Хүн унтаж байхдаа эротик зүүд зүүдлэх нь бий. Гэтэл энэ нь янз бүрийн утга санааг илэрхийлдэг ажээ. Тухайлбал: Ойр дотно харьцаа, энхрий ялдам байдал, ганцаардлаас зугатаах гэх мэт.
-Та экс нөхрөөсөө /эхнэрээсээ/ салаад тусдаа амьдарч байгаа мөртлөө түүнтэй секс хийж байна гэж зүүдэлбэл та хоёрын харьцаа, бие биенээ мэдрэх мэдрэмж нэг мөр дуусгавар болоогүй байгаа гэсэн үг. Магадгүй экс нөхөртэйгээ сайн найзын харьцаатай байж, нөхөрсгөөр бие биедээ хандаж болох юм.
-Та хөрштэйгээ, ажлын газрынхаа хэн нэгэн хүнтэй, тэр ч бүү хэл найз хүүхэнтэйгээ бас залуутайгаа хүртэл секс хийж байгаагаар зүүдэлж болно. Үүнд санаа зовж, ичсэний хэрэггүй. Учир нь иймэрхүү зүүд нь таныг завхай зайдан гэж хэлж буй хэрэг биш. Харин та ойрын хугацаанд хэн нэгэн хүнийг ихэд хүсээд байгаагийн илрэл юм.
-Хамтран ажилладаг хэн нэгэн эр хүнтэй харьцаа муутай байлаа гэж бодъё. Гэтэл тэрбээр таныг тэвэрч, үнсэж байна хэмээн зүүдэлбэл тантай дотно байхыг хүсч байгаа ажээ. Магадгүй таны дотоод мөн чанар тэр хүн тийм ч муу эр биш гэдгийг битүүхэн хэлж байж болох юм.
-Хэн нэгэн алдартай одтой үнсэлцэж, секс хийж байгаагаар зүүдэлбэл та тэр хүн шиг од болох хүсэл эрмэлзэлтэй, түүний амьдралын хэв маягийг өөртөө бий болгохыг хүсч буй хэрэг юм.
-Эрэгтэй хүн секс хийх тамир тэнхэлгүй болж байна хэмээн зүүдэлбэл эрх мэдэл хүчээ алдаж сексийн чадваргүй, идэвхгүй болж буйг илтгэдэг байна.
-Нөхрөөсөө өөр эр хүнтэй сексийн харьцаанд орж байгаагаар зүүдэлбэл тухайн эр хүндээ илэрхий сэтгэл татагдаж буйг харуулж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл таны зүүдэнд орсон тэр эр бодит амьдрал дээр танд ямар нэгэн байдлаараа таалагддаг төдийгүй түүний тухай хааяа боддог учраас ийнхүү зүүд нойронд тань тэрбээр ирж байгаа хэрэг ажээ.
/Монголчуудын амьдрал/
4 Comments
хэхэхэ энэ чинь харин сонин л юм минийх тэр хамтран ажилладаг хэн нэгэн эр хүн гээд байгаа чинь юм байна өмнө нь тэгж зүүдэлж байсан гэхдээ сэрсэнийхээ дараа надад жоохон т1 санагдсан л даа хэхэхэх
Заримдаа бүүр аймар дэндүү сэкс зүүдэлдэг шдээ хэхэ . Сэрээд босхоор сонин юмдаа л гэж боддог байлаа.
balai zuudnii tailal maygiin gachin zurhai murhai geed ulgeriin yumand itgedgui itgedeg humuusiig bi oilgodgui
ter humuus naag yagaad oilgohgui bgaag gaihaj magadgui uchirna ta nar medrel muutuud uchraas
bi uhaantai bolhoor medrel muutuudiig oilgohgui bgan
bi yg hamgin suulihig n zuudelsen gehde shaal tanihgui eregtei bsan bol yhuu teged sereed l bi ter huniig haruul alnaa gej bodol torood