Өөрт чинь хайртай болсон навч байна аа би.
Өвөл унадаггүй боловч чамайг гээд шарлан хатдаг юм шүү.
Зүгээр л чамд дурласан мөс байна аа би.
Зул хайлдаггүй боловч чамайг гээд урсан мэлмэрдэг юм шүү.
Ганцхан чамайг ширтдэг од байна аа би.
Гэгээн өдрөөр гялалздаг ч чамайг гээд унтран бөхдөг юм шүү.
Үнэхээр чамайг л санадаг сар байна аа би.
Үргэлж бүтэн байдаг ч чамайг гээд эмтрэн хугасардаг юм шүү.
7 Comments
хэхэ БОБО? чиний наад тэнэг гэдэг үг чинь шал тэнэг байна ааааа
Ер нь энэ шүлэгнүүдийг хэн бичээд байдаг юм болоо, үнэхээр уучлалт гуйхыг хүссэн хүн үү? эсвэл хэн нэгний зохиосон шүлгийг тавичихаар хүмүүс би бичсийн гэж орж ирээд ба уу? Уг нь их хөөрхөн шүлэг ба. Минии хайртай хүн ч надад ингэж л хэлдэг байсан, гэхдээ сүүлдээ худлаа л байсан
хөөрхөн дүрслэл вээ
Шал тэнэг шүлэг байна аааааа.
Mr M bolon bayar nart bayarlalaa
Хөөрхөн юмаа
Хөөрхөн шүлэг байна.