Сайн байна уу. Би 30 гарсан, нөхөртэй, 2 хүүхэдтэй, гайгүй цалинтай ажил хийдэг энгийн нэг бүсгүй. Нөхөр бид 2 10 жилд нэг ангид сурч байгаад суугаад 10 гаран жил хамт амьдарч байна. Анх суугаад хүүхдүүдтэй болоод сэтгэлээрээ сайхан л байдаг байсан. Гэхдээ нөхөр маань өнөөг болтол тогтсон ажилгүй, дээр нь хувийн бизнес хийх гэж байгаад шатаад маш их хэмжээний өрөнд орчихсон. Сүүлийн хэдэн жилд өр маань нэхэгдээд хэцүү л байна. Хааяа нөхөр маань олсон мөнгөөрөө өрнөөсөө хагаслаад л би ч ихэнх цалингаа өрөнд өгөөд л амьдрах гээд л явж байна. Би гэхдээ ингэж өрөнд орж, өнөөг хүртэл өөрийн гэсэн гэр оронгүй аав, ээжийнхээрээ эсвэл байр хөлсөлж амьдарч байгаадаа гутрахгүй л явж байна.
Гэхдээ миний амьдралд байгаа нэг том асуудал бол манай хүний архидалт, хардалт. Анх суусан цагаасаа л намайг янз бүрээр хэлж доромжилж, тэрнээс нь болж байнга хэрүүлтэй л байдаг байсан. Гэхдээ би тоогоогүй. Амьдрахын төлөө зүтгэсэн хэвээр. Гэтэл одоо сүүлийн 2-3 жил намайг янхан, банзал, архичин, чиний найзууд бүгд янхнууд, п… гээд хэлэхгүй үг байхгүй боллоо. Энэнээс нь болоод би найзуудтайгаа ч уулзахаас айдаг, хааяа уулзахаараа найзуудтайгаа байна гэж хэлэхгүй худлаа хэлдэг боллоо. Дээр 7 хоногт 2-3 өдөр заавал архи ууна. Уухдаа би ажил хөөцөлдөх гэж байна гэж намайг загнасаар байгаад архины мөнгө авч явж ууна /яагаад гэвэл өөрт нь ямар ч мөнгө байхгүй, автобус, унаа, тамхиныхаа мөнгийг хүртэл надаас авдаг/. Уухаараа дандаа тасартлаа уучаад ирнэ. Битий архи уугаад бай гэхээр чамаас болсон, чи архичин учраас намайг архинд оруулсан, чи л өөрөө ажил хөөцөлд гэж надад мөнгө өгсөн ч гэх шиг. Өрөнд орсон ч, архи уусан ч, ер нь бүх юманд л би л буруутай байх юм.
Нөхрөөсөө салая гэж би олон удаа бодож байгаа ч надаас салахаар бүүр ч гудамжны архичин болоод ирж бид 3-ийг байнга зовоогоод байх байх гэж бодох ийн. Би ЯАХ ВЭ хүмүүсээ. Надад зөвлөөч. Би одоо үнэндээ цөхөрч байнаа. Уул нь ч манай хүн архи уугаагүй байхдаа гайгүй халамжтай, хүн сайтай. Гэхдээ л…
29 Comments
За чамд зөвлөхөд чи шууд сал наад хүн чинь хэзээ засрахгүй нэгэнт архинд орчихсон хүн бол хэзээ ч гарахгүй ямар ч гарах боломжгүй гэдгийг чи энгийн нэг наркалоги сэтгэцийн эмчээс л асуухад шууд л хэлнэ дээ. миний монголын хөөрхөн охид бүгд л өмхий архичидын гарт амьдарлаа үрцгээж байна даа үнэхээр харамсалтай
архины эмчилгээ хийлгэ заавал шүү.Сайн хүн юм бол архинаас гараад шал өөр болно
бидний амидрал биш салаxгуй юу доо. ингэж газар доор ортол муулчаад xудлаа урийн минэ эцэг энэ тэр гэдэг бол матар нулимс унагаж буйтай л адил санагдаж бна.
Сайн бнуу?
За тэгэхээр архинд орно гэдгийг жоохон анагаах талаас нь харах юм бол донтох евчин юм. Тийм болохоор танай хун одоо евчтэй бна гэсэн уг ямар ч бсан эруул биш бна. Дээрээс нь хуний сэтгэлийн хямрал амархан эруул мэндэд нь муугаар нелеелдег.яагаад архи уумаар санагддаг вэ гэвэл танай нехрийн хувьд цусны эргэлтийг архи уусан уедээ л сайн дэмжиж егч архины хучээр цус сайн эргэлтэнд орсоноор биед нь тааламжтай мэдрэмж тердег гэсэн уг архичин хумуус энэ мэдрэмжийг авах гэж л архи уудаг яагаад гэвэл тэд ямар нэг дэмжлэггуйгээр еереер хэлбэл эруулдээ цусны эргэлт сайн гуйхгуй бна гэсэн уг…дээр уеээс монголчууд эруул биед саруул ухаан оршдог гэж хэлдэг бсан энэ бол туйлын унэн уг таны нехрийн бие эруул биш бгаа бхоор таньтай будуулэг харьцах нь тодорхой тийм бхоор эхлээд нехрее эмчлуулэх хэрэгтэй тэгэж байж нехер чинь энэ хэцуу уеийг давж гарах хучтэй болно… Одоо ийм бдлаар Улам л биее муутгаад бвал бур бутэхгуй хун гарна эруул биш хун хэзээ ч зев юм ярьж зев уйлдэл хийж чадахгуй шуудээ…
Энэ эмчилгээнд юу чухал вэ гэвэл Европ эм тан хэрэггуйээ амьдралынхаа хэв маягийг еерчил еерсдийгее завгуй байлга сонирхолтой юмаа хийж еерсдийгее баярлуулах хэрэгтэй… Ер нь бол дорнын анагаах эмээр эмчилдэг архинд донтох евчинг, гэхдээ сайн эмчийн хяналтан дор эмчлуулэх хэрэгтэй болох болохгуй хогон эм ууж идэж болохгуй залуу хун учраас долоо хонхогт доод тал нь таван едер спорт хий гэж зевлех бна… Спорт гэдэг нь хучний дасгал биш цусны эргэлтийг нэг угээр бол архиар биш спортоор дэмжиж эхлэх хэрэгтэй… Оройн цагаар зеелен гуйх ууланд авирах салхинд гарж гуйх хун агаараас Маш их хуч энерги авдаг юм…. За тэгээд еглее едрийн хоолыг яг сайхан цагтаа идэж занщих оройны 11 цаг гэхэд заавал унтсан байх… Гуйсний дараа сунгалтын дасгалыг сайн хийж байх хэрэгтэй…оройны хоолыг сойж болохгуй хенген юм идэж болно….
Хэрвээ ингэж чадвал 2 сарын дараа гэхэд архинаас бие чинь еерее жигших болно… Зевхен муу зуршилаа зев зуршилаар солих хэрэгтэй…
САЛ САЛ архичин ым бна шдээ югийн оровдсийн хуний омноос амид яваа биш чи нэг амидарна шдээ гэтэл нэг муу архичний гарийн шуус болж бх хэрэг бхгуй бас болоогуй дээр ни бас шааж байгаа биздээ сал ядаад л амгалан тайван амидарна шдээ ирвэл цагдаад ог эр ни бол хамгийн арчаагуй эр л бгаадаа чамаас оор хунд бол яж ч чадахгуй от хорхой бгаа … омхий амтай архичин новштой унтах чамд сайхан бна гэжүү хаяч тэгээд шал оороо амидар .. чи чаднаа
Архичин хүмүүсийг бууд бууд… Хаха
зугээр сал яг манай аав ээж 2ийн амидрал бн наад xүн чин xэзээ ч засраxгүй чи залуу бн айx xэрэггүй чамайг айx тусам даврана шд дашрамд эмэгтэйчүүддээ xэллэxэд муусайн эрчүүдээс айx xэрэггүй тэдний бияртайн тэндээ л бдгийн бга биз бид нар xарин ч бур илуу xучтэй бx xэрэгтэй намайг ирж зовооx бий гэж айж ичиж санаа зовоx xэрэггүй чамтай адил xүмүүс xаа саагуй бга чамайг цоxивол адилxан нэг цоxи чи дийлэxгүй ч xучтэй бай босож ирэx тусам чин чамаас айн чи нэг л удаа би чамаас xучтэй шуу гд xаруулчиx айxиж xарин чамайг зовооxгуй гэдэгт итгэрэй
ер нь хүн хүүхдээ л бодсон дээр дээ эхлээд хардан уурлан дараа нь чамайг зодно тэгээд хүүхдүүдээ зодно хүүхдүүд зодуулаад ямар нэг өвчтэй болбол яана архи уугаагүй үед гайгүй бдаг бол тэр архинаас нь гаргачихвал болоод явчих юм бишүү архинаас гаргадаг ямар нэг эм тариа хийж үзвэл яадаг юм бол доо ай хөөрхий бүсгүй хүний хувь заяа гэж…
сал сал сал
салсан дээр амьдралаа шинээр эхэл
M&Ms-тэй санал нийлж бна яг хэлэх гэснийг мин хэлчихэж уншаад үзээ Тэр эмчилгээнд явуулж өөрөөр ажил хийлгүүлж мөнгө олуул Зовж олсон мөнгөө өөрөө яаж үрэхээ мэдэх байлгүй
хм энэ ч засрахгуй ээ.эмэгтэй хун засрах байх гэж горидсоор бгаад хайран залуу нас нэрвээ бардгийн.чи уух юм тамхиний монгоор ни хангаад бхаар даварч бгаа ум.даварцан гараас сал даа бусгуй мини.чи ганц л амидрана шуу дээ.архинд орсон хунийг хэн ч абарч чаддахгуй тэрнээц оороос ни хэн ч шуу.
наад бизда чин засрахгуй зоригтой хууж явуул ухсэнээс ни айдагийн
Архи хэтэрвэл бол хүнийг донтуулдаг хүн биш болгодог эд шүүдээ. Архинаас болж олон сайхан залуучууд, охидууд, аав, ээжүүд, гэр бүл, хүүхдүүд зовж байгаа. Энэ сайтыг уншдаг хүн бүр хүнийг шүүмжилж сал гэхээсээ илүү өөрсдөдөө ч гэсэн дүгнэлт хийгээд 7 хоногт хэдэн удаа ууж байна гээд тоолоод үзээрэй бас зарцуулсан мөнгөө бодоод үзээрэй. Сонин тоо гарах байх.
Захидлын эзэнд гэж хэлэхэд би нэг ийм амьдрал мэддэг байсан хөөрхий нөхөр нь сүүлдээ гэрийнхээ хамаг юмаа зарж уугаад хямдхан олдсон архиа уусаар байгаад өвчтэй болсоноо ч мэдэлгүй байж байгаад гэртээ өөд болсон. Том хүүгээ их зоддог, тэгээд толгойдоо гэмтэлтэй болоод одоо сайхан залуу болсон ч, хүүхдийн аав болсон ч яг аав шигээ ажил хийдэггүй ажил олдохгүй байна гэж худлаа ярьж архи уудаг агсан тавьдаг хүн болсон. Тэгэхээр хөөрхий эхнэр нь залуугаасаа нөхрөөсөө болж зовсон одоо бусад хүүхэд нь сайн яваа ч том хүүгээсээ болж бас л зовж байна.
Тэгэхээр та одоо болтол тэвчсэн юм чинь дээр хүний хэлсэнээр 1 жил орчим эмнэлэг энэ тэрээр яваад засах гээд үз. Өөрөө би архичин биш энэ тэр гээд уурлах байх өөр үгийг нь сонсдог ах дүү хамаатан байвал нийлж байгаад эмчилгээнд явуул. Эмчилгээ сайн болуул ажилд оруул, өөрөө зовж олсон мөнгөө ухаантай хүн бол зөв зарцуулж эхэлнэ. За тэгээд засрахгүй бол хүүхдүүдийнхээ ирээдүйг бод. Хүүхэд маш сайн ойлгодог мэддэг юм шүү. Аав нь согтуу ээжийг нь хэрхэн зовоож байгааг сайн мэднэ, тэгэхээр хүүхдүүдтэйгээ ярилцаж одооноос юу хүсч байгааг нь сайн мэддэг сайн найз нь болж чадвал та ирээдүйд үнэхээр сайн ханьтай байна гэсэн үг. Тиймээс согтуу ажилгүй нөхөртөө бүх энерги сэтгэлээ зориулж зовж байхаар 2 хүүхдийнхээ ирээдүйд сэтгэлээ зовоовол дээр байх гэж бодож байна. Бас ийм сэтгэлийн тэнхээтэй, хаттай юм чинь салсан ч үүсэх олон асуудлуудыг даваад гарах зориг таньд байгаа гэдэгт итгэж байна.
Nohortoo ajil olj og gesen zovolgoog yamar olon unshvaa,er hun baij ajil olj hiij chadahgui bol archaagui hunii zan bhgui yu.Aav ni 50 nileen garsan ch gertee zugeer suuj huuhduudeeree tejeelgehgui geed ajil hiigeed yavj l bna,30 garui jil heneer ch heluulehgui ogloo ert bosood huuhduudee tsetserleg surguulid ni hurgej ogood yavdag bsan,barag amaralt ch tsoohon avch uzsen.Sal gej heleh ni haashaa ch yum 10 jil gedeg urt hugatsaa,etest ni huuhdiin chini zan aranshind muu nolootei bh.
хмм хэцүү л асуудал бна. танай нөхөр ажилгүй, дээр нь өртэй болхоор маш их сэтгэлийн дарамтанд орж дэпрэссиөнд орсон бна. наад хүн чинь одоо маш эмзэг байгаа, аргагүйлдээ ихэнх эрчүүд ажилгүйдэл, өр зээлнээсээ болж ингэж хямардаг. Тийм болхоор сэтгэл зүйчид ханд, эмэн болон сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх талаар ятга. Тэгээд ажилд оруул г.м сэтгэл зүйг нь сайн засах гээд оролдоод үз. Салбал яг чиний хэлсэн шиг гудамжны архичин болно. Хүүхдүүдэд чин сайхан бна гэжүү аав нь гудамжны архичин байх. Чи тэвчээд ятгаад 1 жил оролдоод үз эмч эмнэлэгээр хамт яв. Тэгээд үр дүнг нь хүлээ бүүр шийдсэн хүн бол тэгээд тэр чигээрээ архиа уугаад явна биз. Тэр хүртэл нь нөхрөө засах гээд чи болон танай хүүхдүүд бугд сайн хичээгээрэй! Эхнэртээ хайртай хүүхдүүддээ хайртай аав хүн бол засарч л таарна. За амжилт хүсье!
ер ни эртхэн амидралаа бодоо.хэдий болтол ингэж хамаг юмыг ни хангаж угж байдийн.салахыг бодоо.янхан нтр гж дуудуулж бга бол эрийн хугархай л юм бна шдэ.аюугүй байдлаа бодсон ч нэр тороо бодсон ч тэр салсан ни дээр бх гж боджин.
наадах чинь угаасаа л бүтэлгүй гар байна дөө.Иймэрхүү эрчүүд өөрчлөгддөгүй юмөө.чамайг сайн ойлгож байна.Хүүхдүүдээ бодоод бас амьдрал өөрчлөгдөнө сайн сайхан болно гэж найдаад л сууж байгаа байх.Ер нь бол нэг их найдсаны хэрэгүй шүү.дараагийн 10 жил болоход бахь байдгаараа л байна.дорой эрд найдсанаас өөртөө найдаарай.
yoooyoyoyoyo ene humuusiigee
egch minee ta uuriiguu haraldaa ygaad emegtei humuus iim sonin bodoltoi bdiin ve uurteigoo ijilhen gej bodood bdiin bish biz dee Eregtei humuus amarhan ulsuud shdee jhan shatalt ger buliin tavgui bdald l dorhonoo dooshoo orchihdog tgel arhi uuna uusan hun yahuu tasarna tgel gertee ireed agsan tavina todorhoi. 1 nomondeerees bi unshjiisiin bna aa eregtei hun hetsuu baidal hund nuhtsuld orhooroo uuriin dotor bdag aguudaa shigddeg gej tendee shigdeed buh zovlon shanlalaa mardtag gej tegsen eregtei hun arhind orno yumand mash ih dontdog gej bi ch gesen tegjiisan udaatai xaxa urund orood hestuu bolhooroo computeriin ard suugaad togloomond dontchihdog ter n nadad jargal sanagddag ene chin l er hun shuu dee iim bdal heden jileer ch urgelijldeg gesen emegteichuudeee ta nar uursudshigee bodood bdiimuu emegteichuud shig stress ene terees orilj charlaad esvel ydgiin tged garahgui dotroo blgaal bna shdee eregtei hun. ger bulee heveer n amj uldii l gej bodjiivol nuhurtuu dem ugulduu goochlood l bhiin. ta gej ta ta uuruu nuhurtuu 1 yum uzuulseiin bishuu dee arhi uudag ene ter gej nuhur chin uugaagui bhad chin helehguil blgui dee yanhan banzal gej bas helehguil blgui dee yamar negen yum olj sonsson medersen uchraas l heljiigaashdee hargui eregtei hun bval teneg boloh bailgui dee hardaj l taarashdee ta yamar chuluutai suusan bish uuruu uuruusuu buruug 1 haigaad uzeech yaj nuhuruu zashuu bodood uzeldee ene hardalt yunaas uusssen yariltsuul oilgoltsiishdee mungu bol yu yum ve nuhur chin minii heleed bsan ter aguigaasa agrhal yum bol ursaad l bnsdhee tendees n gargaj ugulduu za olon yum nurshaad yahuu egch naraa nuhruudee hairlaj bas dem ugjiildaa ajil hiideg hiideggui hamaagui araas n motoordood zorigjuulaad uguul tsaa erchuud chin ulsiin ih hurliin gishuun bolj chadhaar sdhee xaxa daanch tenhee bas motor l dutaad bdag bolhoos gej egch nar min nuhuruudee gololgui uur humuustei haritsuulalgui bval deersendee ER HUN-d chin ih zan ger bulee gesen setgel 2l shovoij bdiishdee
за да наад хүн чинэ шулуудчихсан хүн бна да эртхэн амидралаа бодвол яасийн цаашлаад улам л ахина уу гэхээс засрана гэж байхгүй байхаа өрөө өөрөө дарж чадна гэж бодож байвал наад нөхрөөсөө салбал яасийн цавуугаар наачихсан юм биш дэ. тэгээд л хэдэн жилкийн дараа хүүхдүүд том болчихно чамд тэрнээс илүү сайн залуу олдоно доооооо
Үр хүүхдээ архичин агсан тавьдаг хар юмны дэргэд өсгөж зовоож байгаа юм биш биз? Та хоёроос илүү хүүхдүүдэд чинь хэцүү байгаа шүү. Нөхөр чинь бараг гудамжны архичин болох замдаа орж байгаа юм байна даа. Сорры. Монголын нийгэмд байгаа архичин хүмүүсийг яамаар юм бэ дээ.
тэр дээр бичсэн усан тэнэгт, салахгүй шалтгаан нь үрийн минь эцэг,ханилсан хань минь салбал яадгаа алдаад үр хүүхдээ эргээд зовоох вий гэж хөөрхий шаналсан эмэгтэй хэлэх гэж оролдоод байнаа мал минь. Төрийн толгойд байгаа хэдэн хар юм нь 3хан сая хүнээ аваад явчихаж чадахгүй, гэрийн тэргүүнд байгаа хар юм нь ганц хүүхэн хэдэн хүүхдээ аваад явж чадахгүй бол ядаж гай болохгүй мөрөөрөө мөөмөө унжуулаад явж баймаар сорри
за ажил хийгээд ирвэл ч гайгүй болох бх,хэцүү байвал эртхэн салаад хүүхдүүдээ бодож үзээ,Жагдагийн өрөөсөн дугуй бн наад хог чин
Салаачээ,нэгэнт салсан байхад ирж зовооно гэж байдаггүй л байх.
Наадхи чини их л арчаагүй нөхөр байна.Улам л уруудна,дагаад гэр бүл ни ч уруудна даа.
дандаа л нөхрөө тэжээдэг улс. тэгээд салаxгуй бгаа ни шалтгаан ни иxэнxдээ эргэж ирээд намайг зовооx вий. эмэгтэй xумуусийн л сэтгэxгүй юм бxдаа. дандаа л өөрийгөө бодсон тайлбар. эсвэл тэгэж ойлгуулаx гээд байдаг юмуу.
амьдарлаас хэт ихийг шаардах ийм хэцүү байдалд оруулж байгаа байхаа миний бодлоор.Нөхөрөө ажилгүй архичингаар нь дуудаад л байвал цаашаа л явах байх да.Эмэгтэй таньд хань ижил үр хүүхэд байна.Өвчин зовлон алга.минийхээр бол аягын чинээ зүйлийг уулын чинээ болгох хэрэггүй ээ.Өөрийгөө өөрчил нөхөрөө хүндэлж дээдэл.
өр ширэнд ороод азгүй л эр байна даа тэгээд дээр нэ архи уудаг доромжилдог интр гээд яриад байгуул их юум байна тийм болохоор зүгээр сал хамаатан садан ах дүү байдаггүй юмуу??? тэд нартаа хэлж байгаад хашраагаачээ ганц тэгээд л ахиж ирнэ гэж байхгүй ккк
хун сайтай хун архи уугаад ,хардаад ,дарамтлаад ,ажил хийдгуй байж архи, тамхиний мөнгөө чамаас аваад, өрөнд ороод ажил хийхгуй байдгийнмуу Хун муутай юм бишуу.Хун сайтай ухаантай хун бол багаасаа хайрлаж ,дурлаж суусан ,одоо тэжээж байгаа эхнэрээ хайрлаад, архи ,тамхиа хаяад амидралийн төлөө зутгэдэг, харáéð зовоодоггуй гэж мэт баймаарийн.
Нохортоо нэг ажил олж огвол яасан юм бэ?
Хун хийх юмгуй бол архи эсвэл боовоороо тоглодог гэдэг дээ.