Манай улсад ХДХВ/ ДОХ-ын халдварын 90 тохиолдол бүртгэгдээд байна. Он гарснаас хойш долоон хүн халдвар тээгч болохыг шинжилгээгээр тогтоожээ.
Анх 2-3 жилд нэг, хоёр тохиолдол илэрдэг байсан бол 2000 оны дундаас эрс нэмэгдсэн тоон үзүүлэлтийг ХӨСҮТ-иин мэдээллээс харж болно. Ийнхүү халдварын тохиолдол эрс ихсч байгааг эмч, мэргэжилтнүүд тайлбарлахдаа сүүлийн жилүүдэд ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд сайн дураар хамрагдах хүний тоо нэмэгдсэнтэй холбодог. Харин нөгөө талаар илэрсэн тохиолдол бүр Монголд ХДХВ/ДОХ-ын халдварын тархалт бага биш нууцлагдмал байгааг сануулна.
ДЭМБ-ын тооцоогоор манай улсад ХДХВ-ын халдвар тээгч 500 орчим хүн байгаа аж. Харин саяхан Монголд ирээд буцсан Европын холбооны хэсэг эмч нар 90 мянган хүн халдвартай байхыг үгүйсгэх аргагүй гэсэн нь эрүүл мэндийн салбарынхныг түгшээсэн юм.
Ер нь халдварын тархалт бага орны тоонд багтдаг гээд санаа амар суух биш эрсдэл өндөртэйд тооцогддогоо ухамсарлаж, хаана хаанаа хариуцлагатай хандах хэрэгтэйг тоо баримтууд анхааруулсаар.
Тухайлбал, ХДХВ ба ДОХ-ын 90 тохиолдол бүртгэгдсэний 12 нь нас барж, 35 хүн ретролирусын эсрэг эмчилгээ хийлгэж байна. 35 хүний халдвар ДОХ-ын шатандаа шилжсэн гэсэн үг. Халдвартай хүмүүсийн тав нь 15-19 насныхан. Харин 16 нь 20-24, 25 нь 25-29, 15 нь 30-34 насныхан байгаа бол 35-44 насны 26 хүн халдвар авчээ. 46-аас дээш насны гурван хүн бий. Эндээс харахад ид хийж бүтээх насны залуучууд халдвар тээгчдийн дийлэнх хувийг эзэлж байна.
Өсвөр насны хүүхэд ч халдвар авсан нь аюулын харанга дэлдэнэ. Халдвар тээгчдийн 71 нь буюу 79.8 хувь нь эрэгтэй, тэдний 84.3 хувь нь ЭБЭ юм. Харин 20.2 хувийг эзэлж байгаа 18 эмэгтэйн 55.6 хувь нь биеэ үнэлэгч. ЭБЭ буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд, биеэ үнэлэгч эмэгтэйчүүд халдвар авах эрсдэлт бүлэгт багтдаг нь хэр бодитойг иймэрхүү тоон үзүүлэлтээс харж болно.
Түүнчлэн халдвартай иргэдийн 56 нь гэр бүлгүй, 11 нь салсан, 17 нь гэр бүлтэй, тав нь хамтран амьдрагчтай. Эхний жилүүдэд бүртгэгдсэн тохиолдлууд голдуу гэр бүлгүй хүмүүсийн дундаас илэрч байж. Гэтэл сүүлийн үед гэр бүлтэй, тогтсон амьдралтай хүнээс халдвар илэрч байгааг анхаарлын гадна орхиж боломгүй.
Хөдөлмөр эрхлэлт, боловсролын хувьд халдвартай нь оношлогдох үед 27 хүн ажилтай, 42 нь ажилгүй, 11 нь оюутан, ес нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байж. Ихэнх нь буюу 30 гаруй хувь нь дээд боловсролтой. Өдгөө халдвар тээгчдийн дөрөв нь гадаадад амьдарч байгаа бол 61 нь Улаанбаатар, 12 нь орон нутгийн эмчийн хяналтад байна.
ХДХВ/ДОХ-ын улмаас гурван хүүхэд бүтэн өнчин хоцорсон бол 15 хүн хөдөлмөрийн чадваргүй болжээ. Халдвартай хүмүүсийн гэр бүлд 32 хүүхэд амьдарч байгаагийн 17 нь 15-аас доош насныхан. Үүний зэрэгцээ ХДХВ-ын халдвартай дөрвөн эхээс төрсөн хүүхдүүд байгаа бөгөөд шинжилгээгээр эрүүл гарчээ. Дөрвөн ээжийн нэг нь эмчийн хяналтад оролгүй явсаар төрөх үедээ халдвар тээгч гэдгээ мэдсэн байна. Гэхдээ азаар хүүхэд нь халдваргүй төржээ.
Саяхан халдвартай хоёр ээж хүүхдээ төрүүлээд байна. Хүүхдүүд нярай байгаа учир шинжилгээний дүн гарах хараахан болоогүй.
ХДХВ/ДОХ-ын халдвар дамжих олон зам бий. Баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эхээс хүүхдэд, хөхний сүүгээр, бэлгийн замаар гэхчилэн. Манай улсад илэрсэн 90 тохиолдол 100 хувь бэлгийн замаар дамжжээ.
Хамгийн ноцтой нь сүүлийн жилүүдэд Монголд БЗДХ эрс нэмэгдсэн байна. “Сар бүрийн дүнгээр үргэлж өссөн үзүүлэлт гардаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 6000 гаруй халдварт өвчин гарсны 30 хувь нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин. Гэтэл БЗДХ их байгаа нь ХДХВ/ДОХ-ын халдвар тархах таатай “хөрс” болдог учир сэтгэл түгшээх үзүүлэлт” хэмээн ХӨСҮТ-ийн эмч нар санаа зовнин ярьж байна. Нөгөөтэйгүүр шилжилт хөдөлгөөн, хилийн чанадыг зорих, ирэх урсгал нэмэгдсэн энэ үед ХДХВ/ДОХ-ын халдвар тархах эрсдэл нэмэгдсээр Бүртгэгдсэн нийт тохиолдлын 24 нь гадаадад амьдарч байх хугацаандаа, тав нь Монголд ирсэн гадаадын иргэнээс халдвар авсан гэх баримт үүнийг нотолно.
Манай улсад амьдарч байсан гадаадын 11 иргэнээс ХДХВ-ын халдвар илэрсэн гэх тоо ч бий. Дээр нь урд, хойд хөршид ХДХВ/ДОХ-ын халдвар гэрлийн хурдаар гэж болох хэмжээнд тархаж байна. Энэ бүхэн халдварын тархалт бага ч эрсдэл өндөр орны тоонд Монгол Улсыг оруулахад хангалттай үзүүлэлт.
Доноруудын төсөл зогссоны дараа яах вэ
Монгол Улс болон дэлхийн нийт 2025 он гэхэд ХДХВ/ДОХ-ын тархалтыг зогсоох зорилт тавьсан. Үүний тулд хүн бүрийн үүрэг, оролцоо, хөрөнгө санхүүгийн дэмжлэг чухал. Манай улсын хувьд ХДХВ/ ДОХ-ын халдвар тээгчдийн эмчилгээ, үйлчилгээ 100 хувь үнэ төлбөргүй. Гэхдээ ХДХВ/ДОХ-ын чиглэлээр зарцуулж буй нийт хөрөнгийн 25 хувийг төр, үлдсэн 75 хувийг олон улсын донор байгууллагууд санхүүжүүлдэг.
Санхүүжилтийн гол цөм нь Эрүүл мэндийн яамны дэргэдэх “Глобаль” сангийн ДОХ, сүрьеэгийн төсөл. ХДХВ/ ДОХ-ын халдвар тээгчдийн эмчилгээний зардлыг энэ сан гаргадаг. Уудаг эмийг нь нийлүүлдэг. Гэвч тус сангаас Монголд 2016 он дуустал ХДХВ/ДОХ-ын чиглэлээр хэд хэдэн төсөл санхүүжүүлэхээр болсон гэх мэдээлэл чих дэлслээ. Өөрөөр хэлбэл, 2016 онд сангаас зарцуулах хөрөнгийн урсгал зогсоно гэсэн үг. Тэгвэл үүнээс хойш ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тархалтыг зогсоох, халдвар тээгчдийн эмчилгээ, амьдралыг тэтгэх арга хэмжээг хэн санхүүжүүлэх вэ?
Магадгүй НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд дэмжлэгээ үргэлжлүүлэх байх. Гэхдээ л “Глобал” сан санхүүгийн дэмжлэгээ зогсоовол манай улсын хувьд байдал үнэхээр хэцүүднэ гэдгийг ХДХВ/ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Халдвар тээгчид бүр ч их эмээдэг.
“Глобал” сан ХДХВ/ДОХ-ын асуудалд хөрөнгө зарцуулахаа больчихвол бид яана, эмчилгээ, эмээ яаж авч уух вэ, үнэтэй шүү дээ гэж ярих хэд хэдэн хүнтэй таарч байлаа. Төр үүнд одооноос анхаарч, олон улсын байгууллагуудын дэмжлэг, санхүүжилт зогсч, төсөл хөтөлбөрийн хэрэгжих хугацаа нь дууссанаас хойш ХДХВ/ ДОХ-ын чиглэлээр хэрхэн ажиллахаа төлөвлөх цаг болжээ.
2016 он хаяанд ирээд байна. Төсөл зогссоны дараа яах ёстойг, гарах гарцыг салбарын яам тодорхойлж, одооноос шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Эс бөгөөс ХДХВ/ДОХ-оос сэргийлж, халдварын тархалтыг зогсоох зорилт талаар болох урхаг ойрхон байна.
Ерөөс “Мэдлэг бол бидэнд байгаа цорын ганц вакцин” билээ. Эрсдэлтэй үйлдэл хийхгүй, гэр бүлдээ үнэнч байхыг халдварт өвчний 30 хувийг эзэлж буй БЗДХ, бараг л долоо хоног бүр илрэх ХДХВ/ДОХ-ын тохиолдлууд сануулж байна.
Д.Элбэрэлт
6 Comments
юмыг яаж мэдхэв шинжилгээ өгж үзмээр санагдлаа. хаана яаж өгдийн бол?
hooe zaluuchuuda uhaantai amdarlada
ene saihan zaluu nasiig buzar bulai sadar samuunaar duurgej yadag bn. aa ai
YHAANTAI AMDAR ZALCHUUDAA. MONGOL ULSIINHAA TOLOO ZALUUCHUUD ZUTGEHGUI YM BOL UUR HEN ZYTGEH YMBE. MONGOL ULS SONLOO SH DE GAZAR SHOROO, YS BAIGAL EH MAANI UILJ TSAANA CHIN.
хун болгон ухамсартай байхгуй бол тэгээд өөрөө ганцаараа биш олон хүнийг алаад үхэх аюул даа.
викториа жааxан санаа ни зовоод л бгаа юмаадаа. ХДXВ-ийн шинжилгээ xаа сайгуй л авч бгаа. xумуус нэг зуйлийг сайн ойлгоx xэрэгтэй. манайд элэгний С вирус-гуй xун xовор болж бна. С вирус-тэй гээд шууд уxчиxгуй. гэxдээ с-тэй гээд зугээр яваад байвал 20 жилийн дараа баталгаатай цирроз, xавдар болно. эмчилгээ xийлгээд байвал нас ни уртасаад л бна. XДXВ-ийн xалдвар авсан xун яг адилxан. 5-10 жил өлxөн явна. Гэxдээ тэрний дараа ДОX-ийн шатандаа шилжинэ. одоогоор С вирус-ийн эмчилгээний рэйт бараг 95 xуви xурсэн байx. ө.x. С вирус-ийг эмчилж болно. xарин XДXВ-г эмчилсэн гэж сонсоогуй, ер ни бол С-тэй xунийг эмчилдэг шиг XДXВ-г бас тодорxой xэмжээнд иxэсгэxгүй бариад байдаг болсон юм шиг бгаам. тиймээс олон xун XДXВ-ийн xалдвар авсан ч амид яваад байж болно гэж боддог болсон юм шиг билээ.
нийт 71. ууний 18 ни эмэгтэй. 53 ни эрэгтэй. 53н эрэгтэйн 45 ни гомо. 18н эмэгтэйн 10 ни биеэ унэлэгч юм бна. xудлаа xуви процэнт тавиж толгой эргүүлэx xэрэг ю бнаа. xуви процэнт ни xэлсэн тоотойгоо таараxгуй толгой эргүүлээд байx юм. дугнэлт: гомо нар жинxэнэ эрсдэлт булэг. 2т ни бие унэлэгч. гэxдээ зөрөө ни бараг 4.5 даxин. xошного-руу xийxдээ гондом xийдэггүй л малнууд юм бна даа.
hvn bolgon dox.n talaar sain medehgui shdee bi ch gsn medehgui ene talaar helj ogooch yamar shinj temdeg ilerdeg, yaj owddog, yaj vhdeg, her udaan amidrah haana shinjelgee ogoh, zereg!!!