Эцэг эхээ заавал хайрлах ёстой гэж үү?

Би оюутан охин, гэрлэлт үерхэлийн талаар их зүйл боддог. Хэрэв би хүнтэй суух болвол архи тамхи хэрэглэдэггүй ирээдүйдээ зорилготой сайхан монгол залуутай сууна гэж боддог байлаа гэтэл миний энэ бодол нэлээн өрөөсгөл юм шиг санагдаж байна яагаад гэвэл би ээж аав 2-гоо их ажигладаг л даа. Аав гэдэг хүн бол миний бага насны минь ганц баатар байсан тэр хүн бүхний дээд нь байсан юм гэтэл том болох тусам аавынхаа байр байдалд дургүй хүрч байснаа одоо бол бүр үзэн яддаг болсон. Аав байнга биш ч гэсэн 1 уурласан үедээ бол ээжийг аймар зоддог бүр зүрх шимширмээр. Бөөн цус нөж аяга шаазан за тэгээл тэр үед би анхныхаа хайртай учирсан түүндээ анхны гэсэн бүхнээ л өгсөн хүний хайрыг мэдрэх дэндүү сайхан байсан.

Гэхдээ тэр үед би 10 жилд байсан болохоор ичээд юу ч хэлж чадахгүй хав дардаг байсан боловч охин нь байнга утсаар ярьж гэгэлзээд байгааг ээж аав нар л болсон хойно анзааралгүй яахав. За тэндээс л бүх юм эхэлсэндээ. Аав намайг янхан гичий. Чи архичин юмтай сууна харж байгаарай чи дараа нь тэгээд л зодуулна гээд байнга дарамталдаг болсон. Анхны хайр минь миний хамгийн нандин эрдэнэ байсан түүндээ охин биеэ өгөхдөө хэзээ ч харамсаагүй. Гэтэл хүний хүн намайг хайрлаж байхад ээж ч гадуур огт гаргахгүй гээд аав намайг янханаар дуудах болоход хамгийн аймшигтэй санагдсан. Үнэндээ би хамгийн гомдолтой байгаа зүйл гэвэл гэр сургууль дугуйлан л гэж явдаг болохоор ээж аавынхаа итгэлийг даахаа больсон амьтан биш байтал намайг яагаад тэгж эм хүйстэй амьтны хамгийн муу муухай адагтай харьцуулж байгаа юм.

Гэтэл тэр залуу намайг ариухан охин минь гээд л хацрыг минь илдэг байсан. Тэр үед би бодохдоо ичиг ичиг шүлэг дээр гардаг шиг эцэгээ бус эрийг дээдлэх охид гутмаар амьтад гэж бодоод тэр залуугаас саля гэсэн худлаа шалтаг тоочиж баахан муухай үгээр гомдоосон болхоор над руу дахиж хэзээ ч холбоо бариагүй одоо 5 жил болжийн түүнийг 1 эмэгтэйтэй явж байхыг сүүлд хараад үнэхээр буруутгаж чадаагүй би өөрөө л явуулсан шүүдээ. Түүнд би манай ээж аав чанга хүмүүс чамайг хүлээж авахгүй гэж зөндөө тайлбарладаг гэтэл тэр 2-лаа эрт орой хэзээ нэгэн цагт гэрлэхээс хойш танилцана гээл зүтгэчинэ. Би гэр бүлийн амьдралыг минь тэр хүн мэдчих юм бол намайг хаячина гэж бодогдоод үхтлээ айдаг байж билээ. Аав ээжийг минь зодож байгааг хэрэв тэр хүн харвал яахав ээж ч бас намайг аймар зоддог, одоо аав дээрээс нь нэмэгдээд бүр ч хэцүү.

Гэрийхэн маань надад ингэж хандаж байгааг харвал миний нэр хүнд ямар их унах бол би тэрний хажууд ихэмсэг хадагтай шиг л аягладаг намайг эртнээс хүндлээсэй гэсэндээ. Гэтэл найз залуу маань ирээдүйд энэнтэй ингэж харьцаж болдым байна лээ ямар ч эсэргүүцэл үзүүлдгүй юм гэсэн хандлага төрвөл яахав. Тэр үед би хулчгар амьтан байсныг одоо л ухаарч байна гэтэл би найз залуугаасаа саллаа гээд ямарч өөрчлөлт гараагүй эцэг минь намайг янхандсан залуутай чинь хамт ална гэж дайрдаг хэвээрээ л. Би түүнийгээ тийм аймшигтай амьдралд татан оролцуулахыг үнэхээр хүсээгүй болхоор аль болох өөрөөсөө түлхэх нь зөв гэж бодсон тэр минь ариухан сайхан сэтгэлтэй залуу ийм зовлон үзэхгүй жаргалтай байг л гэж дотроо боддог.

Харин гол асуудал нь би үнэхээр эмзэг бас хонзогнуур болсон. Яагаад ч уучилж чадахгүй нь. Ээж цагтаа над шиг дурлаж явсан залуу нь одоо түүнийг хайр найргүй цусанд нь хутгаж байна. Ирээдүйд хайрласан хүн минь ийм байвал яана гэж айдаг боллоо бас аав маань яг л миний боддог байсан архи тамхи хэрэглэдэггүй өөртөө зорилготой ажилтай хүн мөнөөсөө мөн гэтэл түүгээрээ их түрий барьдаг. Аав байнга хэлдэг үг нь би ер нь архи уудаг биш архичин байсан бол та нар эдий зэрэгтэй амьдрахгүй байсан би та нарын төлөө зүтгэдэг байхад яасан ч яадаг юм архи аваад уучиж болох л байсан гэнэ. Эсвэл би ямар хүүхэн эргүүлээд явж байгаа юу. Миний насны бүх хүмүүс залуу хүүхэнтэй байдаг гэтэл та нар надаар бахархах хэрэгтэй шд би олдохгүй ховор хүн шүү.

Гэтэл ээж мань ч гэсэн яг адилхан заримдаа илүү ажилдаг даруухан байдаг гэлээ гээд ингэж ярьдаггүй, харин аавыг байхгүй хойгуур надад уураа гаргаж аймар зоддог үхээд өгөөч гэж гуйхыг нь яана. Би хүүхэд чинь биздээ ямар уураа гаргаж нүддэг тоглоом юмуу хүүхэд чинь болохоороол зодуулах ёстой гэдэг тэнэг бодлыг чин би яаж засах вэ тэгчээд бас ээж аавыгаа хайрлаж явааарай гэхийг нь яана. Та нарыг үзэн яджын хайрлах албатаймуу. Манай дүү 1 өдөр надаас аниа та өргөмөл юмуу гэхэд нь би тийм байгаасай гэж ямар их хүссэн гээч хаа нэгтээ миний хэзээ ч уулзахгүй нэг хүний зүрхэнд би үргэлж хайрлагдаж байх ч юм билүү гэж бодсон.

Гэхдээ үнээхээр би төрсөн хүүхэд нь мөн юм байна лээ. Ер нь өргөмөл байсан ч хүүхэд л биздээ. Яадгийн би ирээдүйд эр дагаад алга болно намайг ичиг ичиг гэж хамаатнууд нь хэлэх байх. Хайр хариу нэхдэггүй гэдэг биздээ хүүхэд нь гэмт хэрэгтэн байлаа ч ээж аавдаа л ганц хайртай хүн нь байхад намайг төрсөн эцэг эх минь ингэж доромжилжийн гэтэл та нараас илүү хүний хүн надад хайртай байсан. Та 2-оос л болж би түүнийгээ хөөгөөд явуулсан. Ирээдүйд би ийм зүйл давтагдахыг хүсэхгүй байна. Би одоо ээж аавтайгаа маш хөндий болсон миний хайртай баатрууд минь үхсэн. Хамаатнууд маань намайг ээж ааваа халамжил гээл нээх сүрхий хүмүүс тэдний талд орцгоохын.

Гэтэл би тэр байтугай юмыг хайртыгаа хаяад та нарын хажууд байж хоол унд гэр орныг чинь харж байлаа гэтэл та нар хэвээрээ л байсан биздээ…

Хүмүүсээ миний энэ бодол зөв үү? Цаашдаа энэ тамын амьдралыг яаж эргүүлэх вэ? Надад зөвлөөч…

39 Comments

  1. Hmmm says:

    Gerese yav gd tenegtetsgeegeed bhiin. Chamd tohioldson asuudal unendee bol ail bolgond bdag l asuudal bnshdee. Manai aav eej ch bas hunii muugaar l heldeg bsan. Ter uedee bas l uheesei gehiin naaguur bodoj bsan. Gehdee eej aav ni aimar aashtai ch danda ineej yavdag neg nz maani bdiin. Eejiige aashlahad ni tooodog ch gui. Ugasa shine sodon ug bish danda l heldeg ugnuud ni bnshd gd l… Ter nz maani harin uuruu uuriiguu eej aaviinhaa helsnees oor gdgiig meddeg blhooroo ineed aldaad l uuduus ni hardag bgamdaa. Bi teriig ni sursan. Haayaa nmg eldveer helehed ni ueiin ohintoigoo hereldej bgaam shg haana tgj bhiig min haraav ntr gl eejiin oodoos avch hayadag bsan. Odoo tgd uuruu hiih yumaa meddeg tom ohin bolson blhor zagnahaa bsan. Harin ch nadaas yum asuuj bj shiidver gargadag bolson bnle. Chi uuruu l osoj tom boldoo!!

  2. si_si says:

    Эр хүн-Яасан сайн залуу вэ бүх бүсгүйчүүд иймл нөхөртэй байгаасай ээж аавд ньч сайн хүү өсгөж хүмүүжүүлсэнд нь баярлаж б.а энэ охинд туслах юмсан яваад өгие гэхээр очих газаргүй байгаад байхаар эвдэрчихвийдээ хажуудаа авмаар санагдчихлаа

  3. er hun -d says:

    Эр хун чи жинхэнэ эр хун шуу. Ганз эхнэрээ биш эргэн тойрний хуммуусээ бугдийг сайн анзаарч, ядарснийг омгоолж, задарснийг дарж амидралийг байр байранд ни зохитсуулж яваарай. Чам шиг эрчүүд олон хуний амидралийг авардаг юм

  4. dolgoonn says:

    үнэхээр өрөвдөлтэй юм.нулимс гарчихлаа.охин мини дүү мини тэвчээр заана шүү.үхэх болоогүй бхад сөгдөж болохгүй.ээждээ хайртай бай чадвал аавийгаа уучил.одоо нас бага бгаа.жоохон томроод ирэхээр ажил хгд ирэхээр сураад боловсроод ирэхээр амидраад ирэхээр бүх юм жижигхэн ч гсн өөрчлөгдөнө,мөгөдгүй одооний яриад бгаа чини хэвээрээ бсн ч чи амидарч бгаа гэдэгийг санах хэрэгтэй.өөрөө өөрийгөө хүмүүжүүл дүү мини.эцэг эх ах эгч хүмүүжүүлж чадахгүй бол өөрөө өөрийгөө хүмүүжүүл.бас дүүгээ халамжилж байгаарай.чи айлийн ганц биш юм бна.дүүдээ хани болж яваарай.үнсие хөөрхөн дүүгээ амжилт!

  5. dindon says:

    нийтлэл арай үнэмшилгүй, бас алдаатай байна даа???

  6. dindon says:

    энд бичсэн нийтлэлүүдийг хэн нэгэн хүн л өмнөөс нь бичсэн юмшиг санагдчихлаа

  7. naran says:

    Эр хүн сэтгэл сайтай хүн юмаа. Нийтлэлийн эзэнд хэлэхэд аав ээжийгээ үзэн ядах хэрэггүй бх. Сургууль соёлоо дүүргээд аль болох хол явж, их юм сурч, ажиллаж, хайраа олоод төгс гэр бүл бүтээхийг хичээгээрэй.

  8. er hun says:

    чи буруу бодож бнаа.хүний ухамсарийн асуудал юмдаа.жишээ ни манай эхнэр чамаас хүнд дарамтанд бсан.тгд би тэр болгонийг ни мэддэг бсан.надад бүх зовлонгоо яридаг блаа.заримда намайг зовоочихно гээд ярихгуй гэдэг блаа.тэр үэд би чамайг бүхнээс өмгөлж хамгаална гээд аваад суусан.тгд өөртө тангаргалсан ингэж зовж өссөн хүнийг дахиж хэзээч зовоохгуй зовлон амсуулахгуй гэж.бид 2-н өссөн орчин өөр бас хэдэн насний(цөөхөн шүү ккк)зөрүүтүй болхоор хэлж ойлгуулах ойлголцохгуй бх гээд зөндөө асуудал анх блаа.гэхдэ би эхнэрдэ ганц ч удаа уурлаж загнаж үзээгүй.уурлаж бухимдах юм зөндөө л бсан.уура гартал чимээгүй сууж бгад гархаар ни сxн ярилцдаг л даа.эхэндэ тэдний гэрийнхэн хамаатанууд ни бүр эгч ни хүртэл та 2 салчаагуй юму? ийм сxн залуу удахгуй чамайг хаяад явна даа цаадах чини бараг өөр хүнтэй энээ тэрэ гэж тэнэгтэцгээж чи удахгуй гэдсээ чирээд гэртэ хөөгдөөд ирнэ гэж надаас нууцаар хэлж зовоодог бсан бган.албатай юм шиг залгачихаад л за ясан салчихаагуй хаягдчихаагуй байжил бна уу гэдэг бсан бгамда.1 өдөр уйлаад надад энэ бүхнийг ярисан.тэгээд л очиж түйвээсэн дээ.тэр цагаас хойш тэгж дарамталха болисон доо.харин миний хувид хайртийга улам ихээр хайрлаж одоо үр хүүхэдтэй сxн амидарч бнаа.одоо тэр ээж аав ха дүүс хамаатан садан ни миний үгнээс гарна гэж бхгуй манай хүнийг загнана гэж бхгуй долоочих гээд байдаг болсон доо.одоо хани мини хүүхдэ хараад гэртэ бдгийн.тгд би сар болгон 600.000 төгрөг өгдийн.зөвхөн өөртөө зориул гэж.тэгсэн хааяа нөгөө хэддээ нууцаар хэдийг ни өгдийн бна лээ.ккк.би мэдсэн ч мэдээгүй юм шиг л бдгийн.өөртө зориулж гэж өөрт ни өгчөөд яцийн ийцийн энээ тэрээ гэд т1 шдэ кккк.ингээд бодоод бхад эцэг эх ах дүүс ни хичнээн муу бсан гээд Хүн гэдэг чини дотороо үргэл сайнаар боджил бдаг юм шиг бгам да.Тэгэхээр мини дүү ээж аавийга үзэн яадад өөрийгөө үзэн яадалтаар зовоож бхаар уучил бас чамайг юу гэж хэлж бсан ч битгий тоо.болж өгвөл тусда гар.миний бодлоор тэр залуда үнэнээ хэлсэн бол тэр залуу чини ч гэсэн ойлгох бсан бхаа.за тгд дүү мини чамд амжилт хүсиэ.үргэлж инээмсэглэж яваарай..

  9. er hun says:

    чи буруу бодож бнаа.хүний ухамсарийн асуудал юмдаа.жишээ ни манай эхнэр чамаас хүнд дарамтанд бсан.тгд би тэр болгонийг ни мэддэг бсан.надад бүх зовлонгоо яридаг блаа.заримда намайг зовоочихно гээд ярихгуй гэдэг блаа.тэр үэд би чамайг бүхнээс өмгөлж хамгаална гээд аваад суусан.тгд өөртө тангаргалсан ингэж зовж өссөн хүнийг дахиж хэзээч зовоохгуй зовлон амсуулахгуй гэж.бид 2-н өссөн орчин өөр бас хэдэн насний(цөөхөн шүү ккк)зөрүүтүй болхоор хэлж ойлгуулах ойлголцохгуй бх гээд зөндөө асуудал анх блаа.гэхдэ би эхнэрдэ ганц ч удаа уурлаж загнаж үзээгүй.уурлаж бухимдах юм зөндөө л бсан.уура гартал чимээгүй сууж бгад гархаар ни сxн ярилцдаг л даа.эхэндэ тэдний гэрийнхэн хамаатанууд ни бүр эгч ни хүртэл та 2 салчаагуй юму? ийм сxн залуу удахгуй чамайг хаяад явна даа цаадах чини бараг өөр хүнтэй энээ тэрэ гэж тэнэгтэцгээж чи удахгуй гэдсээ чирээд гэртэ хөөгдөөд ирнэ гэж надаас нууцаар хэлж зовоодог бсан бган.албатай юм шиг залгачихаад л за ясан салчихаагуй хаягдчихаагуй байжил бна уу гэдэг бсан бгамда.1 өдөр уйлаад надад энэ бүхнийг ярисан.тэгээд л очиж түйвээсэн дээ.тэр цагаас хойш тэгж дарамталха болисон доо.харин миний хувид хайртийга улам ихээр хайрлаж одоо үр хүүхэдтэй сxн амидарч бнаа.одоо тэр ээж аав ха дүүс хамаатан садан ни миний үгнээс гарна гэж бхгуй манай хүнийг загнана гэж бхгуй долоочих гээд байдаг болсон доо.одоо хани мини хүүхдэ хараад гэртэ бдгийн.тгд би сар болгон 600.000 төгрөг өгдийн.зөвхөн өөртөө зориул гэж.тэгсэн хааяа нөгөө хэддээ нууцаар хэдийг ни өгдийн бна лээ.ккк.би мэдсэн ч мэдээгүй юм шиг л бдгийн.өөртө зориулж гэж өөрт ни өгчөөд яцийн ийцийн энээ тэрээ гэд т1 шдэ кккк.ингээд бодоод бхад эцэг эх ах дүүс ни хичнээн муу бсан гээд Хүн гэдэг чини дотороо үргэл сайнаар боджил бдаг юм шиг бгам да.Тэгэхээр мини дүү ээж аавийга үзэн яадад өөрийгөө үзэн яадалтаар зовоож бхаар уучил бас чамайг юу гэж хэлж бсан ч битгий тоо.болж өгвөл тусда гар.миний бодлоор тэр залуда үнэнээ хэлсэн бол тэр залуу чини ч гэсэн ойлгох бсан бхаа.

  10. Surna says:

    Сайн уу Миний хөөрхөн дүү Ингэж их зовж байхаар зүгээр чимээгүйхэн орхиод өөрөө амьдраач чадах уу? Гадуур гарлаа гээд харин буруу байдалын хүмүүстэй нийлэх эсвэл хэн нэгэн залуугийн нөлөөнд орж бас зовж болохгүй шүү Залуу хүүхэд ухаантай бас боловсрол эзэмших хэрэгтэй Чи ирээдүйгээ өөдрөгөөр хараач Гадаад руу сургуульд яв Англи хэл сайн сур. Чи өөрөө чадвал чиний өмнө маш том ертөнц нээлттэй байгаа Орчиноо солиод үзээрэй тэгвэл чи шал өөр орчинд өөр бүхнийг мэдрэх болно Бас тайван ухаантай уужуу байх хэрэгтэй Хэрвээ ингэж аав ээжийгээ хонзонгоор өс санаж гомдоод л явах юм бол хэзээ нэгэн цагт энэ гомдол чинь мартагдагхгүй эргээд чи нэг хөөрхөн охинтой болно гэдгийг битгий мартаарай Сур сур болвсор бүгдийг орхи март цэглэ Бас тэмцэх хэрэгтэй Ухаантай амьдраарай миний дүү

  11. onm says:

    Итгэxгүй бнаа. уxаан санаа эрүүл xун оxиноо янxан энэ тэр гэж дуудаxгуй. товчдоо эx эцэг чинэ чамд xэлдэг чи угэнд ни ордоггуй, тэгээд эx эцэг чинэ яаxавдээ жооxон боловсрол тааруу улс, xэлэx яриxаа сайн мэддэггүй л улс шиг бна. чиний ингэж явдаг бол чамайг нилээн уxаан муутай оxин болуу л гэж бодож бна. би тийм оxид зөндөө xарсан. яаж ч бодсон эцэг эx ни засаж аваx гээд яагаад ч дийлэxгүй, эр дагаж алга болоx дуртай, буур цаанаасаа тийм сонирxолтой оxид байдаг, тэгээд ч тийм оxид-ийн амидрал нэг л бутэмж муу байдаг юм билээ. эцэг эxдээ яаж xандана амидрал чамд тэгэж л xандана. нэг л сонин оxид xууxнууд зөндөө ш дээ. xэзээ ч бие дайчлаxгуй, чамайг бол гадарлаж л бна. сурлага гэж ямар бгаа болдоо. тэгсэн мөртлөө нээг иx сайxан залуу мөрөөдсөн сайxан амидраx гэсэн дотроо паланцаг, ой бодоxоос дургуй xурч бна.

  12. night says:

    Xairlax estoi. Odo jxn asudaltai bga ch chi xojim oilgox bno. Nadad eej mine bsn ch bolosoi …

  13. eee says:

    миний бага нас жаргалтай байж билээ. яг 10 хуртэлх уэ мин унхээр жаргалтай байжээ одоо бодход. Туунээс хойш манайд хэрүүл тасархаа байсан юм. Эмээ ээж 2 байнгийн хэрүүлтэй хэхэ. мэдээж зодоон тсохион гэж байхгу л дэ, тэхдээ энэ хэрүүлийн бузар чин хунийг дотроос н идэж эхэлдэг юм байна лээ, ХУМУУСЭЭ ХЭРҮҮЛИЙН БУЗАР МУУ МУУХАЙ УМ НААС ХОЛУУР БАЙТСГААЫА. байгаа орчиноо хайр энэрэл аз жаргалаар дуургэж байгаараай, хэрвээ тэгэж чадахгуй бол ядаж зовлон битгий уусгэж байгаарай, стрэссийн шалтгаанийг олоод тэрнээсээ али болох зайгаа бариарай амжилт

  14. Eegii says:

    Хун хуний бага нас оор юмдаа. Миний хуухэд нас хамгийн аз жаргалтай уэ мини байлаа. Аав ээж 2 мини их эрхлүүлж осгосон доо. Тэглээ гээд хунээс дор орсон юм алга. Хуухдээ хайрлаж осгооч эцэг эхээ. аав маани миний нуруу руу нэг удаа тулхээд авч билээ би бараг 24 цаг уйлаад туунээс хойш хэзээч тийм тийм юм байхгуй шуу ккк. Ээж аавдаа маш их хайртай шуу. миний дуу сур тэгээд арилаад огоо.

  15. Эр хүн says:

    Хүүхэд минь дээ.
    Аав ээжийгээ муу ч гэсэн хажууд нь хамт байгаа үедээ хүндэлж амьдар. Тэртээ тэргүй чи хэдхэн жилийн дотор тэр хоёроосоо холдоод өөрийнхөөрөө амьдраад эхэлнэ.
    Тэр үед хичнээн хүссэн ч аав ээжтэйгээ чи хамт байх боломжгүй болно.
    Хүүхэд нь л мөн юм бол хажууд чинь байгаа аав ээжийгээ ямар ч муу муухай байсан хайрлаж хүндэлж яв даа.
    Хэзээ нэгэн цагт аав чинь чамайг орхиод хадан гэр лүүгээ мөнхөд яваад өгнө. Яаж ч уйлж дуулж дуудсан эргэж ирэхгүйгээр явна.

    Нэг ч гэсэн удаа аавыгаа байхгүй болчихжээ гэж бодож үзсэн үү хүүхэд минь… Бодоод төсөөлөөд үзээрэй дээ. Хэрвээ, ашгүй муу аав үхчихэж гэж толгойд чинь баярлах бодол төрвөл өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй гэж ойлгоорой.

  16. mz says:

    өөдрөг бай

  17. zaya says:

    манай аав ээж бас яг манай аав ээж шиг. бага нас азгүй, хүний хайрыг татсан биш байсан болхоор. одоо насанд хүрээд 2 хүүхдийн ээж болсон ч нэг л аз жаргалгүй, хэн ч намайг хайрлахгүй байгаа юм шиг санагдаад байдаг юмаа. яаж энэ байдлаасаа гархаа мэдэхгүй л байна. яг үнэндээ ийм эцэг эхтэй байхаар хурдан гэрээсээ зайлмаар санагддаг. тийм ч учраас хэн нэгэнтэй гэрлэдэг байх л даа. би өөрөө өөртөө энэ тал дээр тусалж чадахгүй байгаа болхоор чамд зөвлөгөө өгч чадахгүйнээ. ямар ч байсан 2 хүүхэд минь жаргалтай хүүхэд насаа өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна.

  18. aimaar says:

    аймаар юмаа.

  19. kkk says:

    lalriin uhaan muutai yumnuudaas bolj huuhdiin amidrald iim tom har dursamj, muu sanaa uldej baigaamshd. za ah n helhed medeej nz zaluudaa helhed hetsuu baih l daa. gehdee chamaig baigaagaar chin l hairlah hun heregtei tuunees chamd hooson dur esgeh hun hereggui. chamaig iim baidaltaig medeed ene baidlaas tataad avaad yavah hun l heregtei shu

  20. NaaZu says:

    Yooo uneheer hetsuu aimdral baina, tehdee chi zowsnii etsest jargana gej ugend bat itgeeree, sharandaa hicheelee sain hiigeed, yamar ch zaluu bodolgui zowhon oortoo l sanaa tawi, eej aaw 2 chin uneheeer uhaan muutai humuus baina, odoonoos hicheeldee anhaarlaa 100 huwi handuul, bas oortoo ch sanaa tawi, yamar ch zaluu bodoh hereggui, bas buruu zamaar bitgii yawaarai, chi yag ene baidlaar ingeed yawwal amjiltand hurne, chi jarganaa, uneheer iim tohioldluud zondoo baidgiin shuu, chi bol horwoo deerh gants zowjigo hun bishee, chi oortoo itgeltei hicheelee hiigeed zowsonch zowoowgui yum shig ih oodrog baij hicheeleel sain hiigeereei bi chamd naidlaa shuu, hezee negen tsagt chinii sain saihan amidraad saihan huntei suugaad sain yawaag chin ene site-s bi harah bolnoo. chamd setgelinhe zugees az jargal sain saihniig husie amjilt shuu

  21. zuvulguu says:

    эм хүн хүч муутай гээд зодуулаж зовох ёсгүй.хүчтэй,итгэлтэй,эрч хүчтэй байх хэрэгтэй.Чамд найз залуу, эр нөхөр анхнаасаа хандах хандлага,үнэ цэнийг чи л хийж чадна.Өөрөөсөө л жишээлж зөвөлгөө өгөх гэж оролдлоо

  22. ө says:

    уруул дурдайвч элэг дурдайхгүй гэж. ээж чинь гаднаа тэгж байвч дотроо чамайг хайрлаж л байгаа.би яг наад амьдралыг чинь туулсан. одоо аав ээж жаахан хөгширсөн болохоор хэрэлдэж зодолдох нь багассан. энэ чиний гэр бүл, чиний хувь тавилан. чи гэрээ орхиж яваад жаргана гэж бодож байна уу. үгүй шүү. харин ч зовно. цаг хугацаа бүхнийг өөрчилнө гэж хүлээ дээ охин минь өөрийгөө боловсруул. нэг л өдөр бүх юм сайхан болно. миний эцэг эх танай эцэг эхээс ч аймар байсан. өвлийн шөнө гадаа хөөж гаргах энүүхэнд байлаа. аз жаргал хүсье найзаа

  23. zuvulguu says:

    эгч нь энд охин үрээ хайрлаж яваарай гэсэн гарчигтай өөрийнхөө амьдралын талаар бичсэн. Би сонголтоо хийсэн.Намайг аав, ээж, ах дүүс минь зодож байгаагүй ч тэрнээс муухай хийсэн.Миний дүү өөртөө итгэлтэй хэнээс ч дутахгүй амьдрах хэрэгтэй.Тэднийг хайрлаж, уучлаж болноо.Эцэг,эх, ах дүүс шиг сайн хүн байхгүй байж болноо. Гэхдээ өөрөө энэ сэтгэлгээнээс, орчноос амьдаараа гарч алхах хэрэгтэй.За амжилт

  24. saraa says:

    ХАМГИЙН хэцүү үзэн яадалтийг ч чи дотоод сэтгэлдээ бүтээж чи чадна . ГЭВч уучилах ни үзэн ядалтаас ч хэтцүү. МАНАЙ аав бас тэгдэг байсаан одоо бол овгон болцон бас намайг их гуйна . ГЭСЭН ч би уучилсаан. БИ тийний тасархай болхоор тэр.

  25. hi says:

    хүүе хол явж амидар миний дүү,шарандаа сайн сураад боловсролтой бол,гадаада гар боломж гарвал юухэв тэнэг хүмүүс байна юун аав ээж

  26. rosa says:

    сургуулиа л ямар ч бсн төгсөөд ав одооноос эцэг эхээсээ бага багаар(нилээн их байсан ч яахав дэ) юм салгаж бай хэнд ни ч мэдэгдүүлэхгүй өөрийн гэсэн жоохон мөнгөтэй болох хэрэгтэй нэг л өдөр чи тэсэрч дэлбэрээд явахаар болуул хэрэг бно шуу узэн ядаж бгага гаднаа битгий харуул сайхан аашилж байгаад л ав зодуулснийxаа төлөө авах юмаа авчийн гэж бод яахаараа төрсөн урээ зоддог ямар арчаагуй хумуус бэ миний дуу толгойдоо л мэдлэг их олж авах хэрэгтэй чиний олж авсан мэдлэг боловсролийг хэн ч чамаас булааж авч чадахгуй амжилт шуу

  27. Anar says:

    Chi ter zaluug yu gej buruutgah yum. Chi uuruu yavuulagui baisan ch ter chin hun.

  28. чиний зөв. гэхдээ заавал эр дагаж явмаар байгаа юм уу? чиний энэ байдлыг ашиглаж өвөртөө оруулах гэсэн хунишгүй залуу байвал яах вэ? тэгвэл нэг зовлон дуусаад нөгөө нь эхэлнэ зүү дээ. тэгхээр эр дагаж самбагнах хэрэг байхгүй байхаа. аав шиг чинь чамайг зодвол яах вэ? үнэхээр сайн залуу байвал алдаж болохгүй л дээ. тэгхээр сэтгэл хөдлөлөөр, уурласандаа ч юм уу? шийдвар гаргах нь дэмий байхаа. сэтгэл чухал шүү. царианы сайхнаар цай сүлэх биш. гэхдээ тэгтлээ царий муутай биш бол. хэхэ
    заа тэгээд амжилт гэхүүдээ…

  29. ADILHOON says:

    уншсан чин яг миний амидрал нүдэнд харагддаг бншд.би бас яг л ингэж амидарч бн.миний бие байнгн хөх няц шарх сорвитой ябдаг.хааяа найз залуугаасаа санаа зовдог.энэ чини яацийн гээл асуунгуут өө юманд цохизийм бгаз гж хэлээл өнгөрдөг.би аавгүй л дэ.багаасаа л ээж эмээ 2ртоо зодуулсаар өдийг хүрлээ.яамар ч буруу зүйл хийгээгүй бхад л…гэхдэ яаж ч үзэн ядахийг хүсэвч чадахгүй юм бнлэ.миний төлөө л гж бодож тгж бга бх гж бодоод яавж бнда.гэхдэ хэн хэзээ хаана цохичих бол гэсэн бодол сууцан ч юму хажууд хүн гараа савхад л айж цочдог болчдийм блээ.(уйлмаар санагдчлаа)

  30. vimo says:

    мы дуу чамд одоохондоо тэсэхээс оор арга алга да. аав ээж 2нхоо асуудалд али болох битгий оролтс. аавийгаа бхгуйд ээждээ ойр байж сэтгэлийн дэм узуулж, тайвшруул. уучилаарай, аав чин их тэнэг хун юм да, яг л мы этсэг шиг. мы аав мы ээжийг зоддоггуй бсан гэхдээ мы аав бид 2 хоорондоо яг танай аав ээж 2 шиг чин, бас чиний сонсдог угнуудийг эгч ни тсагтаа зондоо л сонсож явлаа. тэглээ гээд эгч ни нз залуугаасаа салаагуй ээ! ухаантай эр хун хорвоо дээр зондоо би. хамгийн гол ни чамайг чиний хайртай хун унэн сэтгэлээсээ хайрлаж, хундлэж бх ёстой! чи яг шувуухай шиг чиний далавч ургаж гуйтсэхээр чи уурээ орхиод л ниснэ. хамаатнууд чин яахав дэ, чи айлийн том ни болохоор л чамд аав, ээждээ тусла гэж сургайл айлдаж бгаан. тсаг хугатсаа бугдийг ни тсохилуулдаг юм бна лэ, чи санаа зоволтгуй! хичээлээ л сайн хийж, их юм сурах ёстой шу! за, амжилт!

  31. Sarangua says:

    миний сайн сураад гадаад явж мастэр хамгаал тэгээд тэндээ сайхан амидар олж сууршаа. наад ээж чини аавд чини зодуулаад сэтгэцийн жаахан юмтай болсон байна. Аав чини бас багадаа зодуурийн зовлон узэж оссон байхаа. Хол явж амидарааа. Монголоор дэлхийг харж болохгуй шуу. хэл сурвал хол чини хол явна шуу. Хунтэй суухаа яарч эрөөсөө болохгуй шуу. дахиад нэг зовлон. гэвч зондоо сайн залуучууд бий шуу. Хуухдийг багаас ни хайранд осгох ни маш чухал шуу монгол ахан дуусээ. Оодрог байгаарай миний хоорхон дуу. Наанаа байхдаа сураад ээж аавийнхаа угийг дараад хажуугаар ни Англи хэл сураад ТОФЭЛ огоод гадагшаа яваа сур. Тэгээд ондор боловсрол эзэмшээд чи дэлхийг дээрээс ни харах болно дуу мини. Хайртай шуу оодрог урагшаа.

  32. M S says:

    ХЭН НЭГЭН гуай жинхэнэ эргүү ни байна даа. ямар ч тохиолдолд хэнд ч гар хурч болохгуй!!!!! Эцэг эx байх ни хуухдийг зодох албан ёсны зовшоорол гэж арай бодоогуй биз дээ.

  33. hen negen says:

    heden nastai huuhed bolood l iim sonin erguu yum bichnemde aav chin arhichin yumuu ygaad zodood l boon daramt bolson ger bul l bhin naad buhnee orhih n haasha yum amidral gedeg chin tiim ch sansanaar amarhan yum bish neg l odor chi tom bolon tusda garan bitgii tegej erguu yum bodoo eej aav nar zugeer bhad zodohguide

  34. M S says:

    Харин гэрлэх суух талаар одоо яаж ч байсан бодож болохгуй. БАРЫН амнаас гараад арслангийн ам руу орох тохиолдол байдаг юм. ОХИД аавтайгаа адил хун сонгочих гээд байдаг талтай. ТЭХЛЭЭР угаасаа цаг хугацаа залууг чин таниулах болхоор битий л яарч узээрэй.

  35. Solongo says:

    Hey minii huurhun duu buu zov do! chamd buhniig davah zorig baigaa, buh hun bur tugs bish shu de, aav eej 2 chin unheer hetsuu yuma teglee gd bitgii setgeleer una da! buh yum saihan baih bolno gej naidaj bna, chinii l amidral shu de eej aav 2nh chin bish tim uchiraas bitgii ter 2or amidralaa ugui hiilgeerei, bushuuhan surguulia tugsuud tusdaa gar da l gej zuvlii, bas nz zaluudaa heleerei 🙂 amjilt.. bas ene delhii deer chamaas iluu zovj bga ch buhniig tevchij bga olon hun bg gedegiig bitgii martaarai, bi ch gsn zovson uedee tgj taitgardag yum..

  36. zorigoo says:

    za naiz mini uneheer setgel owdmoor yum. bi iim aaw eej.n talaar sonsoj baigaagui yum bn. odoo hdtei we. oyutan bol yamartai ch suguulia togsoh heregtei. yawj yawj chamd gants hani boloh zuil bol medleg bolowsrol shuu dee. ter tsagt chi aaw eejiigee hayad yawhad bolno. iim aaw eejiig hairlaad yah yum. yostoi albatai yumuu. eej aaw gj yu durtaigaa hiideg haan yumuu. hunii erh gj baidgiig sanah heregtei. yariltsahiig huswel 95151122 dugaarluu sms ilgeegeerei ok

  37. ayana says:

    Сайн уу бүсгүй мини чиний бичсэн зуйл үнэхээр монгол гэр бүлүүдийн дотор их байдаг, бид л энэ тухай дэлгэж яридаггүй болохоос.Гэхдээ чиний эцэг эх арай дэндүү юм байна.Үнэхээр ийм байдалтай байдаг бол,хэрэв чи ганц өөрийгөө авч явах чадвартай бол тэднийг орхиод явсан н дээрдээ,гэхдээ бур мөсөн орхи гэсэн уг биш хэлэх үгээ хэлээд хэрүүл уруул хийлгүй яв.Нэг л өдөр тэд чамайг ойлгоод уучлал гуйгаад ирнэ ирэхгүй бол тэр л биз.Бид энэ дэлхий дээр төрөé гэж төрөөгүй тэд л биднийг хайран дундаасаа төрүүлсэн.Эцэст н чамайг төрүүлж тэжээж өсгөлөө гэсэн шиг хариу нэхэж,ингэж дарамталж зарч шивэгчин шиг харицаж болохгуй шдээ.Бид чин эцэг эхийгээ хайрлаж мэддэг угийг н сонсож мэддэг сайхан култур-тэй хумуус.Гэвч ийм муухай зуйлийг бол би л хувидаа хэзээ ч тэвчихгүй.Хүн бүрт өөр өрийн амидрал бий,тэд яж амидралаа зохиосон шиг чи бас амидралаа зохиох эрхтэй хун…. Өөрийнхөөрөө тэмцэж энэ мухай амидралаа өөрчлөөрөө чамд амжилт хүсиé!!!!!

  38. M S says:

    Huurhii ohin min dee. Setgel hachin bolchloo. Chi yaaj ger buliin iim huchirhiileld amidarch tesch bsan bnaa. Ohin huuhed eejiigee dagadag gedeg ch chi zaaval eejiigee duuraij nuduuriin bai bolj bolohgui ee. Zaluu bn, amidral chin umnu chin bn. Guriij baigaad tusdaa gar. Hamaatan sadnii hol ni deer gej bie bieniihee shaldar buldar asuudald orootsoldohgui bolhooroo ger buliin haritsaa ergeed saijirdag ch nugliin nudiig gurilaar huurav gegcheer tiim ch amar martagdah bish dee. Nuhurteigee anh uulzdag baihad min aav eej min galzuurtlaa uurlaj tsagddag bj bilee. Gehdee zodoj nudej eldveer haraaj baigaagui l dee. Gesen ch nadad bas gereesee zugtmaar sanagddag ue bsan shuu. Harin odoo bol nuhur min hairtai huu ni bolson. Huniig taniad ireheer uurchlugddug yum bn lee. Amindaa gants ohinoo haramladag bsan yum shig bgaan.
    Chamd zuvluhud gereesee yav. Hatuu ch gesen unen ug helehed eejiinhee sain duraaraa songoson ter zuduurt amidraliig ni hugaslah gej bitii oroldooroi. Ugaasaa ugend chin oroh ch gui. Etsgiig chin harin burhan shiitgeg

  39. dandar says:

    ямар аймаар аав вэ ийм муухай аав гэж бдаг юм уу ямар дарамттай юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.