Эрчүүдийн 90 хувь, бүсгүйчүүдийн 80 хувь нь амралтын газрын түр зуурын янаг амрагийн явдлын тухай мөрөөддөг гэнэ шүү. Богинохон хугацаанд амралтанд болсон хайр дурлалын роман нь карнавалтай адилхан санагддаг байна.
Иймэрхүү зүйл таны амьдралд тохиолдох аваас өөрийнхөө стиль имижийг эрс өөрчилж, өөр нэгэн намтарыг зохиоход бэлэн байх хэрэгтэй болов уу. Гэхдээ аливаа юм хоёр талтай байдаг шүү дээ.
Сайн талыг нь дурьдвал:
– Та сэтгэл хөдлөлийн цалгиаг авах болно. Амьдралын эрчмийг мэдрэхийн тулд цаг үеэ сэлгэж байхад зүгээр юм.
– Өөрийгөө гайхалтай, дур булаам болсон мэт мэдрэмжийг авч урьдынхаасаа 100 хувь илүү эрч хүчтэй болсон мэт санагдана.
– Гаж буруу мэт сонсогдож байх авч амралтнаас ирээд нөхөртэйгээ харьцах харьцаа сайжрах нь бий. Учир нь эерэг сэтгэгдэлтэй амралтнаас буцаж ирээд нөхрөөсөө их зүйл шаардахаа болих ч юм билүү.
– Магадгүй та түүнтэйгээ сууж болох юм. Заавал салж төгсөх албагүй шүү дээ.
Харин одоо сөрөг талыг нь тоочвол:
– Хэсэг хугацаанд түүнийгээ мартаж чадахгүй захиа бичих, утсаар ярихыг нь хүлээж битүүхэндээ үргэлжилсэн сэтгэлийн шаналлыг эдлэх болно.
– Жирэмсэн болох аль эсвэл ямар нэгэн өвчин авах эрсдэл гарахгүй гэхийг үгүйсгэхгүй юм. Иймд хамгаалалтгүй секс хийхээс татгалзах хэрэгтэй.
– Нөхөртэйгээ харьцах харьцаанд тань сэв сууж мэднэ. Хэрэв хар хүн чинь таны явдлыг мэдэх аваас уучилж чадахгүй л болов уу.
– Дахин ийм зүйлтэй учрахыг хүсээд байдаг болчихож мэдэх юм.
/Хань/
4 Comments
балай юм. танай site-ийг ойлгохгүй юм аа. садар самуун суртчилаад байгаа юм уу? нэг бол түүний эсрэг байгаа юм уу? зарим нийтлэл чинь хүмүүсийг уруу татаж байна. хүн гэдэг чинь ямар сониуч амьтан билээ дээ. нэг сонсчихвол үзэх гээд байдаг. цагийг нь тохируулаад тавьчихсан бөмөг шиг дотор нь тэр хүсэл нь хадгалагдаад л яваад байна. үүнийгээ ухамсараараа хэсэг дараад байдаг. гэхдээ нэг өдөр сэтгэлээр унасан ч юм уу? зориг нь орсон ч юм уу? эсвэл тэр хүний ухамсар нь муу байх ч юм уу? тэр хийх гэж байгаа үйлдлээ зөвтгөх нэг шалтал бодож олоод тэрэндээ өөрийгөө итгүүлээд, өөрийгөө бас бусдыг хуураад санасандаа хүрдэг. харин дараа нь өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч гүйж байгаад аянганд ниргүүлээд ниргэсэн хойно нь хашгирна гэгч нь л болно доо. тэгсэнээ заа яадаг юм …… сэн биш гээд бас л нэг шалтаг болоод олчихно. хүн өөрийн хийсэн ямар ч буруу үйлдлээ зөвтгөх ямар нэг шалтаг өөрөө зохиогоод түүндээ өөрийгөө итгүүлж чаддаг гэж би боддог. ШАЛТАГ , ШАЛТГААН 2ийн ялгааг ярих нь илүүц байх. жишээ нь даалгавараа хийгээг байвал за ямар хүн алж хүрээ талсан биш. эсвэл энэ багш гэрийн үнэн тэнэг ээ. эсвэл хичээлээ зааж чаддаггүй ч гэдэг юм уу. жуман шалтаг өөрөө бодож олно. түүнийгээ шалтгаан гэж бодно. заа ингээд л өөрөө гэмгүй цагаахан тагтаа. хэхэ гэр бүлээ хуурсан хүн ингэж бодох байх. заа угаасаа хамаг л амьдралаа энэ нэг юмны төлөө зориуллаа. одоо ч яришиг байнаа. угаасаа энэ бид 2 юугаараа гийгүүсэн юм. тв-ийн суваг солиод л хэвтэнэ. орондоо ч муу. тарган. энэний надад өгч чадахгүй юмийг би өөр залуугаас /хүүхнээс/авчихлаа. арай өвчин авчихаагүй байгаа. уг нь дажгүй залуу/хүүхэн/ байсан даа. заа заа арай үгүй биз. энэ нэг юм ч гэсэн намайг хуурч байгаа биз. /өөрөө хуурагдсан хуурагдаагүй эсхээ мэдэхгүй/ гэхдээ арай муухай ч юм уу? муу ханийгаа. заа заа одоо яадаг юм. миний зөв. ганц удаа ийм юм байх ш дээ. дараа нь дахиад давтагдна. хэхэх
бүсгүйчүүдээ битгий уурлаарай. эрчүүд ч гэсэн. тэгхээр би ийм зүйлээс тээр хол байцгаая гэж хэлэх гээд байна л даа. санал бодлоо хуваалцах хүн адд хийгээд ороор ирээрэй урьж байна. эр, эм гэж хүйс заагаагүйг харсан байх. би өөрөө эрэгтэй.
манийг 1 байрний охин том болсон хойноо надтай халамцуу байхад таара хамт буудалд ороод би танийг багаасаа харж явсан гээд 1 сайхан сэкс бэлэглэчээд надаас дараа ни сайхан байлаа миний мөрөөдөл биэлсээн гээд инээд алдаад л холдон одож билээ тэгэхэр түр зуурийн амрагийн явдалд дүрэм гэж байдаггүй байхаа энэ үнэн би лав дэмжиж байна
тэгээд ер нь яг яаа гэх гээд байгаан…түр зуурын амрагийн явдалдаа дүрэм зохиогоод баригдахгүй ХИЙГЭЭРЭЙ гэх гээд байгаа муу ккк
Tehdee durem barimtalsan deeree tegeegui gees bol daraa n gardag asuudal ih bdag shuu de