Дур тавина аа гэж!!!

Хэдийгээр энэ хошин яриа боловч ийм явдал хүүхнүүдийн маань дунд бишгүй байдаг нь нууц биш ээ. Учир нь нийт эмэгтэйчүүдийн 10 хувь нь дур ханана гэдэг мэдрэмжийг огт мэддэггүй, 30 хувь нь гар хангалга хийхдээ дур ханах боловч эсрэг хүйсний хүнтэй сексийн харьцаанд орохдоо дур тавьдаггүй болохыг судалгаа харуулж байна. Ингэхэд дур тавина гэж юу вэ? Ямар ач холбогдолтой юм бол? “Оргазм” буюу “Дур тавих /ханах/” гэдэг ойлголт нь Грекийн Оргао буюу Тачаал дүрэлзэх гэсэн үгнээс гаралтай ажээ. Дур ханалтын тухай ялангуяа эмэгтэйчүүдийн дур ханалтын тухай та бишгүй л их уншаа биз. Физиологийн үүднээс бол энэ нь биед аятай мэдрэмж таашаал төрүүлэх бэлхүүс, умайн булчингийн чангаралт юм.

Дур ханах нь судасны цохилт, амьсгалын тоо олширч, арьс, уруул ягаарч, хөх хатуурч толгой нь чангарах байдлаар илэрнэ. Мэдрэхүйн үүднээс авч үзвэл дур тавилт нь хүний мэдрэмжүүдийн дээд цэг, жаргал цэнгэлийн хамгийн дээд хэлбэр юм. Тийм учраас дур тавилтын тухай ярихдаа “нисч байгаа мэт болох”, “наранд цохиулсан юм шиг”, “үхэх шахлаа” гэх мэт хэтрүүлсэн зүйрлэлийг хэрэглэдэг. Жинхэнээсээ дур тавьдаг зарим эмэгтэйчүүд яг энэ үедээ хэсэг зуур ухаан алдах мэт болох нь ч бий. Сонирхолтой нь энэ мэдрэхүй эмэгтэйчүүдэд байгалиас заяагаагүй гэнэ. Амьтад дээр зүйрлүүлж яривал нийлүүлгийн үед эмэгчин амьтан дур ханана гэж байдаггүй бөгөөд зөвхөн тайвширч, үр төлөө үлдээх бололцоотой боллоо гэсэн төрөлх араншингийн нь тодхон мэдээлэл л үлддэг байна.

Гэтэл эрэгчин амьтдыг байгаль эх үрийн шингэнээ цацаж, түүнтэй зэрэгцүүлэн дур тавих бололцоогоор өгөөмөр арвин шагнасан байдаг ажээ. Тиймээс эмэгтэйчүүдийн дур ханалт бол хүнд л ганцхан байдаг зүйл юм. Энэ нь яагаад бүх эмэгтэйчүүд эрчүүд шиг байнга, хялбархан дур тавьж чаддаггүйн бас нэг тайлбар болдог. Бүсгүй хүнд дур ханах мэдрэмжийг байгаль эх заяагаагүй, олдмол гэдгийн өөр нэг баталгаа нь эмэгтэйчүүд залуу насандаа үүнийг мэдэрдэггүй явдал юм. Эмэгтэй хүн байнгын сексийн харьцаанд орсноос хойш нэлээн хугацаа өнгөрч байж дур ханахыг мэдэрдэг. Сексийн амьдралд дөнгөж оронгуутаа дур ханалтыг мэдэрдэг эмэгтэй тун ховор юм.

Тиймээс залуу охид, бүсгүйчүүд энэ талаар төдийлөн санаа зовох хэрэггүй юм. Нас ахиж туршлага хуримтлуулах тусмаа та дур ханахын жаргалыг илүү сайн мэдрэх болно. Венерагийн тодруулга Амьдралынхаа туршид эр хүний бие махбод дунджаар 15 литр үрийн шингэн ялгаруулдаг. Эмэгтэйчүүд энэ ертөнцөд мэндлэхдээ өндгөвчиндөө 1 сая өндгөн эс агуулж төрдөг бөгөөд амьдралынхаа туршид үүний 500 орчмыг үр тогтоох чадвартай болгон ялгаруулдаг байна. Амьдралынхаа туршид хүн дунджаар 5000 удаа бэлгийн харьцаанд орох бөгөөд энэ үедээ эрчүүд нийт 12 цагийн дур тавилт мэдэрч, бүсгүйчүүд 100 цагийн таашаал хүртдэг болохыг судлаачид тогтоогоод байна.

6 Comments

  1. ыуыу says:

    Мр.М гэдэг xууxэн байx юм. өөрийгөө ингэж илэрxийлэx xэрэгцээ xууxнуудэд байдаг юм шиг бгаам. яагад эмэгтэй нэрээр эмэгтэй гэсэн сэтгэгдэлээ улдээж болоxгуй, заавал эрэгтэй xун болж жужиглэдэг юм бол. жишээ энэ xэлж буй санагаа би эмэгтэй xуний xувид ингэж узэж бнаа гээд xэлэxэд юу ни болоxгуй бна. би ийм юм зөндөө xарлаа. тэгээд эмэгтэйчүүд эрчүүдэд нөлөөлж тоглоx дуртай юм шиг бгаам. тэгээд аминдаа өөринxөөрөө xэрэгжүүлж бгаа цариа ни. гэxдээ буруу л сэтгэж бна даа.

  2. Goy duu bn humuusee says:

    Orchin uyiin zaluusiin suld bolohoor duu olloo humuusee doorhi hayag deer daraad sonsooroi
    http://www.youtube.com/watch?v=pBYl0g07UIA

  3. Mr.M says:

    эмэгтэйгээ хангаж чадахгүй хурьцалын ямар секс гэх вэ дээ? Тиймээс өөрсдөө болохоосоо өмнө эмэгтэйгээ сайн тандаж түүнийгээ хангаж чадах нь эр хүний үүрэг бөлгөө

  4. Unen unen. Gol ni emegteigee “deer chn hurdan garayaa” getel ni l deed tsegt ni hurtel uduuj, orshil tavih heregtei tegj bj emegtei hun hylbar buguud deed zergiin orgasm avch chaddag ym.

  5. heyhoney says:

    ene chin harin dajgui medeelel bna

    ohid yer ni gar hangalga hij dur tavij surah heregteishde tegsnii daraa sex hiihdee yaj dur tavihaa meddeg boltson oortoo yaj goy bailgah talaar turshlagtai boltson bna

    zugeer l shuud sex hiigeed ehelvel dur tavilt gedeg yumiig barag medrehguidee

  6. Emegtei says:

    Би л лав 2 халбага шингэнэ ялгаруулж дур тавина шуу ккк.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.