Энэ хүн намайгаа хошгируулаад байна уу?

Энэ өдөрийн мэнд. Залуучууд намайг баахан шоолох л байх. Өчигдөр орой онцгой үдэш байлаа. Би найз залуутайгаа танилцасны нэг жилийн ой, их л сайхан оройн хоол сарнай… Харамсалтай нь миний хүлээж байсан гэрлэх санал ирсэнгүй!

Бид 2 нэг гэрт яг л эхнэр нөхөр шиг амьдардаг. Гол нь баталгаа байхгүй. Амаараа бол аль хэдийн сүй тавьсан. Манай хүн надад хайртай дуртай, чи минь онцгой төгс гэж үргэлж хэлдэг. Надад халамжтай, миний үгээр, хоол унд, гэрийн ажил гээд их сайн залуу. Боловсролтой, боломжийн ажилтай, нүдэнд дулаахан, элдэв хүүхэн, архи тамхи байхгүй.

Гэртээ харих замдаа, Би ч ширэн нүүрлээд бөгж? бөгж? бөгж хаана байгаа юм? Би чамтай гэрлэнэ гэж тоглоом шоглоомоор л шууд л хэлсэн. (юу ч асуугаагүй байхад нь) Манай хүн инээгээл, гаран дээр, хоосон хуруун дээр маань үнсээл өнгөрчихсөн!

Энэ хүн намайгаа хошгируулаад байна уу? Эсвэл би яаруулаад байна уу? Би жаахан зөрүүд, ааш муутай л даа… хэхэхэ надад зөвлөөч хүмүүсээ?

23 Comments

  1. Korea says:

    Солонгос кино бага үз айн. Хамт амьдарч бгаа бол юун гэрлэх санал. Чи хэлүүлэлгүйгээр хүлээгээд авчихсан гэсэн үг ш дээ. Наад бөгж, гэрлэх санал чинь солонгос кинон дээр л гардаг бх. Магадгүй чи солонгос кино алгасалгүй үздэг бх.

  2. Erin says:

    одоо найз залуу чин гэрлэлтийн талаар боон бодол болсон амитан яваа даа. xаxаxа

  3. Erin says:

    Гэрлэх гэж юундаа яардаг юм? Гэрлэлт бол хайр сэтгэлийн тогсгол гэдэг унэн шуу. Битгий гэрлээрэй.

    найз залуугийн чин санаанд юу ч бхгуй бхад чи гэнэт тэгээд асуучхаар гэнэт богж гаргаад ирэхгүүшдээ, тэгээл богж бхгу аргагуйдээл гаран дээр чин унссэн байна. Энэ ни чамтай гэрлэнээ гэсэн уг дээ бараг. заза амжилт хусэы.

  4. Hetsuu yumaa says:

    чи ууруу тэгэж хун суухаар байж чадаж бнауу гэдэг сонирхолтой шуу

  5. odon says:

    энэ эмэгтэйчүүд эр хүнийг өмчлөхөө л яарах юм. Яасан ч тэвчээргүй хүүхэн бэ. Хаягдчих вий л гэж айгаад бушуухан баталгаатай болж авах гээд бгаа юм бна л да.
    Жишээ нь би бол нөхөртэйгөө хамт амьдраад 10 жил болж бна. Бид 2 хүүхэдтэй. Гэвч албан ёсоор батлуулж байгаагүй. Энэ баталгаа тийм чухал ууууууууууу?
    Миний хувьд сэтгэл л хамгийн чухал нь.

  6. Mongoljingo says:

    Hehe 5 jil Nz zaluutaiga xamt amidrasan bi bogj awagvi bxad 1 jil xamt bsan ta 2 arail ert bna daa xurim ene ter xiixed bvx Yumand tsag xugatsa xeregtei Bdim da Nz mini yaruul daarana yadruul olsono o gej vg bdag da???? Sain l bod emegtei Xvn tvrvvlj xurimiin bogj yaasan gej asuux eosgvi ene Bol eostoi teneg xereg bas bvdvvleg sh de

  7. RobertO says:

    yaaaaa ene aimaar ersdeltei shdee yadj bhad 1 hen jil bolson bj gerlii gej bodood l yavj bdg 1 jil bitgii hel 4,5 jil uerhsen humuuus salaal bdgiin shde. gehdeeee neeree huuhedtei boloood uzuul uul ni dardan zam l daaaa uldsen ni chinii songolt amjilt

  8. Дарангуйлагч says:

    Чи өөрөө хошгороод байгаа юм биш үүү. Жаахан хүлээл дээ. Овоо хоншоортой аавийн хүүхэд бол тийм амархан үгээ тавихгүй шдээ. Шалгах ганцхан арга байна. Гэхдээ чамд маш эрсдэлтэй. ТЭРНЭЭСЭЭ ХҮҮХЭДТЭЙ БОЛ…

  9. nmn says:

    чи өөрөө яг юмтай байхаа. танилцаад ганцхан жил болчоод юун ч гэрлэж бараалах дуртай юм билээ дэээ кэкэкэ. бид хоёр батлуулахгүй 7 жил хамт амьдраад сайхан л байна. гэснээс чи тийм сайн сайхан залуугаа гэрлэе энээ тэрээ гэж шахаж байж холдуулав даа. эрэгтэй хүмүүсийн сэтгэлгээ чинь эмэгтэй хүмүүсийнхээс тэс өөр шүү. шахах тусам чинь холдоно л гэж мэд дээ. тэхдээ ер нь шал инээдтэй санагдчилаа. танилцаад ганцхан жил шүү кэкэ

  10. zander says:

    би нөхөрөөсөө 2жилийн дараа бөгж авсан хулээ миний дуу. эр хунд амисгал авах зай өгч бай. дандаа дайраад байвал эр хун залхдаг юм

  11. hi says:

    хүүхэдтэй болчихолгүй хар,өмнө ни хаширсан хүн байж бно,1жилд юу ч мэдэгдэхгүй шүү дээ,но байгаагаа өөрөөсөө хай

  12. Bo says:

    Эмэгтэйчүүд бөгж л гэх юм. Мэдээж бөгж сэтгэл хэт хөдөлгөдөг байх, гэхдээ энэ бол гэрлэхгүй байх, хайргуй байх гэсэн хардах шалтаг биш л байх. Байр байдлаасаа л мэдэгдэнэ шдээ. Надаас бөгж гэдэг байсан ч сэтгэлээсээ хайртайгаа узуулдэг байсан. одоо манай хун тэр талаар дурсдаггуй.

  13. busgui says:

    Manai nuhur namaig erguuleed 4 jil bolsonii daraa bi zuvshuuruhduu shuud gerleltee batluulaad ehlene gej helsen. Tegeed hamtdaa yavj bugjuu songood elchin (gadaad baidag bolohoor) orj batluulaad odoo muudsan yum neg ch alga l bna. bI bodohdoo negent l setgeld hursen bol gerlesen ni deer gej boddog yum. Hariutslaga huleeh ergej butsah setgel baihgui gedeg utgaara6 Yamartai ch ta 2t hamgiin saikhan hosuud baigaarai gej eruuye

  14. Alpha910 says:

    миний хувьд бол 1 жил хэтэрхий бага хугацаа би нөхөртэйгөө эхний нэг жил ирэн очин үерхэж дараа нь 2 жил тусдаа гарч хамтарч амьдарч үерхээд нийтдээ 3 жилийн дараа албан ёсоор намайг ээж ааваас минь гуйж авсан юмдаг. Хамт амьдраад харзанаж байж суусан нь дээр чамайг гуйх биш эцэг эхээс түүний эцэг эх гуйж авдаг сайхан уламжлал ёс заншил байна шүү дээ.,тэрнээс биш кинон дээр гардаг шиг бөгж аваал чи баярлаал гээд битгий мөрөөдөөд бай байж болно л доо гэхдээ одоо биш чи өөрөө гуйгаад хүндээ хөнгөнөөсөө өгөөд байна.

  15. Tyz says:

    үгүй дээ боломж нь тохироогүй мэт л байх шиг байна даа залуугийн хувьд. Хэрэв чамайг тэгж хэлэхэд тэр залуу суух бодолгүй байсан бол шууд тэрийгээ хэлнэ ш дээ. Гаран дээр чинь үнссэн гэж байхыг бодвол арай л өөр байна даа Жаахан тэсвэртэйхэн шиг хүлээчих ээ, Амжилт тун удахгүй хүссэн бөгжөө аван гэдэгт итгэлтэй байна. Аз жаргал хүсье

  16. busgui says:

    чамайг сайн сонжихоор шийдсэн бололтой. чи түүний сэтгэлд гэрлэх хэмжээний зай эзлээгүй л байна гэсэн үг. жил гэдэг тийм ч урт хугацаа биш шүү. ийм хурдан нэг гэрт орвол сонирхолгүй ш дээ. тэрний зөв. жаахан хүлээх хэрэгтэй.

  17. monda says:

    шулухан хэлхэд жил нэг доор хамт амьдарчаад суух талаар үг цухуйлгаагүй гэдэг, наад залууд чинь чамтай гэрлэх бодол алга…..зүгээр л хамтран амьдраад сэкс хийгээд л ээж шигээ чамаар асруулаад халамжлуулаад явж байх санаатай юм биш үү.. хүүхэдтэй болчилгүй наад хүнээ сайн судал…….

  18. Vera says:

    яаруулад бнаа бусгуй хэхэ тсаг н болxоор оороо гуйнашдэ! жооxон тэвч xулээ тэгвэл чи ялна гэдэг биз дэ? хэхэ xоорxонин

  19. naran says:

    Чиний ямар нэг зүйл түүнийг эргэлзүүлээд бгаа бх. Яаруулаад хэрэггүй шд. Гэрлэх гэдэг чинь эцсийн зогсоол болчиж магадгүй л юм бна. Уг нь нэр хүндтэй, дурсамжтай сайхан бүхний эхлэл бвал зүгээр бхаа

  20. Uhaantai zaluu l ym bol yu gej 1 jil bolchood suuj baidiin. 1 jil gedeg baga hugatsaan, 10 jiliinhnii l uyrhdeg hugatsa bna naadah chn. Muruudtsun gar uu guu yu harin ain.

  21. tulga says:

    ямар сонин юм бичдэг юм бэ, эр хунийг тэгэж яруулах ямар хэрэг бна дөнгөж 1 жил болж байж юун их юм санацан юм

  22. tito says:

    em yum bj yund turuulj duugraa ve!! mash tom aldaa busgui mini

  23. hen negen says:

    heterhii yarad bga bha ter hun chin uneheer sain zaluu bol tsag n bolhoor l bolon bizde tuunes bish hoshigruulad l yvaad bga hun tegej ih xairlahgui shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.