Нөхөр бид 2 одоо 10 жил амьдарч байна хамтдаа, энэ хооронд хэцүү юм бас сайн сайхан юм зөндөө л байлаа. Одоо бид хүү охин 2 той, бид 2 бүгдийг 0-оос эхэлсэн бид нарт юу юу ч байхгүй үед хэнээс ч юу ч гуйлгүй амьдралаа эхэлсэн бол одоо байр машин гээд хүний хэрэгцээний бүгд л байна. Гэвч яагаад гэж үү надад эр хүний хайр халамж, энхрийлэл, гэрт минь эр хүний нөмөр нөөлөг хүүхдүүдэд минь эцгийн хайр хэрэгтэй байна. Би нөхөртөө тэврүүлэлгүй лав л 5 сар болсон, гайхаж байгаа байх энэ хооронд мэдээж секс байсан гэхдээ сардаа 1-2 удаа. Сүүлийн үед Ер нь л дургуй болоод байгаа. Би ярилцах гэж зөндөө үзсэн зүгээр ямар ч асуудал байхгүй гэхийн. За энэ ч өнгөрч гэхэд манай нөхөр 10 жил болоход мөнгө л олно гэж явдгаас үр хүүхэд гэр орон намайг гэж нэг ч явахгүй. Гэртээ ганц ч хадаас хадаж, хүүхэдтэйгээ тоглож, хамтдаа амарч ядаж зурагаа ч авахуулдаггүй.
Би ажилтай, боломжийн цалинтай, гэр бүл үр хүүхэд хань ижил минь надад юу юунаас илүү чухал байдаг. Би нөхрийхөө олсон хэдийг үрээд байдаггүй /манай хүн бас тогтсон ажилтай ч надад цалингаа өгдөггүй, ах эгч нартаа зээлчээд намайг хэлэхээр миний мөнгөө хэнд өгөх чамд хамаагүй гэдгийн/, нөхрөө хиртэй хувцастай явуулж, хоолгүй хонуулж байсангүй. Үүнийгээ би эмэгтэй хүний, эхнэр хүний үүрэг гэж боддог.
Гэтэл одоо арай л дэндэж байна би 10 жил хүмүүжээгүй хүнийг хүмүүжүүлэх гэсэнгүй зүгээр гэр бүл гэдэг ганцаар байхаас огт өөр, хариуцлага ухамсар шаардсан мөртлөө хамгийн сайхан гэдгийг энэ хүн ер ойлгохгүй байгаад л гайхаад байхын. Та нар гайхаж магадгүй бүхэл бүтэн 10 жил амьдарчаад юу яриад байгаа хүн бэ гэж???
Тиймээ би 10 жил энэ хүнээр тогоо бариулж, тоос соруулж, хүүхэд харуулж, хувцас угаалгаж, мөнгийг нь хурааж, мөрдөж мөшгөж яваагүй. Энэндээ одоо харин өөртөө харамсаж байна. Хүүгээ гаргахад минь надад хоол хийж өгөх байтугай хүүхдээ ч нэг ч удаа авч салхилж байгаагүй… Энэ бүхнийг би өөрөө л зохицуулж эцэг эхтэйгээ хамжиж өнөөг хүрсэн. Би яагаад тэсэрсэн гэж үү??? Өчигдөр бид 2 хүүдээсээ болоод муудлаа гэтэл намайг зөрүүд, ааштай, новш, п… / бичихээс ч дургүй хүрч байна/, шулам гэнээ тэгэхээр нь би тэсэхгүй цохиод авсан чинь чи муу даварсан хүүхэн гэнээ. Яагаад би даварсан гэж харин ч энэ хүн их даварсан юм биш үү???
Надад мөнгөө өгдөггүй байж намайг мөнгөө өг гэхээр дандаа мөнгө ярьдаг шуналтай гэнээ, хүүхдэдээ ядаж ганц гутал авч өг гэхээр гутал хувцас хайр юм уу би хүүхдэдээ хайртай байхад болоо гэнээ, тэрний тэр үгийг бид нар идэж, түүгээр нь бид хувцаслах юм байх даа. Мөнгөөрөө мөрийтэй тоглож, орой болгон харанхуйд ирж /архи тамхи харин байхгүй, авах юм нь/ ///хүүхэн харин юу л бол //// алив хоол, ор зас, гутал тосол гэдэг үгнээс нь бид 3 үнэхээр залхаж байна… За тэгээд 10 жилийн зовлон минь энэ бичээд байвал нулимс гомдол 2 минь тасрахгүй нээ. Эрчүүд минь эхнэрүүдээ жаахан ч болов хайрлаач бид юу илүү хүсэх вэ дээ, халуун дулаан үг, хайрын үнсэлт, хааяа нэгхэн урамын үг байхад л болоо шүү дээ.
Би өчигдөрөөс салая гэсэн бодолдоо тууштай байх боллоо, үнэхээр залхаж байна. Хамт унтахгүй, хайрлахгүй, туслахгүй, цалингаа өгдөггүй хүнтэй яах гэж амьдраад байгаагаа ч мэдэхээ болилоо. Эрчүүдээсээ асууя та нарт ийм эхнэр биш өөр ямар хүн хэрэгтэй юм бэ??? Хүүхнүүдээсээ бас асууя, ийм тохиолдолд уурлахгүй байх ёстой юу? /би мэдээж уурлаж энэ талаар нь хэлэхээр л хэрүүл болж ааштай ядаргаатай гэдэг/ Тэнэгтээ асууж байгаа юм биш зүгээр л өөр хэн нэгэн ер нь хүүхнүүд ийм тохиолдолд яадгийг л мэдэх гэсийн…
73 Comments
Миний дуу оортоо анхаарал тавиад, эр углэж гомдоллож дуулалгуй , буур оор хун байгаа жм шиг 1 сар байгаад уз. 10 жил ханайлсан сайн ч бай муу ч бай амидрал тийм амархан угуй хийхгуй байлгуйдээ. хуудууддэ хоолийг ни хийчээд л оороо болзоотой жм шиг найз нарийндаа очоод жм хийж суух ч жмуу оорийгоо эр завгуй байгаа гээд ойлгуул. хоолийч чини хийх гэсэн амжисангуй хайраа 2 хуутэйгээ нэг хоол хийгээд идчихээрэй би хоол идэхгүй гээд айн нэг эмэгтэй хуний уран ага хэрэглээд, би зартс чини биш одоо болиё энэ тэр гээд эр хэрэггүй мэдүү.
хувтсасийг ни угаачих, индуудээд хэрэггүй омсоод гарах хувтсасгуй бол оороо индуудэж л таараа. Индуудсэн хувтсас алга гэвэл жанаа хайр и индууднээ , хээд эр битий гуй хийхгуй гээ ,ок.
аажи аажимаар сурганаа хо, тэрнээс гэнэт торол арилжина гэж байхгуй, за тэгэд 1 сарийн дотор нэг жм анзаарагдаад ируул ирээдүй байнаа гэсэн уг, буур уурлаад загнаад зартстайгаа харитсаж байгаам шигээ байаад байвл сорри гээд сал,худлаасална сална гээд жу чгуй хотсров .ЭР ни бол эр тоохоол боличих, буур оорийгоо анхаар чи ооригоо анхаарад хундлээд хайрлаад ирэхэр хун чамд жг тэгэж хандана эгч ни амлаж байна.
Дахиад сайн хани таарна гэдэг баталгаатай биш, бас залуухан хун байна шдээ 2 хуухэдтэй одоо хунтэй суухгуй насийг барна гэвэл бас хэтсүү. Эр ни бас жвж жвж ханилсан хани бас оор шуу. гэхдээ тсаана хунтэй бол хэзээ ч чамайг ойлгохгуй тэрийг ни баталгаатай сайн мэдэж ав, мэдлээ л бол шийдэх шиг амархан жм байхгуйээ.
чи хүний адагтай л суусын байна. би эр хүн, өөрөө ийм байгаагүй болохоор хэлэх үг олдохгүй байна.
би архи тамхи хэрэглэдэггүй залуу байна, чи нөхөрөө тоохгүй 7 хоноод үзээрэй амжилт хүсье
яришиг 2уулаа сексдэх юм уу?
зүгээр л нөхрөөрөө хардуул. хэд хоног тоохгүй орхи. үл тоо гэсэн үг. харин араар нь тавих гэж тэнэгтэвдээ.
надад тийм сайн сайхан сэтгэлтэй эхнэр тааралдасаа гэж бодож бна
чиний зувуу манай залуучууд тэгж муухай зан гаргаж болохгуй танай т1 гар бнашдээ би хуний эрхэнд зовхоор өөрийн эрхэнд жарга гэж хэлмэээр бна.амжилт хусьэ
ямар сайн эхнэр вэ. ийм хүнийг яаж гаднаас нь таних вэ. одоо үед ховордоод байгаа хүн байна
Эрэгтэй хүн болгон адилгүй шдээ. нөхөр чинь бол үнэхээр муу л хүн байна гэхдээ энэ хүнийг хараад бусад эрэгтэй хүмүүсийг дүгнэх хэрэггүй л дээ. Би лав хувьдаа эхнэртэй халамжтай хүүхдүүдтэй халамжтай байна гэж боддийн шдээ.
эрчүүд бид яс ыман дээр xууxнуудийн төлөө гэр булийн амидрал зоxиодог. угтаа эрчүүдэд гэр бул болж тоглоx сайxан биш. сайн дураараа уурэг xулээж яаxийн тэртэй тэрэнгүй дараа ни ийм л байдалд угасаа л ордог ш дээ. эмсийн xуслийг гуйцээгээд байxаар тэртэй тэрэнгүй ийм зуйл ууснэ. гэxдээ энэ заxидал бичсэн эмэгтэйн туxайд ойлгож бнаа. бас зарим талар xэтрүү юм бна. гэxдээ энэ сэтгэгдэл бичсэн улсийг xараxад арай л биш юмаа. xууxнууд бол xогийн ашигч xумуус. бурxан бас ашигчид ни тааруулаад xууxэд мууxэд гаргадаг болгоод гоё таааруулсан шуу. тэгээгүй бол ашиглан шамшиглангийн бөөн гэмт xэргүүд xаxа
xууxнуудээ гэж нэг иймэрxүү л улс даа. энэ дэр xууxнуудийн ертөнц бна. тэдэнд xариу бариу л гэж байxаас xайр сэтгэл гэж байдаггуй юм шиг. xайр сэтгэл гэж бгаа ни тодорxой xугацаанд тодорxой xэлбэл 4 жил. тэгээд xариугаа аваx ажилдаа орно. xэxэ
салаачээ тэнэг юмуу?
бараг бүх эрчүүд иймэрхүү байдаг байхаа. заа яахав хувцас угаана гэр цэвэрлэнэ бүгдийг л ганцаараа хийж байна. хэдэн өдрийн өмнө би нөхөртөө гомдоллоо миний гарыг хардаа миний энэ турьхан гар ийм олон их зүйл хийхэд зориулагдсан чадалтай юм шиг харагдаад байнуу гэж хэллээ. ингэж хэлээд аягаа угаалгаад авлаа хэ хэ. эмэгтэйчүүд бид эмма-гийн зөвлөсөн шиг өөртөө хэрэгтэй витамин нтр авч ууж биеээ тордож байх хэрэгтэй. өөрөө өөртөө анхаарал тавиад гомдоод байгаа уурлаад байгаа шалтгаанаа нөхрөөсөө хайх биш өөрөөсөө хайгаад аль болох амрах, уурлахгүй байх, ядрахгүй байх тал дээр анхаарлаа тавиад биеээ тордож байх хэрэгтэй юмшиг байгаан. уур хүрээд гомдол чинь төрөөд байвал тэр өдөр гэр орноо цэвэрлэхгүй, нөхрийнхөө хувцсыг угаахгүйгээр тэр өдөр өөртөө амралт өгөөд гоо сайханд ороод хэвтчих. эхнэрүүд бид чинь бас их тэнэгээ. хэдэн төгрөг өөрөөсөө харамлаад гэр орондоо аятайхан идэж уух юм авчий гээд л өөрсдийгөө мартдаг. эрэгтэй хүмүүс угаасаа байгалиасаа л ийм л юм бол бид засах гээд зүтгээд зүдрээд яахав дээ. тэднээс авхийгаа аваад өгөхийгөө өгөөд л байж байя л даа. чамайг нөхөр чинь тэврэхгүй байвал чи өөрөө очоод тэврэхэд болдоггүй юмуу.нөхрөө хархад чиний уур чинь хүрдэггүй бол унтаж байхад нь нүцгэн биеээрээ араас нь тэврээд үздээ. ажилдаа явахад нь ажлаа сайн хийгээрээ гээд тэврээд үнсээд үздээ. яамаар ч юм бэ дээ. 10 жил ингэж амьдарсан засархаасаа өнгөрсөн гэж болохгүй байхаа. хүн тэр байтугай хэдхэн сарын дотор өөрчлөгддөг шдээ. чи өөрийгөө мэдрүүлэх л хэрэгтэй байна даа. чи зүгээр нөхөртөө таалагдах гэж энэ бүгдийг хийгээгүй л байх. эмэгтэй хүний жаргал гэртээ байдаг гэж үнэхээр үнэн үг шүү. гэрээ цэвэрлээд л нөхөр нь хоол иддэггүй ч гэсэн амттай хоол хийгээд л үнэхээр гоё шүү. гэртээ байх нэг л гоё байдаг юмаа надад лав. за за сүүлдээ бүр өөрийгөө яагаад байгаагаа мэдхээ байлаа. нэг болхоор амьдрал утгаггүй уйтгартай санагдаад, нөхрөө хархаар халамжгүй муухай цэвүүн новш харагдаад л. нэг болхоор амьдрал үнэхээр сайхан аз жаргалтай, нөхөр сайхан халамжтай дахин олдохгүй хүн юм шиг санагдаад л хэ хэ. бодвол секс л байх лдаа. нөхөр чинь секс хийхгүй байвал чи шөнө унтаж байхад нь боовыг нь босгож байгаад хүчиндчихээч. эсвэл нууцаар виагра өгч байгаад чи өөрөө секси хувцаслаж байгаад дуу шуутай сайхан секс хийдээ. аан нээрээ бас хэлхэд чи өөрийнхөө гадаад үзэмж гоо сайханд хэр анхаарал тавидаг вэ. халамжтай байх чинь хангалтгүй шүү. эмэгтэй хүн муухай харагдах, тарган байх эрхгүй шүү. эмэгтэй хүн болж төрснийх гое сайхан байх үүрэгтэй шүү. амжилт
ээж шиг н байлаа гээд доромжилдог н бас уу вээ,харин баырлавшдээ.тэнэг.
huue duu mini ene chin amidral bishee,muusain uher mongol erchuudiin baigaa engiin turuh n enee.durgui hurmeer.manai nuhur ch oiroltsoo um bn.er huuhnuudiin yriag sonsood baihad buh erchuud yg adilhan novshnuud.chinii baidal yg mini 10 jiliin umnuh amidral haragdaj bn,ter yed uuriigoo jargaj bn geedl anduuraad tevcheed baisan maan odoo aldaa bolson.hund tevchih esgui zuil gej baidag um bnlee shuu.bi odoo zovhon tohirson tsagiig huleej baigaadl shuud salah bodoltoi baidag. chamaig bi oilgoj bnaa,hudend haragdaj bn.erthen sal,ydaj yher,gahai tejeesen n deershdee ho.bi gaidag um,manai erchuud yagaad iim novshiin baidag bnaa,oiriin jild lav deerdguiee. yvaandaa strest orov. naadhaa hay.
би эр xүн.гэxдээ ноxрийн чини омноос ичиж бна.асуудалгүй амидрал байxгүй…xүсвэл xарилцаарай.оношоо зов тавиад гараx гарц зов л шийдэлд xүрэx xэрэгтэй дээ
Гормоний тэнцвэр алдагдахаар бас их уурламтгай болно Вит Е А уу Би ч одоо биед хэрэгтэй гэсэн олон төрөлийн юм ууж байна Эрүүл урт наслах сайхан харагдахад натуралъ-аараа яваад гуйцэхгүй Уртаар амъсгаа аваад амъдралийг арай өөр өнцгөөс харах гээд уздээ Хуухнууд бид нар чинъ угаасаа нэг иймэрхүү ижэл зовлонтой улс ш дээ хө Би одоо нөхөрөө (буудалийн эрхэм зочиноо)зөөлөн удирддаг болсон Ер нъ хуухнууд бид нарт мэдэхгүй юм их бий Ном сэтгүүл сайн унш Эрчүүл угаасаа хөлдүү шд удирдлага заавал хэрэгтэй
Нэгэнт 10 жил ийм хумуужлээр чи нөхөрөө хумуужуулсэн Одоо засана гэж байхгуй Эвлэрч бол болно Яг унэндээ дийлэнх хуний амъдрал эхнэр гэрийн уйлчлэгч, нөхөр буудалд мөнгөө төлж хонодог хундэт зочин Зочиноос хир мөнгө гаргуулах нъ уйлчлэгчийн ур чадвар буудалийн зэрэглэлээс хамаарах биз Гэр булийн дотоод зохион байгуулалт дурэм журамийг эхнэр хариуцдаг байх ёстой Нөхөрт санал тавъж сэтгэлийг нъ өдөөж урам хайрлаж өөртөө бас уйлчлуулэж сургах хэрэгтэй шуу дээ Эхнэр санаачлагийг гартаа авах ёстой Нөхөр ерөнхий санхуугаа захирч уйлчлэгчид мөнгөө төлөх системийг анхаасаа гаргаагуй чиний буруу бас байна Одоо болсон хойно хоырийн хоёр хуухэд өнчрүүлэх хэрэг байна уу?
Chi het eej shig n bgaa yum bishuu. Er hun het halamjtai eej shig hund durgui. 2 t ugaasaa chi hairgui hunteigee suusan bna. Nohor chin eejiin halamjnasa l garhas aidag.
би ч бас нохортэйгээ 7 жил амьдраад саяхан салсан. яг чамтай адил шалтгаанаар би гэхдээ нэг хуухэдтэй. яаж ч гуйгаад яаж ч хичээгээд, уурлаж бухимдаад уйлан дугараад ч нэмэр байдаггуй юм билээ. салаад явахад л ямар хун ахажууд ни байсаныг ойлгодог юм шиг бна лээ. зарин нэг нь бол ойлгодоггуй бхоо. хувтсас ни хиртээд, ходоод ни хонхолзоод ааштай ч гэсэн арзайсан авгай нь, хашгирч тоглоод гэрт ни дуу оруулдаг хуухдууд ни байхгуй болоод ирэхээр шалдаа буугаад, ямар жаргалтай байснаа мэдэх байлгуй.
Одоо тэгээд яахав дээ. Эр хүн, Гэрийн эзэн гэдэг хүчирхэг зэвсэгээ яаж ашиглахаа мэдэхгүй, аргыг нь олж чадахгүй байгаа бүсгүйчүүд амьдрал гэдэг тулаанд нүцгэн гараараа гардан тулаанд ороод байж дээ. Хамгийн эхлээд Нөхөр чинь гэртээ талх бариад ороод ирхэд нь ийм биш тийм талх авчирах байсан юм энэ тэр гэж хэлэхийн оронд, /тэгж хэлвэл дахиж хэзээ ч гэртээ идэх юм авч ирэхгүй дэлгүүр явах тэр чигээрээ эхнэрийн ажил болж хувирна/ ямарч муухай талх байсан -Миний ханийн авчирсан талх гэсэндээ амттай байна. Сэтгэл нь шингэсэн болохоор гээд хэлчихэдэг байх хэрэгтэй. /Дараа нь амттай талх авдаг баатар болж хувирна./ Үнэндээ эр хүмүүст манай эхнэр хүүхдүүд идэх талхтай юу үгүй юу гэдэг бол боддог сонирхдог зүйл нь биш өөрөөр хэлвэл чухал зүйл биш. Цаанаасаа л ингэж төрдөг. Тэдэнд Маню хожих уу Чэлси хожих уу гэдэг бол маш чухал. Яагаад гэвэл дэмждэг баг нь хоживол 100 талх идсэнээс илүү эрч хүч авч өөртөө итгэлтэй болдог. гэх мэт
шал тэнэг юм бичихийн.гадаад гар гэнэ үү.юү гэсэн үг вэ.хүний наймаачин юмуу хаашаа юм.эхнээсээ чи ээж шиг н байсаар байгаад нөхөрөө давраасан байна даа бусгүй мин.2 хүүхэд чин л хэцүү байнадаа.
хүмүүс ихэнх нь сал гэсэн байх даа, би уншаагүй, шууд коммент бичлээ. саяхан би уншсан, эрчүүд материаллаг талаасаа хүнийг хайрладаг, эмэгтэйчүүд романтик талаасаа хайрладаг гэсэн. эрчүүд юм авч өгч байж тэрэнд баярлаж байгаа хүнийг харж кайф авдаг бол эмэгтэйчүүд романтик зүйл% хайр халамжийн ганц нэг үгэнд уяраад хайлдаг юм гэсэн. үнэн байх…
хааяа энэ тал дээр нөхөртөө ч гомдох юм байдаг. гэхдээ арай ч бас төрсөн, нялх байхад, халамжлах үедээ халамжилдаг аа.
би бас хүү охин хоёртой, хөөрхөн хүү охин хоёртой юм чинь би сал гэж хэлэхгүй ээ. эцсийн эцэст тэр хүн өвдөх зовох, гутрах гуних үедээ ч юму нэг л өдөр ухаарна. тэсвэртэй байснаараа чи эцсийн эцэст ялах болноо. хүү охин хоёртойгоо маш сайн найзлах халамжлах хэрэгтэй. бас өөрөө ажил хий, хааяа гэрээ орхиод хүүхдүүдтэйгээ гадуур гар, хааяа оройт, айлд зочил хоносон ч болно, шууд хэлэхэд нөхрөө хэт эрхлүүлчихэж. тийм болохоор нөхөр чинь угаасаа тийм байх ёстойгоор ойлгочихжээ.
Гэрт ч эр, гадаа эр болж хувирсан эмэгтэйчүүдэд эерэг өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний уг чанарт тэр бүр тохирохгүй “хөдөлмөр” эрхлэлт нь тэднийг гэр бүлийн сексийн амьдралаас хөндийрүүлдэг ажээ. Эцэст нь гэр бүлээ аз жаргалтай байлгахыг хүсэгч хүн бүхэнд зөвлөж хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эрхийг хэтэрхий тэгшитгэх гэж зүтгэх, тэр тусмаа эрчүүдээр “гэр орны” ажил хийлгэх нь ямар ч сайн үр дүнд хүргэдэггүй юм байна шүү. Яваандаа эр нөхөр чинь бядгүй, бэлгийн “хөрөлттэй” нэгэн болж хувирах нь хамгийн хор хөнөөлтэй.
ийм эр хүнээр яахав дээ. 2 сайхан үр чинь байна. бүхэл бүтэн 10 жил тэснэ гэхэд арай дэндүү байна ш дээ. эмэгтэй хүн өрөвч зөөлөн сэтгэлтэй болохоор жаахан гуйж гувшхаар л эргэчихдэг талтай байдаг. Тиймээс сална гэсэн бодолдоо үнэнч байгаарай.
энэ хүний бичсэнийг уншихад миний амьдрал нүдэн дээр маань харагдах шиг боллоо. манай нөхөр бас надаар тэжээлгэдэг гэртээ тэгээд хүүхдээ харж байгаа нэртэй ажил хийх дургүй тэгсэн мөртлөө их том том яриатай би гайгүй цалинтай тулдаа л болж байдаг. орой гэртээ харихад тэгээд аймар болсон гэр хүүхэд ч олигтой хоол идсэн юмгүй байж байдйг одоо энэ бүхнээс би үнэхээр их залхаж байнаа. Эрчүүд ягаад ийм болсон юм болоо
Mongol ch bish eronhiidoo erchuud huiten setgeltei huiten, tsustai mogoi shig sh dee.Lav l 98% ni.Americt ch gsn Dateline gej showgaar ehneruudee mungunuus bolj alsan humuusiin tuhai garch l bdag shd,ur huuhdee onchruuleed shuu.Nuhur chini yamar ch halamgui yum bol hamt bgaad yah ch yum bilee,huu chini bas emegtei huniig hairlaj medehgui huiten bolj osno shuu.
салсан дээр биздээ араас нь хүүхдүүд чинь яг тийм болно. Хурдхан холдсон дээр
сайн байна уу, энэ эгчийн бичсэнийг уншсан чинь одоо байгаа миний амьдрал шиг харагдлаа. Магадгүй би бас 10 жилийн дараа ингээд сууж байх юм биш байгаа даа. Одоо ч яахав амьдрал шинэ дээрээ сайхан л байна. яваандаа энэ амьдралруу шилжихэл үгүй гэх юм алга доо. манай нөхөр 1 удаа хувцасаа угааж, 1 удаа өөрийнхөө хоолын аваад идэж байгаагүй. ККК тэгэхээр бараг л мөндөө юм байна
Нийтлэл бичсэн эгч бол өөрийгөө л ганцхан сонсох хэрэгтэй энд сэтгэгдлүүд дээр өчнөөн л сайхан зөвлөгөө байна. Өөртөө таарсаныг нь аваад туршаад л үзэх хэрэгтэй. Хэрэв үнэхээр салах гэж байгаа бол бүх юмаа өөрөө аваарай шуналтай л гэнэ биз яадгийн ямар миний 10 жилийн залуу насны минь хөлс уучлаарай гэж хэлээл бүгдийг нь аваарай лай л байна.
Бүх зүйлийг нэг хар юманд зориулж өөрөө эцэст нь зовно гэж юу байсан юм бэ. Олон ном сэтгүүлээс уншиж байхад эрэгтэй хүнийг ойлгоход хэцүү л байдаг юм билээ. Тэглээ гээд бас эмэгтэй хүн зовоод байж болох юмуу? Энэ чинь ёстой шударга биш ш дээ. Барьцаад байгаа ч юм биш хүн л бол хүн адил зовдог адил л уйлдаг ганц эм хүн тэвчээр заах нь утгагүй энэ бол миний л бодол.
салахгуйгээр жоохон айлгаад узэхгүй юуда байнга мөнгө нэхээд байхаар надад л лав төвөгтэй байдийн гэр бул ямар байх ни эмэгтэй хунээс л шалтгаалдаг шдэ өөрөө урдуур ни ороод хамаг юмийн хийсээр байгаад давраачихсан л бололтой өөрийгөө өөрчил шинэ хун бол гадуур гарч найз нөхөдтэйгээ уулзаж хуухдуудээ нөхөртөө улдээ бага багаар өөрчлөлт хийж эхэл юм л бол салж сарних тухай бодох хэрэггүй
амиа бод амиа бод.одоо хангалттай.нөхөр чинь миний бодлоор өөр хүүхэнтэй юм шигээ.тэрэндээ мөнгө төгрөгөө зарцуулаад явдаг байх.салъя гэж шийдсэн бол юу ч битгий хий.өөрөө хоолоо хийгээд хувцасаа угаагаад яваг.Чи харин сургуульд орно гэснээрээ ороод өөрийгөө өөд нь тат.
ragus aimar helsen baina shdee egch naraa eregtei hun ajil ajil ajil geseeer bgad 1dugeert ajil gej boddog bolchihdiishdee M&M ta goy comment bichjee ene 2 hunii commentiig unshaarai ene halamj hair baihgui nuhurtei geed bga emegteichuuded helhed ysan sonin bodoltoi boltsiin ve huurhun uree etsegees n salgaad yu hojiin ve tanii muu chg esen nuhur chin shdee hench teniig gehgui bhad nuhur chin hurj irne gedeg t itgeltei bna ene zhidaliin ene egchiinh shig nuhuruud zunduu bgoo bga er hunii gem bish zan yagaad bugd 1 l ijilhen aldaatai bdiin ve bugd 1 ijilhen aldaa gargaad teriigee odoo hurtel mederehgui yavaad bna shdee ragus-iin helsen nomiig unshaad uzeldee goy nom shdee eregtei hun gej yuiin emegtei hun gej yuiin bugd bgashdee bi odoo 24tei unshij uzsen bi ter nomnoos ih zuilliig oilgoson bi hen negen ailiin ohintoi ger bul bolood yavna ter uyd ter nom nadad tus bolno gej boddog aldaagaa ololdoo. Bi Eregtei hun tegehdee minii bodloor bi lav salahgui deer 1 hun comment bichsen bna uuriinhuu uuruudah gej bga esvel salah gej bgaagaa medruuleed uzeldee ter hun uhaantai oilgooshdee uur huntei yavdag hairtai bol oilgohguil bhaldaa tegehdee l tanid hairtai bol oilgood irgeed iriishdee teneg l bish bol irgeed irehed n uurchil l doo ygad bolohgui gej ta uruuch gesen arai uuruu r baildaa huld n guigeed bi chadm haritai bitgii salaach geed baival er hun bolgon l davarna shdee zorigtoi shiidemgii uhaand n shigetel unen ug l hel l dee 2iin hoorond yavgan heruul bitgii hiigeechee goochilj bitgii uuruusuu tulheechee uumnu n amidarch bsan amidraliinhaa hev maygiig urchilulduu jhan huurhun uree bodooch etseggui yamar hun bolj humuujhuu hen bolhuu yag l nuguu etseg tiim l boliishdee ajliin mangas zurhgui huiten hundii chuluu ene hun gejuu ene yagaad iim bolson gej burhan iim buteesen gejuu uguishdee uurchilgdiishdee salaad ta yu hojhuu uur hutei suugaad ta iluu jargaltai baihdaa itgeltei bna uu ergelzejil bga baih ta nuhruu emdne yund yarladag yund gomddogiig ta salaad hen boloh ve hedn ch itgehgui heniig ch harirlaj chadahgui tiim l boliisdhee ene commentuudiig tanai nuhur shig humuus unshih boltugai oilgoosoi ene site-d amjilt
Би эр хүн л дээ.Эр хүн ер н 30 гараад тэр ажилдаа хойрго болдог шигээ.Наад залуу чин зарим талаараа над шиг бна.Хүүхэд гараад жаахан хүүхдийн хажууд хамаагүй тэгээд байж болохгүй сэрчих гээд…Тэгээд яваандаа тусдаа унтдаг болно доо.Хэ ХЭ..Тэрнээс чалх энэ тэрийн асуудал биш шүү…
Энэ дээр 1 Эр янxан юу гээд xуцаад байгаан бээ?
миний бодолоор ийм сайхан босгож авсан гэр бүл ингэж нурж бгд жоохон харамсалтай санагдаж бна.монголд хүмүүс өөрийн чини хэлдгээр сайхан элэг бүтэн амидрал хүсэж амидарч байхад энд нэгэн гэр бүл сарниж бгааг хараад харамсаж бна.нөхөр чини одоо хүртэл ах эгчдээ мөнгөө зээлүүлчихээд яаж гэр бүлээ тэжээж дээр ни өрх гэрийн эзэн нэрийг авч явж бгааг гайхаж бна.та 2ийн гол асуудал ни нөхөр чини мөнгөө ах эгч гэрийнхэндээ зээлж өгдөгт эхнэр ни мөнгийг ни авах гэж улайрсанийх юм боловуу!энэ болгонийгоо өөрсдөө ойлголцохгүй асуудал үүсч бгаа боловуу!эсвэл хэн хэндээ жинхэнээсээ хайргүй амидрал зохиоснийх юм боловуу!гэж бодож бна.амжилт бүсгүй мини ухаантай хандаарай.
hi erchvvd gedeg chni emegtei hvn baihgvi bol yuch bish bdag yumaa ted nariig bid joloodoj baidag yum gehdee tanai nohor dendvv dawarsan yumaa araichdee bvhniig hamtdaa ehelcheed odoo iim teneg bdald baigaa bol ter zaluugiin jinhene hohi bolson bna iim shan ehnertei tiim shan 2 vrtei bjiij archaagvl bnadaa neree l emegtei hvmvc bid nart hair enhriilel halamj urmiin vg vneheer heregtei bdag yum minii bodloor nohroosoo heseg hol bgaad vzsen ni deer bh gej bodoj bna bvh zviliig ni beldeed bhaar tsaduul chni dawardag yum jargaltai hvnii hajuud hvn togtohgvv gedeg vg l boljdee ooriig chni bhgvv bolod ireheer ter hvn meddeg bolnoo tiim bhoor heseg ooroos ni hol baigaad vz oort ni emegtei hvn yamar ih heregtei bhiig sain medrvvleed og gej helmeer bna emegteichvvd bid nariig vc ni urt uhaan ni bogino gedeg ene bol shal hooson hudlaa vg shdee harin ch ter vgiig erchvvded taruulj heleh ni zow bid nariig hool hiih hvvhed gargaj gertee bh estoi yum shig boddog hvmvvc harinch bid nar chni esergeree bdag gedgiig haruulah heregtei shvv tanid amjilt hvcie emegtei hvn yamar bdag gedgiig zawal nohortoo vzvlere gehdee aliwaa yumand hemjee hyzgaar gej bas bdagiig sanarai iim shan amidraliig bvteecheed ta 2iig bitii salasai gej bodoj bna zvgerl nohortoo ooriigoo hen gedgeel haruulah hergtei shvv tanid amjilt hvcie hvndetgesen zochin
За тэгээд эр хүн, эм хүн 2 ялгаатай төрсөн гэдгийн тод жишээ энэ байна даа. Дээрээс нь хайр сэтгэл гэдэг 2-3 жил эрчимтэй шатаад мөхөж эхэлдэг зүйл уугиад утаа ч үгүй нурам үлдэхээр нэг иймэрхүү дүр зураг харагдаж байгаа юм даа. Эрчүүд Ангарагаас, хүүхнүүд Сугараас ирсэн энэ тэр гээд зөндөө олон ном байна уншиж судлаачээ. Тэгээд л энэ сайтаар нэг эр эмээрээ талцаж бие биенээ муулсан хүмүүс. Энэ захидлын эзэн бас ирээдүйд ийм байдалд орох магадлалтай хүмүүс эрэгтэй хүний сэтгэцийн онцлогийг ном сонин уншиж жаахан судалаа. Хөмөрсөн тогоон дотроо бие биенээ хөөрөгдөж сал сал сал гэх юм. Жаахан гэгээрцгээ гэж зөвлөе. Тэр 2 хүүхэд эцэггүй өсөх тийм амны зоргоор амар зүйл гэж бодож байна уу? Бас дахин сануулхад хайр гэдэг галдаа жаахан зучил, мод, нүүрс мүүрс нэмж байхгүй бол удахгүй унтарна шүү. Нэг унтарчихвал хайр биш үзэн ядалт болж хувирна.
энэ одоо дээр бичсэн юм чин сэтгэцийн гажигтай юм уу хаашаа юм өөрөө өөрийгөө л баясгажих бололтой юм аа эмэгтэй эрэгтэй болж коммэнт улдээгээд эр уу эм уу гэдгээ ч өөрөө аягуй бол ялгахгуй яваан байна лда шалчигнасан новш бэ
одоо буур миний янxан болж бичсэн коммэнт дээр нэмэx тавиад эxэлсэн xаxа…
би дээр эмэгтэй xун болж 2,3 зөвөлгөө бичлээ. дандаа л эсэргүү юм бичэв. эр xуний нудээр бол эсэргүү. гэтэл xарин xууxнууд маани 1ч xасаx тависангуй. зарим нэг эмэгтэй асуудлийг тэгэж болоxгуй гэдэг өнгөөр бичсэнийг эс тооцвол бугд юм xэлснэгүй xарин доор бгаа нөхдүүд буур явж өгчээ. ингэд дугнэлт бол монгол xууxнууд бол унэxээр янxан сэтгэxүйтэй болжээ. xэн шулмас болгоод бна гээж ирээд асуужээ. бодвол нөхөр ни тийм болгосон гээд бгаа болтой юм. бас амидралийн төлөө эмэгтэй xумуус л зутгэдэг гэж бичжээ. унэн л болтугай. нэг л иx барицсан, xайрлуулсангуй xаламжуулсангуй гэсэн улс л байx юм. эцсийн эцэст ийм гэр бул нөхөрт ни ч xэрэггүй л байгаа гэдэг ни ойлгомжтой. 10 жил ур xууxдээ гэж байсан ни буруу байдгиймдаа. эрчүүддээ xэлэxэд нэг л болж өгөмгүй бол эртxэн 2 тийшээ болсон дээр дээ. өөx ч биш булчирxай ч биш, эxнэр xууxдийн аяийг xараад за болж бна бутэж бна гэж яваад нэг өдөр нэг ийм байдалд орж бгаамдаа. ер ни эмэгтэйчүүд л амидралийн төлөө зутгээд бна гэдэг ни салаxгуй чаргууладаxийгаа л xэлээд байдаг юм бишуу. болоxгуй таараxгуй бол эртxэн л салсан дээр юм биш уу. болгоx гэж бна бутээx гж бна, гээд өөрийгөө гаргуунд гаргаж явсар гол ни xууxдээ бодож явсар нэг мэдэxэд л янз бурийн эрийн доодоxийг xөxөөд чимээгүй тэжээлгээд амидарч байx санаатай янxан шулмуудтай л улддэг юм бна даа. би дээр xэд xэдэн нэрэээр орж янxан эмэгтэй болж жужиглэсэн чинэ янз ни дэмжигдээд байгаа болтой. М&М гэx мэт зөв бодол сэтгэлтэй ни байxад Алтай мэтийн янxанууд иxэнx ни байдаг юм бна даа.
TA NARIIN ZOWLONG UNSHSAN CHIN NADAD AIMAR SANAGDCHIHLAA. GEHDEE ERCHVVD BOLGON IIM BDGVI BLGVI DEE. BI NUHURTEIGEE SUUGAAD 6N JIL BOLJ BN BID 2 AAWIIGAA USNII DUSAL SHIG DUURAISAN 2 HUURHUN HVVTEI. BI ODOO BAGIIGAA HARAAD GERTEE SUUDAG L DAA BID 2 NEG SALBART AJILDAG GEHDEE TUSDAA L DAA. MANAI HVN BID 3T DENDVV HAIRTAI UDUR AJILDAA YAWAAD OROI IREHDEE SANAAD YAARAAD IRDEG. NAIZUUDTAIGAA SHOWDAH CH DURGVI TED NARTAI TEGJ SUUSNAAS GERTEE IREED TA 3-GAA HARAAD TER MUNGUURUU HOOL ZAHIALJ IDEED EHNEREE 1 UDUR CH GESEN AMRAAYA DAA GEDEG. BAYRIIN UDUR, AMRALTIIN UDUR HOOLOO HIINE YMAA UGAANA. BI DENDVV AZTAI HVN YM BN. BURHANDAA BAYARLLAA. BI BAS 2 AHTAI TER 2 CH EHNER HVVHDEE L GEDEG GER AMITAI HVMVVS BDAG EHNERVVD NI CH TERIIGEE MEDDEG BID CH AZTAI HVMVVS SHVV GEDEG. END BICHSEN ZOWLONTOI HVVHNVVDDE AMJILT HVSII AMIDRAL CHIN ARD CHIN BISH UMNU CHIN ZURAIJ BN SHVV.
гараасаа хөтлөх 2 хуухэд бн тэр новшоос юу гуйхийн бэ.харин тэрмүү гантсаараа ёрдойгоод явж байг.хайр даахгуй хохи н
салвал яасийн бэ би яг тантай адилхан амидралтай байж бгаад салсан .хэлдэг уг гаргадаг зан н хуртэл адилхан байхийн. харин нэг л хуухэдтэй.би салсан,сайхан бн тархи толгой амар.ажлаа хийгээд амидраад болоод л бн шдээ,амиа бодсон балиар юмнаас салах хэрэгтэй. манай нөхөр бутсаад сууя л гээд бгаа. одоо би тэр хуний зартс хийнэ гэжүү? хутсах блгуй зайл арилж уз гэж хэлсэн.нусаа гоожуулаад гуйгээд ирдийн.
салахдаа хуухдуудээ өөр дээрээ аваад, хуухдийн монго аваа гэж…
hunii amidarliig az jargalaar ni hemjdeg bolhoos bair mashin mongoor hemjih gej yag unendee ongots zuil ter chin zuger heregtsee gehdee hun bolgon l ondoogoor bodoj baigaa baihaldaa minii bodol ene
setgel saitai, huniig orovdoj hairalj chaddag hanitai bolvol hedii tm bayan amidraagui ch gesen bairtai mashintai mongotei humuusees az jargaltai bh bhaa ter bair mashin mongo chamd az jargal ogj chadah uu ym l bol tiim ym yarih ym
huuhnuud oort ni hairtai ch gesen amidarliin bolomj jaahan muutai zaluug za enechdee l geed haydag tegeed oort ni hairgui shahuu yamar ch hanilgaagui ireeduitei mongotei nohortei boldog gevch amidraad udahgui l amaa barih ymdaa
шуналтай, новш гэнэ үү, юу гэж дуудуулах нь хамаагүйй энэ удаад та – нэг сайн ярилцах болхгүй бол сэтгэлээ онгойтол бүхнийг хэлээд хэрэлдэх болсон юм шиг санагдлаа. хэцүү ш дээ ийм байдалтай байна гэдэг. яахав ганц удаа боломж олгоод хэсэг хараад үзэж болох л юм. муу өөдгүй амьтан, эцсийн эцэст эмэгтэй хүн л бүх юмаара хохирдог байхгүй юу.. болку ыол салаааа яаршиг тэр хүн өөрийнхөө амьдралаар яваг цаашаа… чамд өөр халамжтай сайн хүн олдох байлгү дээ
Энэ хорвоо дээр эмэгтэйчүүд бид л амидралийн толоо бухнээ зориулах юм
Би ч бас ийм л амидралаар амидарч байснаа бодохоор галзуурах шахдаг. Унэхээр хайр даадаггуй улсууд байдаг. Одоо салчихсан синглэ намба суусан бусгуй л ажил ,гэр гээд л … харайлгаад л байж байан даа.
за бусгуй мини оорийнхоо толоо , охоордом 2 хуухдийнхээ толоо амидраад байж дээ
Та бүгдэд маш их баярлалаа, зарим нэгэнд нь үлгэр шиг санагдаж магадгүй үнэхээр байдал ийм л байна. М&Мс-д баярлалаа. Би хэзээ ч хүн чанараа, сайн эхнэр, сайхан ээжээ болихгүй, салсан ч миний хайрладаг хүн болохоор өөр хүн надад үнэндээ хэрэггүй ээ ямар хүнтэй сууж үзээгүй биш тэ хэ хэ / одоо л нэг сайхан инээмээр байх чинь сэтгэл онгойгоод /. Намайг дахин сургуульд суряа гэсэн явуулаагүй одоо л явъяа… надад одоо энэ хүнээс юу ч хэрэггүй ээ. Миний амьдралын утга учир 2 сайхан үр минь надад бий. энэ 2 л миний утгат амьдралын төгсгөл. Та нартаа, бас зөвөлгөө өгсөн эрчүүддээ баярлалаа. Ээдээ эрчүүд минь эхнэрүүдээ нэг удаа ч болов үнэн сэтгэлээсээ үнсэж, дулаахан тэвэрч, халуухан хайрлаж байгаарай.Өөр юу ч хэрэггүй, оройтсон ч гэсэн гэр рүүгээ, хүүхдүүд рүүгээ, хайрт ханьдаа ирж үнсэж байгаарай. Бид чинь Чамдаа л хайртай байдгын…
дээрхн зочинд чамд хэрэггүй байж болноо бусад хумууст хэрэгтэй сурагамжтай юмнууд зөндөө бна.Нээрээн Алтайгийн хэлсэнээр шулмаснуудийг хэн бий болгоод төрүүлээд байгаан бэ бодох асуудал ш дээ.Эмэгтэй хун тэвчээрээ барагдтал амидарлийн төлөө зутгэж бна яах аргаггуй тэвчээр алагдаад л хумуус салж бна .Хайран залуу нас Ид сайхан насни хамаг бал бурамаа өгчөөд дагуул хуухэдтэй нөхөргүй хаясан ч юмуу хаяагдсан ч юм уу нэр зуусэн хуухнуудийг өрөвдөж бна.Бух эрчүүд тийм биш л дээ хуний сайхан охинийг авж суучаад ингэж зовоодог ухаан муутай эрчүүд цөөн байгаасай.Насаараа зовж яавахаар салаад сайхан амидрах хэрэгтэй ш дээ.Ганц олдох нас шуу дээ хуухнуудээ.
Хэнд ч хэрэггүй баахан коммент…
яг миний коопий явжийна хахаха. ийм амьдрал бас зөндөө байдаг бололтоймаа. би бол үүнийгээ өөрийн буруу 50%-тай гэж бодоод байгаа ш дээ. анхнаас нь аймаар жаахан байхдаа, төлөвшил нь дуусаагүй, амьдралд бэлтгэгдээгүй, өөрөө өөрийгөө авч явдаг болоогүй байхад нь 2 жил гүйлгэж байгаад яалт ч гүй, аав ээжийн оролцооноос болоод түүнтэй суухыг зөвшөөрч байлаа. 13 жилийн маань амьдрал, яахав чамайг бодвол би өөрийгөө бүүр ч хаячаагүй л дээ, бас нөхрийнхөө заваан залхуутай нь нээх эвлэрч чадахгүй сүүлдээ давсан хэнэггүй болоод өөрөөр нь юм хийлгээд ирсэн чинь миний салахсан гэж бодол төрдөг мөрөөддөг байсан шиг байдалд сүүлийн 2-3 жилд орчих шиг болно лээ, надтай надгүй амьдрах чадамжтай болсон л доо уул нь. би бол ямар ч байсан эхний 10 жил үнэхээр зайлаасай л гэж боддог байсан, надгүйгээр амьд явах чадваргүйгээсээ болоод наалдаад байсын, одоо бол биднийг холбох юм үнэндээ алгөө, би хүртэл ааль хэдийн залхадгаа залхаад эхний 10 жил ёстой зарц, үйлчлэгч, тогооч, асрагч, ээж, эмч, туслагч, арчлагч хийж байсныхаа төлөөсийг хэд нугалж авна гээд л дайраад байгаа. гэхдээ үүнийгээ дөнгөж сарын өмнөөс салья гэж хэлсэн мөчөөс нь хойш хэрэгжүүлж байгаан хэхэ. Урьд нь за яахав дээ хөөрхий л гэж бодоод байсан, би ч уул нь тэрний мөнгөөр дутаад байдаггүй, өөрөө чадалтай чадвартай хүн л дээ, гэхдээ ядаж хүүхдээ тэжээх, хүмүүжүүлэхэд эцгийн оролцоо, чадвар сэтгэл нь үнэхээр дутсаан хөөрхий. Гол нь би ухамсарт нь юм хийх гээд нэлээн мөнгө төгрөг шаналгаад үзсэн, мэдээж цаашаагаа аав ээж, ах дүү, амраг хүүхнүүд, арчаагүй новшнууддаа зөөсөн мөнгөний дэргэд юу шалиатай нэхэхэв дээ би. Заваан залхуу дээрээ завхайрал нь нэмэгдсэнийг мэдэрсэн 2 дахь, 3 дахь мөчөөс нь эхлэн би сэрэмж авч өөрийгөө, үр хүүхдийн ирээдүйг л илүүтэйгээр бодох болсон, харамсахгүй байна. овоо юм салгачих гээд л үзээд л байгаа. угаасаа эхнэрийн аашыг өөрөө эвдчээд эргүүлээд энхийн цагаан тагтаа болох гээд байгааг нь харахаар инээд хүрээд байдымөө, шулам гэх болгонд нь бүүр баярлаад хөх инээд хүрдийшдээ. 2 жилийн өмнөөс шулмасдаж эхэлсэнийг маань бүүр цаг хугацаатай нь мэдэрсэн байлээ хэхэ.
Ахиад ч ахиухан шулмасдаж, 13 жилийнхээ амьдралыг зориулсан шулмас үйлдвэрлэгчээсээ залуу нас, цаг хугацаагаа салгаж авч чадкуу ч зарцуулсан хөдөлмөрийнхөө хөлсийг нэхэмжлэнэ гэдэгтээ бол итгэлтэй байгаа. Дараачийн шулмыг үйлдвэрлэж, амьтан хүний амьдрал алах төлөвлөгөөг нь ч гэсэн чадвал нураасаар амьдрах болно.
Гомдол дургүйцэл маань үглэл дуулал, ухааруулалтын оролдлого болсон, одоо бараг хорсол зэвүүцэл л үлдээх төлөвтэйм шив дээ. Харахаар л яаж хорвоог барна даа хөөрхий амьтан гэж бодогддог байсан одоо бол хохь нь дээ л гэж харагдах болсон. Үрийн заяа гомдоож, ханийн заяа гундаасан новшнуудын үйлийн үр нь хэд нугалж өөрсөд дээр нь буухыг сүүлдээд ч болтугай ойлгохгүй нь дээ хөсрий амьтас.
chinii yamar 3 dahi huuhed chine bishdee hooloo belduulj huvtsasluulj oshoo deern eson shideern helj suudag. salahgui yuu yamarch heregguil hun bainadaa hun harahad yaahav nuhurtei gejl heleh baih. ternees teriig hoolloj undalj huvtsaslaad yaah yum be tegsend orvol sain nohoi avaad tejevel geriig chine manaad huuhdiig chine hamgaalaad baij baih bailgui uneheer ter hunees sanhuugiin haraat busl yum bol saljl uz terentei terengui saihanl amidrah yum baishdee amidarch ch baigaa l bizde hehe
Салбал 2 хуухдээ байр машинаа аваарай.10 жилийн тэрний гэрийн уйлчлэгч хийсний хулс тэрнээс бас мөнгө өвөх хэрэгтэй шуналтайдаа биш чиний хайран 10 жилийн амидрал хайран залуу нас энэ бухэн мөнгөөр хэмжихдэхгүй л дээ.чи 2 хуухэдтэйгээ сэтгэл амар амидрах хэрэгтэй.
өөрийгөө хайрлахаасаа гэр бүлээ үр хүүхдээ бүхнээс тэргүүнд тавьж хайрласан чамаар бахархаж байна, хүн уул нь өрөөлийг хайрласнаар өөрийгөө хайрлуулмаар, гэтэл бас үгүй ээ өөрийгөө бас хайрлаж л байх учиртай юм шиг байгаа юм, монгол бүсгүйтэй суусан америк хэлж байсан л даа, эхнэрээрээ төлөөлүүлээд монгол хүүхнүүдийг дүгнэхэд өөрийгөө үргэлж нэгд тавьдаг шар хүүхнүүдийн хажууд бүхнээ надад хүүхдүүдийнхээ төлөө зориулдаг үнэхээр уужим сэтгэлтэй гэж байсан юм, тэдэнд …10 жил энэ хүнээр тогоо бариулж, тоос соруулж, хүүхэд харуулж, хувцас угаалгаж, мөнгийг нь хурааж, мөрдөж мөшгөж яваагүй…ийм хүүхнүүд олдохгүй болоод монгол хүүхэнтэй суугаад гайхаад бишрээд байнаа цаана чинь.
Нөхөр чинь даварчихсан новш байна. Ийм хүнтэй хэрүүл хийгээд ч нэмэргүй
гэр бүлд үр хүүхэд инээд хөхөрөлдөөн эв найрамдал байж л аз жаргал байна шүү дээ гутал тосол энэ тэр байхдаа яахав дээ тэгээд хэлж байгаа үгийг нь тоохгүй шулмас ч гэх шиг юу гэсэн үг вэ даварсан гаагааний суларсан резэн гэж наадах чинь байна даа хө хайран сайхан залуу нас наад залуугаа хая юунд нь эргэлздэг юм ийм залуутай яаж хорвоог барахав дээ насны эцэст үр хүүхдээ тооруулаад жаргаад сууж байх заяагүй эрийн л нэг болно биз хохино гэж хэлээд салсан нь дээр байхаа наадах чинь өөрийгөө байхгүй ховорхон залуу гээд бодчихож дээ хөөрхий эргээд нэг хардаг болоосой доо
Оройтдог тэгээд архи тамхи унэртэдэггүй гээд бг,аа биз. Эр хун 3-н хорийн али нэгийг ни тулхуу хэргэлдэг гэж б,гаа юм даа. Архи тамхи хуухэн . Цаад нөхөр чини тусда бас амидралтай юм бишуу
Энэ сайтыш уншдаг ч сэтгэгдэл бичиж байсангүй хүмүүсийн сэтгэгдэлийг уншаад бичмээр санагдлаа. Захидалын эзэнд гэж хэлэхэд хүн бүрийн туулж өнгөрүүлж байгаа амьдрал зовлон өөр хүн бүр л янз бүрээр зөвлөлгөө өгөх байх. Зарим нь бүр өөр хүнтэй явалд гэсэн байна. Миний бодлоор чи өөртөө үнэнч үлдэж өөрийгөө хайрлахаас хамгийн түрүүнд эхлэх хэрэгтэй боловуу. Тэрнээс хаа хамаагүй хүнтэй явалдаж – сайхан хүүхэд, өөрийгөө САЙН ЭХНЭР САЙН ЭЭЖ гэсэн үнэлэлтээ шавартай хутгаад яах вэ, нөхрийн хувьд бол алдаж байж л ойлгох шатандаа явж байгаа гэж бодож байна. Тиймээс уурлаж, гомдолж байхаар нэг өдөр надгүй байвал чи ямар байдалд хүрэх вэ гэдгийг нь дахиж мартахгүй болтол нь сайн ойлгуулаад өг. Энэ сайтанд хүн бүр л өөрийгөө үнэлж хайрладаг хүнийг хүн үнэлж хайрладаг гэсэн мессеж өгөх зөвлөлгөө өгсөн байдаг. Тэгэхээр нэг уурлаад нэг инээгээд нэг уйлаад нэг гуйгаад байхаар энэ яавал гэж гээд тоохгүй байгаа тиймээс хөөдөг юмуу түр гэртээ очдог юмуу өөр тийшээ түр явдаг юмуу хэсэг хугацаанд чи өөртөө тэвчээр гаргаад нөхөртөө өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлээд өг гэхдээ чи эхэлж гуйх ёсгүй шүү. Тэгээд тэнэгтэж байгаад нэг өдөр ухаарна эсүл чамаас бүр явна. Ухаарвал нь уучлаад өргөөд ав гэхдээ хуучин шигээ бүх юмыг нь урдуур нь хийж гүйхгүй, цугтаа хоол хийж, гэрээ цэвэрлээд гэх мэтээр жижиг зүйлсээс эхэл. Бүр явбал чамд 2 сайхан Бурханы бэлэг байна тэднийхээ төлөө амьдар. Тэгээд өөртөө үнэнч, бусдад туслаад цэвэр ариун явсан цагт дахиад сайхан бүр сайхан учрал тохиолдолж л таараа. Өөрөө харин зоригтой тэвчээртэй байна шүү. Бас өөрийгөө хөгжүүл гээд л хүн бүр хэлдэг хүнтэй суухаасаа өмнө сурах юмсан хийх юмсан гэж хүсч байсан зүйл байвал хий. Одоо боломж гарч ирж байгаа ч юм билүү. Маш олон гарц байна. Би жоохон замбараагүй биччихлээ гэхдээ ойлгож байгаа байх. Гол нь тэр чинийх бол эргээл ирнэ чинийх биш бол хэзээ ч ирэхгүй. Тэгэхээр бид чиний ямар боломж бололцоо байгааг мэдэхгүй тэгэхээр чи өөрөө сайн тооцоолоод ухаантай алхам хийгээрэй. Амжилт хүсье.
би энэ xууxнийг дэмжиж бнаа. Гуй тэгээд дэмжлээ гээд яааx билээ. аа тий. Салаа сал. бусад эрчүүдэд сургамж болго. эрчүүүд чамайг муулаx л байx.(эрчүүүд гэxэд энэ сайт-д xир олон бна даа). гэxдээ миний найз сэтгэлээр унаxгуй шуу. муусайн эрчүүдийг давраалгуй сал.
ер ийм эрчүүд монголоор дүүрэн байгаа шүү дээ.өөрийн толгой дээрх довыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харна гэхчээр.үүнийг уншсан зарим эрчүүд энэ хүүхнийг муулах л байх.харин миний хувьд дэмжиж байна.
мөнгөө төгрөгөө авчирч өгдөггүй хүнд хоол унд гутал хувцасыг нь угааж арчиж өгч яадгын бэ өөрөө хийж ид өөрөө хувцасаа угаа гээ даварсан пиз вэ тэгээд даруйхан салаа наадах чинь давараад сурсан гар бна сал сал сал
ямар сонин юм бэ, яаж чи энэ олон жилийг өнгөрөөсөн байнаа. багаас нь даврааж дээ, ямар ч эрчүүдийг хэмжээнд нь барьж базаж л байх хэрэгтэй. би гэр бүлтэй болох болоогүй л байгаа даа. энэ тэндхийн сайт дээрх мэдээлэл уншаад байхаар эрэгтэй хүнийг үзэн ядах сэтгэл төрдөг юм. энэ нийтлэл дээрх эрэгтэй бол үнэхээр муухай, мулгуу тэнэг, заваан, арчаагүй, арай л амьтан байна. ичиж амьдраасай. болдогсон бол овог, нэр, зурагтай сайтууд дээр тавичих юмсан
Унэн бол хэцүүхэн л б,а даа. Эрчүүдээ ингэж амидарч болохгуй биздээ ямар ч утаггуй амидрал б,а . Зөвхөн хайралдаг ай хайралдаг бол хааяа ч гэсэн тас тэврээд унсдэг б,х хэрэгтэй шдээ. Нээрээ удах тусах эрчүүд бид чини хэнэггүй учир мартчихдаг юм б,а лээшдэ. эмэгтэй хунийг хайрлаж б,гаагаа сэтгэлээрэй биш биед ни ойлгуулж б,вал болох юм шиг багахан ч гэсэн хайр энхрийлэлд тэд мини их л баырладаг юм шигэ. Энэ бусгуй ни хувид хайран ч тсаг хугацаа болжээ дээ. Одоо саллаа гэхэд юу болох бол хуухдууд маш ихээр хохирно…
яааг унэндээ чиний нөхөр бол унэxээр xэлэx ч уг олдоxгуй эрийн оронцог бна. ийм оронцгууд монголоор дуурэн болсон яана даа яаана. буур бодоxооос уур xурээд бнаа. муусайн юмнуудийг xайрлаж яадгийн сайн шиг шулаад ав. тэгэж бгаад нээг аятайxан нуа олж авсан дээр. яаадгин. намайг сэргээж, жаргааж бгаа нуа бол яаадгин. нөхөр яааxв, тэгээд уxантаад мөнгө олоx гээд явж л байг. мөнгөө олоод xарин бид нуа-тайгаа нөгөө xэрэгцээгээ xангаад явж байx xэргтэй. ёоё ёстой гоё шуу. намайг бариж идэx гэж бгаа ым шиг л дайрч бгаа ни даан ч оxож оxож яваад өгөx юм. нуа-гаасаа бас мөнгө салгадаг болчиxвол ч зугэр юм шиг санагдад бгаа.
эрчүүдийг хэзээ ч битгий 100% хайрла
хайрлах тусам тэгэх эстөи гэж боддог хумуус шуудэ
Хөөе манайхаан, эрчүүд ээ.
Энэ хүүхний бичсэнээс нэг дүгнэлт хиймээр юм аа. Ичиж үхмээр юм бэ тэр нөхөр нь.
Хэрэв бичсэн зүйл үнэн бол шүү дээ…
Энэ эхнэрээрээ (эмэгтэй хүнээр) тэжээлгэдэг хогийн эрчүүд ичиж үхээсэй. Хоосон пээдийгээд л байхаас биш цаанаа ийм амьдралтай эрчүүд мөн ч олон байна шүү.
Эхнэр нь одоо саалийн үнээ юм уу хаашаа юм. Өөрийг нь хооллоно, үр хүүхдийг нь хооллоно, тэгээд бас ах дүү нарт нь өөрийнх нь мөнгийг өгүүлнэ.
Ер нь хүүхнүүд та нар ч гэсэн хэзээ ч битгий эр хүнийг дааж бай мэдэв үү!!!! Анхнаасаа тэгж амьдрал чинь эхэлсэн болохоор л тэгж байгаа юм ш дээ.
Нээрээ, эмэгтэй хүнийг мөлжиж амьдардаг эрчүүд ямар ч олон болчихсон юм бэ дээ, чааваас… Эрийн оронцогууд гэж…
ер ни бол тулxуурийн копи ни эмэгтэй xунд байдгиймдаа. тулxуурээ ашигла. анxнаасаа чамд тулxуурээ ашиглаx ноу хоу байсангуй дээ. одоо жооxон уxаарсан чинэ оройтсон байдаг. заза нэгэнт оройтсон санагдаж бгаа бол салаx xэрэгтэй. тийм эрээр юу xийнэ. тэрнээс сайн сайн эрчүүд зөндөө бас гадаадад бол бууур иx байдаг гэжийгаа. нууцаар бэлтгэж бгаад гадаад гэнэт нэг өдөр гадаад гар. тэгээд л тэнгэрийн умдаг атгана даа. монголдоx xогийн амидралаар яадгийн. тэгэж эрийн боол гэрийн зарц xийx гэж xунтэй суугаагуй биздэ. тэрийгээ xууxнууд бид уxамсарлаx xэрэгтэй. аа бас муусайн эрчүүд 1 явбал xариуд ни 2 яваx xэргтэй. чамаар xийлгэсэн болгонийг ни 2 даxин төлүүлж ав. xууxэд ни байxад тэрмүү xаачив гэнч. явбал явна л биз. тэрнээс дээрийг олж чадаxгуй бол нээрээ xн..
би яг наад асуудлаас чинь болж нөхрөөсөө салаад 2 сар болж байна. бас л 2 хүүхэдтэй 8 жил амьдарсан. мөрийтөй тоглоом биш өөр хүүхэнд мөнгөө цацаж яваа , харин би төрөөд 45 хоноод ажилдаа ороод одоо яг 1 нас хүрч байна бага маань. би уурлаад бухимдаад учирлаж ярих гэж , аргадаж гуйж сөгдөж уйлж үзсээн. нэгэнт сэтгэл нь эргэсэн бол чи яаж ч аашлаад нэмэргүй юм гэж би бодож байгаа. ямар эхнэр хэрэгтэй байгааг өөрсдөө ч тэд мэдэхгүй хажуудаа хэн байгааг ч олж харах сөхөөгүй яваа байхаа. одоо чиний сэтгэл л мэднэ, тэр хүний ухаан хүн чанар л мэднэ. өөрийг нь амьдралаа алдах гэж байгааг нилээн цочироо өгөхөөр мэдрүүл тэгээл яахыг нь хар.цаг хугацаа бүхнийг ялгад салгаад өгнө дөө. одоо би өөрийгөө болон 2 үрээ хайрлаж л амьдрахаар шийдсээн. уурлалаа гээд юуг ч өөрчилдөггүй юм байна лээ шүү.
Chinii uurlah tumen zuv. Chamd hairgui nuhuruus hold, zaigaa bari. Huu ohin 2toi bson ni yu yum gehees hairan 10 jil! Arhi tamhi heregledeggu gewel, huuhen, muriitei togloom 2 l baigaa. Muriitshud ch belen bn.
ªºðèé㺺 õàéðëàà÷ýý .