорилт, алсын хараагаа сайн тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж л сайхан амьдарна шүү дээ.
-Цаг заваа гарган чин сэтгэлээсээ ярилцсан танд гялайлаа. Ажлын амжилт, амьдралын гэгээн бүхийг чин сэтгэлийн угаас хүсэн ерөөе?
-Надтай хүн утгаар нь анх удаа ярилцсан танд маш их баярлалаа. Урьд нь би зөндөө л олон газар ярилцлага өгч байсан. Гэвч хэн тань шиг миний зүрх сэтгэлийг уудалж яриулж чадаагүй юм шүү.
Б.Анхцэцэг
28 Comments
NYAMKA GEDEGIIN GOMO SDA GAMBUSHIIN HAIR MYAMBUSH GOMO SDA
Би трансжендер 88202689
хжнбю жккл иооо
жкм, мм,л фгдвб
гамшиг юм даа чи
за одоо болилдооо чи трансжэндэр биш биздээ гантс удаа миссд орчихоод одоо наад худалаа ырихаа болиоо ичмээр юм ааа ыдаж зураг н дээрээ олигтойхон гаралдаа чамаас болж бусад хумуусийн нэр хунд наүс унаад бна олигтойхон бусад шигэээ хувнирдаг болчхоод юм хэлж бай
хууэ чи унэхээр трансжэндэр юм уу угуй биздээ одоо наад утаггуй ыриагаа болиочээ чамаас болж бусдий чин нэр хунд наүс унаад бна ядж наад зураган дээрэ олигтойхон гараачдэээ худалчаа
хэдий бусадтай ижилхэн биш ч гэсэн мундаг хун бна шдээ би гаж талийг н дэмжихгүй. монгол хумуус мундаг шуу
бобо холбогдоорой
ингээд турчихсэн болхоор хэтсүүл байдаг байхдаа чааваас
ок чамд амжилт хусэе чамайг дэмжиж бг хумуус маш олон бг шуу улам ихийг бутээгэрэй гадаадад гарч ажиллаж амидарсан ни дээр дээ.манай олон мянган ЛБГТ хумуус гадаад амидарч бг.чамд туслаж бно шуу.Голланд улсаас бичлээ.Амжилт
таалагдлаа. ухаантай залуу байна. өөрөө өөрийнхөө амьдралаар явж байхад бид хамаагүй оролцоод зааж зөвлөөд байх нь зохимжгүй юм шиг ээ
Хумуус яахлээрэ ийм тэнэг байдаг байна. энэнд чин шууж бариад элдэвлэд хараагад байх зуйл ю байна. муу эр муу эмэгтэйгээс хамаагуй илуу яваа хун байна шдээ ууригу хусснээрэ илэрхийлж чадаж байгаа транссэксүал хун монголд ядаж нэг байгаа н яаамай ядаж л боловрслтэй уурин гсн зорилгтэ хун бншдээ. Би лав энэ хунийг дэмжиж байна, ярилтслагайиг уншихад их харитсахад амар их нээлттэй хун шг санагдлаа амжилт хусиэ
ene chin ijil huisten bish zugeer l uuruu sanalaaraa huisee uguusgedeg teneg mal yum bishu
ДАЖГҮЙ АСУУЛТУУД ТАВЬСАН АНХЦЭЦЭГТ АМЖИЛТ ХҮСЬЕ
уучлаарай халити харсан чин universe best songs-н одгэрэлтэй адилхан харагдлаа.ккк
энэ чини л хотийн банди нарийн соэл гээч ни шуу дэ
Amidralin hev mayg n taalagdlaa, uurtui archaatai setgelin tenheetei yumaa. Archaagu arhichin showchin zaluuchud, nure budan nali nali gej dugarsan ohiduudas havi ilu yum.
@монгол эр(банди)..багадаа гомо нарт их хошногдуулждээ чааваас…яасан энэ нийтлэлийг уншисан чинь бөгс чинь хорсож байна уу
АМЖИЛТ
ха ха чи олдмол оогий ни уу эсвэл төрмөл төөгий ни үү
vanity chamd amjilt husey!
ивий ивий хөөрхий муу гомочууд. яахнуу эд нарийг их зовж байгаа даа.
negent ingej torson bol yahiin be, oort ni yamar ch buruu bhgui shte.manai huu ingej torson bol bi lav oilgono, huugee hairlasan heveeree l bn, hair mini oorchlogdohgui, eregtei humuus bol oilgohgui bh.
oortoo gutrahgui, amidrald gutrahgui bgaad ni bi baharhaj bn, mgl-n niigem huleej avah boloogui ch odii zeregtei ooriigoo avch yavaad chin bayar hurgey, amidral urgelj saihnaaraa…
Нэгэнт өөрчлөх аргагүй зүйлийг яая гэхэв дээ.Зөн совингоо дагаад асар их тэвчээр гаргаад бас ч муугүй амжилт гаргаад л явж байна.
Бид нар бол ингээд энэ хүн шиг гудамжаар явж ч чадахгүй дээ.Олон талаас харах хэрэгтэй шүү дээ…
fucking fag
энэ хуний буруу биш. та нар жаахан ухаантай байгаачдээ. Амжилт шуу.
Өмхий гомоонуудыг бүгдийг нь хядаж хаявал таарна эцэг эх нь хүүтэй боллоо гэж яасан их баярласан болоо хөөрхий гэтэл тэнэгтээд ингээд явж байх гэж дээ. Гудманд таарвал хөлийг чинь хуга өшиглөх юмсан