Яаж шийдвэл дээр вэ?

За ингээд та бүхэн миний тусламж гуйсан хүсэлтийн хариу бичиж надад тусалж байгаад үнэхээр их талархаж байгаагаа илэрхийлж байна. Би энэ жил 23 настай сургуулиа төгсөөд 1 жил болж байгаа энгийн л нэгэн бүсгүй. Гол тулгараад байгаа асуудал юундаа байна вэ гэхээр. Би хайртайгаа учраад 2 жил болох гэж байгаа үүнээс өмнө бол бид арван жилийн энгийн л найзууд байсан. Бид 2 анхандаа их сайхнаар бүхнийг эхэлсэн. Аз жаргалтай, бие биедээ хайртай, надад халамжтай гээд л. Гэвч тэр минь үерхээд 1 жил болж байтал гадагшаа явах болсон юм. Би ч маш зөвөөр хүлээж аваад миний хайр залуу хүн юм чинь сурч мэдэх зүйл маш их байгаа хайр нь чамайгаа хичнээн удаад ирсэн ч хүлээгээд л байж байх болно гэж хэлээд явуулсан. Үнэхээр ч миний хувьд чин үнэнчээр хүлээсэн.

Бид утсаар өдөр бүр хэдэн цагаар ярьдаг байсан. Хаана юу хийж байгаагаа байнга хэлдэг бараг ажил дээрээ гэртээ хүртэл чихэвч зүүгээд л түүндээ бүх яриагаа сонсгоод л үнэнч байгаагаа харуулах гэж байгаа царай минь тэр л дээ.  Гэвч 1 жилийн хугацаанд тэр минь их өөрчлөгдсөн. Хол байгаа юм болохоор хардах байх л зүйл гэж бодоод яваад байсан нэг мэдсэн гэр ажил, ажил гэр гээд өөр найз нөхөд ч байхгүй юу юу ч байхгүй болчихсон байгаагаа анзаарсан. Хүний урманд нэг ч гадуур олигтой гараагүй. Төгсөөд 1 жилийн хугацаанд олон ч ажил сольсондоо хамгийн гол шалтгаан нь тэнд хэрвээ нэг л эр хүн гараад ирвэл тэр сонсоод л маш их уурлана тэгээд л би гэдэг хүн ажлаасаа гарна даа.

Ингэж хүлээсэн боловч тэр минь ирээд хүртэл өөрчлөгдөөгүй маш их хардана. Анх онгоцны буудлаас тосож аваад л бид хамт хонох үедээ тэр минь намайг ямар үнэнч хүлээсэн болохыг минь мэдрэх байх гэж горьдож байсан боловч тэр чи ямар сайн болчихсон юм яаж сурав энэ тэр гээд л асуугаад би энэ тал дээр ер найз залуугаасаа өөр хүн ч мэдэхгүй sex байнга хийхийг нэг их тэгтлээ хүсдээд байдаггүй.

Сарын дараа би өөрөө ч мэдээгүй байтал чи жирэмсэлчисэн юмуу наад гэдэс чинь ямар тарган болоод байгаан гэхээр нь тест аваад үзтэл жирэмсэн гарсан эход харуултал 4 долоо хоногтой гэж гарсан. Тэр үед би үнэхээр ээж болох нь гэж маш их баярласан. Тэгээд түүндээ хэлэх өдөр гайтай юм шиг надад сайн байсан залуугаас msj ирээд сайнуу юу хийж байна энэ тэр гээд би тэр залууг харалгүй бараг 3 жил болсон байхаа өөрөө л залгаад msj бичээд байдаг юм хүн тэгээд байхаар муухай аашилж чадахгүй би найз залуутай гэдгээ хэлсэн л дээ тэр энгийн л найзууд байя гээд залгаад байдаг юм.

Тэгээд түүндээ хэлтэл ууртай байсан болоод тэрүү энэ үнэхээр миний хүүхэд мөн гэж үү гэж асуудаг байгаа. Надад үнэхээр тэнгэр хөмрөөд ирэх шиг л санагдсан. Өөр хэнийх л байв гэж дээ гээд нулимс өөрийн эрхгүй урсдаг юм билээ. Гэр бүлийнхэнд минь хүртэл тэгж хэлсэнд үнэхээр их гомдсон тэгээд бид 2 салсан. Уурандаа үнэнч байсныг мэдрээгүй болохоор би өөрийгөө хорлох гэж байгаад хүүхэд ч байхгүй болж би ч дүлий болох шахаж эмчилгээ хийлгээд азаар гайгүй болсон.

Ийм их зүйл болоод бид 2 салсан ч би түүндээ үнэхээр хайртай юм билээ. Салах тухай бодох бүр дотор харлаад надад дахиад өөр хүн таарахгүй юм шиг санагдах юм. Надаас уучлалт гуйсан одоо яаж шийдвэл дээр вэ? Ээж аав болохоор хардалт гэдэг нэг ёсондоо өвчин байдаг юм насаараа зовно гэх юм яаж шийдвэл дээр вэ? Надад туслаач гэж хэлээд тусламж гуйя гэхэд үнэндээ найзуудаасаа би өөрөө холбоогоо тасалсан болохоор ичээд байх юм. Ажилтай үед санах нь гайгүй ч тараад л харих болохоороо санаад байх юм. Надад зөвөлгөө өгөөч. Та бүхэндээ баярлалаа

25 Comments

  1. xacap says:

    за наад залуу чинэ чамтай суулаач чамайг насан туршдаа хардана би унэнийг л хэлий чи сайн судлаарай наад залуугийн чинэ аав ни умуу ээж ни бас л адилхан хартай бгаа. би ч гэсэн саухан салсан уг чам шиг л бна гэхдээ дэмий бхаа да одоо гол ни чи найз нөхөдтэйгөө нийл биэ арчил байнга гоэ харагдах хэрэгтэй чамд энэ хорвоогийн хамгийн сайн сайхнийг чинэ сэтгэлээсээ хусий амжилт

  2. одноо says:

    Салсан ни дээрээ хартай хун хэзээ ч зугээр болохгуй ээ улам л нэмэгддэгийм байна лээ цаг хугацаа өнгөрөх тусам илүү увайгүй л болно яг манай нөхөр шиг

  3. anu says:

    манай найзтай адилхан юум бна аа , манай найз суулд бур зодуулаад тэвчихээ бгааад салсан штэ
    тийм хумуус засрахгуй ээ чи оорийгоо бодсон н дээр бх аа

  4. Slash says:

    Хаха. Энэ сайтаар дүүрэн хардалт, хуурал, хэрүүл, садар самуун, хууран мэхлэлт, 18-50 насны гомдсон хүмүүс дүүрэн байсаар байгааг харахгүй байна гэжүү.Алдаа гаргаснаа мэдсэн бол эртхэн сал. 40 50 хүрчээд хайран сайхан залуу нас гэж санаа алдав даа.

  5. 1122-d says:

    Хууеэ миний дуу наад бузар залуугаас чинъ чамайг эртхэн салгасанд баярлаж яв.Амъдралд ээлж дараа уйлийн ур гэж юм унэхээр байдагийн.Чи зугээр л наадахдаа сайн сайхнийг хусээд сэтгэлээсээ аваад хаячих.Чиний сайхан сэтгэлийг хэд дахин нугалаж төлөхөөр аз жаргалийг хаа нэгтээ бэлдчихсэн байгаа гээд боддоо.Хунийг голд нъ ортол гомдоосон хун өөрөө биш юмаа гэхэд ур хуухэд гурван уедээ нугэл хурааж явдаг гэдэг.Унэн л юм шиг байна лээ.Эгч нъ өдий наслахдаа амъдралийг цаанаас нъ хун бурт тэнцвэртэйгээр заяасан гэж боддогийн.Дараагийн учиралдаа гэнэн хандаж болохгуй шуу.Юуний өмнө өөрийгөө хөгжүүл хайрал.

  6. 1122.d says:

    Ккккд салсан чин сайн хэрэг байна ямар тэнэг ухаан муутай залуу бэ 2 хуухнийг сонгочоод 2ланг ни хунд дагуулж явж узуулж байна гнээ унэхээр инээдтэй юм аа бурхан чамайг харж узээд харин ч хогийн хунээс салгаж авч бган бна гэж баярлаа юунд ни тэрний араас нулимс,уур хилэнгээ бардийн чи ухаантай болохоор чиний ухаанаас айгаад тэр тэнэг охинийг сонгосон бна өөдрөг бай амидрал ямар ганц залуугаас болж суйрчэх гээд байгаа биш сургуулиа төгсөөд сайхан ажилд ороод өнгөтэй зустэй сайхан амидар битгий уйл охин мини тэр муу залуу эргээд гуйж ируул битгий нуур өг нэгэнт чи ямар тэнэг хун бэ гэдгийг ни мэдээд авчихсан юм чин тэр чигт ни орхи өөр янзийн сайхан сайн залуу зам дээр чин байж байх болно

  7. 1122 says:

    сайн байнуу? энэ сэтгэгдэл унших бүх хүмүүст намайг зөвөөр ойлгоод туслаач гэж гуйя…
    Би 23 настай 4-р курсын оюутан.
    Хамгийн анх 2009 оны 8 сард нэгэн залуутай үерхэж хамгийн анхны гэх бүх л юмаа зориулсан. Хамгийн анхны үерхэл, хамгийн анхны эр хүн байлаа. Би гэрийхэнээсээ 2-р курст байхдаа тусдаа гарсан юмаа. Ээж аав минь намайг юугаар ч дутаахгүй байлгадаг. Тэр залуУ манайд 1жил5сар надтай хамт амьдарлаа.Би тэрийг их л халамжилдаг , хоол унд хийж ,хувцасыг нь угааж яг л эхнэр нөхөр шиг л хамт байдаг байлаа . 1жилийн ой гэж найзуудтайгаа бид 2 тэмдэглэсэн. Тэгэхдэээ тэр бас оюутаны байранд нэг хамаатаныхаа охинтойгоо хамт амьдардаг байсанч байрлуугаа явдаггүй бид 2 хамтл байдаг байсан. Тэгэхдээ хааяа байрандаа очиж хонодог хичээл ихтэй болохоор байрандаа хонож хичээлээ хйинэ гээд явдаг, би бас хичээл шалгалт ихтэй байвал тэр байрандаа хонодог байсан юм. Тэгсэн чинь байрандаа нэг охинтой байсан юм байнлээ тэр охин нь сүүлийн 5 сар утасдаадл байдаг байсан юм би анзаардаггүй тэрийиг хайрлаадл яваад байсанаа саяхан л мэдсэн цагаан сар гээдл эцэг эхдээ золгоодл тэр их л сайн хүргэн шиг байсан. Би ч бас айлд очсон бэр шиг л байсан.Тэгтэл амьдрал шудрага бус байдаг юм байнаа тэрийг машинтай болоход нь ээж минь их л тусласандаа харин тэр машинтай болоод шууд намайг хаяаад яваад өгсөн.Тэр охинтойгоо үерхэж байхдаа надруу буцаад нийлий гээд ирсэн юм байналээ би тэр үед нь гомдохдоо зөвшөөрөөгүй.Тэрний гуйж байга нь нэгл худалаа санагдсан. Харин дараа нь арайч хэтрүүлчихсэн байх гэж бодоод зөөлөн хандана гэж бодож байсан чинь нэг өдөр гэртээ байнауу би очлоо гээд ирсэн юмаа ирэээд намайг тэврээд их саналаа, зүүдэлсэн энэ тэр гээдл тэгд би эвлэрий гэж бодсон бид 2 секс хйисэний дараа тэр би нэг охинтой үерхэж байгаа гэдэг юм байна . Би бүр аймар сонин байдал ороод чи тэгд намайг юу гэж бодоов унтдаг хүүхэн чинь гэж бодоо юу гдл би бүр гайхаж шоконд орсон.Бөөнл юм болсон хамаг хэлэх гэсэн үгэээ л хэлсэн тэгэхдээ би нэгч уурлахгүйгээр л бүгдийг нухацтай ярьсан. Би үерхэж байгаг нь мэдээч гүй 2 сар надтай муудаад тусдаа байхдаа үерхсэн гэсэн.Тэгд би тэр үерхэж байгаа охинд нь хэлсэн бид 2 хамт байна хамт хоносоноо хэлэхэд надруу залгаад юу гээд байгаа авгай бэ гээдл загнаж гарлаа тэгсэн хэрнээ манай нз залуутай ахаа та ингээд гадуур хоноод яваад байх юмуу гээдл ихл эелдэг ярьдаг юм байна . Ямар ч уурласан шинжгүй . Тэр охин бид 2 ыг үерхэж байхад залгаад байсан охин мөн байсан. Тэр нь 3аар дүү одоо үерхэж байгаа. Тэр охиныгоо дагуулаад надтай 4 сарын 14нд уулзсан машиных нь урд суучихсан их л жаргалтай байлээ. Саяхан надруу 4сарын 24нд \чи бид 2ыг салгах гээд унтсан тухайгаа хэлсэнч тэр явдалаас хойш бид 2 их жаргалтай байгаа чи зүгээр яваад өг за\ гсн мсж хуучин найз залуугаас минь ирсэн . Тэр намайг хүнд үзүүлий гээд нэг үздэг эгчрүү дагуулад очиход бид 2-ыг аз жаргалтай са амьдарна, хүүхэд чинь их ухаантай гоц хүүхэд төрөх юм байна гэсэн тэгд эвлэрэх аядаад байж байсан чинь нөгөө охиныг бас тэр эгчрүү маргааш нь дагуулж үзүүлсэн чинь та 2 бие биеээ хуурахгүй бол са амьдрана гэж хэлсэн гэд тэр охиныгоо сонголоо гэж хэлсэн юм би үнэхээр сонин байдалд орж дэмйил тэрийг үзэн ядаж байна гэр бүлээрээ үзэн ядаж байна, би яахуу яаж энэ сэвтсэн зүрхээ эдгээх бэ ???? надраар ингэж тэр яагаад тоглож бйага юм бол би тэрйиг хайрласан нь буруу байсан гэжүү хорвоо яагаад ийм хатуу шудрага бус байнааа…. туслаач

  8. kiki says:

    салооо сал..тгд эр н хайртай хунтэйгээ учирлаа нз залуутай боллоо гэхэд нзуудааса тгж зайгаа авдаг н яж бган?? та 2 хэзэ ч салж болийшд амидралд юч тохиолдож болно уйлад гуйгэд очих, хэлэх хандах туслулах сайн нзтай бх хэрэгтэ блгуй яхав ..одо чи оорийго хар л даа ингээл гантсара бга биздэ ийм уэд л нз нухуд их хэрэгтэй бдаг юмда..наад залугаса салда оортоо хайртай л юм бол тгд нзудаса уучлал гуй

  9. zPOST says:

    Надад нэг л бичсэн юм чини дутуу юм чиг санагдаад байнадаа. Ийм утгагүй гэнэн амидрал гэж юу байх вэ дээ. ажилд орно, тэгээд тээр хол хүний нутгаас хараад хардана, тэгэнгүүт ни ажлаа солиод дахиад өөр газар орно нтр гээд л. нэг л НО байгаад байнадаа.
    Хэрвээ чиний бичсэн чини яг таг унэн бол энэ бүхнийг “СОЛОНГОС КИНОНЫ СИНДРОМ” гэж нэрлэмээр юм байна.

  10. gerel says:

    hartai hun hezeech zasrahgui tsug amidarad irheer chamd bur gar hurch ch medne. henteich uulzuulahgui etseg ehtei chinech uulzuulahgui tiiml amitan bolgoj huvirganadaa

  11. dolgoonn says:

    23 залуухан бна.амидралийг сайн судал.ээж аав гэдэг амид амидрал бхад.сургамж үг болон энд тэндээс сайн асууж судал л гэе дээ.

  12. erh gegee says:

    Салсанаараа сал тэгвэл жилийн дараа чи гялалзаж явах болно

  13. muugii says:

    10 huruu tegsh hyn baidaggyi yumaa gehdee chi ynen yarj bgaa bol salsan ni deeree yneheer har bol uvchin setgel sanaagaaraa nasaaraa zovj hairtai yavsanaas hynii erheer jargahaar uuriin erheer zov gej gantsaaraa ineej yavaa bysgyi min

  14. vimo says:

    чи их азтай хуухэн юм, 23 нас, нас залуу бна, тсус шингэн бна, их ч олон сайн нз нартай болж, их ч сайн ажил уйлс хийх боломж чамд дахин олгогдож бна ш дэ! чамайг амидралдаа уунээс томоор алдах бснийг бурхан чамд бас ч гэж хямд биш унээр 2 дахи боломж олгосон бна ш дэ! тийм болохоор чи бутсаж наад залуутайгаа дэр битгий хэл, нэр нэгтгэхгүй бх гэж найдаж бна шу! дээр чамд хумуус зондоо зовлосон бна. би давтмааргуй бна. тиймээс хумуусийн зовлогоог ойлготолоо дахин дахин сайн унш! амжилт!

  15. мөөгйи says:

    сайнуу сэтгэлийн тэнхээтэй бай. чи тэр залуугынхаа сайхан талыг нь бодоод санаадл байх юм бол хэзээч мартахгүйээ бодоод үздээ муу талыг нь сана. наадах чинь хүний арьс нөмөрсөн чоно байна би эмч хүн наадах чинь сэтгэцийн өвчтөй хүн байна. эсвэл өөөрөө яг араар чинь явдаг болохоор чамайг харддаг байх. салаа чамд ирээдүй байн а хөгийн холын бодолгүй хамар доорхи хагархайгаараа чалчдаг хүнйиг үхэхэд хүртэл хүргэсэн адгын залуугаар яадаг юм бэ? өөдрөг урагшаа байж өөрйигөө хөгжүүл тэгвэл чамд сайхан залуу таарах болноо бөөлжсөн бөөлжсөө бүү эргэж долоо өөрйигөө,ээж аавыгаа хүндэл эцэг эхйинхээ үгээр яв. тэд нар их совинтой байдаг юма. Дургүй байвал нийлэх хэрэгэгүйээ, хөөрхйи ээж аавыгаа бүү зовоо өөрөө амьдралд бэлтгэгдэж байж хүнтэй суу чи залуу байна өөрөө бэлтгэгдээгүй болохоор чамд амьдрал сургаж байнаа. Энэ бол залуу насанд тохиолдог л асууудал дараа нь хэдэн жилийн дараа инээд чинь хүрэх болноо. харин тэр залуу өөдлөхгүйээ…………..

  16. Mongolia says:

    Утсаар өдөр бүр хэдэн цагаар чалчдаг гэнүү!! Чихэвч зүүчээдэл чалчаадал ажилаа хийгээд байдаг юмуу? яасанч сайхан албан газрав дээ.Наана чинь ажилд орчих юмсан.Эсвэл 1950 1616 лавлах товчоонд ажилдаг юмуу.

  17. Хаос says:

    Нэг гэрт орж эхнэр нөхөр болоогүй байж ийм муухай хуншгүй зан гарагж байгаа юм чинь одоо уучлаад нэг гэр бүлийн 2 болбол хардаад зэодох шинжтэй залуу байна. Их хардах чинь сэтгэл мэдрэлийн өвчний нэг төрөл шүү. Тиймээс эртхэн чи сэтгэлээ татаж авсан нь зөв байх. Ер нь бол хүн хайртаасаа салаад 40 хоног орчим шаналдаг, гутардаг, уйлдаг, түүнээс олон хоноход сэтгэлийн шарх эдгэрэх талдаа ордог гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Цаг хугацаа бүхнийг эмчилнэ гэж бодоод сэтгэлийн хаттай байгаарай даа гэж л зөвлөмөөр байна.

  18. Ramiraz Sanchez says:

    Hardalt bol unendee bol setegtsiin gajig sh de!!! SOrry emchilegdeggui yum!!!

  19. rosa says:

    хумуус сайхан сайхан зөвлөгөө өгчжээ битгий эргэж амидраарай наад залуутайгаа суулдээ тэгээд алуулаад дуусах юм бна ээж аавийн чин хэлж байгаа бол зөв шуу

  20. baya says:

    хардалт бол хэзээ ч зугээр болохгуй ээ наад залуу бол новш юм бна өөрийнхөө төлөө зүтгэдээ дандаа өөр өөр ажил хий өөрийгөө хөгжөөлж амжилт гарга за энэ залуу насанд хэн нэгний төлөө зовох биш өөрөөрөө гайхуулж амидар за юу чи чаднаа дотоод сэтгэлийн харж хайраа сонгоорой гаднаас ни биш шүү за амжилт охин мини инээж амидраарай

  21. M S says:

    чи эхлээд бага дээр нь харыг нь дарж байсан бол арай өөр л байх байсан байх даа. Даварч байгаан муу хайр даахгуй муусайн юмнууд.

    Нэгэнт чамайг хардаад сурчихсан бол наадах чин хэзээ ч өөрчлөгдөхгүй. салсан дээрээ сал. буцаж нийлбэл амьдрал чинь там болно.

    Хамгийн туруунд өөрийггөө хайрлаж бай л даа. Яасан хямдхан амьтай юм. Хатуухан хэлэхэд чи ахиж шинээр эхлэх боломжоо унэтэй олж авсан учраас тэр шавар луугаа эргэж зутгээд югаа хийхнэ вэ

  22. eoooe says:

    салаачээ. ясан өөдгүй залуу вэ. чи хамаг найз нөхдөөсөө холбоогоо тасалчихан болохоор хариад санаад бх н аргагүй шүү дээ. найзуудтайгаа холбоо бари яаж насаараа ийм залуутай амидрах гээд бгаан бэ. чи өөрөө чадна яаж ч бсан тэвчинэ гэж бгаа бол яахав буцаад эвлэрэхгүй юу. би лав чадахгүй л юм бна

  23. Alpha910 says:

    чи одоо өөрийгөө хайрла л даа чамайг ингэж доромжилсоны дараа юун хайр дурлал эцэг эхэд чинь хүртэ миний хүүхэд мөн юмуу гэж хэлсэн бол танайхыг тэр чигээр нь хүндэлдэггүй хөлдүү толгой байна шд надах чинь. чи өөрийгөө хүндлэхгүй бол хэн ч чамайг хүндлэхгүй. Тэгээд ч өөрөө хайртай хүнийхээ боол нь болсоноос өөртөө хайртай хүнийхээ хатан нь болж амьдарсан нь дээр наад хар гэдэг чинь нэг ёсондоо өвчин , дараа нь харандаа алвал яана наад мэдрэлээсээ холбоогоо тасал эхний хэдэн сар л хэцүү байна биз аяндаа цаг хугацаа эмчилдэг юм. март өөрөө өөрийхөө төлөө амьдар

  24. sainaa says:

    хэзээ ч эр хүнийг өөрөөсөө илүүгээр битгий хайрла… бүх сэтгэл зүрхээ битгий өгөө… одоо бүхнийг эхлүүл.. юу вэ залуухан насанд бөөн гай зовлон битгий өөр дээрээ дуудаа.. эргээд сэргэ залуу насаа сэргээ..

  25. 45 says:

    ямарч шалтгаангүй хардаад байгаа бол хэцүү л юм байна.Үр нь хүрээд ирж байхад ухаан муутай залуу вэ яасан.Одоо нэгэнт салсанаараа салсан нь дээр дээ.Буцлаа гээд нөгөө л замаараа явышдээ найзаа.Өнгөрсөнөө мартаад өөдрөг алх.Март гээд хэлхэд амархан ч үнэхээр хэцүү л дээ.Гэхдээ л энэ давааг даваад гархад чамайг ойлгож хайрлах сайн хань таарах болноо найзаа амжилт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.