Монгол ээжүүд өдөрт дунджаар 111 шинэ хүн эх орондоо бэлэглэдэг. Нялх үрсийн дуу айл гэрийн жавар үргээж амьдралын утга учир аз жаргалыг айл өрх бүрт авчирдаг. Алаг үрсээн тэвэрсэн эцэг эхчүүд аз жаргалаар дүүрэн амьдарч байна.
Монгол эх орондоо өөрийгөө орлож үлдэх удам угсаагаа таслахгүй түүчээлсэн Бүсгүйчүүд эмэгтэйчүүддээ баярлалаа. Монголчууд бид 500 гаруйхан мянгуулаа байсныг бодвол эдгээр жилүүдэд эрүүл саруул 2,7 саяуулаа болоод байна. Дэлхий дээр 2 сая ажилтантай нэгхэн компани WALMART гээд хэд хэдээрээ бий. Залуу хосууд хоёр хүүхэд төрүүлж өвгөн эмгэн болоход нэг нь ханийг нь нөгөө нь өөрийг нь орлож үлдэнэ. Тэд эх орондоо хүн бэлэглэж чадсан уу? 2+2=0.
Монголчууд бид алаг үрээ хэвлийдээ тээгдсэн цагаас нь эхлэн насыг нь тоолдог Монгол ёс бий. 10 жилд нэг удаа хийгддэг хүн амын тооллого хийсэн ажлын хэсгийхэн хүн амыг өсөөгүй гэдгийг яаж зарлахаа мэдэхгүй тэвдэж байна. НЭГ ӨРХ 2 хүүхэд төрүүлхэд Монголын хүн ам лав өсөхгүй нь…
Ийм байхад нэг жилд 13100 орчим хүүхэд хэвлийдээ цаазлуулж байна. Энэ тоо бол зөвхөн улсын чанартай эмнэлгүүдийн амийг нь тасалсан хүүхдийн тоо. ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТИЙН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД, ХУВИЙН ЭМНЭЛГҮҮД хичнээн монгол эхийн хэвлийд цаазын ял гүйцэтгэсэн бол.
НЭГ НАСТАЙ ХҮНИЙГ ЦААЗААР АВЧ БОЛНО…
Мөнгө авч хүн алдаг эрх энэ нийгэмд байгаа нь ямар учиртай вэ? Би гайхаж байна.
Ядуу байгаа учраас хүүхэд төрүүлээд яах юм бэ. ҮНДЭСТНЭЭРЭЭ МӨХ. Энэ даалгаврыг хэн бидэнд өгөв. Зах зээлийн нийгэмд шилжсэний 20 жилийн ойгоор 262 000 орчим монгол иргэнээ хэвлийд нь цаазалсан тухай хэн мэдэж байна вэ? 0-20 орчим насны 262000 залуучууд эхнээсээ ээж аав болон бидний дунд амьдрах байлаа. Бүгд оршуулагдсан.
Намайг заавал эргэж тэврээрэй ээж ээ…
Залуу хосууд хоёр хүүхэд төрүүлж өвгөн эмгэн болоход нэг нь ханийг нь нөгөө нь өөрийг нь орлож үлдэнэ. МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ!!!
Нийтлэлч: Б.Түвшинтөгс
12 Comments
эээээээээээээ нохой гж аймар зураг вэ
бз унэхээр сайхан xэлсэн бна хамгийн наад зах ни эцэг эx xууxэддээ багаас ни зааж сургах хэрэгтэй бгаам
yoo ymar aimar zurag we bi jil daraallaj torson xvvxdee awaxuulax zvrx zorig bgaagvi xvvxed ymar xoorxon geech
Ямар аймар зураг вэ. Монголчуудийн амидрал ядуу болхоор золиосонд ни хун болох гэж ирж буй хуухдууд л уртух иумдаа. Уг ни амидрал сайн байсан бол хумуус иу гэж тэгж хуухдээ алхав.
Ерөнхийлөгч алуурчин өршөөж бхаар нялх үрсээ өршөөх хууль санаачилмаар юм. Тэнэг эцэг эхээр нь хөнөөлгөж байхаар
воо воо энэ суулийн нөхөр овоо шуу. ийм л сэтгэдэг xун xэрэгтэй бна даа. элдэв янзийн сонин сонин эрчүүүд эмсүүд гээд байxгуй аан.
нээрээ иймэрхүү суртал нэвтрүүлэг олноор нь явуулж баймаар байна. хүүхдээ авахуулж байгаагаас хэдэн эх дахин төрөх боломжгүй болж байгааг хэлэхэд үнэхээр аймшигтай байна. хэдийгээр үр хөндөлтийг нээлттэй байлгах нь зөв ч гэсэн үүнээс гарах үр дагаврыг, нийгмийн үр дагаврыг сурталчлан ойлгуулж чадахгүй байгаа нь харамсалтай. миний бодлоор үүнийг хориглох нь бас л сөрөг үр дагавар авчрах болов уу. харин үр хөндөлт хийдэг газруудыг нарийвчлан зааж өгөх, үр хөндөлт хийхээс өмнө ухуулах сурталчилгааг хангалттай сайн хийж байх, хүсээгүй жирэмслэлтэд өртөхгүй байх зэрэг асуудлыг сайн шийдвэрлэх хэрэгтэй байх. мөн 10 жилийн сургуульд амьдрах ухаан, гэр бүл төлөвлөлтийн хичээлийг ор нэр төдий бус нэлээд чухал ач холбогдол өгч хөтөлбөрт нь суулгаж өгмөөр санагдаж байна.
сэтгэл огшсон нийтлэл байна үнэхээр юм бодогдуулж байн
ямар аймар зураг вэ еооо уншихаас дургүй хүрчлээ
xэцүү xэцүү. манай эмэгтэйчүүд xууxэд гаргаад xэцүү бна. дээр уэд нөхөр ни сайxан xаламжтай байсан болxоор болдог байсан. одоо бол ийм нөхөрүүдтэй xууxэд гаргаад өөрийгөө зовоодог тэнэг эмэгтэй xаа байxав. эрчүүдтэй адилxан л узнэ дээ. тэд жаргаж байxад бид бас, тэд банзалдвал бид ч бас банзалдаж чадна шуу дээ. ер ни 2 дээш xууxэд гэдэг өсгөнө гэдэг чинэ аймаар. xамаг ачаа эмэгтэй xундээр ирдэг. байгалийн жам бна. тиймээс угуй шуу. гонж.
Ямар аймаар зураг оруулсан юм бэ дээ.
тийшдээ би л лав хүүхэдтэй болохыг тэсэн ядан хүлээж бн ааа монголын үрс маш олон болтугай