Хүсэл хийгээд бодит байдал

Сайн байцгаана уу? Хавар цаг ирээд нөгөө гайхал синдром нь хөдөлдөг үе болоод байх шиг байна. Хүн амьтанд хэлмээр заримд нь туршлага ч болмоор юмыг энд бичээд сууж байна. Биhttps://www.cekc.mn/my-sex-story/63219 бас https://www.cekc.mn/my-sex-story/63646 энэ бичлэгүүдийг бичиж байсан нэгэн эр байна. Энийг унш гэж байгаа биш зүгээр л энэ тэнэг яаж яваад ийм байдалд орчихов гэж сонирхмоор байвал уншаад үзээрэй.

Бүх үйл явдал өвөл болоод өнгөрсөн юм. Энэ талаар маш дотны ганц хоёр хүндээ хэлсэн л дээ сайхан ч зөвлөгөө өгсөн. Хамгийн сүүлийн бичлэг “хагалгаа” хийлгэсэн талаар бичсэн бол энэ удаад яг тэр бичлэгт нэг хүний бичсэн энэ зан чинь гай болохоос сайн биш шүү гэсэн үг бараг биелэлээ олчих шиг болоод энд бичиж сууна.

Эмэгтэй бол тэгээд тэр долоо хоногтоо гэртээ очоод ирнэ гээд явсан. Яг л хоёр долоо хоноод ирэх хугацаандаа холоос надруу яриад ер нь бол харилцаа нилээд сайн байсан гэж хэлж болно. Гэнэт л бие биеэ хачин ихээр санадаг хүмүүс болчихсон байсан. 2 долоо хоног ч өнгөрлөө нэгдүгээр сарын эхэнд юм даа онгоцны буудал дээрээс тосоод өгөөч гэсэн хүсэлтийн дагуу очоод тосож авлаа. Үсээ өөрчлөөд, шал өөр төрхтэй болчихсон ганган нэгэн чемоданаа чирсээр гараад ирлээ. Таксинд суугаад л байрлуу нь очсон доо. Тэгтэл хоёр хоногийн дараанаас л гэнэт утсаа авахаа байгаад, холбоо ч барихаа байлаа. Сэжиг ч төрсөн дөө, тэгээд уулзтал нөгөө залуутайгаа уулзах болсон дахиж битгий яриарай гэдэг юм байна.

-Бодооч чамайг жирэмсэн болгоод, хаясан хүн шдээ наадах чинь. Гуйж байна надруу л ирээч гэж хэлэхэд тэр өөр болсон уучлаарай сайхан амьдраарай л гэсэн. Би ч жаахан хэцүү байсныг эс тооцвол, “за” л гээд өнгөрсөн дөө. Тэрнээс хойш хэд хоног бол үнэхээр л мангуурлын байдалтай өнгөрсөн гэхдээ хүнд тээг болохгүй гээд залгахыг хүсэж байсан ч залгахгүй байсоон. Тэгтэл залгаж байна уулзах хэрэгтэй гээд, гэрийнх нь гадаах шатан дээр уулзлаа. Чухам л намайг санасан хүн, тэвэрч аваад л байхаар би ч мөс шиг хүйтэн байх гэсэн янзтай зогссоор байлаа. Надад чи хэрэгтэй байна гэхдээ би түүнээс салж чадахгүй хоёулаа зүгээр холбоотой байя гэв. Би угаасаа мунхарчихсан хүн ингээд ч гэсэн холбоотой байвал болоо гээд л холбоотой байв.

Дахиад л холбоогоо тасалснаа буцаж эргэх гэсэн драма шиг юм хоёр гурван удаа боллоо. 2 сарын дундуур би өөр газарлуу нүүх болсон юм. Тухайн үед холбоогүй байсан болохоор за одоо ингээд болъё гэсэн шийдвэр гаргаад хэлэлгүйгээр л алга болчихсон. Угаасаа тэр өдөр явахыг мэдэж байсан ч холбоо бариагүй, тоглуулчихсан юм шиг сэтгэгдэл төрж байсан би ярихыг ч хүсээгүй. Орой нь л залгаад чухам л надаас өөр хэрэгтэй хүн энэ ертөнцөд алга гээд байгаа газар минь ирье л гэж байна. Би ч шийдвэртээ үнэнч гэдгээ батлан халгаагүй л дээ. Тэгсэн л утасны цаанаас хараалаар дүүрсэн мэссэжүүдээр бөмбөгдөж байна. Тэгснээ л санаж байна гээд. Би яахав бүр тоохоо больчихсон ирж л байдаг мэссэж гэсэн янзаар хандаж байлаа.

Бас нэг иймэрхүү дүр зураг хэд хоног үргэлжилсэн дээ. Бүр болохгүй болохоор нь нэг өдөр ангийнх нь гадаа очоод хэдэн минут уулзаад, одоо жаахан ухаан орох хэрэгтэйг нь хэлээд би найз охинтой болсон гэж хэллээ. Уйлаад л байх юм. Тэрнээс бас нэг хэд хоногийн дараа нэг эрэгтэй баатарлаг найз нь гараад ирэв. Уулзаад суунгаа бүх явдлыг нь нарийвчлан ярьж өгтөл, за тэгвэл найз охиндоо сайн хандаарай гээд хүсвэл өөрийнх нь хоолны газар ирж хоол идэхийг уриад явав.

Нэг өдөр нөгөө хятад залууруугаа бүх юмыг ярьсан бөгөөд тэр нь уйлсан талаар утсаар ярьж мэдэгдэл хийв. Би ч айж байлаа нэг өдөр л надруу улангасан дайрах нь дээ гэж.

Ирдэг мэссэжүүд ирсээр л, би ч хариу бичихгүй болчихсон байв. Ингээд яриад байвал янзан бүрийн юм бичихээр л байна. Алгасаад хамгийн сүүлийн дүр зургийг буулгавал, мэссэж бичээд нөгөө надтай ирж уулздаг хүнтэй учир ургуулах гэж байгаагаа мэссэжээр явуулахаар нь за ингээд боллоо гэж бодоод баяртай гэв. Гүй тэгтэл хүний шунал нь юм уу намайг зүгээр байлгахгүй юм. Сая хальт тагнуулын үйл ажиллагаа явуултал нөгөө залуутайгаа сайхан л харьцаатай байх шиг байх юм тэгсэн атал намайг байнгийн дарамтлаастай. Фэйсбүүк угаасаа блок хийчихсэн байхаар нь өөрийнхөө зурагнууд дээр байсан нэрнүүдийг аваад хаячихсан чинь л бөөн уур хүн юм бичээд байсан. Шөнө залгаад байхаар нь дуудлага орж ирэхийг нь хаачихсан байсан нэрмээс  болсон уу сая мэссэж явуулчихаж. Сийрүүлбэл “Чиний ингэж байгаа чинь, миний чамд хийсэн юмнаас илүүгээр намайг зовоож байна. Ер нь чи яахаараа миний дурсамжинд гар хүрдэг юм. Би чиний бүх найзуудад чиний тухай зарлана” гээд явуулчихаж.

Айж байгаа ч өөрөөсөө үе мултарсан хүнтэй ор дэрээр холбогдож байсан гэдгээс өөр юм байхгүй болохоор нээх тоохгүй л байна л даа. Гэхдээ хэрвээ ямар нэгэн юм болвол би амаа хамхиад суухгүй гэдгээ л сайн мэдэж байна. Юу болж байсныг ярихаас өөр арга байхгүй. Гэтэл тэгвэл түр хугацаагаар энд байгаа ч тэр хүний өөрийнх нь төсөөлж байгаагаас ч хүндхэн юм болох нь тодорхой. Одоогоор би давраачих болов уу гээд юм бичээгүй л байгаа. Бичихгүй ч байх.

Эндээс зарим нэг хүмүүст сургамж болох болов уу гээд хэлбэл, хайр дурлалын асуудалд би өөрөө ч анзаарахгүйгээр нүдэн балай чихэн дүлий аашилж байж. Хүн хүндээ туслах сайхан ч зүгээр хүнд дэм болох хийгээд янаг нэгний сэтгэхүйн боол болно гэдэг тэс өөр юм байна шүү. Ямар хүн гэдгийг нь мэдсээр байж нүдэн балай чихэн дүлий байсан би тэнэг. Ах дүү нар минь, хүсэл эсвэл гэнэн ухаандаа хөтлөгдөж бус гагцхүү эрүүл ухаантай байна гэдэгтээ бат итгэлтэй байгаа үедээ ямар нэгэн шийдвэр гаргаж байгаарай.

Жич: зааж, зөвлөх юм байвал guntushig@gmail.com хаягруу явуулж өгвөл талархах байна.

10 Comments

  1. baldag says:

    хавар болоод хүмүүсийн сэтгэцийн өвчин их болжээ

  2. Alpha910 says:

    нэг шийдсэн бол шийдсэн шиг шийдэж хаясан шиг хаяачээ залуу. Утасныхаа дугаарыг соль тэгээд холбоогоо бүүр тасал тэгэхгүй бол чи хүний запасанд яваад байна. яг л хүүхэд уйдахаараа тоглодог тоглоом мэт чамтай харьцаад байна. хөгшин хүүхэн гэхэд арай л арчаагүй хүүхэн байна даа урьдны нийтлэлүүдийг чинь уншиж бсан болохоос сэтгэгдэл үлдээдэггүй байсан харин одоо бүүр бцхмээр санагдчлаа. үеийхээ охинтой найзалж болдоггүй юмуу тэр хүн хүнд дээрэлхүүлнэ үү эсвэл хүүхэдээ авахуулна уу хэнд хамаатай юм тэртээ тэргүй чи тусалсан цаашид ч туслахыг хичээсэн. тэгтэл тэр хүлээж аваагүй тэгээл тэр чи ямар хүний зугаа юу? одоо наад асуудлаа үнэхээр цэглэ ийм хүүхнүүд амьдралд гай болно уу гэхээс тус нэмэр яавч болохгүй тамын амьтан тамдаа жаргалтай байдаг түүнийг тамд нь орхиод ирээдүйгээ бод за амжилт!

  3. цахирмаа says:

    ёоо ямар ичдэггүй юм бэ, эмэгтэй хүний нэр нүүрийг уландаа гишгэсэн янхан бэ яадаг. өмнөөс нь бүр нүүр улайчлаа шдээ

  4. Цэцэг says:

    Чи ядаргаатай нойтон хамуутай таарчихаж дээ. Чи ч гэсэн өөрөө эр хүн шиг шийдмэг бус нэгэн байна.

  5. rosa says:

    Одоо гаргасан шийдвэртээ хатуу зогсож тэр хуухэнд дахиж битгий нуур өгөөрэй онцгуй угээр хэлэхэд бөөлжсөн бөөлжсөө эргэж долоодгуйтэй адил

  6. Zaluu huu says:

    Тунгаа-д yahoo ID: harhuu1 orood ir sain hamtragchid boloy

  7. gg says:

    tungalag-t Би ч бас хайж байна.ID-гээ өгөөч.

  8. julaa says:

    chamaig teneg bish bolhoor tavihgui bga ym bishuu.chi tegeed zoolon handaad joohon davraachihsan ch ymuu.zugeer l asuudaltai emegteitei holbogdchihjee.er hun hatuu shiidemgii bh zugeer l dee.tegehgui bol duraaraa negnii ugeer amidarval sur hiimori geech ni unaj ehelne.bichseniig chine unshahad neg torliin aidas,nogoo talaas gantsaardal medregdeed bhiin.za tegeed humuus sain zovloh bhaa.yamar ch bsan demii ym hoishid bitgii hiigeechee l gsen dohio ym shig sanagdchihlaa.amjilt zaluu

  9. munh says:

    yu be balai yum yu ch medegdehgui yum medrel muute

  10. ta ehnii setgegdliig oruulna uu says:

    Галзуу хуний удурийн тэмдэглэл шиг л юм бичсэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.