Ямартаа ч тэр хүнийг үзэн ядаж байна…

Би нөхөртэйгөө суугаад 15 гаруй жил болж байна. 3 хүүхэдтэй. Би өнөөдрийг хүртэл өөрийнхөө амьдралаар, нөхрөөрөө бахархаж ирсэн билээ. Гэтэл миний тэр амьдралыг миний бахархал болсон нөхөр минь баллачихлаа. нэг орой тэр багийнхаа найзтайгаа наргичихаад ирье гээд гарсан юм. Би ч өмсөх хувцсыг нь сонгож өгөөд, өмсүүлээд л явууллаа. тэгээд гарснаасаа хойш байсхийгээд би бааранд байна, одоо жаахан байж байгаад очино гэх мэтээр ярьж байлаа. Угаасаа тийм зантай хүн л дээ. Хүнтэй шоудлаа гээд чимээгүй таг болчихдоггүй, дахин дахин над руу залгадаг юм. Тэгээд хүлээж байтал ээлжит дуудлага орж ирлээ.

Энэ удаа нөхөр маань өөрөө залгаагүй байсан ба утас нь дарагдаад, над руу залгагдсан байсан. Би утсаа аваад байна уу байна уу гэтэл хариу байдаггүй. Харин цаана нь нөхрийн маань “Энэ нь гоё юм аа. Чи хийгээд үз дээ. Гэхдээ гондомтой хийгээрэй” гэх яриа түүнчлэн хүмүүсийн сексдэж байгаа чимээ сонссдог юм даа. 2 минут орчим тийм яриа, чимээг сонсож байж байтал утас нь тасарсан. Тэгээд л би утас тасарангуут нөхөр лүүгээ залгаад “Заваан амьтан. Битгий гэрт ирээрэй” хэмээн орилсон.

Тэгээд байж байтал 20 орчим минутын дараа тэр найзыгаа дагуулчихсан, намайг “чи зохиол бичлээ. Ингэж байдгаа боль” гэх мэтээр уурлаж эхэлдэг юм даа. Би ч “би чамтай өнөөг хүртэл амьдрахдаа ийм зохиол хэдэн удаа бичиж байсан юм” гэх мэтчилэн уурлалаа. Мэдээж урьд нь би ийм зан гаргаж байгаагүй болохоор тэрэнд хэлэх үг байгаагүй. Гэхдээ одоо болтол гүрийсэн хэвээрээ. Надад бол хэргээ хүлээсэн, хүлээгээгүй ялгаа ч алга. Амьдрал үнэхээр утгагүй болчихлоо. Харахаас уур хүрээд, дуугарахаас ч дургүй хүрээд. Тусдаа өөр өрөөнд унтаж байгаа. Ер нь би өөр хүнтэй болдог юм уу? Ямартаа ч тэр хүнийг үзэн ядаж байна.

32 Comments

  1. tara says:

    надад бас ийм зуйл тохиолдсон итгэхийг хусээгүй ч унэхээр аймшигтай. Нэгэнт хуурсан л бол засрана гэж бараг байхгуй. Тиймээс сайн бодож шийдвэр гаргаарай. Нэгэнт амссан зовлонг насаараа эдлээд яахав дэ.

  2. Enkhee says:

    Эр хун шуу дээ.

  3. zaya says:

    яанаа ямар аймар эвгүй юм бэ. нада ийм зүйл тохиолдсон бол яах вэ. өөр хүнтэй болж яах юм бэ дээ.нөхөр гэдэг гайгаас болж шаналж байхад бас нэг эрхүнээр ч яах вэ дээ. тэрний оронд өөрийгөө маш сайхнаар завгүй байлгасан нь дээр байхаа. салах тухай одоохондоо битгий бод. юу ч битгий бод. зүгээр л би залуу байхдаа, нөхөрт гараагүй байхдаа юу хийхийг хүсэж байсан. ямар мөрөөдөлтэй байсан юунд дуртай байсан тэрнийгээ бодоод тэр зүйлээ хийхийг бодоод өөрийгөө тайвшруулаад байвал дээр байх.

  4. 123 says:

    нөхөр чинь групп секс хийдэг юм байна. яах аргагүй тийм юм байна шдээ

  5. зочин says:

    зүгээр л ярилц би мэдсэн гээд л. хайртай бол 1 удаа боломж олгоод л үзчих.

  6. хэхэ says:

    Тэгж сүрхий загнаж байгааг бодоход найзтайгаа нийлээд хүүхэн шаагаад л явдаг гар байна л даа. Аягүй бол цуг байсан хүүхэн нь сэмээрхэн залгаж чамд албаар сонсгож байхгүй юу. Байнга л явалддаг гар байн шд. Яаж ч бодсон. Муу хөгшин новш. Илүү харахгүй бол болдоггүй хорвоо юм байх даа.

  7. энэ солонгос сериал үзэхээ болио…хэзээ нэгэн цагт бүх хосууд энэ замыг том жижгээр ч гэсэн тойроод гарна шүү дээ…ойлгоод ухаараад эвлэрсэн хосууд л насан туршдаа хамт байдаг юм шүү дээ…эр нэг алдаж эрэг нэг нурдаг л юм даа заавал

  8. mglub65 says:

    Ñàéí óó áóðóóãààð áîäîëã¿é ä¿ðã¿éöýõã¿é áîë ýíý õàÿãààð îðîîä èðýý õº ÿðèëöèé. ͺõºð ÷èíü íàéçòàéãàà ÿðèæ áñèéí áèø ¿¿ . õ¿ì¿¿ñ ñåõñäýæ áñàí ÷èìýý áñèéí áîë ãðóïï ñåõñ õèéæ äýý.

  9. xr says:

    кино шиг л зүйл болж.

    юутай ч нүүр битий өгөө. тэрний буруу нь ойлгомжтой болхоор хэргийг нь хүлээлгэж, уучлал гуйлгаад, шалд нь буулгаад хаяхгүй юу. Нэг ингээд атгаад авцан бол дараа нь хэрэгтэй байдаг юм. Хамаагүй салж сарниж, чи өөрөө хүнтэй болохгээд юугхэв дээ. хүүхдүүдээ бод, босгосон амьдралаа бод. Тэгээд өөрсдийнхөө сексын амьдралыг нэг хар. эрэгтэй хүн чинь эхнэртээ сэтгэл хангалуун байж чадахгүй болхоороо л өөр хүнрүү гүйдэг юм шдээ.

  10. erh gegee says:

    энэ сэтгэгдэл бичсэн хүмүүс нахартэй юм уу Ийм юм мэдэхгүй бол бичээд хэрэггүй шдээ Би нөхрөө хэд хэдэн удаа барьсан Ямар хэцүү байдгыг сайн мэднэ Гэхдээ амьдралынхаа төлөө хүүхдүүдийнхээ төлөө гэр өүлээ аварч үлдэхийн төлөө ганц ч болсон удаа тэмцээд үзэх хэрэгтэй Болохгүй бол салж болно шдэ Манай нөхөр өөрчлөгдсөн ядаж л өөрчлөгдөхийг их хичээж байгаа Араараа тавиулж байсан эхнэр хүн тагнуул сайн хийдэг болдог юм билээ Би ч эх сурвалж сайтай Нөхөр маань үнэхээр өөрчлөгдөж байгаа Засардаг юм шүү Харин яаж өөрчлөхийг таны ухаан л мэдэх хэрэг Уужуу ухаалаг бие даасан бас ихэмсэг байгаарай

  11. naraa says:

    тэр үдэшлэг дээр нь чи оч.тэгээд би бас адилхан зугаацмаар байна гээд зугаац. бүр уур хүрчлээ

  12. munh says:

    neeree suuliin ued garch baigaa mongol kinonuud chin neeh bayan humuus zaluu ohiduudtoi l baih yum bilee mungu ogood l arhi uugd l.manai mongoliin erchuud tiimerhuu bolson yum bain gej bodsn.tiim baigaa bolood l tiim sedev garch bgaa bhdaa.ohiduud min ireeduin eej hunii hani boloh ni oilgomjtoi uchraas uhaantai baih heregtei shuu.er ni een muu muuhai erchuudiig bodohoor uur hurehiin.

  13. Enya says:

    новш юмда

  14. marks says:

    за хөө танидаг бүх эрчүүд араар их бага хэмжээгээр тавьдагаа нууудаггүй, бас чиний нөхөр тавьдаг, чи нэг удаа таалагдсан эртэй хийгээд үзээ гоё бол уулзаал бай, нөхрөө тоогоод хэрэггүээ явж л байг

  15. 123456789 says:

    Би эр хунтэй амидраад 5-н жил болж байна. урид ни эр хумуусийг одоонийх шиг муугаар боддоггуй тосоолдоггуй байсан. Эр хун болгонийг хуурамч гэхгүй ч гэсэн хэрвээ ханилаад суугаад нэг насаараа амидрана гэвэл тэр олон жилийн хугатсааний али нэгэнд их бага хонгон хунд хэмжээгээр араар тавилт гардаг гэж би бодож байна. Яхав дээ ходоо хээр явж,амралт зугаалга болохийг алийг тэр гэхэв,ялангуя эр хун найзуудтайгаа хамт байх уедээ илуу онгироо сагсуу болдог юм шиг байгаан. Тэгээд яхав дээ нэгнээ шордож байгаад оор хуухэнтэй унтуулах гэх мэт явдал гардаг байхаа. Юу хэлэх гээд байна вэ гэхээр хэрвээ нохор чини гантс удаагийн тийм явдал байвал чин сэтэглээсээ ярилтсаад уучилах хэрэгтэй байхаа. Дотроо бодоод яваад байвал нохроо буур узэн ядах эсвэл хийсэн хэлсэн бух уйлдэл ни танид таалагдахгуй болохболно шуу. Одий хуртэл босгосон амидрал салхинд хийснэ биздээ тэгвэл.. Эр хунд гантс удаагийн тийм зуйл байна байхаа гэж бодож байна. Хэрвээ нохор чини оор хуухэнд хайртай дуртай болчих юм бол хэзээ ч буу уучил.

  16. sony says:

    уучил даа. өөр арга даан ч байхгүй. бусад арга замынх нь өртөг та бүхэнд дэндүү өндөр тусна. гэхдээ нөхрийгөө яг улайлгаад, хэргийг нь хүлээлгээд хэрэггүй, бас бүүр зөөлөн хандаад иймэрхүү байдлыг нь өөгшүүлээд бүүр ч хэрэггүй. чамайг аргадаж гуйтал нь хатуурхаж байгаад, нээрээ ч тийм юм болоогүй юм болов уу гэж эргэлзэж байгаад уучилж байгаа мэтээр өөртөө ч түүндээ ч итгүүлэхийг хичээгээрэй. сэтгэлд юм үлдчихээд хэцүү ч гэсэн цагийн аясаар болдогсон бол гайгүй болохыг нь л хүлээсэн нь дээр дээ.

  17. nergui says:

    оо сал сал

  18. sarnai says:

    надад яг ийм зүйл тохиолдсон. 10 жил ийм байдлыг хараад л амъдарч бна.

    салаад ч яах юм, бүх эрчүүд адилхан биз гэж би боддог.

    бурхан шийтгэдэг юм бна лээ ийм эрчүүдийг…

  19. хэргийг нь хүлээлгүүл байцаалт аваад хэхэ
    үнэнээ хүлээхгүй бол gdfjs гэдэг сонин нэртэй нөхөрийн хэлдгээр тусдаа амьдар. тэгээд өөрөө гүйгээд ирнэ. харин тэгээд ар өврөөр нь тавьчихваа. эр эмгүй эгзэг нь таарвал болсон болоогүй ШАЛТАГ зохиогоод юм л бол араар нь тавичихъяа гээд гүйгээд байдаг шүү. тэгвэл тэгээд бүр мөсөн дуусна ш дээ. амьдрал чинь. ямар дахиад эхлүүлж болох биш. restart гэсэн үг. хэхэ дахиад эхлэнэ гэдэг ойлголт нэг л амьдрал зохиосон бол байхгүй гэж би боддог. за тэр компани энэ тэр дампуурхад бол дахиад эхлэж болно гэж бодож байна. ямартай ч юу болсоныг нь мэдсэн хойноо л шийдээрэй дээ.

  20. За нэг удаа наргиа биз дээ. Уучилсан дээр дээ. Ганц удаа өөр хүүхэн үзээ л биз дээ. Юун сүртэй юм бэ? Сална гээд яах юм билээ? Тэгээд 3 хүүхдээ хойд эцгийн, нэг хар юм бараа харуулах гээ юу? Тэгээд ч тэр суусан 2 дахь нөхөр чинь охидуудыг чинь оролдож л таараа. Уур чинь хүрээд хэцүү байгаа байх. Гэхдээ амьдрал үүгээр дуусахгүй ш дээ. Ганц удаа юм бол уучилсан ДЭЭРЭЭ. ЭР ХҮН НЭГ АЛДДАГ ЭРЭГ НЭГ НУРДАГ ЮМАА. Харин чи өөрөө өөр хүнтэй болох эсэх чиний асуудал. Хүн ер нь нэг хуурагдсанаа мэдсэн бол хариугаа авдаг юм шиг байгаан. Харин ДОХ оос болгоомжлоорой.

  21. bi says:

    iim yum ih bolson gesen mongold.bur bichleg ch hiitsgeedeg gesen.erdiin uzegdel bolood baigaa yum bish uu.zavharsan zavaan zavhai amidraltai mongolchuud.ehner yumuu nuhur ingej zavaarahaar araaraa taviulsan ehner nuhuriin ali neg ni bas l uur huntei,humuustei yavaldah tuhai yarij tenegee gaihuulah.mongolchuudiin oyunii yaduural ene sited bas todorhoi haragddag shu ineedtei.

  22. nina says:

    Буруу зөнөсөн хөгшин хар юмнууд чин нийлж байгаад бөөндөө янхан авдаг юм байна л даа, том тэнэгтэцгээдэг юм байна, мөнгө, зав 2 ни ихдээд байгаа юм байна даа. Чи мэдээж шийдвэрийг өөрөө л өөрийнхөө зөв гэж үзсэнээр л гаргана, энд зүгээр бухимдлаа хүмүүстэй хуваалцах гэж бичсэн байх. Али болох бага нервтэж өөртөө ашигтай шийдвэр гаргаарай.

  23. damn killerz says:

    нэг удаа байна уу нэлээд хэдэн удаа байна уу гэдгийг ер нь хэн батлаад байгаан
    бодол нь боовондоо орсон малнууд

  24. эмэгтэй says:

    ЗА ЗҮГЭЭР БАЙГААРАЙ ЗАЛУУ ГУАЙ. БАС НЭГ ЯНХАНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ОРООД ИРВҮҮ ЭСВЭЛ ТЭР НАЙЗ НЬ ОРЖ ИРЭЭД ТАРХИ УГААХ ГЭЭД БАЙНА УУ ГҮЙ ЮУ.ИЙМЭРХҮҮ ЮМЫГ УУЧЛААДЛ БАЙВАЛ ЭНЭ ХОРВОО ХӨЛ ТОЛГОЙ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ӨЧНӨӨН БЗХӨ-ТНҮҮД МӨН ХЭНИЙ ХҮҮХЭД НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХҮҮХДҮҮД БАС ЦУС ОЙРТОЛТООС БОЛООД ӨЧНӨӨН ГАЖИГТАЙ ХҮҮХДҮҮД МОНГОЛООР НЭГ БОЛОХ ЮМ БАЙНА ЛДАА. ТЭНЭГИЙН ДОТОР УУЖУУ ГЭДЭГ ЮМ. ИЙМ ЮМЫГ УУЧЛААД Л ЮУ Ч БОЛООГҮЙ БАС НЭГ ОРОНД ОРООДЛ БАЙЖ БАЙХ ХЭРЭГ ҮҮ.ТИЙМ ЮМ БАЙДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ

  25. mgl zaluu says:

    Manaihan bolildoo nuhur chini neg udaa tegsen uuchlaach dee. buh erchuud tegeed yabj baidag bizdee neg udaagiin uildleer ger bul salaad baival dandaa urh tolgoilson huuhnuud bna daaa gej. chi uur huntei yablaa gehed dahiad l tsaan ni neg ger bul salah bolon doo. naad asuudlaa tolgoinoosoo abch hayaad zugeer l margaashaa bodood amidar daa busgui mini

  26. ой гутам says:

    юу вэ олон янхан аваад олуулаа заваараад байж байдаг хэрэг үү. таашаал авах юмаа мөн олвоо. болж байна гэж л бодож байгаан байхдаа. ганц бие байвал бас яая гэхэв. гэтэл айл гэр толгойлоод явж өдий насны хүн бол ийм юм хийх байтугай бодохчгүй явмаар юм. шууд салах өргөдлөө өгөөд хөрөнгөө хувааж аваад тусдаа байж сэтгэл санаагаа эхлээд тайвшруулах хэрэгтэй. тийм юмтай унтах байтугай яаж хамт амьдрах юмбэ

  27. Ramiraz Sanchez says:

    Daisantaigaa daisniihaa zevsegeer tulaldana gedeg bol argaa barsan hunii arga!!!
    Sun Tsu Art of War

  28. . says:

    уурлаж байхын бодвол овоо гар уу гүй юу. нэг бус удаа л тийм юм болсон юм байна. хэрвээ анх удаагаа байсан бол гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр арай ч тэгж зохиол энэ тэр гэж тэнэгтэхгүй байлгүй дээ. бүр сурчихсан сурцтай гар байна дөө. шижгийн новш вэ. тиймэрхүү юмнууд тийм юмаа хийгээд ар гэргүй тэнээд заваараад явж байвал таарна

  29. . says:

    ЁСТОЙ ЗАВААН ЮМАА. ТОЛГОЙ НЬ БИЕЭ ЗАХИРЧ ЧАДАХАА БАЙЧИХСАН.ЗАЛУУЧУУД ОДОО ИНГЭЖ ТААШААЛ АВЧ ЗАВААРАХАА БОЛИМООР ЮМ.НЭГЭНТ Л АМЬДАРЧ БАЙГАА БОЛ ХҮНИЙ ЁСООР АМЬДАРМААР ЮМ. 3 ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ХҮН БАЙЖ БУЗАР ЧИРЭЭД ГЭРТЭЭ ИРЖ Л БАЙДАГ. БИ ЛАВ ХЭЗЭЭ Ч УУЧИЛЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛ БАЙНА. ДЭНДҮҮ ГЭХЭД ДЭНДҮҮ АРАЙ ДЭНДҮҮ ГУТМААР ЮМ. ХӨӨЖ ЯВУУЛААЧ БУЗАРТАЙ ЮМ. ИЙМ ЗАВААН ЮМНУУДААС БОЛЖ ГЭР ОРОНД БУЗАР ШҮГЛЭЖ МУУ ЮМ ДУУДДАГ БАЙХГҮЙ ЮУ

  30. WARWAR says:

    кэкэкэк зарим хүүхнүүд өвчин аваад ирэхгүй бол ч дүүрсээн гээд сууж байна ш дээ зарим омголон хүүхэн шууд салаад нус нилимастайгаа холилдоод элийж балайраад явах юм хүн хүн ондоо байнаа яаж ч байсан гаргах шийдвэр ни чинийх үүрэх амидрал чин чинийх хариуцлага ни бас чинийх чи л шийднэ харин бид коммэнт л бичэж чамд зөвлөнө дөө өөр яах ч бил ээ тийм үү

  31. gdfjs says:

    ямар ч бсн тусдаа байгаад үз..тэр хугатсанд хүн их юм боддог ойлгодог юм билээ. тусдаа байж үзсэний дара шийдвэрээ гаргасан нь дээр гэж л хэлмээр байна.

  32. ГУНИГ says:

    ЗАВААН ГАХАЙ !!! САЛСАН ДЭЭР!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.