Ээжийгээ яах вэ?

Би өөртөө тулгараад байгаа нэг асуудлыг зөвлөх гэсэн юм. Нөхөр бид 2 суугаад 4 жил болжийно одоо жирэмсэн анхныхаа хүүхдийг гаргах гээд хоёр биендээ бол маш аз жаргалтай сайхан л байна. Хань минь надад хайртай халамжтай чадвартай сайн залуу. Гэтэл ээж нар гэж асуудлууд байнаа. Манай ээж гэж хойд эцгийн гараар өссөн болоод тэрүү их муухай зантай хүнтэй нийлэмж таарамжгүй хавьтсан ойртсон болгонтойгоо муудаж байдаг нэг их эхэрхэж ялрахсан хүн байдаг юм.

Тэгээд бас ядахад хадмуудыг минь ил далд гоочлоотой. Их бага хэмжээгээр амьдралд минь оролцоотой. Ядахад манай хадмууд жоохон арчаа муутай улс. Хүний байтгуай өөрийн садангууд нь л элэг бариатай. Энэ бүхнээс болоод нөхөр бид 2-т их багаар байнга үл ойлголцол зөв буруу ч эцэг эхээ өмөөрсөн хэрүүлтэй.

За энэ бүхнийг орхиод хаалгаа түгжээд хоюулахнаа сайхан амьдрая гэхээр манай ээж гэж нэг нөхөр бид 2-той хамт амьдрана гэж дайраад цуг амьдрахгүй гэсэн чинь энүүгээр бөөн юм болоод эрт урьдны ач тусаа дурдаад орилж хашгирч байгаад явлаа. Одоо би яах ёстой юм болоо. Өөрт нь хамаг учир асуудал байгааг сайн муу сайхан муухайгаар 1000 хэлээд ойлгохгүй. Хүн болгон луу дайрч давшилж гомдож санах юм. Муу муухай ч би төрсөн эхээ гэхүү хань ижлээ гэхүү яах ёстой юм болоо?

20 Comments

  1. ha ha says:

    sonin yumaaa. yag minii amidral bna daa.arai manai hun bichsen yum bish biz dee. esvel nad shig amidraltai hun bas bnauu. unshsan chini sonin sanagdcihlaa.

  2. dindon says:

    хүн өөрөө арчаатай байвал ээж нь ингэж чадахгүй шүүдээ яаж ч чадахгүй

  3. Эр хүн. says:

    Төрсөн эхийгээ ингэж хэлдэг хүн байдаг л юм байна. Ямар сонин юм бэ

  4. soembo says:

    би бас ээжээсээ болж нөхөртэйгөө байнга муудалцаад хэцүү л байна. Ээж маань өөрийн гэр оронгүй болохоор манай гэрт амьдарч байгаа. уг нь нөхрийн минь авсан байр юм. Гэтэл гэрт нь ирж хэвтчээд байнга гоочилж хэрүүл өдөөстэй. Ажил төрөл мөнгө төгрөггүй ээжийгээ тусдаа амьдар гэлтэй нь биш. хэцүү юмаа

  5. monda says:

    нөхрөө сонго. ээжийгээ холоос халамжил.ийм ээжүүд хэзээ ч засрахгүй. харин хөгшрөөд зөнөөд эрхээр нь өөр дээрээ авхад асуудалгүй.

  6. xr says:

    хамт амьдарна гэж хэзээ ч байдаггүй юмаа. Ядаж зүгээр сайхан улсууд байгаа биш, янз бүрийн ааш зантай хүн гоочилдог бол бүр хэцүү.
    Яаг би ийм амьдралыг туулж явна. Тусдаа гарий гэхээр арай боломжгүй. байнгын хэрүүлтэй. хүн өдөөстэй, гоочлоостой. миний тэсвэр тэвчээрийг шалгаж байгаа юм шиг л байна шүү.
    Х

  7. kkk says:

    zarim humuus ih teneg baihiimaa.minii duu tusdaa l amidar. nuhur chin chamtai l hamt bhiig husch baigaa. tusdaa baina gdg chin eejiigee ter chigt n hay gsn ug bish shu dee

  8. ЭЭЖИЙГЭЭ ХҮМҮҮЖҮҮЛ says:

    ийм эцэг эх байх хэцүү байх даа. уг нь чамайг охиноо гэж бодоод ээж чинь ухаан гаргах ёстой шүү дээ. сайхан амьдарч байгаа охиныхоо амьдралаар ээжид чинь тоглох эрх байхгүй шүү. ээж аав гэхээрээ эрх дархтай байдаг юм биш. ээж аавад бас хамжаарга хэрэгтэй. танай ээжийн өмнөх ач тусаа дурдаад байдаг нь таалагдсангүй ээ. эх хүн үр хүүхдээсээ өр төлөөс авдаггүй байлтай. тиймээс үнэнийг чинь хэлэхэд чи муу ээжтэй хүн байна. ээж болгон сайн сайхан биш шүү дээ. эцэг эх хүнд ганц заядагтай адил сайн нөхөр ч бас заяахгүй байж мэднэ шүү дээ. тиймээс чи ээждээ ойлгуулах гэж оролдоод, гэр бүлээ бодсон нь дээр байхаа. яваандаа ээж чинь ойлгох биз дээ. танай ээж хүмүүжлийн дутагдалтай ээж шиг санагдлаа

  9. erh gegee says:

    тусдаа амьдраад сайн эргэж тойрч байхгүй юу Хамт амьдрахгүй уучлаарай гээд л гүрийчих

  10. Sara says:

    миний дуу тусдаа амидараа. Нохор дургуй байна гэж тэгэхээр гайгуй байлгуйдээ. харин харж хандаж бай. Буу цуг амидраа.

  11. SANDOZ says:

    ээж чинь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд яваад өгөхийн цагт чи ээжийгээ ойлгох юм бна. эр нөхөр олдоно эцэг эх олдохгүйг санаарай. Үнэхээр хамт амьдрах боломжгүй бол ядаж ээжийдээ өдөр болгон очиж бгаарай! өөр чамд юу хэлэхэв дээ яаг энэ байдлаас чинь болоод эцэгээ алдсан хүн чамд зөвлөгөө өгөв!

  12. sony says:

    миний тэр гэж өмөөрөхгүй, чиний тэр чинь гэж буруутгахгүй зөв бодолтой охин байна. хэрэв нөхөр чинь ч гэсэн чамтай адил бодож чадаж байвал та 2-т асуудал алга. юу ч тохиолдсон шийдвэрлэж чадна гэдэгтээ итгээрэй. амьдрал баян,бас гашуун учраас юм юм л тохиолдоно, тиймгүй бол, бүх асуудал шийдвэрлэгдчихсэн байх юм бол уйтгартай аз жаргалгүй болно. хэцүү бүхний ард ухаалгаар тэвчээртэйгээр гарч чадаж байж аз жаргалын жинхэнэ амтыг мэдэрдэг юм.

  13. zochin says:

    ээждээ байнга очиж суу тараг авч очиж байгаарай. сайхан харитсаж бай

    гэхдээ тусдаа амидраарай. гэр булийн амидралд гадний хун буу оролтсуул чиний ч нохрийн ч ээж битий оролтсог.

    чи одоо хуухдээ бодох эстөи. оороо нохоргуй хуухдээ аавгуй хоэр хун хохирох гээд бна,

    ээж бол ээж насний хани бол насний хани.

    ээжийгээ хайрла халамжил тусал харин амидрал бол чи нохор хуухэд 3т хамаатай юм гадний хун оруулах хэрэггүй, оролтслоо бутарлаа

  14. gegee says:

    тусдаа амидар өөр зам байхгүй, 2хүний дунд чи л зовно шүү

  15. summer says:

    тусдаа амидарсан ни дээр шүү.тийм ээж бол чамд гай болнуу гэхээс тус болку шүү.хамт амидарвал ээжээс чн болж чи нохортэйгөө байнга хэрэлдэж сүүлдээ салахдаа тулвал яаана.араа бодоо.тиймээс ээж бол тсааашааа.

  16. chingee says:

    tustai baisan n deeree, tustai baiwal neeree ta 2 uneheer asuudalgui saihan baih bolnoo, eej chin hamt baiwal tegeel nuhur chin hetsuudene deee

  17. Ramiraz Sanchez says:

    Eej chine chine setegtsin gajigtai yum bishuu! Tiim huniig hevtuuldeg emleg bdiin sh de!!!

  18. soko says:

    îäîî ÿàõ âý ãýæ þó ãýñýí ¿ã âýýýýý íýðòýéãýýð íü àë÷èõàà÷ ÝÝÆÈÉÃÝÝ

  19. . says:

    ГАЙ ШД ТУСДАА Л БАЙСАН НЬ ДЭЭР. ЦУГ АМЬДАРВАЛ АМЬДРАЛ ЧИНЬ ШУУД ТАМ БОЛЖ САЛЖ САРНИХ ДЭЭРЭЭ ТУЛАХ ЮМ БАЙНА

  20. WARWAR says:

    насаараа хамт амидрана гэж бодож байсан ээж байна даа тэгэээд чи айлийн 1юмуу чам шиг ээжээ муулсан хадамаа муулсан охид хүүхнүүд энд зөндөө байна яаж ч байсан тусдаа л амидар гэх байна даа ээж чин чаг нөхөрөөс чин харамлаад нөхөр чин ээжтэй чин маргаад тамийн амидрал эхлэнэ шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.