Эцгийг нь ирэхийг цөхрөлтгүй хүлээх үү?

Би дөнгөж амьдрал гэдэг их далайд хөл тавьж яваа эмэгтэй. 20 насны босгон дээр үрийн зулай үнэртэж жаргал амссан эх хүн. Гэвч хөөрхий охин үр минь эцэггүй гэх тодотголтой өсөхвий гэхээс эмээх юм. Аль хэдийн ээжээрээ овоглоод эхэлчихсэн. Охины минь аав нь охин дээрээ ирдэг л дээ. Хүний үнэргүй амьтадыг бодвол хүн чанартай ч юм шиг. Гэвч бид 2 хаягдсан…. Жирэмсэн байхдаа сүүлийн хордлого болоод би 30кг нэмсэн одоо энд тэндгүй язарсан бие, унжсан арьсаа харахаас ч ой гутжийн. Миний арчаагүйгээс болоод хөөрхий үр минь эцэгээрээ овоглож үзэхгүй өснө гэхээр өөртөө гутрах юм. Шалиг эр болохоор амьдарч суухгүй байсан нь ч дээр юм шиг.

Үр хүүхдээ өвдөхөд ирэхгүй, хүссэн үедээ ирж хүссэн үедээ буцах нь надад үнэхээр тээртэй санагдаж байна. Үүрд ийм байхгүйгээс хойш би залуу хүн өөр хүнтэй учрах л байлгүй гэвч хойд аавын талаар тэр тусмаа хүний охинд яаж ханддагийг нь сонсоод сэтгэл өвдөх юм. Би яасан нь дээр бол хүүхдийнхээ эцгийг нь ирэхийг цөхрөлтгүй хүлээх үү? Эсвэл…

19 Comments

  1. bell says:

    харамсалтай байна. Гэхдээ чадахгүй нь миний охин одоо 8 сартай хараад хайр хүрэхгүй байхын аргагүй хөөрхөн гэр бүлийг минь ганц гийгүүлж байгаа нар та хүүхэд өргөж авамаар байгаа бол модны 2н тэнд нярай хүүхдийн асрах байдаг тэнд очиж үзээрэй аз жаргал хүсэе

  2. алтаа says:

    чи охиноо өргүүлэх үү ийм юм асууж байгаад уучлаарай би нэг хүүтэй тэгсэн одоо хүүхэд гаргах боломжгүй гэж эмч хэлсэн нөхөр бид 2 охинтой болохын хүслэн болсон л хүмүүс байна. хүүхэд өргөж авах гэсэн хүүхэд олдодгүй ээ нөхөр маань хүүхэд өргөж авы гээд намайг шаналгах юм.

  3. bell says:

    баярлалаа оол. Бодсон сансанаа хийнээ. Урам өгсөн та нарт маааш их баярлалаа.

  4. Alpha910 says:

    Хүлээгээд хэрэггүйээ . Монголын залуус бүгд тийм амиа бодсон арчаагүй хог новшнууд биш ш дээ. охин үрд чинь аав шиг аав болж чадах ухаантай сайхан залуу гарч ирнэ чи л сэтгэлдээ муу муухай юм төсөөлбөл тэр чинь ирнэ сайн сайхныг бодвол сайхан зүйл л болно шүү дээ эзэн хичээвэл заяа хичээнэ. амжилт хүсье

  5. bb says:

    яах гэж ингэж байдаг байндаа, хүү төрүүлж өгсөн бол арай өөр чамаас салахгүй байсан байхдаа, нэг тиймэршүү хэсэг бүлэг эрчүүд байдиймдаа, одо яая гэхэв охидууд мин жирэмсэн болоод дампуурсанийхаа дараа л толгойд н ухаан гэдэг юмний өчүүхэн хэлтэрхий ургаж эхэлдэг юмшиг байгаамда

  6. khongorkhon says:

    нэг хаяд явсан хүн буцаж ирээд дахиад хаяд явж чадах л юм байна ш дээ. за одооноос тэр тэнэг залууг хүлээгээд байлгүй өөртэй итгэлтэй зоригтой бай, эцэг мэцэг ямар хамаатай юм тэгтээ тэрэнгүй голоод явчихсан юм чинь. тийм эцэгтэй байсанаас байхгүй байсан нь дээр

  7. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    өнгөрснийг биш ирээдүйн төлөө алаг үрийнхээ төлөө зүтгэ..шаналаад л байвал хорвоо өөрчлөгфөхгүй өөдрөг бай найзаа ..чамайг өхинтөи чинь хайрлах сайхан нэгэн бий шүү

  8. tseegii says:

    згр л оортоо зоү гэсэнээ хий оорийн бодол оорт зоү гэдэг шдэ сайн хунтэй учирч ч л таараа хун нэг амидрах насандаа жаргалтай амидрах хэрэгтэй… тмээс хуухдээ осгоод оортэй итгэлтэй оортоо анхаарал тавиад амидраарай амжилт!!!

  9. sainaa says:

    тийм эцэгтэй байснаас хайр халамж дүүрэн эхээрээ овоглоод явж байсан нь сайхан биз ээ.. бодлогогүй алхамын үр уршиг гэж хүүхдээ л битгий зовоогоорой доо

  10. kkk says:

    bas nuguu talaas n haraad uzey. chi oortoo archaatai bai. neg yosondoo minii ohin eejiinhee archaaguigees aavgui bolloo gej chinii helsen chin unen shu. gehdee bi zovhon neg talaas harsan gdgiig anhaaraarai

  11. аагий says:

    гуниглалаа зогсоо, энэ түр зуурынх хүүхэд том болоод ирэхээр чи өөртөө анхаарал хандуулах цаг завтай болно.буцаад хэвэндээ орно турна гоо болно.зоригоо чангал эмэгтэйчүүд бид чинь ийм зүйлийг туулаад гарах тэнхээтэй хүмүүс.2ын хооронд 3-ын дундах эр хүнтэй амьдарснаас салсан нь хамаагүй дээр.нэгэнт амьдарахгүй хүнтэй холбоотой байснаас холбоогоо тасалсан дээр байхаа даа.хүүхдийн эцэгийн хувьд сайхан сэтгэлтэй ухаалаг залуу энэ дэлхий дээр байж л таараа.тийм хүнтэй учирнаа болоогүй юмний төлөө бүү санаагаа зовоож бай.амжилт

  12. lol says:

    SHALIGIIG NI MEDEJ BSAN YUM BOL YUNDA UNTSIN> TENEG HUUHNUUD BNAA BNA

  13. erika says:

    харин ч хогийн залуугаар хүүхдээ овоглуулаагүй дээ баярла. дараа ни сайн хүнтэй сайхан амидраад эхлэхээр салж өгөхггүй гай болдог юм билээ.20хон настай байж юу ни ч гутаранги юм бэ чиний насан дээр хүүхдээ өсгөөл хичээлдээ яваад ажил хийгээд шоудаад галзуу барийн аманд гараа хийгээд авч байлаа. Амьдрал бол тэмцэл юмаа гэж хэн билээ хэлсэн байдаг.тэмцнэ шүү тэмц

  14. йыбйыб says:

    Зүгээр дээ… Манай ах хүүхэдтэй хүнтэй сууж байсан. Тэр охиныг нь одоо бас өөрийнхөө хүүхэд шиг л хайрладаг. Тийм хүн олдоноо… Хорвоод наа залуу шиг чин хүн цөөхөншд…

  15. esko says:

    тийм шүү…маринэ гоё хэлсэн…

  16. marine says:

    бид @ адилхан зовлонтой юм бн. манай нохор бас ингэж ирж очоод л байдаг байсан. тсаана ни бол хуухэн ёс юм шиг байдаг л юм билээ, хулээх хэрэггүй ээ найз аа. тэрийг зугээр л явуул. намайг хайрлах туших хун байхгуй юм чини гээл их шаналдаг байж билээ. тэгтэл угуй л юм билээ. одоо найз залуутай болсон. надаас 5 дуу сайхан залуу муртуу бухнээ зориулдаг юм даа надад бас миний хуухдэд ч их сайн ханддаг. тэгэхээр уурийгий битгий гол доо хонгорхон мини. чи гантхан хуви эрдэнэ гэж уурийгуу хайрла, унэл. арчил хорвоо чиний улмийд сухурну хэрвээ чи хусвэл. амжилт охин мини

  17. ziak says:

    xэxэ Робэртө эмэгтэй xун болтой гэж…xэxэ

  18. RobertO says:

    2 dahi zohio ch gehshg tiim amar yum haana bh vedee setgeliin sharh chin tegj udaan arilahgvi shde yadaj bhad huuhed ni bgaad bhad…. Yer ni neg hesegteee oooriigoo gangalj goolj gaduur yav hun amitantai tanilts Zuw amidarch bhad ayandaaa bolno doo chinii setgeliin tenhee l medne

  19. WARWAR says:

    за хаяад явсан залуугийн араас гуниглаад юун олон юм боддийн аан тэгээд 2 дахи амидралаа зохиосон хүүхэний охидийг тэр хөдөө гадаа л ийнмээ тиймээ боллоо л гэж сонсогддог болохоос нийгэмшсэн хотод гайгүй байлгүй дээ хүнд итгээд 2дахи амидралаа зохиоход алдах юм юу байахав дэ тийм үү ??????????

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.