Надад та нарын мэргэн зөвлөгөө хэрэгтэй болоод байна. Би хуучин нөхөртэйгөө 8 жил болоод нэг хүүхэдтэй болоод салсан. Нөхөр маань сүүлийн 5-6 жил ажил хийгээгүй тэгсэн хэрнээ архи уугаад үнэтэй тамхи татаад л, би ажил хийгээчээ ийм амьдрал байдаг юмуу гээд их л үглэдэг байлаа. Би гадаадад ирж ахиухан цалинтай ажил хийгээд аав ээждээ мөнгө явуулж байгаад хэдэн жил болоод буцаад ирэх хүн чинь аав ээждээ ч мөнгө явуулахгүй архичин нөхрийнхөө панааланд автаад бүх юмаа төлөөд түүний архи тамхины мөнгийг нь хадгалаад л өөртөө ч юм авдаггүй байсан.
Заавал 1 шалтгаан хэлнэ. Би хүүхэдтэй болвол архи амсахгүй гээд л байдаг байсан, удаж удаж бараг 6-7 жилийн дараа хүүтэй боллоо. Тэгсэн жирэмсний турш ажил хийгээгүй, хүүгээ ой гарантай болтол яг л хэвээрээ архиа уусан хэвээрээ. Энэ хооронд би их тэвчээр барагдаад хэлэхээр хэрүүл болоод л уурлаад л гараад өдөржин шөнөжин архидаад бөөн өр болоод хүрээд ирнэ.
Тэгээд л мөргөж сөгдөж унаад л уучлалт гуйгаад л сүүлдээ би энэ байдлаас болоод бараг галзууртлаа уурладаг байсан. Хэрэлдэхээрээ яг л галзуу хүн шиг дайраад, чичирч салгалаад аймаар болсон. Эцэст нь би салахаар шийдээд гэрээсээ явсан. Салаад бараг 2 жил ч болчлоо. Одоо тэгтэл нөгөөх нөхөр маань аль хэдийн нэг хүүхэн олоод панаалдчихсан, тэврэлдээд үнсэлдээд гудмаар алхаад л…
хамгийн гол нь миний хүсч хүлээсэн хүүхэд гээд гаргуулсан хүүтэйгээ одоо болтол уулзаагүй уулзая ч гэхгүй мөнгө төл гэхээр шүүхэд нөгөө л ажилгүй гэдэг үгээ хэлээд явж байгаа. Ийм муухай хүний үнэргүй хуурамч хүнтэй хайран цаг нервээ барсандаа би үнэхээр харамсдын гомдохын хажуугаар, эндээс би нэг л юм ойлголоо. Эр хүний төлөө бүү өөрийгөө золиослоо гэж. Би хүний урманд тэрнээс үнэтэй алт мөнгө машин унаа гэж хэрэлдэж шаардаж байгаагүй ш дээ зүгээр л бүү архи уугаач л гэдэг байсан.
Эцсийн эцэст эрчүүд өөрийгөө болгоод л яваад өгдөг юм байна лээ. Одоо хүү маань 3 хүрнэ. Энэ хооронд би нэг ч эр хүнд царай өгөөгүй. Хүүгээ нялхад нь бузарлахгүй ээ гээд. Харин эцэг нь миний хүүг их л доромжилж байна даа. Яахав бурхны шийтгэл хатуухан буунаа гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа. Манай зарим найзууд намайг чиний мэдрэл чинь муу, би л байсан бол энэ мууг ингээд явуулахгүй тахир дутуу болгох ч юмуу хорлоод сална гээд л байдын. Хамгийн гол нь намайг хаанаас нь харсан аятайхан сайхан хүүхэн гээд эрчүүд их нүд алддаг. Ялангуяа гадаадууд. Гэвч миний эр хүнд итгэх итгэл алдчихсан юмуу эрчүүдийг харахаар зэвүү хүрээд байх юм, заримдаа ч эргүүлсэн хандарсан болгонтой аалигүйтээд болзоод яваад байдаг ч юм билүү хүн тэгж байхад гээд бодох юм тэгэхээр хүүгээ өрөвдөөд байх юм.
Би чинь ариун байх ёстой эх хүн шүү дээ гэж бодоод… Яавал дээр вэ надад урам зориг сэргээх үгээ хайрлаач хүмүүсээ…
40 Comments
надруу майл бичээрэй бусгуй мини
архичин хүний эхнэр маш их стрэстэй ер нь галзуурахад бэлэн болчихсон өөрийгөөч мэдэхээ байсан зовлонтой нэгэн болж хувирсан б.г салж чадсанд баяр хүргэе,одоо өөрийгөө үр хүүхдээ бодож амьдар сайн хүн олдоно гэдэгт итгэж б.а эцэг нь ямар б.н хүүхэд нь мөн л адилхан байдаг хүүхдэд нь санаа зовчихлоо,өөрөө амьдарч чадахгүй бусдыг амьдарахад саад болдог иймэрхүү нөхөр аав гэж хэлэхэд хэцүү амьтад олон байх юм.яаж хүмүүжүүлэхээр ийм хөгийн амьтад бий болдог б.аа бусадын охид, хөвгүүдийг зовоохоор ганцаараа амьдраад явж байвал таарсийн
эмэгтэйчүүүд салж чаддаггуй байxнээ. мэдлээ дээ… xэxэ…
салж чадсан л юм байнашдэ.Наадах чинь тэгж явж байгаад тэр хүүхэндээ гологдоод та 2луу ирэх болно.Тэгэхээр нь нүүр битгий өгөөрэй.Арчаагүй новш вэ.Тэр муу залуу.ӨӨрийгөө сайхан тордоод амьдар.Амьдрал сайхан зүйлээр дүүрэн байдаг юм.Тэр цаг чамд удахгүй ирэх болно.За амжилт бүсгүй
салж чадсан л юм байнашдэ.Наадах чинь тэгж явж байгаад тэр муу хүүхэндээ гологдоод та 2луу ирэх болно.Тэгэхээр нь нүүр битгий өгөөрэй.Арчаагүй новш вэ.Тэр муу залуу.ӨӨрийгөө сайхан тордоод амьдар.Амьдрал сайхан зүйлээр дүүрэн байдаг юм.Тэр цаг чамд удахгүй ирэх болно.За амжилт бүсгүй
яг юун дээр яах вэ гээд эргэлзээд байгаа юм бээ? балай залуугаас салж амьдарлаа аварсан байна хөөрхий тэр хөцөлдөөд явж байгаа хүүхэн нь бас л нэг үйлийн үртэй амьтан юм байлгүй, одоо чи өөрийхөө үр хүүхдээ сайхан боловсролтой чадалтай эр хүн болгон хүмүүжүүлэх хэрэгтэй бас насаараа ганцаараа явахгүй байлгүй гэхдээ хүнээ зөв сонгоорой, чи чамд өөрт чинь тийм сэтгэл байхгүй бол цаг нь болоогүй байна гэсэн үг.
энэ эмэгтэй жаахан мэдрэл муутай юм бна. амидралын хатуу шируунээс болсон бх л даа. эрчүүд-тэй явахгуй тэд бузар гэнэ уу тэгсэнээ гадаадуд намайг сонирхдог ч гэх шиг. ямар гадаадууд монголд байдаг юм. иохэнх ни ядуу европ эсвэл хужаа солонгос л бгаа биз. эсвэл өөрөө гадаад гарч гадаад хунтэй суух хусэлтэй болоод тэрийгээ бичсэн юм уу. өөрийгөө жаахан хөгжүүл, хуугээ сайн хун болгоорой. өнгөрсөн хуний төлөө гашуудаж уурлаад яахав. газар дээрх ганц хуугийн чини аав шуу дээ. тэр хун бхгуй бол хуу чини бас бхгуй гэсэн уг. хууд чини хэл ам хурнэ хэрүүл битгий хийгээрэй. Гадаад гарч хуутэйгээ сайхан амидар эсвэл. сайн хун их байгаа хорвоо дээр. амжилт
хүн болгон адилгүйэ сайн эр хүн зөндөө байгаа (надаас авхуулаад хэ хэ хэ наргиа блаа) хүүгийнхээ төлөө,өөрийнхөө төлөө, аз жаргалийнхаа төлөө нар өөд харж амьдардаа бүсгүй минь ок
юу вэ? одоо эрчүүдийн хүслыг хангадаг түмний ундаа болох гээд байгаа юм уу? хэммммм
ямар ч байсан түмний ундаа болохгүй шүү хөө.
эр хүний юу боддогийг мэднэ биздээ. гэхдээ сайн нь байгаа. сайныг нь л олоод авчих. гэхдээ бас хулхидуулчихваа. болгоомжтой. чичрээд дайрсан нь ч дээ тэгээд нэмэргүй дээ. туршил шилгалтанд оруулаад л тохирхийг нь сонгоод авчих. санаа зовох юу байна. нас байна. дэлхий л сөнөчихгүй бол.
амжилт…
гфхнжфгжнхмыик,лтуй,фжхгм
зугээр дуу мини, тэр хуний унэргүй шаарийг март, чиний хэлдэгээр тэр хариугаа нэг өдөр амсах бх, манай эхнэрийг тэр экx-нөxөрт чин өгчих юмсан. Хайрн одоо элдэв юм бодолгуй, урагшаараа харж сайхан амидар, гэрлэлтээ бурэн цуцлуул. Харин тэр шинэ хуухэнд хэлээд, холдуулбал тэр хуухэнд ч хэрэгтэй, чи бас нэг талаар цэвэрхээн өшөө авчихна шуу дээ,
чи сайхан сэтгэлтэй хүн байна. чамд ирээдүй байгаа өнгөрсөн бүхнээ бүү дурс гэхдээ сайн сайхан зүйлээ марталгүй яваарай өнөөдрийн энэ цэгээс бүх зүйл шинээр эхэлж байна гэж итгээрэй. би тэгэхэд тэгсэн бол одоо ингэх байсан гэдэг ч юм уу тийм зүйл бүү бодоорой чамайг хүрээлэх сайн сайхан найзууд олон байна гэдэгт би итгэж байна би чиний сайхан найз байхыг зөвшөөрч байна
сайн уу? чи амьдралдаа 2 удаа алдсан бна гэхдээ 2 хүү чинь чамд хамгийн сайн сайхныг өгөх болно.харамсах хэрэггүй.амьдрал баян шү дэ
Ер нь бол эрэгтэй хүн л гэрээ авч явах ёстой. Эмэгтэй хүн өөрийнхөө орлогыг өөртөө, гоо сайхандаа, хадгаламжиндаа хийх хэрэгтэй. Хэрэв салвал эр хүн хэзээ ч өөрийгөө аваад явах чадвартай байдаг. Харин эмэгтэй хүн хадгаламжиндаа найдах хэрэгтэй.
За байз чамд урам зориг сэргээсэн ямар үг хэлэх вэ? Үнэндээ ч эрчүүд бид улам л чанараа алдаж байна. Ядахдаа эр цэргийн албыг 3 жил хаачихдаг бол сэтгэлийн хат суухсан. 2 жил дээрэлхүүлээд 1 жил дээрэлхэхээр юм юм л бодогдох байх. Ядахдаа л нийгмээрээ сүрэглэн амьдрахын учрыг олно биз. Аав маань байнга л хөдөө гадаа явж ажилладаг хүн л дээ. Тэгээд намайг 10 жилд байхад “чи ч бараг надгүйгээр хичээл сургуульд явж боловсролтой ухаантай боллоо. Аав нь харин хүүдээ нэг юмыг л өгч чадсангүй дээ. Тэр бол сэтгэлийн хат суулгадаг амьдралын ухаан юм” гэж хэлдэг байсан юм. Тэгээд их сургуульд сурч байхад нөгөө хэлдэг үг нь “чи амьдралыг хажуунаас нь л ажиглаад байх юм. Өөрөө дунд нь ороод амьдраач. Алдаж оноод, өгсөж уруудаж байж л чи өөрийнхөө хэн гэдгийг мэднэ шүү дээ. Зөвхөн ажиглагчийн байрнаас, ном уншаад амьдрал ийм юм байна гэж мэдэх боломжгүй” гэж хэлдэг болсон юм. Гэсэн ч аав маань надад зөндөө л юм зааж өгчээ. Ялангуяа нэг яюдал санаанаас гардаггүй юм. Би 9 дүгээр ангид байхдаа билүү зуны амралтаараа аавын ажил дээр очиж ажилласан юм. Зүгээр л түр хугацааны хар ажил л даа. Аав маань уурхайн том удирдах ажилтан гэтэл хүү нь тэнд хар ажил хийгээд л явж байсан юм. Аавын санаа л даа. Аав маань шудрага хүн болохоор өөрийнхөө хүүг аргалаж байгаа түр ч гэсэн ажилд оруулж байгаадаа бусдаас баахан санаа зовж л байсан байх. Гэхдээ тэр цалин мөнгө нь хамаагүй ээ, тэндээс би маш олон юм ухаарч авсан юм. Хамт олны дунд ямар байх, нэр төр гэж юу болох гээд л. Эндээс хамгийн гол нь би аавыгаа л маш сайн ойлгосон доо. Тэр үед аав маань надаас ичиж байсан юм. Тэндхийн залуучууд гэж булчин шөрмөс нь зангирсан хүдэр эрс байхад би гэж нэг цагаан гартан. Тэд намайг бодоод хамгийн хөнгөн ажлыг хийлгээд байхад чинь л би арчаагаа алдаж амьтан болж байгаа юм чинь. Гэхдээ л хамаг чадлаараа л гүрийгээд байсан. Аавыгаа бодоод. Тэр үед би аавтайгаа нэг ч үг дуугарахгүйгээр бүрэн ойлголцож байсан юм. Аав минь ийм амьдрал мэдэхгүй цагаан гартай жулдрай өсгөн хүмүүжүүлсэндээ ичиж байсан юм.
Харин одоо би үр хүүхдүүдээ яаж сургах вэ? Бидэнд бодох зүйл маш их байна. Үр хүүхдээ хамгаалж байгаа нь энэ гээд цэргийн албыг аргалаад байж болохгүй шүү дээ. Эрэгтэй хүүхдүүд аль болох хатуу гараар өсч хүмүүжих ёстой юм шиг. 1 жилийн цэргийн алба бол бүүр дэмий байна гэж хүмүүс ярьж байна. Дээрэлхүүлээд хүний үг даадаг болж ч амжаагүй байхад хал цэрэг болоод бусдыг дээрэлхэж эхлэнэ. Ингэхээрээ бусдыг үл бодсон, өширхсөн, харгис хэрцгий хүмүүс болон хувирч байна.
ККк чи гайхаж байгаа байх л даа миний асуудалд цэргийн асуудал ямар хамаатай юм бэ гэж. Нэг их хамаагүй л дээ. Үнэндээ чи өөрөө шийдвэрээ гаргачихаад, одоо маш зоригтойгоор л урагшилж байгаа юм байна шүү дээ. Цаашдаа чамд эр нөхөр, хүүд чинь эцэг хэрэгтэй. Харин чи сонголтоо хийхдээ аль болох сэтгэлийн хаттайг нь сонгоорой. Тэрнээс цэвэрхэн хувцасласан, уран үгээр жиргэсэн гээд өчнөөн олон шинжүүд байдаг эдгээр бол хоёрдогч нь байх ёстой шүү. Амжилт.
xуний амидрал юу ч xэлэxэв. тэгээд тэнгэрт ам гардаг шиг, эрчүүдийг муу xэлээл явж л байдаа. чамд бурxан туслана гэж найдий.
Сайн уу Наад зовлонг чинь би мэднээ Харин чи өөдрөг байна шүү Хаана байдаг юм бэ? Одоо ажилаа хийгээд мөнгөө хураагаад хүүхдээ хөөрхөн өсгөөд мөнгө төгрөгтэй болцон байхад наад муу сайн эрчүүд бас л гүйлдээд л ирнэ Тэнэг юмнууд бэлэн юман дээр байж тарвалзаж хүн зовоох дуртай хувалз шиг юмнуудаас хол бай Эр хүнийг хэзээ ч өөрөөсөө илүү бүү хайрла бүү ихийг өг Битгий давраа Харин их зүйл нэх их зүйл хүс Анхнаасаа бөндөгнөөд байхаар ингээд даварчихаж байгаан Шударга байгаарай Амьдралд 2 хүн байгаа Хүүхэд бол Ганцхан эмэгтэй хүнийх биш Эр хүнийх Эр хүн хариуцлага хүлээж мөнгөө төлөх ёстой зовох ёстой Эмэгтэй хүн хүүхэдээ төрүүлэх гэж нус нулимасандаа холилддог юм Энэ зовлонг мэдрэхгүй ч сайтар чанга бариж байх хэрэгтэй Дуугай хүлцэнгүй ноомой байх эрчүүд давардаг юм шүү Омголон цоглог өөдрөг байгаарай Мөнгөтэй хүчтэй байхад Захын нэг залуу ирээд наалдана Наалдсан хатгыг харин сайтар сааж мах цусыг нь сорогтол нь ажилуулж өөрийгөө тэжээлгэ Өөрийнхөө олсон мөнгийг зөвхөн өөртөө л зарцуул Нөхөр бол Гэртээ мөнгөө өөрөө олох ёстой Бид бол гоёж гангалж сайхан хувцас өмсөж сайхан хоол хийж тайван амгалан орчинг бүрдүүлж амьдрах эрхтэй. Эрчүүдийг ингэж зовоолоо гэхэд наадуул чинь зовохгүй харин ч салахгүй Эр хүн үхтлээ босгож зовсон амьдарлаа хэзээ ч нураахгүй Харин бэлэн юман дээр туйлсан хүн дахиад өөр бэлэн юм хайгаад л давхина Бүсгүйчүүдээ ухаантай байгаарай
Сонин л юм
Хүмүүс ямар тэвчээргүй, эсвэл нэгнийхээ дээр гарах гэсэн сэтгэлгээтэй болцон юм бэ дээ. Эрчүүд нь эмэгтэй хүний зовлонгоор тохуу хийж, эмэгтэйчүүд нь байгаадаа ханаж чадахгүй бусдад атаархаж амьдраал. Энд орж ирж уншдаг болоод их удаж байна л даа. Үнэндээ 2 жилийг ардаа орхисон байна. Одоо л сэтгэгдэл үлдээх санаатай. Энэ бичсэн зүйлд зориулан хэлэх үг гэвэл.
Эмэгтэй минь та зоригтой бай. эрчүүд гэдэг чинь нялх хүүхэд л гэсэн үг. Тэд том болж тоглох дуртай харин тоглоомоо даахдаа даанч муу. Тийм болхоор яарах хэрэг юунд байхав. Хүүгээ том болгочих. Ядаж л хүүхдээ цэцэрлэгт оруулаад өөрийг нь бие даачихдаг болгочихвол цаашдаа эрэгтэй хүний талаар бодоход арай нухацтай болж ирэх болвуу. Хүүхдээ жохоон байхад нь хүнтэй суучихвал хүүхдэд чинь сайн байна гэж битгий бодоорой үнэхээр худал үг шүү. Хамгийн гол зүйл хүүхэд чинь болхоор түүнийгээ л хайрлаж яв. Харин тэр өөдгүй нөхөрт чинь хэлхэд тэр нээх удахгүй шангаа хүртнээ угаасаа. Иймэрхүү хүмүүс хол явдаггүй юм бүсгүй минь. За амжилт. Тус болсон гэж найдаж байна.
@ М S, мы уг унэн ч гэсэн хатуу бгаа ни унэн. гэхдээ би энэ хуний зовлонгоор тохуургаагуй бна. 8 жил гэдэг бол 8 сар биш, 8 одор биш, 8 тсаг биш, 8 жил гэдэг бол хайртай/хайргуй, ухаантай/ухаангуй, итгэдэг/итгэдэггүй, найддаг/найддаггуй, хайртай/хайргуй… ч гэсэн эмэгтэй/эх хунд нудээ нээгээд орчиноо зовоор унэлэж зов алхам хийх хангалттай хугатсаа! энэ 8 жилд энэ хунд худалч хунд надаас оор хэн ч ингэж унэн богоод хатуу угийг хэлээгүй юм шиг бна. алив овчнийг эдгээхэд ихэнх эм гашуун амттай бдаг юм да!
энэгтэй хуний нэр хунд гэж бий. хавитсан ойртсон болгонтой яваад байвал чиний амидрал дуусна! наад багий чини удам залгах хуудээ ингэж хандаж бгаа бол бас оодлохгуй! тиймээс чи тайван байгаад ухаантай амидар! амидралийн толоо тэмц ! хэн гэдгээ харуул!!
танай тэр хуучин нөхрийг чини үрийн тэнгэр хаясаан.хэрвээ чи туунийг засарна гэж горидож хулээсэн бх л даа зайлуул.тэхдээ хүн болгон адилгуй ээ сайн хун зөндөө бгаа.чамтай таарах байх.тэр нөхөр чини зугээр л архи боов 2 тоо толгойгоо мэдүүлсэн гар бсн бна ш дээ.буу гутар бусгуй мини.нүдээ нээ,гомдлоо март..эмэгтэй хүн гэдэг тэр дундаа эмэгтэй хүний сэтгэл гэдэг маш эмзэг байдгийн чамайг ойлгож бнаа бусгуй мини.буу гутар.
америкт суралцаж төгссөн мэргэжлийн сэтгэл зүйч сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна.
psychology_help@yahoo.com
сонирхсон хүн дээрх хаягаар холбогдоно уу
Хүүе ээ, Чи өөр хүнтэй учирлаа гээд хүү чинь бузартаад байхдаа яадаг юм бэ. Уаа ла ла. Энэ мухар сүсэг үү.
Чи зүгээр л эр хүнд итгэх сэтгэлээ л алдчихсан байна шүү дээ.
@VIMO, чиний үгнээс авах юм их байна, үнэхээр эр хүнийг хүүхдээр тогтооно, засна гэдэг бол эмэгтэйцүүдийн гаргадаг ЭЭЭЭЭМР том алдаа. Санал нийлж байна. Гэхдээ ухаангүй болохоороо хүн ийм алдаа хийдэг юм биш. Хичнээн ухаантай байлаа ч ухааных нь мухарт найдлага, горьдлого, хайр гэж нэг гай холгоод байдагийн. Алдааг хэн ч гаргадаг. Чи ч гаргадаг.
Хүн чамаас хариулт хайж байхад тэнэг мулгуугаар нь дуудаж зовлонгоор нь наргиж доромжилно гэдэг чиний нэг ухаангүй алхам.
Хүнийг өрөвдөж чадахгүй байна гэдэг чинь чи амьдрал үзээгүй, давилуун байгаагийнх.
Чи үнэн үг хэлж байна, гэхдээ чи муухайгаар хэлж байна. Ийм үнэн үг хүнд тус болдоггүй юм. гай болдогийн.
жаахан бардам бай л даа. Яаж ч бодсон тийм тэнэг юмтай байж хүүхдийг нь гаргаж л байдаг яасан амьдрал вэ. Тэгээд би хэн ч харсан сайхан л гэх юм. Өөрийгөө эхлээд хайрлаж сур түүний дараа бусдыг
Эрчүүд болгон тийм биш шүү. Чи өөдгүй нэг новштой таарсан байна. Гэхдээ сайн хүн тшл чамд САЙН ЭР ХҮН олдоноо оо. Харин гадаадын наад новшнууддаа БИЕЭ бузарлуулж болохгүй шүү. Ер нь АРХИ их уудаг эрэгтэй хүн ХУВИА хичээсэн өөдгүй байдаг юм даа. ЧАМД САЙН ЭР ХҮНТЭЙ УЧРАХЫГ ХҮСЬЕ.
манай монгол эрчүүд хэрэг алгаа .ийм амидралтай эмэгтэйчүүд захаас ахуулаад зондоо бна хамаатан садан найз нохдийн нохруудээс эхлээд мал бол алаад идэш хийчихээр эрчүүд зондоо бнаа хэлэх ч уг алга .
Эхлээд л царай, сайхан үгэнд нь хууртаж суучаад бүх эрчүүдийг гээд бай за!!! Олон эрчүүд амьдралаа сайхан аваад явжил бн даг. Хүнээ зөв тань аан нэг амьдралаа хамт өнгөрөөх бж.
zss soliorchihsiin huuhdiin tuluu gj yu bdg yum bee huuhed chin tom bolood tert terengui oilgono turuulehguich bj boloh bsan shde uuriinhuu amidarliig buu zolioslo! tglee geed devsger bolood yawaad bai gesen ug bishee erchuud bugd l nugelt nowshnuud huu chin ch bas tom bolood tiim l bno za chamd amjilt husii uhaalag bj setgelin huuruluur bish oyun uhaanaar yumiig shiidere
хэхэ тиймээ бас дахиад гадаад л бол сайн хүн.манай хүүхнүүд их ухаалаг шүү.ийм мундаг сэтгэхүй санаа бодолтой ухаалаг охид хүүхнүүдтэй монгол залуус бид яаж ч харицах билээ дэ.юун танилцаж ярилцах,монгол залуу л бол ажилгүй архичин амидралгүй мөнгөгүй боловсролгүй гэх маягтай өөдөөс сэжигтэй харцаар хараад хол хөндий дуугарч ядсан.монголд сайн залуу байхгүй ээ.тийм болохоор бүсгүй мин эртхэн эхний таарсан гадаад сайн залуугаас битгий татгалз.тэд бол энэ дэлхийн хамгийн сайн эр хүмүүс хэхэ.
чамд хогийн амътан таарчээ.
1. амидралдаа арчаагуй эр/эм хун хэзээ ч сайн нөхөр/эхнэр, аав/ээж болдоггуй юм!
2. эр хунийг хуухдээр ни бариж хажуудаа блгана гэж хэзээ ч бдаггуй юм. тэр тусмаа хусээгүй хуухдээр шу!
3. ухаантай эмэгтэй хун хэзээ ч хуухдийнхээ хуви заяагаар эр хунийг ухаарах болов уу гэж дэнчин тавиж жирэмсэн болж торуулдэггүй юм!
4. эх хэл дээрээ учираа эр хунтэйгээ ололтсоогуй юм байж, гадаадаас сайн хани олж чадах бх гэж найдаж бна.
5. эр хуний хийсэн алдааг эр хун засаж чаддаг юм. хорвоо дээр олон сайн эрчүүд бдаг болохоор харсан, тааралдсан эр хун болгоноо тэнэг нохортойгоо харитсуулж бодож хулээж аваад бвал 3 жил байтугай 30 жил гантсаараа явах аюултай!
Гадаадуудтай яввал тэнгэр бурхан ниргэнэ гэнүү. Яахаараа тэнгэр бурхан ниргэдэг юм бэ.Хүн л бол хүн.Үнэхээр сэтгэл таарах, бас хүүхдэд чинь сайн, хүүхэд чинь сайн, зөв бодолтой сайн хүн байвал өөрөө дээр нь сайн болвол битгий татгалзаарай.Хүн дандаа ганцаараа явна гэж байхгүй шүү дээ.
Гадаадуудаас л хол бай.
Чамд эх ороны өмнө хүлээсэн үүргэ гэж байгаа шүү. Цэвэр ариун бай гадаад л биш!!! Хэрэв гадаадтай явбал тэнгэр бурхан чамайг ниргэх болно.
Уг нь сайхан сэтгэлтэй бүсгүй юм шиг байна даа чи. Одоо цагт өөр шиг чинь ариунаараа байя гэж боддог хүүхэн ч ховор л байх. Ариунаараа үлдсэн нь дээр биз дээ. Тэгвэл үр чинь жаргана. Бардам амьдарна. Ээжээрээ бахархана. Харин сайн хүн байвал заавал түлхэх гээд яах юм. Хүн бүр адилгүй гэдэг ш дээ. Миний хамаатны эгч нөхөр нь ослоор өнгөрөөд өөр шиг чинь явж байгаад нэг залуутай суусан л даа. Эгчийн минь 2 хүүхдийг суусныхаа дараа төрсөн 2 хүүхдээсээ ялгахгүйгээр барахгүй заримдаа дүү нараа авч явах хүүхдүүд гээд л бүр амь байдаг юм. Эгч минь сайхан ханиасаа хагацсан ч бурхан түүнд ахин сайхан хань заяасан. Чамд ч гэсэн тийм боломж олдохыг яаж мэдхэв. Бүсгүй хүн амьдралыг ганцаараа сөрөх хэцүү шүү дээ. Хэсэг хүмүүсийн балгаар эрчүүд маань муу нэртэй болсон ч сайн сайхныг хүсдэг, амьдралын тэмүүлэлтэй эрчүүд олон байгаа. Уг нь эр хүн чинь бурхны хувиарласнаар бүсгүйчүүд биднийг нөмөрлөх уул юм шүү дээ. За тэгээд чамд сайхан эр хүнтэй учирч эгчтэй минь адилхан хорвоогийн жаргалтай бүсгйүчүүдийн нэг байхыг хүсье.
чи одоо болидоо, аав н тоогоогүй байж болноо эргүү аавтай юм бгааз тэр хүүхдийг битгий элдвээр хэлээд бай ээждээ хүү н хэрэгтэй хүүгээ бузарлачихвий гэж бүтэн 3 жил өөрийгөө гаргуунд н хаясан бна тэнэгээ бичиг үсэг тайлагдаагуймуу эсүүл ухаан чин дутуу юмуу хаашайн, хүүгээ хайрладаггүй байсан бол ингэж явахуу айн гажиг чин уур хүргэчихдэг бн шдээ ээждээ аминаас н ч үнэтэй эрдэнэ н чи битгий бузарлаад бай хол бай даа!!!!! хүн хүнийг засрана гээд итгээд хүлээгээл биз алдаа л бсн бна,
ямар нууц амрагийхаа хүүхдийг нууж бгаад төрүүлцэн бишдээ юундаа зовдийн тэр мал аав н харин үрийн заяа гомдоождээ өөдлөхгүй биз ээж хүү 2 бол алзахгүй ээ аз жаргалтай сайхан амидрана.
кэкэкэ… энэ тэнэг хуухэн одоо оровдуулэх гээд бгаа юм уу? бдал ни анхнаасаа ойлгомжтой, ирээдүй бхгуй гэдэг ни тодорхой бхад яах гэж хуухэдтэй болсийн?! тэр тэнэг нохор шиг юмаа хажуудаа блгах гэж л хуухэдтэй бсон юм биш уу?! унэхээр л бусад эр хун харахад тийм сайн сайхан хуухэн юм хуухдийнхээ амидралаар тоглохоосоо омно оорийнхоо амидралаар жаахан ч гэсэн наадахгуй яасийн?! наад хуухэд чин этсэг эх 2тоо анхнаасаа хэрэггүй бсан юм шиг санагдав. 2 хар хэрээ 2 биэнийхээ харийг гайхдаг бна ш дэ! хорвоо дээр оор шиг ийм эхчүүд бага бдаг бгаасай билээ!
Хэй тэр гадаадууд бол дэмий шүү ? Шаал амьдрал чинь бүүр тэнэг болно.
МАНАЙ ЭМЭГТЭЙЧУУД ЭРЧУУДИЙН ХОЙНООС УХДЭГ БОЛОХООР ЭР ХУН ЗАЛХДИЙМОО!!!1 БАРДАМ БАЙЦГАЙ !!!!!!!!
huuhdiihe toloo temts bas huuhdiig chin bas chamaig hairlah huniig olood terenteige amidra ter omnoh hun bol uneher erguu mal bna neg l odor ugaasa burhanii shiitgeliig amsah bolnoo amjilt husey busgui mine