Найзийн хувиар хардаг болсон бол би яах ёстой вэ?

Би одоо 23 настай. Сүүлийн үед өөрийнхөө яах ёстой яавал дээр вэ гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Би гадаад сурдаг. Энд ирээд 3 жил болж байна. Энэ хооронд сэтгэлд хүрэх нэг ч хүнтэй таарсангүй. Харин би 2 жилийн өмнө монгол яваад найзуудтайгаа шоудаж байгаад найзийнхаа найзтай танилцсан. Тэр их дажгүй залуу надад ч гэсэн талтай л байсан. Би түрүүлээд сэтгэлээ илчлэх гэхээр эмэгтэй хүн болохоор эвгүй санагдаад тэрийг хүлэээх гэхээр би өөрөө тэсэж хүлээж чадахгүй байна. Энэ зун монгол явна. Манай найзууд бүгд л хурдан ирээрээй ийш тийшээ хамт явая гэж янз бүрийн юм ярьж л байна. Гэвч би ганцхан түүнийг ирээсээ л гэж хүсэж байна. Нэг ёсондоо тэрэнтэй уулзах гэж л монгол явж байгаа гэхүү дээ.

Сүүлийн үед цаг хугацаа хурдан өнгөрч хурдан очиж царайг нь болов хармаар байна. Гэхдээ миний асуух гээд байгаа зүйл бол би ингэж их догдолж очтол тэр намайг тоохгүй байвал би яахуу намайг одоо зүгээр л найзийн хувиар хардаг болсон бол би яах ёстой вэ?

12 Comments

  1. DT says:

    айди г н олоод мессэнжирээр чаталдаа

  2. almas says:

    юу вэ? тэр чин; аль хэдийнээ өөр охин хүүхнүүдтэй болсон байлгүй дээ. чамайг бас хүлээгээд сууж байна ч гэж байхгүй ээ!

  3. за хө says:

    Тэгээд 1 харсан залуугаа 2 жил бодоод л яваа юм уу. Найзуудаасаа асууж судалж болоогүйм уу энэ хооронд. Нэг их сайхан юм санаад иртэл тэр нь борлогдсон байвал тэгээд л хэцүү биз дээ. За тэгээд уулзлаа, тэр чинь 1 бие байлаа гэхэд сайн гэдгээ юу ч мэдэгдэлгүй үнэ
    цэнэтэй байгаарай.

  4. zaluu says:

    ochood dahiad showdahgui yu.shownii masteruud butsah yu bnaa.adilhan garuud amarhan bie bie oldog ni unen de.

  5. Alpha 910 says:

    сайн судал ер нь тэгээд чи гадагшаа буцаад л явна. тэгэх цагт та 2 сална шдээ. юу ч гэсэн монголд очоод уулзаад үз дээ

  6. МИНИЙ БОДОЛ says:

    МӨРӨӨДСӨН ОХИН БН.МЭДЭЭЖ ТЭР ЗАЛУУ ЧАМАЙГ ХАРААД ГАДАРЛААД ШУУД ОРОЛДОНО ТЭГЭЭД БҮҮР ДАРАА НЬ ЭХНЭРТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ГЭДГИЙГ НЬ МЭДЭЭД ИХ УЙЛАХ БАЙХДАА.ТЭГЭХЭЭР САЙН СУДАЛ ГЭЖ ЗӨВЛӨЕ

  7. сэтгэл зүйч says:

    энэ бас л буруу зугруу зутгээд бна уу угуй юу дээрх саналийг дэмжиж бна чи хайртай л бол болчихдог юм биш тэгээд дагаж гуйгээд нэрээ алдаад дараа ни суугаад хуухэдтэй болчоод тоохгуй бна оор хунтэй болчиж гээд л бас бичих бий дээ хунийг ханилж хулгийг унаж мэддэг юм шуу ок

  8. Earnest says:

    Би эрэгтэйлдээ. Гэхдээ 2улангийх ни нөхцөл байдал их ойролцоо юм. Би бас чиний үе мөн нэг охин таалагддаг юм зун явахдаа уулзана гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар сэтгэлээ хуваалцмаар байвал надтай холбогдоорой. Надад ч гэсэн хөндлөнгийн эмэгтээ хүний зөвлөгөө хэрэгтээ байна. Админаас асууж байгаад миний е-майл хаягийг аваарай.

  9. Эр хүн says:

    Ахын дүү хоосон мөрөөдөж сэтгэлээ хууран баясгахаа боль.
    Чамд сэтгэлээ нээж байгаа хэн нэгэн залуу тааралдаад тэр нь чамд хань болохоор гэж мэдрэгдвэл л хариу сэтгэлээ нээ.
    Харин харьцах харьцахгүйн хувьд хамаагүй ээ. Уулзана л биз. Догдолж догонцоод чи яахав дээ, ямар хариу үйлдэл хийхийг нь мэдэхгүй байж.

  10. sakura says:

    сайн уу? миний бодлоор бол хүн нэг л амидарна шдээ тийм юм чини зоригтой очооод л узэхгүй юу дээр хүмүүсийн хэлснээр эхлээд судлаад дээрээс ни дажгуй орчин бүрдүүлээд бас үүрүү бас тэр залуугаа ойртож мэдээд үнэхээр чиний таалагдсан хүн чини ямар хүн бэ гээ дл өөрөө бодоод үз дээ ,,,тгээд сэтгэлээ дагахад болно биз дээ ,гэхдээ нээх их догдолж хулээгээд хэрэггүй эээ эмэгтэй хун ямагт эрцдэлд бэлэн бх хэрэгтэй сэтгэлээ шархлуулах эрх буу олго,,,амжилт

  11. xxx says:

    Эхлээд сайн судлаачээ. Очоод найз хуухэнтэй гар дээр очиж хад моргож байснаас эртхэн судалж сэтгэлзүйн бэлтгэлтэй байхгуй юу. Хэрвээ ганц бие юм бол очоод найзуудаараа жаахан туслуулждээ.

  12. Mr.M says:

    Хамтдаа цагыг сайхан өнгөрөөж дотносох л хэрэгтэй байхдаа. Түрүүлж намба алдсаны хэрэггүй байлгүй дээ. Надад лав охидууд үнэтэй байх тусмаа гоё байдаг.

    Энэн дээр чинь ёстой найзууд чинь л туслах байхдаа. Сайхан кино орчинг тэдний тусламжтайгаар л бий болгох байлгүй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.