Яаж аавыгаа энэ муухай бузартай хүүхнээс салгах вэ?

Санаандгүй энэ сайтыг олж мэдэээд та бүхнэээс яааралтай нэгэн зүйл лавшруулж асуух гэсэн юм. Би саяхан амьдралаа зохиосон гэр бүлтэй эмэгтэй. Асуудлын гол учир нь надад биш эцгийхээ тухай бичиж сууна.
Миний хувьд аавдаа их хайртай, хүндэлдэг нэгэн байсан. Тэгтэл 3 жилийн дотор гэр бүлийн аз жаргал маань хумхын тоос шиг л сарничлаа.

Ээж аав 2 маань хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс. Маш их ажлын ачааллаас болж жил бүр сувилалд явж амардаг байсан. Гэхдээ тус тусдаа ээлжилж амардаг байсан. Энэ нь мэдээж ажлын шалтгаанаас болж. Аавын маань амрах ээлж болж сувилалдаа амарчаад ирснээс хойш гэр бүлийн маань уур амьсгал шал өөр болсныг би мэдэрсэн юм. Энэ явдлаас хойш ээж маань маш их стрессдэж өөрийгөө зовоож байна. Аав маань өөр хүүхэнтэй явалдаж байгааг бид бүгдээрээ мэддэг болсон.

Энэ үеээс хойш аавыгаа хайрлах хайр юу ч үгүй алга болсоон. Тэр хүнийг хүндлэх хүндлэл шалдаа буутлаа алга болсон. Тэр хүүхнээсээ боль, одоо сал, амьдралаа бод, та чинь “өвөө” хүн шүүдээ гэж зөндөө учирлаж хэлсэн ч хэний ч үгийн тоогоогүй. Одоо уулзахаа больсон гэдэг ч цаанаа уулзаж л байдаг. Ядаж байхад тэр хүүхэн нь зүгээр нэг хүүхэн биш. Харилцааны соёлгүй, боловсролгүй, маш бүдүүлэг нэгэн байсан.

Надруу маш муухай үгээр мэссэж бичнэ доромжилно. Эдийн шуналтай хүүхэн байсан. Машин байранд шунаж, өөрийн болгочоод сүүлд нь аавыг маань маань хог дээр хаях атгаг санаа агуулж байгаа гэдгийг хожим мэдсэн энэ бол ҮНЭН шүү… Яагаад аав маань энэ хүүхнэээс салахгүй байна вэ гэхээр:

Тэр хүүхэн аавд маань маш хүчтэй бөөгийн шившлэгэ гэхиймуудаа тийм юм хийлгэсэн гэсэн. /би иймэрхүү зүйлд нэг их итгээл байдаггүй л дээ/
Би анх сонсчоод итгээгүй ч сүүлдээ үнэн мэт санагддаг болсон… Хэрэв энэ үнэн бол Яах ёстойг минь хэлж өгөөч? Яах вэ? Яаж аавыгаа энэ муухай бузартай хүүхнээс салгах вэ? Гэр бүл үймүүлсэн хүмүүсийг шүүхэд өгч болдиймуу? Яаж гисгээж шийтгэх вэ? Та бүхэн надад чин сэтгэлээсээ туслаач?

53 Comments

  1. эрка says:

    Би 25 жил болсон нөхрөө бас нэг биеэ үнэлэдэг хүүхэнд алдаад, уг нь нөхөр маань бидэндээ дэндүү их хайртай гэтэл ховсдсон юм шиг л тэр биеээ үнэлэгч амьдралыг минь нураасан. Ийм хүнд авах арга хэмжээ, хуулийн хариуцлага гэж Монгол Улсад байхгүй учраас олон монгол эмэгтэй, хүүхдүүд хохирч байна. Үүнийг гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгамаар асуудал. Энэ бол ноцтой асуудал. хүний насны амьдралыг сөнөөдөг мөнгө, албан тушаалтай хүнийг нас харгалзахгүй дагаж гүйдэг эрээ цээргүй биеэ үнэлэгч нарт хариуцлага ноогдуулах хууль бидэнд хэрэгтэй байна.

  2. muugii says:

    эр ч эм ч хүн нэг тэнэгтвэл тэнэг л юм байна лээ. аав да хэлээд нэмэргүйдээ зөнд нь орхи ээжийгээ л жаргаа да

  3. muugii says:

    надад ч гэсэн ийм асуудал тохиолдсоон манай нөхөр уб-хэнтийн чиглэлд явдаг одоогоос 8 жил болж байна хэнтийн өлзийт тосгоны улаанхүүгийн уранхайч гэх эмэгтэй манай гэр бүлийг естой нэг самарсандаа 2 хүүхдий минь өнчрүүлж намайг нөхрөөс минь салгах гэж хараал хийлгүүлсэн /жич: би урьд нь бөөгийн болон янз бүрийн хараал энэ тэрд итэгдэггүй байсан /харин одоо байдаг болуу гэж боддог болсон . нөхөр уранхайч хоерын уршгаар аваарт орж хэвтэрт байгаа. би нөхөртөө дэндүү гомддог доо  улаанхүү, байгаль гэх 2 хүн уранхайч охиноо яаж хүмүүжүүлхээрээ ингэж хүмүүжүүлдэг юм араатан өсөгсөн бололтой. манай гэр бүлийн хууль үнэн дорой юм билээ. бид 2 гэрлэлтээ салгаагүй байгаа тийм байхад тэр хоерын дундаас гарсан хүүхдийг манай нөхрийн нэрээр гэрчилгээ авсан байгаа юм .

  4. Saruul says:

    Manai ger vuld yaag naadh chin tohioldood bna.bur buh um n ugiin zuruugui adilhan zuil mnad bolood bna.ter huuhnig humuus iimerhu ym hiij yavdag bolood udaj bga surtsan taairtsan huuhen gedgim bnle.uurtei chn holbogdmoot bnaa.yj holbogdhu

  5. vnen@ says:

    iim yum hj bga tednii buruu ch nogoo talaasni bs bodoj vzeh heregtei. hair gj aguu yum bn hichneen hogshin zaluu 2 ch gsn bie biedee hairtai bolson bj bolno vvniig vgvisgeh argagvi negent tm bolson bolyahch argagvi zvgeerl orhih heregtei, vneheer hairgvi bl oorsdoo ayandaa hondiirood irne

  6. цэрмаа says:

     бөө дээр оч 

  7. мөнхөөп says:

    НАДАД ОДОО Ч ГЭСЭН ХЭЦҮҮ БАЙДАГ. ААВ ЭЭЖ МИНЬ ОЛОН ХҮҮХДҮҮДТЭЙ , ХҮҮХДҮҮДЭЭ БҮГДИЙГ НЬ Л ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ БОЛГОЖ, МАШ ИХ ХӨДӨЛМӨРЛӨСӨН. ОДОО Л ХҮҮХДҮҮД НЬ НАСАНД ХҮРЧ, САЙХАН БОЛОХ НЬ ДЭЭ ГЭТЭЛ ААВ МААНЬ МАЛАА МАЛЛУУЛЖ БАЙСАН ХҮҮХЭНТЭЙ ЯВДАГ БОЛЧИХСОН БАЙСАН. БИД БҮГД МЭДДЭГ БОЛСОН. ҮНЭХЭЭР ААВДАА ОДОО БОЛТОЛ ГОМДОЖ ЯВДАГ. БИДНИЙ ҮГИЙГ ДААНЧ АВАХГҮЙ ЮМ ДАА. ААВ МААНЬ 60 ХҮРСЭН БАЙХАА. ЭНЭ БАЙДАЛ НЬ ХЭЗЭЭ БОЛИХ БОЛЬ ДОО

  8. Tsetseg says:

    Аавыгаа татаж авах ганц л арга байна. Байр машин эд хөрөнгөө ээжийнхээ болон өөрсдийнхөө нэр дээр болго. Тэгэхлээр тэр хүүхэн хүссэн хүсээгүй аавтай чинь хэрэлдээд сална. Үүнийг би өөрийн биеэрээ үзсэн хүн байна.

  9. Doromjilol says:

    НАДАД бас ийм зуйл бна муу хуухнийг олохгуй бна 88147416 энэ утсийг мэддэг н бо. ХЭЛЭЭРЭЙ муу янхантай уулзмаар бна алахгуй биздааг тэгэхдээ бух зуйлээр н оролдож харуулна

  10. saraa says:

    сайн байна уу хүн толгой н эргэхээрээ дэндүү тэнэг юу хийж байгаагаа ч мэдэхээ байдаг юм билээ буцаагаад бөөгөөр н засал хийлгэ гэхдээ чадалтай сайнаар н… тэгээд болохгүй бол ээждээ хэлээд аавийгаа хөөгөөд явуул ээж чини улам зовно хамт байвал.. ээжийхээ сэтгэлийг сэргээж амралтанд амраа..өвөө байж тэнэг байнадаа хүргэн бэр худ ургаасаа ичдэг болоосой 1 бодлийн ингэж ээжийгээ амьдаар н доромжлуулж булай болж байхаар үхсэн н дээр бузар өвгөн…….

  11. gangstar says:

    миний мэдэх юм гэвэл тэр хуухэн чн өөрийн хийсэн хараалдаа унах болноо гэдгийг л мэдэж бна оо харин аав чин яахийг бурхан л мэдэх бхдаа миний аав лав ирээгүй ээ
    надад бас яг чам шиг юм тохиолдсон юмаа одоо аав ч намайг үзэн яддаг би ч адилхан тэхдээ л хүлээсээр бөө гж бхгүй бсан бол ямар сайхан бэ ?

  12. bi says:

    skytel kompaniin yanxan xuuxnuudiin l neg biz dee,

  13. ÷÷÷÷ says:

    minii duu ene sait deer ter xuuxnee ner ustai ni utastai ni bicheedex dee, yasan ix xun doromjildog um be , butsaagaad bid nar uxtel ni doosh ni xiigeed ugii, xunii amidralaraar xuuxed doromjlood bgaa bol yadgiig ni uzuulii, tanai aab saindaa l yanxanaa umuurnu biz, erchuud tolgoi ni ergeed nobshiin yanxanuud ni gunj bolj xaragddag bx shuu, tegeed uxex duxuxuur xen ni asraxiig xarax blgui dee, xet ix zebuu xursenees baaxan buduuleg xelleg xeleb, uuchalaarai

  14. hi says:

    тэр зууралдаад бга хуухэнийг ни сайн одор шоногуй зовоо,байгаа хоронгийг ни эвдэл шатаа сайн хашраа айтал ни хуч хэрэглэж айлгаж байж л ийм умийг зохитсулна ш дэ аавийгаа ч гэсэн ингээд бвал энэ хуухнээр чин оролдоно муугаа узнэ гэдгийг ойлгуул сайн тамла тэгээд ях ни харий л да.

  15. ragus says:

    Өндөг азарган тахианы залааг засаж янзалдаггүй юм даа. 1 нь бөөдөхөөр, адилхан зөрүүлээд л бөөдөөд л энэ бөө нар завгүй их ажилтай, орлогтой байдаг бололтой. ккк ккк Тэгээд л бөөтэйгөө нийлээд 4үүлээ нүгэл хураагаад л эцэс сүүлд нь бүгдээрээ жаргах юм биз дээ гах гах гах.

  16. say says:

    зөрүүлээд адилхан бөөдсөн дээрдээ гэж зөвлөе

  17. same says:

    Eregtei humuus neg tolgoi n ergeheer yagaad iim bdag bnaa? yag er hun muu huuhnuuded tatagddag gedeg n l unen bgam daaa. Shal balai yum. Manai aav ch bas neg zaluuhan huuhentei suusan. Neg hodoonii mangartai gehuu dee keke. Gehdeee eejees mini salaad barag 5 jiliin daraa suusan l daa. Itgedeggui ch gesen mash sain lam yumuu boo deer ochih heregtei bhaaa horig horoor

  18. zuvlugch says:

    манай найзийн гэр булд ийм явдал тохиолдож байсан. манай найз дунд сургуульд сурдаг доороо 3 дуутэй байссан. тэгээд аав нь нэг хар авгайтай явалдаад бугд мэддэг байсан тэдний ээж нь маш их сэтгэлийн хат гаргаж тэвчиж хулээсэн этсэст нь аав нь бутсаад гуйгээд ирсэндээ. дахин тийм явдал гаргаагуй. гэхдээ зайлуул ачаа усгууд сайхан увуу болж байсан боловч нугэлийнхээ хариуд 50 гараад л чад хийсэндээ зайлуул. тэхээр итгэ хулээ л гэж хэлэх байна даа. тэрнээс биш та нар 1000 хэлээд засрана гэж байх ч гуй. зугээр бага зэрэг хуйтэн хундий харитсаад зай бариад л байж байхад болно доо. тэхдээ танай амьдрал уурснуу мэдддэээээ

  19. khongorkhon says:

    тэгвэл одоо адилхан бөөд хандахгүй юу хорыг хороор гэдэг биз дээ

  20. angiraa says:

    eooh zurgiigni uzeed baahan ineelee shd hehe za ene ch yahw chamd gej helhed buzar huuhen ch geh shg buzar huuhntei orootsoldsiin bol chinii aaw ch buzar heleh yrihaa bas bododj bai ingd het neg ilgui talig barilgui bodool bsn chn ali alniihni buruu bas ali alniihni zow

  21. ANJGAI says:

    BOOO P…..DA BOOOO CHADDAG YUM IREED NADTAI NOM HAYAARAI ENE HEDEN BOO NAR

  22. ssss says:

    ёооё та нар чинь хүн шиг зөвөлгөө өгчих нэг ч хүн алга уу энэ чинэ өчнөөн хүний амьдрал шийдэж бна шдэ чи эр н бол хариулга гэж юм хийлгэсэн н дээр тэхгүй бол аав чинь ю ч хэлж бсан сэтгэл нь өөр газар бна гэсэн уг тэхээр хамгийн гол н маш сайн чдвартай хүчтэй бөөгөөр хариулгийг н хийлгээрэй сайн мэддэг хун бол чамаас нээх юм асуухгуй мэдээд хэлчихдэг юм сайн судалж байж хүнээ олоорой дэмий худлаа хумуус гадуур зондоо бгаа шүү. 2 т гэвэл хариулгаа хийлгэхчээд шүүхэд хандаж болно гэр бүл үймүүлсэн гэх гомдол гаргаад тэрнийг бас хуулийн хүнээс зөвөлгөө ав аан тэгээд аавийгаа узэн ядах хэргэгүй өөрийгөө юу хийгээд ягаад ийм байдалд ортсон бгаа вэ гэдгээ ч сайн ойлгож чадахгүй л бга хүн хамгийн гол н ээжийгээ тайвшруулж ухаантай бай аашилж уурлаад хорих тусам улам цаашаа явнуу гэхээс эргэхгүй зөөлөн н хатуугаа гэдэг тэхээр аль болох маш сайхан орчин уур амьсгалийг бий болго сайн энерги гэртээ бий болго . ээж аавийгаа сайн хайрлаж асарвал эргээд буян нь ирдэг юм шүү .

  23. aa says:

    аавийгаа зүгээр орихчих яваандаан ойлгох биз бодох цаг хугцаа өг ойлгоно

  24. hmmm says:

    манай эцэг ч бас ээжийг мини сэтгэлээр л алж байна шуу энэ эрчүүдийг яалтай билээ, бид ч том болоод хамаа алга, ур ачаа хараад жаргах насанд н хаяаад явахаар хоорхий ээж мин л хэтсүү улдэх юм даа, хагас галзуу мэт л болсон, гэхдээ тэд ядраад бутсаад ирнээээ

  25. N says:

    boo ene ter gej hudlaa ailgaj bgaan hen dyrtain dyydchihdaggvi bhoo teriig chin ,etseg ni iim baiwal nohor chin ydahgvi svvlreed ireh blgvi heleh ch vgtei bolgono gesen vg

  26. N says:

    ingewel yasiin ehleed ter huuhniig sain sydal oort ni medegdelguigeer naiz nohod hamaatan sadan ene ter geed yu bdiin tegeed neg noo garna da jishee ni ajiltai bol ajil deerni shiwshig bolgo ar geriinhend ni hel gehde mash tsewerhen hiih hergtei aawda medegdelgvigeer harin aawiiga nvvren deere toohgvi tsarail hudlaa magt minii aaw yhaantai ene ter geed erni harhad aawiinha tald um shig gehdee ter muu hvvhne bvv zvgeer orhi tsagaanda garsan gichii we

  27. ýì÷ says:

    боо моо ч гэх шиг. одоо бид чини соёлт нийгэнд амидарч байгаа. Удахгуй хумуус ангараг гариг дээр амидрах болоод байхад онгорсон зууний боо шашингаа яриад л байх юмаа энэ хумуус. оорийн нохороо хичээ. хэн нэг хуухэн боод очоод буулаагаад авчихна шуу… Хахаааа

  28. avatar says:

    уулаасаа аав нар 40 гараад ирэхлээрээ тэгэж балайрдаг юм эр эмийн асуудалд нь хүүхдүүд нь ороход их хүндээр хүлээж аван улам зөрөөд байдаг тиймээс та нар аавыгаа зөнд нь орхи жаахан тэнэгтэж байгаад чалх мөнгө 2 нь дуусаад ирэхлээр аяндаа болино Харин энэ хооронд ээжийнхээ сэтгэлийг өргөж дэмжиж хажууд нь байж туслахыг бод Мөн өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж байх хэрэгтэй гэдгийг бүү март үүнд орон байраа алдаж л болохгүй бусад зүйл нь аяндаа горимондоо орноо.

  29. chono says:

    Аавийгаа зугээр орхисон н дээр байхаа даа. Хэн ч тоохоо боличуул харин яалаа? гэж бодож эхлэж магадгуй л юм, тэр хуухэнд татах юм байгаа болоод яваад байна даа, тэр н нэг бол тэр чигт н аваад явах эсүүл аав богсоороо шалан дээр суух хуртэл орон зайг н оорт н улдээгээд, оорсдийгоо л бод.

  30. sainaa says:

    энэ зураг ни лаг үнэн зураг бнаа.

  31. Захидал илгээгч says:

    сэтгэгдэл бичсэн бүх хүмүүст талархлааа
    МОНГОЛЫН БҮХ ГЭР БҮЛ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛТУГАЙ
    би аавыгаа үзэн ядаж байгаагүйээ
    уучлал гэдэг том шагнал
    нэг л өдөр уучилах байх
    буцаад аз жаргалтай байна гэдэгтэй итгэлтэй байна
    онч мэргэн зөвлөгөө бичсэн хүмүүс талархлаа

  32. Mr.M - emegtei yum baij aimaar xuuxen bna.. says:

    юу яаасан бөө мөө вэ. зугээр уйлийн ур гэж байдгийн. тиймээс зөв амидар.

  33. kkk says:

    boogoor yum hiilgeh zuil baidag l daa. herev yag uneheer tegsen l bol aav chin ooriin uhaanaar biyee tataj avna gej barag l baihgui. ter hiisen uiliig n butsaalga oor boogoor shu de. ene bol hamgiin zov arga neeree shu

  34. ХҮН ХҮНЭЭРЭЙ БАЙ says:

    гэр бүлийн талаархи хуулиа шинэчлэмээр юмаа
    бусад орноос туршлага аваад ч болтугай

  35. tseemaa says:

    namaid ger buliin changa huulita bolmoor um daa. korea-d bol suulerch baigaad barigdval suulersen nun ni buh hurunguu ugch salna 1 jiliin yal avna. manaid ch ene yostoi nyamdorjiin helgeer huuuli zuin orchin ni burdeeguiu baih daa bodvol………

  36. ХҮН ХҮНЭЭРЭЙ БАЙ says:

    ГЭР БҮЛТЭЙ ХҮНТЭЙ ЯВАЛДАНА ГЭДЭГ ХАМГИЙН БУЗАРТАЙ ТОМ НҮГЭЛ….
    ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ГОРЫГ НЬ АМСАНАНДААА

    МОНГОЛЧУУД МИНЬ ДЭЭ СОНГОСОН АМЬДРАЛДАА ЭЗЭН БОЛЖ ТҮҮНДЭЭЭ ҮНЭНЧ БАЙЛДАА
    ЧИ НЭГ ГЭР БҮЛТЭЙ ХҮНТЭЙ ЯВАЛДАХАД ТҮҮНИЙ АРД ОЛОН ХҮН ЗОВЖ ШАНАЛДАГ ЮМШҮҮҮ
    ҮҮНИЙХЭЭ ШАНГА ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ЗААВАЛ АМСАХ БОЛНО

  37. Тулгаа says:

    Манай аав ч бас ингэж байсан. Ер нь бол энэ бол аав ээж хоёрын чинь шийдэх асуудал. Хүүхдүүд том болж насанд хүрсэн бол аав ээжийнхээ хувийн амьдралд оролцох, мөн аав ээж ч хүүхдүүдийнхээ хувийн амьдралд хэт оролцож тэрнээс сал түүнтэй нийл гэх нь тэнэг хэрэг. Тэр хүүхнээс салах уу үгүй гэдгийг аав чинь өөрөө л шийднэ. Бөө, лам нарыг март. Чи одоо анхаарлаа өөрийнхөө нөхөр дээр л хандуулсан нь дээр байх.

  38. Busgui says:

    chi mangar huuhen mini boogiin shivshleg ch geh shig.Ooriinhoo nohriig l hichee.Udahgui nohor chin ch gesen oor huuhentei yavna daa iim yumand itgeed mangar yum yarij baigaa huuhniig.Chamd etsgiinhee sexiin amidrald oroltsoh erh baihgui.Odii hurtel osgoj humuujuulsen bol boloo.Hun bas jargah erhtei za.Chamaig ch gesen nohor chin ood boloh ch yumuu oor huntei suugaad yavsnii daraaa huuhduud chin huntei yavaldaj sex hiij bolohgui geed baival yahuu?

  39. Адилхан БӨӨГИЙН ШИВШЛЭГЭ ХИЙЛГЭЭД ААВЫГАА татаж аваа. Тэрнээсээ салаад ААВ чинь маш том алдаа ХИЙЖЭЭ гэдгээ ойлгоно. БӨӨГИЙН ШИВШЛЭГЭ ХИЙЛГЭСЭН БОЛ АДИЛХАН ХҮЧТЭЙ БӨӨГИЙН ШИВШЛЭГЭ ХИЙЛГЭЖ ААВЫГАА ӨӨД НЬ ТАТАЖ АВ. ААвыгаа битгий үзэн яд. ХҮН алдсан байхад ӨШИГЛӨХ хэрэггүй ш дээ. Харин ээж чинь уучлах үгүйг ӨӨРӨӨ шииднэ биз дээ. ХҮЧТЭЙ БӨӨГӨӨР ЯВ ШИВЛЭГИЙ нь БУДАА БОЛГО. БИ ч бас БӨӨ энэ тэрт итгэддэггүй ГЭХДЭЭ АДАИЛХАН ХАРИУГ БАРИХ хэрэгтэй. НААД ХҮҮХЭН ЧИНЬ ААВААС ЧИНЬ ХАМАГ ХӨРӨНГИЙГ нь ЛУЙВАРДАЖ АВААД ДАРАА ӨӨР ЗАЛУУХАН БАНДЬТАЙ ЯВАЛДААД ААВ ЧИНЬ СЭТГЭЛ САНААГААР УНААД АРХИНД ОРООД НААД ШУЛМАСТ ЧИНЬ ХӨӨГДӨӨД ТА НАР ДЭЭР ИРНЭ ДЭЭ.

  40. sara says:

    40гарсан хүмүүс бие биенээсээ уйдчихсан байдгийн аав чинь жаргалтайл байгаан б.а зөөлөн хандаад орхисон дээр байхдаа эргээд ирэх байх гэж бодож б.а

  41. ЛОНЕЛИ says:

    ААВЫГАА ОРХИ- ООРОО ГУЙГЭЭД ИРНЭ !!! ЗА ТЭР УЕД ЗАЙЛ ГЭЖ ХЭЛ!!!

  42. аагий says:

    Үр хүүхдийнхээ нүдэн дээр доодохдоо захирагдаад толгойгүй явж байдаг манай эрчүүд ухамсар ухаан гэж бүр байхгүй юмаа. Энэ бузартай эмэгтэйчүүд яасан нүглээс айдаггүй ингэж гэр бүл гал голомтыг самарч байнаа.Хүн битгий хэл нохой ч тоож шиншлэхгүй болохоор алингаа алдаж хүний юмыг булааж дээрэмдээд цайчих юмаа. Хүний амьдралыг самраад бүхэл бүтэн хүн хулгайлаад дээрэмдээд байхад үйлчилдэг хууль байхгүй гэж энэ улс чинь юу вэ. ийм хог шиг амьдрал дунд ямар сайхан ирээдүй өсөж өндийх вэ Сөнөөөсэй энэ тэнэг улс

  43. vimo says:

    кэкэкэ… эр хун, нээрээ…. даанч дэ….. юу дутлаа гэж…
    1. аавийгаа узэн ядаж болохгуй!
    2. аавдаа одоо боли гэж хэлэх тусам аав чин тсаад хуухэнлүүгээ тэмүүлнэ. тэгэхээр аавийгаа зугээр орхичих. энэ бол турхэн зуйлийн явдал гэдэгт найдаж бна. өвөө, эмээ болтол ээж аав 2 чин багагуй амидрал туулсан бгаа. өдий болтол аав чин гэр булээ бусниулаагуй юм бж, одоо бусниулахгуй гэдэгт итгэж бна. аавдаа итгэ, найд!
    3. ээжид чин одоо хэтсүү бгаа, ээждээ бух талаар дэм узуулж, ээжтэйгээ ойр бай! ээжид чин одоо ур хуухэд, ач зээ, сайн найз нөхөд маш их хэрэгтэй бгаа!
    4. тэр бузрийн хуухэн бөө энээ тэрээ гээд явж л байг. тэр хуухээн хэзээ нэгэн тсагт хийсэн уйлийнхээ хариутслагийг хэдэн уээрээ хулээнэ. тэр хуухэн өөрөө өөрийгөө та наргуйгээр хорлож тамлаж бгаа болохоор туунд ни битгий гар нэмэрлэ! зугээр л хараад сууж бай! хуний нуглийг битгий хуваалтс!
    5. том гэр булээрээ бн бн уулзалдаж, 6 эсвэл 7 өдрүүдэд бнга гэртэй хоол унд хамтдаа идэтсгээж, гэр булийн халуун дулаан уур амисгал, хайрийг аавдаа бнга мэдрүүлж, зөөлнөөр ухааруул! хэрүүл маргаан гэртэй аавтайгаа буу хий!
    амжилт!

  44. chokod says:

    хэхэ яасан хэцүү аав вэ хүүхэд нь хүртэл боль гэж хэлж байхад энэ эрчүүд нээрээ бүтэхгүйе

  45. baldan says:

    цаад хүүхнийх нь бандааж дотор нь хар пэрэц зөндөө ихийг хйичих. загатнаад балрах байх даа

    эсвэл аавынхаа боожгойнд давс түрх

    хэ хэ хэ.

    за тэр ч яахав. нээрээ гэцүү юм болжээ. муу аав бас эр хүн л юм чинь бас нэг тийм юм байлгүй л яахав. хүүхэд нь оролцоод ирэхээр бүр л хэцүү байдаг байх даа түүнд

  46. 1122-d says:

    яалаа гэж хуний өөрийн сонирхолоор хийж байгаа уйлдэлийг хучээр зогсоож болох вэ аав чинъ өөрөө ухаараад болихгуй бол та нар хичнээн өмнөөс нъ гуйгээд нэмэргүй манай нэг дуу бас нэг бузартай эдийн шуналтай хуухэнд толгойгоо мэдүүлчихээд бид аргаа бараад гадаадруу авчирч ажилд оруулаваа нэг л өдөр оргосон байдаг байгаа нөгөө муу хуухэн руугээ яасан хучтэй соронз вэ тэр муу хуухэн чи бодоод уздээ гадаадаас оргочихлоо

  47. хтуц says:

    яанаа айл гэр уймуулсэн яашкагаар дуурчихээд байнаа. Тэр бузар хуухнийг отож байгаад халуун хуйтэн гараашд цоожил уйлчлэх хууль байдаггуй юм бол арга хувийн арга хэмжээ авнашд. Тэгээд хэд хоноод баас шээстэйгээ хутгалдаад гарч ирэхэд нь аавдаа харуул. Завхай шуналтай юмнуудын нуглий нь нудээр нь гарга. еер арга байхгуй.

  48. yalalt says:

    Чиний бичсэнийг уншаад сэтгэл маани их xөндүүрлэлээ.Амьдралд ийм юм иx болноо.надад бас тоxиолдож байсан.тийм мууxай xүүxнүүд чини салаxгүй,ичнэ гэж байxгүй.зөвxөн xувиа бодоод гэр бүлийг ёстой л самардаг юм даа.гэxдээ би ялсан,одоо бид тайван байна.гэxдээ итгэx итгэл байxгүй л дээ.Миний зүгээс xэлэxэд чи аавыгаа үзэн ядаж болоxгүй.Тэр чиний төрсөн аав чинь.xарин ээжтэйгээ ойр байж түүнд сэтгэлийн дэм өг.Сайн тайвшруул.xарин аавийгаа зөнд орxи.нас ни өндөр болсон xүн тэгээд буцаад л ирнэ.Цаад xүүxэнд эцэг эx xамаатан гэж байдаг бол тэдэнд xэлж ямар нэг арга xэмжээ аваxуулаx арга бод.ээжийгээ иx гоё,тэгээд өөрийгөө л бод гэж xэл.сэтгэлээр унаад xэрэггүй.эцсийн эцэст ааб чинь л xоxирно.xэрүүл xийгээд үр дүнд xүрэxгүй.тайван байx нь чуxал.ерөнxийдөө иймэрxүү л байна даа.чамд амжилт xүсье.сайxан санаж явбал үйлс бүтнээ.

  49. Хаос says:

    Аавдаа авгай авахыг заана гэсэн монголчуудын нэг үг байна аа. Тиймээс аавыгаа зүгээр л дураар нь орхичих, аавын чинь хувьд 40-с дээш насны хямрал гэдэг нь болж.
    Та нар аавыгаа гуйгаад хойноос нь хөөцөлдөөд байхаар цаашаагаа улам зүтгэж байгаа юм аа. яг одоо биш ч гэсэн удахгүй аав чинь өөрөө уучлал гуйгаад гүйгээд ирнэ шүү!
    ТЭВЧ ХҮЛЭЭ ИТГЭ
    ТЭГВЭЛ ЧИ ЯЛНА

  50. hi says:

    Амдралд уу эс бх билээ тэглээ гээд чи аавийгаа узэн удаж бгуй ээ. Цаг хугцааний аысаар сайхан болох биздэ, нэгэнт л хайргуй болсон бол яалтач билээ, буу мэдээ,,,,

  51. XXX says:

    Миний мэддэг орос хэл дууслаа гэдэг шиг мэдэхгүй юм байна даа яамаар ч юм бэ дээ. За тэгээд бусад хүмүүс зөвөлчих байлгүй дээ.

  52. gerlee says:

    ger buliin xuuli bxgui bolxoor shuuxed ugux medeej bolomjgui. xarin darxad@yahoo.com deer mash mundag boo xun bdag yuma,a ter xunees asuuj uzed tiim yum xiisen bnuu ugui yu gedgiig n lavlaad ter xuneer argaluulax bolomj bnuu asuugaad uzexgui yu dee
    Boogiin xovs gej yum bdag yumaa, boogiin xowsoor xuniig salgaj ch boldog nilulej ch boldog

  53. 1234 says:

    одоо яаалтай билээ , таnай аавийг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.