Хосуудын сайхан амьдрах баталгаа харилцан илэн далангүй байх

Мэдээж хэрэг хайр гэдэг нь гайхалтай мэдрэмж юм. Хосууд бие биендээ хайртай болсноор үерхэж хэсэг хугацаа өнгөрсний дараагаар хамтран амьдрахаар болж хуримаа хийж нэг гэрт орохоор болдог.

Эр эм хоёр хүний хувьд хуримаа хийнэ гэдэг нь нэг талаас насан туршийн хэзээ ч мартагдахааргүй үйл явдал ёслол байдаг. Нөгөө талаас ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хамтран ажиллагсадынхаа өмнө хариуцлага хүлээх бас нэг нөхцөл болдог.

Эхний хэдэн жил мэдээж хэрэг бүх зүйл гайхамшигтай сайхан байдаг. Харин дараагаар нь амьдралын жижиг сажиг асуудлууд гарч ирдэг. Энэ үед ухаалгаар хандаж чадахгүй л бол олон жижиг асуудлууд хуримтлагдсаар байгаад “том хар үүл”-ийг босгож ирэх нь тэр. Учир нь цаг тухайд нь асуудлуудаа жижиг гэлтгүй шийдвэрлэж чадаагүйгээс тэр шүү дээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам дээрх байдал улам даамжирсаар үл ойлголцол, тэвчээргүй зангаасаа болж хоёр биенийхээ өмнө хүлээсэн үүрэг, бусдын өмнө амласан андгай тангаргаасаа няцаж хоёр тийшээ болоход хүрдэг.

Хууль ёсны дагуу эхнэр нөхөр болж гэрлэлтийн баталгаа авсан хэдий ч энэ нь хосуудын хувьд амьдралынх нь “мөнхийн баталгаа” болж чаддаггүй байна. Учир нь цагаан цаасан дээр тамга дарж гарын үсэг зурлаа гээд хос хоёр аз жаргалтай сайхан амьдарна гэсэн үг биш юм. Хуримаа хийж гэрлэлтийн баталгаагаа авлаа гээд бүх зүйл сайхан болчихдог юм шиг санаж болохгүй.

Хоёр талын эцэг эх хадаг сүйгээ тавьж хурим хийх өдрөө товлодог ч эндээс үзэхэд сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийднэ гэдэг тийм ч амаргүй зүйл болохыг харуулж буй хэрэг юм. Дашрамд хэлэхэд аз жаргалтай сайхан амьдрах болон хайр сэтгэлийн баталгаа нь хурим хийснээр, гэрлэлтийн гэрчилгээ авснаар болдоггүй байна.

Иймд хосууд харилцан бие биенээ сайн мэдэж, таньж, хамтран амьдрахад бэлэн байгаагаа үгээр бус бие сэтгэлээр андгайлж, хоёр биенийхээ өмнө хариуцлага хүлээж, тус бүрийнхээ үүргээ ухамсарлаж чадах эсэхээ харилцан илэн далангүй ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр нэг гэрт орох нь хамгийн зөв зүйтэй алхам аж.

/Хань/

6 Comments

  1. uyanga says:

    file:///D:/My%20Pictures/2007/Photos/IMG0045A.jpg

  2. 19_89 says:

    Энэ бол хамгийн шилдэг өгүүллэг(зөвлөгөө) байна. Тиймээ энэ л миний хүсэж байсан өгүүллэг хосууд минь элэн далангүй байхын жаргалыг мэдэрцгээе энэ үнэн шүү үнэн!

  3. chokod says:

    Энэ үнээн би нөхөртөйгөө суусандаа харамсаад байдаг. Тэр яаж уйлж дуулж үхчих гэж намайг авч суулаа даа. Үе үе бүр хашгирч орилж уйлмаар, түүнийг үхтэл нь нүдмээр ч юм шиг аймаар байдаг шүү. Түүнээс салахад би харамсахгүй байноо би хүүхэдгүй уул нь хүүхэдтэй болох тухай бодож байхад миний итгэлийг алдсан болохоор би түүнээс хүүхэдтэй болохооргүй шийдсээн. Тэр харин надаас үхэж байсан ч салахгүй гэнээ утгагүй байгаа биз дээ яаж тэгж хэлж чаддаг юм болоо гайхаад барашгүй хүн ч байх юм даа. Хүн өөртөө хайртай байх хэрэгтэй

  4. hen negen says:

    тийншдэ

  5. Эсүй says:

    Ингэж хамаг байдагаа тангараглачихаад Гадаад дотоод явах холдоод ирэх хэдхэн үест уйддаг юмүү Өөр бүсгүйчүүдтэй орооцолдоод зугаалаад уулзаад яваад байдаг Нөхрүүд Бүсгүйчүүдийн зүрхийг зүү шиг шивдэг Уйлаад шаналаад ч барахгүй Хууртагдсанаа хүн мэдэх үед ямар муухай байдаг билээ Тэгээд дахин дахин нөгөө хүүхэн нь бодогдоод гараад орох тоолонд нь оройтох тоолонд нь Нөгөө хүүхэнтэйгээ байгаа юм шиг санагдаад л Ингэж итгэл сэтгэл эвдээд Хагарсан шаазанг эргээд нийлүүлэх хэцүү Эмэгтэй хүн л бүгдийг давдаг Бүсгүй хүн л зовдог уйлдаг Хүүхдээ гаргадаг Салсан ч хүүхэдтэйгээ хоцордог Эргээд нийлсэн ч бас л асуудалтай Бүсгүйчүүдээ Эрчүүдээс илүү эхлээд өөрийгөө хамгийн их хайрлаж байгаарай Өөрөөс чинь илүү ө

  6. ganaa says:

    хи

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.