Чи тийм л юм бол эхнэрээсээ салаач! Хайран сайхан залуу нас. Нэг олдох амьдралаа ингэж үрэх хайран биш байна уу? гэж намайг хэлэхэд тэр “Үгүй ээ хариуцлага гэж нэг юм байна ш дээ. Би түүнийг залуу, гэнэн сайхан байхад нь авч сууж “жаргаана” гэж хэлчихээд одоо яаж хаяхав дээ.” гэж түүнийг хэлэхэд би өөрийгөө ямар их өчүүхэн амьтан болохоо ойлгож, тэр хүйтэн сэтгэлтэй юм шиг залууд гомдохоос илүүтэйгүүр өөртөө гомдсон юм. Тэр бид хоёр сүртэй уулзаж шалиагүй.
Түүнийг ч тэгж хэлсэнээс хойш би уулзахаа больсон дээр гэж бодсон юм. Энэ бол нууц амрагийн тухай гадарладаг болсон тийм хүнтэй байж үзсэн ,энгийн нэг бүсгүйн сэтгэлийн өчил билээ. Амьдрал гэж нэрлэгдсэн сонин нүүгэлдсэн цэнхэр өргөөнд утга учирыг нь бас өөрийгөө хайж бүдчин явах “нүгэлтэй” төрсөн зовлонт хүн “төрөлтөн”-ийн үйл юутай эмгэнэлтэй агаад сонирхолтой. Энэ гэрт бид адгуусан амьтан шиг дураараа, байгалийн шалгуураар амьдарч чадахгүй нь харамсалтай. Зарим нэг нь тэдэн шиг амьдарч болох ч эцэсдээ сэтгэлийн зовлонгоос болон чимээгүйхэн нойрсдог байж болох юм.
Учир нь бид оюун ухаант хүмүүн, “хайр” гэж бид учрыг нь үл ойлгон нэрлэсэн байж болох сэтгэлийн “утсан амьтай” бүтээл учираас үүгээр хоол лож басхүү ундаасдаг билээ. Би өөрийнхөө сайн мэдэхгүй зүйлээр хамаагүй “бурах” дургүйн адилаар адгуусан амьтны талаар, тэдний физиологийн онцлог, сэтгэлзүйн өвөрмөц чанарыг гүнд нь ортол өөрөөр хэлбэл тэдний оронд өөрийгөө тавьж үзэх боломжгүй учираас төдийлөн сайн мэдэхгүй л дээ. Нохой эзэндээ үнэнч байдаг, хос хун хайрын бэлгэдэл, аалз өндөгөө тэжээхийн тулд тэдний зоог болдог, хөхөө ангаахайгаа бусдын үүрэнд орхидог зэрэг бидний сэтгэхүйтэй адил олон жишээ байдаг.
Тэдний энэхүү үйлдлийг өөр нэг адгуусан амьтан хараад уйлж сэт гэлийн амьтайгаа холбодоггүй байхыг бодоход бид л хараад түүнийг хэлээд байгаа юм шиг харагдана. Үүнийг би бурханаас өөрийн бүтээл бүрдээ дахин давтагдашгүй байдлаар суурилуулсан төрөлх чанарын төхөөрөмж буюу бидний нэрлэж заншиснаар “instinct” хэмээн мунхаглан ойлгоно. Нохойд нэг юмыг насан туршдаа дагах “чанар” хун шувуунд эсрэг хүйстэнтэйгээ ямагт цуг байхыг хүсэх “чанар”, хөхөөнд үр зулзагаа асрах мэдрэмж байхгүй байх “чанар” гэх мэт. Харин хүнд бол бусдын өмнө хариуцлага хүлээх төрөлх чанар байдаг. Үүнийг л би “хайр” гэж ойлгодог. Яг үүнтэй нэгэн адилаар миний татагдсан тэр залуу надад түрхэн зуур дурлаж, харин өөрийнхөө эхнэртээ насан туршдаа өртэй юм шиг түүний өмнө хариуцлага хүлээнэ.
Харин тэр үүнийг хайр гэж ухаарах эсэх нь л асуудал. Эмэгтэй хүн гэдэг бол бурханы бүтээсэн гайхамшигт бүтээл. Түүний толгойн нэг ширхэг үснээс хөлийнх нь эрхий хуруу хүртэл бүх зүйл нь “үлэмжийн тансаг”. Яг л зуны өглөө Монгол нутгын хяруу буусан өвсөн дээр алхаад агь гангын үнэр үнэрлэж байх үед төрдөг сэтгэгдэл шиг тийм цэвэр, тансаг, энгийн, нууцлаг “төрөлтөн”. Энэ гайхамшигт бүтээлд нүдээ унаган түүнийг харан баясаж явах нь эр хүйстэн болж төрсөн бүтээл бүрийн байгалийн төрөлх чанар билээ. Тэр хэдий ариун лам, санваартан, эхнэр хүүхэдтэй, өөрийн гэсэн дотоод ертөнцтэй, эмэгтэй хүнийг муу муухайн эх булаг гэж бодож байсан ч хамаагүй тэд бүсгүй хүн рүү, харах нүд, эм хүйстэнд татагдах төрөлхийн совингоо захирч дийлдэггүй.
Үүнийг бид адгуусан чанар гэж нэрлэдэг. Тийм ч байж болох юм. Ямартай ч энэ бол бодит үнэн. Энэ төрөлхийн чанар насан туршид тэднийг амьд байх хугацаанд үргэлж яг шөнө унтаад өглөө босдог шиг нь байнгын дагаж явдаг учираас тэдний нууц амрагтай болох гэсэн хүслийг зэмлэмгүй санагдана. Ялангуяа ид цэцэглэж яваа залуу сайхан охидуудад, өөрийнх нь эхнэрээс илүү дотоод ертөнцтэй, омголон, аль эсвэл даруухан тэдэн шиг давшаад, өөрсдийг нь юман чинээ боддоггүй бус, бүр багийн мөрөөдөл, дурсамж нь байсан гэх мэт олон бүсгүйчүүдрүү тэд нүд унаган өөрийн болгох гэж зүтгэдэг.
Тэдгээр бүсгүйчүүд нь мэдээж зөвшөөрсөн тохиолдолд нууц амрагийн гэх энэ харилцаа үүснэ л дээ.Арга ч үгүй биз дээ энэ чинь тэд яаж ч эсэргүүцээд болдоггүй “төрөлх чанар” нь юм чинь. Харин эрчүүд үүнийгээ өдөр болгон “гурилтай шөл идээд уйдаад байна ш дээ. Хаяа ч гэсэн шинэ шөл уумаар байна” гэж эндүүрдэг. Харин тэд жинхэнээсээ гурилтай шөлөө сонгосон уу? гэдгээ,тэр гурилтай шөлгүй амьд явж чадах уу? гэдгээ л ойлгох нь л чухал юм. Гурилтай шөл гэж нэрлэсэн нь цаанаа учиртай биз. Би бол гурилтай шөлийг мах гурил хоёр орсон “махчин нүүдэлчдийн” ядарсан үедээ болоод тогтмол зооглодог хоол л гэж ойлгодог. Бид хэдийгээр битүү гэж нэрлэгддэг олон хоолонд дуртай авч гурилтай шөлөндөө л хамгийн дуртай улс.
Яг үүнтэй адилаар амьдралынхаа жинхэнэ гурилтай шөлийг олсон бол (таны нууц амраг чи нь ч бас гурилтай шөл байж мэднэ) бүтэн жил гадуур хооллосон нь гудийхгүй явж чаддаг хүмүүсийн нэг биш л бол адгуусан амьтны төрөлх чанараа хойш нь тавьж тэр хүнийхээ өмнө бас “сайхан” нууц амрагынхаа өмнө хүн шиг, эр хүн шиг байж хариуцлага хүлээн түүнийгээ хайрлах нь хүн төрөлтөн болж төрсөний чинь утга учир хэмээн би ойлгодог. Мэдээж та юу гэж ойлгох нь таны сонголтын асуудал. Энэхүү өгүүллийн маань гол “бай” нь эрчүүд байсан авч нууц амрагтай бүсгүйчүүддээ ч бас зориуллаа.
9 Comments
ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ ЗҮЙЛ ЧИНЬ НУУЦ АМРАГ ЮМ
Нууц амаргууд ийм л бодолтой давруу хумуус байх юм даа. Гайгуй боловсорсон байж магадгй гэсэн н хуртэл. эхнэрүүд байнга нохрийг хошигжуулаад, жаргаагаад байж амжихгуй н ойлгомжтой. Хэрэгтэй цагтаа гарч ирээл бусад цагт бусдын амидралд хумсаа дурэх хэрэггүй болов уу
санал нэг байна
Монгол хэлээ сайн эзэмшсэн хүн бичжээ Ямар лаг бичдэг юм бэ тэр хэрэглэж байгаа үгс идэр нь яаая
90 huvi yamar neg baidlaar huurdag uldsen 10 huvi ni teneg, emegteichuudiin huvid buu med..
Сэтгэл нь дагаад явчихгүй л бол эр нь ч эм нь хэзээ нэгэн цагт санамсаргүй тохиолдлоор ч гэлээ ХУУРАХ үйлдэл хийдэг юм шигээ. Энэ асуудлаа давж ойлголцож, уучилж чадсан хүмүүс чинь өдийд эмээ өвөө болчоод аз жаргалтай байгаа гэж би боддог.
Эрчүүдийг дээд дунд доод гурван төрөлд хувааж узвэл.
1.Дээд төрөлд эхнэртээ унэнч эрэмгий дайчин ажилсаг бурхан эрс багтах бизээ.Ийм эрсийн эргэн тойронд аз жаргал инээд хөөр бялхаж амъдрал жинхэнэ ёсоор өрнөн цэцэглэж байдаг.
2.Дунд төрөлд эхнэрээ болон н/амрагаа эрх тэгш хайрлаж чадах нигуулсэнгүй сэтгэлтэй хун чанарийн биелэлийг хагас олсон эрчүүд багтах юм.
3.Доод төрөлд эхнэр нууц амраг 2-г зэрэг хусэгч хязгааргуй их шуналд автсан хун дурстэй эр чөтгөрүүдийг хэлнэ.Тэд эмэгтэй хун бурийг зовоож тамлахийн дурд хувирсан адгуусан чанараасаа бутэн салж амжаагуй хөгжлийн согогтой эрчүүд юм.
Нууц амрагийн уйл явдалийг хөхүүлэн дэмжиж буй мэт хун төрлөхтөний нийгмийн дэг журамийг угуйсгэсэн аястай нийтлэлийг чинъ уншаад сэтгэл эмзэглэв.
Энэ бөөрөнхий бөмбөрцөг дээр амъдарч буй олон ундэстэн ястан улс орнуудийн амъдралийн хэв маяг өдөрөөс өдөрт өөрчлөгдөн хувирч гэрлийн хурдаар оюуний дэвшил руу шилжэж байна.Ядуу буурай орнуудийн эрс нъ завхай эмс нъ дорой амътаний инстектдээ бутэн дарлуулсаар амъдарч байгаа нъ унэн.Энэ нъ юуг өгүүлэнэ вэ? Африкийн ах нараас ялгарах юм та нарт байна уу?Эрчүүдээ
Хун хэмээх унэт биелэлийг олж төрчихөөд толгойгоо удирдаж уйлдэлээ хянаж чадахгуй юм бол ширэнгэн ой руу тонилж шанпанзайн амъдралаар амъдараачдээ.
Монголийн нийгэмд хун шиг хун, эр хун шиг эр хун дутагдаж,хуухнууд бидэнд тайван амъдрал хуухэд бурд эцэг угуйлэгдэж байна.
Nuuts amargiig huleen zovshooroh zovshoorohgui n chuhal bish uu dee hamgiin gol n hen henhee amidraliig demjij bval asuudal bhgui metee gej bodiin sh de
Би нууц амрагыг хүлээн зөвшөөрдөггүй.