Эмэгтэйчүүдийг эрчүүдтэй харьцуулахад стрессээс салах онцгой арга барилыг эзэмшсэн гэж хэлж болохоор. Учир нь эмэгтэй хүн илүү нийтэч байдаг. Ямар нэг асуудал гарахад эмэгтэй хүн сэтгэлийн хөдөлгөөнөө бариад байдаггүй. Тэд энэ тухайгаа ойр дотны хүмүүс, хамт олон, найз нөхөд, тэр бүү хэл хүүхдүүдтэйгээ ярьж сэтгэлээ амраадаг байна. Энэ нь стресст өртөхөөс сэргийлэх найдвартай арга болдог байна.
Харин эрчүүд тийм биш. Тэд ямар нэгэн асуудалтай тулгарлаа гэхэд хүмүүстэй ярьж хуваалцахдаа тааруухан. Үүнээс болоод бие организм нь стрессийн гормоныг боловсруулж эхэлдэг байна. Стрессээс гарах арга зам олохгүй болохоор эр хүн архи пиво ууж, гэр орныхонтойгоо зөрчилдөх гэх мэтийн таагүй байдлаар бухимдлаа илэрхийлэх нь бий.
Иймд эмэгтэй хүн нөхрөө бухимдахад хариу бухимдсан хариулт өгөх нь тийм ч сайн хэрэг биш. Харин түүнд ямар нэгэн асуудал байгааг ойлгож, бухимдлаа тайлах боломж олго.
– Бухимдлаа янз бүрээр илэрхийлж болох юм. Хаалга савж гарах, ширээ цохих, эвгүй үг хэлэх гэх мэт. Үүнд саад хийж юм бодох хэрэггүй.
– Тааламжгүй үг хэлсэн ч гомдох нь дэмий. Стрессээ тайлах гэсэн л эр хүний болхи арга. Хормын дараа тэр хэлсэн үгээ мартаж уучлал гуйх болно.
– Түүний асуудлын талаар хамтдаа ярилцаад үз. Ингэх нь маш үр дүнтэй. Ер нь нөхрөө аль болох өөрийн тааламжгүй байдлаа ярьж хэвшүүлэхэд нь сурга.
– Бухимдлаа тайлах гэж архи пивийг бага зэрэг хэтрүүлсэн байвал уурлах хэрэггүй. Харин маргааш нь ингэх нь ямар ч үр дүнгүй гэдгийг хэлээрэй.
– Хэрэв та өдөр тутмын асуудал сртесст нөхцөл байдалд ухаалаг тайван хандаж чадвал гэр бүл тань халуун дулаан уур амьсгалаар дүүрэн байх болно.
/Монголчуудын амьдрал/
1 Comment
Спортоор хөнгөн хичээллэж (Фитнес клубт биш цэвэр агаарт) зуршвал тайвшруулах гормон ялгардаг болохийг японий эрдэмтэб судлаачид нээсэн .Архи пиво нъ хуний биенд тур зуур сайхан мэдрэмж төрүүлэхээс хэтрэхгүй уйлчилгээтэй нэг төрөлийн хор гэдэгийг хун бур төдийлөн мэддэггүй нъ харамсалтай Дотор эрхтэнгүүд ундсэн даацаас хэтэрсэн гадний хорийг ялгахийн тулд бух хучээрээ ажиллаж илуудэл энзайм зарцуулсанаар хуний биеийн ундсэн лимитийг богиносгох аюулийг авчирдаг Уунд зөвхөн архи пиво бус стрэсс, химийн холъцтой эм бэлдмэл ,ухмэл хунсний бутээгдэхүүн ,амътний гаралтай өөх тос, агаарийн бохирдол fungi candida bacteria virus гм тоочвол барагдахгуй (Enzyme)aa гамнахийн тулд өдөр тутмийн амъдрал дундаас хамгийн ойрхон чадах зуйлээсээ эхлэх хэрэгтэй Архи тамхийг хориглох ,спортоор хичээллэх, хучилтөрөгч ихээр агуулагддаг шинэхэн жимс ногоо ахиухан хэрэглэх явдал юм Спорт-оор хөнгөн хичээллэх нъ хунийг тайвшруулахаас гадна