Сайн байцгаана уу. Би одоо 22 настай гадаадад гараад 4 жил болж байна. Би гэдэг хүн чин эхийгээ чин сэтгэлээсээ хайрладаг хүн байлаа. Миний хувьд бол ээж мань миний ганц амь амьдрал хорвоогийн цорийн ганц нандин эрдэнэ минь байсан юм. Байсан гэхлээр та нар манай ээжийг үхсэн гэж битгий ойлгоорой. За юу гэхлээр ээжийн мань хувиа хичээсэн зөвхөн өөрийгөө л боддог эсүл тэр хар юмаа илүүд үздэг зан ньбас надаас үргэлж мөнгө нэхдэг явдлууд намайг бага багаар зовоосоор байгаад сүүлдээ намайг эхийгээ хайрлах тэр сэтгэлийг минь үгүй хийж байна. Би анх гадаадад ирээд эхний 2 жилийн хүч хөдөлмөрөө ээж рүүгээ л явуулсан яахав тэр үэд тэндээ өр зээл тавиад ирсэн болохоор тэрийгээ явуулдаг байсийн сүүлд сонсохнээ заримийг нь өгөөгүй нуугаад идсэн байсан.
Миний ээж намайг энд яаж мөнгө зовж олдогийг огт мэддэггүй хэлсэн ч нээх тоодоггүй өөрөө л мөнгө надаас авч байвал болоо гэж боддог юам шиг байгаан. Утсаар ярих болгонд л бөөн зовлон тоочоол тоочоол тоочоол тэгэхээр нь би гэдэг хүн яаж үгүй гэж хэлхэв нэхэх болгонд нь өгсөөр л сүүлдээ байнга тэгсээр байхад уур минь хүрч нэг хэсэг холбоо барихгүй үзлээ. Гэтэл өөр хүмүүсээс мөнгө зээлээл нөгөө хүмүүс нь надаас мөнгөө нэхээл би тэр хүмүүсийн мөнгийг өгсөөр л ингэж нилээн удсымаа. Сүүлдээ ч би өгөхөө байсан гэтэл ээж намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлнэ одоо юу гэдийн хар амиа хичээсэн, эхийгээ боддоггүй өөрөө гадааадад жаргаад би энд зовоод байна чи миний охин биш чамтай хэзээ ч харьцахгүй өөр бас нилээн сэтгэл эмзэглүүлэхээр үгийг асар их хэлсэн л дээ. Гэхдээ л хүн гэдэг чин эх нь л юм болсон хойно тэгж байсан ч өршөөгөөд уучлаал өнгөрдөг байсан.
Ээж маань надаас одоо мөнгө авснийхаа дараа миний охин шиг сайн охин хаа байна хайртай дуртай ёстой тэнгэрийн охин болдын харин мөнгө өгөхгүй гэхлээр би гэдэг хүн чин аймар хүн болж хувирийшдээ тэр хүний охин биш муухай эхийгээ боддоггүй хүйтэн сэтгэлтэй болийшд. Намайг энд яаж шүү байна охин минь наашаа ир ир болохгүй байвал ээжид нь мөнгө биш чи минь л надад хэрэгтэй гэж нэгч хэлж байгаагүй. Тэгж хэлвэл би их баярлийшд. Би ээждээ огт ямар аймар хэцүү энд байдгаа ч хэлж байгаагүй хэлсэн ч тоохгүй биз. Намайг ээжийгээ гэх тусам тэр хүний зөвхөн өөрийгөө гэх сэтгэл нь намайг тэр хүнээс улам хөндийрүүлж байх шиг байна.
Харин одоо би ээжийгээ санахаа ч байсан харин эсрэгээрээ их үзэн яддаг болчлоо. Гэтэл бусад ээж нарийг харахаар манай ээж шиг биш юмаа авах уу авах уу л гэхийн. Саяхан ээжтэйгээ яриад ээж охин нь удахгүй очлоо шүү гэхэд аан тиймүү гэхийн баярласан сэтгэл огт алгаа. Би ч бас ээжтэйгээ уулхзахдаа тийм ч их баярлахгүй байна. Бид 2 хоорондоо их хөндий болсон юм шиг байгаан. Энэ бүгд тэр хараал идсэн мөнгөнөөс л болохийн ээж маань надаас илүү тэр мөнгийг л илүүд үздэг бололтой. Би одоо ээжтэйгээ яаж харьцвал зүгээр вэ. Та нар надад зөвлөгөө өгч туслаач та нарийн ээжүүд ямар хүмүүс байдаг вэ. Eр нь ээж гэдэг хүн ямар байх eстой вэ хүмүүсээ…
42 Comments
Ээжтэйгээ түс тас ярь, тоо баримт үзүүл, хаана ямар нөхцөлд ажиллаж байснаа хэл, гомдлоо тайл, монгол хэлний дамжаанд яв.
энэ бол арайл хэтэрсэн хэрэг хүн гэхэд би лав эргэлзэж байна. хүний ээж хүн ийм байж болох уу.? али болох охиноо сайн сайхан яваасай гэж боддог байхад энэ лав шулмас……
Бурхан болсон хайртай аав ээж ахыгаа үнэхээр их санаж б.а Мөнгө бол юуч биш элэг бүтэн амьдралыг аз жаргал гэдэг юм.Ойр дотныхноосоо тэр тусамаа мөнгөтэй бол өгчил бай.
Hunii amidrald ymarwaaa negen ym holbootoi bol hunii amidraliin gol utga uchir une tsene in huvi hundee l bi, aav eej chin oilgohgui esregeere zowooj bga bol ted nariig mart chi zgr l yag normad in tusal burhan chamaig amidar gej horvood turuulsen nasaaraa hund urtuu bol gej horvood turuuleegui, ter deer setgel zuich gsn hun ed nar hurtel odoo nomiin ugee solimoor ym, chi herwee eejduu ugdug mungu udirdaj eejiigee medeldee avwal chi jargal bailgaj chadna chi odoo ber bulee terguulj bna chi l uundee unen ch bai ehled uuriiguu bod ternii daraaa eejige ene 2 iig gehde bi salgaa
Манай аав нас барсан ээж маань байдаг. Би айлын 3 хүүхдийн нэг. Нөхөр бид 2 10 гаран жил өөрсдөөсөө ч нарийлж байж 2 өрөө байртай болсон. Гадуур хооллодоггүй, юм үзнэ гэж мэддэггүй, ажилдаа ихэнхдээ 30 гаран мин алхаж очдог, бас хувцас ч хямд юм л өмсдөг байсан. Харин манай ах дүү нар өөр, орох орон байхгүй мөртлөө 7 хоногт дор хаяж 3 гадуур хооллоно. Байнга үзвэр үйлчилгээ, микро энэ тэрт сууж мэдэхгүй таксидна. Ер нь манай гэр бүлүүдийн орлого ойролцоо. Би тэдний амьдрах хэв маягийг шүүмжлэх гэсэнгүй. Гэхдээ сүүлийн үед гаргаж байгаа араншин таалагдахаа байлаа. Үүнд ээж ч бас багтаж байгаа. Бид байраа авсаны дараа хэдэн жил ээжтэй холбоотой зардлуудыг бүгдийг шахуу гаргаж байлаа. Тэгээд сүүлийн нэг жилээс манай ах дүү нар ер нь бараг дассан бололтой бүх төлбөрийг манайх руу явуулж байнаа. Ээж ч эд нар орон гэргүй юм, танайх боломжтойгоороо төлчих энэ тэр гээд. Би өөрийгөө ээжээсээ харамлаж байна гэж бодохгүй байна. Би ганц хүүхэд нь байсан бол ээжийг аваад явна. Боломжтой бүхнээ л хийнэ. Харин одоо бол надад ах дүү нар байна. Тэд бас энэ бүхнийг хуваалцах ёстой, тэд нарын орлогоо зохицуулж чадахгүй байгаад би буруугүй биз дээ? Ийм байхад ээж яагаад намайг ойлгохгүй байгааг ойлгохгүй юм.
манай ээж миний 2 ороо байр аваx бодолтой явуулсан монгийг маани xадгаламж зээлийн xоршоо (гэр xорооллийн барилгажилт, бауан ондор сан) д огж алдаад, туруу жил явуулсан бас л 2 ороо байрний $ г маани банкинд xийгээд % г ни авж бна гээд $ бxгуй , байр ч бxгуй ингээд л 10 жилийг гадаад онгороож , залуу насаа золиосоллоо доо.гадаадад яж зовж $ олдогийг манай ээж суулийн xэдэн жил ойлгосонгуй онгорлоо доо
ер нь чи ээждээ өгч чадах мөнгөний хэмжээ, ээж чини аятайхан амидарч áîëîõ мөнгөний хэмжээ 2-н зохист түвшинг òîãòîîãîîä ººðèé㺺 ÷ ýýæèéãýý ÷ ýâã¿é áàéäàëä îðóóëàõã¿é áàéõààð ìºí㺠ÿâóóëæ áàéãàà÷ äýý. ýõ õ¿íèéã áèòãèé òèéì ìóóõàé áàéäàëä îðóóë ë äàà. өөрийгөө ч гэсэн ийм харамч муухай хүн болгож яахнав дээ.
ali ali talasn bodoj uzeh heregtei baihaa eejiigee hairla ug uriin hezeech tulj barahgui gej baigaa humuust helehed ter bol uneher unen noiroo hagaslan baij ivdohodn hamt uvduj zovoh tsagt hajuud chine baidag gants hun bol medeej eej. gehdee hun hun uur huuhdee usguj undiilgusnuuruu turee bariad mungu neheed zovoogood baival hetsuushuude. basl ar gertei amidrah gej zovj yavahad tursun ehn bainga ugleed duulaad haragad baival yamar baih ve. harinch yaajiin iijiin geed bval uur bizdee. ali boloh ur huuheddee daraa bolohgui geed amidraliin tuluu temtseed ajil turul hiigeed yavdag etseg eh zunduul baidag terentei adil esregere humuusch ih baigaa baih arhi uuj end tend ur shir taviad ur huuhdee zovoodog humuus bishgui baigaa gehdee tegeed odoo yaahavdee tursun etseg eh bolhoor yamar haychihaltai bish zandn tohiruulaadl amidrahaas yaahav
МS-д зугээрдээ найзаа
Good phrase thank you for your kindness.
ээждээ төлж баршгүй өртэй л гэх юм. Тэрийг ни тэгээд тэдэн жил тэжээсэн учраас гэх мэт матэриаллаг хэмжүүрээр хэмжсэн ч байх шиг. Битгий тэнэгт монголчуудаа. Тэжээж өсгөж чадахгүй бол бэлгэвчгүй сексдэж жирэмслэх ямар хэрэг байсан юм.
Эх хүний чинъ үрээ гэх сайхан сэтгэл ни л харин тэр төлж баршгүй өр гээд байгаа юм ни тэр.
Тэрнээс биш албатай юм шиг төрүүлчихээд дараа ни хэдэн жил маллаж өсгөчихөөд, би чиний ээж гээд юм нэхээд байвал тэрийг ямар юмных ни өр гэх вээдээ
их хэтсүү юм байна даа! Уг ни хуний эх тэгдэггүй л юмдаа. манай ээж бол хэзээ ч монго тогрог асуухгуй, али гайгуй унгутэй амттай хоол ундаа бариад ирдэг. Эх хун арай л оор байдаг юмдаа! Сайн мэдэхгүй байна яг ю гэж зовлохоо! Ийм ээж бас байдгаа л гэж бодож сууна
Чамайг маш сайн ойлгожийн.Тийм болхоор чи ээждээ øøрийгøø яагаад ингэж бухимдаад байгаагаа илэн далангуй хэлээ, хэрвээ чиний байдлийг ойлгохгуй, авч хэлэлцэхгуй байвал нэг хэсэгтээ холбоогоо таслаа! Тэгж байж л ойлгоно. Би урьд нь чам шиг дотроо бухимдаад л боож ухэх гээ л явдаг байсан. Тэгээд олон удаа гомдоллож, уурласны дараа зугээр болсон нээрээ шуу! Тэгээд нэг øдøр юу ч угуй хоосон, уур бухимдлаас øøр юмгуй хоцроно шуу!!!
тиймээ чиний хэлсэн үг.мөнгөнөөс дор үзсэн.хүн хүндээ хайртай байлгүй яахав,ялангуяа эцэг эх үр хүүхэд гэр бүлийн хайр гэдэг бол юунаас ч илүү хайр байх ёстой.манайхний нэг:эцэг эх чини чамайг насаар ни өсгөж өндийлгөсөн хариугий ни барих ёстой гэх хэллэг бх юм.хүн бүр хүүхэд бүр сэтгэлээрээ хайрлаж чадалтай нэг ни бэл бэлчингээрээ ээж ааваа баярлуулж байхад,зарим нэг ни чадчих юмсааан гээд чадахгүй яваа нэг ч бх юм.энэ хорвоо дээр хариу нэхэх гэж хүүхэд төрүүлдэг юмуу?эсвэл өөрийнхөө үр удам,төлөө үлдээж түүнийгээ эрүүл саруул өсгөдөг юм болуу?энэ бүхэниөи буруу ни ердөө ядуу буурай эх орон шавхай шунахай эрх баригчид улсдаа ажиллах боломж бхгүйгээс бид бүхэн гадаад ороний улс шиг бж чадахгүйдээ бусад ороний хүмүүст нүд үзүүрлэгдэж хараалгаж дээрэлхүүлснээсээ болж гутарч зовж амидарч бна.хэрэвээ монгол улсад маани ажиллах ажил хүн бүрт элбэг байсан бол бид юу гэж ингэж хүний нутагийг зориж эх эцэг аав ээж ах дүү нарийгаа гомдоож өөрсдөө зовох билээ!!!хуний нутагийн элс ни хүртэл хайрах юм.охин үрээ хайрла,эрчүүдээ бас хайрла.хүмүүсээ бие биеэ амид дээрээ хайрлацгаая.
чи сард хэдэн мөнгө ээждээ явуулдаг юм бэ?
за юуний өмнө надад зөндөө олон сэтгэгдэл бичсэн хүмүүст баярлалаа.Тэгхээр Эринд хэлээх зүйл бн аа өөр бас бус тэгж бичсэн хүмүүст хандаж хэлхэд:Би энд нэгээхэн хэсгийг л бичсэн миний хувäд бол ээж маанä тийм ч сайн хүн биш намайг та нар эхдээ нэг хэдэн халтар мөнгө харамлалаа гэж бодоод бх шиг байна.яг гол зүйл н болохоор миний хувд мөнгөндөө биш тэр хүний намайг гэх сэтгэл байхгүй намайг ойлгодоггүй зөвхөн ганц охиноо мөнгөнөөс дор үзсэн болохоор л миний уур хүрээд байдиймаа би уул н тийм санааг л энд гаргахийг хүссийн мэдээж хүн л юм чин эхийгээ хайрлах эстөи л байлгүи яахав гэхдээ хүн намайг хайрлахгүй байхад би яаж тэр хүнийг хайрлах вэ дэ надаас өсгөсөнийхөө хариуг нэхээд бүр тодруулбал тэр хүн өсгөснийхөө хариуд мөнгө нэхээд байдаг н миний уур хүрэд байдийн за дахиад дашрамд хэлхэд би энэ бичлэгт нэгээхэн хэсгийг л бичсэн юм шүү.
хэрвээ миний ээж надад тэгж хандсан бол би яах бсан бол гээд бодоод байхнээ унэхээр хэцүү юм бнаа.
Ээжтэйгээ байхад баян байдаг юм шүү
Намайг мандаж явахад ээж маань их муухай харилцдаг байсан юм чиний бичсэн шиг.
Хэдэн жилийн дараа өр ширэнд ороод хүний нутагт гутарч явахад минь надад үлдсэн намайг гэсэн хорвоо дээрхи ганц хүн нь ээж минь л байсан юм даа. ээж дээрээ юу ч үгүй амьтан л ирсэн яахаа мэдэхгүй л амьтан өөр очих газаргүй л ирсэн дээ. ээж минь надад ямар их хайртайг, ээждээ шилжүүлж байсан хэдэн төгрөг ямар өчүүхэн гэдгийг ойлгосон. ээждээрээ ирээд ахиад би босоод ирсэн хэ хэ сайхан байнаа, ээж одоо намайг дүүдээ туслахгүй байна энэ тэр цагаан сар боллоо энэ тэр гээ л хэлдэг их авдаг би өгдөг гэхдээ өөрчлөгдсөн зүйл нь би үнэн голоосоо ээждээ эгч дүү нартаа чадах ядхаараа тус болох юмсан гэж боддог болсон. өмнө нь би хувиа их боддог нэг сүрхий би л байсан юм билээ тэгээд бас олсон хэдэн юмандаа онгороотоод хайртай хүмүүсээ ад үзээд байсан юм билээ. би өөрчлөгдсөн чи ч өөрчлөгд. юм байгаа ээждээ өгчихгүй юу. мөнгөгүй ч ээжтэй байхад болно доо.
би бас хорвоогийн бүх ээжийг өөрийнхөө ээж шиг гэж боддог байсан. ээж аав 2 маань 2 идэхагүй хоосон хонохгүй амьдардаг. би мөнгө гайгүй олдог болоод ээж аавдаа өгөөд авахгүй. арай гэж авбал өөр хэцүү яваа ах дүүд маань хэрэгтэй юмийг нь аваад өгнө. хайрлахгүй байхын аргаггүй аав ээж минь ээ хайртай шүү. хариу нэхээгүй хайр зөвхөн ээж аавын хайр байдаг. чи ээжийгээ ойлгож хайрлахыг бодоорой. би бас хүүхдээсээ авсан мөнгөөрөө өөрөөсөө дүү архичин эрийг тэжээж хажуудаа байлгадаг эмэгтэйг мэднэ. хүмүүсээ энэ охинд хэцүү байгаа
Монголд юм их үнэтэй хэцүү юм билээ. чи эхээрээ тэжээлгэж өсөж том болчоод хэдэн халтар цаас харамлаад байхдаа яадаг юм? Чамайг насны эцэст хөл хучих ганц үрдээ гэж хайрлаж халамжилж өсгөсөн байх тэгтэл чи үр могой царайлаад хэдхэн төгрөг эхээсээ харамлаж байдаг. Би ч гэсэн гадаадад байдаг ээждээ сар бүр тодорхой хэмжээгээр мөнгө өгдөг. Ээж хүн тийм байх ёстой гэж хэлэх утгагүй харин хүний ганц охин ийм арчаагүй эхийгээ мөнгөөр хэмждэг байж болохгүй шүү.
Энэ хумуус яасан арчаагуй бодолтой байдаг юм бэ? Арайчдээ! Чи эхээсээ хэдэн халтар цаас харамлаж байгаа юмуу? ЭЭж чин чамаас дуртайдаа аваад байнуу? Нас дээр гарсан эхийгээ хайрлаж явах ёстой атал чи оороо ажил хийгээд монго ол гэж хэлж чадхуу? Чи хэнээс гараад яаж хун болчихсон гэж оорийгоо бодоод байгаан бэ? Яас махаа тээн байж чамайг гаргаж борив бохис хийлгуй ямарч хунд ажлийг ханцуй шумлан хийж ур хуухдийнхээ толоо амидралаа зориулсан эхийгээ чи одоо узэн ядаад халтар цаасандаа толгой чин эргэж. Чи ч гэсэн нас дээр гараад эрхийн цагт чи ур хуухдээ л гэх болно доо уунийг баттай хэлчихэы. О магадгуй тэр цагт чиний хуухэд яг л чамайг дуурайсан сэтгэхүйтэй оодоос чин Чадку гэж хэлээд тэр дээдэлчихсэн xалтар цаасаа богсон доороо чамаас нуучаад сууж байхаас сийхгуй л юм байна!
Эцсийн эцэст ээж аавийгаа алтан аыганаас ус уулгах ёстой хун бол чи! Ээжээрээ гуйлгаж биш ээждээ авхуу авхуу гэж хайрлаж халамжлах ёстой хун бол чи! хэтэрхий оройтсон уыд битгий харамсаарай гэж хэлмэр бна. Ганц унэн уг сонсчихмоор цагт ээжийгээ хаанаас ч ирээд олдохгуй байх цаг ирэх вий!
Emma найзушка, чиний зөв өө.
Гэхдээ би энд соёлын ялгааны талаар ярьсан юм.
батлагдсан нотлогдсон Харвардын Их сургуулийн сэтгэлзүйн судалгаанаас иш татсан юм. Тэхээ Монголынхоо тухай монголоороо бодоод бүх азиудад тулгачихсан юм биш ээ гэж.
PEACE ;))))))))))))
Гадагшаа гарсан монгол хунд лав чиргуулгуй дан цээжин биеэ авч яваа хун тун ховор шдээ.Хэмжээ хязгаартай илуучлээд хаяж сурах л хэрэгтэй.Аав ээжүүд бол ухамсараасаа шалтгаалана.Миний муу аав ээж хоёр бол өгөөд байхад авахгуй миний охин өөрийгөө бод гээд л нэрэлхээд байдагийн.Эвий эвий
Дээрх MS бух азиудийг өөрсөн шигээ төсөөлөж болохгуй ээ.Япон эцэг эх хуухэд хоорондийн харъцаа унэн гайхалтай юмаа.Тэндээс сурч улгэр дууриал авахаар юм их ажиглагддаг.Хуухэдээ нас биенд хуртэл жинхэнэ ёсоор хариуцлагатай эцэг эхийн уурэгээ гуйцэтгэнэ.Нийгэмд хөлд оруулаж өгөөд тус тусдаа данстай амъдрана.Хөгширсөн хойноо хурааж хадгалсан мөнгөөрөө оршуулаганийхаа зардлийг хуртэл өөрсөнөө төлнө.Өөрсдийгөө тойлж хучирэхгүй болохоороо асрамжийн газарт мөнгөө төлөөд уйлчлуулэнэ.Асрамжийн газарууд нъ хуртэл дотроо таун маягийн зэрэглэлтэй байх юм.Хувъ хуний хөгжил нийгмийн дэвшил гэж хунийг ийм болтол нъ өөрчилдөг байх л даа.
Эцэг эх гэхээр бурхан байдаг юм биш шүү дээ. Алдахдаа алдаж эндэхдээ энддэг жирийн л хүмүүс. Хүнээс гарч болох хамгийн адгийн ааш аяг ч тэднээс гарч болно. Тэвч энэ тэр, одоо жаргах цаг нь ч гэх шиг ээ. ураг төрөл, хамаатан саднаараа түрий барьж бусдыг өөрийнхөө өмнө өртэй юм шиг санагсад болимоор юм.
Азиуд бидний сэтгэлгээ ч шал ондоо шүү. Caucasian ээжүүд бол үр хүүхдээ энэ хорвоод түүний хүсэл зоригоос үл хамааран би өөрөө хүсч авчирсан учраас би түүндээ маш их хариуцлага хүлээх ёстой гэж ханддаг байхад Азиуд би чамд амьдрал бэлэглэсэн, чи миний ачийг хариулах ёстой гэж ханддаг.
Мэдээж зүүний үзүүрт будаа тогтохын адил амьдралыг бэлэглэсэн хайрт эцэг эхдээ үхэн үхтлээ ач санаж явах ёстой. Гэхдээ хэзээ ч хэн ч, чиний ээж чинь ч гэсэн ачлалыг ял болгох учиргүй.
Эцсийн эцэст Rationality гэдэг чинь хувь хүн оршин тогтнох үндэс юм шүү дээ.
Миний зүгээс чамд зөвлөх юм гэвэл чи зөвхөн тогтмол хугацаанд тогтмол тэтгэмжинд ээжийгээ дасгавал яаасан юм бэ. 2 сардаа ч юм уу зөвхөн тийм хэмжээтэй л мөнгө өгч чадахаар байна, тэгэхгүй бол охин нь очихдоо юу ву ч үгүй, цаашдаа таныг өргөж явах байтугай болох гээд байна гэж ойлгуулахгүй бол.
adilhan zovlon toochood nemergui tiim urtei baga tsalin avad geheer tooj sonsohchgui nadaa yamar hamaatai yum gesen yanztai uuruu uchnuun yum yariadl uneher hetsuu tsug amidar hool und belen geheer huuhed harahaas aigaad tsug baihgui tegsen hernee hoolnii mungu geedl yooyy yaah ve humuusee
uneniig helehed iimerhuu eejuud olon yum bainaa . manai eejl iim gej bodoj basian chine. mongo ug uguh yostoi avahch yostoi geedl dairchihnashuudee. her hemjeegeer olsniihoo hereer l eejdee ugdug getel hun tegdeggui yum baina tiim ch yum baihgui iim ch yum baihgui geedl avsan munguuruu garad naiz nartaigaa idej uuchihna tegedl hoolnii mungu baihgui geedl ih hetsuu shuu getel zarim aav eej nar ur huuheddee daraa bolohgui yumshuu geed uurt taarsan ajil turul hiigeed baij baidag uridn uruvduud ugdug baisan neheh tusamn bur uur hureed baihiin ta nar namaig tejeeh yostoi mungu ug geed baigaa huniig uneher yaahuu
Сайн байна уу?Би яг чамтай адилхан байдалд байнаа.Би гадаадад ирээд олон жил болж байна, анх намайг ирсний дараа ээж маань дандаа мøнгø нэхдэг байсан.Би тэгээ л ээждээ хайртай болхоор хэрэгтэй гэсэн уед нь øгдøг байсан, тэгээд хэдэн жил би тасралтгуй мøнгø явуулдаг байсан чинь бур аваад сурчдаг юм билээ.Би суулдээ бур дургуй хурээд øгч чадахгуйнээ охин нь одоо øøртøø мøнгø хадгалахгуй бол болохгуй нь гэсэн чинь аймар уурлаад юу яриад байгаа юм мøнгøø наашаа явуулж хадгалуул гээд байхаар нь би чадахгуй гээд хэлцэн. Миний бодлоор чи одооноос эхлээд юу ч битгий явуул, тэгээд яасан ийсэн гэх юм бол урдаас нь яг адилхан тасралтгуй зовлон тоочоод бай ( ажил байхгуй ч гэдгиймуу) эсвэл би таниас мøнгø авах хэрэгтэй болчлоо гэж хэл. Миний бодлоор ээж чинь чамайг тэгж хэлхийн бол эхний удаа уурлах л байх гэхдээ битгий тоо, чи одооноос эхлээд øøрийнхøø ирээдуйг бодохгуй бол чи удахгуй аль ч угуй болно шуу!!! ( манай монгол зарим эцэг эхчууд ямар ур хуухдээ бодхийн биш, тийм болхоор øøрийгøø бод) болохгуй бол битгий холбоо барь! Иим эцэг эхчууд хэзээ ч юм ойлгодоггуй юм. Хатуу аргаар сургаа, чамайг нэг øдøр амьдаар чинь галзууруулий шуу!!!
ganboldaltanhuyag гээд адд хийгэрэй
за да танай ээж чамайг хүнтэй суугад тусда гарсан ч яг л энэ хэвээрэй байж нөхөр та 2ийг чини байнга хэрэлдүүлнэ дээ.яасан хэцүү ээж вэ!!! яг манай ээж шиг!!! манай ээжид дутагдаж гачигдах юуч бхгуй хэрнээ будлиан хутгаал явжил бна да.хэцүү дээ хэцүү
за да танай ээж чамайг хүнтэй суугад тусда гарсан ч яг л энэ хэвээрэй байж нөхөр та 2ийг чини байнга хэрэлдүүлнэ дээ.яасан хэцүү ээж вэ!!! яг манай ээж шиг!!!
Minii aav ch gesen jinhene burhan shig hun de. Aavaa bi tanida mash ih hairtai shu minii avaa!
би бурхан шиг аавтай юмаа, юм өгий гээд явуулаад байхад л хадгалчихсан байж байдаг юм,одоо миний ач хүүд зориулдаг болсон хэхэ хөөрхөн байгаа биз, бие бодож яваарай, эрүүл байж байтал бусад юм аяндаа болно,ээжийгээ илуу их хайрлаарай,
өрөө төлөөд үлдсэн мөнгөө өөртөө хадгал эсвэл найдвартай банк руу өөртөө данс нээгээд хий,ээждээ арга зойхиож бай ажил хямралд ороод бага мөнгө өгч байна,хөлсөлдөг байрний үнэ нэмэгдээд гээд адилхан зовлон тооч,хаа1 5төг баяраар ок
сайн байна уу. би чиний зовлонг сайн ойлгож бн .надад бас иймэрхүү зуйл тохиолдоод би дотроо шаналаад явж байна. оорсдод ни ийм юм тохиолдоогуй , узээгүй хун энэ сэтгэлийн шархийг хэзээ ч ойлгохгуй. худлаа л мэдимхийрнэ.биэ холдвол сэтгэл холдоно гэж унэн уг юм байлээ. надад бас ээжийгээ гэх очуухэн сэтгэл улдсэнгүй дээ.хамгийн гол ни энэ уе яг манантай , гарах гарцгүй болгодог юм байлээ.надтай сэтгэлээ хуваалцахыг хүсвэл майл хаягаа үлдээгээрэй.
ээжийгээ уучил. тэр хүнд мэдээж мөнгө хэрэгтэй байгаа. ойлгоод байнга огж чадахгүй ч гэсэн али болох ээжээсээ битгий хармал, боломжоороо л өг. ээж чини чамаас юугаа ч харамлалгүй чамайг өдий зэрэгт хүргэсэн шүүдээ. одоо ээжий чини жаргах тсаг болсон. би ч гэсэн гадаадад байдаг чи бид чацуу юм байна. би лаү ээждээ л мөнгөө явуулдаг. за тэгээд зөв шийдвэр гаргаарай. одооо чиний ээждээ алтан аыганаас ус уулгах цаг чини ирсэн шүү!!!
Чиний ээж ямар ч муухай байсан, мөнгө төгрөг нэхдэг, зан ааш нь эвдэрсэн амьдралд хөл алдсан нэгэн өөр хэн ч байсан бооно гэхдээ л чи ээжийгээ тэр тусмаа ийм сайт дээр зөвлөгөө авч хамаг байдлаа тоочих хэрэггүй юм шигээ. Магадгүй би чиний нарийн ширийнийг чамл ямар хэцүү байгааг нүдээр үзэж биеээр туулаагүй болхоор том том юм ярьж байж болох ч ээжийгээ ингэж бичих хэрэггүй л гэж бодох юм даа Гэхдээ мэдэхгүй ээ мэдэхгүй
сайн байна уу охин минь чамд энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө чи ээждээ хэдэн ч төгрөг өгсөн төлж баршгүй өртэй хүн шүү дээ юу ч болсон монголдоо ирээд ээжтэйгээ сайхан ярилцаад үз өөрийгөө яаж мөнгө олох гэж зовдогийг ээждээ бүгдийг нь дэлгэрэнгүй хэлж өг * жаахан хэтрүүлэгтэй байсан ч болно * ойлгуул . Мөнгөнөөс болж чи ээжийгээ ингэж бодож болохгүй яахав дээ ээж чинь чамтай насаараа байхгүй ш дээ. Магадгүй ээж чинь тэр мөнгийг яг юунд зарж байгаа яагаад ойр ойрхон мөнгө нэхээд байгаа учрыг нь л олох хэрэгтэй .Ээж чинь чамтай өдий болтол эрүүл саруул өсгөж өгсөн байхад ээждээ баярлана уу гэхээс гомдож ерөөсөө болохгүй шүү байгаа дээр нь ээжийгээ хайрла. Бид чинь ямар үйл хийсэн тэр үйлээрээ л зовж мөн жаргаж явдаг хатуу хорвоо ш дээ магадгүй чи урьд насандаа ч юм уу энэ насандаа ч юм уу хэн нэгнийг их гомдоосон юм байлгүй дээ тэгээд тэрнийгээ үүрч байгаа ч юм билэв үү юмыг яаж мэдэхэв дээ сайн бодох хэрэгтэй чи хорсож гомдож явсанаар юуг ч өөрчилж чадахгүй харин ээжтэйгээ сайн ярилц уучилж өршөө мөн бусдын ээжтэй ээжийгээ хэзээ ч бүү харьцуулж бод бид нар чинь бүгд өөр өөр хувь тавьлантай хүмүүс ш дээ за амжилт хүсье хэзээ байсан ч бүгдийг уучил хүлээн зөвшөөр ойлголц хамгийн гол нь ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй шүү за охин минь амжилт хүсьё чамайг эерэг шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
хэтсүү ч юмаа да…. ийм ээжүүд бас бдагаа…. болдогсон бол чи хичээж бгаад ээжийг хажуудаа аваад оорийнхоо амидралийг бодитоор харуулаад 2-3 сар наанаа хамт амидраад узвэл ээж чин чамайг ойлгож зоолон болж магадгуй л юм тэ? ээж чин ямар ч зан гаргаж, юу ч хийж бсан чи хэзээ ч битгий ээждээ гомдож, ээждээ хатуурх за юу! чи бэйэ бари, тэвч, дуугай бай, энэ бдлаасаа гарах зөв гартс ол! хун оороо этсэг эх болоод ирэхлээрээ л этсэг эхээ ойлгодог юм. ялангуяа охин хуухэд ээж болж бж ээжийгээ ойлгодог юм. за, амжилт!
чи хунтэй суух юм бол их асуудал гарч ирэх бхаа чамд али болох ойлгуул ягаад ээж чин тэгээд бга юм болоү оо монголд ажил бхгуй олдохгуй болохоор ээж чин тэгдэг юм болоүүү
eejda sard todiig ogon ch yumuu geed ogj bhguiyudo bas chi nasaara l tejeelegsen hun yum chin tegeed l bolonshde
odoo munharsan ch eh hun shu bagas chin osgood yu ch hariud n neheegui husnhde
МАНАЙ ЭЭЖ САЙН ХУН!!! НАДАД ХАЙРТАЙ!
ХЭТЦУУ !!!!!!!! ЭЭЖ НАР АРАЙЛ ООР !!! БИ ЧАМАЙГ ОЙЛГОЖ БН!!