Сайн байна уу энэ сайтыг яг одоо уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ жил 24 настай мэргэжлээрээ төрийн байгууллагад ажилладаг. Их сургуулиа төгсөөд 1 жил ажилгүй гэртээ байсан. Миний 3 жил үерхсэн залуу маань урд чанчунд сурдаг ингээд л 2 талд байдаг байлаа. Тэр нэг удаа амралтаараа ирэхдээ надтай танихгүй хүн мэт харьцаж эхэлсэн. Мэдээж бид 2 дотно харилцаанд орсон байсан. Гэтэл тэрний секс /хамгийн муухай нь өөр хүнтэй болсон/ надад таалагдахаа болисон. Удаан залхмаар. Ингээд л бид 2 бас бус асуудлаас болоод салсан. Эмэгтэй хүн чихээрээ дурлаад дасчихдаг бололтой юмаа. Надад их л хэцүү байсан. Сууна л гэж бодож түүнийгээ хүлээдэг байсан. Би өөрөө дотоод ертөнцдөө л амьдардаг хүн. 2009.08.20-нд тэр намайг хаяад явсан. Яг тэр орой одоо энэ түүхийн гол дүртэй танилцсан юм. Түүнийг анх харахад гоё залуу харагдаж байсан. Гэхдээ тэр үед би салсан залуугаа л бодож байснаас түүнийг сонирхоогүй.
Миний найзаас дугаар аваад маргааш нь намайг болзоонд урисан. Намайг болзоотой гэдгийг эгч мэдэж байсан яваа сэтгэлээ сэргээ гэж их хөөрхөн ятгасан. Би түүнтэй анх уулзахад тэрний бодол хандлага надад гологдож байсан. Нэг л нимгэхэн санагдаж байсан. Өмнөхтэйгөө л харицуулж байхгүй юу. Хүн болгонд л өөрийн гэсэн сайн тал ухаалаг бодол байдаг. Үүнийг би хүлээн зөвшөөрдөг. Түүнийг би сайн талаас нь л харахыг хичээсэн. Надтай болзоод гадуур баахан алхсан. Надад ямар ч сэтгэлийн хөдөлгөөн мэдрэмж тэр үед байгаагүй. Маргааш нь, нөгөөдөр нь гээд л. Тэр намйг эргүүлдсээр л. 10 гаруй болзооны дараа би түүнтэй арай дотно байдлаар харицдаг болсон. Тэр надад би хэзээ ч ийм бүсгүйтэй учирч байгаагүй ээ л гэдэг байлаа. Үнэндээ магтаал болон сайхан үг сонсох нь бүсгүй гэлтгүй бүх л хүмүүст тааламжтай шүү дээ.
Бид 2 сар гаруй уулзаж ярилцдаг байсан. Ингээд дотно харилцаанд орсон. Би эр хүнийг тэр тусмаа найз залуугаа сексийн асуудалд нээлттэй, сайн байгаасай гэж хүсдэг байсан. Гэтэл энэ залуу миний хүссэн хүн байсан. Энэ тал дээрээ халамж, энхрийлэл гээд эмэгтэй хүмүүс тавьдаг ихэнх шалгуурыг тэр давчихсан. Энэ романтик гэж хэлмээр явдлын хамгийн гунигтай бодит зүйл нь тэр эхнэртэй 3 настай хүүтэй байсан. Намайг нэг өглөө утсаар эхнэр нь хамаг л сурсан хараалаараа загнасан. Би хэзээ ч ийм зүйлтэй учирна гэдэг төсөөлөл, бэлтгэлгүй байсан болохоор их айж, гайхаж, гомдсон. Тэр ч үнэнээ хэлж надаас уучлалт гуйсан. Би хүнд гай тарихгүй гэсэн зарчимтай л амьдардаг. Тэр намайг нууц амраг минь болооч гэж гуйсан. Хүний амьдралд байдаг хамгийн муухай бохир асуудал. Ингээд л би түүнтэй уулзахаа болисон. Унтсандаа харамссан ч дахиж алдахгүй л гэж өөртөө захисан.
Гэтэл тэр намайг зүгээр байлгахгүй, тайван амьдрах мөч болгоныг минь бусниулах гэж байгаа юм шиг л эргүүлсээр л байсан. Би дотроо хүнд гай тарьж нүгэл хийхгүй юм шүү л гэж их бодож байсан тэр үед. 1 жилийн дараа тэр над дээр эхнэрээсээ салсан надтай гэрлээч гэж ирсэн. Би бас л бодсоон хөөрхий тэр эгч /надаас энэ залуу эхнэр 2 нилээн ахмад/ ямар хэцүү байгаа бол энэ ямар амьдралаа боддоггүй хүн бэ гэж. Тэгээд тэр бас л олон сайхан юм яриад эргүүлсэн хэвээрээ одоо ч хэвээрээ. Дэндүү нуршсан байж магадгүй л юм. Гэхдээ энэ бүгдээс би хэд хэдэн зүйл ойлгосноо хэлье хэн нэгэн бодог ухаараг гэж л хүсч байна.
Миний монголын сайхан хүмүүс минь гэр бүл гэдэг хамгийн хүчирхэг нэгдэл. Босгосон бий болгосон, та өөрөө ч анзаарахгүй байгаа аз жаргал чинь таныг нэг л удаагийн сайхан бүсгүйтэй /залуутай/ нууцаар явалдах хүслээс чинь болж алга болно шүү. Охидоо хэн нэгэн залуу өөрийг чинь учир битүүлэг, бас биширмээр итгэмээр байдлаар эргүүлж байгаа бол бод, судал. Хүний амьдралыг нурааж болохгүй нүгэл гэж үүнийг л хэлнэ. Алдаж болох ч битгий март давтаж болохгүй. Таны хувьд хэрвээ гэр бүлтэй бол ийм явдал гарах гэж байгаа гарсан бол түүндээ битгий ширүүн ханд хүн цаашаа явдаг, зөрдөг бололтой. Зөөлөн нь хатуугаа иднэ гэдэгдээ. Гэр бүл амар амгалан жаргалтай байх шиг сайхан зүйл байхгүй. Миний хувьд түүнд өөрийгөө хайртай л гэж боддог. Гэвч хайраас илүү хүн чанар, нэр төр, нинжин сэтгэл байх ёстой учраас түүнийгээ сайн сайхан амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Сайхан ирээдүйн төлөө түүнд үгүй гэж хэлээд л монголынхоо сайн сайханд хувь нэмэр оруулах гэж хичээж буй жирийн нэгэн бүсгүй миний бодол ийм л байна. Та бүхэнд чин сэтгэлээсээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Чинсэтгэлээс
23 Comments
Tanil tuuh bna daa……
сэтгэгдэл үлдээсэн та бүхэндээ баярлалаа
хайраас илүү хүн чанар, нэр төр, нинжин сэтгэл байх ёстой… энэ үг хамгийн их таалагдлаа. ямар нүгэл өмнө нь хийж явсан юм бүү мэддээ. сайн хүнтэй учирлаа одоо л гэж бодоход ар гэртэй байсан. чинийх бол ганц байна. минийх бол хоёр. би хоёр удаа хэнийг нь таниагүй тэр баг өмссөн зэвүүн амьтадтай учирсан. гэхдээ би адилхан л эмэгтэй хүн гэдэг үүднээс чив чимээгүй ходож байсан. чи их ухаалаг юмаа. эрчүүд яагаад хүний сайхан охиныг авч суугаад бас тэр өхөөрдөм алаг үрсээ нуун байж өөр хүнийг хүсч чаддаг байнаа гэдгийг л одоо болтол ойлгоогүй явна. тэхдээ сайн ханьтай учрах болоод л ингэж гуниж зовж байгаа байх даа л гэж боддог
би нөхрөө хэзээ ч араар нь тавьж байсангүй, яг чам шиг бодолтой явсаар насыг барж байна. даанч нөхөр маань яг миний эсрэгээр байх юм даа
Тийм шүү! Xааяаа ажилын xамт олноор ууж сууж байгаад жооxон xалчиxаар т1 т1 юм бодоггдог шүү энэ оxин шиг тэвчээл дараагын нэр төр амьдралаа бодоxон үнэxээр зөв юм байдаг шүү яаж ч бодсон…!
saihan bichjee.
Uhaalag emegtei bugdiig chadna.
Bas chinii mongol helnii chadvariig bishirlee.
Nom ih unshdag hun gedeg n medegdej bna shu.
Az jargal, hangiin sain saihniig husii!
сайн бна аа амжилт сайхан хайр ирнээ
hi ta ih uhaantai bysgyi bna durgyitsehgyi bol yzel bodol sanaa setgegdelee haya huvaaltsaj baih messenjereer haritsaj boloh uu zuvshuurvul my ID g.muugii_75@yahoo.com az jargal hysii
chi ger buliig negt tavij saihan alham hiilee,harine ter zaluu orinhoo huu g bodoj chamshig ger bulee negt tavij chadsan bolov uu?
Estoi uhaantai ohin bna. Buh ohiduud bolon zarim negen huuhnuud avgaichuud ene ohinoos suraltsaasai. Nuhur huuhedtei baij altsagnaad dalichignaad yavj baidag unegui yanhan ohid huuhnuud olon bna shuu tsaana chini…
Миний монголын охид бүсгүйчүүд бүгд ийм ухаантай байгаасай. Амжилт хүсье. Удахгүй сайн хүнтэй учрах байхаа
бүгд чам шиг ухаалаг байдаг ч болоосой ..удахгүй чи сайн хүнтэй учирнаа
аз жаргал хусий
saihan setgeltei sain hun bn, az jargal husye!
Ailin nohor erguulj busdiin ger buliig tam bolgoj bgaa em huistei shulmasnuud eniig unshmaar ym daanch unshsan ch tiim bogs n tolgoindoo ortson ymnuud oilgohgui bieee l omooroh bh l daa
би ч тэгэж боддог хэзээ ч нохроо хуурч чсдахгуй тийм сонирхол бхгуй хусэл ч байхгуй муухай нийтлэлүүд уншаад гайхах юум 2 уулаа яг адил бодолтой юум аа гэхдээ би нохортэй нохор мини азаар их ^сайн хун бид жаргалтай
аз жаргал хүсье ухаантай бүсгүй байна
банзай!!! хэхэхэ. Найз минь чиний хүн чанар маш их таалагдаж байна. Сайн бас сайхан залуучууд зөндөө байна. хамгийн Сайнтай нь чи учрах байхаа. амжилт!
NAAD ZALUU CHIN GER BULTE BAIJ CHAMIAG ERGUULJ BSAN,IIM HUN CHAMTAI SUUSANI DARAA CH GESEN INGED L NAIDVARGUI ITGEL DAAHGUI CHAMAIG HUURAD L YAVNA,IIM NURUUGU ERIIN HUGARHAINUUDTAI BITGI OROLZOLDOJ BAILDA HUUHNUUDEE
сайн байна чи ухаалаг сайн хүүхэн байна. нэг л өдөр хүссэн хайр дурлал чинэ хаалгийг чинэ тогшоод ирэх болно. цаг хугацаа гэж бүхнийг мартуулах шидтэн байна бүтэх болноо чамд амжилт хүсэе
чи ёстой ухаантай охин байна даа. чамаар бахархаж байна шүү.
Шудрага эмэгтэй байна. Амжилт хүсье.
чи ямар ухаалаг сайн охин бэ. Бусад охид хуухнууд ч гэсэн чам шиг бгаасай. Сайн хунтэй суугаад сайхан амидраарай гэгээн оюунт холийн хараат журамт монгол бусгуй мини.