Охид эмэгтэйчүүд маань эдийн засгийн боломжгүй байдлаас болж амар хялбар аргаар мөнгөтэй болох “тансаг” амьдрал мөрөөдөн харийн хүнтэй гэрлэдэг ч хилийн чанадад очоод нөгөө сайхан хүсэл мөрөөдөл нь талаар өнгөрч “боол” мэт болж хувирдагийг нотлох жишээ олон байна. Монгол улсад гадаадын иргэдтэй гэрлэж байгаа иргэдийн 95 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаагаас хамгийн их нь буюу 65% нь БНСУ-ын иргэдтэй гэр бүл болцгоожээ. “Солонгосын иргэнтэй гэр бүл болоход найдвартай зуучлана” гэсэн зарууд зарын сонин телевиз, FM радиогоор байнга явуулж охид, эмэгтэйчүүдийг олж авдаг. Гэвч гэрлэлтийг зуучлагч нь албан ёсны зөвшөөрөлгүй байгууллага, хувь хүмүүс байдаг байна. Зуучлах албанд хандсанаас хойш 1-3 сарын дотор гэрлэдэг ба гэрлэх гэж буй хүнтэйгээ нэг юмуу хоёр удаа эсвэл огт уулзахгүйгээр ч гэрлэдэг аж. Ийнхүү дөнгөж амьдралынхаа босгыг алхах гэж буй ирээдүйн Монгол орныхоо удам угсааг залгуулах ёстой монгол охид маань хэдэн бор төгрөг бодож сайн сайхныг мөрөөдөн харийн хүнийг даган одсоор байна. Гадны хүнтэй гэрлэж буй монгол охид, бүсгүйчүүд 18-29 насныхан бол тэдний сонгосон нөхрүүд 35-50 насныхан ба тэднээс дунджаар 20 насаар ахимаг байна. Ийнхүү тэднийг сонгож суусан эр нөхрүүдийн 1/3 нь ямар нэгэн мэргэжилгүй, хар ажилчин байсан нь судалгаагаар гарчээ. “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн хийсэн судалгаанд солонгос иргэдтэй гэр бүл болсон 30 охид, эмэгтэйчүүд хамрагдсан ба гэрлэлтийн байдлын хувьд 16 нь гэрлэсэн, /гэрлэлтийн баталгаатай/, зургаа нь хамтран амьдарч байгаа /баталгаагүй/ дөрөв нь хуурамч гэрлэлт /хамт амьдраагүй/, үлдсэн дөрөв нь тусдаа амьдарч байгаа /зугтсан/ байсан ба тэдний 19 нь Солонгос нөхрөөсөө хүүхэд төрүүлжээ. Эдгээр охид, эмэгтэйчүүдийн 13 нь БНСУ-ын Сөүл хотод, 17 нь бусад мужуудад амьдардаг ба зарим нь ямар хот, мужид амьдардагаа ч мэддэггүй аж.
Эдний ихэнх нь Монгол болон Солонгос улс дахь зуучлалын албаар дамжиж гэрлэсэн ба 50 хувь нь паспорт, оршин суух бүртгэл зэргээ өөрийнхөө биед хадгалдаг бол өөрт нь байхгүй гэсэн эмэгтэйчүүдийн бичиг баримт нь нөхөр болон хадмуудад мөн Солонгосын зуучлалын албанд хадгалагддаг байна. Солонгос нөхрүүд нь архи уух, догшин хэрцгий авир гаргах, халамж муу, хүүхэмсэг байдал их гаргаад зогсохгүй оюун ухааны хувьд хомсдолтой, мансууруулах бодис хэрэглэдэг нөхрүүд ч байдаг аж. Охидыг “Co” нөхрүүд нь Монгол руугаа утсаар удаан ярьсан, хоол сайн хийгээгүй, гадуур дэмий тэнэлээ гэх зэрэг шалтгаанаар доромжилж, шийтгэдэг ба бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэл үйлдэх явдал ч тохиолддог гэнэ. Тэднийг гэрт нь хорьж цоожлох, сүрдүүлэх, зодох зэргээр шийтгэдэг байна. Цэцэг цэврүү шиг монгол охид маань ийм хүн байна гэж яахин төсөөлөх вэ дээ. Ийнхүү харийн хүнтэй гэрлэсэн охид, бүсгүйчүүд ихэнх нь гэрлэлтэндээ сэтгэл хангалуун биш байгаа бөгөөд үүнийхээ шалтгааныг муу хүнтэй гэрлэсэн, хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа, хүний эрхэнд боол шиг арчаагүй байдалд байна гэжээ. Тэдний дийлэнх хувь нь ажил эрхэлдэггүй нөхрөөсөө хараат амьдардаг тул санхүүгийн хувьд бие дааж чаддаггүй Монголд буй ар гэрийнхэндээ ч хэд гурван төгрөг өгөх боломж байдаггүй байна.
6 Comments
би ягаад солонгос хунтэй гэрлээд бгаг н ердөөсө ойлгохку юма сонгож бга бол ядаж бололцоотой улсийн гайгуй юмнуудтай суудаг бгада т1 юм
ene zuiliig 1ch emegtei orj uzehgui ee iim yum bicheed yah gesiin
охид арайл биш болцонийн байна лээ
би та нарт хэлэхээрээ л нэг болдогшд
битгий тэгэлдээ та нар
Ugaasaa l todorhoi shuu dee yamar oligtoi hun yaduu buurai ornoos ehner haihav dee. Mongol ohid busguivhuud minee negiig bodooroidoo. Tegej huniii gologdluudtai suuj doromjluulj baih hereg baigaach yum uu uursduu hicheegeed surch bolovsrood bie daah heregtei bolov uu