Би бага байхдаа баян тарган өсөөгүй ч идэж уух юм хувцас хунараар гачигдаж дутагдаж өсөөгүй э мөн гэр бүлийн сайхан хүмүүжил, бүрэн бүтэн бие, эрдэм номтой боловсролтой болгож өгсөн бурхан эцэг эхдээ юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Би монголд нэг сургууль хятадад нэг сургууль төгссөн мэргэжлээрээ ажиллаад 2 болж одоо 23 настай. Би даруухан сайхан сэтгэлтэй жирийн нэг монгол охин. Хааяа өөрөө бахархдаг хааяа өөртөө гомддог, гунигладаг. Бахархдаг зүйл нь гэвэл сургуулиа төгсөөд л шууд нэг компанид шалгалт өгөөд ганцаараа тэнцээд орж байсан энэ бас бахархмаар зүйл. Ажилдаа ороод манай компани ямар том ямар их нэр хүндтэй гэдгийг ойлгосон ажил хэргийн уулзалтаар компаниа төлөөлөөд хүмүүстэй уулзана, хурал зөвөлгөөн, гэрээ хэлэлцээр гэх зэрэг гадаадын болон монголын монголдоо хөлөө олчихсон том хүмүүстэй уулздаг.
Би багадаа санамсаргүй мөрөөдөж байсан зүйлүүд минь бага багаар биелээд л байгаа юм шиг санагддаг. Би мэргэжилдээ хайртай ажилдаа ч хайртай хамт олондоо ч хайртай сургуулиа төгсөөд юугаач мэдэхгүй жаахан охин анх ажилд ороход их юм зааж сургаж өгсөн анхны даргадаа бас маш хайртай. Үнэнгээ хэлэхэд би багадаа морь унаж хонь харж л өссөн харин сургуульд байхдаа их сурлагатай байсан тийм охин том болоод сургуулиа төгсөөд ингээд ажлаад явна гэдэг үнэхээр бахархмаар зүйл. Харин гунигладаг зүйл гэвэл хамгийн анх 2-р курсдээ хүүхэдтэй үерхэж байсан тэр минь анх миний хацар дээр үнсэхэд яг л кинон дээр гардаг шиг санагдаж байсан.
Тэгэхэд ээж эгч нар намайг загнаад өдий багаасаа хүүхэдтэй үерхлээ гээд байхаар нь больчихсон би түүндээ хайртай одоо жаахан бодогдоод л байдаг даанч эхнэртэй болчихсон түүндээ чин зүрхнээсээ сайн сайхан бүхнийг хүсье. Тэрнээс хойш нэг хүнтэй үерхсэн тэгэхэд би хятадад сурч байсан тэр монгол байсан болохоор бүтээгүй салсан. Тэгээд одоо болтол ганцаараа явж байна. Надруу ярьдаг захиа бичдэг хүмүүс нилээн байдаг л даа даанч надад таалагддгүй үнэхээр миний сэтгэлд хүрч чаддаггүй тиймээс одоо болтол ганцаараа л байна. Хосуудыг харахаар миний зүрх гутгаар зүсэж байгаа юм шиг л аймаар өвддөг маш их шаналдаг хааяа уйлдаг бас ганцаарддаг манай нэг ажлын ах хэлж байсан хайртай хүнтэй байхад сэтгэл өег байдаг гэж үнэн л юм даа.
Хааяа ажил төрөл бүтэхгүй эсвэл яаруу сандруу үед бас хүн жаахан эвгүй үг хэлэх харьцах зэрэгт миний сэтгэл аймаар өвддөг их эмзэг тэгэх үед сэтгэл зүрхээ хүнтэй хуваалцмаар санагддаг даанч хайртай хүн байхгүй болохоор уянгийн дуу сонсоод уйлаад л нэг сэтгээлээ онгойлгодог…
19 Comments
кк дөнгөж 23 настай байж нөхөр найз залуу байхгуй гээд гуниглаад байгаам уу… жинхэнэ сайхан байдаг нас ш дээ
надтай чи нэг таарчаасай..
зааааа юун дэмий юм бодож уйлдаг юм дээ.миний бодлоор бол чамд ямар ч асуудал алга.зүгээр л гантсаарддаг юм бна шдэ.нас залуу бна.гантсаардааад бдаг юм бол хааяа фитнэсс,ёоог нтр гээд дамжаанд явж болно шдээ.тэгвэл бас шинэ орчинд шинэ хүмүүстэй танилтсаж болно шд.удахгүй дэээ,нэг мэдэхэд л сайхан залуу гараад ирнэ ок.
yaanaa bi bas eimer emzegshd.2laa barag taarhiin bnadaa.anhnii hartsaar durladag gedegt itgedeguu ali esool urduur chin bi 1 unguruh uu?
зүрх гутгаар зүсэж бишээ. зүрх хутгаар зүсч гэж бичээч ээ. хэхэ
зүрх гутгаар зүсэж хэхэ. яасан хөөрхөн юм бэ зүрх хутгаар гэж бичнэ ш дээ. чиний амьдрал дөнгөж эхэлж байна. юун уйтгарлах. амьдрал бол боломж урагшаа охин минь
гутгаар биш хутгаар гэлдээ боловсрол
адд хийгэрэй
Миний Монголын сор болсон охидын нэг чамд юуны өмнө амьдралд чинь аз жаргал хүсье!
Эгч нь бас чиний насан дээр хайр дурлалд жаахан бүтэл муутай л нэгэн байлаа.Хүн амьтанд хаягдаадл чам шиг уянгын дуу сонсож уйлдаг байв. Гэхдээ би амьдралдаа нэг том эргэлт хийх үед хайрттайгаа учирсан юм. Одоо бол ам бүл нэмсэн. Миний дүү битгий шанал хайр хаяанд байдаг юм билээ. Нэг л өдөр чамайг гэсэн чиний төлөө гэсэн тэр нэгэн залуу гарч ирнэ. Харин хүнээ сайн таних хэрэгтэй шүү!Архи дарс уудаг ажил төрөл хийдэггүй юмтай таарчиваа. За удахгүй бүх юм сайхан болно гэдэгт итгээрэй нэг л өдөр чамайг мэдээ ч үгүй байхад хайр хаяанд чинь ирээд хаалга тогших вий! За дүүдээ амжилт хүсье цоглог бна шүү!
zaeim humuus neeh ataarhuu yumaa. hun bolj bgaa butej bgaa zuilee busdad helj bhad shuud l sharalhaj bna sh, zarim ni bol tgd l gants ugnii aldaa ntr harchaad l tom tom duugarch bna. bolildoo ta nar. hedii boltol tamiin togoonii ulgereeree yavah geed bgaa. bi lav iimerhuu chadvarlag zaluusaar baharhaj yvdiishuu. amjilt husyee. hairtai hunteigee udahgui uchrah bhaa
наадах чин зовлон биш жаргал байна. уйлах зовлон ирэхээр ойлгох бхаа
надтай уулзаач дээ
Хутга гэдийн зөв ч бичиж чадахгүй бж.яаж олигтой сурсан бдын.шал худлаа юм бичиж хүмүүсийн нервээр тоглохоо больё оо админаа
юун сүртэй юм.
ZAZA TER HOSUUDIIG HARAAD UILAAD ATAARHAAD BHDAA YADIIN CHI TEGD BHIIN BOLO ZAYANII HANI CHIN IREHGUI SHUU. ELDEW UM BODOOOD BLGUI NAAD AJLAA SN HII OHIN MIN. CHAM SHIG IIM BAHARHALTAI HUMUUS HOWOT SHUU
ёстой сайн дүү. бүх юм чинь алдаа оноо, баяр гуниг, хар цагаан, сайн муу харилцан сүлэлдэж байж оршин тогтнодог хорвоо. хэрэв ээ бүх юм сайн болчихвол муу гэж юу байдгийг бид мэдэхээ байчихна. муу юмыг мэдэх ээ байчихна аа гэдэг чинь сайн байгаагаа юутай харьцуулж мэдрэх билээ. байнга л баяр жаргалаар дүүрэн байх юм бол гуниг зовлон гэж юу байдгийг хаанаас мэдэх билээ. нэгэнт гуниг зовлон гээч юм бидний амьдралаас арчигдаад үгүй болчихвол жаргаад байгаагаа юутай харьцуулж баярлах билээ. тиймээс миний дүү бүх юм санаснаар болно гэж байдаггүй юм. гол ноён нуруу нь зөв явж байвал болоод байна аа гэсэн үг. миний ойлгосноор чиний хувьд чиний өөрийн чинь хичээл зүтгэлийн үрээр гол ноён нуруу нь маш зөв явж байна аа гэж хэлж болохоор байна. цаг нь ирэхээр хайр дурлалтайгаа учирна гайгүй. учирсан цагтаа алдаж эндэхээс бүү ай.
yag yah geed bgaan be, neg l ih baharhsan sairhsan hun tegeed helj bgaa zovlon ni gesen chini hachin hogiin yum hutsaad baihiin bichij bgaaga chi uuruu oilgoj bgaam uu teneg sda. tiim l mundag yum bol iimhen asuudlaa yagaad shiidchihej chadahgui bgaan. zugeer l muruudtsun gar yum bishuu chi
xмм.. зүгээрдэ миний дүү! амидрал гэдг чин баялаг! xайр гэж чиний xүсээд байгаа шиг тийм амарxн xялбар xайртай гээд нийлсний зоргоор болчиxдог эд биш! ялангуяа эрэгтэй xүнийг сайн таниж мэдэж байж xайрласан н дээр! яарч байж 2ийн xооронд сэтглдэ шарxтай үлдэвдэ! гол н чи өөрийгөө л амидрлд сайн бэлдээл явж бай.. нэг л өдөр xайр чин гараад л ирнэ! насаараа нэг гэрт зууралдxаас xойш яараад яxавдэ xө!
зугээр зугээр.