Сайн байна уу, уншигчидаа. Та бүхэнтэй дурсамжаа хуваалцах гэсэн юм. Би энэ сайтыг завтай үедээ уншдаг юмаа. Надад их таалагддаг. Хүмүүс чин сэтгэлээсээ л нууцаа хуваалцах юм. Би хөдөөний нэг суманд бага насаа өнгөрүүлсэн жирийн эмэгтэй. Гойд царайлаг хөөрхөн бол биш, хүнд аятайхан цэвэрхэн харагддаг гэж өөрийгөө боддог, харин онц сурдаг хүүхэд байсан. 1992 онд 9,10-р ангид сурах гэж өөр суманд шилжиж очсон юмаа. 10-р сарын сүүлээр бил үү дээ сургуулийн үдэшлэг боллоо. Тэгээд дуусаж тарахын даваан дээр 1 хөвгүүн намайг бүжгэнд урьлаа, маргааш нь ангийнхаа хүүхдүүдээс тэрнийг хэн бэ гэж асуусан чинь дээд ангийн Г гэдэг гэж хэлж өгсөн. Үүнээс хойш сургууль дээр энд тэнд нүдэнд харагдаад, харц тулгараад байдаг болж билээ.
Мөн сайн дурын бие хамгаалагч болж надтай юм ярихгүй ихэвчлэн дуугүй, чимээгүй хүргэж өгөөд л явчихна. Учир нь би тооны сонгонд хичээллэдэг үдээс хойш 16,17 цагаас эхлээд л орой 22 цаг хүртэл сургууль дээр суудаг байсан юм. Надад үүнийг бичихэд их л сайхан санагдаж өөрийн эрхгүй л инээмсэглэж байна. Г болохоор спортод их сайн, орой бүр л зааланд бөмбөг тоглоод л намайг тарахын үеэр жижүүрийн өрөөнд хүлээгээд сууж байна, намайг гараад ирэнгүүт араас дагаад л хүргэж өгнө. Их сонин ойртож юм хум нээх ярихгүй ганц 2 юм асуувал асууна үгүй бол чимээгүй явж байгаад л буцна.
Харин сургуулийн үдэшлэгэн дээр дандаа урьж бүжиглэнэ. амьсгаагаа түгжээд хамаг бие нь чичрээд л байдагсан одоо бодохоор инээдтэй ч юм шиг, хөөрхий амьтан ямар их сандардаг байсан бол доо. Тэгж явсаар хавар боллоо, бид 2 ч бас ганц 2 үг сольдог орой болгон над руу ирдэг болсон байсан юм. /хичээлгүй үед гэрээс хүнээр дуудуулна/ Нэг орой манай үүдэнд 2улаа зогсож байтал эгч /манай эгч багш/ гэрээс гарч ирээд улаан халз таарчихлаа, тэгсэн чинь маргаашнаас нь эхлээд Г манай эгчийн хичээлд суудаггүй ичээд байна гээд. Мөн ч сонин бүрэг хүүхэд байсан. Гэхдээ надаас өөр хүнтэй бол их яриа хөөрөөтэй, сэргэлэн, банди нарт бол атаман. Волейбол мундаг тоглоно, ер нь бүх л спортод сургуульдаа дандаа л 1-д орно.
Би тэгээд эмэгтэй хүн болохоор энэ ер нь надад хайртай юм бол уу, яах гэж надтай уулзаад байдаг юм болоо , надтай үерхье гэж гуйхгүй юм байх даа гэж их боддог байлаа. Нэг талаар би өөрөө сурлага сайтай байсан болохоор ирээдүйдээ дээд боловсролтой хүнтэй сууна гэж боддог байсан юм. /9-р ангийн хүүхэд ийм юм бодож байх ч гэж/ Тэгээд Г-г хичээлд муу юм чинь энэ яг конкурсэнд ороод унана даа тэгэхээр миний дээд боловсролтой хүнтэй сууна гэдэг өнгөрөх нь байна гэж бодоод нэг хүрээд ирэхэд нь надтай битгий ирж уулзаж бай гэж хэлье гэж шийдсэн байсан юм. Хаврын нэг орой сартай их л сайхан үдэш байсансан, манай хүн хүрээд ирлээ. Нөгөө дуугүй ичимхий хүн чинь их сэргэлэн, их өөр, бүүр нүүрэмгий гэгч нь байнаа, би ч хэлэх үгээ бэлдсэн хүн янз муутай л байлаа, тэгсэн “миний найз /хэзээ ч надад ийм үг хэлж байгаагүй/ яасан бэ, найз нь маргааш ирэх үү, даараад байна уу энд суу л даа гээд дээлийнхээ хормойг дэвсээд…
Тэгэхээр нь би төлөвлөсөн ёсоороо “би чамтай уулзаж баймааргүй байна, чи дахиж битгий ирж бай” гээд хэлээд тавьчихлаа. Тэгсэн чинь сууж байсан газраасаа огло харайж босоод /одоо ч миний нүдэнд тодхон харагдаж байна, яаж гэнэт юманд хатгуулсан юм шиг үсэрч босож байсан нь/ “чи намайг юу гэж бодсон юм бэ” гэж хэлээд хар хурдаараа гүйгээд явсансан. /Би тэр үгийг яах гэж хэлэв дээ, харамсаад ч бардаггүй/ 2,3 хоногийн дараа байхдаа гэр рүүгээ ирж явсан чинь тэдний ангийн ихэнхи хөвгүүд цуглачихсан, хамгийн сайн найз нь над руу угтаж ирснээ Г чамтай уулзъя гэж байна гэхээр нь би нэг их юм бодолгүй за л гэлээ. Тэгсэн чинь манай хүн газраас чулуу авч дээш нь шидээд л цаашаа гүйгээд явчихлаа, найз нь ээ чи Г-оо гэж дуудаад л, 1 над руу хараад л яахаа мэдэхээ байж билээ.
Ер нь тэгээд дахиж надтай хэзээ ч уулзаагүй юм даа. Хүний сэтгэл гэж их л хэцүү байдаг юм билээ, ялангуяа ийм бүрэг хүмүүс, сэтгэл доторхоо уудалж гаргахгүй бол хүн яаж ойлгохов дээ. Би ганцхан “хайртай” гэдэг үгийг л сонсмоор байсан шдээ, ямар надад тэгж хэлээдэх гэлтэй нь биш. Надад нэг бодоход маш их хайртай байсан юм шиг, дахиад бодоход огт хайргүй ч байсан юм шиг. Би одоог хүртэл үүнд төгс хариулт олоогүй л явна. Тайлагдаагүй юм гэдэг хүнд их сонин байдаг, би одоо ч гэсэн энд тэнд таарвал өөрөөс нь асуумаар л санагддаг, даанч 1997 оноос хойш барааг нь ч харсангүй сураг л сонсдог доо. За ингээд хүмүүсээ та нарт их л нуршуу юм биччих шиг боллоо, хэрэв сонирхолтой байвал үүнээс хойш яасан тухайгаа бичнээ. Баярлалаа.
25 Comments
Doogii uuniig olj unshaad medsendee ch yahavdee. gehdee nz ni neg l zuiliig heley, bid hoyor hervee buteed niilwel gartsaagui az jargaltai amidrah bolnooo, harin butehgui bol minii nz nadaas iluu az jargaltai saihan amidrah yostoi shuuu, tsag hugatsaa l buhniig haruulah baihdaa
nadad bas l uuntei ijil zuil odoo tohioldood bna, 2011.12.21 Ene odor bi tuuniigee tevreed zogsoj bsan yum. Ovliin huiten ter odor. nadad denduu goe bsaaan, bi odoo 22 toi l doo. Doogii minii anhnii hair bish ch gesen yagaad ch yum nadad sain zaluu shig sanagddag. bid anh 2011.12.09 nd uulzaj bsan, ternees hoish 6 sar ongorson ch bid gariin 10 huruund bagtah tootoi l heden udaaa uulzaj bna, tednii gert 2lahnaa bsan ter oroi Doogiid bi husehgui bn gedgee helseeen, ternees hoish ter baij baij onoodor nadtai uulzsan, Facebook eer nz busguiteigeee boloood awhuulsan zurguudiig ni bi uzchihsen bolood ch ter uu onoodor namaig tevreh gehleer ni neg l durgui hureed bas l zovshoorsongui. gehdee 2 saraas hoish bi tuuntei uulzaldaagui ch tuuniig mash ih sanaj bsan, ter onoodor uulzahdaa nz busguitei bolood salsan l gej helsen. bi tuuniig tiim ih sanachaad, uulzahiig tegtlee ih huscheed uulzanguutaa ooroosoo tulheed, bi ooriigoo ch oilgohgui yum. Doogii heterhii daruuhan bolood ter uu uyerhey ch gej helehgui yum. bi yaagaad ch yum zugeer neg tanildaa tevruulhees iluu Doogii geh nz zaluudaa tevruulbel denduu az jargaltai l baih yum shigeee. bid 2 eroosoo oilgoltsohgui yum. tanii tuuh bid 2 deer davtagdah geel baih shig bna. Gehdee uneheer minii hani, nohor l bolj chadahgui, bolohgui bol untaj hevteed ch yahavdee. ireeduid eej hun boloh baij enger sultai bj bolohgui tiimuuu,,,

энэ миний амьдралтай их адилхан юм. бид 2 10-р ангиасаа уулзаж эхэлсэн л дээ. тэгээд 2лаа оюутан болж хотод ирээд манай сургууль дээр ирээд тарахыг маань хүлээж байгаад цуг өдөржингөө юу ч ярилгүй алхдаг байсан сан тэгж өдөржингөө алхаж байгаад оройдоо заавал хоолонд орно, тэндээсээ гараад гэрт хүргэж өгөөд л салдаг байж билээ. Гэхдээ одоо бид 2 гэр бүл болсон 1охинтой удахгүй дүүг нь гаргана.Суусныхаа дараа надад хэлэхдээ гэр нь зүүн салаанд байсан юм тийшээгээ зөндөө хол алхадаг байсан надаас болж ханиад хүрээд тэр нь хатгалгаа болоод 7 хоног гэртээ хэвсэн гэсэн.Гол нь би тэгж уулзаж байхдаа үерхэж байгаа гэж боддоггүй байсан юм, надад өөрөө үерхье энээ тэрээ гэж хэлээгүй болохоор тэр л дээ гэтэл манай хүн надад хэлээгүй хирнээ дотроо үерхдэг гэж бодож байсан юм билээ.Их дуугай хүмүүс чинь заримдаа хэцүү нэг уурлахаараа юунаас болоод ягаад байгаагаа ч хэлэхгүй. Одоо хүртэл надад хайртай болоод суусан уу үгүй юу гэдгийг нь би сайн мэдэж чадаагүй л байгаа.
энийг уншаад яг миний анхны хайртай төстэй юмаа би бас чамтай нэг төгсөлт юм бна би яг 92 онд анхны хайртайгаа учирч блаа одоо болтол мартагддаггуй 10 жилээ төгсөөд л тааралдаагуй.тэр бид 2 нэг ангид сурдаг блаа тэр гэрийн гадаа ирчээд л бид 2 хэдэн цагаар юм ярихгүй зогсоод л тэр бас их дуугай спортод сайн царайлаг банди бсан тэр гэхдээ надад сайн байгаагүй манай хамаатны охинд сайн би тэрнийг нь мэддэг болхоор сайн гэдгээ мэдэгдэхгүйг хичээдэг тэр намайг зөвхөн сайн найзаа л гэж боддог намайг өөрт нь сайн гэдгийг мэдээгүй өдий хүрсэн дэ.сургийг нь сонсоод л явж бна да би энэ хайраа үргэлж гэгээнээр дурсаж явахыг боддог хаяа харамсдаг хэрвээ би тэр үед хайртай гэдгээ хэлсэн бол яах бсан бол гэж.анхны хайраа гэж. хуучны юм бодогдуулаад сэтгэл сонин болгочихлоо хэрвээ чи мэссэнжир хаягаа өгвөл бүүр ч ихийг ярилцах байхдаа амжилт4 гээд ороод ирээрэй
чааваас.
өдрийн од шиг ийм түүх унших сайхан байна шүү. хүүхэд насны ямар ч гэм хоргүй үерхэл..,
нүүр хуудасны баруун гар талд нийтлэл оруулах гэсэн байгаа, доор нь энд дар гэсэн мөр байгаа, тэрнийг дарж ороод бичлэг хийж оруулна.
дээрхи сэтгэгдлүүдэд баярлалаа, үргэлжлэлийг нь бичсэн байгаа, админ оруулаагүй байх шиг байна.
цаашаа юу болсоныг мэдмээр байна заавал бичээрэй
цааш нь………
тэгээд яасан бэ уншмаар бна аа.тэрний анхний хайр чи байсан байсан гэдэгт эргэлзэхгүй бна. чи 1992 онд 17-18 байсан байх одоо 40 дөхөж яаваа байхаа .Хуний анхний хайр мартагдадгуй гэдэг унэн шуу.Тэр чиний сургийг сонсоод яавдаг байхдаа.
нөхөр xууxэдтэй болчиxоод анxний xайр энэ тэр санаашраад суудаг xууxнуудийг юу ч гэж xэлмээр юмбдээ. xун буxэнд л нэг иймэрxүү дурсамж байдаг, эр xунд бол тэгсгээд санагддаг ч гэсэн тэгэж байн байн бодоод л бодоx тусамдаа кайф аваад л гачин гачин болоод бна гэдгийг ойлгоxгуй юмда.
баярлалаа ….дотор янз бүрийн ойрын хэдэн жил бодогдоогүй юмс бодогдов хэхэхэхэх
миний анхний хайр их гоэ дурсамжтай …..мартагдахийн аргагуй гэхдээ бичмээр бгаа ч анхний хайр мини уншчина ккккккккк намайг гээд мэдчих бх бид 2 нийлээгүй ч найзуууд хэвээр улдсэн одоо нохортэйгэээ аз жаргалтай амидарч бнааааа
saihan tuuh bnaa yaj iim bichleg oruulah we bi ch bas bichmeer sanagdchihlaa
yahav hoorhon l tuuh yum, gehdee 97 onoos hoish uulzaagui bgaan bol tsaasha ta 2 yu ch bolooguin bn sht, yug ni tsaash ni bichih geed bgaan,chinii yasan ni neeh sonin bish bna doo
АНУ-ын ерєнхийлєгч Барак Обамагийн удирдлага дор Монголын нутаг дэвсгэр дээр цємийн хог хаях бааз барьж байгуулах тухай албан биш ч аман яриа дэгдлээ. Онгон байгалиа єнєєг хvртэл хадгалж ирсэн цєєн орнуудын тоонд ордогийн хувьд, Цємийн бємбєггvй тєв байхыг эрмэлздэг улсын хувьд энэхvv тєслийг эсэргvvцэж байна. Радиа идэвхт бодисыг цэвэр дагшин нутагт хаяна гэдэг асар том гэмт хэрэг юм. Монгол нутгаа хамгаалахын тулд Америкийн энэхvv бусармаг vйл ажиллагааг эсэргvvцэн ирээдvйнхээ тєлєє санал єгєхийг уриалж байна. Бидний эхний зорилго 10000 гарын vсэг.
Доорх линкээр орж дэлгэрэнгvй мэдээллийг уншиж танилцаад, эсэргvvцлээ илэрхийлж саналаа єгнє vv!
~ http://www.thepetitionsite.com/1/no-nuclear-waste-in-Mongolia ~
Цэлгэр хєх тэнгэр шигээ, Монголын ирээдvй цэлмэг байг.
анхний хайр гэдэг чин энэ дэ! гэхдээ суулд мы анхний хайр надад хайртай гэдгээ хэлсэн л дэ. даанч тэр уэд ни харахийн заяа бхаас биш, хазахийн заяа бх биш дэ гэдэг л болж оройтсон бсан да. гэхдээ л бидний 2 сэтгэл нэг л тайван сайхан болж билээ. хумуус мин хоорондоо илэн далангуй ярилтсаж бай л да!
xуухэд уэйин цагаахан хайр байна. иймэрхүү юм хун бурт л бий шуудээ. харин чи их хайртай байсан байна шдээ кк.
БУСДАД НЭЭЛТТЭЙ БАЙ ..тэгвэл чи сэтгэл санаа бүх талаараа сайхан байх болно..аз жаргалтай амьдраарай..
xэxэ.. анxны xайр гэдэг иx сонин шүү!
сайхан түүх бн. би ч бас анхний хайраа ингэж алдаж билээ. ичимхий зангаас болж..,
сайн л бсийм блгуй дээ
хууш би бн