Санаа зөв бол заяа зөв

Сайтын хамт олонд уншигчдийнхаа өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. зарим нэг нийтлэл, захиаг уншлаа. тэгээд би бас захиа бичих ёстой юм байна гэж бодлоо. хүн төрөлхтөний мөнхийн мөрөөдөл амар тайван, аз жаргалтай байх явдал байсан, одоо ч байсаар л байна. гэхдээ хамгийн түрүүнд ялангуяа гэр бүл, амраг учралд би яаг юу хүсэж байна вэ? гэдгээ мэдрээгүй, мэдээгүйгээс болоод барагдаж дуусахгүй их зовлон үүсч, эцэстээ тэрийгээ бусдад хамаатай гэж ойлгож, төсөөлж, буруутган хэн нэгнийг түүндээ хамаатуулахыг хүссэн захиа л их байна даа. хүн дотроо олон янзын ааш төрх, санаа бодолтой байх нь өссөн орчин, эзэмшсэн мэргэжил, хүрээлэл, эрхэлж байгаа ажилтай нь шууд холбоотой байдаг байх.

түүнийгээ ч бас зовлонгоо нимгэлэхдээ бодох л хэрэгтэй. энэ орчлонд хүн хүнээр дутдаг болохоос хүн хүслээр дутдаггүй юм шигээ. хүслийн далай, хөнгөн шохоорхолоос хажуудхаа үргээх хэрэггүй зан амь бөхтэй л юм даа. ухааны цараа, уужуу зан, холын бодол, хүний төлөө гэсэн сэтгэл эдгээр захиануудын ихэнхэд алга. сөнөсөн галт уул шиг онгорхой сэтгэлтэй, сарьдагийн оргил шиг даварч өгссөн санаанаасаа болж л зовлонгийн далайд живдэг бололтой. хэрэг алга даа хүмүүсээ, ханиудаа, нөхрүүдээ, эхнэрүүдээ. аргалж засах арга ухаан чинь цаг зуурын л юм шүү дээ. та дахиж төрөх үү?, та дахиж ийм цаг үед ийм хайртайгаа учрах уу? та дахиж одоогийнх шигээ хайрлуулж бас хайрлаж чадах уу? хариулт ганц л байгаа. ганц олдох эгнэшгүй боломжийг гахай нохойны явдлаар түйвээх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу.

гал ус хоёр тохирдоггүй галзуу ухаант хоёр нийцдэг. учир нь хүний сэтгэл чинь зөөлөн давуу л гэсэн үг. зориг гаргаж тэвчвэл зовлонг жаргал ч болгож чадна, зуур тээршааж үзвэл жаргалыг зовлон ч болгож харна. хүний ертөнц ахархан шүү дээ. ирээд буцахдаа будлиан дунд бусдыгаа сөхрүүлж, үхэхдээ муугаа аваад одох гэж заяадаггүй юм. бүсдыг тэтгэж, өөрөө зүмбэрлээд бум түмэн ерөөлөөр хучуулж бурхны оронд залрах учиртай юм билээ. ухаангүй нэгэнд ужиг сургууль, уужуу нэгэнд ухааны талыг нь тэрлээд дуусгая даа. Санаа зөв бол заяа түшдэг замбуулин сайхаан.

13 Comments

  1. Emegtei says:

    тасархай байна аа. Аз жаргалаа бусгуй мини.

  2. goodgirl says:

    Баярлалаа, баярлалаа, баярлалаа

  3. hunii tavilan says:

    унэхээр л санаа зөв бол заяа тушээд эөв болдог шуу дээ тэрийг бол яс махандаа шингэтэл ойлгосон

  4. haha says:

    Багабанди гуайг титэм угээ хэлж байна гэж бодлоо шт хэхэ

  5. 2 taltai says:

    муу хүмүүст буян үйлдэж, сайн хандаж, бузар хурааж яахын бэ. өглөгийг өгөхдөө ухаалаг хандах хэрэгтэй.. ухамсаргүй, дэмий улсуудыг шууд хаяж сурах хэрэгтэй, хайрлаж даврааж л болдгүйм шүү миний хүүхдүүд..

  6. jam es says:

    сайхан дэвтэрлэж, баяр хүргэе!!! бас баярлалаа. би бас уншаад л боддог юм. хүн ер н эхлээд өөрөө өөрийгөө танин мэдээд(төлөвших)дараа н бусдийн өмнө хариуцлага хүлээх чадвартай болчоод хүний хани, сайн аав ээж болох болов у гэж боддог.
    бас сайдаж муудаж байдаг хосуудадаа хэлэхэд хэрэв 2 хун муудалцаж байвал хамгийн ухаантай н буруутай гэж хэн нэгэн хэлсэн байдаг. гүйцээ!

  7. Nativist™ says:

    Уянгалуулаад алаад өглөө л дөө. Респект!!!

  8. dolgoonn says:

    сайхан санагдлаа.

  9. haru says:

    унэн шуу найзуудаа. сайхан санагдлаа

  10. wow says:

    Их сайхан санагдлаа. Гоё захиа байна.

  11. Vera says:

    унэн унэн сайxан бичжээ!

  12. DR says:

    xаxа, бүх юм 2 талтай л гэж хэлий даа

  13. . says:

    үнэн үнэн…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.