Амьдралд байгаа цөөнхийг олонхи гэж битгий хараасай

Сайн байцгаан уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ сайтаар хааяаа нэг шагайдаг. Гэхдээ нэг зүйлд жаахан сэтгэл дундуур байх юм. Та бүхэн юм л бол эрчүүд ийм тийм, эмэгтэйчүүд ийм тийм гэх юм. Зарим нь нөхөрт гарах гэсэн чин тэр маань ийм ч муу талтай тийм ч сул талтай гэх юм. Хэрэв үнэхээр хайртай бол сул талыг нь нэг бол тэвчих нэг бол засаад авах сэтгэлтэй байх хэрэгтэй мэт. Ер нь тэгээд монголын бүх эрчүүд амьдралаа авч явж чадахгүй архичин болж, хүүхнүүд нь бие үнэлэгч мэт шоудахаас өөрийг мэдэхгүй болсон юмшиг л бичиж байх юм.

Гэтэл сайхан амьдраад явж байгаа хүмүүс их байна шүү дээ. Ийм хүмүүс цөөхөн байгаадаа бус тэгэж шоудаж архидаж явдаг хүмүүс нь ил тод нүдэнд харагдаж чихэнд сонсогдож байгаа нь олонх мэт харагдаж байгаад л учир байгаа юм.

Амьдрал гэдэг сайхан. Би одоо 23 настай, эхнэр хүүхэдтэй. Боломжийн хувийн юм байгуулаад ажиллаж байна. Байртай. Удахгүй машин авах бодолтой байгаа. Манай хүн ч гайгүй ажил эрхэлдэг. Миний найз нөхөд дунд амьдрал нь сайхан байгаа нэг нь ч байна. Шоудаад явдаг нь ч байна. Гэхдээ бүгд өөр өөрийн гэсэн давуу сул талтай. Олон хүнтэй харицах хэрэгцээ байдагаас би нэг юм ажигласан нь одоогийн залуус харин ч амьдралын төлөө гэсэн зорилготой болсон мэт. Харин тэдгээр хүмүүс нэг их бусдын нүдэнд анзаарагдаад байдаггүй ч нийгмийн олонхийг эзэлж байна. Яахав 60-70% нь байх. Харин үлдсэн хүмүүс нь нийгэмд ил тод байдаг бөгөөд байнга л иймэрхүү асуудал гаргаж байдаг болхоор олонхи мэт харагдаж хүмүүсийн нэг нэгэндээ итгэх итгэлийг алдаруулж байна.

Охид бүсгүйчүүддээ гэж хэлэхэд та бүхэн ханиа зөв сонгож, сул талыг нь тэвчиж, засаж явахыг хичээх хэрэгтэй. Харин эрчүүд нь амьдралаа гэх чин сэтгэлтэй, эмэгтэйчүүдээ хүндэлж, өөрсдөө хэн нэгнийг “биеэ үнэлэгч мэт” нэгэн болголгүй амьдраарай гэж хүсэх байна.

Эртнээсээ л эмэгтэйчүүд эрчүүд бүгд л иймэрхүү байсаар ирсэн ч гэр бүл болж бид бүгд энэ орчлонд мэндэлж өсөн торницгоосон. Хэн ч эцэг эхээ муу хүн мэд боддоггүй. Хэдий сул тал байлаа ч тэднийг хайрлах хайр нь давж тэднийг тэвчээд хайрлаад л байдаг. Үүнтэй л адил хайртай хүндээ хандаж нэг нэгнийхээ төлөө амьдрах хэрэгтэй.

Хэдий болтол эрчүүд нь эмэгтэйчүүдээ, эмэгтэйчүүд нь эрчүүдээ муулж нэг нэгнийхээ дээр гарах гэж амьдрахав дээ. Бид чин цөөхүүлээ шүү дээ. Сайхан сайхан гээд л гадаад хүнтэй суугаад болохгүй бүтэхгүй байгаа хүмүүс зөндөө байна. Тэгхээр ганц Монголчууд иймдээ бус харин дэлхий дахинд ийм муухан зүйл байсаар л ирсэн.

Бас нэг юм нэмээд хэлэхэд хэтэрхий их солонгос кино үзэж байхгүй сайхан хайр, гэнэтийн амжилт, эд хөрөнгийг богино хугацаанд бий болгох сэтгэлгээтэй болсон байна. Үүнийгээ болих хэрэгтэй. За миний хэлэх гэсэн санааг ойлгосон байх гэж найдаж байна.  Амьдрал сайхан. Амьдрах бүр сайхан шүүдээ. Тэр дунд сайн муу зүйлс байж байж л амьдралыг чимэж байгаа юм.

Та бүхэний амьдралд хамгийн сайн сайхнын хүсэе. Нэг нэгнээ хайрлаж яваарай. Хүндэтгэсэн: Жирийн нэгэн монгол залуу.

37 Comments

  1. solongo says:

    тийм шуу хумуусээ биэ биэнээ хундэлж амидрах хэрэгтэй хунийг харлана гэдэг чинэ сайхан монууу

  2. Saikhnaa says:

    миний уншсан энэ жилийн xамгийн сайxан сэтгэдэл байна.

  3. naran says:

    Санал нэг байнөө. Заримдаа ч дан сөрөг юм уншихаар аймаар шүү

  4. enguunee says:

    зөв шүү . Энэ дээгүүр нэлээн атаархуу аминчхан нөхдүүд мэр сэр бж л бна гэхдээ хараад найхнээ зөв бодолтойнууд нь олонхи байгаад баяртай бнаа миний хувьд.

  5. kk. says:

    aay ih hol yavaj nuhur bna kk.mundag yum shig l bichij uuriiguu.

  6. ee says:

    100 хувь дэмжиж байна. Их зөв бичсэн байна

  7. arash says:

    Áè òà á¿ãäýýñ çºâëºãºº àâàõ ãýñýí þì. Áè îäîî 22 íàñòàé. Õ¿íòýé óíòàõ íü áèòãèé õýë ¿åðõýæ ¿íñýëöýæ ÷ ¿çýýã¿é. Áàñ õ¿íèé ãàðààñ íü õºò뺺ä àëõàæ ¿çñýíã¿é. Óã íü áè äàæã¿é öàðàéëàã áîëîâñðîëòîé ààø çàíãèéí õóâüä ÷ òºëºâ îëîí íàéç íºõºäòýé îõèí. Íýã ¿ãýý𠺺ðòºº èõ ñýòãýë õàíãàëóóí áàéäàã. Òèéìäýý ÷ ýðýãòýé õ¿ì¿¿ñèéã íýýõ òîîäîãã¿é áàéñàí. ̺ðººäëèéíõºº çàëóóã õ¿ëýýñýýð ºäèé õ¿ðëýý. Îäîî ìèíèé ¿åèéíõýí á¿ãä þì ¿çñýí õ¿ì¿¿ñ. Ãýòýë áè þó ÷ ìýäýõã¿é. Èéì áàéõ îíãîí ãýäãýý õ¿ì¿¿ñò õýëýõ òèéì è÷ìýýð ç¿éë ¿¿?Íàäàä ºäèé òîì áîë÷èõîîä ¿åðõýæ ¿íñýëöýæ ÷ ¿çýýã¿é õ¿ì¿¿ñ õýð èõ áàéäàã áîë?Õºâã¿¿ä îäîî ¿åä îíãîí îõèíûã áèø òóðøëàãàòàé îõèäûã èë¿¿ä ¿çäýã áîëñîí ãýæ ¿íýí ¿¿?Íàäàä çºâëºæ òóñëàà÷

  8. night says:

    Tiimee zov yum bichij. Yu tarina tuuniigee xyyraana gdg ug bii. Ta muu zuil yarival muu muuxaig duudana, sn zuil yarij butevel orchin toiron chine xurtel shn blx bno shuu.

  9. haha says:

    аанхаан

  10. dayar says:

    ыстой ухаантай залуу бна. Унэхээр зов хэлжээ, 100 хуви дэмжиж бна

  11. sony says:

    зөв талаас нь сайхан бичжээ. уг нь бол чиний бичсэн зүйл үнэн. гэвч хараад ажиглаад байхад, энэ сайтаар дамжуулж, мэдэхгүй зүйлүүдээ мэдэж авахын зэрэгцээ, бичсэн сэтгэгдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх давуу талыг ашиглан, хүссэнээрээ бусдыг харааж, доромжлон дураараа аашлах нь зарим хүмүүст ус агаар мэт хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. энэ нь нэг ёсондоо өөрийнх нь дотор хуримтлагдсан багтаж ядсан бухимдал, болохгүй бүтэхгүй юм бүхэн нь, хэн нэгний бичсэн нийтлэлийг уншиж, эргэцүүлэх төдийд сад тавин задарч байгаатай адилтгамаар гэмээр юм уу даа. хэр зэрэг эмзэглэн хүлээж авч байгаагаар нь тухайн хүн уг асуудалд ямар хэмжээний аллергитай байгааг тодорхойлоод байж болно шүү дээ.

  12. girl says:

    наснаасаа илүү ухаалаг зөв бодолтой залуу байна. миний монголын залуус ийм л байх ёстой шүү дээ чингисийн мах цусны тасархайнуудаа. амижлт

  13. Big O says:

    Yag zov, heleh ch ug alga

  14. Монгол эр says:

    Энд нээрээ Солонгос киноны талаар зөв бичиж ээ миний бодлоор бол гэнэт баяжинэ гэж бараг хэзээ байхгүй. Би урьд нь хурдан баяжих гэж өчнөөн л оролдож байсан бүтэхгүйн байна лээ. Харин бага багаар юмыг хийж эхлэх хэрэгтэй би одоо 26 настай байр машин байхгүй гэр хороололд амьдардаг гэхдээ байр машин надад ойрхон харагдаж байгаа миний бага багаар сайжруулж байгаа ажил маань хэр баргийн шуурганд дампуурахгүйгээр бэхжиж байна. Бизнесийн туршлага маань гэсэн бэхжсээр байна даа.
    Тэр дээр бичсэн ХАРУ-г амаа тат гэж хэлмээр байна.

  15. Mr.M says:

    Энийг уншаад тэр уурлаад байгаа залуус нийтлэл бичсэн залууд атаархаад байгаан биш үү ?

    Та нарыг сэтгэхүйн түвшин энэ залуутай зэрэгцэх болоогүй л байна даа

  16. Rabbit says:

    хүмүүсээ ингэхэд яж энд нийтлэл бичиж үлдээдэг юм болоо? би сайн мэдэхгүй байнаа. хэлээд өгч тус болоорой

  17. undra says:

    зөв нийтлэл бичсэн байна. дээр нэг хүний хэлснээр нэг нэгнээ муулдаг нь манайхны зан байх. бас нэг тийм атаархуу. хүн байртай машинтайгаа бичээ л биз. гол утга санааг нь ойлгож уншихын оронд үгний өө хайгаад яах вэ дээ хүмүүсээ. нэг нэгэндээ дэм өгч амьдрах сайхан ш дээ. энд хүмүүс өөрт тохиолдсон зүйлээ яг байгаагаар нь л бичдэг. уг нь танихгүй ч гэсэн хэн нэгнээс сэтгэлийн дэмжлэг авахаар, өөрийн шийдэж чадахгүй байгаа асуудлаа шийдвэрлэхийн тулд зөвлөгөө авахын тулд л бичсэн байдаг. харамсалтай нь сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн ихэнх нь дэм өгөх биш хараал бичсэн байдаг нь харамсалтай. нэгэнт л тэр хүн тийм зүйлийг хийчихснээс хойш чи ингэх ёсгүй байсын гэж бичээд яахав дээ. оронд нь хараагаад ерөөгөөд л……….бие биенээ хүндлэл дээ хүмүүсээ……..эвтэй байхдаа хүчтэй гэдэг биш билүү

  18. Хэхэ. Хаку би болон бусад энд бичиж байгаа хүмүүс чиний асуултанд хариулж бичлэг бичдэггүй байх гэж бодож байна. Тэгхээр хэн асуусан юм гэдэг жаахан сонин л асуулт байна… ХМмм чи мэддэг бол уг нь ингээд хараал ерөөл бичээд байж байхгүй л байх. Тэгхээр чамайг ядаж энэ тэнэглэлээ болиосой л гэж бичсэн юмсан… МБМ настай хүн юм чин надаас илүү ухаалаг байна гэдэгт итгэж байна. Насалсан насаар амьдралын ухааныг хэмждэггүй байх гэж боддог шүү… Энэ сайт уг нь Сексийн талаар бичдэг байх гэж бодсон. Нэг нэгнээ муулж, эсвэл 2-р сувгаас өөр юм бичих гэж байгаа бол хэрүүл.мн ч юм уу зовлон ч юм уу тийм сайт нээвэл дээр юмшиг… Сексийн сайн сайхан, түүнийгээ хэрхэн сайхан байлгах талаар ойлголт өгөх сайт биш зовлон гунигийн, хэрүүлийн сайт болоод байх шиг…

  19. Alpha 910 says:

    зөв shuu saihan uhaantai zaluu bna. Tanai ger buld sain saihaniig husie.

  20. erka says:

    сайхан бичжээ, залуу мин амжилт хүсэе!

  21. XMmm... says:

    ГАЛУУ элий пизда мин чи одоо зүгээр мөрөөрөө сараачиxгүй – мал нтр.ээр н сарвалзаад юу вэ чи… т1 xар уxна вэ

  22. mbm says:

    энэ залуугийн хэлж бгаа нь унэнл бна залуу хунийл уг бна өөрийнхөө бодож санаж явдаг зуйлээл бичэсэн бна. уншаад дуртай бнауу дургуй бнауу хамаагүй зүгээрл хүмүүсийн бодож явдаг зуүлийг уншихад юу нь буруу гэж ингэх гэжл уншдаг биздээ

  23. buya says:

    зөв бичсэн бна. сайн залуучууд манайд зөндөө байгаа. миний мэдэх залуучууд дунд сайн нь муугаасаа хамаагүй олон бараг 70 хувь нь

  24. galuu says:

    чамайг дэмжиж бна энд нэг xэдэн тэнэг малууд байx юма XМмм хару би та 2т xэлж бн малуудаа

  25. XMmm... says:

    мэдээжийн зүйл бншүүдээ! чи эxээсээ төрсөн шдээ гэдэг шиг.. xүн бүxэн ингэвэл сайxан болно бүтнэ гэж дотроо боддог! ямар ч тэнэг xүнд энэ зэргийн уxаан байx.. гэxдээ бодит байдал өөр шүүдээ! юу болxийг таамаглаж чадxаас xэлж мэдэxгүй.. санаа тэмүүлэл байxаас, сачий н xүрэxгүй бн гэсэн гомдолтой xүмүүс л сэтгэлээ тайтгаруулаx гэж бичдгийм шдээ энэ сайт.д чин!

  26. miigaa says:

    Гоё бичжээ залуу минь. Юмыг муулж буруутгаж нэгнийхээ дээр гарах гэсэн зан монгол залуучуудын гэм биш зан юмдаа. Би ч гэсэн сайн хүн биш л дээ… Ингэх муу тэгэх муу гэж боддог ч гэсэн нэг л мэдэхэд түүнийгээ хийцэн явж байхын. Монголчууд бид уг нь аль болох нэгнийгээ түшиж, буруу зүйл хийгээд явж байгаа хүмүүсийгээ засаж зөвлөн аль болох сайн сайхан талаас нь харж явмаар байгаан. Уг нь хөөрхий хэцүү байдалд орсон нэг хүн асуудлаа шийдэж чадахгүй зөвөлгөө авахаар сэтгэлээ нээн юм бичиж байхад нь харааж зүхээд бараг сөрөг сэтгэгдэлтэй болгоод буцаана. заза нэг их нуршчих шиг боллоо. Монголын залуучуудыг бурхан ивээг. Бүгдэд нь амжилт^^

  27. haru says:

    би байртай гэнэ үү удахгүй машин авна гэнэ үү чамаас хэн асуусан юм. танайх ортой юу бас танайх халбага сэрээтэй юу би энийг л асуух гэсэн юм. өөр бас юу ч билээ танайх гэрийн шаахайтай юу гэртээ байдаг өөрт байгаа бүх юмаа бичихгүй яасийн. чи дансандаа мөнгөтэй юу.уул нь тэрийгээ бичсэн бол илүү их сонирхолтой байлаа. бусад юм нь хэрэг алгаа юу ч бичсэн юм. байдаг л зүйл ш дээ. чи яах гэж энийг бичсэн юм бэ. бүх хүн өөрийн хүссэн амьдралаараа сонгосон замаараа л явж байна. тэр нь сайн = муу гэх хэрэггүй за бүгд тэнцүү

  28. Нэг нэгнээ муулж байхаасаа илүү эвтэй найртай байгаасай л гэж хүссэн юм… Сэтгэлд нь хүрээд дэмжиж байгаа нэгэнд баярлалаа, хүрээгүй бол уучлаарай.

  29. ssss says:

    таалагдав

  30. Өө за за says:

    Энд бичигддэг зүйлүүд бол цэвэр амьдралын үнэн бодит зүйлсээс эхтэй байдаг.Хайр сэтгэл секс хоёргүй бол амьдрал ямарч утга учиргүй болох тул хүн бүгдэл дуртай уншиж бичиж суудаг биш гэж үү.зарим зүйлэн сургаалтай заримын бол үзэн ядсан сэтгэлээр уншиж суугаа та нар юмыг бас зөв талаасан жаахан ч гэсэн бодож харсан дээр.Солонгос сериал үзэж байгаа юм шиг энд гарсан нийтлэлийг уншин таашаал авч байгаа хүмүүс бол энийг бичсэн хүнээс эхлээд одоо үүнийг уншин суугаа бүхэл хүмүүсэд хамааралтай тул харинч өөр сонин жигтэй юм унших хүслээсээ болж өөрсөдийн хэрэгцээг хангаж байдаг нийт хэрэглэгч нарт баяр хүргэе.Бичээд бай хүмүүсээ бие биенээ шүүмжилээд дээрэн билгийн гэж донтон гэж нэрэлсэн мөртлөө амьдрал дээр чиний хийж явдаг зүйлтэй тун төстөй олон юм олж уншиж байгаа шүү та нар

  31. zaya says:

    харин тиймээ. бүгд тэгж туйлширхаа болимоор юмаа. баар, дисконд орхоороо биеээ үнэлэгч, архи ууж тамхи татхаараа архичин амьралгүй болчдог гэсэн өрөөсгөл боддоггоо болимоорын. бүх хүмүүс л тодорхой хэмжээгээр, эсвэл насныхаа аль нэг хэсэгт, эсвэл цаг хугацааны аль нэг хэсэг, эсвэл янз бүрийн нөхцөл байдлаас болоод архи уух нь уугаад, нөхөртэй эхнэртэй хүнтэй явалдах нь явалдаад, банзалдах үедээ банзалтаад л эсвэл сэргэн мандах үедээ сэргэн мандаад, гэгээрч гэмших үедээ гэгээрээд гэмшээд явдаг л биздээ. энэ чинь зүгээр л ХҮН гэдэг ямарч барьцгүй сэтгэхүйт амьтны АМЬДРАЛ шдээ. АМЬДРАЛ САЙХААН. ӨӨДРӨГ БАЙЯ. БАС БУСДАД АЛЬ БОЛОХ ОЛОН ГЭМ НҮГЭЛ ХИЙХГҮЙ БАЙЯ.

  32. Happy says:

    100 хуви дэмжиж байна. ТАНАЙ гэр бүлд аз жаргал хүсий!

  33. bi bol bi says:

    Үнэн шүү дээ, болж бүтэхгүйнүүд нь энэ сайтад зөвөлгөө хүссэн нийтлэл бичээд,болж бүтэж байгаа улс нь зөвлөөд байдаг юм шиг байгаан. Тэгэхээр энэ сайтын ихэнх нийтлэл сөрөг утга агуулсан байх нь тодорхой. Тэр хэдхэн хүний амьдралаар монголын нийт залуучууд, гэр бүлийг дүгнэж болохгүй л байлтай. Сайхан сайхан гэр бүл өчнөөн байна, би гутармаар эхнэр/нөхөр , амьдралын тухай унших болгондоо энэ бүхэн миний гэр бүлээс холуур өнгөрөөсэй гэж залбирдаг, бас тийм амьдрал үзүүлээгүй ханьдаа дотроо битүүхэн баярладаг шүү.

  34. билгээ says:

    Чиний зөв өө. Бүтэмжтэй сайхан зүйл уншиж урам авч байвал бүгд л сайхан энергээр цэнэглэгдэж бүх зүйл бүтэмжтэй байх болно.

  35. girl says:

    Ene bol omnoh niitlel bichsen zaluugaas hamaagui uhaantai hun bichsen baina. Neg ch gsn zaluu im uhaalag yum bichij bga yavdald bayarlalaa

  36. Ramiraz Sanchez says:

    Хэн гэрэл гээд бгаа юм вэ? Тийм биз дэ? Хэн 1 чамайг суухгүй бол ална гэж заналхийлээд бна үгүй л бмаар юм! Битгий гэрлэлдэ тэгээд 1 биеээрэи яваж байл даа!

  37. hmmm says:

    залхуу хурчлээ дуустал н уншсангуй мэдээжийн юм бичсэн байна СОФА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.