Таны сексийн хүсэл мөрөөдлүүд

Бүсгүй таны сексийн хүсэл мөрөөдөл, бодол, төсөөлөл өөрийн чинь тухай ихийг хэлдэг гэдгийг та мэдэх үү? Одоо бодоод үз дээ? Таны эротик зүүдэнд нөхөр чинь зүүдлэгдэж байна уу, хамт ажилладаг залуу илүү орж ирээд байна уу? Танд өглөөгүүр секс хийх таалагддаг уу, үдэш орой секс хийх нь илүү таалагддаг уу? Эрдэмтэн судлаачид бүсгүй хүний эротик зүүд ямар байгаагаар олон зүйлийг олж илрүүлж болно гэж үздэг байна. Таны эротик зүүд голдуу юуны тухай байдаг вэ?

Хуучин найз залуу юм уу салсан нөхөртэйгөө секс хийж байдаг. Энэ нь та түүнд хайртай хэвээрээ, түүнийг мартаж чадахгүй байгаа гэсэн үг биш гэнэ. Харин ч та хоёрын дунд ямар нэгэн шийдвэрлэгдээгүй асуудал байгаа, магадгүй бүр та түүнд их гомдож, уурлаж, дургүйцэж байгаагийн илрэл юм байна. Олны газар секс хийж байна, эсвэл таныг яг сайхан секс хийж байхад чинь хүмүүс мэдчихдэг Ийм зүүдний гол утга нь сэтгэл санааны зовнилыг илэрхийлдэг. Ийм сэтгэл санааны тавгүй байдал, зовнил нь та сексийн хамтрагчтайгаа муудалцсан, эсвэл секс хийхийн өмнө болон өөр бусад зүйлээс болсон байдаг. Өөр эмэгтэйтэй секс хийж байдаг Ийм зүүд зүүдэлсэн олон эмэгтэй өөрийгөө ижил хүйстэнтэйгээ явалдагч юм байна, үгүйдээ л ийм далд хүсэл оргилж байна гэж бодоод айдаг.

Гэтэл үнэн хэрэгтээ ийм зүүд зүүдэлдэг эмэгтэй ижил хүйстэнтэйгээ явалдагч байх нь нэн ховор байдаг. Ихэнх тохиолдолд таны зүүдэнд орж байгаа эмэгтэйд та нийгмийн байр суурь, ажил үйлс, гоо үзэсгэлэн гэх мэт бүсгүй хүний хувьд чухал асуудлын хувьд атаархаж байгаагийн илрэл байдаг. Таны зүүд бол ердөө та түүний түвшинд хүрэх юмсан гэж хүсч байгаа хэрэг ажээ. Хамт ажилладаг залуу эсвэл хөрштэйгөө секс хийж байдаг Энэ нь мөн л дээрхийн адил, та тэр хүнд татагдаж, дасч байгаагийн илрэл биш. Ийм зүүд ихэвчлэн уйтгар гунигийг илэрхийлдэг. Таны хувийн амьдралд ямар нэгэн зүйл таагүй байгаа, хүндрэл тохиолдсон, ажилдаа дургүй болж залхсан байгаагийн шинж юм.

Ялангуяа та хамт ажилладаг хүнтэйгээ секс хийж байна гэж зүүдэлбэл энэ нь таны ажил дээр ямар нэг таагүй зүйл, эсвэл та энэ ажилдаа дургүй байгаа хэрэг ажээ. Ийм учраас хөрш юм уу хамт ажилладаг хүнтэйгээ хийж байгаа секс зүүд ч өөрөө мөн л адилхан уйтгартай байдаг гэдгийг анзаараарай. Таны эротик зүүдэнд ямар эрчүүд ямар байдлаар орж ирдэг вэ?

Таны нөхөр: Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 45 хувь нь зүүдэнд нь голдуу нөхөр нь орж ирдэг гэжээ. Гэрлээд төдийлөн удаагүй байгаа эмэгтэйчүүдийн эротик зүүдэндээ ингэж ихэвчлэн нөхрөө хардаг. Харин нөхөртэйгөө нэлээн удаан хамт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн эротик зүүдэнд нөхөр нь барагтай орж ирдэггүй.

Хэрвээ таны эротик зүүдэнд нөхөр чинь орж ирсэн бол та зүүдэндээ үзсэн эротик хүсэл мөрөөдлөө амьдралдаа туршихаас айдаг, эсвэл ингэснээрээ нөхрийнхөө өмнө ямар нэг буруу хэрэг хийчихсэн мэт боддог юм байна. Тиймээс бүү ай, зоригтой турш гэж эрдэмтэд зөвлөж байна.

Хуучин амраг: Үүнийг нийт оролцогсдын 23 хувь нь хүлээн зөвшөөрчээ. Та шаггүй мөрөөдөмтгий бүсгүй юм. Үүнийгээ ил гарган туршиж үзэхээс айдаггүй. Гэхдээ энэ нь та хуучин харилцаагаа сэргээхийг хүсч байгаа хэрэг биш. Харин яг урд нь дурлаж мөрөөдөж байсан тийм мэдрэмжийг дахин олж мэдрэхийг л хүсч байгаа юм.

Алдар нэртэй эрчүүд: Нийт эмэгтэйчүүдийн 15 хувь нь ингэж хариулсан байна. Та хэзээ ч өөрийнх чинь болохгүй, та хэзээ ч хүрч чадахгүй тийм юмандаа хүрч, түүнийг мэдрэхийг хүсч байгаа юм байна. Хэрвээ та одоо хүртэл жинхэнэ хүслэнт эртэйгээ учраагүй байгаа бол тийм хүн байгаасай гэж хүсдэг алдартай хүнээр төлөөлүүлж байгаа хэрэг гэнэ.

Огт танихгүй эрэгтэй: Нийт эмэгтэйчүүдийн мөн 15 хувь нь ингэж хариулсан байна. Зарим эмэгтэйчүүдийн эротик зүүд нь огт танихгүй эрэгтэйтэй секс хийж байгаагаар буудаг. Ийм эмэгтэйчүүд төсөөлөн бодох чадвар сайтай, яливаа адал явдлаас айдаггүй, үгүйдээ л сэтгэл хөдөлгөсөн адал явдалд оролцохыг хүсч байдаг гэнэ. Мөн ийм эмэгтэйчүүд хөгжилтэй, хошин шогийн мэдрэмжтэй байдаг ажээ. Та чухам яг хэзээ секс хийх дуртай вэ?

Өглөө эрт, дөнгөж сэрэнгүүтээ: Та нээлттэй, өөрийнхөө гадаад дүр төрхөөс санаа зовдоггүй. Сайхан унтсаны дараа та эрч хүчээр дүүрэн, гэхдээ та эротик мөрөөдөл, төсөөлөл харьцангуй багатай, эсвэл их даруухан хүсэл мөрөөдөлтэй хүн юм.

Унтахын өмнө: Та амьдралд ойр, уламжлалаа дагах дуртай. Унтахын өмнө секс хийх дуртай байна гэдэг нь та ганц гэрлэсэн, эсвэл бат бэх, тууштай нэг хүнтэйгээ амьдардаг, ийм байхыг илүүд үздэгийн гэрч юм.

Өдөр дунд: Та мөрөөдөмтгий, сексийн хувьд элдвийн адал явдалд дуртай. Та хайртай хүнтэйгээ урсгал мөрөн сэлж, элдвийн дүрэм журамд төдийлөн баригдахгүй амьдрах дуртай юм байна. Та эрх чөлөөтэй, эрэлхэг зоригтой хүн ажээ.

1 Comment

  1. хдсдсд says:

    дсдсдсд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.