ДОХ-ын эсрэг вакциныг туршиж эхлэнэ

Тун удахгүй ДОХ хэмээх аюулт өвчний эсрэг вакциныг хүн дээр туршиж эхлэх гэж байна. Олон улсын бүлэг эрдэмтдийн зохион бүтээсэн энэхүү вакциныг “шигтгээ вакцин” гэж нэрлээд байгаа бөгөөд нянг хуурах чадалтай гэж үзэж байгаа юм.

Гол нь энэ вакцин нянгийн өөрчлөлтийг даван гарах чадвартай гэдгээрээ онцлогтой. ДОХ-ын вирус протеинээс бүрддэг бөгөөд хүний дархлааны системийг сүйтгэж байдаг. Үүний өмнөхөн боловсруулсан эм тариа нь голдуу хүний дархлааг сайжруулж нянгийн уураг дахь амин хүчлийг таниулахад чиглэгдэж байсан билээ.

Харин шинэ вакцин компьютер дээр боловсруулсан протеины цуглуулга юм. Вакциныг зохион бүтээж байх явцад эрдэмтэд нянгийн хэдэн зуун хэсэг дээр туршилт гүйцэтгэсэн байна. Энэхүү эм нь амьтан дээр туршихад боломжтой гэдгээ бүрэн харуулж чадсан гэдгийг эрдэмтэд нотолж байгаа юм.

Т.Бүрэн

3 Comments

  1. jak says:

    болоосой доо олон ард инээнэ бас амидрана

  2. lol says:

    зайлаа бас нөгөө сүрьеэ билүү тэрний вакцинд бэлэг маягаар дохыг тарааж байсан юм гэсэн тэрэн шиг наад вакциндаа бас ямар өвчин хавсаргасан бол ??? би лав хийлгэхгүй

  3. er hun says:

    эх сурвалж !!!! админаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.