Шашин шүтлэгийн асуудал дээр санал нийлдэггүй яах бэ?

Би одоо 32 настай ганц сайхан хүүтэй төрийн байгууллагад ажилдаг ийм л нэг бүсгүй байна даа. Та бүхнээс зөвлөгөө авмаар байна би хүүгийнхээ аавыг оюутан байхдаа алдчихсан. /нас барчихсан/ Оюутан цагийн хэцүү амьдрал дээр нь хүүхэдтэй гэх мэт хэцүү бүхнийг туулсаар байж л өдий хүрлээ одоо бол сайхан л амьдарч бн гэхдээ надад нэг асуудал бнаа хүүгийнхээ аавыг өнгөрснөөс хойш 2 ч хүнтэй суугаад салсан эхнийх нь 9 насаар дүү залуу байсан. Уг нь бол их халамжтай байсан хардах гэдгийг ёстой нэг үзүүлдэг байлаа тэрнээс л болоод салсан. 2 дахь нь уг нь их тайван халамжтай хүүг минь ч их хайрладаг байсан гэхдээ дүү нь аймаар хулгайч бэр эгч нь хулгайч бас дээр нь ээж нь гэх мэтийн хүмүүстэй нэг дороо амьдардаг байсан миний ер нь өнгөтэй өөдтэй гэх юм бараг үгүй болж эхэллээ тэгэнгүүд нь салахаар шийдсэн.

Нэг аймаар нь тэрэнтэй гэрлэлтээ батлуулчихсан одоо хүртэл салгаагүй байгаа салснаас хойш нөхөр надруу ерөөсөө яриагүй ийм л нэг сонин ээдрээтэй амьдралтай эмэгтэй та бүхэндээ энэ захиагаа бичиж байна даа.

Одоо би нэг залуутай уулздаг болоод 3 сар болж байна тэр залуу архи уудаггүй, тамхи татдаггүй гэхдээ нэг асуудал тэрэнд байдаг тэр зүйлийг нь би хэзээч хүлээн зөвшөөрч дагаж чадахгүй юм байна лээ тэр цуглаанд явдаг exoba бурханыг шүтдэг гэж надад хэлсэн тэр талаараа ч надад ном сэтгүүл өгч танилц гэж өгч байсан. Одоогийн энэ залуугаа алдмааргүй байдаг гэтэл шашин шүтлэгийн асуудал дээр санал нийлдэггүй яах бэ нөхдөө надад зөвлөөч

14 Comments

  1. tatu says:

    Та 2 өөөрсдөө таарч тоxирч байвал тэр шашин бол тийм чуxал биш шуу дээ. Тэр Jehova чин тийм ч муу биш шд. Арxи тамxи xэрэглэxгүй, авгай xууxэн эргүүлэxгүй, янзан бүрийн баяр тэмдэглээд ууж идээд яваад байxгуй амар үм биш уу? Xэцүү ни та төрсөн өдөр энээ тэрээ тэмдэглдэгүй ганцxан JESUS ийн үxсний баяр л тэмдэглнэ. Та өөрөө мэдэж дээ. GOOD LUCK

  2. hariu says:

    наад шашин шүтлэг юу ни буруу гэж ертонтсийг өөр өнтсөгөөс харах сайхан шдээ бусдийн л адил 1 хэмнэлээр яүаад байвал тэнэг биздэ би л лав дэмждэг гэхдээ би зүгээр л буддийн шашинтай л даа…

  3. Puujee says:

    хүн бүрийн үзэл бодол өөр байдаг шүү дээ миний бодлоор үнэхээр таарч тохироод ойлголцоод байж чадаад байгаа юм бол дан ганц шашин шүтлэгээс болж сална гэдэг утгагүй байх

  4. emma says:

    Бидний уураг тархинд скотма хэмээх бутэц байдаг.Хуухэд залуусийн хувъд уураг тархиний хөгжлийн уе дээрээ элдэв янзийн шашин шутлэгт автвал тархиний хөгжилийг гажуудуулаж гадний шинэ мэдээлэл хулээж авах процессд саад болж хана хэрэм босгож эхэлдэг.Зөвхөн шашин ийм хазайлтийг бий болгодоггуй.Бидний амъдрал дээр олон янзийн өөрчлөлтүүд ийм нөлөөнд автах эрсдэлийг бий болгодог.Уунээс хэрхэн өөрийгөө хамгаалах хохирол багатайгаар турших нъ хуухэд залуусийн хувъд мдээлэ хэтэрхий их дутагдаж байна лдаа.Шашиний нөлөөгөөр хамгийн их хэлмэгдэгсэд нъ хуухэд залуус цаашилбал монголийн ирээдүй юм. Шашинд гунзгий итгэгсэд шинжлэх ухаанийг угуйсгэж эхэлдэг.Шинжлэх ухаанийг угуйсгээд эхэлвэл хөгжилийн уналтад орж зогсонги байдал руу шилжэх нъ дамжиггуй.Шашин гэдэг чинъ сайн муу хоёр талтай Туунийг ихэнх хумуус ялгаж салгаж зөвөөр өөртөө ашиглаж чаддаггуй.Чадах ч боломжгуй юм.Хуний биеийг уураг тархи захирч ухамсар удирддаг.Нэгэнт өөрт чухал хэмээн олон удаагийн давтамжаар итгэж унэмшүүлсэн мэдээлэлийг уураг тархи баталгаажуулахийн тулд зөвтгөх урвал явагдаж эхэлдэг.Улмаар чухал хэмээн хадгалсан уг мэдээлэлийг зөв буруу гэж ялгалгуйгээр баталгаажуулахийн тулд өөр бусад мэдээлэлийг угуйсгэж эхэлдэг.Ууний улмаас мэдлэг боловсролийн сууръ болох шинэ соргог мэдээлэлийг хулээж авах боломжгуй болж эхэлнэ.Уураг тархи алдаатай индексийг шинээр бий болгож туунийгээ улам бур тэлж шинэ мэдээлэлийг блоклож эхэлдэг юм .Уураг тархиний ухамсараас ул шалтгаалах энэ уйлдэлийг scotoma гэдэг юм байна.

  5. cahirmaa says:

    яахавд намайг энэ шашиндаа оруулах гэж битгий зүтгэ, би шашинд чинь биш чамд татагдсан,би ч чиний шашныг хавчихгүй гэж хэлээд харзнаад байж байхгүй юу. чи ер нь нилээн зөөлөн талдаа бололтой, хар залуугаараа юун ч олон нөхрийн нүүр үзээвдээ, одоо тэгээд өмнөх амьдралаасаа сургамж авахгүй бас л 3хан сар болсон хүнтэйгээ суух талаар бодож байдаг. сонирхоод хайсан чинь exoba-н чинь талаар ширхэг ч юм нетэд алгадаа хүүхээ. тэр талаар нь судлахгүй юу.

  6. RobertO says:

    gehdeee naad shashin chin hamgiin ontsgvi n shdee bi lav bodohdooo exoba d biluu yu ch bileee zovhon mongo en ter avah geel ordog gej boddg shdee. chinii huvid yamarch hurdan baahan huntei suuutsiiin Naad zaluugaa aldmaargvi bgaa bol shan yariltsaad tegd mongol hun bnadaaa neg oroo boo bish yuma gehed shariin shanshin en terdeee oroh blgvi deee chmd amjilt l husiii daa

  7. nmn says:

    хүмүүс яагаад нэг нэгнийхээ үзэл бодол, шашин шүтлэгийг хүндлээд амьдарч болдоггүй юм бэ? Юу нь хэцүү байна ааа. манай хүн бол бурхан шашин гээд байдаггүй, би бол маш их итгэдэг. тэгээд нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндлээд амьдарч болоод л байна. иймхэн зүйл дээр ингэн эргүүтэж байгаа юм бол бүтэхгүй юм байна дөө. тэр дээр хүн бүр буддист юм уу муслим байх албагүй шд гэж гоё хэлсэн шүү гсн хэхэ

  8. hi says:

    та оороо тэр шашинийг ни хулээн зобшоорч чадахгуй бол тэр хунээсээ салаа.таний хуухэд чинэ удахгуй тэр шашинийг ни дагдаг болчихбол ях юм бэ, тэр уэд ни наад хунээсээ салсанч тэр сонин шашинаас ни хуугээ салгаж а чадахгуй бол та хуугээсээ болоод насаараа зобно шуу.хуугээ л бод та бол эх хун шуу дээ

  9. Moogii says:

    Дэмий, дэмий, толгой угаадаг юм байнлээ. АХИАД л зовох болно 🙁

  10. hi says:

    түрүү нөхрөөсөө баталгаагаа салгуул,дараа ни наад шашин энэрэнгүй зөв талийн шашин бол хүндэлж ойлгох,хэрвээ буруу талийн бол дэмий шүү дээ,анхнаасаа өөрийн гэсэн үзэл бодлоо ойлгуулж байх хэрэгтэй

  11. Bo says:

    хэцүү л юм байна. Чамайг оруулах гэж зутгэнэ. Унэхээр таалагдаж байвал улс төрч шиг байх ни дээ.

  12. Alpha910 says:

    чи одоо учирсан болгонтойгоо суухаа болиочээ зүгээр учирч болзоод явж бгаачээ тэгээд ч хүн болгон муслим буддист байх албагүй шд,та 2 хэн хэнийгээ шашин дээрээ битгий боогоод албадаад бай!Бие биенийхээ шүтдэг шашинг хүндлээд амьдраачдээ

  13. Залуу says:

    яг үнэн нээх сонин энерги мэдрэгдээд байдаг нээх ертөнцөөс тасарцан гэдэг нь яг үнэн зарим нь юмтай юм шиг санагддаг шд миний бодол

  14. monda says:

    тсуглаан энэ тэрд явдаг хүмүүс нээх сонин гаж сэтгэлгээтэй болцон байдаг юм…учиргүй алга ташиж дууулаад л…бодит амьдарлаас тэс хөндлөн юм яриад л….энэ хэдэн есүс энэ тэр цуглаан сүм энэ тэр манай хэдэн монголчуудийн тархийг нэг сайн угааж байгаа да. за тэр ч яахав… заавал гэрлэж сууж,наалдаж байснаас зүгээр л хэсэг уерхээд уулзаж учираад л ,жирэмсэн болчилгүй,өвчин авчилгүй яв ж л байхгүй ю да….. тэгж байтал учир нь олдоно ш дэ. ямар яруу юм бэ дэ. танилцсан болгонтойгоо суугаад гэрлээд байж болохгүй биз дэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.